FC Bayern München

Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Shaggy » Mon Nov 23, 2015 1:02 pm

Дэмжигчидээрээ зохион байгуулалтанд орно уу?
http://sportnews.mn/forum/viewforum.php?f=123
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby turuue » Wed Nov 25, 2015 2:41 am

5 довтолгооны тоглогч гаргалаа даа.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Барнаба » Wed Nov 25, 2015 4:07 am

Олимпиакосыг хучиндэхээ зогсооно уу!
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby zigo » Wed Nov 25, 2015 4:12 am

balbaad bai hehe
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby TogtooK » Wed Nov 25, 2015 4:54 am

TogtooK
 
Posts: 238
Joined: Fri Oct 16, 2015 4:52 am

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby turuue » Wed Nov 25, 2015 6:34 am

Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Amgaa » Wed Nov 25, 2015 10:09 am

Болох юм ч болдогоороо боллоо гэж :ногоон: Сүүлд Бади дээр их амархан улаан өгчих юма, сүртэй юм харагдаагүй дэ, мань хүн бэртлээсээ ирээл фактлалаа даа. Коста улам л сайжраад байна :eek: Дараагийн тоглолтоос үл хамааран 1р гарахаар боллоо, тактикийн туршилт хийгээд хэсгийн тоглолтоо дуусгах байлгүй. Гэмтэл бэртэл бас их байна шүү, Роббен өчигдөр гэмтээд гарсан гэхдээ гайгүй байх, Бенатиа гэмтсэн гэж байгаад өчигдөр сэлгээгээр орж ирсэн, Алаба уул нь гайгүй л юм шиг байна. Тиаго хэд хоногоос ирчих байх, Рибери бэлтгэлдээ гарлаа л гээд байсан болоогүй бололтой, Готзе нэлээн удна гэсэн.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Amgaa » Wed Nov 25, 2015 10:56 am

Image

Ийм юм болсон юм байна шдэ :eek: Мюллер хамгийн залуугаараа ЧЛ нь 50н хожил байгуулсан байна.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby El Payaso » Wed Nov 25, 2015 11:00 am

Мессигээс залуудаа гэхээр аймаар юм аа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Барнаба » Wed Nov 25, 2015 11:09 am

Харин аймаар стат байан лээ. Месси одоо насаараа Чл-д тоглоод байнга шахуу хожил авч байгаа гэхэд Мюллер-н энэ стат арай л байгаамаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Reda » Wed Nov 25, 2015 11:13 am

Тэгээд СЛ тэмцээнийхээ төгсгөлийг хэр сайн хийж бна вэ гэж Мессигээ магтах шалтгаан хайя даа :ногоон:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby turuue » Wed Nov 25, 2015 7:44 pm

Хаа сайгүй Барса-Баерн финалын талаар яриад эхэлж. Яг одоогоор ч үнэндээ бусдаасаа тохой байтугай илүү байна. Гэхдээ ч хол зай байна. Ингэж яваад миарсан багуудыг алийг тэр гэхэв.

Яг энэ формоороо яг одоо тулбал гэсэн яриа хөөрөө л их сонирхолтой байх шиг байна.

Мюллерийн стат яасан ч айхтар юм. Эхний тав ер нь дан мундаг тоглогчид байна шүү, багаасаа гялалзаад олон жил тодорсон.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Realist » Wed Nov 25, 2015 8:09 pm

Image

хавар дахиад Баейрн-Барса таарвал гоё шүү, УЕФА ч тэгж тааруулж биднийг баясгах байлгүйдээ
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby turuue » Thu Nov 26, 2015 3:45 am

Пэп Барсагийн түүхэнд анх удаа СЛ-н хүрээнд гэртээ 9 дараалж хожсон дасгалжуулагч болж байсан. Өчигдөр хожоод мөн Баерн-ы түүхэнд СЛ-н хүрээнд гэртээ 9 дараалж хожсон анхны дасгалжуулагч болсон юм байна.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby ТӨӨГӨӨ » Fri Nov 27, 2015 7:36 pm

За манайхаан форумын анхны шинэ жилдээ орцгоох уу
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Барнаба » Sun Nov 29, 2015 4:39 pm

Кан: Германд хаалгачдын үнэлэмж маш өндөр байдаг

Image

Хувь тоглогчын шагналын талаар ярих үед маш цөөн хаалгачид л олны анхаарлыг өөр дээрээ татаж чадсаныг бид олж харна. Оливер Кан бол тэдний нэг юм. 1963 онд БаллонДор хүртэж байснаараа Лев Яшин тус шагналыг авсан цор ганц хаалгач бол 'Der Titan' дэлхийн аваргын тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдсэн цор ганц хаалгач билээ.

Тэрээр 2002 онд Япон, Солонгос-д болсон дэлхийн аваргад олон гайхамшигтай тоглолтыг үзүүлж шигшээ багаа финалд хүрэхэд тусласан. Харамсалтай нь тэрээр Германыг дэлхийн аварга болгож чадаагүй ч түүний тэмцээний турш үзүүлсэн тоглолт адидас-н Алтан бөмбөг-г хүртэхэд хангалттай байсан юм. "Мэдээж энэ бол гутамшиг, би дэлхийн аварга болохдоо дуртай байх байлаа" гэж тэрээр ярилцлагынхаа дундуур дурсаж байв.

8 удаагийн Бундэслиг-н аварга маань тухайн жилдээ дэлхийн шилдэг тоглогчын шагналд эхний 3-т багтсан бөгөөд мөн л нөгөө Бразилийн Роналдо-д шагналаа алдсан билээ. Түүний хувьд хөлбөмбөг бол нэн тэргүүнд багийн спорт ч гэлээ оны шилдэгт дэвшсэн нь түүний хувьд онцгой мөч байсан юм, өнгөрсөн жилийн Мануэл Нойер-н нөхцөл байдалтай тун адилхан.

Тэрээр бидэнтэй Фифа БаллонДор-т хаалгачдын эзлэх байр суурь, өөрийн болон одоогийн Германы шигшээн номер 1-н хоорондын ялгааны талаар ярилцлаа.

Фифа.ком: Өнгөрсөн жил Германчууд дэлхийн аварга болсны дараа тэдний 5 тоглогч Фифа БаллонДор-т нэр дэвшсэн, тэдгээрийн нэг нь Мануэл Нойер. Та сүүлийн шийдвэрт сэтгэл дундуур байв уу? Тус ёслолыг үзсэн үү?
Кан: Германд Нойер-той тус шагналд 2-р байрт орсон талаар нь олон удаа ярилцаж байснаа санаж байна. Би хувьдаа дэлхий даяар маш олон хүмүүс яагаад хаалгач ийм шагналд нэр дэвшсэн талаар бүрэн ойлгосон гэж бодохгүй байна. БаллонДор-г би хувьдаа хаалгачаас гадуурх байрлалын тоглогчдод зориулсан байвал зүгээр юмуу мөн хаалгачид арай тусдаа ангилалд хамаарагдаж, танигдах хэрэгтэй болвуу гэж боддог. Ийм нөхцөлд бол бид дээрх шиг үргэлж том маргаан дагуулдаг асуудалтай дахин тулаад байхгүй болвуу.

Фифа.ком: Яагаад дэлхий даяар хаалгач хүн ийм шагналын нэр дэвшигчид дунд байхыг бүрэн ойлгохгүй байна вэ?
Кан: Германд хаалгач нар маш өндөрт үнэлэгддэг хэдий боловч дэлхий даяар илүү өөр ойлголт, үнэлэмжтэй байна гэж хувьдаа таамагладаг. Хамгийн чухал хэсэг нь биш байж болох ч томхон цомыг хүртэхэд заавал маш сайн хаалгачтай байх хэрэгтэй. Жишээ нь миний бодлоор Европд хаалгач нар Латин Америк-д үнэлэгддэгээс хамаагүй илүү том байр суурыг эзэлдэг.

Фифа.ком: Та 2002 онд Мануэл Нойер-н адилаар сүүлийн 3 тоглогчын нэгээр нэрлэгдэж байсан. Энэ нь та Мануэл Нойер-н байр байдлыг ойлгоно гэсэн үг үү?
Кан: Дээр миний дурьдсан шалтгаанаар тус шагналыг авч байна гэж би бараг л төсөөлж чадахгүй байна. Тухайн үед маш онцгой содон үйл явдал болох байлаа хэрэв би шагналыг хүртсэн бол. Би дэлхийн аваргын тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдсэн хэдий боловч БаллонДор-г хүртэх нь бүхэлдээ хаалгач хүний хувьд хэрээс хэтэрсэн үйл явдал болох байсан.

Фифа.ком: Та 2002 оны дэлхийн аваргын үр дүн оны шилдэг тоглогчын шагналд нөлөөлсөн гэж итгэдэг үү? Хэрэв та дэлхийн аварга болсон бол тус шагналын эзэн болох байсан болвуу?
Кан: Үр дүн мэдээж том ялгааг гаргадаг. Дэлхийн аваргын, Европын аваргын, Аваргуудын лиг-н зэрэг томоохон цом хүртэх нь тухайн жилдээ маш том хүчин зүйл болдог, яг л хэн нэгэн маш олон гоал оруулсан гэдэг шиг. Тиймээс л Лионел Месси, Кристиано Роналдо 2 үргэлж нэр дэвшдэг. Мэдээж эдгээр тоглогчид маш их сэтгэлийн цэнгэл, фэнүүдийг хөлбөмбөгт авчирдаг гэдгийг мартаж болохгүй. Энэ бол намайг тоглож байх үед ч адилхан байсан, Зинедин Зидан шиг тоглогчыг харах нь зүгээр л сэтгэл ханамж байлаа. Тиймээс эдгээр тоглогчид шагнал урамшууллаа хүртэцгээсэн байна.

"Герман олон сайн чадварлаг тоглогчидтой ч, тэдэнд Месси, Роналдо шиг тоглогч байхгүй" - Оливер Кан

Фифа.ком: 2002 онд Мадрид-д болсон ёслолын арга хэмжээний дурсамжаасаа хуваалцаач?
Кан: Испаний хэвлэл мэдээллийнхэн надаас Реал Мадридын төлөө тоглохыг төсөөлж чадах эсэх талаар асуухад би хариуд нь "Үгүй ээ, яагаад? би аль хэдийнэ дэлхийн хамгийн шилдэг клуб болох Бавари Мюнхэн-ын төлөө тоглож байна" гэж хариулж байснаа санаж байна. Энэ хариулт мэдээж бага зэрэг хошигнол байх ёстой байсан боловч тийм сайхан болоогүй (инээв). Цаад утгаараа энэ магадгүй бүдүүлэг байсан байх, уул нь ердөө хошигнол төдий л байх ёстой байсан юм.

Фифа.ком: Та олон хувийн шагналыг авсан хэдий боловч үргэлж үүнийгээ багийн тоглолтын үр шимээр гэдэг байсан. Таны хувьд тэдгээр шагналууд хэр чухал вэ?
Кан: Хэр чухал гэсэн нь ямар утгатай вэ? Би тэдгээр шагналыг яг ч хэрэггүй мэт болгож чадахгүй ээ (инээв), мэдээж би тэдгээр шагналыг авсандаа их баяртай байсан, миний бодлоор тэдгээр шагналыг багийн нэрийн өмнөөс авах нь чухал байсан. Хэрэв чамд Барселона, Байерн, МЮ нар шиг топ клубт тоглох боломж байхгүй бол чи бараг л томоохон цом хүртэх боломжгүй байх болно. Тиймээс л би үргэлж хувийн шагналаа намайг тойрон хүрээлсэн тоглогчдын гавьяа гэж үздэг. Заримдаа би маш чухал хаалтыг залуусын төлөө хийдэг, бусад үед тэд намайг авардаг - энэ бол бүхэлдээ хөлбөмбөг юм.

Фифа.ком: Германы шигшээн амжилт ихэвчлэн багийн тоглолтын үр дүн байдаг. Хувь тоглогчдын шагналд энэ нь асуудал үүсгэдэг гэж та боддог уу? Хүчирхэг багаас ердөө ганц тоглогчыг сонгох нь хэтэрхий хэцүү юу?
Кан: Герман олон гайхалтай ур чадварлаг тоглогчидтой ч тэдэнд Месси, Роналдо шиг тоглогч байхгүй. Шигшээ баг байж болох хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ бий болгодог. 2014 оны дэлхийн аваргад гэхэд Марио Гөтце, Месүт Өзил зэрэг хувийн ур чадвар сайтай тоглогчид болон чимээгүйхэн үүргээ ухамсарлаад тоглодог тоглогчдын бүрдэлийг талбай дээр төгс зохицуулж өгсөн. Ингэснээр жишээлбэл Аргентин шиг цор ганц тоглогч дээр бүрдсэн багийн эсрэг бид ялгааг гаргасан, Герман ердөө ганц тоглогчоос хамаардаггүй гэдгийг харуулж байгаа юм. Гэхдээ би ингэж хэлснээрээ аль нэг загвар нь нөгөөгөөсөө илүү гэж шүүмж хийхийг хүсэхгүй байна. Миний хэлэх гээд байгаа бүхэн бол Өнгөрсөн жилийн Германы шигшээн амжилт нь маш хүчирхэг бүрэлдэхүүний нэг цогц нэгдэл дээр бий болсон гэдгийг хэлээд байгаам.

Фифа.ком: Нойер энэ жил дэлхийн шилдэг тоглогчдын шагналд нэр дэвшсэн 3 Герман тоглогчын нэг нь болж. Таны бодлоор тэр шагналыг хүртэх боломж байна уу, хэрэв үгүй бол хэн шагналын эзэн болох вэ?
Кан: Энэ шагнал үргэлж томоохон цомуудаас хамаардаг. Барселона аваргуудын лигт түрүүлсэн бол Ювентус финалд хүрсэн байна. Мөн хэн хамгийн их гоал оруулав гэсэн асуулт байна. (Нэр дэвшигчдийн нэрсийг уншив) Гарет Бэйл, Томас Мюллер, Нойер, Неймар (бага зэрэг бодолхийв). Мэдэхгүй юм даа, миний бодлоор олон улсын нөхцөлд - ганцхан Европын биш шүү - одоог хүртэл яагаад ийм шагналд хаалгач нэр дэвшдэг талаар бүрэн ойлгоогүй байх шиг байна. Энэ жил магадгүй дахиад Месси, Роналдо нарын хооронд өрсөлдөөн явах байх. Месси гайхалтай улирлыг үдсэн байна. Роналдо харин маш олон гоал хийсэн байна. Өөрийгөө дэлхийн шилдэг нь гэж дууддаг Роналдо ялна байх гэж бодож байна. Хэн түүнийг буруутгах юм бэ? (инээв). Миний хувьд Ариен Роббен бол ер бусын тоглогч гэхдээ тогтмол гэмтэлд ороогдоод байна. Та бүхэн одоо ч Байерн шиг клубыг дэлхий даяар Мадрид, Барселона, Манчестер Юнайтед зэрэг клубуудтэй адил танигдсан гэж харахгүй байгаа. Дээрх шиг клубууд олон улсын хэмжээнд маш хүчтэй фэн баазтай байдаг бол Бундэслиг тийм байдаггүй. Иймэрхүү хүчин зүйл шилдэг тоглогчийн санал асуулгад хүчтэй нөлөөлдөг. Бараг үздэггүй тоглогчын төлөө яаж санал өгөх билээ? Иймээс л Германчууд Тони Кроос Реал Мадрид-н төлөө тоглосноор дэлхий даяар өөрийгөө таниулж байгаа шиг гэхээс бусдаар бол хувь тоглогчын шагналын төлөө өрсөлдөхөд үргэлж хэцүү байна.

Фифа.ком: Та өөрийгөө Мануэл Нойер-тэй хэрхэн харьцуулах вэ?
Кан: Би нэг их өөр өөр цаг үеийн тоглогчдыг хооронд нь харьцуулаад байх дуртай биш. Мануэл бол уг тоглоомыг өөр түвшинд аваачсан тоглогч, үргэлж маш их эрсдэл хүлээж, өөрийгөө боксын гаднах тоглогч болгож хувиргадаг, цэвэрлэгч мөн хаалгач. Мөн тэр үргэлж баруун болон зүүн хөлийнхөө алинаар нь ч пасс өгөхдөө бэлэн, маш сайн байдаг. Түүний багийн андууд нь түүнийг нөхцөл байдлаас хамааруулж талбайн хаана ч тоглуулж чаддаг. Эдгээр бол хаалгачын хувьд маш том давуу талууд. Тэр 16-н талбайн гадна, дотно гээд маш олон тохиолдолд боломжтой үед нь довтолгоог аюулгүй болгодог. Амин чухал тоглолтонд түүний энэ тоглолтын хэв маяг нь алдаа болж хувирч байсан тохиолдол одоохондоо алга. Миний үед 16-н талбайн гадна тоглохыг сайшаадаг байсан хэдий ч Мануэл энэ чадварыг төгс төгөлдөр болгосон.

Фифа.ком: Хэрвээ та ямар нэг зорилгын төлөө нэг баг сонгоно гэвэл оргил үедээ байгаа Мануэл Нойер-г уу, эсвэл ид үедээ байгаа Оливер Кан-г хаалгачаар сонгох уу?
Кан: (Инээв) Миний бодлоор энэ их хэцүү сонголт байх болвуу. Ээлжлүүлээд тоглуулах байсан байх. Миний хувьд ямар нэг тодорхой номер 1 гэсэн юм байхгүй, хэн нь илүү сайн формтой байгаа нь тоглох болно.

Хөлбөмбөг сонирхогчын асуулт: Таны бодлоор номер 1 гэгдэж байгаагийн хувьд Мануэл Нойер-т ямар нэг том сул тал бий юу?
Кан: Түүнд нэг их том сул тал байгаа гэж би бодохгүй байна. Ийм түвшинд чи үргэлж өөрийнхөө тоглолтыг сайжруулах гэж ажиллана, миний үед ч тийм байсан. Нойер хөндлөн дамжуулалтууд дээр маш сайн ажилладаг, маш зоригтой байдаг. Гэхдээ мэдээж алдаа бол үргэлж л гарч байдаг, гарсаар ирсэн, энэ бол хэвийн зүйл. Түүний рефлекс маш сайн, алсын цохилтоор түүнийг дийлэхэд их хэцүү. Одоо бол энэ байрлалын хувьд оргил түвшин Нойер дээр яригдана, цаашлавал бага зэрэг сайжруулах тал дээр яригдах байх. Мануэл Нойер-н түвшинд хүрсэн хэнд ч энэ бол сорилт байх болно.



---
Бантагнуулав.
Last edited by Барнаба on Sun Nov 29, 2015 7:26 pm, edited 2 times in total.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby turuue » Sun Nov 29, 2015 5:43 pm

:eek:
Уншууртай яриа болжээ. Европ болон Өмнөд Америк дах хаалгачийн үнэлэмж болон ялгаа, Баллон д Орын санал хураалт, хаалгачийн хувьсал гээд л.

Нойерийн замнал дуусахад Баерн-ы болоод ер нь хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдгүүдийн хаана эрэмбэлэгдэх нь сонирхолтой байна шүү. Баернд бол өрсөлдөгчид Кан, тэгээд бас Майер нартай л нэг эгнээнд магадгүй давж ч мэднэ гээд байгаа бил үү. Цаг хугацаа явах тусам хөлбөмбөг өөрчлөгдөөд байрлал, үүргүүд улам бүр интеграцид ороод шал өөр болоод харьцуулалт бүр л төвөгтэй болоод байна.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby PrOXy » Sun Nov 29, 2015 5:49 pm

барнаба :eek:

нойер нойер л гэх юм. нөхрийг сурааггүй байхад л манай вв анх хаалгач хүн урагш гарах, хөлөөрөө тоглох, дамжуулах, цэвэрлэх гээд бүгдийг хийдэг байсан шт. тэгээд нэг хааяахан алдаа гаргавал хөлбөмбөгийн ертөнц даяар сүртэй ярина, харин гавъяаг нь огт дурсдаггүй. ойлгодоггүй л байсан байх (каан-дах :ногоон: ). зарим күле нар хүртэл шүү.

яахав ээ, нойер илүү өндөр түвшинд аваачсан байж болох л юм. гэхдээ вв гэж хүн өмнө нь байсан юм шүү гэдгийг хэлэхийг хүсэв. :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby white » Sun Nov 29, 2015 7:28 pm

BB ямар хаалгач байлаа. Шигшээ мигшээдээ хоёрдох сонголт нтр байл уу :ногоон:

Sent from my GT-I9300 using Tapatalk
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby PrOXy » Sun Nov 29, 2015 8:27 pm

ид үеийн икерийн доороос нойер ч гарч амжихгүй лд. :ногоон:
рене игита гэж бас сайхан гар байсан даа. скорпион кик мик хусдаг, талбайн гол хүртэл бөмбөг тууж орчих гээд л. :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Цэнгүүн » Sun Nov 29, 2015 9:51 pm

:eek: :-D Барнаба
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Kro » Mon Nov 30, 2015 9:53 am

Барнаба :eek:
Гүй ээ нээрээ загатнасан газар маажих шиг боллоо хэхэ. Ер нь бол Баллон дор бол илүү коммершл шагнал шүү л гэдгийг хэлчихлээ хэхэ. Нойерын хувьд дахиад Алтан дагина өргөчихвөл харьцах хаалгач олдохгүй байлгүй.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Amgaa » Mon Nov 30, 2015 11:36 am

Барнаба wrote:Кан: Германд хаалгачдын үнэлэмж маш өндөр байдаг

:eek:
Би ч анх 2002 оны Кааныг харж л энэ багийн фен болсон хүн шдэ :germany
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Boldono » Mon Nov 30, 2015 11:39 am

Нойероо их магтах юмаа... Оверратед л санагддаг юм.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: FC Bayern der Weltmeisterverein in der Saison 2015/16

Postby Kro » Mon Nov 30, 2015 12:18 pm

Хаха чамд овверрэйтэд санагддаг бол надад бүүр андэррэйтэд санагддаг. Клуб шигшээгийн хувиар бүх л цомыг авчихаад байгаа тоглогч. Одоо Евро авчихад бараг авч үзээгүй цом үлдэхгүй.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

PreviousNext

Return to Германы Бундеслига

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests