Гараа болон тоглогчдын талаарх миний бодол
ХамгаалалтХаалгач: Алиссон - Олон зүйл хэлэлтгүй бат хүн. Зөвхөн өөрөөс шалтгаалж 5-7 тоглолт бүтэн оноо аваад ирэх биз
Трент - Өнгөрсөн улирал хамгаалалт дээр тааруу байсан энэ тал дээрээ ажилласан байх найдаж байна. Кайседо, МакАллистер ирсэнээр түүнд бас туслаад Арнолд довтолгоонд тус болох байх өнгөрсөн улирал сүүл шиг. +2 гоол +10 ассист. Энэ хүний сэлгээд явчих ПЛ туршлагатай тоглогч хэрэгтэй байна.
Конате - Гэмтэл бэртлээс хол байвал гараанд бат
Ван Дик - өнгөрсөн улирал тийм ч сайн байгаагүй. Ахлагч болсон илүү хариуцлага ирсэн мэдэж байгаа биз.
Робертсон - Ассист тоогоо улам нэмэх нь гарцаагүй биз. +8 дамжуулалт найдаад байна.
Матип - Формоос шалтгаалж Конатетэй сэлгэгдэх сэлгээний №1 сонголт
Гомез - Хүлээлт маш бага болсон. Одоо илүү сайжрана гэдэг юу л бол. Дараа улирал дундаж багруу зарчихвал
Цимикас - Цомууд дээр гарна + Робертсон-г амраана. Сайн байвал +5 ассит өгчих байх
Филипс, Уиллиамс, Ван ден Берг, Куанса - Цомуудын эхний шатууд сайн байвал дунд шатууд хүртэл rotation маягаар тоглоцгоох биз. Куанса, Уллиамс 2 зээлчихвэл.
ХагасМакАллистер - 24 нас яг л алж эхэлдэг дээрээ явж байна. Гараанд бол бат. Нэмээд түүнд хангалттай туршлага байгаа болохоор алзахгүй байх. +5 гоол, +5 дамжуулалт гэж орж ирээд байна.
Собослай - Английн цаг агаар, лигт дасах хугацаа хэрэгтэй. Жонестой ннлээн солигдож гараанд гарч таарна. Улирлын дунд дөхөөд хөл гараа нийлүүлээд эхлэх биз. Хүлээлт +5 гоол +5 дамжуулалт
Тиаго - Бэртэл гэмтэл хол байвал энэ хүн тоглолтыг удирдах чадвартай л даа.
Жонес - Өнгөрсөн улирал төгсгөл шиг тогловол хангалттай зүүн урд жигүүр болон төвд аль алинд нь дажгүй сэлгэгдээд тоглочих байх
Эллиот - Тогтвортой тоглолт дутаад байдаг уг нь их дайчин тоглолттой. Орон гаран байдлаасаа болоод банз халаачих гээд байдаг талтай. Собослай ирснээр түүнд ирэх минут улам л багасаж байна. Хичээх хэрэгтэй.
Байчетич - Фитнес тал дээрээ ажиллаад, бэлтгэлээ сайн хийгээд байвал Кайседог орлох хангалттай боломж гарах биз.
ДовтолгооСалах - Арын шугам сайжирсан +20 гоол хангалттай хийх биз.
Гакпо - Ямар азаар энэ залууг өвөл авсан юм. Тоглолт эргүүлэх хангалттай чадвар, ур ухаан байгаа. +10 гоол +5 дамжуулалт
Гүнэз - Пресизонд бол сайн л байна лээ. Одоо сэтгэл зүй хамаагүй бэлтгэгдээ байлгүй. Гараанд гарах эсэх ёстой цэвэр өөрөөс нь шалтгаална. +15 гоол хийчих байлгүйдээ
Жота - Бэртчихгүй бол манай хүн ч чимээгүй баатар шүү дээ. +8 гоол бэртэхгүй бол +10 хангалттай хийчих биз
Лүйс Диаз - Улирал төгсгөлд орж ирээд тийм сайн байгаагүй, боломж ч хомс байлаа. Энэ улирал өөрийгөө дахин харуулах болтугай.
Доак - Хэлж мэдэхгүй юм. Боломж хэцүү2.
Боломжит гараа
--------------Аллисон-----------------
Арнолд-Конате-Ван Дик-Робертсон
--------------?-----------------
---Мак------------Собослай-------------------
Салах-------------------------------?
-------------------?--------------------
? байрлалд тоглогчдын формоос шалтгаалж хэн гарах нь тодорхой бус, улирлын дунд ерөнхий гарааны тоглогчид тодорхой болоод ирэх биз.
Амжилт хүлээлт: Топ 4, Европа лиг финал, 1 цом
Багийн мэргэн бууч: Салах +20 гоол
Багийн довтолгоо: <80 гоол орно
Хамгаалт: >50 гоол алдана.