Цонх нээгдээд хамгийн олон тоглогч аваад байгаа нь Атлетико Валэнсия Сэвилл багууд .......
Атлетико Мадрид 3 ч тоглогч аваад байна........ Фэнэрбахчэ-с 31 настай Туркийн шигшээгийн Эмрэ Бэлозоглу /өнгөрсөн жил Атлетико Турк-с Арда Туран-г авч байсан/, Порто-с Уругвай вингер Кристиан Родригэз нарыг фрийгээр авсан бол Гэтафэ-с хамгаалагч Даниэл /Ката/ Диаз-г 1 сая еврогоор авч 2 жилийн гэрээ зурж........ тэд хагас хамгаалагч Рубэн Пэрэз-г БЭТИС руу лоондсон.......
Сэвиллийн хувьд ирэх улирал доод лигид тоглохоор болсон Шумбагчдын хаалгач Диего Лопэз-г 3,5 сая еврогоор өөрийн болгож......... 5 жилийн гэрээ зурсан билээ....... мөн Валэнсия-с Голланд тоглогч Мадуро /фрий/, Кордоба багаас 23 настай хагас хамгаалагч Жави Хэрвас /1,2 сая евро/, Чилийн Коло Коло багаас 18 настай Бриан Рабэлло нарыг авсан...... Жави Хэрвас-г буцаан Кордоба руу лоондсон билээ..... тэд мөн Ароуна Конэг ЛЭВАНТЭ руу үдсэн........
Валэнсия Дэпортиво-с Гуардадо /фрий/, Лас Палмас-с хагас хамгаалагч Жонатан Виэра /2,5 сая евро/, Спортинг Лисбон-с Португалын шигшээгийн 28 настай баруун жигүүрийн хамгаалагч Жоао Пэрэйра /3,6 сая евро/ нарыг авчээ...... Пэрэйра-н хувьд тэрээр гэрээ нь дууссан Бруно, Мигуэл нарыг орлох юм....... одоогоор хамгийн үнэтэй наймаа юм.......
Зарагоза-н хагас хамгаалагч Ангэл Лафита ГЭТАФЭ руу явжээ....... Гэтафэ мөн Бэйзл-с Аргэнтин хамгаалагч Давид Абрахам-г мөн фрийгээр авчээ.....
Осасуна Нумансия-с Наног үнэгүй авсан бол Сосидад Маёорка-с Чори Кастрог мөн л мөнгө төлөлгүй өөрийн болгожээ.......
РЕАЛ-н Турк хагас хамгаалагч Хамит Алтинтоп нутгийнхаа Галатасарай баг руу явжээ......... өнгөрсөн зун Мадрид-д ирээд гэмтэл бэртэл нтр-с болж олигтой тоглож чадалгүй бсаар явлаа даа..
МАЛАГА-н Голланд довтлогч Рууд Ван Нистэлрой 35 насандаа зодог тайллаа...... домогт тоглогч маань өнгөрсөн жил Испанид ирсэн билээ........ карэрийнхаа сүүлийн улирал 28 тоглолтонд оролцож 4 гоол хийжээ.......