Дел Боске, Итуг маань үлдээчихлээ.. нөхөрсөг дээр сайн л тоглож байгаа харагдсан уул нь.. Андэр, Муниайн 2-ыг дуудах болов уу гэсэн байдаггүй ээ..
Энэ улирал юу болов оо.. Лигад 20 хожил 10 тэнцээ 8 хожигдол 70 оноотой 4т орлоо. 66 гоол хийж 39 ийг алджээ..
Валвэрдэ мундаг юмаа.. Биелсагийн гол дутагдлуудыг ядах юмгүй засчлаа. Биелса ингээд л тоглуулчих юмыг зөрүүдэлсээр байгаад бүтэлгүйтсэн.. Локо л юм даа.. Итуг ганцааранг нь ДМ дээр тоглуулдаг буруу байж.. Энэ жил Иту - Рико гэж гарсан, төвд дийлдэхээргүй байлаа.. Итугаар хамаг бөмбөг дамжиж байсан ачаалал багасгаад, хамгаалалтанд ч **н** такл хийж баг алахаа больсон. Хажууд нь Микел Рико гэж ядрашгүй гар хамаг хар ажлыг нь хийчихнэ, довтолгоонд ч залхуугүй гүйчихнэ, хамгаалалтанд ч их нэмэртэй.. Хамгаалалт илт сайжирсан Биелсагийн үеэс. Биелсатай байхад ганц сөрөг явахад л гоол хийлгэчихдэг байсан.. Төвд Гурпе гэмтэхээсээ өмнө аймар хамгаалж байсан, зүүнд Балэнсиага ирээд өмнөх жилийн цоорхойг сайн нөхлөө. Бас төвдөө Лапорт гэж мангастай болсон.. Довтолж байхдаа бөмбөгөө алдвал гялс очиж пресс хийгээд л буцааж авчихаад байгаа. Рико, Эррера 2ын хөдөлмөрч зан их энд хэрэг болж байна..
Хаалга
Ирайсос номер 1. Жил ирэх тусам л сайжраад байна.. 33 тоглож 32ыг бөмбөг алдсан. Куртуагийн дараа орох үзүүлэлт.
Сэлгээний хаалгач Иаго Эррерин бас хэд хэд тоглоод амжсан, Б багийн хаалгач Кепаг үндсэн баг руу дэвшүүлнэ гэвэл Иагог энэ зун явуулах байх, гэхдээ одоохондоо Иагог авч үлдээд ирээдүйтэй Кепагаа минут олдох баг руу зээлсэн нь дээр биз.
Хамгаалалт
Гурпе, Лапор хоёр улирлын ихэнхэд төвд гарсан. Хөгшин залуу 2 нийлээд мундаг хамгаалж байлаа.. Гурпе өвдгөө гэмтээгээд одоо дахиж тоглох үгүйгээ хэлж мэдэхгүй байна гэнэ. Сүүлийн жилүүдэд хамаг хараал барж гүйцээд байгаа Сан Хосе нэлээд хэд тоглосон, өмнөх жилүүдээ бодвол бас ч гайгүй ээ, дээрдсэн.. Бусад ЦБ үүд Экиса, Эчэйта, Албисуа нарт тоглох боломж бараг гарсангүй. Эндээс Гурпег зодог тайлах үгүйгээс хамаарч 1 юмуу 2ыг нь үлдээх байх. Хамгийн харамсалтай нь Экиса бүр ганцхан тоглолтонд орсон. Олон ч гэмтсэн, Валвэрдэд ч нэх таалагдсангүй бололтой.. Экиса, Албисуа яваад Эчэйтаг үлдээх байх гэж тааж байна.
Зүүнд Балэнсиагаг авчирдаг их зөв боллоо. Ауртэнэчэг дажгүй ЛБ болох байх гэж их найдаж байтал, энд гарааны эрхээ алдаад Селтад зээлээр очоод бас нэх сайн тоглосонгүй шив.. Ауртэ, Саборит 2-ыг явуулаад Монреалыг авчирна гэж яриад л байна.
Баруунд Ираола байдгаараа.. Бас л орыг нь залгах хүнийг олоогүй л байна.. Зарим тоглолтуудад Дэ Маркосыг РБ ээр гаргаад байгаа ер нь онцгүй санаа.. Зээлээр явсан Рамальо ч муухан байгаа бололтой. Аспиликетаг аваад ирэх арга байхгүй л байх даа..
Хагас
Иту - Рико
Сэлгээнээс Моран хэд хэд тоглосон, яахавдээ л байна лээ. Иниго Перес бас л тал улирал гэмтэлтэй. Зун явуулах байх.
Андэр Эррера түрүү жил ч их чирсэн.. Энэ улирал эхний хагаст тиймэрхүү байсан, Валвердэ жигүүр этрт тоглуулж үзээд.. гэхдээ буцаад формоо олсон. Энэ маягаараа тоглоод байхад шигшээд дуудаж л таараа.
Бэнят үнэтэй ирээд муухай флопдлоо.. Бетист сүүлийн жилээ форм муутай байхад нь авсан, энд ирээд бүр дордчихлоо.. Иту, Рико, Андэр бүгд сайн байгаад хаана ч тоглох зай гарсангүй. Ирэх улирлаас олон фронтод үзэхэхээр Бэнят хэргээ гаргана биз.. Явуулчихгүй байх л гэж бодож байна. Мирандест зээлээр тоглож байгаа Дэ Галаррета дажгүй байгаа, Б багийн Агер Акэчэ гэж залуу бас удахгүй үндсэн баг руу орж ирэх гээд л байна.. Бэнятын зай улам багасаад л..
Довтолгоо
Муниайн эргээд ирсэн шүү.. Олон жил од болно гэж яригдаж байгаад замхрах дөхлөө. Энэ улирал өмнөхөөс илт сайжирсан, Валвердэ их нөлөөлсөн байх. Нас яагаачгүй байна аа дөнгөж 21-тэй. Сусаета ч сүүлийн жилүүдэд тогтмол сайн байгаа.. Манай 2 жигүүр нийлээд 13 гоол 15 ассист. Сэлгээнээс Ибай тоглолт болгонд шахуу гоолдоод аймаар байсан ч оны эхээр гэмтээд алга болсон.. Ибай шиг цохьдог хүн манайд өөр алгаа. Дахиад нэг жигүүр манайд хэрэгтэй байна.
Төвд Адурис үүргээ хангалттай хийлээ. 16 гоол 8 ассист, кареер бэст. Нас нь явсан ч гэсэн мундаг эрч хүчтэй тоглож байгаа. Лорентэ ч ийм байгаагүй. Адуристай гарааны төлөө үзнэ гэж бодсон Кике Сола бас флоп боллоо, гэмтсээр байгаад л.. Токеро гоолгүй хэдэн ч жил болов доо. Фан фаворит хүнийг явуулах ч хэцүү байдаг байх даа. Б багаас дэвшсэн Гильермо бас л болоогүй байна. Нэг тийш нь зээлэх хэрэгтэй.
Гоолоор тэргүүлэгчид
Адурис - 16
Ибай - 8
Муниайн - 7
Сусаета - 6
Андэр Эррера, Микел Рико, Сан Хосе, Дэ Маркос - 5
Ассистаар тэргүүлэгчид
Сусаета - 12
Адурис - 8
Андер - 5
Ираола - 4
Шилдэг тоглогч гэх юм алгаа, багаараа жигд сайн тоглолоо энэ улирал. Энэ дундаас онцолбол Муниайн, Адурис, Лапорт, Андэр, Итурраспе энэ хэд байнаа. Валвердэ <3