Page 27 of 38

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

PostPosted: Tue May 03, 2016 9:44 am
by Ladykop
*R9* wrote:Баяр хүргэе. Сайхан л түрүү авлаа. :eek: :eek: :eek:

Ийм нөхцөлд аварга авах жаахан кайфгүй талдаа юу үгүй юу хэхэ.

ямар ч кайфгүй байх шиг байна лээ. тэр бичлэг харахад :ногоон:

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

PostPosted: Tue May 03, 2016 9:45 am
by Kro
Буйдангийн аваргууд гээд байсан уу хэхэ.

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

PostPosted: Tue May 03, 2016 10:16 am
by zigo
crusader wrote:
kayo wrote:
zigo wrote:Гайхалтай гэхээс өөр юу гэхэвдээ. Үнсгэлжингийн үлгэрийн 2-р анги ирэх улиралд европийн тавцанд үргэлжилвэл сайхан л байна, гэхдээ боломжгүй юмдаа.
Энэ үйл явдлаар уран сайхны кино хийх л бгаадаа. Уг нь КР-ийг харахаар Роббин Уиллиамс санаанд ороод байдаг юм. Амьд бсан бол тоглуулахад яг таарах хүндээ. Хэхэ

Нээрээ одоо бодсон чинь адилхан санагдчихлаа.

Раниери ч ер нь их оверрэтэд хөгшин юмдаа, нөгөө Моу-н челсигийн үеийн эхлэлийг нөхөр тавиа биздээ, хоёрт оруулаад байхад л халагдчихсан даа, хөөрхий.

андэррэйтэд гэх гэж байсан уу? Челсигийн суурийг нь тавьсан хүн, хоёр жил дарааллаад дэд байр эзэлсэн санагдаж байна


хоёр жил ч бишээ. абра аваад, хөрөнгө оруулалтаа хийсэн эхний жилд нь 2-т оруулсан. тэгээд л хөөрхийг явуулж моуг авчирсан. уг нь бол нөхөр челсиг дампуурах дөхсөн байх үед нь дөрөвт оруулж бариад их давгүй ажиллаж байсан лдаа. дахиад нэг ажиллах боломж түүнд өгсөн бол моутай моугүй тайтл авах л байсан гэж боддог юм.

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

PostPosted: Tue May 03, 2016 10:18 am
by turuue
Аварга авах тоглолтонд нь хүртэл Челси ийм эргэлт хийгээд хожиж байдаг нээрээ. Лэстэрийн фэнүүд ч бүтэн улирал аз жаргалдаа умбах шиг боллоо.

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

PostPosted: Tue May 03, 2016 10:25 am
by PrOXy
за гайхалтай улирал байлаа. баяр хүргэе!

моу ч раниериг их л адалдаг байж билээ. дараа нь раниери юветэй ирээд тэнцээд явдаг билүү. тэгтэл өнөөдөр нэг нь ажилгүй, нөгөөh нь лигт түрүүлчихээд сууж байдаг, юм гэдэг сонин шүү.

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

PostPosted: Tue May 03, 2016 10:28 am
by Shaggy
Моу энэ 2 сайдчихсөөн, халагдхаасаа өмнө Раниериг магтаад сүйд байсан. кареарых нь түүх үнэн азгүй дасгалжуулагч байсан дандаа багуудын шилжилтийн үе дайрчихдаг Челсигээс явсанаас хойш нэг багтайгаа 2оос дээш жил ажиллаж үзээгүй, өөрөө бол эндээ кареараа дуусгамаар байна гэсэн байна лээ гэхдээ нөхрийг италийн шигшээ дуудаж магадгүй болчоод байгаа

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

PostPosted: Tue May 03, 2016 10:32 am
by Shaggy
Раниери муу өвгөнийхөө өмнөөс үнэхээр их баярлаж байнаа, манайд кино хийнгээ алдсымшт!!!! Улирлын дундуур оруулж байсан юмаа дахиад ишлэчие,,, Одоо эдгээр түүхүүдийн араас 1/5000 гэсэн гайхалтай түүх бичигдэх нь дээ

Shaggy wrote:За Лэйсэстэр Сити Клуб энэ 12 сард аймшигтай хувиартай байгаа Челси, Эвэртон, Мансити. Эдгээр тоглолтуудын үр дүн ямар ч байсан гэсэн хамаагүй. Сайн яваа дээр нь муу ѳвгѳнѳѳ магтаад авмаар байна.
Image

Хэдэн мэдээ унших санаатай ББС ухаж яваад нэгэн сонирхолтой нийтлэл олж уншаад энийг бичих санаа орж ирлээ. Улирал эхлэхийн ѳмнѳ Монгол Айдигийхан хѳл бѳмбѳгтэй холбоотой нийтлэл бичих санал тавьхад улирлын ѳмнѳх таамаг бичиж байсан бѳгѳѳд энэ таамагтаа Лэйсэстэр Сити клубыг эхний 10 багт багтах боломжтой гэж бичиж байсан юм. Таамгын гол суурь нь жаахан хѳгжилтэй Раниери байгаа багт заавал нэг зүйл тохиолддог. Сайн муугаараа аль нь ч бай тэр бол маш онцгой менежэр юм.

"Лэйсэтэр Сити клуб Раниериг менежэрээрээ томилсоны дараа ББС, 7 сард нийтлэл гаргасан бѳгѳѳд нийтлэлийн нэр “Клаудио Раниери: Челсигийн Алхаж буй үхдэлийн сэргэлт”'.


Үйл явдалыг эргэн саная. 2015 оны 4 сар Еврод орох боломжоо хадгалахын тулд туршлагатай нэрэн дээр авчирсан Раниери Грекчүүдийн итгэлийг цустай нь хольж, талбай дээрээ Фарое арлуудад хожигдож байхад, тивийн нѳгѳѳ талд улирлын хагаст доошоо унах нь гарцаагүй хэмээж байсан Лэйсэстэр ѳѳрсдийн тоглолтын арга барилыг олж Маню гайхалтай эргэн эрэлтээр хожиж байлаа. Раниериг халах шийдвэр цаг хугацааных байсан бол Найжл Пийрсоныг халах шийдвэр гэнэтийн байсан. Пийрсоны хүү Лэйсэстэрийн дасгалжуулагч Жеймс тайландад амарж байх үедээ ази хүмүүсийг илт доромжлон харьцаж буй секс бичлэг нь ил болсоноос Тайланд эзэдтэй багаасаа аавыгаа хусаж орхисон юм. Үйл явдал маш хурдан ѳрнѳж 7 сарын 15 гэхэд л Раниери, Үнэгнүүдийг дасгалжуулах болсон юм. Шинэ ажилаа хүлээн авах хэвлэлийн хурал дээр Раниери: “Челсигээс явсанаас хойш, дэлхийн хамгийн том лигт дахин ажиллахыг маш их хүсэж байна их баяртай байна.” Харин Английн хѳл бѳмбѳгийн хүрээниихэн Раниеригийн талаар доог тохуу хийж эхэлсэн юм.

Хамгийн эхнийх нь ББС Спорт Гари Линекэр:
“Раниери бол мэдээж туршлагатай, гэхдээ Лэйсэстэрийн хувьд маш тааруу шийдвэр боллоо. Энэ үнэхээр гайхалтай улиг болсон хуучин нэрс ирээл, яваал.” Линекэр ярилцлагынхаа ѳмнѳ нэгэн твиттэртээ “Клаудио Раниери? Үнэхээр үү?”


Робби Саваж хуучин Үнэгнүүдийн болон Вэйлсийн хагас хамгаалагч ББС Пундит:
“Раниери, мэдээж сайн менежэр гэхдээ миний Лэйсэстэрд л лав биш. Хэрэв чи үнэгнүүдийн тѳлѳѳ тоглох гэж байгаа чамд сайн ойлголцох менежэр хэрэгтэй, Пийрсон, О Нейлл нар бол яг тийм мэргэжилтэн. Гэхдээ хэн ч ирсэн гэсэн дараа улирал Релегэйън Баттл байх болно. Том нэр гэхдээ муу сонголт. Цаг хугацаа л хэлэх байх. Миний л буруу байгаасай билээ”


Диетмар Хамаан, хуучин Лейсэстэрийн дасгалжуулагч:
“Лэйсэстэр Раниериг томилсонд итгэж ч чадахгүй нь. Гайхалтай клуб, гайхалтай хѳгжѳѳн дэмжигчид Олд Траффордод Моесийн үед юу болсон тэр зүйл л тохиох байхдаа”


Харри Реднапп:
“Раниери бол давгүй залуу, гэхдээ Грект юу болсоныг санах юм бол Лейсэстэрт ирнэ гэдэг бол түүний хувд сайхан мэдээ. Түүнийг эргэн АПЛ ирж байгаад сонсоод их гайхсан. Лэйсэстэрийн сонголтонд мэдээж тэр байсан л байх. гэхдээ би түүнийг хэзээ ч Лэйсэстэрийн ажилыг авна гэж бодоогүй”

Гэхдээ мэдээж түүнийг бүгд муулаагүй Лэйсэстэрынхан түүнийг сайхан угтаж авсан:

Иан Басон, Фоксес Трастын ерѳнхийлѳгч:

Тэр бол олон оронд хүндлэгдсэн сайн дасгалжуулагч эздэд АПЛ туршлагатай хүн хэрэгтэй байсан. Хүмүүс янз, янзаар л хандаж байна. Ганц сонирхолтой зүйл юу вэ гэвэл тоглолтын хэв маяг юм, манайхан сайхан тоглолттой тэрийг минь битгий ѳѳрчлѳѳсэй.


Мэдээж Лэйсэстэр АПЛ дэвшин орж ирэхдээ л сайн довтолгоотой баг байсан дээшээ гарж ирэх гэж бараг 5 жил үрж байж чүү ай орж ирсэн ч, эхэндээ тэд АПЛ дасах гэж их зовсон.
Раниеригийн хувьд анхнаасаа Грекийн ажилын саналыг авсан нь **н** шийдвэр байсан юм. Түүнээс ч илүүтэйгээр Грекүүд Раниериг ажиллуулсан нь бүүр дампуу шийдвэр юм. 20 жил ѳндѳр түвшинд дасгалжуулагч хийхдээ нэг ч цом ѳргѳж үзээгүй дээрээс нь цомд биш лигд тохируулан удаан хугацаанд тоглодог энэ дасгалжуулагч ямар ч шигшээд муу сонголт жишээ хэрэгтэй бол Каппелог саналдаа лигд бол тэр мангас харин шигшээд?

Ер нь түүн шиг азгүй дасгалжуулагч маш ховор. Дэлхийн томоохон клубуудээр дамжин явсан ч нэг ч удаа лигт түрүүлж үзээгүй гэсэн мѳртлѳѳ бүгд яагаад сонгодог вэ?
Мэргэжилтэн болгонд ѳѳрсдийн ур чадвар бусдад хүлээлт үүсгэх чадвар байдаг. Харин Раниери бусдаас арай ѳѳр! Тэр бол жинхэнэ суурь цутгагч, шилжилтийн үедээ явж байгаа, зовж зүдэрж байгаа багт тэр дандаа очиж байсан. Бүгдэд нь сайн ажиллаагүй ч зарим нэгд нь сонирхолтой түүхүүд үлдээсэн юм.
Image

Хамгийн түрүүнд Челси. 2000 онд Челсигийн дасгалжуулагчийн ажилыг авсанаар орчин цагийн энэ том клубын суурь тавигдаж эхэлсэн юм. Эхний жилдээ 6- р байранд орж зуны наймаагаар нийт 30 сая паундаар наймаа хийж Френк Лампард, Эмануел Петит, Будевин Зенден, Жеспэр Гронкаер, Виллиам Галлас нарыг авчирсан. 2002-2003 оны улиралд багийг 4р байранд оруулж Аваргуудын лигт оруулж чадсан, тун удалгүй оросын тэрбумтан Абра энэ Челсиг худалдан авсан юм. Гэхдээ анхнаасаа Абра Раниериг ажиллуулах сонирхолтой байгаагүй клубыг авсаны дараа Свен Горан Эриксоныг авчирах хэд хэдэн оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн юм. Тухайн улиралд Жое Коул, Макалеле зэрэг чадварлаг тамирчидыг багтаа авчран багийн 49 жилийн түүхэнд анх удаа 2р байранд оруулсан бѳгѳѳд тэдний ѳмнѳ ялагдашгүй Арсенал байсан билээ. Аваргуудын лигт финалдах хувьтай Монакод ялагдаж мултарж байсан. Мэдээж түүнийг шууд халсан гэхдээ тэр Челсид гайхалтай ажилласан Арен Роббен, Дидие Дрогба зэрэг тамирчид түүний хараанд ѳртѳж Челсид ирэх замаа засаж байсан гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Гэхдээ түүнд англид ажиллах хугацаанд нэгэн том дутагдал байсан нь англи хэл. Англид 3 жил болсон ч тэр Англиар ярьж сураагүй хожим нь үүгээр нь Моу түүнийг шоолж байсан.
Image

Дараагийн дурсах ёстой баг бол Ювентус. Тоглолтын үр дүн зассан хэргээр доошоо унаад дээш эргэн гарж ирсэн багт 2007 онд ирсэн. Ирсэн улиралдаа багийг шууд 3р байранд оруулж дѳнгѳсѳн . Хэд хэдэн наймааг хийсэн Ювентус 2008-2009 оны улирлыг давгүй эхлүүлсэн ч 12 сар гэхэд гарааны 9 тоглогчоо бэртэлд алдаж байсан юм. 2009 оны 5 сард тэр Ювентусээс халагдсан бѳгѳѳд тэр улиралдаа Ювентус 2р байранд орсон юм. Ѳнгѳрсѳн улирлаас нэг байр ахьсан.

Тэгээд 2009 онд тэрээр Ромад очсон. Багийн эзэд дампуурлаа зарлах дѳхсѳн наймаанд ямар ч тѳсѳв ѳгѳѳгүй бѳгѳѳд Спаллеттигийн үлдээсэн багаар 25 тоглолт дараалан ялагдалгүй тоглож Рома клубын түүхэн дэхь хамгийн ѳндѳр оноо 82 оноог авсан, мѳн Ромаг Италийн цомын шигшээд хүргэсэн юм. Гэвч 3 цомд түрүүлэх хувьтай Интерт, Диего Милитогийн нэг гоолоор хожигдож байсан юм. Лигийн түүх бүүр харамсалтай Рома, Интерийг хожиж лигийг тэргүүлж эхэлсэн ч Сампдориад Паззини-Kaссано гэсэн хослолын цоорсон тоглолтонд ялагдаж Интерээс 2 оноо дутуу 2р байранд орсон. Ромыг хожсон Сампдориа Аваргуудын лигт орж байсан бол. Түрүүлсэн Интер лигийн сүүлээсээ 2 дохь тоглолтонд Лациогийн эсрэг тоглоход Лациогийн фенүүд ѳѳрсдийн багийн тоглогчидыг Интерд гоолдох юм бол ална гэж сүрдүүлж байлаа. Тухайн үед Лациод оноо ус агаар мэт хэрэгтэй байсан бѳгѳѳд хасагдах хэсгээс ердѳѳ 2 онооны дээр явсан юм. Дараа зун нь дахин наймаанд мѳнгѳ гаргаж ѳгѳѳгүй бѳгѳѳд Роматай дахин ѳндѳр түвшинд ѳрсѳлдѳж чадаагүй юм.

2012 онд Раниери Лиг 2 луу унасан Монакод очсон доод лигээс эхний жилдээ дээш дэвшүүлэн, дараагийн улирал дээд лигт 80 оноо цуглуулж 2р байранд орсон, халагдсан. Хэдий сайн наймаа хийсэн ч ѳѳрсдѳѳс нь 4 жилийн ѳмнѳ яваа ПСЖ гийн дэргэд Монако жижиг клуб байсан юм. Тэр Монакод олон том одуудыг авчирж бас олон залуу авяастаны чадварыг хѳгжүүлж чадсан.
Image

Моугийн эринээс Челсиг дэмжсэн дэмжигчидийн хувьд түүний тухай харамсалтай нь тѳдийлѳн сайн мэддэггүй. Абрад Санхүүгийн хүнд байдалд орсон, аваргуудын лигийн эрхтэй клубыг худалдаж авах тийм ч хэцүү шийдвэр байгаагүй болов уу?
Лейсэстэрийн амжилтанд гайхаж байна уу? Гайхах хэрэггүй тэнд Раниери байгаа. Гэхдээ тэд одоогийн амжилтаа үргэлжлүүлэн эхнии 6д улирлыг дуусгах бол үнэхээр хүнд даалгавар бараг боломжгүй ч гэж хэлж болох юм. Унаж явахад нь доош нь хийснээс ѳѳдѳлж явхад нь ганц сайхан магтмаар санагдлаа. Энэ клубын энэ сайн тоглолт зохион байгуулалт нэг ѳдѳр бий болчихсон гэвэл алдас болно. Энэ хэмжээний, магадгүй ханасан хэмжээнд нь тоглуулна гэдэг дасгалжуулагчийн мэдээж авяас Браво Раниери.

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

PostPosted: Tue May 03, 2016 10:33 am
by Forza Juve
http://www.bbc.com/sport/football/33339566
Пийрсон хүүгээсээ болж халагдсан юм байна. Хүү нь хэрэг тариагүй бол Лестер түрүүлэхгүй байжээ :ногоон:

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 11:02 am
by El Payaso
Хөлбөмбөгийн энэ л гайхалтай юм даа... Истанбулын шөнө, Челсигийн СЛ дэх мацалт, Ситигийн Агуерогийн гоолоор авсан аварга, Лейстерын аварга гээд л... гэхдээ энэ бүгдээс ялт ч үгүй хамгийн гайхалтай амаргүй нь Лейстерын улирал байх аа... нэг удаа хэд хэдэн удаа аз тохиох нэг өөр бүтэн улирал консистэнси байна гэдэг бүүр л хэцүү... тэгээд унаж явсан баг шүү дээ...

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

PostPosted: Tue May 03, 2016 11:02 am
by Ladykop
Shaggy wrote:...

:eek:

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 11:26 am
by Realist
Гайхамшигтай, зөвхөн онолын боломжтой бодит байдал дээр биелэх бараг боломжгүй байсан чинь түрүүлчихдэг байншт. Өвгөн хэрвээ Соутхэмптэн, Стоук 2-г энэ бүрэлдэхүүнээр нь удирдвал ямар амжилт үзүүлэх байсан бол? Энэ 2-ын ростер Лестертэй бараг энэ тэнцүү гэхээр.

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 11:47 am
by zigo
одоо бол энэ тэнцүү гэж хэлэхэд хэцүү лдээ. аврага авсны дараа нь харахад лестерийн бүрэлдэхүүн бас л чанга харагдаж байгаа биздээ. хэхэ

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - ЗАЛЬТАЙ ҮНЭГНҮҮД!

PostPosted: Tue May 03, 2016 12:09 pm
by TRISTAN
[quote="Shaggy"][/quote]

:eek:

Гайхамшигтай улирал.
Улирлын сүүлд азгүйтэх вийдээ гэж их эмээж байлаа. Хамгийн гол нь Раниери энэ багтаа бараг нилээн удаан үлдэх байх. Удаан хугацаандаа үнэхээр өмнө багууд дээр хийж байсан оновчтой наймаануудаа хийгээд явбал бас л чамгүй баг босно шүү. :-D

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 12:10 pm
by Nova
Манайх яаж нэг 2 тавьж өгсийн байгаан. Тэгээгүй бол бараг анбийтэн хийчих байсын биш үү :ногоон:

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 12:15 pm
by Realist
Image :ногоон:

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 12:17 pm
by meesh
Ус уу ккк

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 12:27 pm
by rednasca
гайхалтай мэдрэмжтэй зураач шүү...
ЛВГ Феллайни 2-ын зургийг харсан уу?... аймаар...

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 12:34 pm
by Realist
Харин тэхх, бас фэйс дээр Zezo Cartoon, FootyToonz гээд бас өөр араб шог зураачид байдаг.
Тэр 2 бас гоё зурдаг.

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 12:35 pm
by mn_rocisky
Стэмфордод баяраа тэмдэглэх бил үү. Яах билээ?

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 12:52 pm
by CrossBonez
Ус ууг гоё авсан байна ш д. кк

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 12:59 pm
by Takanohana_Nowitzki
Зиа зиа мундаг байлаа. Өөр юу хэлэхэв. Баяр хүргэхээр хүлээж авах хүн энд байгаа билүү? :ногоон:

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 1:04 pm
by rednasca
форумаараа дэмжигч, фэнүүд нь болцгооё...

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 1:07 pm
by Аагий
Image

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 1:15 pm
by Чуугий
rednasca wrote:форумаараа дэмжигч, фэнүүд нь болцгооё...

Фен клубыг нь байгуулах уу?

Sent from my GT-N7105 using Tapatalk

Re: LEICESTER CITY F.C 2015/16 - АВАРГУУД!!!

PostPosted: Tue May 03, 2016 1:19 pm
by Gooner
Уух уу?