Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Apr 10, 2014 5:55 pm

64 days to GO-AL! Juan (South Africa 2010)

http://www.youtube.com/watch?v=wJsrAqQtO8Y

63 days to GO-AL! Junior (Spain 1982)

http://www.youtube.com/watch?v=gZw4D2RklJY
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Apr 11, 2014 8:11 pm

62 өдөр үлдлээ...

Image

1962 оны ДА-р анх Бразил-г цомыг хамгаалахыг харсан билээ.

Энэ тэмцээн бол Гарринча-д хамаарах тэмцээн болсон юм. Уран чамин, шидтэй жигүүр тус ДА-р гялалзаж, нүүр царай нь болсон.

Тэмцээн дуусахад тэрээр мөн 4 гоалтойгоор тэмцээний мэргэн бууч болж, тэмцээний Алтан бөмбөгийн шагналыг хүртэж, тус тэмцээний хамгийн шилдэг тоглогчоор олонд алдаршсан билээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Apr 11, 2014 8:12 pm

62 days to GO-AL! Amarildo (Chile 1962)

http://www.youtube.com/watch?v=NZyjlUi4Ucs
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Wed Apr 16, 2014 3:43 pm

61 өдөр үлдлээ...


http://www.youtube.com/watch?v=9PmijqENA0U

Аргентины Гуйллэрмо Стабиле 1930 оны анхны ДА-н финалд гоал оруулсан тоглогч билээ, тэр 1966 оны 12 сард 61 насандаа өөд болжээ.

Стабиле шигшээн карьераа Уругуай-д болсон анхны ДА-д эхлүүлж багтаа үлэмж нөлөө, тус болсон ба Мексик-г 6-3 р хожиход хэт-трик, улмаар дахин 5 гоал хийн анхны ДА-н алтан шаахайн эзэн болж байв.

Хачирхалтай нь тэр дахин хэзээ ч улсынхаа төлөө тоглоогүй ба түүний шигшээн кареер нь 4 тоглолт-8 гоал гэсэн үзүүлэлттэйгээр дууссан байна.


60 өдөр үлдлээ...

Image

ДА-н бүх үр дүнгүүдийн 60 гаран хувьд нь хөлбөмбөгт тохиолддог хамгийн түгээмэл 5 үр дүн гардаг аж.

ДА-н 3 дах тоглолт бүр 1-0 р (18.8 хувьтай), эсвэл 2-1 р (14.5 хувьтай) дууссан байх юм, гэтэл энэ зуур бүх тоглолтын 11 хувь нь 2-0 р дууссан байна.

Харин бүх тоглолтын 9.8 хувь нь 1-1 р, 8.2 хувь нь 0-0 н харьцаатай дууссан байна.


59 өдөр үлдлээ...

Image

Энэ тоглоомын түүхэндэх хамгийн агуу хаалгачдын нэг Дино Зофф Италийн ахлагчаар 59 тоглолтонд оролцож мөн 1982 оны ДА-д багаа цомд хөтөлсөн билээ.

Энэхүү амжилт нь түүний 15 жилийн шигшээгийн кареерийнх нь оргил үед байсан бөгөөд тэрээр шигшээдээ нийт 112 тоглолт хийж, Итали-н хамгийн олон тоглолтонд багаа ахласан хаалгачаар тодросон юм.

Харин энэ рекорд одоо бол Жианлуйжи Буффон-д хамаарах болсон бөгөөд тэрээр Аззурри-н энэ рекордыг 139 тоглолт хийснээр эзэмшиж байна.


58 өдөр үлдлээ...


http://www.youtube.com/watch?v=SYpp1C3E83I

1958 оны ДА-р олон тоглогч олон гоалыг оруулж гайхшруулсан билээ - Пеле, Хелмут Рахн нар тус бүрдээ 6 гоал оруулсан бол Вава, Петер МкПарланд нар тус бүр 5-г, Курт Хамрин, Лаяос Тичи, Агне Симонссон, Зденек Зикан нар тус бүр 4, 4 гоал оруулсан байна.

Гэхдээ мэргэн буучдын жагсаалтанд хэн ч Жаст Фонтайн-тай дүйж очихоор байсангүй. Морокко-д төрсөн Франц-н довтлогч Фонтайн Скандинов руу сэлгээ болж явсан ч гарааны тоглогч гэмтснээр түүнд боломж олдож тэмцээний эхнээс гараанд гарсан байна.

Фонтайн Парагвай-н эсрэг гараанд гарах болоход түүнд хос шаахай байсангүй, ердөө 1 л шаахайтай байсан аж. Тэгэхээр нь сэлгээний Стефан Брюэу-с нэг шаахай зээлж, улмаар тэр чигтээ зээлсэн шаахайтайгаа тоглож 6 тоглолтонд 13 гоалыг оруулж Франц-г 3-р байрт ороход үлэмж тус болжээ. Энэхүү гоалын рекорд нь одоо хүртэл нэг ДА-д оруулсан рекорд болж явдаг билээ.

"Миний рекордыг хэн нэгэн эвдэх боломжтой байх болвуу гэж би маш удаан бодсон, гэхдээ 55 жил өнгөрөөд байна, одоог хүртэл юу ч алга. Яг үнэндээ би үүнийг эвдэх нь боломжтой гэдэгт эргэлзэж эхэлсэн." - Фонтайн, 2013 он.


57 өдөр үлдлээ...

Image

57 шигшээ баг 1954 оны Швэйцарт болох ДА-н 14 эрхийн төлөө өрсөлдөж улмаар талбайн эзэд Швэйцарь болон цомыг хамгаалагч Уругуай-тай нийлж тэмцээний 16 багийг бий болгох байлаа.

Урьдчилсан шатанд Испани Турк-г нутагтаа 4-1 р буулган авлаа, харин Туркууд хариу тоглолтонд Истанбул-д 1-0 р хожсон байна. Гоалын зөрүү тооцдоггүй байсан тул плэй-офф-н тоглолт 1954 оны 3 сарын 17нд Италийн нийслэл Ром-д зохиогдохоор болсон байна.

Испани 1-0 р тэргүүлж эхэллээ, гэтэл удалгүй Туркууд 2-1 тэргүүлж эхлэв. Испани-н Адриан Эскудеро тэгтэл гоал оруулж нэмэлт цаг гаргахаар болсон байна. Нэмэлт цагт ямар ч гоал орсонгүй. Одоо яах уу? пеналти цохьдог систем төрөөгүй байсан үе. Алийг нь Швэйцарь-т харахыг шийдэх үлдлээ.

Хэн нэгэн хүнээр ямар нэгэн зүйл хийлгэхийг шаардлаа. Луйжи Франко Жемма /түүний аав нь стадиум-г барихад ажилласан/ хариултыг олж. Тэгээд 14 настай хүүгээр сугалаа татуулж хүү Турк-г сонгосон байна.

Сандро Пуппо-н баг Швэйцарь луу явж Солонгосын багийг 7-0 р хожсон ч тэмцээний аварга болсон Баруун Германы багт хожигдсноор хэсгээсээ гаралгүй тэмцээнийг орхисон байна.
Last edited by Барнаба on Wed Apr 16, 2014 4:07 pm, edited 1 time in total.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Wed Apr 16, 2014 3:47 pm

61 days to GO-AL! Jairzinho (Mexico 1970)

http://www.youtube.com/watch?v=xvGYoJiiKuo

60 days to GO-AL! Cesar Sampaio (France 1998)

http://www.youtube.com/watch?v=2uZLVnmu6hY

59 days to GO-AL! Valdomiro (Germany 1974)

http://www.youtube.com/watch?v=YhQNpeSD8SA

58 days to GO-AL! Junior (Korea/Japan 2002)

http://www.youtube.com/watch?v=fKPgQlujg8I

57 days to GO-AL! Jairzinho (Mexico 1970)

http://www.youtube.com/watch?v=SbVIWXJCAFw
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Kro » Wed Apr 16, 2014 3:57 pm

Барнаба wrote:Хэн нэгэн хүнээр ямар нэгэн зүйл хийлгэхийг шаардлаа. Луйжи Франко Жемма /түүний аав нь стадиум-г барихад ажилласан/ хариултыг олж. Тэгээд 14 настай хүүгээр сугалаа татуулж хүү Турк-г сонгосон байна.

Хаха үнэн найзан дундаа байсан байгаам шүү.
Анхны ДАШТ-ын финалд Уругвай Аргентин шалгараад тоглох болсон чинь хэн хэн нь өөрсдийн тоглодог бөмбөгөөр тоглоно гээд тээд эхний үед Аргентины бөмбөгөөр, сүүлийн үед Уругвайн бөмбөгөөр тоглож байсан гэж байгааз хэхэ.

Барнаба :eek:
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Цэнгүүн » Wed Apr 16, 2014 10:02 pm

Барнаба :-D :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Apr 17, 2014 4:18 pm

56 өдөр үлдлээ...

Image

56 тоглогч ДА-н 2 финалд тоглож. Гэхдээ ердөө 4хэн нь 2 финалд 2ууланд нь гоалдох хувьтай байжээ.

Вава, Пеле нар 1958 оны Швед-д болсон ДА-н финалд талбайн эздийг 5-2 р хожиход тус бүр гоалдсон ба өнөө 4 тоглогчийн анхны 2 нь билээ. 1962 оны ДА-н финалд Чехсловак-г 3-1 хожиход мөн Вава гоалдсон юм. Харин Пеле-н хувьд тэр финалыг гэмтлийн улмаас өнжсөн ч 1970 оны ДА-н финалд Итали-г 4-1 р хожиход тоглолтын анхны гоалыг мөргөж оруулсан билээ.

Дараагийн тоглогч бол Паул Брэйтнэр, тэрээр 1974 оны финалд Голланд-г 2-1 р хожиход пеналти-с гоалдсон билээ. Харин 8 жилийн дараа Баруун Германы баг финалын тоглолтонд Итали-д 3-1 р хожигдоход мөн гоалдсон байна.

Сүүлийн тоглогч бол Зинедин Зидан, тэрээр 1998 оны финалд Бразил-н эсрэг толгойгоороо 2 гоал оруулсан бол 2006 оны финалд пеналти-с гоалдсон юм. Гэхдээ энэ финалд Итали пеналти-р хожиж аваргалсан билээ.


Дунга-н бөмбөг таслалт, Роналдо-н дамжуулалт, Ривалдо-н цохилт. Гоал.
56 days to GO-AL! Rivaldo (France 1998)

http://www.youtube.com/watch?v=CYtWOJI8NEs
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Apr 18, 2014 8:31 pm

Дэлхийн аварга - Багуудын танилцуулга: Алжир

World Cup Team Profile: ALGERIA
http://www.youtube.com/watch?v=Yp41xOAY0EE


Хамгийн сүүлд 1990 онд Африк-н цомд түрүүлснээсээ хойш Алжир-д тийм их баярлах цаг мөч байсангүй. Гэсэн хэдий ч өнгөрсөн 11 сард ДА-2014 -н эрх олж авснаар энэ багийн тоглогч, фэнүүд гээд бүгд ирэх ДА-д оролцохыг хүсэн хүлээж байна.

"Би маш маш их баяртай байна, учир нь энэ онцгой ДА байх болно. Хөлбөмбөгийн орон Бразил-д зохиогдох гэж байна. Хэдий Англи-д энэ тоглоом үүссэн ч Бразил-д л энэ тоглоом гайхамшигтай болсон. Би тэмцээнийг хүлээж тэсэхгүй нь, мөн энэ тэмцээн маш том баяр цэнгэл байх болно гэж найдаж байна." - Adlène Guedioura

Алжир бол Африкийн хамгийн том орон юм. 2.380.000 км2 газар нутгийн хэмжээг эзлэн орших энэ орон бараг Техас-г 4-р үржүүлсэнтэй тэнцэнэ. Гэхдээ газар нутгийн 80 хувь нь элсэрсэг ба нутгийн өмнөд хэсэг нь Сахар-н цөлийн нэг томхон хэсэг болдог. Тус улсад агаарын температур +50 градус-с дээшээ гарч байсан. Зүүн хойгуураа уул, хөндийгөөр хязгаарлагдана. Алжирийн гол экспортын бараа бол нефт болоод байгалийн хий юм. 20-р зуун гарах үед Европ-с ирж суурьшсан хүмүүс анх хөлбөмбөгийг энэ оронд нэвтрүүлсэн байна. Одоо хөлбөмбөг Алжир-т хамгийн алдартай спорт болсон. Улсын шигшээ багийн хоч нэр бол "Les Fennecs" буюу Цөлийн үнэгнүүд. Анхны ОУ-н хэмжээний тоглолт, тэмцээн 1963 онд болж байсан.

Алжирууд өмнөх оролцсон 3 ДА-даа бүгдэд нь бүтэлтэй байсангүй. 1982 онд ДА-н дебют-ээ гайхалтай хийсэн ба Европын багийг буюу Баруун Германыг хожиж шоконд оруулсан анхны Африк-н баг болсон билээ. Дараа нь Чили-г ялсан хэдий ч Баруун Герман Австри-г 1-0 р ялснаар хэсгээсээ мултарсан байна. 1986 онд Алжир мөн ДА-д шалгарсан, гэхдээ дараа нь Өмнөд Африк руу явах хүртэл 24 жил хүлээх хэрэгтэй болсон билээ. Өмнөд Африк-д 1 гоал хийж чадалгүй хэсгээсээ мултарлаа.

"Би шигшээ багт ирээд Өмнөд Африк-т тоглосон баг бүрэлдэхүүнтэй ажилласан. Тоглогчдын сахилга бат эвдэгдэгдсэн байлаа, би энэ байдлыг засах хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Тэгээд эхлээд шат шатанд удаанаар өөрчлөлт хийсэн. Мэргэжлийн түвшинд улсаа төлөөлнө гэдэг бол энэ Алжир-н залуу шигшээ багт маш том амжилт гэж бодож байгаа. Энэ баг сүүлийн 2.5 жилийн хугацаанд бүрэн боссон баг, тиймээс Бразил руу явах эрх олж авсан нь том амжилт." - дасгалжуулагч Vahid Halilhodžić

Vahid Halilhodžić хэмээх Босни эр 2011 оны 6 сараас хойш Алжирийн багийг дасгалжуулж байна. Өмнө нь Коте ди"Ивиоре-г дасгалжуулж байсан тэрээр олны танил тоглогчдыг шахан, оронд нь залуу чадварлаг тоглогчдыг нээн гаргаж ирсэн.

"Дасгалжуулагч сахилга бат болоод довтолгооны тоглолтын арга барилыг бидэнд авчирсан. Гэхдээ ихэвчлэн сахилга батыг голчлон авчирсан, миний бодлоор энэ бидэнд дутагдаж байсан зүйл. Тоглогчид ердөө өөрсдийн ур чадвартаа л найдахыг эрмэлздэг болохоор тэр байх." - Sofiane Feghouli

Дасгалжуулагч багт 4-2-3-1 эсвэл 4-3-3 гэсэн хэлбэрийг суулгаж өгсөн байна. Madjid Bougherra бол хамгаалалтын хамгийн чухал тоглогч юм, Medhi Lacen-г хамгаалалтын шугамны урд хамгаалах чиглэлийн хагаст тоглоход ажлыг нь хөнгөвчилж өгдөг. Sofiane Feghouli найруулан тоглогч бол Islam Slimani бол урьдчилсан шатанд хамгийн олон гоал хийсэн Алжир довтлогч юм. ДА-д шалгарсан багуудаас хамгийн их алсын дамжуулалтаар гоалдсон баг бол Алжир-н баг билээ.

"Бидэнд ур чадвартай залуусаас бүрдсэн залуу бүрэлдэхүүн байна, тэд өмнөх ДА-д тоглосон багаас илүү сайн байгаа. Тэдэнд Европын том Ювентус зэрэг клубуудэд тоглодог, мөн Испани-д тоглодог тоглогчид бий. Ийм тоглогчдын түвшинтэй бид өмнөх багаас илүү сайн амжилт үзүүлнэ гэж итгэж байгаа." - хуучин дасгалжуулагч Rabah Saadane

Алжирууд хэсгээ амархан тэргүүлж плэй-офф-н шатанд Буркина-Фасо той таарсан. Зочлон тоглолтондоо 2 гоал оруулж тус бүрдээ тэнцээг авч байсан ч эцэстээ пеналти алдан 3-2 р хожигдсон.

"Би гоал оруулах боломжтой байсан бөгөөд эвэй гоал 2-р үржигдэж тооцогддог тул энэ маш, маш чухал цохилт байсан. Би гоал оруулчихаад маш баяртай байсан, энэ бол миний карьерийн хамгийн шилдэг мөчүүдийн нэг байсан." - Sofiane Feghouli

Хариу тоглолт 2013 оны 11 сарын 19нд боллоо. Тоглолт орой 7.30-д эхлэх байсан ч цэнгэлдэх үдийн цайнаас өмнө дүүрсэн байв.

"Бүх Алжирчууд энэ тоглолтыг хүлээж байсан учраас дарамт бол маш их байсан. Энэ тоглолтонд бэлдэх хүнд байсан, бид шургуу ажилласан. Би хэзээ ч нэг тоглолтонд зориулж тэгэж ажиллаж байгаагүй. Аваргуудын лиг-т баг удирдаж байхдаа хүртэл. Жижиг зүйлүүд дээр ч бид бэлтгэл ажлаа хийсэн. Эцэст нь бид шалгарсан, яахав бага зэрэг ядарсан байсан ч өөрсдийн хийсэн зүйлээрээ бахархаж байгаа." - дасгалжуулагч Vahid Halilhodžić

1-0 р хожсон нь эвэй гоалын дүрмээр Алжирчуудыг цаашаа шалгарахад хангалттай байлаа.

"Бид одоо хүртэл баяраа тэмдэглэж байна. /инээв/ Бид ДА-г хүлээж тэсэхгүй нь. Энэ зүгээр нэг баяр биш байсан гэдгийг бид батлан харуулж чадна. Алжирийн ард түмэн бүхэл шөнөжин баярласан, тийм их баяр цэнгэлийг тэдэнд өгөх боломжтой байсан маань үнэхээр гайхалтай байсан. Фэнүүд биднээс илүү стресс-дсэн байдалтай байсан бөгөөд сүүлийн шүгэл үлээх үед үнэхээр их тайвшрал бий болсон." - Adlène Guedioura

Маджид бол багийн ахлагч, тэрээр шигшээдээ 60 тоглолт хийгээд байгаа бөгөөд Өмнөд Африк-т болсон ДА-н бүх тоглолтонд оролцсон.

"Маджид бол багийн ахлагч, мэдээж түүний туршлага маш чухал. Бид бүгд түүнд талархадаг. Тэр бурхнаас заяасан авьяастай, мөн илэн далангүй хүн, түүний залуу тоглогчдод өгдөг зөвлөгөө үнэхээр чухал байдаг." - Sofiane Feghouli

Маджид багаа тэргүүлэн алхам бүрт өрсөлдөөнтэй тулах мэт Н хэсэгт орсон. Тэд Бельги, Орос, Солонгос зэрэг багуудтай тулна, хэрэв тэд хэсгийн шатыг давж чадвал энэ үнэхээр амжилт байх болно.

"Бельги бол өнөөгийн Европын хамгийн шилдэг 2 эсвэл 3 багийн нэг гэж бодож байна. Би Эдэн Хазард-г Лилл-д байх цагаасаа мэднэ, түүн шиг ур чадвар өндөртэй тоглогчид тэдэнд олон бий." - дасгалжуулагч Vahid Halilhodžić

"Оросуудын хувьд бол тэдэнд маш туршлагатай дасгалжуулагч бий, Фабио Капелло. Солонгосчууд 2002 онд хагас шигшээд шалгарч байсан, тиймээс тэд бол муу баг биш. Энэ нээлттэй хэрнээ хэцүү хэсэг байх болвуу, гэхдээ бид цаашаа шалгарч чадна гэж үнэхээр найдаж байгаа." - Adlène Guedioura

Алжирчууд 6 сарын 17нд Бельги-н эсрэг анхны тоглолтоо хийнэ. Дараа нь Порто Алегре-д 6 сарын 22нд Солонгос-той тоглоод 6 сарын 26нд Орос-той хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.

"Африкийн цомын хагас шигшээ, эсвэл шигшээд шалгарах нь дасгалжуулагчийн амбиц байсан бол одоо ДА-н хасагдах шатанд, эсвэл сүүлийн 8-д шалгарах болсон." - хуучин дасгалжуулагч Rabah Saadane

"Хэрвээ би бид өөрсдийн зорилгоо биелүүлж чадна гэж бодохгүй бол яг одоо би хөлбөмбөгийг орхих хэрэгтэй байх. Би сөрөг хандлагуудад найр тавихгүй, би бол ялагч. Бодит байдалд Алжирийн баг Бельги, Орос шиг хүчирхэг биш гэдгийг ойлгож байна. Гэхдээ би хэр олон удаа жижиг баг фаворитуудыг ялахыг харсан байна? Ийм учраас бид бэлдэх, шургуу ажиллах, үргэлжлүүлэн итгэх хэрэгтэй. Бид харамсах зүйлгүй байхын тулд хичээх ёстой. Бидэнд алдах юм байхгүй, бид магадгүй үнэхээр ямар нэг амжилт олж чадна байх." - дасгалжуулагч Vahid Halilhodžić
Last edited by Барнаба on Fri Apr 18, 2014 8:53 pm, edited 1 time in total.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Apr 18, 2014 8:38 pm

World Cup Team Profile: NETHERLANDS

http://www.youtube.com/watch?v=BJt7Bm_xiRg

World Cup Team Profile: GERMANY

http://www.youtube.com/watch?v=RoSOGoolFGs

World Cup Team Profile: BRAZIL

http://www.youtube.com/watch?v=6E_Lav_N-Ho

World Cup Team Profile: JAPAN

http://www.youtube.com/watch?v=KwuyVrkAEdg

World Cup Team Profile: COSTA RICA

http://www.youtube.com/watch?v=H1R8R0via38
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Fri Apr 18, 2014 8:51 pm

55 өдөр үлдлээ...

Image

ДА-д нийтдээ 55 тоглолт нэмэлт цаг сунгаж байжээ. Үүнд нийт финалын 18 тоглолтын 3-ны 1 нь мөн багтаж байна.

Итали, Англи, Аргентин, Испани нар 1934, 1966, 1978, 2010 онуудад цомыг өргөхдөө нэмэлт цаг сунгаж байсан бол 1994, 2006 онуудад Бразил, Итали нар цомыг өргөхдөө нэмэлт цагт гоал хийлгүй пеналтиар тоглолтыг шийдэж аварга болж байв.

Гли Аззури -чууд ДА-д 11 удаа нэмэлт цаг сунгаснаараа рекорд эзэмшдэг ба үүнийхээ ердөө 1-д нь хожигдсон бөгөөд энэ тоглолт 2002 оны ДА-н шөвгийн 16-д Солонгос-н эсрэг байж Ahn Jung-Hwan-ий мөргөж оруулсан алтан гоалоор Солонгосчууд цаашаагаа шалгарч байв. Үүний дараа Италийн Перугиа клуб Ahn Jung-Hwan-г багаасаа хасч байв.

Герман, Англи, Франц нар 9, 8, 7 удаа тус бүрд цаг сунгаж байсан бол Аргентин, Бразил, Испани нар ижил 6, 6 удаа нэмэлт цаг авч байжээ.


55 days to GO-AL! Ronaldo (France 1998)

http://youtu.be/d6UIVU8wf8s
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Apr 21, 2014 3:12 pm

54 өдөр үлдлээ...

Image

1954 онд Швэйцарь-т болсон ДА анх удаагаа тв-р шууд дамжуулагдаж байсан билээ, технологийн дэвшилд талархая. Үүнээс хойш ердөө 16 жилийн дараа гэхэд л 1970 оны ДА дэлхийн өнцөг булан бүрт бүхий л үйл явдалтайгаа хүрч байлаа, энэ нь 1960-аад оны үед бий болсон хиймэл дагуулын харилцаа холбооны ач тус билээ.

Одоо бол ДА дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын төрөл билээ. Өмнөд Африк 2010 дэлхий дээрх бүх улс оронд цацагдсан ба үүнд Антарктик, Арктик зэрэг ч багтана.

Түүнчлэн сүүлийн ДА-г 3.2 тэрбум хүмүүс гэртээ үзсэн байна. Энэ бол дэлхийн нийт хүн амын 46.4 хувь.


53 өдөр үлдлээ...

Image

"6 сарын 16 бүрт би утсаа унтраадаг учир нь ингэхгүй бол утас дуугарахаа болихгүй шүү" - Зизиньо, 1950 оны финалд Уругвай-д хожигдсноос хойш 50 жилийн дараа.

Зизиньо-н хувьд 2002 онд 80 насандаа өнгөрсөн ба ДА-д түрүүлж чадаагүй нь харамсалтай нэгэн билээ. Тэмцээний үеэр Ла Газзетта делло Спорт "Леонардо да Винчи Маракана-н зүлгэн дээр хөлөөрөө урлагийг бүтээж байна" гэж тайлбарлаж байлаа. Зизиньо тэр ДА-н шилдэг тоглогчын шагналыг Хуан Шиаффино, Адемир де Менезес нартай өрсөлдөж авсан билээ.

Пеле-н хүүхэд ахуйн баатар Зизиньо Фламенго, Бангу, Сао Пауло зэрэг багуудад амжилттай тоглож байв. 1949 оны Копа Америк-н шийдвэрлэх тоглолтонд Парагвай-г 7-0 р хожиход Зизиньо гайхалтай байж багаа манлайлжээ. Тэрээр шигшээдээ 53 тоглолт хийж 30 гоал оруулсан довтолгооны хагас хамгаалагч байлаа.


52 өдөр үлдлээ...

Image

Нийт 38 тоглолт хийж ердөө 2 ДА өнгөрөөсний дараа Испани 1982 ДА-д 52 тоглолт хийхээр боллоо. Үүний талаар хэн ч тайлбар хийгээгүй билээ.

Эхний шатанд Унгарчууд Эл Салвадор-г 10-1 уншиж ДА-н түүхэндэх хамгийн том ялалтыг авлаа. Хойд Ирланд талбайн эздийг унагаж дөнгөв. Бразилийн 3 тоглолт олон гайхам гоалуудаар дүүрэн болж өнгөрөв. 2-р шатанд харин тэмцээний хамгийн чамин тоглолтуудын нэг болж Итали Бразил-г 3-2 р ялснаар цааш шалгарав.

Үүний дараа хагас шигшээд 3-3 -р Баруун Германы баг Францтай тэнцэн улмаар пеналти цохиж 5-4 р ялалт байгуулав. Цаашлаад финалд Итали 3-1 р Баруун Германыг хожив.

Хэдий сул багууд орсон тэмцээн байсан ч Польш 6 минутад 3 гоал хийж Франц-г 3-2 р хожсон байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Mon Apr 21, 2014 3:14 pm

54 Days to GO-AL! Pele (Mexico 1970)

http://www.youtube.com/watch?v=uo8TirLpcZs

53 Days to GO-AL! Gilberto Melo (Germany 2006)

http://www.youtube.com/watch?v=7vv1tynoX88

52 days to GO-AL! Ronaldo (Korea/Japan 2002)

http://www.youtube.com/watch?v=7rWvMoL17tI
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Tue Apr 22, 2014 8:06 pm

51 өдөр үлдлээ...

Image

Шигшээ багтаа 123 тоглолт хийж 51 гоал оруулснаараа Тиерри Анри Францын бүх үеийн мэргэн бууч билээ.

Өмнөх рекорд эзэмшигчид бол Мишел Флатини (41), Жаст Фонтайн (30) нар юм, тэдний амжилтыг Арсеналын домогт довтлогч 13 жилийн шигшээн карьертаа эвдэж.

Одоогийн идэвхтэй тоглогчдоос хамгийн олон гоал оруулсан нь Карим Бэнзэма, тэрээр ердөө 19 гоалтой ба Анри-г гүйцнэ гэвэл дахиад 32-г хийх хэрэгтэй байна.

Жайрзиньо-н өөр нэгэн гоал.
51 days to GO-AL! Jairzinho (Germany 1974)

http://www.youtube.com/watch?v=MQ81wn0rE4A
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby SAVAGE » Wed Apr 23, 2014 4:15 pm

Барнаба пм-ээ шалгаарай...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Wed Apr 23, 2014 7:21 pm

50 өдөр үлдлээ...

Image

1950 оны ДА бол ганц формат-н гэлтгүй олон зүйлсээрээ ялангуяа финалын тоглолтгүйгээрээ анхдагч болсон ДА билээ.

Тэмцээний түүхэнд анх удаагаа ДА-н цомыг хамгаалж байсан баг анхны хожигдлоо амссан билээ. Италийн баг Сао Пауло-д Швед-д 3-2 р хожигдсон байна.

Гли Аззури-чууд сүүлийн ДА-д цомыг хамгаалж оччихоод бүр долоон дор үзүүлсэн бөгөөд Өмнөд Африк 2010-т хэсгийн шатны 3 тоглолтынхоо алинд нь ч хожил авч чадаагүй бүтэлгүйтсэн юм.

Гэхдээ ДА-н цомыг хамгаалж буй багийн хамгийн муу тоглолтыг 2002 онд Францын шигшээ үзүүлсэн ба 1 ч тоглолтонд мөн ялалт байгуулж чадаагүйгээс гадна 1 ч гоалыг хийж чадахааргүй байдалд байсан билээ.

74 онд Ривелино-н Аргентины эсрэг хийсэн гайхалтай гоал.
50 Days to GO-AL! Rivelino (Germany 1974)

http://www.youtube.com/watch?v=koNaCtFcNIc
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Thu Apr 24, 2014 8:32 pm

49 өдөр үлдлээ...

Image

Сэр Бобби Чарлтон Английн төлөө 106 тоглолтонд оролцож 49 гоалыг оруулж. Өнөөдрийг хүртэл тэрээр шигшээнхээ бүх үеийн мэргэн бууч хэвээр байсаар.

Манчестер Юнайтед багийн 4 домогт тоглогч 1966, 1970 онуудын ДА-д оролцож байв. Чарлтон энэ үед багаа манлайлж байсан бөгөөд тухайн үеийнхээ хамгийн чадварлаг тоглогчдын нэгээр олонд танигдаж байв.

Өнөөгийн Английн шигшээн мэргэн бууч бол Уэйн Рүүний, тэрээр 38 гоалыг оруулсан ба Чарлтоны рекордтой хамгийн ойр байгаа тоглогч юм, Рой Хожсоны багийн од тоглогч ирэх ДА-р амжилтаа ахиулна гэж зорих болно.

49 Days to GO-AL! Tostao (England 1966)

http://www.youtube.com/watch?v=pR0ifB-qixw
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun Apr 27, 2014 4:08 pm

World Cup Team Profile: USA

http://www.youtube.com/watch?v=YJty7rg3eds

Brazil 2014 Stars to Watch: Julian Draxler

http://www.youtube.com/watch?v=H6FFCZtD2fA
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun Apr 27, 2014 4:21 pm

48 өдөр үлдлээ...

Image

ДА-н түүхэнд нийтдээ 48 удаа хэт-трик хийгджээ.

Гэхдээ ердөө 4 хэн тоглогч л 2 удаа хэт-трик хийсэн байна - Унгарын Сандор Кошис (1954), Франц-н Жаст Фонтайн (1958), Германы домог Герд Мюллер (1970), Аргентины Габриел Батистута (1994/1998).

Аргентины бүх үеийн мэргэн бууч Батистута бол 2 өөр ДА-д хэт-трик хийсэн цор ганц тоглогч билээ.


47 өдөр үлдлээ...

Image

Өнгөрсөн сар хүртэл Паулэта 88 тоглолтонд 47 гоал оруулснаараа шигшээнхээ бүх үеийн мэргэн бууч гэж явж байсан билээ.

Түүний рекордыг эвдсэн эзэн бол мэдээж Кристиан Роналдо. Тэрээр ДА-н плэй офф-н шатанд Швед-н эсрэг хийсэн гоалуудаараа Паулэта-тай тэнцсэн бол 3 сарын 5нд Камерууныг хожиход 2 гоал хийснээр шигшээнхээ бүх үеийн мэргэн бууч болсон.

Одоогоор Роналдо 49 гоалтой байгаа бөгөөд ирэх ДА-р 50 гоалын босгыг давна гэж харж байна.


46 өдөр үлдлээ...

Image

2004 оны 2 сард US Virgin Islands-н багт тоглосон МакДоналд Тайлор ДА-н урьдчилсан шатанд оролцсон хамгийн хөгшин тоглогч болсон билээ, тэр 46 настай байсан.

Зодог тайлсан хамгаалагч маань Тринидад Тобаго-д 1957 оны 8 сарын 27нд төрж, ДА-д оролцохын тулд хэд хэдэн тоглолт хийсэн ч хэзээ ДА-д оролцож чадаагүй байна. ДА-д оролцсон хамгийн хөгшин тоглогчийн рекордыг Камерууны домог Рожер Милла 42 нас-р эзэмшиж байна.

Харин финалд Италийн Дино Зофф 40 насандаа оролцсноор рекорд эзэмшдэг.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Барнаба » Sun Apr 27, 2014 4:25 pm

Пэлэ-н дамжуулалт Ривелино-н цохилт, гоал.

48 Days to GO-AL! Rivelino (Mexico 1970)

http://www.youtube.com/watch?v=nsePLrogsPQ


Бебето, Ромарио нарын тансаг хослол.
47 Days to GO-AL! Romario (USA 1994)

http://www.youtube.com/watch?v=qEhrFf1HCXQ

70 оны финал, мөн нэгэн Пеле-н ухаалаг дамжуулалт, Жайрзиньо-н гоал.
46 days to GO-AL! Jairzinho (Mexico 1970)

http://www.youtube.com/watch?v=D9_AoAvjKtM
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby SAVAGE » Tue Apr 29, 2014 11:01 am

Барнаба нэг холбоо бариач...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Realist » Tue Apr 29, 2014 11:57 am

Барнабагын царайг харж хоолойг нь сонссон хүн байдиймуу ккк
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby SAVAGE » Tue Apr 29, 2014 11:58 am

Харин оролдоод л байна... Ядаж царайг нь харж, хоолойг нь сонсохгүйгээр онлайн холбогдчихмоор байдаг...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby ТӨӨГӨӨ » Tue Apr 29, 2014 12:23 pm

Лав ФБ хэрэглэдэггүй гэсэн
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бразил 2014 - Мэдээ, мэдээлэл, сонин сайхан...

Postby Realist » Tue Apr 29, 2014 12:36 pm

Яагаад нуугдаад байдгийм болоо сайхан хүүхэн байдийм болуу :ногоон:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to Бразил 2014 - Хөлбөмбөгийн ДАШТ

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests