Page 76 of 77

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 12:26 pm
by meesh
Ллорис нээрээ 143 удаа шигшээгийн төлөө тоглож мөн рекорд эвдсэн. Өмнөх нь Тюрам.

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 12:31 pm
by Цогоо
meesh wrote:Дээр нь Морокко чинь агаарт азарга юм байлээ шт.
Тэр гоол дээр юу вэ, Роналдогийн нөгөө дүүлж ирээд мөргөдөгтэй бараг адилхан хуссан уу?

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 12:44 pm
by El Payaso
Kro wrote:Аргентинаа бодож байгаа бол Францыг дэмжсэн нь дээр дээ. Морокко Аргентин гэсэн финал болбол ёстой ганц хийгээд хамгаалаад хэвтчихэд Месси тэргүүтэнгүүд яаж ч чадахгүй байхаа :RD

Францад хоёр дараалж гөвүүлж бхар Мароккод хожигдоё.

Плас Палестин далбаа гаргаад Палестинийг чөлөөл энэ тэр гэж орилоод бга болохоор Марокког дэмжиж бга.

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 12:52 pm
by El Payaso
Цогоо wrote:
meesh wrote:Дээр нь Морокко чинь агаарт азарга юм байлээ шт.
Тэр гоол дээр юу вэ, Роналдогийн нөгөө дүүлж ирээд мөргөдөгтэй бараг адилхан хуссан уу?

2.75 гэнэ. Рон 2.57 бсн юм бна. Нийт Арабчуудын мөрөөдөл шиг өндөрт дүүллээ гэсэн бсн нэг тайлбар дээр.

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 1:19 pm
by 21Grams
Моракко одоо болноо. Хөгжөөн дэмжигчид нь аятайхан баярлаж ч чадахгүй гудамж талбайгаар хамаг юм эвдэж сүйтгээд дараа болж байна.

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 1:35 pm
by El Payaso
Хагас зуун жил колоничлогдож бсныгаа хариуг тэр зэрэгтэй авах бх авах бх кк.

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 1:50 pm
by 21Grams
Хойноос ирээд хот манайх гэдэг л санагддаг даа, эднүүс бол. Европын хархнууд.

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 1:54 pm
by El Payaso
цагаан хүмүүс чамайг бас харх л гэж бга даа ккк.

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 2:27 pm
by 21Grams
Цагаан хүмүүс азиудыг нэг муу хужаа л гэж хардаг юмөө. Дээрэнгүй үзэл. За тэр яахав. Юутай ч цаадуул чинь тэгж чиний хайрыг даахаар улс биш дээ л гэж хэлсэн юмаа. Өөр улс үндэстэн, соёлоо байг, ах зах гэсэн анхан шатны ухамсар байхгүй, 60-70 тай ахмадуудыг цохисон, дээрэмдсэн цаашлаад амь насанд хүрсэн хэрэг бишгүй гаргадаг. Одоо насанд хүрсэн, хүрээгүй хүүхдүүд нь хүний эд хөрөнгө сүйтгээд гудамж талбай шатаагаад гүйж байна. Ардаа аав ээжгүй л улс шиг. Ийм улсыг дэмжинэ ч гэж юу байхав. Сенегал байсан бол өөр хэрэг.

Re: France roosters

PostPosted: Tue Dec 13, 2022 11:52 am
by meesh
Энэ Морокко нэр чинь энүүгээрээ биздээ Оросууд Марокко гэж бичээд Централ тв тэрийг нь дууриаж бичээд байгаа юм уу?

Re: France roosters

PostPosted: Tue Dec 13, 2022 12:25 pm
by Цогоо
Англи нэр нь Морокко юм байна. Морокко гэдэг үг нь Марракеш хотын нэрээс үүдэлтэй гэнэ ээ. Исламын шашинтай улсууд бол Мурракуш, Испаниуд Марруэкос, Италиуд Марокко гэдэг гэнэ дээ.

https://en.wikipedia.org/wiki/Morocco#Name_of_Morocco

Re: France roosters

PostPosted: Tue Dec 13, 2022 1:30 pm
by meesh
Image

Re: France roosters

PostPosted: Tue Dec 13, 2022 1:45 pm
by El Payaso
Алдсан ганц гоол нь өөрийн тоглогч гэж бга.

Re: France roosters

PostPosted: Thu Dec 15, 2022 5:22 am
by Jaal_huu
Хагас шигшээд шалгасан анхны африк тивийн шигшээ баг нь сая аль нь байсан бэ?
Хальт утаснаас харсан болхоор сайн ялгаж чадсангүй :ногоон:

Жигдхэн илүү дутуу зүйлгүй явсаар байгаад шигшээд ирлээ. Баяр хүргэе

Re: France roosters

PostPosted: Thu Dec 15, 2022 10:26 am
by meesh
Финалд гараад л ирлээ ямар ч байсан. Финал бол финал л байдаг, яадаг юм байгаам, Дэшам гоё байна өө, мэдэрч байна шт, гэнэт Рабиогийн оронд Фофана гэхэд гайхав гэсэн үнэхээр биеийн хүчний тоглолтоор өөрийгөө харууллаа, алдаа гаргаад байсан Упа-г шууд суулгаад Конатэ гэхээр жоохон айж байсан, харин ч бүр сайн үзлээ, том тэмцээний хагас шигшээд ийм залуудаа сайн тоглоод авсан нь манай ЛФС-д хэрэгтэй зүйл боллоо. Тьюрам гарч ирээд гоё байлаа, бас сэлгээ хийсэн шууд ороод эхний хүрэлтээр гоол Муани. Нинжатай юу ч ярихав, үнэхээр бужигнуулаад цохилоо. Грийзман голд жанжин байлаа.

Re: France roosters

PostPosted: Thu Dec 15, 2022 10:37 am
by fond
Гризман ер нь сүпер юм байна л гэж бодлоо

Re: France roosters

PostPosted: Thu Dec 15, 2022 12:25 pm
by El Payaso
Упа, Рабио хоёр чинь ханиад шаацын бишүү. Эсвэл Дешам суулгасым уу.

Re: France roosters

PostPosted: Thu Dec 15, 2022 12:44 pm
by poseidon
El Payaso wrote:Упа, Рабио хоёр чинь ханиад шаацын бишүү. Эсвэл Дешам суулгасым уу.

Уржигдар бол ханиад маягийн юм болод бэлтгэлдээ оролцоогүй гэж байсан.

Re: France roosters

PostPosted: Thu Dec 15, 2022 2:10 pm
by Өсөхбаяр
Гризман талбай дээр багаа удирдаад лидерийн үүргээ тултал хийгээд байна. яг нэг тэсэрдэг нөхдүүдийн темпийг нь бариж өгөөд, өөрөө бөмбөгөө аваад хуваарилаад шигшээдээ аргагүй класс харуулаад байна

Re: France roosters

PostPosted: Thu Dec 15, 2022 2:13 pm
by Jaal_huu
Гризманн шилдэг тоглогчийн шагналуудаас хүртхээр л бна даа

Re: France roosters

PostPosted: Thu Dec 15, 2022 4:41 pm
by Gunnerz
энэ амрабатын үнэ хэд хүрэх бол лав 100 гарнаа

Re: France roosters

PostPosted: Thu Dec 15, 2022 7:15 pm
by poseidon
Надад бол Оунахи нь илүү зэвүүн гар санагдаад байгаа юм. Амрабатаас гадна энэ залуу их гоё юм байна лээ.

Re: France roosters

PostPosted: Fri Dec 16, 2022 11:53 am
by El Payaso
Оунахи гоё юм билээ. Энэ Чуамени энэ тэрээс нэг их дутахгүй л харагдаж бна лээ шүү дээ.

Re: France roosters

PostPosted: Sat Dec 17, 2022 1:10 pm
by Gunnerz
бэнз тоглохын гэнээ жируг арай ч жийчихгүй байлгүйдээ хамаг довтолгооны ачаалал авч байгаа ш д

Re: France roosters

PostPosted: Mon Dec 19, 2022 12:30 am
by spain man
Camavingag oruulaachee...