Вердер Бремен 2012/2013: Gehen Die Grün-Weißen!

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Sun Aug 14, 2011 11:15 am

Өнөөдөр Ливэркүсэн-тэй улирлын 2 дах тоглолтоо хийх гэж байна. 17 тоглогч явж. Пизарро-г багтаажээ.
Wiese, Mielitz, Fritz, Schmitz, Sokratis, Mertesacker, Prödl, Wesley, Hunt, Marin, Ekici, Trinks, Arnautovic, Rosenberg, Wagner, Thy, Pizarro

-------------- Вийзэ
Сократис - Пэр --- Прөдл -- Шмитц
------------ Экичи
Фритц ------ Марин ------- Хант
------- Арнау --- Росэнбэрг

гэж гарах байх гэж таамаглаж байна. Баргфрэд өнгөрсөн тоглолтонд жижиг гэмтэл авснаар энэ тоглолтонд оролцох боломжгүй болсон. Тий нээх сайн байж харагдаагүй бараг Арна-г гараанд гаргах байх.. сэлгээгээр Пизарро, Вэсли нар гарч ирэх биз...

Тоглолтын талаарх сонирхолтой баримтуудаас дурьдвал
Ливэркүсэн манайтай тоглосон сүүлийн 14 тоглолтоосоо ердөө ганцхан хожил авчээ. 6 тэнцээ, 7 хожигдол... тэр хожил нь 2008 оны 10 сард Вэзэр-т 2-0 р хожсон байна. Мөн Ливэркүсэн сүүлийн 6 жил өөрийн талбайдаа манайхыг хожоогүй гэсэн статистик байна. Вэрдэр талбайд нь 4 тэнцэж, 2 хожжээ....

2 багийн сүүлийн 5 лиг-н тоглолтууд бүгд бүтэнсайнд болсон ба бүгд тэнцээгээр өндөрлөжээ. Эндээс сүүлийн 3 тоглолтонд бүгд 2-2 гэсэн үр дүн гарч.

Вэрдэр-н хамгийн сүүлийн Ливэркүсэн-г ялсан ялалт бол 2009 оны Покалын финал байж. 1-0 р ялсан ба одоогийн Реал-н тоглогч Мэсүт Өзил гоалдсон билээ.

Одоогийн Байер Ливэркүсэн-ий спортын захирал Руди Вөллэр Вэрдэр-н довтолгооны шугманд тоглож байсан юм. Тэрээр Ногоон-Цагаануудын өмсгөлтэйгээр Бундэслиг-т 132 тоглолт хийж 97 гоалыг оруулжээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Mon Aug 15, 2011 11:11 am

Ливэркүсэн-д 1-0 р хожигдлоо... өчигдөр НТВ-р хуваарь байхгүй байсан ч гарч байсан тул үзсэн... манай тоглолт тааруухан л байлаа... бөмбөгөө их таслуулж байлаа, богинийн пассууд олигтой явахгүй байлаа.. эсрэг баг маань арай чанга баг байсан болохоор жаахан тоглолтоо алдчих шиг боллоо...

тэгээд тэр Тий-г яах гэж гаргасан юм болоо... хаалгачгүй хаалганы өмнө 5 метр-н зайнд зогсож байж бөмбөгийг хатгаад оруулж чадахгүй ёстой боож үхэх шахав... дурак юмаа.. Арна-г гаргахгүй дээ...
Гэхдээ бас тэр довтолгооны комбинац-г харсан чинь баруун жигүүр лүү гаргасан пасс-г отон-гоос авчих шиг харагдсан... гэхдээ л шүүгч анзаараагүй байхад нээрээ....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby ТОНИ » Thu Aug 18, 2011 11:57 pm

Дуншиж дуншиж өвлөөс xойш яригдсаар бж одоо л өөрийн болголоо. Фрингсийн орон зайг нөxөx биз 2-р БуЛигийн од. Фиорантина өвөл өөрийн болгоцон гсн мэдээ бгаад бсан xудлаа бж. Сербийн багийн мэдэлд бж. 1860т 2 улирал зээлээр тоглосон...

Image]
xалзан болсон чинь аймар xарагдаж бнашт :ногоон:
Image
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Gunnerz » Mon Aug 22, 2011 12:03 pm

фрайбургтэй майр тоглолоо
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Kro » Tue Aug 30, 2011 6:06 pm

Багийнхаа ахлагчаа тавиад тууцан байшдээ. Өнгөрсөн тойрогт МанЮ-д элэглүүлэхэд нь өрөвдсийн байх даа...
Хамбург Элиагаа бас явуулцан ядаж байхад үнэн ичмээр үнээр явуулахым даа энэ Бундесын багууд.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby focus_mn » Tue Aug 30, 2011 6:13 pm

Өө зооз Мэртэзакэраа явуулчиж байгаамуу..
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Оргил » Tue Aug 30, 2011 6:17 pm

Kro wrote:Багийнхаа ахлагчаа тавиад тууцан байшдээ. Өнгөрсөн тойрогт МанЮ-д элэглүүлэхэд нь өрөвдсийн байх даа...
Хамбург Элиагаа бас явуулцан ядаж байхад үнэн ичмээр үнээр явуулахым даа энэ Бундесын багууд.

харин ямар учиртай байдын бол.. үнэ ханш гэж цагаар өсөөд байхад бундэст ерөөсөө нөлөөлөхгүйм...
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby ТОНИ » Wed Aug 31, 2011 12:34 am

Байернд үнэтэй бусадад үнэгүй шүү дээ фаак гэж...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Wed Aug 31, 2011 9:31 pm

Зав муутай байх зуур Вэрдэр-т маань есөн жорын юм л болж...

Юуны түрүүн тэр нэгэн гайхалтай ялалтыг Фрэйбург дээр байгуулжээ... Ёстой л алаан болсон тоглолт болж... Пиза гэмтлээсээ ирээд л гоалдсон бол Хант, Вэсли, Арна, Фритц гээд тус тус гоалуудыг нэмэрлэж нэгэн гайхалтай ялалтыг авч... :-D
Дараагийн учраа Хоффэнхайм... Арна, Росэнбэрг нарын гоалуудаар 2-1 р хожсон байна... ингэснээр хүснэгтийн эхэнд Байерн, Шалькэ нарын хамтаар тэргүүлж явна... Ер нь энэ жил Европ байтугай Покал ч гүй болсон тул лиг-тээ гайгүй үзэж магад гэсэн хар яваад байгаа... :ногоон:
Улирлын эхэнд Пиза-н гэмтэл, Арна-г сэлгээнд суулгасан байдлуудаас болж Тий-г хэд гурван тоглолтонд гаргаж баг чанаад байсан харин зээлээс эргэн ирсэн Росэнбэрг л сүүлийн үед баатар болж байна... хөөрхий...
Пиза, Вэсли, Пэр гээд гэмтлүүдээс эргэн ирснээр ер нь их гоёо тоглолт хийгээд байгаа бололтой... ялангуяа Вэсли, Арна 2 өнгөрсөн жилийнхээсээ илүү сайжирсан нь илт мэдэгдэж байна... :eek:
Даанч шинэ ахлагчтайгаа улирлыг сайхан эхлүүлж байгаа ч Буучдад алдаж байгаа бололтой... Аллофс дурак нээрээ сайхан гар юмаа... багийн сор болсон тоглогчдоо дандаа 1 жилийн гэрээ үлдээд байхад нь явуулна... явуулж байгаа үнэ нь гэж үхрийн баас шиг юм... Ингээд хэдхэн сарын дотор 2 ахлагчаа үдэж байх шиг байна... яахав одоогоор оффишл болоогүй ч бараг явж таарах биз, амжилт хүсий даа... Пэр-дээ...

Ер нь Пэр том багт тоглох хүсэлтэй хүн л дээ... үүнийгээ үе үе өөрийн яриандаа ч хэлдэг л байсан... саяхан хүртэл Англи руу явж тоглох хүсэлтэй, тэнд өөрийгөө илүү тоглогчийн хувьд өсөж дэвжинэ гээ л хэлж байсан... гол нь яагаад заавал энэ жил явуулж байгаам?!... ер нь манай багийн наймааны бодлого ямар ядуу байнаа... (mannn
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Wed Aug 31, 2011 9:32 pm

Toni_Kroos39 wrote:Байернд үнэтэй бусадад үнэгүй шүү дээ фаак гэж...


Үнэндээ бол танайхаас бодитой санал явуулаагүй шүү дээ... одоо яая гэхэв...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby ТОНИ » Wed Aug 31, 2011 11:51 pm

Манайx ч санал явуулаагүй л дээ. Зүгээр энэ бусад багын балай бодлогоос болж өөрсдөө xоxироод бгаа шүү дээ манайx угаасаа гадны лигээс өөр амьтан авчиж чадна өөрсдөө сайн тоглогч авж чадаxгүйм бж л манайд зараxгүй бла2. Итали Португал Голландын багууд тэxэд 30 сая 40 сая гээд л гүрийгээд xэвтчдэг....
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Sun Sep 11, 2011 12:15 am

Хамбург-г Гамбургэр болгонооо.... Пиза, Арна, Марин, Хант гээд урд шугманд гарч байгаам байна.... Налдо сэлгээнд байгаам байна...бас өнөөдөр түүний төрсөн өдөр юм байна...

Ганц том стат хэлэхэд Хамбург сүүлийн 11н Бундэслиг-н тоглолтоос 5 хожигдол, 6 тэнцээг авч... 6 дах хожигдлыг нь өгье...
Last edited by Барнаба on Sun Sep 11, 2011 1:13 am, edited 1 time in total.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Miro Klose » Sun Sep 11, 2011 12:22 am

Клозег зараал алтан дундчуулийн эгнээнд шилжсэн дээ.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby ТОНИ » Sun Sep 11, 2011 12:52 am

Яааяааа утгаараа алаан болж бна. Дерби гэж...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Sun Sep 11, 2011 1:19 am

Аааа. ёстой алаан болжийно... хатуухан тоглолт болж байна... шүүгч шал алиа юман дээр Пиза-д шар өгчих юм...
манайхны довтолгоо илүү аюул тарихаар байна... ер нь яахав давгүй шүү...
төвийн 2 харин давгүй хослож байна... Вольф ер нь муугүй тоглогч байна шүү... гэснээс энэ Прөдл ур чадвар ахисан гэж жигтэйхэн болжээ... ноднин гулжигнаал уначаад байдаг байсийн, энэ жил шал өөр... :eek:... Вийзэ маань бас сайн байнаа...
Дунд Баргфрэд, шинэ ахлагч Фритц 2 л тийм хангалттай байхгүй байна даа... Вэсли-г Фритц-н оронд гаргаж байж жаахан бүтээлч байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна... Ер нь Фритц-г ахлагч болгодог зөв үү буруу юу гэж бодох юм...
Арна, Пиза, Хант, Марин гээд үе үе муугүй хослоол байна... одоо жаахан аз ивээгээд өгчихвөл бид хожил авлаа авлаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Sun Sep 11, 2011 2:30 am

За дэрби-д гайхалтай, давамгайлсан тоглолтыг харуулсаар 3 оноогоо авлаа... Пизарро-н дабл бол үнэн ганган... :eek: уул нь хэт-трик хийсэн юм, нэгийг нь тооцоогүй л болохоос... мань хүнийг айлын хамгаалагчийг дарсан гээд гоалыг тооцдоггүй байгаа...
Image

Арна бас сайн байлаа, хамгаалалтанд маш сайн туслаж байна... ноднингийн унжгар, залхуу байдлаа бүрмөсөн хаяж, бөмбөг болгоны төлөө сайн тэмцэж байна...
Марин бол гайхалтай байлаа... бужигнуулсаар бужигнуулсаар л байв... сүүлдээ гэмтчих гээд хатуухан тоглолт боллоо...
Жигүүрийн хамгаалагчид л жаахан сайнгүй байна даа... Сократис нээрээ удаан юмаа... тэрийгээ мэдэхгүй мань эр урагшаа туугаал орох юм, кросс хаяна... ямар ч үр дүнгүй... хэхэ... гэхдээ 2 давхарт үнэхээр сайн юм... довтолгоонд 2 давхарт сайн оролцож байна...
Игняовски бас жаахан үл үзэгдэгч байвуу яав... нэг л хангалттай гэмээр байсангүй...
Жигүүрийн хамгаалагчид довтолгоо олигтой дэмжихгүй болохоор урд талын 4 л зүтгэх юм...
Вийзэ ёстой гайхалтай байлаа... тэр рэфлэкс ёстой мундаг шүү нээрээ... өнөөдөр яг орон тоглолттой өдөр нь байлаа.. :ногоон: ёстой 100 хувь сайн байв....
Налдо-г талбайд гарсан фэнүүд гоё угтаж авч байна... удахгүй мань эр формоо олоод хамгаалалт улам гоёо болох байхаа...
Хамбург ер нь худлаа байна даа... довтолгоо, хамгаалалт гээд маш замбараагүй, бүтээлч байдалгүй энэ янзаараа ч унах уу үгүй юу болох вий дээ...

Маш олон боломжийг гаргалаа... гэхдээ зүгээрээ...хожиход хангалттай... хүснэгтийн дээд хэсэгт Байерн-тай хамтаар явсаар л...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby ТОНИ » Sun Sep 11, 2011 2:58 am

Xант xарин овоо даж бнаа. Эргээд xуучин Xант болоxгээд бна уу... Арна чинь сэлгээнд сууxдаа уурлаж муурлаад бдаг бсан зан нтр-г дарждээ нэг нь xэxэ...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Sun Sep 11, 2011 4:46 pm

Хант харин муугүй шүү... нээх айхтар гялалзаад байхгүй ч бас довтолгоог хэрэндээ дэмжээд байх шинжтэй...

95 дах хойд нутгийн дэрби-д ялснаар манайхан энэ улирлыг маш сайн формтойгоор эхлүүлж байна... Мөн бид энэ тоглолтонд ялснаар Бундэслиг-н түүхэнд 2500 дах оноогоо талбайдаа хийж буй 800 дах лиг-н тоглолтондоо авсан байна... Биднээс ганц илүү баг байгаа нь Байерн... тэд түүхэндээ өчигдөрийн ялалтыг нь тооцоод нийт 3,034 оноог авч...
Пизарро маань Бундэслиг-т Хамбург-н эсрэг бусад багуудаас илүү гоалдох дуртай нэгэн... тэрээр өчигдөрийн стат-г оруулаад нийт 19 удаа тоглосноос 14 гоалыг оруулжээ...

Шааф өчигдөрийн тоглолтын гараанд өмнөх тоглолтын гараанаас 2 тоглогчийг сольсон ба Лукас Шмитц болон Пэр нарын оронд Прөдл, Игняовски нарыг гараанд гаргаж... Шмитц гэмтэлтэй бол Пэр худалдагдсан...
Аллофс Пэр-гүй байсан ч бид ардаа найдвартай байлаа, түүнийг үгүйлсэнгүй... Прөдл, Вольф нар сайн байлаа...гэж... Мөн Игняовски-г Аллофс, Шааф нар маш сайн байсныг магтсан байна...

Стат
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Sun Sep 11, 2011 4:50 pm

Налдо маань эргэн ирж талбайд гарсан ба өчигдөр түүний төрсөн өдөр байсан... тэрээр би зүгээр л баярлалаа гэж хэлмээр байна... энэ надад том сюрприз байлаа, би сэлгээнд багтаж бүр талбайд гарсан, хамгийн сайхан төрсөн өдөр минь байлаа... гэж
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Sun Sep 11, 2011 6:29 pm

Вэзэрстадионы түүхээс...

1909 он
Брэмэн хотын зүгээс санхүүгийн дэмжлэг авч Брэмэр-н ерөнхий гимнастик болон спортын клуб анхны стадионоо барьжээ. Тухайн үед модон сандалтай барьж байж.

1926 он
Стадион анхны томоохон индэрээ барьсан ба хувцас сольдог болон өөр өрөөнүүд мөн рэстароныг хийж өгч.

1930 он
СВ Вэрдэр Брэмэн энэ үед өөрсдийн давамгай байдлаа ашиглаж стадионыг "Вэзэр Стадион Арэна" гэж нэрлэж. Нөгөөтэйгүүр энд Брэмэнчүүд тоглодог байсан олон клубуудын нэг нь л байсан байна.

1935 он
1934 оны 12 сард Брэмэн хотод ахин нэрийг нь өөрчилсөн ба их спортын зүгээр "Брэмэр Арэна" болгож өөрчилжээ. Энэ үед спортын олон төрлүүд бүгд тэнцүү гол дүрээр стадионд тэмцээн уралдааныг явуулдаг байж.

1941 он
2-р дайны турш Брэмэр Арэна маш том шүүмжлэлийн байд байв. Спортын төрлүүд энд жигд бус ямар ч бодлогогүй явагдаж байна хэмээж байлаа.

1945 он
2-р дайны дараа уг стадионыг "IKE Stadium" хэмээн нэрлэв. Гол үйл ажиллагаа нь Америкийн спортын багуудын тэмцээн болон бэйсболл, Амэрик хөлбөмбөгийн тэмцээнийг явуулж байлаа.

1947 он
Уг стадионыг одоо харин Вэзэр Стадион гэж нэрлэх болов. Хөлбөмбөгийн стадион болгосон ба Хойд Германы аварга шалгаруулах тэмцээний нээлтэнд СВ Вэрдэр Брэмэн баг ВФЛ Оснабрөк-н эсрэг тоглоход ВэзэрСтадион нэрээрээ анх хөлбөмбөгийн тоглолтыг хүлээн авч.

1955 он
Вэрдэр Брэмэн клуб энэ жилээс эхлэж Вэзэр Стадионыг дан ганцаар биш өөр бусад спортын төрлүүд болох морьдын уралдаан, наадам, мотоцикл-н тэмцээн уралдаан мөн хөнгөн атлэтик-н төрлүүдтэй хамт эзэмших болжээ.

1963 он
Бундэслиг-н эхэн үетэй хамт цэнгэлдэхэд аварга том талбайн прожэкторуудыг суулгаж өгчээ.
Image

1965 он
Вэрдэр Брэмэн клуб анхны удаагаа Германы хөлбөмбөгийн аварга болсон ба мөн муудаж хуучирсан үе эгнээг янзлан дахин шинээр дээшээ нэг үе нэмжээ.

1973 он
Цэнгэлдэхийн урд хэсгийг шинэчилсэн ба мөн шинээр дээвэр хийж өгчээ.

1978 он
Цэнгэлдэхийн хойд хэсгийг 2 үеээр шинэчлэж шинэ маягаар засварласан ба одоо барагцаагаар 9.500 суудлыг нэмж хийж өгчээ. Мөн одоогийн талбайн гэрэлтүүлгүүдийн багануудыг хийж өгчээ.
Image

1980 он
Цэнгэлдэхийн ойр орчмын талбайн төлөө цэргийн талтай маш хүчтэй сөргөлдөх болжээ.

1988 он
Вэрдэр-н оффис, эмчилгээ, сувилгааны төв мөн өөр олон өрөөнүүдийг цэнгэлдэхийн баруун хэсэгт шинэ индэр-т байршуулж хийж дуусгажээ.

1992 он
Цэнгэлдэхэд шинээр өмнө хэсэгт индэрийг барьсан ба атлетик-н өрөө, жин хасах өрөө, оффисууд мөн 2 рэстароныг багтааж төлөвлөж өгчээ. Мөн Германы анхны ВИП хэсэгтэй цэнгэлдэх болсон ба 37 хэсгийг 364 зочдыг хүлээн авахаар төлөвлөж хийжээ. Бас цахим дэлгэцийн удирдах хэсгийг цэнгэлдэхийн зүүн индэрт байрлуулсан байна.
Image

1995 он
Цэнгэлдэхийн баруун хэсгийн индэр хэсгийг шинэчлэн засварлав. Германы хөнгөн атлэтикийн АШТ болж.

1997 он
Цэнгэлдэхийн хойд хэсгийн суудлуудыг мөн өрөөнүүдийг шинэчлэн засварлав. Баруун болон зүүн индэрүүдийн хэсгийг хэсэг хэсгээр нь хуваарилан шинэчлэжээ. Мөн шинээр бий болсон цэнгэлдэхийн зүүн индэрт хаалттай өрөөнүүд, жирийн өрөөнүүд мөн фэн шоп, шинэ оффис болон Вэрдэр Брэмэний хүүхдийн академи-г хийж өгчээ. Германы хамгийн анхны дээд зэргийн 700 суудалтай хэсгийг рэстароны хамт бий болгосон байна.

1998 он
Хиймэл зүлэг болон доороосоо халаалт өгдөг зүлгийн суурийг суулгаж өгөв.
Image

2002 он
Цэнгэлдэхийн багтаамжийг 43.500 болгож багасгажээ.

2004 он
Цэнгэлдэхийн хойд индэрт шинээр ханануудыг барьсан ба газар доорхи машины зогсоол, 4 оффисын цамхаг, цэнгэлдэхийн зочдод зориулж дэд бүтцийг маш их сайжруулсан байна. Вэрдэр Брэмэн Музэй, 384 суудалтай платинум эрх-г мөн 356 суудалтай 33 хэсгийг гадуур хэсэгт төлөвлөж барьсан байна.
Image

2008-2011 онуудад
Цэвэр хөлбөмбөгийн талбай болсон. Цэнгэлдэхийн дээврийг цахилгаан гүйдэлтэй холбоотой тоног төхөөрөмжөөр хийж өгчээ. Уг шинэ тэхнологи нь өөрөө цахилгаан эрчим хүч ялгаруулах чадамжтай юм. Мөн баруун болон зүүн хэсгийн эвдрэлийг бүрэн зассан байна. Мөн "Платинум" болон "Голд" эрхтэй цэнгэлдэхийн тусгай хэсгийг илүү өргөтгөж, суудлуудыг нэмж өгсөн байна. Мэдиа хэсгийг шинээр шинэчлэж мөн хамгаалалтын талбайг хийж өгчээ.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Sun Sep 11, 2011 6:56 pm

Ер нь энэ жил нэг л завсар ч гэх юмуу боломж бий болоод байна шүү... лиг-т бол сайн үзэхэд хангалттай нөөц байна... тэгээд ядаж байхад бид Бундэс 1-н гайгүй багуудаас бараг ганцаараа ганцхан фронтод үзэж байгаа мөн бусад багуудын орон гаран, формгүй байдлууд гээд харвал маш том боломж байгаад байна... Том багуудыг хожино, лиг-т түрүүлнэ гэж том дуугарахгүй ч бас шаанс бол байна.. одоогийн формоо тогтвортой бариад хэрэггүй оноо алдахгүй яваад байхад л Ав.л-н эрх хөнгөхөн авахаар байна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby ТӨӨГӨӨ » Sun Sep 11, 2011 6:59 pm

Барнаба wrote:Ав.л-н эрх

:eek: Болоо шдээ :ногоон:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Mon Sep 12, 2011 8:01 pm

Марин булчиндаа асуудалтай байна гэнэ... бэлтгэлийг өнжсөн байна... гэхдээ энэ тийм ч муу мэдээ биш ээ, 4 дэхээс бараг бэлтгэлээ хийгээд эхэлчихнэ гэж өөрөө хэлсэн байна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Fri Sep 16, 2011 4:06 pm

Марин өчигдөр бэлтгэлээ хийж эхэлсэн ч 20 мин дараа түүний гуяны булчинд бас л асуудал гарсан байна... Нюрнбэрг-тэй тоглоход Марин-гүй тоглох болсон гэнэ... оронд нь одоо гараанд Вэсли л гардаг байх даа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

Postby Барнаба » Sat Sep 17, 2011 11:51 am

Эцсийн дүнд Марин-г Нюрнбэрг рүү явах бүрэлдэхүүнд багтаасан байна... эрсдэлтэй л алхам хийж дээ... багахан гэмтэл ч гэсэн даамжирвал яанаа...
Wiese, Mielitz, Fritz, Naldo, Wolf, Sokratis, Prödl, Schmitz, Wesley, Bargfrede, Ignjovski, Hunt, Trinks, Marin, Ekici, Arnautovic, Rosenberg, Thy, Pizarro


Тоглолтын талаарх хэдэн стат...

Нюрнбэрг Вэрдэр-н эсрэг хийсэн сүүлийн 8 тоглолтоос ердөө 4хөн оноог зулгааж... Хамгийн сүүлд Вэрдэр өөрсдийн талбайдаа 2010 оны 10 сарын 20нд 3-2 р хожигджээ.

Вэрдэр Нюрнбэрг-н талбайд зочилсон лиг-н сүүлийн 11 тоглолтоос ердөө 2т нь хожигджээ... Харин 6-д нь ялж... хамгийн сүүлд Вэрдэр 2006 оны 3 сарын 18нд 3-1 харьцаагаар ялагдсан байна...

Вэрдэрчүүд өөрсдийн Бундэслиг-н 1600 дах тоглолтоо хийгээд байгаа ба 2500 оноог цуглуулаад байна..

Вэрдэр одоогоор 3 дараалан ялалтыг аваад байгаа ба харин хамгийн сүүлд 4 дараалсан ялалтыг 2010 онд л үзүүлжээ...

Вэрдэр сүүлийн лиг-н 11 зочлон тоглолтондоо алдсан гоалынхоо тоогоор 1986-87 оны улирлыы ийм үзүүлэлтэй зэрэгцээд байгаа гэнэ...

Вэрдэр-н 3 довтлогч Росэнбэрг, Арнау, Пизарро 3 бүгд 1-с илүү гоал хийсэн нь лиг-н өөр багт байхгүй стат болж байна...

Мэхмэт Экичи, Энди Вольф нар хуучин багийнхаа эсрэг тоглох ба Экичи 1 жил энэ багтай байсан бол Вольф 14 жил Нюрнбэргтэй хамт байсан байна...

Тоглолтын шүүгчээр Jochen Drees ажиллах бол захын шүүгчдээр Tobias Christ, Guido Kleve нар 4 дэх шүүгчээр Robert Kampka нар ажиллах гэнэ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest