Page 483 of 484

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Dec 11, 2022 8:45 am
by Devil 7
Сайхан л үзлээ..Боломжууд ч нэлээн гаргалаа...Саутгэйт-д сэтгэл хангалуун бна..Хэзээ бхдаа ДАШТ-н шөвгийн дөрөвт, евро-н финалд хүрч авангаа алдаж бсын...Хэзээ бхдаа л ийм лаг формтой Франц нтр шиг багтай ийм сайн тоглож бсын...Аз бсан бол хусахаар л блаашд...Хүсээд бсан нээлттэй тоглолт гаргалаа

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Dec 11, 2022 9:00 am
by Devil 7
A-Nightmare wrote:haha ter angli ch tegeed hooson amnuud l gedeg n jil bolgon l haragdaj baina. analyst punditsuud n bainga tom tom yum yarina. tegeed aznii 2 penalty avah gej bainshd. hurenguut l shuud unah geel

Хэн Английг алж хядна гээд бгаан..Францад алуулах ба гсн харин ч аятайхан үзчихлээ..Гэснээс чи Япон, Морроког бардаггүй испанийн шигшээ, Энрикэгээ яагаад шүүмжлэхгүй бгаан. Жинхэнэ гомбо шааж бнлээшд

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Dec 11, 2022 9:40 am
by Зак
Reda wrote:Уламжлал ёсоор 'азгүй' байдлаар хусуулах бх.

Яг л хэлж дээ, хөөрхий.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Dec 11, 2022 6:40 pm
by BLGN
Сакаг сэлгэхээр нь бүр шоок.Фагаанцууд бас уужирсан байх даа ккк

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Dec 11, 2022 7:57 pm
by Villa_Bayaraa
Харин тэр Сака хүү үнэхээр түвшин ахичихсан харагдаж байна лээ шүү...

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Dec 11, 2022 8:01 pm
by Villa_Bayaraa
Хүлээлт муутай, 3:1 дүүлээд дуусах байх гэж бодож байсан харин ч аятайхан үзлээ... Кейн пеналтиа хийгээд цаг сунгаад пеналт цохивол боломж байсан даа...

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Sun Dec 11, 2022 10:28 pm
by Цогоо
Саутгэйтын сэлгээг гайхаж байна. Сака уг нь жигүүрээр гоё л байсан шт. Хичнээн алдаа авав, эхний пенальтыг авчирсан энэ тэр гээд маш үр дүнтэй байхад нь суулгаж энэ тэр. Шал домбоо.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 8:51 am
by Оргил
Цогоо wrote:Саутгэйтын сэлгээг гайхаж байна. Сака уг нь жигүүрээр гоё л байсан шт. Хичнээн алдаа авав, эхний пенальтыг авчирсан энэ тэр гээд маш үр дүнтэй байхад нь суулгаж энэ тэр. Шал домбоо.

суатгэйт мбаппег л алдчихгүй юмсан гэж тактик боловсруулсан.. тэр нь одоо хэрэгжсэн л байхдаа бодвол мбапее гоол оруулаагүйг бодоход.. гэхдээ хожигдож байж тэрийгээ болих байсымдаа.. сака биш хэндог суулгаад төвийн хагас дээр арай үр бүтээлтэй тоглох гэж оролдсон бол гэж бодож байна.. гэхдээ үнэндээ францыг шаасан бол франц азгүй хасагдах тийм л тоглолт боллоошд.. англи азгүйдээ хасагдсийм биш арчаагүй угаасаа чадахгүйдээ л хасагдлаа..

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 9:51 am
by CrossBonez
Гэхдээ хуучны Англи биш болжээ. Английн "Алтан үе" ч ингэж сайн тоглож байгаагүй. 2 том баг нүдэлцэж байгаад нэг нь пенальт алдаад л зайлчлаа.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 10:24 am
by tuwshin_pr
Англичуудад нэг тийм сэтгэл зүйн асуудал байдаг. Зарим үед Суарэз энэ тэр шиг баймаар байгаан. Тэр нь засагдчих л юм бол аварга асуудалгүй байх өө. Ирээдүй бол их л өнгөтэй харагдаад байгаа. Одоо байгаа тоглогчид залуугаас гадна ер нь Пэп ирж бариад Английн тоглогч бэлтгэдэг систем нь илт хувьссан харагдаад байгаа.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 10:32 am
by fond
Дасгалжуулагчаа солих хэрэгтэйдээ одоо

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 10:34 am
by tuwshin_pr
Яг одоо бол очих Англи дасгалжуулагч үнэндээ харагдахгүй байна. Уул нь Моуриньо энэ тэр шиг нэг тийм үр дүн авдаг хүн ирвэл ч

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 11:58 am
by Цогоо
tuwshin_pr wrote:Англичуудад нэг тийм сэтгэл зүйн асуудал байдаг. Зарим үед Суарэз энэ тэр шиг баймаар байгаан. Тэр нь засагдчих л юм бол аварга асуудалгүй байх өө. Ирээдүй бол их л өнгөтэй харагдаад байгаа. Одоо байгаа тоглогчид залуугаас гадна ер нь Пэп ирж бариад Английн тоглогч бэлтгэдэг систем нь илт хувьссан харагдаад байгаа.
Шигшээгийн дасгалжуулагч нь даанч хөшүүн баагий байгаад байдаг. Уг нь гоё зоригтой гусдаг хүн ирчихвэл ёстой дор нь сэпхийлгээд л ирнэ дээ.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 11:59 am
by meesh
Хэтэрхий хуучинсаг хэвээрээ л биш үү Саутгэйт.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 12:08 pm
by meesh
Сака, Бэллинхэм хоёр үнэхээр сайн байл өө. Фодэн, Хэндо эртхэн сэлгээд Рашфорд, ТАА, Грийлиш нтр-ээ гаргаад үзэх байлаа гэхдээ 2 дах пеналт хүртэл Саутгэйтийн хүсснээр явж байсан байхаа, Кэйн алдаад байдал хэцүү болчлоо л доо.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 12:22 pm
by Devil 7
Одоо тэгээд 2 жилийн дараа гэхэд нэг гайгүй төвийн хагас+ довтлогч хэрэгтэй юм бнаа...Кэйн ч одоо яг цэвэр довтлогч биш болцым бишүү кк...Нэг тийм шаардлагатай үед бодож санахгүй шууд хаалга руу явуулдаг гар хэрэгтэй л санагдлаа

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 12:27 pm
by Boldono
Кэйн шиг довтлогч гарч ирсэн тулдаа өдий зэрэгтэй явлаа. Овен, Рүүни худлаа л байсан.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 1:56 pm
by poseidon
Boldono wrote:Кэйн шиг довтлогч гарч ирсэн тулдаа өдий зэрэгтэй явлаа. Овен, Рүүни худлаа л байсан.

Яаг тийм... Ямар гоё, гайхалтай тоглогч вэ гэдгийг бишрээд л байж байдаг даа... Энэ амжилт бол Кейнтэй л салшгүй холбоотой. Хэрэв Кейн байхгүй бол хуучин англи шигээ л байх болно доо бараг. Арай хэтрүүлчихсэн үү хаха

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 1:58 pm
by El Payaso
Кэйн гол хүн бсн гэдэг үнэн бх аа. Сүүлийн хэдэн жилийн. Кэйнээс хойш тэгээд ингээд лийд хийгээд явах хүн бхын бгам.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 2:27 pm
by Цогоо
Бэллингэм бас хөөрхөн манлайлал харуулж байна лээ. Пенальт алдангуут нь Кэйн рүү гүйж очиж тайвшруулаад, түр завсарлах хооронд хагасуудаа цуглуулаад яриа хөөрөө хийж байгаа харагдсан. Уг нь хамгийн залуу нь биз дээ?

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 3:32 pm
by fond
19 тэй гээд байгаашт. Дараагийн ахлагч маргаангүй биздээ.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Mon Dec 12, 2022 5:22 pm
by BLGN
Аа мэдэхгүй.Баахан л САМ дуудаж ирэх юм тэгээд л нэгийг нь ч гаргахгүй юм,ашиглахгүй юм.Гаргасныгаа винг дээр нүдсээр байгаад л дуусах юм.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Dec 14, 2022 9:35 am
by poseidon
Саутгейт ФИФА ранкын ТОП10-тай тоглосон 13 тоглолтдоо 4 ялж, 2 тэнцэж, 7 ялагдсан гэнэ. 10 гоол оруулж 15 алдсан гэнэ. Дандаа Европын багууд юм. Ер нь одоо явах цаг нь болсон байхаа. Арай өөр хүн ирээд нэг үзвэл зүгээр санагдах юм.

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Dec 14, 2022 10:03 am
by Villa_Bayaraa
Багт нь асар потенциал байна... Саутгейт тоглуулж чадахгүй байна гэдэгтэй бол би санал нэгдээд л байгаа... Угаасаа ч одоо явж таарах байх...

Re: ENGLAND NATIONAL TEAM

PostPosted: Wed Dec 14, 2022 10:07 am
by Цоомоо
Өөр хүмүүс олон үзсэн дээ хэхэ.
Саутгэйт харин ч тэднээс арай нэг жаахан левел дээшлүүлчихсэн гэж харж байна.
ЕА-д шигшээд үлдээд пеналтигаар, сая бол тэмцээний хамгийн хүчтэй багтай дутах юмгүй л тоглолоо.
Ирэх ЕА-аа харах хэрэгтэй байх.

Жи, Лампард, Руни, Терри, Фердинанд, Эшли Коул, Харгривз гээд байрлал бүртээ дан супер тоглогч нартай ч явдаггүй л байсан.
Одоо бол хамгийн лаг нь Кэйн гэхээр тэр үеийн багаас бүрэлдэхүүн сул л байгаан.