Page 75 of 77

Re: France roosters

PostPosted: Wed Nov 23, 2022 2:59 pm
by El Payaso
Австрали тэхдээ их муудсан л даа. Азийн хэсгээсээ гурваар арай гэж гарч ирсэн. Дараагийн тоглолтоос харагдах бх аа.

Re: France roosters

PostPosted: Thu Nov 24, 2022 8:00 am
by Takanohana_Nowitzki
kayo wrote:Ер нь явж явж хамгийн андерретэд довтлогч байх шүү. Нээх бөмбөгдөөд байгаа юм харагдахгүй, заменд сууж байна, тэгснээ орж ирээд гоолдчихдог. Гоё тоглогч шүү.

Манай доройтлын үед хамгаалалтанд хамгийн тустай нөхөр байлаа шд. Хийх юмаа илүү дутуугүй сайн л хийдэг хүн дээ.

Re: France roosters

PostPosted: Thu Nov 24, 2022 8:02 am
by Takanohana_Nowitzki
El Payaso wrote:Австрали тэхдээ их муудсан л даа. Азийн хэсгээсээ гурваар арай гэж гарч ирсэн. Дараагийн тоглолтоос харагдах бх аа.

Оози бараг түүхэн муу баг нь ирсээн.
Кантэ л их дутагдах байх даа, Погба, Бэнз 2 ч яахав, орлочих хүмүүс байгаа. Нэмээд Эрнандэс нь гэмтчихэж байгаа юм уу даа. Нөхөр суугаад Оози гоолдсон.

Re: France roosters

PostPosted: Fri Nov 25, 2022 5:13 pm
by meesh
"51"

Дээд талд байгаа нь миний шүтээн Тиерри Анри (уг нь бол яг францаараа Тиегы Онгы гэх ёстой л гэдэг). Францын шигшээгийн домогт тоглогчдын нэг. Зидан тэргүүтэй томцуултай хамт 1998, 2000 онуудад дэлхийг, Европыг байлдан дагуулсан эр. Арсеналтай хамт лигтээ нэг ч хожигдолгүй түрүүлсэн алтан шаахайт довтлогч. Довтлогч мөртөө улирлын турш 20 гоолын дамжуулалт өгсөн нь одоо болтол эвдэгдээгүй амжилт гэж байгаа. Аа харин тэр 20 гоолын дамжуулалтад хүрэх шахсан нэг тоглогч нь мөн л манай Арсеналд тоглож байсан Мэсүт Өзил. Хүрэх шахсан гэдгийн учир нь энэ зургийн доод талд байгаа Оливье Жигу гэгч нөхөр арван нэгэн тоглолт дараалан гоолгүй гүйснээс болсон ч гэж болно. Тэгээд хөөрхий Өзил 19 дамжуулалттай улирал дуусгасан гэж байгаа. Оливье Жигугийн хувьд гэвэл авьяас нь нэлээн хожуу тодорсон. Францын лигээс олж авчирсан Арсэн Вэнгэрийн эрдэнүүдийн нэг. Арсеналд л гол довтлогчийн үүрэгтэй тоглуулаад байсан болохоос биш уг нь маш сайн туслах довтлогч гэж би боддог юм. Харахад аймаар гоё гоё гоол хийж гүүнерүүд биднийг зөндөө баярлуулсан ч бас балиар урт хэлээ гаргаад харамсах дүрийг нь харж хамаг уур барсан нь мөн төдий чинээ олон байлаа даа. Гэхдээ яах вэ, шинэ цэнгэлдэхийн эрин дэх хамгийн гоё дуутай тоглогч гэж боддог байсан минь саяхан болтол юм. Битлзийн Хэй Жюд дууны дахилтын аяар “на на на на на Жирү” гээд л. Байхдаа уур бараад байдаг байсан ч явахад нь ёстой жинхэнээсээ амжилт хүсээд үдсэн цөөхөн тоглогчдын нэг дээ. Мань эр цомын даллагатай. Манайд байхдаа Английн хөлбөмбөгийн холбооны цом хэд хэдийг хусчихсан, Челсид европын хоёр цом нэмсэн, тэгснээ Миланд очоод бас л цомтой. Шигшээдээ бас л цомын тэнгэртэй гэх үү дээ. Ер нь л хуучрах тусмаа чанарждаг төрлийн тоглогч юм даа.
Бичвэрийн гарчгийг 51 гэж өгдөг нь Францын шигшээгийн мэргэн буучдын жагсаалтын тэргүүнд Арсеналын хоёр тоглогч зуузай холбон буй энэ мөчийг тэмдэглэх гэснийх билээ.
ФРАНЦЫН ШИГШЭЭГИЙН МЭРГЭН БУУЧИД
1. Thierry Henry – 51 гоол
1. Olivier Giroud – 51 гоол
3. Antoine Griezmann - 42 гоол
4. Michel Platini - 41 гоол
5. Karim Benzema - 37 гоол
6. David Trezeguet - 34 гоол
7. Zinedine Zidane - 31 гоол
8. Just Fontaine - 30 гоол
8. Jean-Pierre Papin - 30 гоол
10. Kylian Mbappé - 29 гоол

Красавчик ахын фб постыг хусав. :beer

Re: France roosters

PostPosted: Mon Dec 05, 2022 12:53 pm
by meesh
Франц 3-1 Польш

Image

Re: France roosters

PostPosted: Mon Dec 05, 2022 5:02 pm
by kayo
Паа энэ Мбаппегийн финиш энэ тэр ямар аймар болчихсын бэ, хурдтайгаас гадна ингэж финиш хийгээд байвал үнэхээр дийлдэхгүйн байна. Англи ч амжихгүй биз, харин Испани л нөгөө талд шалгарвал жоохон үзвэл үзэх байх.

Re: France roosters

PostPosted: Mon Dec 05, 2022 9:58 pm
by Mojul
Хаха Спайн яаж амждын бас хөөрхөн хавчуулчихжээ

Re: France roosters

PostPosted: Tue Dec 06, 2022 9:27 am
by TGNT
kayo wrote:Паа энэ Мбаппегийн финиш энэ тэр ямар аймар болчихсын бэ, хурдтайгаас гадна ингэж финиш хийгээд байвал үнэхээр дийлдэхгүйн байна. Англи ч амжихгүй биз, харин Испани л нөгөө талд шалгарвал жоохон үзвэл үзэх байх.


Хаха яг одоогийн байдлаар Испани Англиас сайн байгаа гэж үү? Би лав тэгж бодохгүй байна. Харин Испани Францын өөдөөс олигтой үзэхгүй байх аа. Яг Англи уу, Испани уу гэвэл одоогийн формоороо Англи илүү байгаа гэж бодож байна.

Re: France roosters

PostPosted: Tue Dec 06, 2022 10:27 am
by kayo
Англи ч тэгээд хэцүү шдээ, тийм системгүй, хувь хүний тоглолт дээр л тогтоод байгаа харагдаад байгаа шдээ, яахав форм сайн байна л даа, хусчихвал сайн л байна, гэхдээ мэдэхгүй том багийг том талбар дээр ер нь хожиж байсымуу даа, ккк. Тэгээд тийм нэг азгүй баг шдээ, гоё явж байгаад л улаан авна, эсвэл пеналтаар хусуулна.

Испани том одгүй ч гэсэн систем бас яахав байна лдаа, айлд бөмбөг өгөхгүй баахан дамжуулаад байхад ямар ч багт хэцүү л байна байх. Би бол Испани, Англи гэвэл Испани хусна л гэнэ.

Re: France roosters

PostPosted: Tue Dec 06, 2022 12:57 pm
by TGNT
тэгж байгаад л Герман Японд хожигдсон шиг, Англи Испани гэвэл Англи л гэнэ. хаха

Re: France roosters

PostPosted: Tue Dec 06, 2022 12:57 pm
by El Payaso
Өнгөрсөн намар нэшнс лигийн финалд Испани Франц хоёр их гоё тоглосон шүү. Испани хожиж яваад Франц яалт ч үгүй илүүрхээл тоглолтын төгсгөлд хоёр хийгээд дуусгасан. Испани хамгаалалт, финиш бол Францаас дутуу харагдаж бсн.

Re: France roosters

PostPosted: Wed Dec 07, 2022 3:04 am
by spain man
Мбаппэ Дашт ийн бүх цаг үеийн мэргэн бууч бараг ойлгомжтой юм биш үү? Бэртэж гэмтчихгүй бол… Хэчнээн характэр муутай ч яалт ч үгүй ур чадварын хувьд номэр нэг юм аа…

Re: France roosters

PostPosted: Wed Dec 07, 2022 9:08 pm
by BLGN
Нахивал нахихаар л харагдаад байна даа.Жиру бол Мбаппе,Дэмбэлэ 2-ыг дураар нь эрхлүүлж байна лээ дээ.Ядаж байхад Рабиот,Грийзман 2 нь аймар шаагаад байх юм.Чуамени гэж хийх юмаа чимээгүй хийдэг гар байна.Ер нь Бенз,Погба 2-н амбиц хэрэггүйн биш үү дээ.Мбаппе гэж нэг амбицтай нөхөр байхад өшөө илүү дутуу зангаар яахав. :-o

Re: France roosters

PostPosted: Wed Dec 07, 2022 9:31 pm
by Өсөхбаяр
яг шигшээдээ Гризман нь базаад байх шиг.. өмнөх ДА аар тэр тоглолтонд реакцалж байгаа нтр гээд.. одоо бүр л илүү лидер болоо блгүй дээ

Re: France roosters

PostPosted: Thu Dec 08, 2022 12:07 am
by 21Grams
Гризман шигшээдээ гоё юм байна лээ.. лидэр.

Re: France roosters

PostPosted: Thu Dec 08, 2022 12:11 pm
by El Payaso
18 онд л манайтай тоглож бхад Павар эдрийгээ загнаа хаячиж бснш Гризз. Клубтээ форм муу харагдсан шигшээдээ гоё тоглож бна лээ. Месси шиг л.

Re: France roosters

PostPosted: Thu Dec 08, 2022 2:07 pm
by meesh
Ер нь Грийзман 2018 онд гоё удирдаж, гүнээс илүү тоглосон шт, хамгаалалтад ч сайн тусалсан.

Re: France roosters

PostPosted: Thu Dec 08, 2022 5:52 pm
by CrossBonez
Гриезман Мессигийн Аргентинд хийдгийг л Францад хийгээд байх шиг.

Re: France roosters

PostPosted: Sun Dec 11, 2022 5:17 am
by poseidon
Гризман яасан ч гоё юм. Мундаг байнаа мундаг байна.

Re: France roosters

PostPosted: Sun Dec 11, 2022 5:35 am
by A-Nightmare
Anglid yamar aznii penalty ogovoo. Mount yagaadch hureheergui bhad zuugeer araas n ochood morgochohiin. Edniih gehdee asuudaltai l bgaa bainadaa. Morocco ch evgui bnaleedee.

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 12:05 pm
by meesh
Сайхан л үзлээ шт. Жиру нээрээ юу ярихав араас хийж байгаа агаарын ихэнх бөмбөгөнд хүрч байна лээ шт. Грийзман ямар гоё ухаалаг байв, эвгүй сөрөг явж болох олон зүйл дээр эвтэйхэн алдаа хийгээд зогсоогоод байсан, өөрөө ч урагшаа хойшоо динамик үнэхээр сайтай байлаа, 2 дамжуулалт өгч Францын бүх цагийн үеийн дамжуулагч боллоо 28, өмнөх нь Анри 27-той байжээ. Мбаппэ яахав бас араасаа туугаад Уалкэр гүйцээд гарч байна лээ, илүү хурдан гэдгээ үзүүллээ хэхэ. Ллорис гоё байлаа, Рабио дунд үнэхээр янзын тоглолт үзүүлсээн, Чуамэни гэнэтийн бэлэг барилаа.
Одоо Морокко дээр Мбаппэ, Дэмбэлэ хоёр нэг тэсрэх хэрэгтэй байна, айлын хамгаалалт бол үнэхээр лайтай ажилладаг юм билээ. Мба багийн анд Хакимигийн эсрэг.

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 12:09 pm
by Kro
Мбаппе гэж лайтай хүн байнаа. Байнгийн анхаарч байхгүй бол аюул тарьчих гээд.
Дахиад түрүүлэхэд гайхахгүй. Өөлөх юм хойноо жоохон хийтэй л юм даа.

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 12:15 pm
by El Payaso
Хамгаалалт харин ясан их хийтэй байв аа.

Марокко одоо ганц хийгээд хамгаалчихгүй бх даа хаха.

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 12:17 pm
by Kro
Аргентинаа бодож байгаа бол Францыг дэмжсэн нь дээр дээ. Морокко Аргентин гэсэн финал болбол ёстой ганц хийгээд хамгаалаад хэвтчихэд Месси тэргүүтэнгүүд яаж ч чадахгүй байхаа :RD

Re: France roosters

PostPosted: Mon Dec 12, 2022 12:18 pm
by meesh
Дээр нь Морокко чинь агаарт азарга юм байлээ шт.