Bayer 04 Leverkusen Fußball GmbH in der Saison 15/16

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Mon Nov 08, 2010 2:59 pm

Лэвэркүзэн 3 - 1 Кайзэрслаутэрн (Сэм 38', Хэлмэс 68', Сэм 84' - Дик 15')

Image

Долоо хоногийн дундуур Европа лигт тааруу тоглолт үзүүлсэн ч энэ удаад Кайзэрслаутэрныг талбай дээрээ буулган авч чадлаа. Гэртээ хийсэн лигийн тоглолтонд тааруу амжилт үзүүлдэг (8 тоглолтоос 2 хожил) уламжлалаа эвдснээр тасраад байсан 2-р байрнаас 3 онооны л зөрүүтэй болж ирлээ.

Энэ удаагийн тоглолтонд 2 сарын гэмтлээс Рэнато Аугусто эргэн ирснээр түүнийг найруулагчийн байрлалд тавьж нэг довтлогчтой буюу 4-4-1-1 тактикаар тоглосон.

Тоглолт эхлээд Лэвэркүзэн хэд хэдэн аюултай довтолгоо хийж байсан боловч Сиппэл тухай бүрт аюулгүй болгож байсан. Харин 15 дахь минутанд зочин багийн чөлөөт цохилт хананд ойсныг нь Дик 25 гаруй метрээс маш хүчтэй нэмж цохиж Кайзэрслаутэрн гоолын салхийг хагалсан. Үүний дараа Швааб 16 дотроо гар хүрснийг шүүгч хараагүй, эсрэг багийн тоглогч Адлэрийг хуурч гарч ирээд хоосон хаалга руу цохиод оруулж чадаагүй гээд ёстой Лэвэркүзэнийн талбай нь ивээж байлаа.

Харин 38 дахь минутанд 16-н гаднаас цохьсон Сэмийн цохилт орж тооныг харьцааг тэнцүүлсэн.

Үүний дараачаар хоёр дугаар хагаст Аугустогийн өгсөн гоё дамжуулалтыг Хэлмэс хаалга руу чихэж тооны харьцаа 2-1 болсон.

Тоглолтын төгсгөлд Сэмийн 16-н гаднаас гуядаж цохьсон бөмбөгийг хаалгач яаж ч чадалгүй алдсанаар тоглолтын эцсийн цэгийг тавьсан.

Гараа:

----------------Адлэр
Швааб---Райнартц---М.Фрийдрих---Кадлэч
Барнэтта-----Ролфэс------Видал-------Сэм
----------------Аугусто
----------------Дэрдюк


Тойм:
http://rutube.ru/tracks/3751856.html?v= ... &bmstart=0
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Sun Nov 14, 2010 5:00 pm

Ст.Паули 0 - 1 Лэвэркүзэн (Аугусто 81')

Ст.Паулигийн эсрэг 7 тоглолт хожиж чадаагүй цувралаа зогсоолоо. Аугусто ч формоо олоод эхэлсэн байна, гэмтлээсээ ирсэн тоглолт болгонд л маш үр бүтээлтэй тоглож байгаа.
Майнц өчигдөр хожигдсоноор бөмбөгний зөрүүгээр дээр нь гараад эхэллээ.

St. Pauli:Kessler - Rothenbach, Zambrano, Thorandt, Oczipka, Daube (Kruse 83), M. Lehmann, Bruns (Bartels 62), Takyi (Hennings 65), Asamoah, Ebbers

Bayer 04:Adler - Schwaab, M. Friedrich, Reinartz, Kadlec (Balitsch 74), Vidal, Rolfes, Sam, Renato Augusto, Barnetta (Castro 90), Helmes (L. Bender 74)

Goals:Renato Augusto (81)

Booked:Rothenbach, Zambrano, Lehmann - Reinartz, Kadlec, Renato Augusto, Barnetta

Referee:Michael Weiner (Hasede)

Attendance:23,400 (Millerntor Stadium, capacity)
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Wed Nov 24, 2010 7:20 pm

Image

Image

Германы эмэгтэйчүүдийн баг Лэвэркүзэнийн талбай дээр бэлтгэл хийж байх үеэр
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby missvon » Sat Nov 27, 2010 10:44 am

Сайхан амьтан шүү... :germany :germany :germany
:kissing:
Do it yourself...
missvon
 
Posts: 2
Joined: Thu Nov 25, 2010 11:05 am
Location: Би ч гэсэн Монголд төрсийм

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Fri Dec 03, 2010 1:26 pm

Росэнборг 0 - 1 Лэвэркүзэн (Сэм 35')

Норвегийн аваргуудыг гэрт нь буулгаж авснаар Европа лигт хэсгээсээ нэгээр гарах нь тодорхой боллоо.


Rosenborg Trondheim: Örlund - Lustig, Bjärsmyr, Demidov, Dorsin - Henriksen, Annan, Skjelbred - Moldskred - Iversen, Prica

Bayer 04: Giefer - Vida, Friedrich, Hyypiä, Kadlec - Balitsch, Reinartz, Bender - Sam (68 Kaplan), Helmes (85
Castro), Jörgensen (76 Derdiyok)

Goals: 0-1 Sam (35)

Bookings: Annan - /

Referee: Alan Kelly (Ireland)

Attendance: 11,096 (Lerkendal-Stadium, Trondheim)
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby rednasca » Sun Dec 05, 2010 1:10 pm

Михайль бэртэлтэй л байгаад байгаамуу?...
ер нь энэ улирал тоглосон уу?...
тоглосон бол гоол, дамжуулалт хийсэн үү?... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Sun Dec 05, 2010 4:35 pm

Баллак Европа лигт нэг гоолдсон тэгээд лигтээ ганц тоглолт хийгээд гэмтсэн дээ.

Өнөөдөр Көльнийг хүлээж авна гэж байгаа. Уг нь дерби боловч Көльнд 1997 оноос хойш 13 жилийн турш хожигдоогүй байгаа юм байна. Адлер бага зэргийн гэмтэлтэй өнгөрсөн 7 хоногийн Европа лигийн тоглолт оролцож чадаагүй бол Көльнийн эсрэг фит болж. Харин зочин багийн Подолски мөн л дербигийнхээ эсрэг тоглоход бэлэн болсон гэнэ.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Kro » Fri Dec 17, 2010 2:08 pm

Атлетикотой талбай дээрээ 1:1-ээр тэнцсэн байна. Бараг л 2-р багаараа тоглочиж. Кийслинг нь гэмтлээсээ эргэн ирж байгаан байна. Сэлгээгээр тоглож. Ингэснээр зооноосоо нэгээр гарсан бол Испанийн баг мултарч. Яг л Дортмунд Севийяагийн талбай дээр тэнцээд мултардаг шиг юм болж.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Fri Dec 17, 2010 2:15 pm

Лэвэркүзэн 1 - 1 Ат.Мадрид (Хэлмэс 69', Мерида 72')

Европа лигийн хэсгийн сүүлийн тойрогт Ат.Мадридтай тэнцсэнээр хэсгээсээ 1-р гарлаа. Харин өнгөрсөн жилийн аваргуудын хувьд заавал хожиж байж хэсгээсээ гарах байсан боловч тэнцсэнээр Европа лигээс хасагдлаа.

Гарааны хувьд Адлер, Видал, Барнэттаг амраасан. Тоглолтын дундуур удаан хугацаанд гэмтэлтэй байсан Кийзлинг сэлгээгээр талбай дээр гарч ирсэн бол Да Кошта мөн сэлгээгээр орж ирэн 1-р багийн дебют тоглолтоо хийсэн.

Өнөөдөр Европа лигийн хасагдах шатны сугалаа болно.

Дараагийн шатанд таарах боломжтой багууд:
KKS Lech Poznań
LOSC Lille Métropole
PAOK FC
FC BATE Borisov
AC Sparta Praha
RSC Anderlecht
BSC Young Boys
FC Metalist Kharkiv
Sevilla FC
SSC Napoli
Beşiktaş JK

Тоглолтын гоолууд:
http://rutube.ru/tracks/3881446.html?v= ... &bmstart=0

Статс:
Bayer 04: Giefer - Vida, Hyypiä, Schwaab, Castro (46 da Costa), L. Bender (89 Vidal), Balitsch, Jörgensen, Renato Augusto (46 Kiessling), Kaplan, Helmes

Atletico Madrid: de Gea - Valera, Perea, Dominguez, Luis, Assuncao, Suarez (85 Tiago), Garcia, Simao (71 Fran Merida), Forlan (66 Costa), Aguero.

Goals: 1-0 Helmes (69), 1-1 Fran Merida (72)

Bookings: Vida / Suarez

Referee: Alexandru Tudor (Romania)

Attendance: 18,000 (BayArena, Leverkusen)
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Sat Dec 18, 2010 1:07 pm

Европийн лигийн хасагдах шатны эхний учраа Украйны Металист Харкивтай таарлаа. Хэсэгтээ Италийн Сампдориаг мулталж гарч ирсэн баг. Хожоод гараад ирвэл Наполи-Виллареалын аль хожсонтой таарна гэжуугаа. Сугалаа бол тийм амархан таарсангүй
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Mon Dec 27, 2010 12:25 pm

Адлерыг МанЮ сонирхож байгаа гэнэ. Нойерыг авах нь бүтэлгүйтэнгүүд шигшээгийн дараагийн хаалгачийг тоочиклож байгаа бололтой. Леверкүзэнийн захирал Холцхойзэр ч энэ яриаг баталсан байна.
Адлерын гэрээ нь 2012 онд дуусах бөгөөд, гэрээн дээр нь эксит клаус нь 24 сая евро гээд заачихсан байдаг болохоор энэ үнээр МанЮ өөрийн болгох боломжтой аж. Фёллер энэ талаар: "Бид Адлерыг авч үлдэхийг хичээх болно. Энэ талаар ярилцаж байгаа. Гэхдээ МанЮ шиг клуб түүнийг авахийг хүсэх юм бол бид юу ч хийж чадахгүй" гэж.
Адлер одоо жилийн 2.5 саяын цалин авдаг юм байна. Уул нь олигтой цалин санал болгоод гол тоглогчоо аваад үлдчихээсэй билээ.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby spain man » Mon Dec 27, 2010 12:27 pm

Нойер, Адлер хоёрын аль нь сайн бэ?...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Miro Klose » Mon Dec 27, 2010 12:34 pm

2 лаа адилхан хэн хэнээсээ даваад байх юм бхгүй гэхдээ 2 лаа класс
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Mon Dec 27, 2010 12:47 pm

Авъяас чадварын хувьд ойролцоо л байхдаа. Өмнө яахав Нойер үе үе алдаа гаргаад байдаг байсан одоо арай гайгүй болсон. Адлер ДАШТ-н өмнө гэмтээгүйсэн бол өдийд №1 болчих байсан л гэж боддын. Муухай азгүй шүү, ийм сайхан боломжийг ашиглаж чадаагүй. Одоо бол ойлгомжтой биз цаашдаа Адлер доор нь явах байх.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby spain man » Mon Dec 27, 2010 1:00 pm

Надад бол Нойерийн рэфлэкс нтэр нь илүү санагддаг бол Адлер ерөнхийдөө зөв гэхийм үү тэхниктэй гэхийм үү зөв сэтгэж байрлал нтэрээ зөв авдаг юм шиг санагдаад байдаг... Бундесийнхэн л сайн мэднэ дээ... Одоо нэгдүгээр хаалгач нь Нойер юм биз дээ..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Kro » Mon Dec 27, 2010 1:03 pm

Би ойлгохдоо Фёллер Адлерыг зарах сонирхол байгаа л юм шиг санагдсан шд.

Фокусын хэлдэгээр ч тийм л дээ. Тэрнээс өмнө Энке амиа хорлоогүй байсан бол энэ 2 ч хоюулаа өдийд банз байх байсан л даа. Харин Нойерын хуьд энэ улирал бол тэр өмнөх хий нь арилчихсан харагдаж байлээ. Өнгөрсөн зуны ДАШТ нөхөрийг ингэж тоглоход нь том түлхэц болсон л доо. Бас дээр нь багийн ахлагчийн тууз байна. Харин Адлерын хувьд Нойер шиг бүүр галзуу хаалт тэр болгон хийгээд байдаггүй ч хийх ёстойгоо яг л хийдэг юм шиг харагддаг. За тэр шигшээдээ бол харин өөр шүү. Ялангуяа Оростой хийсэн 2 тоглолтон дээр Адлер жинхэнэ галзуурсан шд.
Ер нь ч тэгээд Герман тоглогчийн клубтээ үзүүлж байгаа тоглолт шигшээдээ үзүүлж байгаа тоглолт тэнгэр газар л даа.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Жавхлан » Mon Dec 27, 2010 5:34 pm

Надад бол энэ 2 Каан, Леманн шиг л санагддаг шд. Энэ 2-ын хэн нь ч одоохондоо титл аваагүй байгаа. Хэн сайн багт өндөр түвшинд тоглож өөрийгөө сайн сорьж чадсан нь илүү хөгжиж Икер, Буффон шиг класс түвшинд очих байх. Харин Шальке, Леверкузенд тоглоод ийм хэмжээнд хүрч чадах нь юу л бол.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Thu Jan 06, 2011 2:44 pm

Ахлагч маань 117 өдрийн дараа ахин талбайд гарах нь. Лэвэркүзэн өнөөдөр 2-р лигийн Обэрхаузэнийн талбай дээр нөхөрсөг тоглох юм байна. Баллак аль хэдийн бэлтгэлээ хийгээд эхэлсэн, харин дасгалжуулагч түүнийг хаврын эхний тоглолт болох Дортмундын эсрэг тоглохийг хүсэж байвал нөхөрсөгүүд дээр сайн байх хэрэгтэй гэсэн.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Fri Jan 07, 2011 2:34 pm

Обэрхаузэныг 2:1 харьцаатай хожиж. Баллак хоёр дугаар хагаст сэлгээнээс орж тогложээ

Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby focus_mn » Sat Jan 08, 2011 3:30 pm

Адлер хэрвээ баг нь Аваргуудын лигийн эрх авч чадахгүй бол МанЮ руу явна гэж.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby ТОНИ » Sat Jan 08, 2011 3:43 pm

Ашгүйдээ. Байер ЧЛ-т орно гэдэгт итгэлтэй бна энэ улирал.
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby ТӨӨГӨӨ » Sat Jan 08, 2011 11:15 pm

Энэ улирал орчих байхаа. 1. Дортмунд 2. Манайх. Леверкузэн
Тэгээд Маню гэж хуцахийн! Маню биш бол хаашаа ч бсан яахав
Өнөөдүүл нь но1 ГК-ээ хайгаад линкдээд бгаан блээ шд
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby white » Mon Jan 10, 2011 12:31 pm

focus_mn wrote:Обэрхаузэныг 2:1 харьцаатай хожиж. Баллак хоёр дугаар хагаст сэлгээнээс орж тогложээ

Image


Талбай дээр тоглохыг нь хараагүй удаж байна. Зүгээр багтайгаа сайхан ЧЛ-ийн эрхээ аьаад ороод ир, ирэх улирал сайхан улирал байх болноо. :eek:
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby white » Mon Jan 10, 2011 12:39 pm

ТӨӨГӨӨ wrote:Энэ улирал орчих байхаа. 1. Дортмунд 2. Манайх. Леверкузэн
Тэгээд Маню гэж хуцахийн! Маню биш бол хаашаа ч бсан яахав
Өнөөдүүл нь но1 ГК-ээ хайгаад линкдээд бгаан блээ шд


Хамгийн гол нь буцаад шигшээгийн №1 болох санаа л байгаа байх.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Байер 04 Лэвэркүзэн 10/11: Werkself

Postby Nomer 10 » Mon Jan 10, 2011 3:52 pm

Адлераа ч бараг л тавиад туучихсан байх даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests