Bayer 04 Leverkusen Fußball GmbH in der Saison 15/16

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Fri Sep 17, 2010 4:09 pm

Хэхэ Г. Баяраагийн бичсэнийг ойлгодоггүй ээ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby haka » Mon Sep 20, 2010 9:58 am

Image
Bayer 04 0-0 FC Nürnberg
Гоолгүй тэнцэж 1 оноо авснаар хүснэгтийн 5 оноотой 8д бичигдэж байна.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Mon Sep 20, 2010 1:15 pm

Гарзтай тоглолт болжээ.. Кийзлинг, Хэлмэс хоёр гэмтэж. Кийзлингийн гэмтэл бүр нэлээн ноцтой бололтой. Харамсалтай юмаа, гарааны хоёр довтлогч гэмтдэг. Одоо Дани залууд л өөрийгөө харуулах цаг нь ирлээ дээ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Sun Sep 26, 2010 3:33 pm

Штуттгарт 1 - 4 Лэвэркүзэн (Хуупиа 19', Видал 21', Кузманович 52', Балитш 69', Сэм 88')

Өчигдөр хүснэгтийн ацагт яваа Штуттгартыг талбай дээр нь бут ниргээд хаячихаж. Кийзлинг гэмтэлтэй, Хэлмэс бүрэн фит болоогүй байсан учраас Дэрдюкийг урд ганцааранг нь тавьж нэг довтлогчтой буюу 4-2-3-1 тактикаар тоглосон байна.

19 дахь минутанд Барнэттагийн зүүн жигүүрээс хаясан кроосыг Хуупиа мөргөж гоолын салхийг хагалж. Штуттгарт багийн ахлагч Дэльпиэра түүнийг хамгаалах ёстой байсан боловч алдаа гаргалаа.

Эхний гоол орсноос хойш төдий удалгүй Кадлэч-Дэрдюк гэсэн гоё хослолоор эхлүүлсэн довтолгоог Чили тоглогч Видал хаалга руу мөргөж гоол хийснээр тооны зөрөөг нэмлээ.

31 дахь минутанд Барнэттаг бөмбөг тууж явахад нь 16-н шугамын гаднахан талд Каморанэзи хойноос нь жийж орон улаан карт авч Штуттгарт талбай дээрээ 10 хүнтэй үлдлээ. Ингээд яг 16н шугаман дээрээс Дэрдюк хаалттай цохилтыг хаалганы зүүн доод буланд маш хүчтэй цохисныг нь Улрайх амжилттай хаалаа.

52 дахь минутанд Кузмановичийн 32 метрээс цохьсон чөлөөт цохилт гоол болон тооны харьцааг ойртууллаа.

Харин 69 дахь минутанд Баллакыг орлож талбайд гарсан Балитш Дэрдюкийн дамжуулалтаар гоолдлоо.

Тоглолтын төгсгөлд мөн л Дэрдюкийн дамжуулалтаар Сиднэй Сэм гоолдож шинэ багтаа анхныхаа гоолыг хийлээ.


Тоглолтын зургууд:
Image
Эхний гоолын эзэн

Image
2:0 болгосон Видалын мөргөлт

Image

Image


Тоглолтын тойм:
http://rutube.ru/tracks/3616075.html?v= ... d057af35ec
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Sun Sep 26, 2010 3:39 pm

Баллак 11 сараас бэлтгэлээ хийж эхлэнэ, харин Кийзлингийн хувьд он гарахаас нааш ирэхгүй бололтой. Гэхдээ аль аль нь нэг сараас тоглолтуудад оролцох боломжтой гэж Руди Фуллэр хэлж. Харин Хэлмэсийн бэртэл гайгүй бололтой өчигдрийн тоглолтонд лав сэлгээнд нэр нь байсан.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby El Payaso » Sun Sep 26, 2010 4:52 pm

Штутгарт түрүү тойрог алаад байсан энэ тойрог машиндуулах гэж... гэгэгэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Fri Oct 01, 2010 7:16 pm

Ат.Мадрид 1 - 1 Лэвэркүзэн

Atletico: 13 De Gea - 17 Ujfalusi, Perea, 21, 18 Dominguez, 14 Filipe - 12 Assuncao, 8 Garcia (46th Merida) - 19 Reyes, 22 Costa, Simao 20 - 7 Forlan (46th Tiago). - Coach: Sanchez Flores

Leverkusen: Adler 1 - 2 Schwaab, 5 Manuel Friedrich, 4 Hyypia, 24 Kadlec - 23 Vidal (61st Bender), 3 Reinartz, 14 Balitsch (61 Rolfes) - 18 Sam, 19 Derdiyok (67 Helmes), 7 Barnetta . - Coach: Heynckes

Referee: Paolo Tagliavento (Italy)

Tore: 0:1 Derdiyok (39), 1-1 Simao (51./Foulelfmeter)

Yellow Cards: - / Hyypiä, Sam, Barnetta

Эхний үед хожиж явсан боловч хоёрдугаар үед Хуупийгийн гаргасан алдаанаас болж айлд пеналт бэлэглэж тэнцжээ.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Тэгшээ » Sun Oct 03, 2010 1:51 pm

За Вердертэй буулгаж чадвал 3луу орж ирэх юм бна

Go Factory Squad GO!!! :germany
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5416
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Бамбууш » Mon Oct 11, 2010 3:56 am

Муу Хийпия минь гоолдсоор л байгаа ажгуу гэснээс Киэслинг гэмтчихэв үү? кайран залуу кайран залуу... Манайх Линкдээд байгаа..... Өндөр нуруутай, физикал сайтай, яг л манайд таргет мэн киймээр залуу даа.. Бас гоолтой гэж байгаа..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Suugii » Sat Oct 16, 2010 7:21 pm

өнөөдөр уул нь гарахын байна дурлалт залуугаа л нэг барааг нь харчмаар байдаг......
яажшуухан явдын болдоо хөөрхий минь....
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby ТӨӨГӨӨ » Sat Oct 16, 2010 11:52 pm

Чи биднуусын дурлалт залуу чинь тоглохгүй шд
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Тэгшээ » Sun Oct 17, 2010 3:09 am

Wolfsbirg 2-3 B. Leverkusen :-D :-D :-D
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5416
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Чуугий » Sun Oct 17, 2010 8:49 am

Wolfsburg [2 - 3] Bayer Leverkusen

9' [1 - 0] Diego
68' [2 - 0] Grafite

72' [2 - 1] S. Rolfes
75' [2 - 2] A. Vidal (pen.)
83' [2 - 3] S. Rolfes
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Sun Oct 17, 2010 12:15 pm

Аймшигтай комбэк хийжээ :-D Дөнгөж бэртлээсээ эргэн ирж байгаа Ролфэс 69 дахь минутанд сэлгээгээр орж ирээд тоглолтын хувь заяаг өөрчлөөд хаячиж..
8-р тойргийн байдлаар энэ улирлын 4 дахь хожил.. 6 дахь анбийтэн цуврал.. хүснэгтийн 3т бичигдэж байгаа амжилттай явж байна.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby El Payaso » Mon Oct 18, 2010 2:50 pm

Рольфес аймаар байсан шүү.... ер нь Баллак ирлээ ч гараанд гархад хэцүү юм биш үү?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby 5star+1 » Tue Oct 19, 2010 1:31 am

Ролфес орж ирээл 2 гоол,1 Пен...кайфтай тоглолт болсон.Энэ 7 хоног-н хамгийн гоё тоглолт байлаа бараг
5star+1
 
Posts: 464
Joined: Mon Jun 07, 2010 5:39 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Fri Oct 22, 2010 1:43 pm

Арис 0 - 0 Лэвэркүзэн

Греекээс хуурай тэнцээтэй иржээ. Лэвэркүзэнийн гарааны хувьд довтолгооны тоглогчидоо амрааж залуучуудаа гаргасан байна. Учир нь энэ Ням гаригт Майнцтай тоглох бол дараа 7 хоногт цомын тоглолтонд Гладбахтай тоглох юм байна.
Хөнкис тоглолтын талаар: "Залуучуудаа гаргана гэдэг их эрсдэлтэй байсан. Гэсэн ч залуус сайн байлаа." гэсэн байна. Нэг сонирхолтой нь Греекийн Арис хэмээх энэ баг нь сүүлийн 40 жилийн турш Европийн тавцанд хожигдоогүй байгаа гэсэн айхтар цувралтай байгаа юм байна. Энэ хугацаанд талбай дээрээ нийт 22 тоглолт хийснээс 12т нь ялж байж.

Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Kro » Fri Oct 22, 2010 2:10 pm

Харин тийм байна. Барнетта, Видал нарыгаа гараанд гаргаагүй сүүлд сэлгээгээр оруулж ирж. Бодуул барчихна гэж бодсон бололтой. Ямар ч гэсэн 5 оноотой хэсэгээ тэргүүлж л байна.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Sun Oct 24, 2010 5:49 pm

Өнөөдөр лигийн тэргүүлэгчдийн нэг Майнцыг талбай дээрээ хүлээн авна. Хоёр багийн хувьд төстэй зүйл бий. Аль аль нь улирал эхэлснээс хойш зөвхөн нэг ялагдсан мөн адилхан 18 гоол оруулаад байгаа нь Бундэслигийн шилдэг довтолгоотой багууд гэдгийг нь харуулж байгаа.
Энэ хоёр өмнө нийт 8 удаа таарч тоглож байж. Ижил 3 удаа нэгнээ буулгаж байсан бол 2т нь тэнцэж байв. Майнц хамгийн сүүлд 2006 онд Лэвэркүзэнг хожиж байснаас хойш 4 удаа хожиж чадаагүй (2 тэнцээ, 2 хожигдол) байгаа.
Өчигдөр Ханновэр хожил авснаар Лэвэркүзэн одоогийн байдлаар 4т ороод байна. Тэд эргээд 3-р байрандаа орохийн тулд өнөөдрийн тоглолтод хожих шаардлагатай.

Боломжит гараа:
Image

Тоглолт манай цагаар 00:30-аас НТВ дээр гарна
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Mon Oct 25, 2010 4:22 pm

Лэвэркүзэн 0 - 1 Майнц (70' Иваншитц)

Майнцыг барсангүй дээ. Эхний үед Лэвэркүзэн илүү аюултай довтолгоонуудыг хийж байсан. Хоёр дахь хагас эхлээд хоёр баг эн тэнцүү тоглож байсан бол Майнцын дасгалжуулагч 68 дахь минутанд Шуррлэ, Иваншитц хоёрыг хамтад нь оруулж ирээд л өнөө хоёр нь шууд гоол хийчихсэн. Тэр Шуррлэгийн дамжуулалт үнэхээр ухаалаг гоё дамжуулалт байна лээ, энэ улирал хэдэн ч удаа сэлгээнээс орж ирээд тоглолт өөрчлөөд хаячив.
Лэвэркүзэнчууд анхнаасаа хоёр довтлогчтой гарсан бол үр дүн арай ондоо байх байсан болвуу. Талбай дээрээ тоглож байж Хөнкинс хэтэрхий болгоомжилчихлоо доо.

Бас нэг муу мэдээ нь Хуупиа 6 долоо хоног оут болчиж. Шигшээдээ тоглож байгаад гэмтэл авсан бололтой, энэ жилдээ бол тоглохгүй гэнэ. Хамгаалалтын гол хүнээ алдчихаар Лэвэркүзэнд хэцүү болчихлоо. Өчигдөр ч бас харагдаж байсан, төвийн хоёр хоорондоо ойлголцохгүй алдаа гаргаад байсан.
Ингээд Кийзлинг, Аугусто, Кастро, Баллак дээр нэмээд 5 дахь хүн нь гэмтчихлээ. Өнгөрсөн улирал улирлыг гайхалтай эхлүүлж бараг хагас улирал хүснэгт тэргүүлж явсан ч хавраас ингэж тоглогчид нь гэмтсээр байгаад арай гэж Европа лигийн эрхтэй үлдэж байсан. Энэ жил бас л гэмтэл бэртэл гэж зовлон салахгүйн.

Image

Image

Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Тэгшээ » Sat Oct 30, 2010 6:20 pm

За Шалке-тай алалцах юм бна. Алийн дэмждийн билээ :smile:
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5416
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby ТОНИ » Sat Oct 30, 2010 8:38 pm

Шалкэ-г дэмжихгүй бол хэцүүдээд бнашт...
Магатийг л их өрөвдөж бнадаа...
Ийм хүн уг нь бишдээ аймар хатуу хүн одоо бүүр сүр сүлдгүй болцон...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Sun Oct 31, 2010 2:23 am

Шалькэ 0 - 1 Лэвэркүзэн (Сэм 65')

Эхний үе Барнэтта гэмтэл авсан бололтой хоёр дахь хагаст Сиднэй Сэмийг оронд нь оруулсан нь хожлын гоолын эзэн боллоо. Дамжуулалтыг Бэндэр өгсөн. Ер нь Шалькэ хамаагүй илүү аюултай довтолгоо явуулж байсан, Хунтэлаар нь жоохон л азтай байсан бол хожихоор л байлаа.. мань эр 2 ч удаа шон оночихвуу. Ямартаа ч маш хэрэгтэй хожлоо авч хүснэгтийн 3т эргээд ороод ирлээ.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Fri Nov 05, 2010 12:57 pm

Лэвэркүзэн 1 - 0 Арис (90' Видал)

Image

Европа лигийн 4-р тойргийн тоглолтонд Греекийн Арисыг хүлээн авч эцсийн мөчид хожиж. Руди Феллэр тоглолтын талаар их бухимдангүй: "Тоглолтын талаар хэлэх үг алга. Баг тааруу тоглолт үзүүлсэн. Энэ бол ядралттай холбоогүй, өөр зүйл дутагдаж байна" гэсэн бол Хөнкинс: "Энэ улирлын хамгийн муу тоглолт байлаа" гэж.

Тоглолтын хувьд хэдий талбай дээрээ тоглож байсан ч статаас харахад Греекийн багийг илүүрхэж чадаагүй, харин эцсийн минутанд сэлгээгээр орж ирсэн Ролфэсийн дамжуулалтыг Видал чихэж хэрэгтэй 3 оноогоо авсан. Орсон гоол ч их хөгийн харагдаж байна лээ, айлын хамгаалагч зөв зүгээр харж байгаал алдчихсан.

Нөгөө талд Ат.Мадрид мөн өрсөлдөгчөө буулгаж авснаар 7 оноотой нэг онооны дор бичигдэж байна.

Гараа:
Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Fri Nov 05, 2010 1:02 pm

Нэг сайхан мэдээ нь Баллак ирэх 7 хоногоос хөнгөн бэлтгэл хийж эхлэх юм байна
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

PreviousNext

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest