ЛА ЛИГА 2015-16

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Wed Apr 27, 2016 11:09 am

Image

Image

Image
атлетигийн төрсөн өдөр болжээ.

Image
Image

одоогоор лигад 350 тоглолт явагдаж, 297387 дамжуулалт явж, 6546 цохилт хийгдэж, 960 гоол орж, 1852 шар болон 28 улаан хуудас өргөгдөж, 261 ялалт байгуулагдаж, 89 тэнцээ хийгдсэн байна.

хамгийн олон хожилтой барса, атлети - 26
хамгийн цөөн хожилтой леванте, депор - 7
хамгийн олон тэнцээтэй депор - 18
хамгийн цөөн тэнцээтэй барса, атлети - 4
хамгийн цөөн хожигдолтой мадрид - 4
хамгийн олон хожигдолтой леванте - 20
хамгийн олон гоолтой мадрид - 104
хамгийн цөөн гоолтой малага, бетис - 31
хамгийн цөөн гоол алдсан атлети - 16
хамгийн олон гоол алдсан райо - 69
хамгийн их гоолын зөрүүтэй барса - +73
хамгийн бага гоолын зөрүүтэй перикос - -32
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн мадрид - 527
хамгийн олон дамжуулсан барса - 22314
хамгийн олон шар хуудастай гранада - 122
хамгийн олон улаан хуудастай райо - 6 улаан жавтий

хамгийн олон гоолтой суарес - 34 гоол
хамгийн олон ассисттай суарес - 15 ассист
хамгийн олон боломж үүсгэсэн неймар - 87 боломж
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн рон - 182 цохилт
хамгийн олон дамжуулалт гүйцэтгэсэн трашоррас - 2484 дамжуулалт
хамгийн олон хаалт тавьсан адан - 119 хаалт
хамгийн олон хаалгаа цэвэр манасан облак - 22
хамгийн олон зөрчил гаргасан бруно - 182
хамгийн олон шар хуудастай дани гарсиа (эйбар), рубен перес, ресио - 15 шар карт
хамгийн олон улаан хуудас хүртсэн айтами, рамос, тиссоне (малага), тито (райо) - 2

Image
сайхан тойрог болох нь ээ… аноэтад мадрид зочлоно, капиталын дерби, бенито вийяамаринд барса зочлоно, атлетик-сельтa… хожсон нь а.л мөрөөдөх эрхтэй үлдэнэ, валенсианы дерби… юм юм л байна.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Thu Apr 28, 2016 12:48 pm

Image
ла лигад тоглож байсан британичуудаар баг босговол... хаалгач байхгүй ээ. манайд ситиг дасгалжуулж байсан марк хьюс бас дажгүй тоглож байсан л гэдэг юм билээ.

Image
дасгалжуулагчид

Image
испанийн хөлбөмбөгийн тоо, статистик хөтлөгч педро мартин (@pedritonumeros) ийм хүснэгт гаргажээ. топ3-с лигад хамгийн олон улаан хуудас, пен авсан, пен заалгуулсан, зөрүү гэх мэт. энэ оны 4 сарын 10-ны байдлаар.....
улаан хуудас авсан - пеналти авсан - эсрэг багт нь пеналти заасан - пеналти зөрүү

барса хамгийн олон улаан хуудас авчээ. мадридын хамгийн цөөн.
мадрид хамгийн олон пен авчээ. атлети хамгийн цөөн пен авсан.
барсагийн эсрэг хамгийн олон пен заажээ. мадридын эсрэг хамгийн бага пен заасан байна.
зөрүү бол мадрид тасархай байна. :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby Zoe » Sat Apr 30, 2016 9:04 am

Image
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Tue May 03, 2016 12:35 pm

36-р "галзуу" тойрог өндөрлөв. тэргүүлэгчид бүгд 3 оноо авсан, гэвч зүдэрцгээсэн… 4-р байр албан ёсоор шумбагчдынх болов. намгийн ногоонууд сүүлийн тойргуудад маш сайн байна. гэвч хөөрхий мэлхийнүүд сегунда руу унах болозлоо хангалаа.

Image
Image
- астурчууд гэртээ чухал ялалт байгуулав. үнэндээ азтай ч байлаа. буучдын (эйбар) олон боломжыг далдын хүч зогсоож байгаа гэлтэй л байсан. шонгийн дотор талд бөмбөг ойгоод хүртэл гараад ирдэг л юм билээ… гэсэн хэдий ч релегейшний өрсөлдөгчид нь 3 оноо авснаар байдал нэг их дээрдсэнгүй, 18-р байрандаа үлдэв.
- сан себастиан, аноэта гэх хүнд талбайд бейл эцсийн мөчид гоолдож багтаа чухал 3 оноо авч өглөө. өмнөх тойрогт мөн адилаар гол баатар болсон. тоглолтын дараа мадрид хүснэгт тэргүүлж эхлэв…
- кальдероны эздүүд сэлгээний багаа гарсан ч гэлээ пакогийн залуус ярих юмгүй мундаг тоглосон. гэвч энэ нь хангалтгүй байв. энэ ялагдал маш хүндээр туслаа даа. хажуу хавирганы багууд бүгд 3 оноо авснаар 17-р байр луу ухрав. хихон, хетафетай ижил 35-тай оноо явна.
- харин атлетигийн хувьд бенчдээ чологүй тоглосон ч хэрэгтэй 3 оноогоо авч цаашид титуло мөрөөдлөө тээсээр үлдэв. хувь заяаны гоолыг сэлгээгээр орж ирсэн гризманн хийсэн. ингээд хөрш багаа давж хүснэгтийн эхэнд залрах нь тэр.. сонирхуулахад чоло богино холбоогоор гризманныг оруулах даалгавар өгсөн сурагтай.. хэрвээ энэ нь батлагдвал 20 тоглолтоор ч шийтгүүлж болох эрсдэл үүсчээ.
- бенито вийяамаринд барса зүдэрсэн. бетикосууд шигдэж хамгаалаад эхний үед барсад боломж олгоогүй. гэвч вестерманн богинохон хугацаанд 2 шар хуудас авч багаа хөөдсөн. энэ үйл явдал яг л нөгөө торресийн алдарт 10 минутыг (а.л-ийн хагас шигшээд барсагийн эсрэг гоолдчихоод 6 минутын зайтай 2 шар авч хөөгдсөн) санагдуулам байлаа. дежа ву гэлтэй... барсагаас месси 2 ассист өгч багаа цааш хөтлөв. аргентин эр ассистаараа лигийг тэргүүлж эхэлсэн.
- лос карменест галзуу тоглолт явагдсан. эхний 22 минутад 4 гоол орсон. зочин багийн виера гайхалтай гоёмсог 2 гоол хийж шарууд өрсөлдөгчөө яаж ийв гэхийн зуургүй тэргүүлээд эхэлсэн боловч эзэн багийн тамирчин рочина гоолдож байдлыг арай дээрдүүлж сэхээ авцгаасан. дараа нь эзэд зүтгэсээр байгаад булангийн цохилтоос эль араби мөргөж оноог тэнцүүлсэн. тэгээд тоглолтын сүүл рүү дахин сет-писээс гоолдон 3 гоолоо 3 оноо болгов. энэ хожил тэдэнд байр ахих боломж олгож 1 байр үсэрч 16-р байрт орлоо. магадгүй ирэх жилийн хувь заяаг нь шийдсэн байж ч болох юм.
- сан мамес сельтагийн а.л-ийн мөрөөдлийг авч одлоо… сайхан тулаан болсон. сельта тэргүүлж эхэлсэн ч кабралийн улаан хуудас тоглолтыг эргүүлж орхив. баскууд ч боломжийг алдаагүй ээ.. гэвч энэ хожил нь баскуудад ашиг өгсөнгүй. шумбагчид дербигээ гөвснөөр тэдний а.л-ийн мөрөөдөл галисчуудтай адилаар замхарлаа.
- эль прат руу андалусчууд сэлгээний багаа илгээж тотьнуудад буян үйлдэв. ирэх пүрэв гарагт севийяа европагийн тулаанд орно. харин эздийн хувьд завшаантай явдал болж унах аюулаас амжилттай зугтлаа. яахав, математикийн хувьд унах эрсдэл бий л дээ…
- эль риацорт хетафе 3 оноо авч хихоны араас зүүгдэж үлдэв. райотой ч оноо тэнцээд намгаас гарах боломж ихсээд ирлээ. эсрэгээрээ депорчуудын сүүлийн үеийн форм гамшиг болж хувирлаа. хүснэгтийн дээгүүр заларч явсан баг одоо математикийн хувьд унах эрсдэлд ороод явж байна. энэ тоглолтыг яаж ийгээд авах ёстой байсан юм сан.
- валенсианы дерби… багваахайн үүрэнд шумбагчид сэлгээний багаараа хожиж эздийг шившиг болгоод буцав. энэ 3 оноо нь тэдний ирэх жилийн а.л-т орох эрхийг баталгаажууллаа. сельта хожигдсон нь нөхцөл байдлыг таатай болгожээ… шумбагчдад халуун баяр хүргэе!
-мэлхийнүүд ла росаледад азгүй байлаа. шүүгчийн буруу шийдвэр тэдний хувь заяаг эргүүлж орхив. гоолын тэргүүлэлийг нь отон гэж өргөөд тооцсонгүй.. эцсийн мөчид 2 гоол алдсанаар тэд намагтаа нэгэнт шигдэж хоцорлоо... ёстой харамсалтай.

Image
сельта хожигдож шумбагчид хожсоноор 4-р байр хөдлөшгүй эзэнтэй боллоо. намгийнхан ч сүрхий эсэргүүцэж байна даа.. галзуу юм болж байна. леванте уналаа…

Image
суарес ганцаараа гоол 1-ээр нэмлээ. бусад нь хөдөлсөнгүй.

Image
мэхор амигос...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Tue May 03, 2016 12:37 pm


энийг үзээрэй... муу факин хажуугийн шүүгч левантед хутга зоосон. уур хүрмээр.... (mannn
шүүгчдийн чанар бүр арай л байна даа. ийм чухал үед буруу шийдвэрт өртөх ямар хэцүү байгаа бол.

Image
пичичигийн бүх гоолууд бокс дотор оржээ. 27 гоолыг баруун хөлөөр, 5-г зүүн хөлөөрөө, 3 гоол мөргөсөн юм байна.

Image
37-р тойргийн бүх тоглолтууд бүгд нэгэн зэрэг нэг өдөр явагдана. 38-р тойрог ч шаардлага гарвал бүх тоглолт зэрэг явагдана. гэхдээ тэгэхгүй биз.
энэ тойрогт титуло хаашаа очих нь шийдэгдэж болох юм. леванте-атлети, мадрид-валенсиа, барса-перикос тоглолтуудыг испани даяар чагнана... хетафе-хихон гэдэг нохойн зодоон ч их юм шийднэ дээ... өөр чинь андалусийн дербитэйм байна. гранадагийнханд хожигдол хэрэггүй, ядаж тэнцээ хийх гэж дайрна. райо аноэтад байдгаа шавхана... ла лига нон-стоп!
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Thu May 05, 2016 12:10 pm

Image
Image

Image
Image

лигад нийт 360 тоглолт явагдаж, 305947 дамжуулалт явж, 6711 цохилт хийгдэж, 983 гоол орж, 1904 шар болон 29 улаан хуудас өргөгдөж, 271 ялалт байгуулагдаж, 89 тэнцээ хийгдсэн байна.

хамгийн олон хожилтой барса, атлети - 27
хамгийн цөөн хожилтой леванте, депор - 7
хамгийн олон тэнцээтэй депор - 18
хамгийн цөөн тэнцээтэй барса, атлети - 4
хамгийн цөөн хожигдолтой мадрид - 4
хамгийн олон хожигдолтой леванте - 21
хамгийн олон гоолтой мадрид - 105
хамгийн цөөн гоолтой малага, бетис - 31
хамгийн цөөн гоол алдсан атлети - 16
хамгийн олон гоол алдсан райо - 70
хамгийн их гоолын зөрүүтэй барса - +75
хамгийн бага гоолын зөрүүтэй леванте - -32
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн мадрид - 542
хамгийн олон дамжуулсан барса - 23064
хамгийн олон шар хуудастай гранада - 125
хамгийн олон улаан хуудастай райо - 6 улаан жавтий

хамгийн олон гоолтой суарес - 35 гоол
хамгийн олон ассисттай месси, суарес - 15 ассист
хамгийн олон боломж үүсгэсэн неймар - 96 боломж
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн рон - 182 цохилт
хамгийн олон дамжуулалт гүйцэтгэсэн трашоррас - 2484 дамжуулалт
хамгийн олон хаалт тавьсан адан - 121 хаалт
хамгийн олон хаалгаа цэвэр манасан облак - 23
хамгийн олон зөрчил гаргасан бруно - 194
хамгийн олон шар хуудастай рубен перес - 16 шар карт
хамгийн олон улаан хуудас хүртсэн айтами, рамос, тиссоне (малага), тито (райо) - 2
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Thu May 05, 2016 12:15 pm

Image
испаниас аварга төрөх нь тодорхой боллоо. мадрид, барса, атлети гээд түрүүлчихвэл ёстой гоё харагдах нь байна. :spain

Image
мирандесийн 89 жилийн ой тохиожээ. ирэх улиралд дээд лигт тоглох сайхан боломжтой яваа баг даа. мадрид хотынх...

Image
нолито - гоолито 100 тоглолтонд галисийн багаас тоглосон байгаа...

Image
ирэх тойргийн арбитрос...


өнгөрсөн сарын шилдэг 10 гоол


шилдэг 10 хаалт
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Thu May 05, 2016 1:06 pm

хэнүүс үлдэж, аль багийнхан уйлах вэ?

13-р байр. бетис - 41 оноо
доош унах магадлал асар бага… хэрвээ, үлдсэн 2 тоглолтондоо нухуулаад хетафе 2 хожиж дээр нь гарвал хоорондын тоглолтын харьцаагаар дор нь бичигдэх аюултай. үүнээс гадна эргэн тойрны багууд нь бүгд зэрэг зэрэг цоорч хувь заяа тэднээр тоглосон тохиолдолд..

үлдсэн тоглолтууд ипуруад зочлох, хетафег гэртээ хүлээн авах.

14-р байр. перикос - 40 оноо
өчигдөр севийяаг хожсоноор намгаас хөлөө холуур татчихлаа. 5 оноогоор зааглагдаж байна. гэхдээ л гамшиг дагуулах эрсдэл бий. оноо тэнцсэн тохиолдолд, хоорондын тоглолтын харьцаагаар тотьнууд хихоны дээр жагсах бол депор, райо, хетафе багуудын доор нь орно гэж байгаа...

үлдсэн тоглолт - камп ноу, эйбар

15-р байр. депор - 39 оноо

өнгөрсөн тойрог хетафед гэртээ нухуулснаар санаа амар унтаж байх алтан боломжоо хийсгэж орхисон.. сүүлийн үед форм ч гэж авах юмгүй л байна. унаж байж мэднэ. үлдсэн 2 тоглолт хүнд.

үлдсэн тоглолтууд - эль мадригал, мадрид


16-р байр. гранада - 36

өнгөрсөн тойрогт шаруудыг хожиж байдлыг ашигтайгаар эргүүлж чадсан.. одоо үлдсэн 2 тоглолтоо аятайхан хийхэд үлдэх боломж хангалттай л байна. гэвч хүнд учраануудтай тулна гэж байгаа...

үлдсэн тоглолт - писхуан санчес, барса


17-р байр. райо - 35 оноо

өнгөрсөн тойрогт атлетид хожигдсон байдлыг маш том эрсдэлд оруулсан. тэдний бүтэлгүйтлийг гранада, хихон, хетафе багууд ашигласнаар пакогийн залуусын ирээдүй бүрхэг байна. үлдсэн 2 тоглолтонд байдгаа дайчилж үзнэ. хуваарь боломжийн юм.

үлдсэн тоглолт - аноэта, мэлхийнүүд


18-р байр. хихон - 35

эвгүй л байгаа.. ирэх тойрог хетафегийн талбайд 2 баг үхэх сэхэхээ үзэлцэнэ. нохойн дуу ойртсоор...

үлдсэн тоглолт - колисеум, шумбагчид


19-Р байр. хетафе - 35

өнгөрсөн тойрог эль риасороос хожилтой буцсан нь амь тариа боллоо... энэ тойрогт астурчуудыг гэртээ хүлээн авах нохойн зодоонд их юм шийдэгдэнэ дээ....

үлдсэн тоглолт - хихон, бенито вийяамарин...


20-р байр. леванте - 29

хөөрхий мэлхийнүүд унасан... багваахайнуудын бах ханасан гэж...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby turuue » Fri May 06, 2016 2:55 am

Дараа улирлаас ашиг хуваарилахад баг бүр 40 саяас доошгүй евро хүртэхээр болно гэсэн байна. ПЛ эдртэй харьцуулагдахгүй ч гэсэн том дэвшил шүү.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Sun May 08, 2016 4:24 pm

Image
Spanish teams now 14/14 against non-La Liga teams in UEFA knock-outs this season. That stat now up to 45 of the last 48 ... :spain

Spain in Europe

Atleti, RM, Sevilla left

FCB, Valencia, Athletic eliminated by Liga teams

Villarreal only one eliminated by non-Liga side

:spain

PrOXy wrote:Image
ирэх тойргийн арбитрос...


шөнө 12 цагаас 37-р тойргийн бүх тоглолтууд нэгэн зэрэг явагдана гэдгийг дахин сануулъя. гоё тулаанууд хүлээж байна аа...
37-р тойргийн бүх тоглолтууд бүгд нэгэн зэрэг нэг өдөр явагдана. 38-р тойрог ч шаардлага гарвал бүх тоглолт зэрэг явагдана. гэхдээ тэгэхгүй биз.
энэ тойрогт титуло хаашаа очих нь шийдэгдэж болох юм. леванте-атлети, мадрид-валенсиа, барса-перикос тоглолтуудыг испани даяар чагнана... хетафе-хихон гэдэг нохойн зодоон ч их юм шийднэ дээ... өөр чинь андалусийн дербитэйм байна. гранадагийнханд хожигдол хэрэггүй, ядаж тэнцээ хийх гэж дайрна. райо аноэтад байдгаа шавхана... ла лига нон-стоп!



өмнөх тойргийн 5 голасо!
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Sun May 08, 2016 4:44 pm

Tebas (Liga president): "We propose a Liga calendar for next season from 21 August to 21 May. No games from 23 December to 2 January."
ирэх улирлын талаар тебас... сургаар бол лигаг арай эрт эхлүүлж магадгүй юм дуулдаж байсан. тэгтэл олимптой жил таараад ирэх улиралд тэгэх боломжгүй байсан шиг байна.... крисмасын үеэр харин жаахан илүү амардаг болох нь дээ. овоо сунгаж шүү.

Image
өнөө шөнө титуло шийдэгдэхийг байг гэх газаргүй. 3 контендор гурвуул хүнд тулаанд орно. магадгүй атлетитай тулах леванте багийн нэр жаахан "хөнгөн жингийн" мэт сонсогдож байж болох юм. гэвч бодит байдал дээр мэлхийнүүдийн талбайд атлети сүүлийн 5 улиралд огт ялалт байгуулж чадаагүй гэсэн сөрөг тоо явж байгаа. за нөгөө 2 тоглолт бол ойлгомжтой испанид үргэлж л дээгүүрт яригддаг дерби болоод клаш...

Image
2 баг барсаг хэрхэн гүйцэж барьсан талаарх график байна даа. :ногоон:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Sun May 08, 2016 11:57 pm

завсарлага

барса 1 - 0 перикос
сельта 1 - 0 малага
эйбар 0 - 1 бетис
хетафе 0 - 0 хихон
шарууд 0-0 атлетик
мэлхийнүүд 1 - 1 атлети
мадрид 2 - 0 валенсиа
ла реал 1 - 0 райо
севийяа 0 - 1 гранада
шумбагчид 0 - 1 депор

Image
одоогийн байдлаар райо релегейшн рүү уначихлаа... гранада унахааргүй болчихсон явж байна.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby Forza Juve » Mon May 09, 2016 1:04 am

Гранада үлдэхээр боллоо... баярлаад сүйд... бас л эвгүй талбайгаас хожил авч, үлдэх эрхээ авлаа. Севильягийн фэнүүд бараг байхгүй, цэнгэлдэх нь бараг л хоосон шахуу ккк, Севильяд бол ач холбогдолгүй тоглолт байлаа
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Mon May 09, 2016 11:26 pm

Forza Juve wrote:Гранада үлдэхээр боллоо... баярлаад сүйд... бас л эвгүй талбайгаас хожил авч, үлдэх эрхээ авлаа. Севильягийн фэнүүд бараг байхгүй, цэнгэлдэх нь бараг л хоосон шахуу ккк, Севильяд бол ач холбогдолгүй тоглолт байлаа


уг нь андалусийн дерби юм байгаам шт. :ногоон:
би бас гранадаг үлдсэнд баяртай байна. манай 3-4 залуучуудыг ёстой дажгүй тоглуулаад байгаам. өчигдөр муу куэнка маань дабл хийсэн гэж.

Image

валероныг гоё үдэж өгсөөн... :eek:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby fd11 » Tue May 10, 2016 9:28 am

Хэтафэ уна уна, Хэтафэ плийз бий Хэтафэ :) :ногоон:
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 876
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Tue May 10, 2016 3:22 pm

37-р тойргоос олон хариулт авлаа даа.. атлети аваргын өрсөлдөөнөөс хасагдав… депор, бетис, перикос, гранада багууд айдгаа авдартаа хийлээ. ирэх жил дээд зиндааны нислэгээ үргэлжлүүлнэ гэж… сүүлийн тойрогт райо, хихон, хетафе багуудын хувь заяа шийдэгдэнэ. нэг нь баярлаж, нөгөө хоёр нь уйлна.

Image
- бернабеуд ч хэл амтай тулаан өрнөжээ.. эзэн багийг шүүгч нилээдгүй харж үзсэн гэлтэй. бензема ч хоёр удаа отонгийн байрлалд орон байж гоолдсон байхым. мөн родригогийн улаан карт асуудалтай г.м… ямартай ч эзэд чухал ялалт байгуулснаар сүүлийн тойрогт аварга авах эсэхээ үзэх нь. цомын хувь заяа барсагаас хамааралтай хэвээр…
- каталан дерби ч дүрмийнхээ дагуу хатуу ширүүн контакт, халуун уур амьсгалын дунд явагдав. шүүгч гол дүрд тоглож эзэн багийн фанатуудын уурыг олонтоо барсан.. гоолын салхийг месси гоёмсог хаалттай цохилтоороо нээж барса тэргүүлэлээ эрт олж авсан. 2-р үед суарес дубль хийснээр тоглолтын хувь заяаг эзэд атгасан… барса лигийг тэргүүлсэн хэвээр. тэд сүүлийн тойрогт ялалт байгуулвал цомоо хамгаалах боломж нь байна.. бүх зүйл өөрсдөөс нь шалтгаална.
- аноэтад райогийн хувь заяа улам л бүрхэг боллоо. тэдний бүдрэлтийг хетафе ашиглаж байрыг нь эзэлсэн. сүүлийн тойрогт байдгаа шавхах нь дээ…
- эль мадригалд супер депорууд хожил байгуулснаар унах аюулыг гэтлэв ээ…
- мэлхийнүүд ч үхэхдээ үхэр буугаа тавилаа даа. уг нь торрес эрт гоолдоод л атлети тоглолтыг янзтай эхлүүлсэн боловч удалгүй леванте тоог тэнцүүлж дөнгөсөн. үүнээс хойш атлетигийн довтолгоо илт эрчимжсэн ч эцсийн мөч хүртэл мэлхийнүүд тэсч явсаар тоглолтын төгсгөлд росси гоёмсог сөрөг довтлогоо хийж атлетигийн титуло мөрөөдлийг үгүй хийх нь тэр… мэлхийнүүдийн хувьд ямар ч ач холбогдолгүй тоглолт байсан.. гэвч эелдэгээр баяртай гэж хэлээд хасагдахыг хүсээгүй байж..
- астурчууд колисеумаас 3 оноотой салж дөнгөсөнгүй. шүүгч новширлоо доо… 80 минут хүн дутуу тэссэн ч баригдав. сүүлийн тойрогт үхэх сэхэхээ үзнээ гэж. харин калиталчуудын хувьд тун хэрэгтэй 1 оноо боллоо доо.. мөн адил сүүлийн тойрогт амиа тавьна гэж.
- ипуруад бетикосууд тэнцээ хийж аюулгүй бүст хамрагдав. рубен кастро гоолджээ…
- писхуан санчест гранада 4 гоол оруулан сейф зонд үлдлээ.. нэгэн цагт барсад мандаж явсан исаак куэнка дубль хийв. эль араби гоолоо хийсээр л. мань эр өөрийн шилдэг улиралаа толилуулж байгаа.
- балаидост сельта хожил байгуулав. гоёмсог комби явж нолито цор ганц гоолыг хийжээ.

Image
сайхан тойрог болж өнгөрлөө… хүснэгтийн байр ч сүрхий хөдөлсөн… гранада, бетис, перикос, депор багууд сейф зоонд орлоо. харин райо 2 байр ухрав аа гэж.

Image
бомбардирууд бүгд л гоолоо ахиулцгаав. үзүүр түрүү булаалцалдаж яваа суарес, рон хоёр дубльдаж өрсөлдөөнөө хурцлах аж. одоо ганц л тойрог үлдсэн. рон пентатрик хийж, суарес гоолгүй өнжвөл рон пичичи болно гэсэн хувилбар байна даа. мөн рон покер хийгээд бас тэнцэж болох юм.

Image
Image
Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Tue May 10, 2016 3:38 pm

fd11 wrote:Хэтафэ уна уна, Хэтафэ плийз бий Хэтафэ :) :ногоон:

кк юухэв юухэв. энэ жил хетафе, перикос хоёр унаж баярлуулах нь гэтэл болсонгүй. перикост олон аз таарчихлаа.
одоо хетафе л унаж баярлуулаасай. уржигдар уг нь хихон гэрт нь хожоод явж байсан чинь шүүгч нь улаан өгөөд хамаг юм эргүүлчихсэн… тэгээд тэнцээд салсан даа. хожигдсон бол райогийн дор хэвтэж байхгүй юу.


Image
сүүлийн тойрогт нэг баг нь л дээд лигийн нислэгээ үргэлжлүүлэх билетээ захиална.

38-р тойрог буюу үхэл амьдралын тойрог. :ногоон:
хетафег бенито вийяамаринд зочлоно. бетис шинэ дасгалжуулагч залжээ. их л барьцгүй гэсэн үг байх...
райо гэртээ хувь заяатайгаа эвлэрсэн мэдхийнүүдийг авна. мэлхийнүүд ч үхэр буутай золигнууд даа. үхэж байж л лигийн цомын хувь заяаны хүрдийг эргүүлсэн гэжуга..
астурчууд шумбагчдыг гэртээ урьсан. шумбагчид сэлгээний багаа гаргана гэж найдаад л үзээд алдана.. өнгөрсөн тойрогт хожигдсон тул марселино улиралаа хэр зэрэг хаах сонирхолтой байгаам бол..

хетафе 3 оноо авч чадвал аюулгүйн бүсэд хамрагдана. бүх зүйл өөрсдийнх нь гарт...
астурчуудын хувьд хетафегийн бүдрэлтэнд найдахаас өөр аргагүй ээ...
пакогийн цэргүүд дээдэх хоёроо бүдрэнэ гэж итгэхээс өөр замгүй ээ...

Image
мериногийн асрамжинд улиралаа аюулгүй дуусгасан бетис өчигдөр албан ёсны менежерээ зарлалаа. ирэх улиралд уругвай дасгалжуулагч густаво поет (47 настай) тэднийг удирдахаар боллоо. бетисийн удирдлагууд түүнтэй 2 жилийн гэрээ үзэглэжээ. туслахаар нь маркос алварес нэрлэгдэв.
карьерийн талаар… мань эр английн брайтон хоув албион болон сандерленд, грекийн аэк афин клубуудыг удирдаж байсан туршлагатай нэгэн.. тоглогчийн хувиар ривер плейтэд 2 жил… сарагосад 7 жил зүтгэж оргил үеэ өнгөрүүлж байсан ла лигийн гентэй ажээ. дараагаар нь, челсид 4 жил, тоттенхамд 3 жил тоглоод карьераа лондон хотноо өндөрлүүлсэн байна. за шинэ дасгалжуулагчдаа амжилт хүсье!
мань эр ирэх тойрогт унахгүйн төлөө амиа тавих хетафегийн эсрэг анхны тоглолтондоо гарах нь...

харин хуан мериногийн хувьд хүнд үед багаа 2 дахиа авч байгаа нь энэ билээ. энэ удаад бетисийг сегунда руу унагаалгүй үлдээж чадсан гавъяатай...
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Thu May 12, 2016 10:55 am

Image
Image

лигад нийт 370 тоглолт явагдаж, 314987 дамжуулалт явж, 6904 цохилт хийгдэж, 1011 гоол орж, 1943 шар болон 31 улаан хуудас өргөгдөж, 278 ялалт байгуулагдаж, 92 тэнцээ хийгдсэн байна.

хамгийн олон хожилтой барса - 28
хамгийн цөөн хожилтой леванте, депор, райо - 8
хамгийн олон тэнцээтэй депор - 18
хамгийн цөөн тэнцээтэй барса, атлети - 4
хамгийн цөөн хожигдолтой мадрид - 4
хамгийн олон хожигдолтой леванте - 21
хамгийн олон гоолтой барса - 109
хамгийн цөөн гоолтой бетис - 32
хамгийн цөөн гоол алдсан атлети - 18
хамгийн олон гоол алдсан райо, перикос - 72
хамгийн их гоолын зөрүүтэй барса - +80
хамгийн бага гоолын зөрүүтэй перикос - -36
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн мадрид - 554
хамгийн олон дамжуулсан барса - 23642
хамгийн олон шар хуудастай гранада - 126
хамгийн олон улаан хуудастай райо - 6 улаан жавтий

хамгийн олон гоолтой суарес - 37 гоол
хамгийн олон ассисттай месси, суарес - 16 ассист
хамгийн олон боломж үүсгэсэн неймар - 99 боломж
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн рон - 185 цохилт
хамгийн олон дамжуулалт гүйцэтгэсэн трашоррас - 2579 дамжуулалт
хамгийн олон хаалт тавьсан адан - 129 хаалт
хамгийн олон хаалгаа цэвэр манасан облак - 23
хамгийн олон зөрчил гаргасан бруно - 194
хамгийн олон шар хуудастай рубен перес, ресио - 16 шар карт
хамгийн олон улаан хуудас хүртсэн айтами, рамос, тиссоне (малага), тито (райо) - 2

Image
сүүлийн тойргийн шүүгчид... валенсиа-ла реал гэж гоё тоглолтоор эхлэх нь. барса болон мадридын тоглолтууд их эрт зэрэг явагдах нь. титуло шийдэгдэнэ... залгаад атлети-сельта, атлетик-севийяа гээд л хагассайнд нон-стоп ла лига шоу болно. за тэгээд бүтэн сайны шөнө үхэл амьдрал нь шийдэгдэх 3 багийн тоглолт зэрэг явагдана...

Image
гоол ком-ын энэ улирлын 11 "муучууд" гэнэ... манайхаас арда бол хүлээлтэнд хүрээгүй л гэхээс яг муу гэхэд хэцүү л юм. алейш бол бараг тоглосонгүй дээ... тэгэхээр орж болох байх. ла реалын вела дажгүй л байх шиг бйсан, энд тууж явна. искогийн оронд хамес нь бараг орох байсан болов уу. перикос чинь хамгийн олон гоол алдсан байв уу, тэгээд пау оржээ.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby Zoe » Thu May 12, 2016 4:21 pm

Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Fri May 13, 2016 10:24 am

миний хувьд кейлор навас хаалган дээр байх ёстой гэж бодном. үнэхээр тасархай хаалаа шт. мадридад хэдэн ч оноо авч өгөв...
облак яахав сайн байсан л даа. гэхдээ атлетигийн хамгаалалт гэж сум нэвтэрдэггүй хантааз шиг л юм байсныг дурьдах хэрэгтэй...

марио гаспартай санал нийлж байна... мундаг байлаа.

годин ойлгомжтой...

харин пепегийн хувьд санал нийлэхгүй ээ... пепе хэдэн тоглолтонд оролцов гээд л учир дутагдалтай. пике байх ёстой доо.

марселотой санал нийлнэ. түүн шиг тогтмол түвшинд тоглосон зүүн ар байхгүй. хуучны марселог бодвол хамгаалалт нь сайжирчихаад байгаа.. довтолгоо бол угаасаа сайн дэмждэг. фелипе луйс бас сайн байсан

бруно сорианотой өрсөлдөгч олон доо. бүске байна, кроос байна, аугусто байна...

иниеста, гризманн хоёр мэдээж хэрэг орно.

урд талын гурвал бол ойлгомжтой..
неймар улирлын эхнээс 2 сар хүртэл бараг лигийг ганцаараа тэргүүлж байсан даа.. тасархай байсан. ла лигийн фантази дээр л авч байсан оноонууд нь юм хэлнэ л дээ. 1 гоол хийгээд 1 ассист хийхэд дунджаар 30 оноо авдаг. гэтэл мань эр нэг хэсэг л 40 гаргасан оноонууд фантазид цуглуулж байлаа шт. тэрэнд юу юу орж байна гэхээр гоол, ассист, дриббл, пеналти, кий пасс, боломж үүсгэлт гээд элементууд орно..

за тэгвэл 2-р багийг өөрийнхөөрөө бүрдүүлчихье.

------------------облак/ареола
дани алвес/хони--хименес/муссаччио/уго майо/лапорт--виктор руйс мустафи/кабраль/адил рами--фелипе луйс/барраган
------коке/модрич/ракитич-----бүске/аугусто/беньят-----трашоррас/денис суарес
-----нолито/бейл/орэйяана--------адурис/бензема--------неймар/седрик

за тэгээд цаана нь зөндөө нэрс байна... мартсан бол сорри. :ногоон:


37-р тойргийн 5 голасо!
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby Zoe » Thu May 19, 2016 11:38 am

Image
La Liga team of the year. UEFA


Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby Zoe » Fri May 20, 2016 11:55 am

La Liga plans to fine clubs that allow empty seats to be shown on television next season.
WoooooooooT?

Image

Image
Top 10 players in 2015/2016 Liga. (statistical analysis) [whoscored]
Marcelo:Messi's the best in the world
Keylor Navas:Leo's the best player in the world,he's God's gift!
Guti:Messi's the best.Difficult to admit,but it's truth.I like him alot more than Cristiano. :-)
User avatar
Zoe
Culé
Culé
 
Posts: 3110
Joined: Sat Jan 28, 2012 12:36 am
Location: КАМП НОУ

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Sun May 22, 2016 5:21 pm

ойрд зав муу сүүлийн тойргийг оруулж амжихгүй л явна. удахгүй оруулнаа...

Image
севийяа 3 пийт хийж, 5 дахь түрүүгээ авлаа... ирэх намар дахиад уефа супер цом испаничуудын наадам болох нь. :spain

Image
4-р сарын шилдэг тамирчнаар коке шалгарчээ.

Image
шилдэг дасгалжуулагчаар зизу нэрлэгдэв.

Image
улирлын товч инфо график

аварга баг - барса
аваргуудын лигийн эрх - мадрид, атлети, шумбагчид
европа лигийн эрх - атлетик, сельта
* севийяа европа лигт түрүүлсэн учир а.л-т тоглоно. хэрвээ финалд хожигдсон байсан бол европад тоглох байлаа гэж....
сегунда руу унаж буй - райо, хетафе, мэлхийнүүд

пичичи - суарес 40 гоол оруулсан.
самора - облак 18-хан гоол алдсан.
мехор амиго - месси 16 ассист өгсөн.
рематадор - роналду 224 цохилт гүйцэтгэсэн
пасадор - трашоррас 2691 дамжуулалт хийсэн.
криэтивадор - неймар 102 боломж үүсгэсэн...

Image
хамгийн олон толгойгоороо гоолдсон тамирчид.

бейл - 9
роналду - 6
адурис - 5
рубен кастро - 5
луис суарес - 5
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby PrOXy » Mon May 23, 2016 2:27 pm

сүүлийн тойрог явагдаж дууслаа. тэмцээний аварга баг тодорлоо… унах багууд хувь заяатайгаа эвлэрлээ… ирэх жилийн өнгө тодорхойлогдов… адиос, 2015-16 улирал минь…….

улирлын эцсийн тойрог маань маш их нулимстай, сэтгэл хөдлөлтэй явагдаж дууслаа.. испаничуудын сэтгэлийн хөдөлгөөн ихтэйг хэлэхэв… левантегийнхан уйлсан, хетафегийнхан уйлсан, райогийнхан бас л уйлсан бол хихонынхон баярын нулимс унагасан.

Image
цомын хувь заяаг шийдэх 2 тоглолт нэгэн зэрэг явагдан барса лос карменест ялалт байгуулснаар аварга авах болзлоо хангав. барсагийн шинэ пичичи суарес хеттрик хийн аваргын цом болон пичичигийн эзнээр тодорч давхар цохилт хийв.
харин эль риасорт роналду дубль хийн мадридын итгэл найдварыг асааж байсан ч шүгэл дугарахад бүх зүйл тодорхой болж төвийнхөн талбайг гунигтайгаар орхицгоов.
атлетик гэртээ севийяаг буулгаж авснаар 5 байрт оров. нөгөө талд сельта атлетид хожигдсон…. баскууд шууд европа лигийн хэсэгт багтахаар боллоо.
эндээс сүүлийн 3 тоглолт руу шууд орох нь зүйтэй бизээ… мадридын хоёр баг гунигтайгаар хасагдаж астурын спортинхиста нар дээд лигийн нислэгээ үргэлжлүүлэх тийзээ захиалав…
хихоны унаган кантера хүү серхио алварес энэ улиралд ердөө 2 гоол оруулсан… гэвч тус гоолууд нь улирлын сүүлийн 2 тойрогт багаа аврах хувь зохиолтой байсныг хэн мэдэх билээ. бурхан гэж байдаг бол өөрөө түүнд тусалсан гэлтэй. 37-р тойрогт дээр доороо орж унахгүйн төлөө үзэлцэж явсан заналт хетафегийн колисеумд тэнцээ авчирсан гуядалт болон сүүлийн тойрогт шумбагчдын хаалга руу нисгэсэн цөм цохилт нь багаа премиер дивизионд үлдээх заяа төөрөгтэй байв. гоолын дараа аструрчууд, спортинхиста нар жинхэнэ галзуурсан. тэр бүү хэл питу уйлж байлаа шүү дээ. тоглолтын дараа куэйяараас авахуулаад бүгд л баярын нулимсаа урсацгаасан.

Image
ёстой л кино зохиол гэсэн үг… мань эр ч үндэстний баатар боллоо. үүнээсээ урам зориг аваад цаашид улам сайн тоглох бизээ. пуша спортинг!!!

серхио алваресийн багаа аварсан 2 голасог үзээрэй.



райогийн хувьд маш харамсалтай ч бурууг өөрсдөөсөө хайх хэрэгтэй болов уу. хожих боломжтой олон тоглолтондоо алдаа гаргаж хэрэггүй оноонууд алдсан. тэр болгоны эцэст ийм үр дүнд хүрлээ. тэдний өмнөөс үнэнхүү харамсч байна. гоё стильтэй, өөрийн философитай ла лигийн нэгэн чимэг болсон баг яах аргагүй мөн… бас трашоррасын өмнөөс маш их харамсч байна. нэгэн оргил жилээ мань эр ингэж үдэх ёсгүй байсан мэт.
хетафегийнхан 2 ч сайхан боломжоо хийсгэсэн. ёстой л өөрсөддөө гомдох хэрэгтэй… бенито вийяамаринаас 3 оноо авсан бол өдийд инээцгээгээд зогсож байх байсан. мөн өмнөх 37-р тойрогт хихоныг гэртээ хожиж чадсан бол шууд л аюулгүй бүсэд орох байлаа гэж.

Image
хүснэгт эцсийн байдлаар………

Image
энэ улирлын пичичигээр луис суарес тодорлоо. мань эр алтан шаахайг бас авахаар болж баяр дээрээ баяр нэмлээ.

Image
Image
Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: ЛА ЛИГА 2015-16

Postby fd11 » Mon May 23, 2016 6:30 pm

Хүүе Хэтафэ нээрээ уначихаж байгаа юмуу. Эдний тоглолтонд очдог байсан Атлети, Реалын үнэнч фэнүүдийн өмнөөс харамсаж буйгаа илэрхийлье :ногоон:
Вальекас л хайран юм даа.
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 876
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron