ARSENAL FC 2023/24: Almost... there?

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Шинэ улирлын хүлээлт?

Түрүү
11
55%
Үзүүр
2
10%
Эхний дөрөвт
7
35%
Хүснэгтийн дундуур
0
No votes
Тэрнээс доогуур
0
No votes
 
Total votes : 20

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby )(ottaь » Mon Aug 28, 2023 7:48 pm

Буучин wrote:Кай дараагийн Пэпэ шиг л байна. Мартинэли чангахан цохиосой… нэг л сул хөшиглөх юм…



Уул нь стат харвал Пэпэ нээх фэйлдсэн юм бхгүй л юм бна лээ шд. Ховорхон зүүн хөлтэй хүн дээ

Nicolas Pépé at Arsenal:
112 games // 27 goals // 21 assists
Sancho & Antony at #MUFC:
127 games // 20 goals // 9 assists
)(ottaь
Буучин
Буучин
 
Posts: 1176
Joined: Mon Nov 01, 2010 10:00 pm
Location: ACT, Australia

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Буучин » Tue Aug 29, 2023 7:20 am

Кай-г гайхаал байгаа.. Шака-гаас илүү үр дүн авчирна гээд л авсан бх.. Яаж сайн тоглуулах гээд байгааг огт ойлгохгүй байнаа..
Пэпэгийн хувьд Арсеналд сайн уусч зохиогүй тоглогч..

Парти-г баруун ард тоглуулаад туршиад л байх шиг.. Артэта дахиад баруун ард Манугийн эсрэг гаргаж мэдэх л юм…
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Tue Aug 29, 2023 7:59 am

Челсид хамаг өөртөө итгэх итгэлээ шавхчихаад ирсэн юм биш үү. Артэта нөгөөхийг нь сэргээх гээд л үзээд байгаа юм байлгүй. Эмил Смит Роувыг яагаад гаргахгүй байгаа юм бол доо.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby BLGN » Wed Aug 30, 2023 1:34 am

Нээрээ манай Фабио Виерра шал өөр тоглож байна лээ ш д.Энэ улиралд нэлээн харагдах шинжтэй.Чухал тоглолтуудад гараанд гэхээр хэцүү ч гэсэн энэ улирал түвшин ахиж мэдхээр л юм.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2904
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Wed Aug 30, 2023 10:03 am

Вэстхамынхан манай мөнгийг чулуу болгож байх шиг байна шүү.

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby meesh » Wed Aug 30, 2023 10:32 am

ВП-ийг дарчих байсымдаа манайх
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9106
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Wed Aug 30, 2023 1:06 pm

Өнгөрсөн улирлын билэгдлийн шигшээд манайхаас дөрвөн тоглогч багтжээ. Дээрээс нь нэмээд Букаё Сака шилдэг залуу тоглогч болсон.

Image
Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Gooner » Wed Aug 30, 2023 6:03 pm

Яах вэ, зун хийсэн наймаануудаа оролцуулаад түрүү улирлаас өөр шинэ юм туршсан бас болсонгүй.
Хавэрцийг ер нь бол нээх айхтар бөмбөг эзэмшүүлэхгүй, хойноос ирж байгаа бөмбөгийг агаараар болон доогуур тогтоож аваад гялс урагш нь 1-ийн хүрэлтээр урагшлуулах тактикаар тоглох гэж үзээд байх шиг байгаан, Хавэрцийн нэг давуу тал нь гарын хашилт сайн, агаарын бөмбөгийн хашиж байгаад тогтоож урагш нь явуулах гэсэн давуу талаар нь явах гэсэн ч нэг л болж өгөхгүй байгаан. Хавэрц гараад 2 АМ-тай болонгуут Партэйг баруунд тавиад довтлох үед ДМ болгож тоглохоор баруун жигүүр хөдөлгөөнгүй болоод Сака ганцаардаад байгаа харагдсан, түрүү жил Вэйт жигүүрээр гүйж их дэм болдог байсан нь байхгүй болсон гээд шинэ тактик эхний 3 тойрогт тийм ч үр дүнтэй байхгүй л байна, Артэта ч нэлээн шүүмжлүүлэх шиг боллоо.

Фүлхэм дээр тоглосон Хавэрц бол дөнгөж манайд зээлээр ирсэн Өдэгаард шиг л байлаа шүү дээ. Сэтгэл зүй муутаймуудаа ганц хоёр тааруу тоглолт хийнгүүтээ шолхойгоод унжийчихсан.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby rednasca » Wed Aug 30, 2023 7:34 pm

no refund...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21118
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby kayo » Thu Aug 31, 2023 5:14 am

Сэтгэл зүй муу юм шиг байна лээ шдээ, манай Торресорхуу, тийм гоол орохгүй болонгуут унжийчихдаг. Нэг бичлэг яваад байсан, АНУ-д алл стартай нь стандартаас болон дамжуулалтаас шууд бөмбөг цохиж байгаа, бөмбөгөө ер онохгүй, техник ч муу харагдсан.
kayo
Барса фэн
 
Posts: 8914
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Thu Aug 31, 2023 7:34 am

Фоларин Балогуныг 35 саяар Монако руу явууллаа. Нөхөр 5 жилийн гэрээ байгуулж байгаа юм байна. Эддид итгэснээрээ зүтгэе гэж шийдчихэв үү яав. Угаасаа гараанд гарах боломж бараг олдохгүй л байсан даа. 50 саяар гэж ярьж ярьж байгаад 35 саяд өгчихлөө.

Одоо Холдинг, Таварэш, Пэпэ, Локонга гэх мэт нөхөд үлдээд байна даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Thu Aug 31, 2023 7:37 am

Лигийн цомд Брэнтфордын талбайд тоглохоор оноолт таарчээ. ПЛ-ийн багууд нь ашгүй хоорондоо таараад доод лигийнхэнд аятайхан боломж гарсан бололтой.

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Thu Aug 31, 2023 7:57 am

Маргааш үүрээр Аваргуудын лигийн сугалаатай. Манайх 2013/17 улирлаас хойш тоглоогүй байж байгаад эргэн ирж байна. Цаашдаа тасралтгүй ороосой. Хоёрдугаар сагсанд хуваарилагдсан, хэсгийн шатнаас шууд орно.

Сагс 1: МанСити, Севияа, Барселона, Наполи, Баерн Мюнхен, Парис СанЖермайн, Бэнфика, Фэйнорд

Сагс 2: Риал Мадрид, МанЮнайтед, Интер Милан, Боруссиа Дортмунд, Атлэтико Мадрид, РБ Лайпциг, Порту, Арсенал

Сагс 3: Шахтар Донецк, Залцбург, Милан, Брага, ПСВ Айндховэн, Лацио, Рэд Стар Белград, ФС Копенхагэн

Сагс 4: Янг Боис, Риал Сосидад, Галатасарай, Сэлтик, Ньюкасл Юнайтед, Юнион Берлин, Роял Антвэрп, РС Ланс

Хэсгийн тоглолтууд 9 сарын 19-нөөс 12-р сарын 13 хүртэл явна гэнэ. Шувтаргын тоглолт хойтонгийн хүүхдийн баяраар Вэмблид болох юм байна. Шахтарын талдайдаа хийх тоглолтууд Хамбургт болно гэнэ ээ. Нутагт нь дайн болж байгаа учраас.

Аваргуудын лигийн бүтэц хойтонгоос өөрчлөгдөнө. Товчхон хэлбэл хэсэг бүрийн эхний хоёрт орсон багууд хасагдах шат руу дэвшдэг байсныг болиулж байгаа. Дараа улирлаас эхлээд нийт 36 клуб тоглох ба бүгд найман өөр багтай тоглоно. Талбай дээрээ дөрөв, айлын талбай дээр дөрөв. Бүх 36 багийг нэг хүснэгтэд жагсаана. Эхний найман баг шууд хасагдах шатанд шалгараад, 9-24 дүгээр байрт жагссан багууд хоёр тоглолттой плэй-офф тоглож хасагдах шатанд гарна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Шепперд буш » Fri Sep 01, 2023 12:51 am

Севияа ПСВ Ланс Арсенал.
Шепперд буш
 
Posts: 929
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Fri Sep 01, 2023 7:55 am

F хэсэг одоо яаж байгаа юм бэ? Аймаар байна аа.

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Fri Sep 01, 2023 1:56 pm

Аваргуудын лиг эргэж ирлээ гээд ийм зураг тавьчхаж. Арсеналын хуудас дээр.

Image
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby kayo » Sat Sep 02, 2023 1:24 am

Гоё гоё. ПСЖ-г нөгөө 3 нь хэсэгтээ тонгорчихоосой. Нэг л мөнгөөр зодсон баг.
kayo
Барса фэн
 
Posts: 8914
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby BLGN » Sat Sep 02, 2023 5:32 pm

Роб Холдинг маань 4 саяар Палас руу явжээ.Анх ирчихээд нохой Костаг кармаалж байсныг нь тод санаж байна.Гэхдээ түүнээс хойш дээшээ ч ахисангүй,тэр үеийн түвшингээ ч алдсан байх даа бараг.Гарааны биш ч гэсэн үе үе чухал тоглолтууд дээр ямар нэгэн байдлаар гарчихаад байдаг байсан.Жишээ нь 2 улирлын өмнө 4-р байраа Тот-д алдахад мань хүн Седриктэй цуг гараад СЛ хөлбөмбөгөө тахиануудад бэлэглэж билээ. :ногоон:
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2904
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Шепперд буш » Mon Sep 04, 2023 12:36 am

Өмнөх тойрогт фулхэм 2цохиод 2гоол.Энэ удаа чөтгөрүүд нэг дайраад л гоол.Хаверцид тааруулсан систем юм уу,болохгүй бгааг мань мэдээд байхын.Рой Кин хүртэл энэ системээр бол Артета тайтлаас гарна ухааны юм хэлсэн.Туршилтаа хараад байж байхаас.
Шепперд буш
 
Posts: 929
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Mon Sep 04, 2023 1:37 am

Раис Раис Бэйби
Раис Раис Бэйби
Раис Раис Бэйби
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Boldono » Mon Sep 04, 2023 1:38 am

Азтай байлаа.
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Буучин » Mon Sep 04, 2023 1:54 am

Раис шийдэмгий хөшиглөлөө.. Янзтай..
Рамсиг Вэнгэр гараанд нүддэг шиг Кай-г тоглуулжийнаа..
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Шепперд буш » Mon Sep 04, 2023 8:16 am

Boldono wrote:Азтай байлаа.

Нээрээ аз ивээлээ.Гарначо отон биш бол дууссан газар.Чөтгөрүүд бодож байснаас муу тоглохын.Нэг тийм том багийн талбайгаас хамгаалаад ганц нэг сөрөг довтолгоонд найддаг баг шиг байлаа.Аль эсвэл Артета шинэ систем ажиллаад тоглуулсангүй юу.Өнөөдөр босс Хаверц 2 хэвлэлээр баахан шүүмжлүүлэх байхдаа.
Шепперд буш
 
Posts: 929
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby Цогоо » Mon Sep 04, 2023 8:47 am

Шепперд буш wrote:
Boldono wrote:Азтай байлаа.
Өнөөдөр босс Хаверц 2 хэвлэлээр баахан шүүмжлүүлэх байхдаа.
Раисыг магтаад энэ хоёрыг муулахаа мартчих шиг боллоо.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

Postby CrossBonez » Mon Sep 04, 2023 9:16 am

За за, Райсыг 105-р авсан нь зөв юм байна. Гоол бол хамаагүй. Райс байгаагүй бол хагас дээр алуулахаар байлаа. Бас Габриел ямар гоё байна вэ.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3750
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests