Page 1 of 3

LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Thu Sep 17, 2020 5:32 pm
by Г.Баяраа
Image

Алдарт Лийдс Премьер лигт эргэж ирээд эхний тойрогт Аваргуудтай нэлээн сайн нүдэлцэж 3:4-аар хожигдсон. Залгаад Карабао цомд Халл сититэй бас нэлээн сайн нүдэлдээд пенальтиар 9-8-р гусууллаа.
Улирлыг жаахан базаахгүй эхлүүлсэн ч цаашдаа яван чангарна гэдэгт итгэлтэй байна.
Марсело Бьелсагийн тухай бичих зүйл нэлээн байгаа. Пепийн номон дээр нэлээн магтсан байдаг. Пеп менежерийн карьераа эхлэхийн өмнө Бьелсаг зорьж очиж, ярилцаж, зөвлөгөө авч байсан гэж. Пеп, Поч, Симеоене хоёрын ажлын арга барил, философийг бүрдэхэд их нөлөөлсөн ментор нь гэж яригддаг.
BBС-д орсон нэг нийтлэлийг нь тэгж байгаад оруулнаа.

Энэ зуны хамгийн том наймаа нь Валенсигаас авчирсан Бразил гаралтай Испанийн шигшээн тоглогч Родриго байна. Клубын рекорд £27 саяар 4 жилийн гэрээтэй ирж Ливэрпүүлийн эсрэг дебутээ хийсэн.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ОН: 1919 ОНЫ 10 САРЫН 17 (100 ЖИЛ)
ЦЭНГЭЛДЭХ: ЭЛЛАНД РОАД (37,890)
КЛУБЫН АМЖИЛТ:
АНГЛИЙН АВАРГА 1968–69, 1973–74, 1991–92
ФА ЦОМЫН АВАРГА: 1971–72
ЕВРОПЫН ЦОМЫН МӨНГӨ: 1974–75

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Thu Sep 17, 2020 5:40 pm
by Г.Баяраа
Pep Guardiola: Another Way of Winning
номын хэсгээс...
Хөлбөмбөгийн эрдмийн оройд гарах хүсэл өвөрлөсөн Пепийн аяны дараагийн зогсоол нь Аргентин болсон. Энд тэрээр Рикардо Лавольпе (1978 оны Дэлхийн аварга хаалгач, Мексикийн шигшээ багийн экс менежер), Марсело Бьелса (Аргентин, Мексикийн шигшээ, Атлетик Бильбаог удирдаж байсан менежер), «El Flaco» Сесар Луис Менотти (Аргентинийг 1978 онд Дэлхийн аварга болгосон дасгалжуулагч) нартай танилцсан юм.

«Пеп надад асуулт тавьж хариултыг нь чих тавин сонсож байсан. Гэхдээ ярьж байгаа бүхнийг минь тэр аль хэдийн мэдэж байгаа шиг санагдаж байлаа» хэмээн Менотти ярьдаг.

Аргентинийг удирдах албанаасаа чөлөөлөгдөөд удаагүй байсан Марсело Бьелсатай уулзахаар Пеп Буэнос-Айресаас хойд зүгт 309 километрийн зайд орших Росарио руу найз Давид Труэбагийн хамт давхисан. Бьелса зочдоо гурван давхар харшдаа (charca) угтан авч мэнд усаа мэдэлцсэн мөчөөс л тэдний яриа үндсэн сэдэвтээ шилжиж бүтэн 11 цаг тасралтгүй үргэлжилсэн юм. Бьелса, Гуардиолад хэн хэнээсээ асууж тодруулах зүйл чамгүй их байлаа.

Хүсэл сонирхол нэгтэй хүмүүсийн ёсоор тэдний дунд нөхөрсөг маргаан өрнөж, мэдлэгээ сорин мэтгэлцэж, уншиж судалснаа сонирхуулах зэргээр ам хуурайгүй ярилцсан. Байрласан хувилбарын тухай нэг яриандаа Труэбаг татан оролцуулж сандал барьж хамгаалуулсан удаа ч бий. Өссөн орчин нөхцөл нь өөр, ондоо соёл уламжлалаар хүмүүжсэн, насны хол зөрүүтэй хоёр эрийн үзэл бодол, сэтгэлгээ ийм адилхан байхыг Труэба хараад гайхаж байлаа. Тэд хоёулаа талбай дээр ноёрхож, тоглолтыг хяналтандаа байлгахыг хүсдгээс гадна ямар ч нөхцөлд хойш сууж хашигналгүй эсрэг багийн хаалга руу довтлохыг гол зорилгоо болгодог. Хожил, оноо л авч чадахгүй бол хүний нүүр харахаас халшрам гутамшиг шившгийг тэд сэтгэлдээ мэдэрч, эрхэм дотно хүмүүсийнхээ итгэлийг хөсөрдүүлсэн шиг санагддаг. Энэ нажидаас алсуур өнгөрөхийн тулд ч өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийдэг. Гэхдээ яах ч аргагүй ялагдчихсан бол бусдаас буруу эрж шалтаг заахыг түүнээс ч дор мундарт тооцдог. Бас үнэт зүйл, ёс суртахуунаа уландаа гишгэн үр дүнгийн араас үхэн хатан хөөцөлдөхийг ч өршөөж боломгүй нүгэл гэж үздэг.

«El Loco»-гийн амнаас гарах үг бүрийг Пеп алдалгүй сонсож, тэмдэглэж авахыг хичээж байлаа.

«Дуулиантай ялалт, базаахгүй бүдрэлтийн аль нь ч тохиосон хувцас солих өрөөний уур амьсгалыг нэг хэмд барьж байх нь чухал. Хийж байгаа зүйлд чинь тэд бүрэн итгэж, ирээдүй нь найдвартай гарт байгаа гэдгийг мэдэрч байх нь чухал. Үгүй бол тавгүйтэж, урам зоригоо алдана. Тоглогч болгоны хичээл зүтгэл, хожих эрмэлзлэл нийлж байж л багийг тогтвортой амжилтанд хүргэнэ. Бүгдэнд нь ижил хандаж, халамж анхаарлаа хүргэж байх нь чухал. Өөрийгөө ойлгуулж, нэг хэсэг нь болж чадахгүй байж баг хамт олон удирдана гэхэд хэцүү»

Росариогоос Пеп эрч хүч, шинэ санаагаар цэнэглэгдэн, үлдсэн насаараа холбоотой байх үнэнч найзтай болоод буцсан. Харин Бьелса хөлбөмбөгт хувьсгал эхлүүлэх хүчирхэг менежер гарч ирж байгаа гэдэгт итгэлтэй үлдсэн юм. Пепийг сорьж тавьсан сүүлийн асуулт нь түүний эцсийн эргэлзээг үгүй хийсэн.

«Аль ч спортын хөшигний цаана улс төрөөс дутахааргүй явуулга, хуйвалдаан, ашиг сонирхлын зөрчил өрнөж байдгийг чи эрхбиш мэдэх байлгүй. Арван хэдэн жил тоглохдоо энэ бүхнээс залхаагүй гэж үү. Яагаад заавал дасгалжуулагч болох гэж зүтгээд байгаа юм. Тулаан тэмцэлд тийм их дуртай хэрэг үү?»

«Дуртай. Өөрөөр амьдарч чадахгүй»

2011 онд Бьелса Ла лигт эргэн ирж Атлетик Бильбаогийн менежер болсноор тэдний харилцаа улам бэхжиж, ойр ойрхон нэгнийдээ зочлох боломж бүрдсэн юм. Зөвлөгөө авахаар ирсэн Маурисио Почеттино, Матиас Альмейда, Марсело Гальярдо зэрэг шавь нартай нь давхцан хамт ширээ тойрон суух ч үе гарна.

Бьелсагийн баримталдаг зарчим, тактикийн шийдэл, сургаал философийг Пеп ажлынхаа арга барилд тусгаж, хэрэгжүүлж байгаа нь сэтгүүлч, судлаачдын анхаарлын гадуур өнгөрөөгүй. Магадгүй хэвлэлийн бага хурлын үеэр түүний үгнээс эш татаж, «дэлхийн шилдэг менежер» хэмээн нэрлэснээс ч үүдэлтэй байх. Юутай ч тэднийг харьцуулж, ямар харилцаатайг нь сонирхох хүмүүс яваандаа олшрох болсон. Харин Пеп ийм хариулт өгсөн юм.

«Хэн ч бүхнийг мэдчихсэн бүрэн мэдлэгтэй төрдөггүй юм. Ухаантай, чадалтай, түшигтэй нэгнийг дагаж хөгжиж боловсордог. Миний хувьд тийм хүмүүсийн нэг нь Марсело Бьелса»


Image

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Thu Sep 17, 2020 6:15 pm
by Villa_Bayaraa
Биельса агуу агуу... манайд фэйр плэй хийлгүй тоглоод гоолдчихсон гээд Биельса багийнхныгаа сул гоол өг гэж загнасаар байгаад манайд гоол өгүүлсэн... тэр тэнцээнээс болоод нөхдүүд автомат спотоо алдаад ПО-д хожигдож доороо үлдсэн... манайх харин ПО-р дээшээ гарч ирсэн дээ... даанч тэр цагаас хойш Лийдсийн фенүүд манай фенүүд бие биенийгээ үзэхгүй болчихсон хэхэ... тэгэхээр энэ жил ПЛ-д хурган ривалдацгаах юм шиг байна даа...

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Fri Sep 18, 2020 2:32 am
by spain man
Бэт тавих гэж чампионшип овоо үзсэн, Лийдс ч боломжийг аймаар гаргадаг баг байна лээ... Гэхдээ төгсгөл их муу, боломжоо аймаар үрэн таран хийнэ... Хааяа тэгээд аймаар муу багт ч талбай дээрээ хусуулна.. Гэхдээ агуулга бол үнэндээ л гоё...

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Fri Sep 18, 2020 7:30 am
by Maslo
Leeds-ийн хувьд ер нь бүх баг ривал болчдым бишүү :ногоон:

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Fri Sep 18, 2020 8:29 am
by kayo
Энэ багийг дэмжээд явчихна. Тоглолт бол үнэхээр гоё нээлттэй, довтолгоотой баг байна лээ.

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Fri Sep 18, 2020 8:37 am
by Villa_Bayaraa
Maslo wrote:Leeds-ийн хувьд ер нь бүх баг ривал болчдым бишүү :ногоон:


Үндсэн ривал нь танайх л даа... тэгээд энэ улиралд 2 гөвүүлж онигоо болов доо кккк

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Fri Sep 18, 2020 4:27 pm
by Maslo
Villa_Bayaraa wrote:
Maslo wrote:Leeds-ийн хувьд ер нь бүх баг ривал болчдым бишүү :ногоон:


Үндсэн ривал нь танайх л даа... тэгээд энэ улиралд 2 гөвүүлж онигоо болов доо кккк


Юу шдээ. Манайх угаасаа сүүлийн хэдэн жил өөрөө онигоо байгаа шдээ. :ногоон:

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Fri Sep 18, 2020 5:50 pm
by Gooner
Maslo wrote:Leeds-ийн хувьд ер нь бүх баг ривал болчдым бишүү :ногоон:

Киноноос харахаар Милволл, Дэрби 2-той аймаар юм биш үү, Дэрби яахав тухайн цаг үедээ аймаар байсан юм билээ одоо ямар юм бол доо.
Сүүлд доошоо унахад нь манайх 6-0-оор нэг дэвссэн, Анри ах ид байсан үеийн тоглолттой үе таарсан, гомдтол нь ш**с*н да :ногоон:

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Fri Sep 18, 2020 6:35 pm
by El Payaso
Ферги Лийдстэй тоглох аймаар байдаг. Лаануудтай хатуу чанга тоглолт болдог л доо. Гэхдээ Лийдстэй зүйрлэх юм биш гсн бсн шүү дээ.

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Fri Sep 18, 2020 6:44 pm
by manunitedfan33
Би зургийг харж байгаад .... ийм аяга барих ямар байдаг вэ гэж бодож байна ... чи үүнийг хүртэх ёстой :)

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Fri Sep 18, 2020 6:45 pm
by Devil 7
Сүүлд манайх холбооны цомд нэг тавиулсан бх шүү..нөгөө сүүлд эвэртонд очдог Бэкфорд гоолдоод

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Fri Sep 18, 2020 6:46 pm
by Devil 7
manunitedfan33 wrote:Би зургийг харж байгаад .... ийм аяга барих ямар байдаг вэ гэж бодож байна ... чи үүнийг хүртэх ёстой :)

Юууууу?

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Fri Sep 18, 2020 8:39 pm
by Cule
ПЛд үзэх багтай боллоо.

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Sat Sep 19, 2020 11:20 pm
by Mojul
Fulham ийг эдэлж байр шив.

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Sat Sep 19, 2020 11:26 pm
by Mojul
Бичээл 2г алдчихлаа кк

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Sun Sep 20, 2020 7:38 am
by Takanohana_Nowitzki
Хийж л байдаг, алдаж ч байдаг буянгууд юмаа. 2 тойрог яваад 7-7.
Devil 7 wrote:
manunitedfan33 wrote:Би зургийг харж байгаад .... ийм аяга барих ямар байдаг вэ гэж бодож байна ... чи үүнийг хүртэх ёстой :)

Юууууу?

Бот алж бнаа хаха.

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Sun Sep 20, 2020 1:45 pm
by El Payaso
Хамгаалалтаа л сайжруулах хэрэгтэй байна даа. Манай Де Паультай линклээд байгаа. Авчихвал довтолгоо улам л гоё болно доо.

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Sun Sep 20, 2020 9:11 pm
by kayo
Довтолгоо бол гоё л байна, гэхдээ хамгаалалт бүүр арай л сул байна. Нээх амархан гоол алдчихын.

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Mon Sep 21, 2020 4:19 pm
by Cule
Зүгээр хайнга савалцдаг баг байна шд хаха.

Эхний 2 тойрогт лигийн топ, гоожуур 2 багтай тоглоод 7 гоол хийж 7 гоол алддаг гэнэ үү кк.

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Tue Sep 29, 2020 2:31 pm
by boboZ
Манайхаас бусад топ гээд баигаануудыг бавахаар тоглож байна лээ..

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Tue Oct 06, 2020 8:35 am
by Jack_9
Эднийх ч нилээд чангарч байна шүү довтолгоондоо Rennes клубээс Raphinha гэж 24 залууг авч
хамгаалалтандаа харин Real Sociedad клубээс Diego Llorente 27 настай залууг авсан байна.

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Tue Oct 06, 2020 11:48 pm
by tuwshin_pr
Наймааны цонхоор 96.4 сая паунд зарцуулсанаараа Челси, Сити 2ын дараа орж байгаа юм байна

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Fri Oct 09, 2020 10:08 pm
by Цогоо
Villa_Bayaraa wrote:
Maslo wrote:Leeds-ийн хувьд ер нь бүх баг ривал болчдым бишүү :ногоон:


Үндсэн ривал нь танайх л даа... тэгээд энэ улиралд 2 гөвүүлж онигоо болов доо кккк
Тхх. Сарнайн дерби гээд аймаар ривалууд шт. Эртний түүхээс улбаатай.

Re: LEEDS UNITED - A NEW ERA DAWNS

PostPosted: Sat Oct 24, 2020 2:09 pm
by meesh
Патрик Бэмфорд өчигдөр хет-трик хийж, "Лидс"-ийнхэн "Астон Вилла"-г 0:3-аар хожсон. 2003 онд Премьер лигт "Лидс"-ийн Марк Видука хетр-трик хийж байжээ.