Page 13 of 15

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Sun Sep 18, 2011 12:02 pm
by Барнаба
Нюрнгбэрг-н талбайд очоод 1-1 р тэнцжээ... Экичи Марины оронд гараанд гарч 24 дэх минутад гоалдож тэргүүлж эхэлсэн ч 62 дээр Wollscheid гоалдож тэнцүүлчиж... Арга ч үгүй биз дээ.. Вийзэ гуай 17мин дээр улаан аваад 10 уулаа үлдэж тоглолтын турш баахан л нүдүүлсэн бололтой...
Бөмбөг эзэмшилт 71,5 - 28,5
Булан 13 - 0
Цохилт 21 - 2
кросс 27 - 1 ... г.м -р ёстой эдлүүлсэн байна... оноотой буцсан нь их юм болж... :ногоон:

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Sun Sep 18, 2011 4:59 pm
by hosko
Пээ аймаар тэссэн юм байх чинь... Хаалгач ч үйлээ үзэж дээ хөөрхий....кк

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Wed Sep 21, 2011 5:46 pm
by Барнаба
Багаараа дугуйн аялал хийсэн байна... Шааф өнгөрсөн амралтын өдрүүд биднийг маш хүчтэй стрэсс-дүүлсэн, Нюрнбэрг-тэй хийсэн тоглолт маш хүчтэй цохилт байсан, нөхцөл байдал маш хүнд байсан... тиймээс багийнхандаа сэргэлт өгөхөөр 90 мин-н турш хамтдаа дугуйгаар аялсан гэнэ....
Image

Мөн Германы хөлбөмбөгийн холбооноос Вийзэ-г 3 тоглолтоор бан-дах шийдвэрийг гаргасан байна... Дараах 3 тоглолтыг өнжинө...
Hertha BSC Berlin (Sun, 25.09.2011), at Hannover 96 (Sun, 02.10.2011), Borussia Dortmund (Fri, 14.10.2011).
Ер нь эвгүй учраанууд байна даа... яана даа яана...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Sat Sep 24, 2011 12:33 pm
by Барнаба
Хэрта Бэрлин энэ улирлыг ер нь тун давгүй эхлүүлээд байна... доошоо унасны дараагаар тэд нар цагтаа Байерн, Ливэрпүүл, Германы шигшээ бас бус хэд хэдэн багт тоглож байсан Маркус Баббэл гэж эрхэмийг дасгалжуулагчийн ажилдаа урьж авчирсан нь оновчтой шийдвэр байж өнгөрсөн улирал тэд доод дивизионы түрүүг хүртэж эргэн ирэлтийг хийгээд байна...
6 тоглолт, 9 оноо... одоогоор хүснэгтийн 10-р байрт бичигдэж байна... сүүлийн 5 тоглолтоос 2 хожил 3 тэнцээ. хожилд нь өнгөрсөн жилийн аварга Дортмунд-г талбайд нь 2-1 хожсон тоглолт багтаж байна... Баббэл багт илүү нягт хамгаалалттай, зохион байгуулалт сайтай тоглолтын арга барилыг нэвтрүүлж хэрэгжүүлж байна...
Баббэл Вэрдэртэй хийх тоглолт маш хэцүү, чанга байх болно, бид энэ тулаанд бүрэн бэлэн очих болно... гэж..

Тоглолтын талаар хэдэн стат...
- Хэрта-н эсрэг хийсэн сүүлийн 8 тоглолтоос 7-д нь ялаад байгаам байна... Хэрта Вэрдэр-г хамгийн сүүлд 2006 оны 3 сарын 11нд 3-0 харьцаагаар ялж байжээ.
- Хэрта Бэрлин Брэмэнд Бундэслиг-н түүхэндээ хамгийн олон удаа ялагдсан гэдгийг мэдэх үү... 30 удаа... Байерн Мюнхэн харин дараагаар нь 29 удаа тэднийг ялжээ...
- Вэрдэрчүүд 6 тоглолтоос 13 оноо авч улирлыг сүүлийн 6 жилийн стат-р хамгийн сайнаар эхлүүлээд байна.. 2005/06 оны улирал 6 тоглолтоос 13 оноотой эхлүүлсэн ба улирлын эцэст тэд 2-р байранд бичигдсэн юм...
- Вэрдэрчүүд 4 тоглолт дараалан ялагдалгүй 3 хожил 1 тэнцээтэй явж байгаа бол Хэрта дараалан 5 тоглолт анбийтн амжилтыг үзүүлээд байна... одоогоор Байерн л адил стат-тай байна..
- Бэрлинчүүд зочлон тоглолтоос хамгийн сүүлд 2010 оны 12 сард хожигдол амссан байна... 1860 Мюнхэн-д 1-0 харьцаагаар ялагдаж... мөн Хэрта-н Бундэслиг дэх зочлон тоглолтууд дах анбийтн рекорд нь 8 байдаг ба 1999 онд хийж байж...
- Хэрта багийн энэ улирал оруулаад байгаа 8 гоалын 7 нь тоглолтын 2-р хагаст орсон байна... үлдсэн ганц гоал нь тоглолтын 43 дах минутад орж...
- Хэртачуудын 2-р хагаст оруулсан 7 гоалын 5 нь стандартуудаас орсон байна... энэ нь лиг дэх хамгийн өндөр стат болж байна...
- Пизарро Вэрдэр-н сүүлийн 4 гоалоос 2-г нь оруулж, 2-нх нь дамжуулалтыг хаяжээ... Мөн тэрээр 1999 оны 8 сарын 28нд Бундэслиг дах анхны тоглолтоо Вэрдэр-т Хэрта Бэрлины эсрэг хийж 1-1 харьцаагаар тэнцэж байжээ...
- Хэрта-н Пэтэр Ниэмэер нь 2007-10 он хүртэл Брэмэнд тоглож байсан ба 2009 онд Покал-г багтай хамт хүртэж байсан юм...
- Тоглолтын шүүгчээр Felix Brych гэж эрхэм ажиллана... 1999 оноос шүүгч хийж эхэлсэн ба 2004 оноос хойш 129 тоглолтыг Бундэслиг-т шүүгээд байгаам байна... Захын шүүгчдээр Jan-Hendrik Salver, Marco Achmüller нар 4 дэх шүүгчээр Metzen ажиллана...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Sat Sep 24, 2011 12:54 pm
by Барнаба
Пизарро маань өнгөрсөн тоглолтонд Экичи-д ассист хаяснаараа Бундэслиг-т нийт 309 тоглолт хийснээс 145 гоал хийж 55 ассист хаяснаараа 200 гэсэн тоонд хүрчээ...Тэрээр гоал-ассист гэсэн хос үзүүлэлтээр жагсаадаг жагсаалалтанд одоогийн тоглож буй тоглогчдыг тэргүүлж байгаам байна... мөн гадны тоглогчдын гоалын рекордыг 145 болгоод амжсан байгаа...
Байерн-ий Гомез одоогийн тоглогчдоос Пизарро-д хамгийн ойрхон байгаа ба гоал-ассистаар 147 гоал-нд оролцсон байна...
Image

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Sun Sep 25, 2011 4:43 pm
by Барнаба
Сэбастиан Миэлтц өнгөрсөн тоглолтонд Вийзэ-н оронд талбайд гарч айлын маш хүчтэй, удаа дараалсан довтолгоог хамгаалж 1 оноотой буцахад нилээдгүй үүрэгтэй оролцсон манай залуу хаалгач юм... 22 настай 188см өндөртэй бие хаа сайтай Герман залуу маань Вэрдэр-н 2-р багт 2007-2009 он хүртэл тоглож үүний дараагаар 1-р багт дэвшиж багийн 2-р хаалгачаар тоглож байгаа юм...
Тэрээр би өөрийгөө хэрхэн тоглож чаддагаа харуулах гэж байгаад баяртай байна, би багтаа туслахыг хичээх болно. миний ард байгаа, намайг дэмждэг бүхэнд талархаж байна... гэж

дас маань Пиза, Марин, Тринкс нарыг тоглоход асуудалгүй бэлэн байгаа гэж өчигдөрийн бэлтгэлийн дараа хэлсэн байна... Мөн Хэрта-н эсрэг 17 тоглогчийг дуудаж....
Mielitz, Vander, Fritz, Naldo, Wolf, Prödl, Schmitz, Wesley, Bargfrede, Ignjovski, Hunt, Trinks, Marin, Ekici, Arnautovic, Rosenberg, Pizarro

Орой ашгүй НТВ-р гарах юм байна лээ...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Mon Sep 26, 2011 11:08 am
by Барнаба
За. бас нэгэн хожил... Мюнхэнчүүдийн ард байраа хадгалж үлдлээ...
Image

Тоглолтын хувьд жаахан сонин, сонин гэсэн нь шүүгчийн шийдвэрүүд манайд их ашигтай, манай талд үйлчилсэн гэмээр юмуу тийм талтай тоглолт боллоо... Тоглолтын эхэнд гоал алдсан ч зөрүүлж Пизарро маань гоалдож тэнцүүллээ... гоё ч мөргөлөө... өмнө нь бас нэг гоалыг нь тооцоогүй... яахав тооцож ч, тооцохгүй байж ч болох байсан гоал л доо...

За тэгээд Хэртачууд 10 уулаа сүүлдээ бүр 9 үүлээ үлдээд хойноо шигшээд, ганц нэг завсар гарангуут сөрөг хийгээд 2-р хагаст ёстой сонин байлаа... Шүүгч тоглолтын хувь заяаг шийдчихсэн мэт боловч бас яг нарийн бодвол бас бүр манайд эвгүй болгочихсон... Хэрта эхлэж гоал хийсэн ч дараагаар нь бөмбөг эзэмшилт, довтолгоо гээд манайхан үргэлж илүү байсан... тиймдээ ч тэнцээний гоалыг хийж орхисон, маш олон боломж, довтолгоог явуулж байж... айл 11 үүлээ байхад нь шүү дээ...
Гэтэл шүүгч айлын 2 тоглогчыг улаан-даж хөөснөөр айл бүр 1-р үед хамгаалж байснаасаа илүү шигүү, битүү хамгаалалтыг хаалганыхаа урд, хамгаалалтын шугмандаа хийж орхисон л доо... энэ нь манайд нээх ашигтай мэт харагдаж байгаа ч довтолгоо нэвтэрэхэд тун бэрх байлаа...
гэлээ гээд яахав өнөөх Пиза маань нэмэлт цагт гоалдож хожил авчирлаа... Пиза, Пиза, Пиза... :-D

Баргфрэд, Вольф 2 тун гэхэд тун хангалтгүй байв... Вольф уул нь улирлыг давгүй сайн эхлүүлсэн ч урьд шөнө яацийн гэмээр паанигтлаа... Дээр нь Экичи найруулах тал дээр бас л хангалтгүй, сул байлаа... довтолгооны найруулгыг Пиза, Арна, Хант нар л өөрсдөө бий болгож байлаа... Марин орж ирээд арай бас бөмбөг барилт, довтолгоо гээд олон хувилбартай болсон...

за за юутай ч хожил... иймэрхүү хожил байх ш т.. :RD

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Mon Sep 26, 2011 12:53 pm
by focus_mn
Шүүгчийн балайралд танай буруу ч гэж юу байхав, гэхдээ сүүлд айл 9үүлээ үлдчихээд байхад танайх арчаагүй л байсан даа довтолж чадахгүй дээрээс нь сөрөг алдчих гээд. Тэр сүүлд Рафаэл 100%-н шахуу юмаа хийцэн бол бүр онигоо болж байхгүй юу. Гэхдээ Пизарро аймар байсаан яалтчгүй Бундэслигийн одоогийн довтлогч нарын тэргүүн эгнээнд байх нь аргагүй

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Fri Sep 30, 2011 8:29 pm
by Барнаба
Ханновэр-тэй үзэлцэх гэж байна.. Ноднин тэд нар маш формлог харин бид нар эсрэгээрээ сулбайцан байсан үед 4-1 р элэглүүлсэн удаатай... Энэ удаа хариугаа авах гэж үзнэ дээ... манайх ер нь сайн формтой байгаа бол Ханновэр ч гэсэн муугүй формлог байна... гэхдээ сая Европлиг-т тоглосон нь тэдэнд ядралт болсон байх гэж найднам... кк... гэхдээ бас хожил авсан болохоор бүр эргээгээд сэтгэлзүй сайтай ч тоглож магад байх...

Тоглолтын талаар хэдэн стат

... Ханновэр Брэмэнчүүдийн эсрэг тоглосон сүүлийн 17 тоглолтоос ердөө 2-т нь хожил авсан гэдгийг мэдэх үү? Вэрдэр 10 хожсон бол 5 удаад нь тэнцжээ. Өнгөрсөн улиралд Ханновэр 1 хожлыг нь авсан. Өнгөрсөн улиралын харьцаа (4:1, 1:1).

... Ханновэрт тоглох үер 2 баг нилээдгүй их гоалтой тоглодог. Сүүлийн 9 тоглолтонд нийтдээ 45 гоал орсон байна. Дунджаар 1 тоглолтонд 5 гоал.

... Ногоон-Цагаанууд улирлын эхний 7 тоглолтонд 16 оноо аваад байгаа. Тэгвэл лиг-н түүхэндээ 7 тоглолтоос 16-с дээш оноо авсан 2 тохиолдол байдаг байна. Хамгийн сүүлд 1987/88 оны улирал тэрд улирлын эхний 7 тоглолтонд 17 оноо авч байсан ба улмаар аварга болж байж.

... Ханновэрчүүд бүхий л тэмцээний туршид талбайдаа хийсэн сүүлийн 13 тоглолтоос ердөө 1-д нь ялагдсан байна. 9 хожил, 3 тэнцээ. Мөн 3 тэнцээнүүдээс хамгийн ихдээ 1 гоал алдаж тэнцэж байж.

... Энэ тоглолт бол 2 дасгалжуулагчдийн хувьд бас нэг харьцуулалт болох юм. Мирко Сломка Бундэслиг-т дунджаар 1 тоглолтонд 1,72 оноог авч байгаа бол Томас Шааф харин дунджаар 1,71 оноог 1 тоглолтонд авчээ. Энэ 2-с өөр одоогийн дасгалжуулагч нараас хэн ч ийм өндөр үр дүн аваагүй.

... Клаудио Пизарро шилдэг формондоо байгаа юу? Вэрдэр-н довтлогч маань Вэрдэр-н сүүлийн 6 тоглолтонд гар бие оролцжээ. 4 гоал, 2 дамжуулалт. Мөн 5 гоалыг 7 тоглолтонд хийсэн нь мөн Пиза-н хувьд шинэ рекорд нь болж байна.

... Кристиан Шулц хуучин багтайгаа тоглох гэж байна. Тэрээр Вэрдэрт 2002-07 он хүртэл 103 тоглолтонд оролцож 4 гоалыг хийжээ. Тэрнээс 2-г нь 2004 онд 1 тоглолтонд хийж байж.

... Тус тоглолтын шүүгчээр Винкманн Гуйдо ажиллана. Тэрээр 2001 оноос эхлэн шүүгчээр ажиллаж эхэлсэн ба 2008 оноос хойш гол дүрээр шүүгчээр ажиллан Бундэслиг-т 41 тоглолтыг шүүгээд байгаам байна. Захын шүүгчдээр Дирк Маргэнбэрг, Кристиан Бандурски нар ажиллах бол 4 дэх шүүгчээр Кристиан Лэйчэр ажиллана.

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Sun Oct 02, 2011 10:03 am
by Барнаба
Ханновэр-н эсрэг явсан бүрэлдэхүүн...
Mielitz, Vander - Naldo, Wesley, Arnautovic, Fritz, Marin, Rosenberg, Schmitz, Hunt, Prödl, Ignjovski, Ekici, Sokratis, Wolf, Pizarro, Trybull, Bargfrede

Марин-г гараанд гаргах боломжтой гэж.. өөрөө ч өнөө орой багтаа тус болмоор байна, би сайн байгаа нтр гээл ярьж...

-------------- Миэлитц
Игняовски - Прөдл -- Вольф - Шмитц
------------ Вэсли
Фритц ---- Марин ------- Хант
------ Арна --- Пиза

Уул нь миний хүслээр бол ингээд гарчихмаар байгаан... Баргфрэд-г суулгаад Вэсли гаргах хэрэгтэй... тэгэхгүй бол яг дунд бас 0 заачихаад байх юм... тэгээд Вольф-н оронд Налдо-г гараанд гаргасан ч одоо бол болмоор л байгаам даа...
Нөгөө талд Байерн Хофф-той тэнцсэн... өчигдөр үзэж байхнээ нэг л олигтой нэвтэрсэн гоё довтолгоо хийж чадахгүй байсаар тэнцэж байгаа л харагдсан... 96-г хожчих юм бол хүснэгтийн эхэнд залрах нь нээ бодвол...

Орой НТВ-р бичлэгээр гаргах юм байна лээ.. шөнө 2 цагаас... өмнө нь үр дүнг нь харалгүй байж байгаад үзнэ дээ...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Sun Oct 02, 2011 2:21 pm
by Оргил
сдамдаа өглөө ажилтай байдаг.. гүрийж байгаад үзэхээс..

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Sun Oct 02, 2011 2:54 pm
by El Payaso
БРемен хэрвээ ялвал Баернтай оноо тэнцэх нь дээ...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Mon Oct 03, 2011 9:31 am
by Оргил
үздэг байж.. тэсэхгүй унтчихсан чинь гоё тоглолт болсон бололтой..

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Mon Oct 03, 2011 11:25 am
by Барнаба
Ааа.. чи тавлаж байна уу... :ногоон:

Гэснээс ССТВ5-р орой 10:35-с гарсан шт... тоглолт эхлээл пэналти алдаад, манайхан тэгээд баахан замбараагүй сэтгэл санаатай болоо явцан... явж явж дахиад нэг гоал алдаад бүүр сонин болчихсон... Арна 1-р үеийн төгсгөлд гоалдож ойртуулсан ч 2-р үед нээх сонин байдлаас тоглогчдын маш хариуцлагагүй байдлаас болж хямдхан гоал алдаад тэгээд өнгөрчихсөн дөө...
Сүүлд яахав ойртуулсан ч ерөнхийдөө төлөвлөөгүй байдлуудаас баахан гоал алдчихсан болохоор урагшаагаа хэт ороод ардаа бас нэмэж алдчих гээд бүр завхарсан юм болвоо сүүлд...

Төлөвлөсөн тоглолтоо гаргаж чадахгүй, гоал хийх гэж яарсаар сүүлдээ бүр юм л бол урагшаа алсын пасс хаясаар байтал... ёстой утгагүй тоглолт боллоо... эхний пэналти ч дээ, нэг л хямдхан пэналти өгцөн харагдсан...
Уул нь хожцон бол гоёо болох байлаа... за яахав...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Mon Oct 03, 2011 11:27 am
by Оргил
битий яриад бай би татах гэжийн..

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Mon Oct 03, 2011 11:55 am
by El Payaso
Ханновер их гоёо тоглож байна лээ шүү... эд нар их сонин яаг тоглолтыг нь хархаар уйтгартай ч юм шиг олигтой ур чадвар гаргачих тоглогчгүй дундаж бүрэлдэхүүн хэрнээ л их гоёо тоглоод боломжоороо хожоод байх юм... өнгөрсөн жилээс хойш хальт хальт хардаг болчихоод байгаа хэхэхэ...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Mon Oct 03, 2011 12:05 pm
by Gunnerz
Оргил wrote:битий яриад бай би татах гэжийн..

:-o майр бааварлажийнаа

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Mon Oct 03, 2011 12:11 pm
by Kro
Салгалж явж байгаад ЧЛ-т орох нь л дээ. Ороод тэгээд энэ Дортмунд шиг юм болохвий.
Байернтай хамт ядаж нэг баг жил бүр ЧЛ-ийн эрхээ аваад байдаг бол ч өөр байхгүй юу.

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Mon Oct 03, 2011 7:56 pm
by Оргил
тоглолтоо сая үзлээ.. сайхан тоглолт болж.. абдэллое нээрээ тэр хоёрдахь гоол дээр кк.. танай хамгаалалт үнэхээр учраа олохгүй байлээдээ..


Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Wed Oct 12, 2011 3:29 pm
by Барнаба
Дортмунд-н манараан дундаа яваа хэдийн өмнөөс бас адилхан манараа царайлаа л алалцах нь дээ энэ 5дах өдөр... НТВ-р шууд гэнэ...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Sat Oct 15, 2011 10:10 pm
by Барнаба
Өчигдөр нээрээ нойроо хагаслан байж нэг заяа нь хаяасан тоглолт үзвээ... улирлын эхэнд бидэнд байсан азыг Ханновэр л хулгайлчих шиг боллоо...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Sat Nov 19, 2011 11:12 pm
by Оргил
Tanai zochin umsgul yun alia yum be kek gladbach.g 3.0 r xojij yawna dortmund nuxulchul tanaix 2lu orox ch bolomjtoi bolox n de

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Sat Nov 19, 2011 11:21 pm
by ТОНИ
Гладбаxд xожигдож бнашт... Юун xожиx вэ... Буруу xараад бгаамуу ССТВ5-р гарж бна. Роллс Ройс 2 доxь гоол дээр Вольф, Прөдл 2ийг дайраал гарлаа. Xерманн, Ройс 2 алж бноо...

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Sat Nov 19, 2011 11:44 pm
by ТОНИ
Өө заза 4 нойл Xанке цоxиод ойж ирснийг Ройс цоxиод оруулваа алуулж бнадоо. Төвд xүнгүй юм шиг тоглож бнашт... Өө заза бичиж бсан 5 нойл Аранго... Яа Яа яа

Re: Вердер Бремен 2011/2012: Gehen Die Grün-Weißen!

PostPosted: Sat Nov 19, 2011 11:51 pm
by pein_akatsuki
заза сайхан уншууллуу,ройс хэттрик хийчвуу,ядаж байхад цаг дуусах хаа байсийн