Вердер Бремен 2012/2013: Gehen Die Grün-Weißen!

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Seikoni » Thu Aug 19, 2010 9:08 am

Өзилийг явуулснаараа Брэмэн ЧЛ-ээс мултрах замаа заслаа гээд л шуугиад байсан. арай тийм биш биз дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Thu Aug 19, 2010 9:10 am

3-1 р ялалт авлаа. :-D

Тоглолт ерөнхийдөө л манайхны давамгайлал дор боллоо. бөмбөг эзэмшилт, хамгаалалт, довтолгоо гээд Самп-чуудаас толгой илүү байлаа.
1-р үед Баргфред-н нэг гоё цохилт, айлаас нэг эвгүй мөргөлтөөс өөр онцын зүйлгүй байв. 2-р үед харин Фритц-н класс гоалаар тэргүүлж эхлэв. чамин гоал :eek: ... айлаас булан ихээр авч байсны хүчинд нэг пеналти олж авав. залуухан төв гэхэд энэ Прөдл бас хөөрхөн жүжиглэчиж байна лээ шүү. :ногоон: пеналтиг Фрингс цохиод 2-0 болгосны дараа Самп 10 уулаа үлдээд шокноосоо гарч амжаагүй байхад нь Пицца маань түйвээгээд хаячихлаа. :eek: ...гэхдээ Алмейда-н пасс бол жинхэнэ чамин байлаа. :eek:
Айлаас Паззини л гай тарьчих гээд байсан тоглолтын эцэст мөргүүлчих юмаа. уул нь 3-0 роо дуусгацан бол аштай юу.

Гараа иймэрхүү байдлаар гарлаа.
.............Вийзе
Фритц..Пер...Прөдл...Пасанен
........Фрингс..Боровски
.............Баргфред
Хант......................Алмейда
.............Пизарро...........................Баргфред-г илүү урагшаагаа байрлалтай тоглуулах гэсэн ч нөгөөх нь төвийн хүн юм болохоороо ардаа үлдчихээд байх юм. дундын 3 айлыг дунд ажилгүй болгосон. Пер Прөдл 2 тун давгүй хоршиж байна лээ. Фритц мундаг тоглолтыг харуулсан. Өзил-г явуулсан ч довтолгоо бол болжил байна. гэхдээ яах аргагүй л АМ байх хэрэгтэй байна. урд талын 3 өөрсдөө боломжоо бий болгож байгаа харагдлаа. Баргфред-г нүдээд байвал болох л байх. гэхдээ төвдөө мань хүн тун сайн юмаа. хамгаалалтандаа ч сайн оролцох юм.

Тоглолтын стат:
Bremen-------------Sampdoria
3------Goals scored------1
8----Attempts on target--2
7-----Attempts wide-----4
1------Yellow cards------5
0--------Red cards------1
23---Fouls committed----26
8---------Corners--------1

Гоалууд
http://rutube.ru/tracks/3505408.html?v= ... a6109837d9
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby focus_mn » Thu Aug 19, 2010 1:49 pm

Баяр хүргэе :-D Фритц, Пизарро хоёрын гоол янзтай гоолууд байна. Италиудыг мулталдаг юм шүү
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Thu Aug 19, 2010 7:41 pm

Вики, фен сайт зэргийг хальт ашиглаад Фрингс-н талаар жаахаан юм бичлээ.


Торстен Фрингс
Image
Торстен Фрингс нь 1976 оны 11 сарын 22нд Германы баруун хэсэгт орших Würselen гэх жижигхэн хотод төржээ. Фрингс нь 182см өндөртэй, төвийн хагасийн байрлалд тоглодог, таклууд болон маш хүчтэй цохилтуудаараа алдартай Герман болон Вердер-н дунд шугманд олон жил амжилттай тоглож байгаа мэргэжлийн хөлбөмбөгчин юм.

Карьеер
Тэрээр бүр багаасаа хөлбөмбөгт дурласан ба 1982 онд 6 нас хүрч байхдаа Rot-Weiß Alsdorf гэж багт анх хөл тавьжээ. 6 жил тэр багтаа байсны дараа 1988 онд 12 настайдаа Rhenania Alsdorf багруу шилжив.
Image
1990 он хүртэл тэндээ байсан ба тэрнээс хойш хөлбөмбөгчний хувьд мэргэжлийн карьеераа 1990 онд 3-р дивизионы Alemannia Aachen гэж багт эхэлж 18 хүртлээ суралцасны эцэст дебютээ хийж 1994-1996 оны улирал гэхэд нийт 56 тоглолтонд оролцож 13н гоалыг хийгээд байлаа. Тухайн үед Фрингс 19 настай байлаа. Тэр зунаа Вердер клубруу шилжлээ. Вердерт ирсэн анхны жилдээ тэрээр лиг-т 15 тоглолт хийж өөрийгөө бага ч гэсэн таниулаад амжжээ. Харин дараа улирал нь тэрээр 28 тоглолтонд оролцсон ба дебют гоалаа хийгээд амжсан байна 1998/1999 оны улирал Фрингс гэмтэл бэртэл авч улирлыг бүрэн бүтэн тоглож чадаагүй ч Покалын цомд Байерн-ий эсрэг тоглолтонд шинэхэн дасгалжуулагч Шааф түүнийг гаргасан байна. Тухайн тоглолтонд Байерн-г пеналтиар хожиж Фрингс өөрийн карьеер дах анхны цомоо Вердертэй хамтаар хүртсэн байна. Ирэх жилүүдэд баг лиг-т дундаж амжилт үзүүлж байсан ч Фрингс-н хувьд тогтмол гараанд гарч багийн нэгэн хэсэг болсон байлаа. 2001/2002 оны улирлыг дуусгаад тэрээр Боруссиа клуб руу шилжсэн ба 1997-2002 оны улиралуудад Вердерт 162 тоглолт хийж 15 гоалтай Бремен хотыг орхилоо.
Боруссиа түүний төлөө 10 сая евро-г төлж 4 жилийн гэрээ хийлээ. Эхний жилдээ Боруссиа-д 46 тоглолтонд 8 гоал хийсэн стат-г үзүүлсэн байна. Тэр улирлын Ав.л-т хэсэгтээ Арсеналын дараа 2-р гаран дараах хэсэгтээ Милан, Реал гэсэн акулуудтай таарч хасагдсан ч хэсэгтээ Локомотив Москва-тай тоглосон 2 тоглолтонд аль алинд нь гоалдаж багтаа хожлыг авчирч байв. Дараа улирал тэрээр VfL Bochum –н эсрэг хийсэн тоглолтонд өвдгөндөө гэмтэл авсан ба энэ улиралдаа олигтой тоглож чадаагүй байна. Харин энэ үед Томаш Росицки гэж залуу багийн гол тоглогч болсон байлаа. Тэр улирлыг дуусгаад тэрээр Дортмундын ривал баг болох Байерн Мюнхен-тэй 3 жилийн гэрээ хийсэн байна.
Хэдийгээр Байерн-тай хамт дотоодын тэмцээнүүдэд дабл хийж Ав.л-т тоглож байсан ч тэрээр Байерн-д өөрийнх нь хувьд тийм ч таатай сайхан хөлбөмбөгийг тоглож байгаагүй байж. Учир нь тухайн үед Байерн-г дасгалжуулж байсан Феликс Магат түүнийг яг өөрийнх үндсэн байрлалд нь тоглуулдаггүй байсан байна. 2005 оны зун тэрээр эргэн Вердер клубтэйгээ нэгдлээ. Вердер-т ирсэнээсээ хойшхи жилүүдэд тэрээр тогтмол формтой тоглож байгаа ба 2007/2008 оны улирал клуб лиг-т 2-т орсон ч тухайн үед Фрингс гэмтлээс болоод маш цөөхөн тоглолтонд оролцож багтаа тус болж чадсангүй. Харин дараа улирал чамгүй амжилттай байж Уефа кап-н финалд шалгарч, Покалын цомд Байерн клубыг 1-0 н харьцаагаар хожсон ба Фрингс тоглолтын турш сайн тоглож багтаа тус болж байлаа. 2009/2010 оны улирал Вердер-н ахлагч Бауманн зодог тайлж арын албанд шилжсэний дараагаар дас. Шааф багийн ахлагчаар Фрингс-г тавьсан байна. Өнгөрсөн улирал тэрээр багаа ахлан амжилттай тоглон лиг-т 3-т орж Ав.л-н эрх олж авсан ба Покалын цомын финалд шалгарсан болно.
Image
Ирэх улирлуудад багаа ахлан Бундеслиг болон Европ-д өндөр амжилт гарган Вердерийн фенүүдийг олон удаа баярлуулна гэдэгт итгэж байна.

Шигшээ баг
Фрингс нь олон талын авьяастай хагас хамгаалагч юм. Тэрээр дунд шугмын аль ч хэсэгт тоглож чадах ч түүний хамгийн сайн тоглодог байрлал нь төвийн хагасийн байрлал буюу бокс-тү-бокс н байрлал юм. Гэсэн ч тэрээр шигшээдээ хамгаалах чиглэлийн хагаст тоглож байлаа. Тэрээр шигшээдээ 2001 онд дебютээ хийсэн ба 2002 оны ДА-д шигшээд багтан Ази-г зорин мөнгөн медал хүртсэн болно. Тэрээр ДА-н анхны тоглолтоо Сауди-Араб н эсрэг хийсэн ба Германы шигшээ тухайн тоглолтонд 8-0 р өрсөлдөгчөө хожсон аж. Фрингс ДА-н 7 тоглолтонд бүгдэд нь гараанд гарч 1 ч удаа сэлгэгдэлгүй анхны ДА-аа дуусгасан байна.
Image
2006 оны ДА-н нээлтийн тоглолт 6 сарын 9нд болоход Герман вс Коста Рика таарсан ба 4-2 р Германчууд ялахад Фрингс 30 яардын орчмоос маш хүчтэй цохиж багийнхаа 4 дэх өөрийн нэгэн гайхалтай гоалыг хийсэн байна.

Улмаар Аргентин-г шөвгийн наймд пеналтиар хожсон ч дараах зодооний хэргийн улмаас Фифа Фрингс-д 2 тоглолтын бан өгсөн байна. Гэвч дараа нь 1 тоглолт болгов.Фрингс “Аргентинчууд эхэлж бидэн рүү аттак хийсэн би өөрийгөө л хамгаалсан” гэсэн утгатай ярилцлага өгч байлаа. Шөвгийн 4-т Итали-н эсрэг Фрингс тоглох боломжгүй байсан ба баг нь Итали-д нэмэлт цагт 2-0 р хожигдлоо. Тухайн үед Фрингс-н зай үгүйлэгдэж байлаа. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Португалийн эсрэг тоглолтонд оролцож багтаа туслан хүрэл медалийг хүртсэн байна.
2008 оны ЕА-д Германы шигшээдээ багтан оролцож финал хүртэл явсан ч өнөөх л мөнгөн медалиа зүүсээр тэмцээнээ дуусгалаа. Удалгүй Ёохим Лөв, Фрингс 2-н хооронд тийм ч таатай бус байдал үүссэн ба Лөв түүнийг шигшээд дуудахгүй байсаар түүний шигшээн карьеер нь төгсгөл болсон болно.
Тэрээр шигшээдээ 2001-2009 онуудад нийт 79н тоглолтонд оролцож 10 гоал хийсэн үзүүлэлттэй карьеераа дуусгажээ.

Хувийн амьдрал
Фрингс нь Петра хэмээх бүсгүйтэй гэрлэсэн ба одоогоор Лиса-Катарина, Лена Алина гэсэн 2 охидтой болон амьдарч байна. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ моторт дугуй унаж цагийг өнгөрүүлэх дуртай гэнэ.
Image

Карьеер стат
Image

Шагнал

Клуб
Вердер Бремен
o Бундеслиг 2-р байр: 2007–08
o Уефа кап 2-р байр: 2008–09
o ДФБ-Покал: 1999, 2009
o ДФБ-ЛигаПокал: 2006

Байерн Мюнхен
o Бундеслиг 1-р байр: 2004–05
o ДФБ-Покал: 2005
o ДФБ-ЛигаПокал: 2004

Шигшээ
o Фифа Конфедерешн кап 3-р байр: 2005
o Фифа Дэлхийн аварга 2-р байр: 2002
o Фифа Дэлхийн аварга 3-р байр: 2006
o Уефа Европын аварга 2-р байр: 2008

#22 Фрингс
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby focus_mn » Thu Aug 19, 2010 7:47 pm

Сайхан бичжээ Барнаба. 2006 онд Аргентин дээр дэмий юм хийсэн л дээ. Хэрвээ Итали дээр гарсан бол Герман хавьгүй ондоо тоглолт үзүүлэх байсан даа.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby ballu » Fri Aug 20, 2010 5:58 pm

2006 онд Итали дээр тоглосон бол яах ч байсын билээ гэж одоо хүртэл харамсдагын. Сайн тоглогч шүү. :eek:
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Fri Aug 20, 2010 7:06 pm

@ Image
Image Image
Хоффэнхейм вс Вердер Бремен

Хаана: Rhein-Neckar-Arena. Хоффэнхейм
Хэзээ: Хагассайн. 21:30-с.
Гаргах тв: НТВ гаргахгүй. :RD , ССТВ5 гаргахыг мэдэхгүй байна. :ногоон:

Тоглолтын өмнө, стат, мэдээ.
Ногоон-Цагаанууд Бундеслиг-н 2010-11 оны улирлын нээлтийн тоглолтоо зочлон тоглолтоор Хоффэнхейм багийн талбайд хийх гэж байна. Дас. Шааф "бид энэ улирлын эхний 2 тоглолтонд тун сайн үр дүн авсан нь бидэнд урам зориг, хүч тэнхээ өгч байна. бид лиг-н нээлтийн тоглолтонд сайн үр дүн авчирна гэж найдаж байна" гэж.

- Хоффэнхейм, Вердер багууд нийт 5 удаа нүүр тулахад 4-т нь Вердер клуб ялж байсан бол үлдсэн ганцад нь тэнцэж байж. Энэхүү 5н тоглолтын 4-д нь Бундеслиг-т, 1-д нь Германы цомд учраа таарсан байна. Хоффэнхейм нь Вердер-г ялж үзээгүй хэвээр байна.

- Ногоон-Цагаанууд сүүлийн 3н улирлын нээлтэд ялаагүй ба 2 тэнцэж 1 хожигдсон байна. Хэдий тийм боловч тоглолт тус бүрд 2 гоал хийсэн байна. Сүүлийн улирал Eintracht Frankfurt-тай тоглож 3-2 р Везерстадиумдаа хожигдсон.

- 2008-09 оны улирал Томас Шааф-н удирдлаган доорх сүүлийн 3-н улирлын хамгийн их гоал орсон тоглолт Хоффэнхейм-тэй хийсэн ба 5-4 н харьцаагаар Вердер ялалт байгуулсан.

- Вердер Бундеслиг-н сүүлийн 5н тоглолтонд ялагдаагүй ба 4-д нь ялалт байгуулсан.

- Вердер Бундеслиг-т сүүлийн 6н зочлон тоглолтондоо 5-д нь ялалт байгуулж 1-д нь хожигдсон байна.

- Вердер нь лиг-н улирлын нээлтийн тоглолтын өмнө Покалын цомд Rot Weiss Ahlen багийг 4-0, Ав.л-н плейофф-н эхний тоглолтонд Сампдориа багийг 3-1 р тус тус ялаад байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Amgaa » Sat Aug 21, 2010 2:24 pm

Image
Өчигдөр буюу Баасан гарагт Вердерийн ерөнхийлөгч нэгэн баяртай мэдэгдэл хийлээ тэрээр Бразилийн Сантос багийн 23 настай Хагас хамгаалагч Wesley Lopes Beltrame г худалдан авах тохиролцоонд хүрч 4 жилийн гэрээ байгуулсанаа зарлалаа. Веслей нь маш олон байрлалд тоглох чадвартай (Right/Left Wingback, Defensive Midfielder, Midfielder, Second striker)

http://www.werder.de
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Sat Aug 21, 2010 2:53 pm

:-D овоо ирээдүйтэй залуу авчээ. 180см-н өндөртэй юм байна. ерөнхийдөө АМ, СМ дээр тоглуулах байх гэж боджийно. сайхан сайхан. Бразил хүү маань энэ багт од болон гялалзаад өгөөрэй.
нэг иймэрхүү л тоглогч байна даа.


Хоффэнхейм-н эсрэг дараах тоглогчид дуудагдсан байна.
Wiese, Mielitz, Boenisch, Pasanen, Fritz, Mertesacker, Prödl, Bargfrede, Borowski, Hunt, Marin, Frings, Jensen, Arnautovic, Rosenberg, Wagner, Almeida, Pizarro.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Sat Aug 21, 2010 4:38 pm

Пизарро-г шигшээн шинэ дасгалжуулагч нь эргээгээд дуудсан байна. 9 сарын 4нд болох Канадтай хийх нөхөрсөгт. Пизарро нь 2007 оноос хойш шигшээдээ тоглоогүй байсан ба тэрээр "сайхан байна. эргээд шигшээдээ дуудагдсанд. би үргэлж шигшээнхээ төлөө тоглохыг хүсдэг" гэсэн байна.
Мөн Хофф-н эсрэг Пизарро гоалдаж чадах юм бол лиг-т хийсэн гоалаараа Бундес-т тоглодог гадаад тоглогчдын мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэх юм. Одоогоор Бразил эр Жиованэ Элбэр-н адилаар 133 гоалыг лиг-т хийгээд байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby El Payaso » Sun Aug 22, 2010 6:27 pm

хачин баг шүү... Сампийг машиндчихаад Хофф машиндуулдаг... одоо Италид машиндуулчих вий дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Tue Aug 24, 2010 3:06 pm

ImageImage
Сампдориа вс Вердер Бремен

шөнө 02:45-с тоглолттой. ССТВ5 гаргах нуу. Амгаа байна уу. сайн мэдээ дуулгаач. :RD
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Amgaa » Tue Aug 24, 2010 5:44 pm

Barnaba wrote:шөнө 02:45-с тоглолттой. ССТВ5 гаргах нуу. Амгаа байна уу. сайн мэдээ дуулгаач. :RD

гарнаа
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Tue Aug 24, 2010 6:39 pm

аштай юу :eek:

Алмейда Хофф-той хийсэн тоглолтын эхний хагаст гэмтсэн учир оронд нь Арнаутович гарсан. Самп-тай хийх тоглолтонд Арнау, Марин 2-н аль нэг нь гараанд гарах юм байх. Самп-тай зоволгүй шиг тэнцээ авчихвал тэгээд болоо дөө..
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby focus_mn » Tue Aug 24, 2010 8:11 pm

За амжилт тултал нь дэмжинээ өнөөдөр
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby focus_mn » Wed Aug 25, 2010 2:50 am

Өө эднийх чинь яаж тоглоод байнаа 13 дахь минутанд 2:0 хожигдоод, тосгоны багт арчуулаад сүр сүлд нь үхжээ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Wed Aug 25, 2010 9:35 am

Гайхамшиг бүтээлээ шүү дээ.. :-D
За тоглолтын темп бол ерөнхийдөө их өндөр түвшинд явагдлаа. Самп-чууд байн байн довтолж тоглон, темп-г хурдасгаж байв. манайхан уул нь тоглолтыг удаашруулах бодлоготой тоглосон ч болсонгүй. аль аль нь бүтэлгүй довтолгоо ихийг хийв.
1 дэх гоал. Паззини-н тэр мөргөдөг бол отон гоал байгаа харагдсан. дургүй хүрч байлаа. Паззини-д...2 дах гоал дээр манайхан шокноосоо гарч амжаагүй байхад хусчлаа. яах аргагүй гоал байв. Ер нь манайхан гоал алдахаараа хэсэгтээ үймрээ, манараа болчих янз ажиглагдаад байх юм, Притц бол бараг сул орхисон...3 дах гоал. Вийзе маань ойрын үед ямар их гоал алджийнаа.

За тэгээд 3-0 болсны дараа ч хэцүүхэн байлаа шүү. 84 дэх минутад Арнаутович-н цохисон суман цохилт ёстой баярлуулах дөхөв. Марин жигүүрээр бужигнуулж ороод булан олох юм. Пер-н нэг мөргөлт бас ямар их догдлуулваа.
Тэгээд ингээд дуусдийм байжээ гэсэн чинь 93 дэх минутад Росенберг ёстой аврал хийлээ. гоал ороход нь ч гэж яг үнэндээ сэлэбрэшн хийхэд нь л гоал орсон байна гэж итгэлээ шт.. Image
Цаг сунгаад явж байхад Марин ёстой сүлжих шиг болж ороод Пицца-д өгөхөд Пицца газраар тун гоё цохиж гоалдлоо. Ингээд Самп-н найдвар тэр чигтээ тасрав. 2 гоал хийх боломж тэдэнд байсангүй. Манайхан ч Росенберг-н гоалаас хойш том сэргэлт авчжээ. :eek:

За тэгээд Арнаутович сэлгээгээр гарч ирээд бас муугүй тоглолт үзүүлэв. сүүлд нэг гоалдах боломж байсан ч айлын хүн блокдчих шиг болсон. ер нь биеийн хүчний тоглолт сайтай, дамжуулалт, хамгаалалт, цохилт гээд түүнд бас юм юм байнаа. АМ, ЭС-ЭС мөн жигүүрийн байрлалд тоглоход асуудал алга. тэр нэг суман цохилт нь орсон бол ч..
Марин ч ёстой нэг алт шиг байлаа. Гэхдээ кроос нь нэг л эзнээ олохгүй байв. Ерөнхийдөө манай багт төвийн найруулга АМ дутаж байгаа. тэгээд жигүүрээр нилээдгүй тоглож байж кроос гэж авах юм алгаа. кроос авдаг нь ч алга, өгдөг нь ч алга. энийгээ сайжруулмаар байна.
Манайхан гайхалтай байлаа. Урагшаа Ногоон-Цагаануудаа! Image

Стат.
Sampdoria Bremen
3 Goals scored 2
7 Attempts on target 8
3 Attempts wide 10
3 Yellow cards 3
0 Red cards 0
20 Fouls committed 30
7 Corners 9

Авралын эзэн Росенберг
Image

Гоалууд...
http://rutube.ru/tracks/3522299.html?v= ... 6649de0a5d

focus_mn wrote:Өө эднийх чинь яаж тоглоод байнаа 13 дахь минутанд 2:0 хожигдоод, тосгоны багт арчуулаад сүр сүлд нь үхжээ


юу юу гэнээ чи айн :RD
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Amgaa » Wed Aug 25, 2010 9:45 am

55 минутаас хойш үзсэн яг өмнөх тоглолт шиг 90 минут болсон шүү Сүүлд тэр Марин 2 дундаас гарч ирдэг бол Жинхэнэ Германы рекорд дриббельчин гэдгээ харууллаадаа. Хант яачихсан юм болоо. Вейсли нь АМ хийгээд явчих биз. Өөр хүн авах юм болов уу эсвэл
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Wed Aug 25, 2010 9:52 am

Марины нэг шон онодог орсон бол ч... дрибл-г бол ёстой хийсэн дээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby chukcha2002 » Wed Aug 25, 2010 10:23 am

вердер ашгүй нэг юм шалгарч дээ, үзсэн бол тоглолт эргүүлж байгаа төгсгөл хэсэг хүртэл нь тэвчихгүй байсан биз.

одоо Аллофс ардаа найдвартай хамгаалагч олох хэрэгтэй
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Wed Aug 25, 2010 10:59 am

Ялалт биднийх.
Image

хожлын гоалын эзэн
Image

дриббл мен
Image

Кассано муу нохой их онголзсиймаа..
Image

Sampdoria Genua: Curci - Stankevicius, Volta, Gastaldello, Ziegler - Semioli, Palombo, Dessena, Guberti (66. Tissone) (74. Mannini) - Pazzini, A. Cassano (90. Pozzi)

Werder Bremen: Wiese - Fritz, Mertesacker, Prödl, Pasanen (79. Boenisch) - Frings, Borowski (63. Arnautovic), Bargfrede, Marin - Pizarro - Wagner (72. Rosenberg)

Goal: 1:0 Pazzini (8.), 2:0 Pazzini (13.), 3:0 Cassano (85.), 3:1 Rosenberg (90.+3), 3:2 Pizarro (100.)

Yellow card: Dessena (23.), Gastaldello (77.), Palombo (88.) - Prödl (14.), Arnautovic (79.), Pizarro (94.)

Referee: Viktor Kassai (Ungarn)

Stadio Comunale Luigi Ferraris: 36.536 Zuschauer
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby focus_mn » Wed Aug 25, 2010 12:55 pm

Хаха хожчоо юу ёстой гайхамшиг болжээ.. эхний хагас үзчээд унтсан үнэхээр үл бүтэх байсан. Вэрдэрүүдийн сул тоглолт, Италиудын **н** жүжиглэлт гээд. Тэгээд дээрээс нь дахиж гоол алдчаад ингэж комбэк хийнэ гэж :eek:
Марин бол аймар дрибблэр юм байноо, Өзил байхгүй ч энэ хүн байхад гайгүй явна шүү. За ямартаа ч баяр хүргэе, хэсэгтээ дахиад нэг Итали баг мултлаарай
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Amgaa » Wed Aug 25, 2010 12:59 pm

Тэр италчуудын жүжиглэл арай дэндүү байсиймаа 80 минут гараад угаасаа хүрээл унаад байсан сүүлдээ бүүр босохгүй нэлээн юм болж байж босно. Кассаног би албаар гэмтчихвүү гэж харсан шдээ тэгээд 9 дугаартай тоглогчоор солигдсон тэгээд гоол алдаад болж болж.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby Барнаба » Fri Aug 27, 2010 1:04 am

Үхлийн хэсэг гэж хэлж болохоор хүнд хэсэгт орлоо доо.

Өнгөрсөн жилийн Ав.л-н аварга Интер Милан.
Торгон ирэн дээрээ яваа Тоттэнхам.
Голландын аварга Твенте нартай нэг хэсэгт орлоо. чангахан үзэх нь дэ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Вердер Бремен 2010/2011: Түүхэн амжилтын төлөө!

Postby focus_mn » Fri Aug 27, 2010 1:07 am

Хэцүү хэсэг байна даа, хэн нь ч гарч болохоор юм. Аз болж Рафа жаал уймарвал Тоттой хөтлөлцөөд гараад ирэхгүй юу :ногоон:
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

PreviousNext

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest