Page 85 of 100

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Jun 25, 2014 10:06 am
by Forza Juve
За ингээд алиа шийдвэрүүдээс болж мултарваа.... 2 дахь тоглолтод Паранделли Вераттигийн оронд Моттаг гаргаж тэнэгтээгүй бол хэсгээсээ гарсан л байлаа.

Годин тэнцүүлэх хүртэл бол ёстой л хэсгээсээ гарсан харагдаж байлаа. Балотеллигийн оронд Кандрева ч юм уу байсан дээр л байсан юм... Балотелли гэж юм унаж тусаад л ихэрхэж байгаад л 1-р үе дуусахад гэмтсэн нэрээр суулаа..... бусад нь бол Кавани, Суарез нарыг таг бариад л ёстой л тоглолтыг удирдаж байлаа... ямар сайндаа л Суарез шаралхаад Кьеллиниг хазаж байхав.... Хазсан гээд үзүүлээд байхад шүүгч **н** Суарезийг хөөхгүй.....

Тоглолт ер нь 3-4 оргил үетэй боллоо...

Маркизио хөөгдтөл тоглолтыг Пирло, Вератти 3 атгаад, удирдаад л ёстой юм ёсоороо байлаа.... Паранделли Иммобилийг суулгаад Кассаног оруулж ирсэн нь оновчгүй шийдвэр байлаа.... Маркизио хөөгдсөн ч Пароло орж ирсэн тул ер нь санаачлага, хэмнэл хэвээр байсан.

Вератти гэмтээд гарахад л ер нь тоглолт эргэчих үү дээ. Мотта хүүр орж ирээд л нэг сайн байсангүй, Пирло ганцаар үлдээд, Уругвайчуудад ашигтай болсон.... энэ Мотта хүүр клубдээ сайн тоглоод байдаг, шигшээд гялтааж баярлуулсан юм нэг ч алга 2012 оны ЕАШТ дээр Испаний эсрэг шигшээ тоглолтод шигшээд сэлгээнээс орж ирээд гэмтээд манайхыг бүр 9 хүнтэй үлдээсэн... сая ч гэсэн, өмнөх Коста Рика дээр ч гэсэн аллаа.... нөхрийг хог дээр хаявал таарна. Тэрний оронд ёстой Монтоливио байсан бол сэлгээгээр ороод ч, гараанд гараад ч Мотта шиг хог болохгүй байсан юм.

Ингээд тоглолт нь гарахгүй Кьеллиниг Суарез хазаад, үзүүлсээр байхад тэр муу шүүгч хөөхгүй..... мэдээж манай 3 төвийн хамгаалагчаас Кавани, Суарезийг авна.... Уругвайн Годин үлдээд мөргөх биз..... Суарез хүүр хөөгдсөн бол ийм явдал болохгүй л байлаа.... гэхдээ л булан Уругвайн ганц найдвар байхад манайхан арай л алдаа гаргалаа.... нээлттэй тоглолтоос бол гоол орохоооргүй л байсан.

Эцэст нь Паранделли магтаад байсан хүүхэн хурим дээрээ гэдэг шиг юм болголоо доо... халлаа гээд оронд нь санаанд орох юм алга дааа... яадаг ч юм билээ... муухай л хасагдлаа....

Балотелли, Мотта гэсэн 2 муу хүүрийг дахин шигшээд дуудах хэрэггүй.... Балотеллиг орхиод Россигоо авч яваад Иммобилийг тоглуулсан бол ч

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Jun 25, 2014 12:08 pm
by meesh
Суарэз Кристиан хоёр эвгүй довтолсон шт Буффон аймар хаасан Суарэзийн цохисонг.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Jun 25, 2014 12:24 pm
by zigo
гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж... кккк сүүлд нь ингэж мултрах байсын бол манайд хожигдчихгүй. хмм хэхэ

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Jun 25, 2014 12:39 pm
by Forza Juve
Эр муу ч юу билээ монгол үг байдаг даа... /эмэгтэйчүүдийг хүйсээр болон бусад зүйлээр доромжлох гэсэнгүй, ардын үгийг харьцуулж ашиглав/ Итали хэдий арчаагаа алдавч Английнхаа дээр байлгүй даа...

Миний аватарын далбааг шууд автоматаар сольсон байх юм... юу болов өөрөө солих гэж байхад.... хүмүүсийнх солигдоогүй л байна сонин юм аа.... админ намайг онилж байж дээ :ногоон:

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Jun 25, 2014 1:13 pm
by El Payaso
Ээ тэгээд тоглолтын санаачлага авсан гэж үү дээ... хоёрдугаар үед тувт л Урагвайд бөмбөг байсан ч тэр олон оролдлогоос нэг нь амжилттай болсонд лав гайхах зүйл алга... Итали ер нь л арчаагүй тоглосон санагдсан... ямар ч довтолгоо байхгүй... ардаа шигдчихээд л сүүлд гоол алдчихаад ч гэсэн довтолж өгөхгүй байна лээ ш дээ... Пирло л жаахан зүтгэх шив...

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Jun 25, 2014 1:13 pm
by El Payaso
zigo wrote:гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж... кккк сүүлд нь ингэж мултрах байсын бол манайд хожигдчихгүй. хмм хэхэ

англи ч мөн гүйх байсан байх даа... :-o

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Jun 25, 2014 1:21 pm
by Цоомоо
Seikoni wrote:2 ДАШТ дараалж анх удаа хэсэгтээ мултарч байна уу?

62, 66 гэл үү өмнө нь нэг удаа дараалж байсан гэсэн.
Нэг сайхан АМ л хэрэгтэй байлаа даа.
Боломж үүсгэчихээр.
Иньеста, Силва шиг ч юм уу.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Jun 25, 2014 1:55 pm
by Жонон
16 Оны Еврогоор Исдани манай 2 баахан бацаануудаар дүүрээд очих нь дээ.Буффон бараг тоглохгүй зодог тайлах байх.Оронд нь Перин гэх мэт залуус бгаа болохоор айх юм алга.Гол нь Пирло маань ингээд ахин шигшээл тоглохгүй гэдэг л харамсалтай юм.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Jun 25, 2014 2:12 pm
by Forza Juve
El Payaso wrote:Ээ тэгээд тоглолтын санаачлага авсан гэж үү дээ... хоёрдугаар үед тувт л Урагвайд бөмбөг байсан ч тэр олон оролдлогоос нэг нь амжилттай болсонд лав гайхах зүйл алга... Итали ер нь л арчаагүй тоглосон санагдсан... ямар ч довтолгоо байхгүй... ардаа шигдчихээд л сүүлд гоол алдчихаад ч гэсэн довтолж өгөхгүй байна лээ ш дээ... Пирло л жаахан зүтгэх шив...


Угаасааа л Паранделли тэнцэх гэж л талбайд гарсан байсан л даа. хамгаалаад л сөрөгдөх.... тоглолтын санаачлага гэхээр л довтолно гэсэн үг биш л байх. Италийн төвийн 3 Пирло, Вератти, Маркизио 3 талбайд хэвээр байсан бол ямар ч байсан муугаар тэнцээд л өнгөрөх байлаа. Уругвайчууд ч олон боломж гаргасан гэдэгтэй санал нийлэхгүй байна... ганц боломж байсан Буффон хаасан. Бусад үед Италичууд бөмбөгийг эзэмших, пасслаад л ер нь Уругвайчуудын тоглолт ерөөс болохгүй, Италичуудын хэмнэлд байсан. Би ч бараг л Маркизио хөөгдөхөд хүртэл Пароло ороод ирсэн байхад за амар тэнцэх гэж тоглолоо гэж шүүмжлүүлэхгүй гэж бодож байсан. Вератти гэмтэж гараад л тоглолт эргэсэн. Ер нь ч хэсгээс гарахад тэнцэх хэрэгтэй, нөгөө баг нь Суарез, Кавани 2-той багын эсрэг ямар ч баг л тийм байх байсан биз. Сүүлд довтлохгүй гэж хүн дутуу боломжоороо л үзсэн, Кьеллини хамгаалалтаа болиод урд л довтлогч шиг л байсан. Жаахан эгзэг таарсан бол бас л тэнцүүлчихээр байсан.

Гэхдээ Паранделлигийн 2 дахь тоглолтод гаргасан том алдаа, сүүлийн тоглолтод бүхнийг даатгасан байдал нь аллаа, тэрийг өмөөрөх гэсэнгүй.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Jun 25, 2014 2:14 pm
by Yago
Улаан хүртэл ерөнхий агуулгаар илүү байсаан. Тгд улааны дараа илт хамгаалаад У-чууд бөмбөг эзэмшээд эхэлсэн.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Thu Jun 26, 2014 4:00 pm
by Цоомоо
Image

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Thu Jun 26, 2014 11:35 pm
by Чуугий
Малпензад газардсаны дараа Бало багийн автобусанд суулгүй хувийн машинаараа явсан байна.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Jun 27, 2014 12:32 am
by fanaticalantifanatic
Image

Завсарлагаанаар Пранделли Балод сануулга өгч хандлагаа өөрчил гэж, үгүй бол 10 минутын дараа сэлгэнэ гэж, Пранделли ч хэлсэн байсан 10 хүнтэй үлдхээс айсан гэж, харин нөхөр тоохгүй багийханд гомдоллоод байсан гэнэ тэгээд шууд л сэлгэж. Тоглолтын дараа хувцас солих өрөөнд бүгд дасгалжуулаагчаа хүлээж байхад нөхөр ганцаараа түрүүлээд автобусандаа суух гээд явж..ДДР дараа нь ярилцлагандаа бид юун дээр алдсанаа санаад шинээр жинхэнэ эрчүүдтэй багаа босгох хэрэгтэй, бидэнд панинигийн наалтууд хэрэггүй гэсэн юм ярьжээ, энэ нь Балод хандаж хэлж байгаам. Дараа нь Бало инстаграмдаа нэг ийм юм бичиж http://www.football-italia.net/51103/ba ... ck-critics Нутаг буцахаасаа өмнө үсний засалтаа өөрчлөөд амжиж
Пранделли хөөрхий Балод их итгэл хүлээлгэж байждээ, ажилаа хурдан өгөх болсон нь ч Буффон, ДДР гэх мэт аваргуудтай таарамж муутай байсан л гэнэ /Балог их өмөөрөх, тактик, Россиг үлдээсэн, бас Кассаног дуудсан нь...гарууд бодвол дургүймуудаа, Кассанод дуртай хүн цөөн л байхлдаа хаха/ өөрөө тэгээд дашт эхлэх гэж байхад ч олон байрлал туршсаар, хэтэрхий хичээсэн байсым болуу..
заза нэг иймэрхүү шуумнүүд байх шивдээ
Пирло хэрвээ шинэ дас дуудвал шигшээдээ тоглоноо гэж, ийм байдалтай өндөрлөхөд харамсалтай санагдсан байхдаа..

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Jun 27, 2014 12:41 am
by fanaticalantifanatic
Бало олигтойхон байж өөрийгөө харуулахгүй бол иймээрхүү янзаараа шигшээд дуудагдахад хэцүү л болсон байх

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Jun 27, 2014 12:52 am
by crusader
өдрөөс өдөрт Интер яаж Балог 28саяын үнэ хүргэж багаасаа зайлуулж чадаваа гэж баярладаг шд

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Jun 27, 2014 12:55 am
by Tmshinoda
Хэд ч хэлдэг юмб дээ. Одоо больчооч дээ.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Jun 27, 2014 12:58 am
by Tmshinoda
Бало ч энэ байдлаараа бол гарааны байраа Россид алдах байлгүй дээ.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Jun 27, 2014 1:07 am
by Gooner
Манайх Балог авна гээд байдаг нь өвгөн авах гэж байгаад ДАШТ үзээд сэтгэл хувираад Алексисын тоглолтыг хараад эхлэв үү, эсвэл агент нь зүэгэр шоудчихав уу.
Ямартай ч өөрийгөө батлах боломжоо хийсгэчихлээ, одоо тэгээд мөнгөтөйгөөрөө Туркууд л авах юм байлгүй

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Jun 27, 2014 1:13 am
by Devil 7
Тэгээд мань хүн одоог хүртэл лигт 15 гоол ч хийж үзээгүй юм бнашд..Жаахан овэрэйтэд уу

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Jun 27, 2014 2:02 am
by Forza Juve
Балотелли анх өвөл Миланд ирээд л Миланыг чирээд явах үед Миланыхан их өмөөрдөг байж билээ /тэр үед ч маш амархан унаад л пенальт авдаг үе байж хэ хэ, өнгөрсөн улиралд бол шүүгчид мэдээд больсон :ногоон: /.... бусад фэнүүд худлаа пенальт авах гэж худлаа унадаг, жаал оверрайтэд гэхээр л алчих гээд байдаг байсан. Ямар сайндаа л маш зөөлрүүлж бичдэг байж билээ. Өнгөрсөн улирал Миланы хэдэд ойлгуулж өгсөн шиг :RD

Одоо энэ нөхөр засрахгүй ээ.. Кассано шиг жижиг багт очоод л дургүй үедээ зогсоод л, дуртай үедээ чирээд л яг жижиг багт таарсан авираа гаргаад л, хайрыг нь татаад л явах биз... гэхдээ нөхөд цалинг нь дийлбэл шдээ

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Jun 27, 2014 4:46 am
by Жонон
Би расист байхыг хүсдэггүй.Гэхдээ л блээк бол блээк л бдын бна.Энэ дэлхийн аваргаар Блээкүүдийн тэнэгтэлтийг дэндүү их үзлээ харлаа мэдлээ.Дараагийн дасгалжуулагч Манчини бх боломжтой юм бна.Балод бол салаавч өгөх блгүй дээ.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Jun 27, 2014 9:40 am
by ..::Affictor::..
Шигшээд бол хэцүү болчлоо до ур чадвараар дутахгүй залуус гараад ирж байна

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Sat Jun 28, 2014 9:22 pm
by Spectre
Виеиригээс хойш олигтой довтлогч бараг л гарсангүй. Лука Тони хэсэгхэн гялалзлаа. Балог овоо явчих юм боловуу гэж бодтол үгүй юм байна. Авьяас байвч ухаан муутай юм даа.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Mon Jun 30, 2014 8:36 pm
by forzamilan
Скүадра 1970 оноос эхлэн 12 тутамд ДА-т финалддаг гэсэн үзүүлэлтбайна.

    Мексик 1970: Ялагдсан
    Испани 1982: Ялсан
    АНУ 1994: Ялагдсан
    Герман 2006: Ялсан
    Орос 2018: ?

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Jul 01, 2014 12:08 am
by Цоомоо
Tgd hojigdoh yum bn hehe