ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Арсенал лигтээ хэддүгээр байранд орох вэ?

Poll ended at Tue Feb 16, 2016 7:35 pm

1. Нэгт
49
44%
2. Хоёрт
15
13%
3. Гуравт
11
10%
4. Дөрөвт
37
33%
 
Total votes : 112

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby rednasca » Fri Aug 28, 2015 12:12 pm

Гоё ах гоё л орчуулна шдээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Идэрээ » Fri Aug 28, 2015 12:27 pm

Гоё ах :eek:

Жиру дагзыг л банзруу шидчих нэг довтлогч хэрэгтэй байгаад байдаг, цонх хаагдах гээд байдаг. Тэр Оросын Кокорин ч гоол муутай довтлогч байхаа, дэмий байх гэж бодном. Суарез шиг элдэвтэй амьтан дахиад нэг ширхэг олддоггүйн байхдаа.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby saka_ars » Fri Aug 28, 2015 4:21 pm

Жилийн жилд улирлын эхлэл Deja vu
User avatar
saka_ars
 
Posts: 139
Joined: Sun Oct 10, 2010 10:45 am

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Цогоо » Fri Aug 28, 2015 5:20 pm

Image

ЛОРАН КОСИЭЛНИ – АРСЕНАЛЫН ФЭНҮҮДИЙН ДЭМЖЛЭГ ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГТАЙ

Эртээ урьдын цагт, тодруулж хэлбэл 5 дугаар сарын 17-ны Даваа гарагт, хуучин дасгалжуулагч Даниель Санчез нь Лорианы төвийн хамгаалагч Лоран Косиэлни руу залгаад Арсэн Вэнгэр өөрийг нь ихэд үнэлж байгааг дуулгажээ. Санчезыг их хүндэтгэж явдаг болохоор Лоран түүнд огтхон ч эргэлзсэнгүй. Сар хагасын дараа гэхэд л Лорианы хамгаалагч Арсеналынх болчихсон сууж байв. Нэг мэдэхэд л Францийн 1 ба 2 дугаар лигт тоглож байсан, олонд төдийлөн танигдаагүй ч хувьдаа нэлээн шийдэмгий хамгаалагч маань Анфильдэд гарах Арсеналын бүрэлдэхүүнд зогсож байлаа. Арсеналын менежер түүний юуг тэгтлээ их үнэлж багтаа нэгтгэснийг харуулахаар тогтож ядан байна.

Утсаар дуудлага хүлээн авсан өдрөө Лоран огт мартдаггүй. Хөлбөмбөгт шидэт үлгэр гэж байдаг бол түүний л түүх байх ёстой, бас сайхан төгсгөлтэй гэдэгт итгэх хүн Лоранаас өөр байхгүй биз ээ.
Фэнүүдийн дэмжлэг үнэхээр гайхамшигтай. Жинхэнэ хайр гэж энэ л байх!
Лоран Косиэлни
Арсеналын албан ёсны сэтгүүлийн сурвалжлагч Жулиен Лоренс түүнтэй уулзаж ярилцсаныг та бүхэндээ хүргэж байна. (Ливерпүүлтэй хийсэн тоглолтын өмнөхөн ярилцсан яриа шүү.)

Арсеналд ирснээс хойш юу хамгийн их таалагдав?
Надад хамгийн таалагдсан зүйл гэвэл бүх юм нь тоглогчийг хөлбөмбөгөөс өөр зүйлд сатааралгүй сайн тоглох талаар л төвлөрч байхаар зохион байгуулагдсан байсан нь юм даа. Бусад бүх зүйлийг зохицуулчихсан. Том клубын чанар энд харагдаж байгаа юм уу даа. Сэтгэл санаа чинь ерөөсөө л Клубын төлөө хамаг бүхнээ зориулахад л чиглэсэн байдаг. Өөр юунд ч санаа зовох шаардлагагүй. Ганц жишээ хэлэхэд миний Франц дахь гэрээс энд нүүж ирэх асуудлыг бүгдийг нь зохицуулсан.

Мэдээж клубын байгууламжууд үнэхээр сэтгэл татам. Францтай харьцуулах юм биш. Бэлтгэлийн бааз, талбайн чанар зэргээр бол хол хаяна. Францын лигт тоглодог зүлэгнээс хавьгүй илүү шүү.

Шинэ багийнхныхаа тухай анх юу гэж бодож байв?
Юуны өмнө баг маань миний өмнө тоглож байсан багаас эрс өөр байсныг хэлэх ёстой. Том том шагнал авч байсан том одуудтай өмнө нь тоглож үзээгүй байсан болохоор мэдээж асар их ялгаа байсан. Тийм авъяастай, том тоглогч нар гэхэд бүгд их эелдэг, даруу хүмүүс. Маш сайн бүрэлдэхүүн. Хүн бүр бэлтгэлээ шамдан хийж, нэг нэгнийхээ төлөө ажилладаг. Хэн ч өөрийгөө бүхнээс дуугүүр, клубээс илүү гэж үздэггүй.

Image
Лоран Косиэлни

Франц тоглогч нар хэр туслав?
Үнэхээр тус болсон. Одоо ч хэвээрээ. Энд ирэхээсээ өмнө би англиар ерөөсөө ярьж байгаагүй болохоор эхний хэдэн бэлтгэлээр франц тоглогч нараар дасгалжуулагчдын хэлснийг орчуулуулж байлаа. Тэднийхээ ачаар л би маш хурдан идээшиж чадсан. Би Англи хэлний сургалтад хамрагдаад одоо бараг талбай дээрх ярианууд, бас хувцас солих өрөөнд болдог наргиануудыг ч ойлгодог болоод байгаа. Анх ирэхдээ залуусаас зарим нэг хэрэгтэй үгээ асууж байсан юм. “Man on”(хүнээ ав), “time” (цаг), “up” (дээшээ) гэх мэт. Хамгаалагчийн хувьд би хүмүүстэй их харьцаж тоглолон учраас иймэрхүү үгсийг мэдэх шаардлагатай байдаг л даа.

Лондонтой танилцаж амжсан уу?
Үгүй ээ, хараахан амжаагүй байна. Би зочид буудалдаа л байнаа одоогоор. Гэхдээ удахгүй байранд орох байх. Зочид буудалд байхаар тух муутай юм. Лондон хотын төвөөр ч орох цаг гараагүй байна шүү дээ. Гэйл Клишитэй нэг удаа оройн зоогонд орсон. L’Atelier гээд сайхан франц ресторанд орсон. Зочид буудлын хоол гурван долоо хоног идсэний дараа сайхан франц хоолоо идэхэд таатай байсан гэж. Одоохондоо машин аваагүй байгаа болохоор ийш тийшээ ч явж чадахгүй юм. Хэдэн долоо хоногийн дараагаас харин хоттойгоо сайхан танилцаж эхлэх байх гэж найдаж байна.

Арсенал таныг сонирхож байгаа тухай анх хэзээ сонсов?
Маш сайн санадаг. 5 дугаар сарын 17-ны Даваа гараг байсан юм. Хагас сайнд нь бид улирлын сүүлийн тоглолтоо Лилльтэй хийчихээд байж байлаа. Тэгтэл Даваа гарагт Турт миний дасгалжуулагч байсан Даниель Санчез залгадаг юм байна. Босс тэр хоёр сайн танилууд байсан бөгөөд миний тоглолт түүнд их таалагдаж байгаа тухай хэлсэн.

Image
Лоран Косиелни

Наймаа явагдах гэж нэлээн юм болсон доо. Та ер нь найдваргүй боллоо гэж бодож байв уу?
Таван долоо хоног болоход ч ёстой зүсэн зүйлийн юм бодогдсон шүү. Анх их хурдан бүтчих байх гэж бодож байсан ч Лориен хэр их мөнгө нэхэж байгааг сонсоод сэтгэлээр уначихсан. Тэгээд л нэг шат ахиад хоёр шат ухраад байгаа ч юм шиг сонин байж байснаа арай гэж нэг юм болсон шүү. Лориен ч сүүлдээ энэ бол миний хувьд маш том боломж юм гэдгийг ойлгосон доо. Ямар Лиг 1-ийн дундаж клуб байгаа биш дэлхийн хамгийн том клубуудын нэг Арсенал ирж байхад Лориен миний боломжийг үгүйсгэхгүй л дээ.

Арсеналыг том клуб гэдгийг одоо мэддэг болоо биз дээ?
Мэдээж. Багийн нэг хэсэг болчихоор бүр илүү мэдэрдэг юм байна. Францад байхдаа Премьер лигийн тоглолтыг амралтын өдрүүдээр үзэж, Арсеналыг хардаг байлаа. Гэхдээ клубын эргэн тойрны уур амьсгал, фэнүүдийн сэтгэл хөдлөл, бусад зүйлсийг зурагтаар харахгүй шүү дээ. Австрид бэлтгэл хийхээр очиход өдөр бүр л мянга гаран фэнүүд хүлээж байдаг байсан. Өмнө нь тийм юм би л лав харж байгаагүй. Фэнүүдийн клубээ хайрлах хайр нь үнэхээр гайхамшигтай. Жинхэнэ хайр гэж л энэ байх. Арсеналд хамаг юмаа зориулж байгаа нь өөр соёлтой Франц хүний хувьд их содон санагдсан. Манай тэнд гэхэд хөлбөмбөгийн өмсгөлтэй фэн гудамжаар явж байхыг барагтай л бол харахгүй. Харин энд бол хаа сайгүй шүү.

Гишүүдийн өдөр, фотодуудлагын өдөр танд хэр таалагдав?
Өө их таалагдсан. Их урт өдөр байсан ч сайхан байсаан. Клубт хэрэг болох бүх фото зураг, бичлэгүүдээ хийлгээд, дараа нь бэлтгэлээ хийчихээд фэнүүдтэй уулзсан. Францад бол бүгдээрээ нэг зураг авахуулчихаад л харьцгаадаг. Клубын хэмжээ хэр зөрүүтэй байгаа нь энэ мэт үйл ажиллагаануудаар харагдаж байгаа юм л даа.

Клубын түүхийг хэр мэдэх вэ?
Ноён Вэнгэр ирээд франц тоглогч нарыг авчирч эхлэхээс эхлээд л мэднэ дээ. Франц тоглогч нартай болохоороо ч тэр үү тэнд нэлээн дэмжлэгтэй шүү. Хос цом авч байсан улирлыг үзэж байсан. Бас мэдээж 2004 оны ЯЛГУУСАН улирлыг ч үзсэн.

Image
Арсэн Вэнгэр

Улирлын өмнөх бэлтгэлээр Арсеналын хэрхэн тоглодгийг мэдсэн байх. Таны сэтгэгдэл?
Өмнө тоглож байснаас маань эрс өөр. Анх ирэхдээ зөөлөн эхлээд аажмаар хүндрэх маягаар явах болов уу гэж бодож байлаа. Ёстой эсрэгээрээ юм болсон. Шууд л хамаг хурдаараа нүдээд эхэлж байгаа юм. Нэг цахим төхөөрөмж зүүчихээд бэлтгэл хийгээд, бүр тоглолт дээр хүртэл өмсдөг.

Бэлтгэлийн үеийн хурд, хэмнэл ёстой галзуурмаар. Хүн бүр л биеэ 200 хувь дайчилж зүтгэнэ. Гарааны бүрэлдэхүүнд байраа эзлэе гэвэл тэгэхээс ч аргагүй. Лиг нь угаасаа тийм өрсөлдөөнтэй пижигнэсэн тоглолттой байдаг болохоор бэлтгэл нь тэрнийгээ дагаад эрчтэй байхгүй болдоггүй байх л даа.

Эхэндээ ч үнэндээ хэцүү байсаан. Бие маань бүрэн сэргэлт автлаа их уддаг байлаа. Ялангуяа өдөрт хоёр удаа бэлтгэл хийж байхад бүр хэцүү байсан ч бага багаар ахисаар байгаад бие маань энэ шинэ хэмнэлд дасч эхэлсэн шүү. Өдөр ирэх тусам бэлтгэл дээр ч, тоглолт дээр ч улам эрчтэй болоод байгаагаа мэдэрч байна. Хэлний асуудал ч ариллаа, юм бүхэн яг сайхан гольдролдоо орж байна даа.

Image
Лоран Косиэлни

Өөрийгөө танилцуулаач?
Мэргэжлийн тоглогч болох хоёр зам байдаг. Хамгийн түгээмэл, уламжлалт гэж хэлж болох зам нь бүүр багаасаа аль нэг академид орж ахьсаар яваад үндсэн багт дэвших, эсвэл над шиг түгээмэл биш замаар явж болдог. Би бүүр нэлээн оройтоод 17 нас хүрсэн хойноо Францын хоёрдугаар дивизионы Гвингамп гээд багийн академид элсэж байсан юм. Дараахан нь тэр лигтээ анхны тоглолтоо хийсэн.

Намайг баруун ар дээр тоглуулаад байсанд би тийм ч дуртай байгаагүй. Дараа нь би Францын гуравдугаар дивизионд тоглож байсан Тур луу шилжсэн. Тэд их амбицтай клуб байсан юм. Би төвийн хамгаалагчаар тоглож байлаа. Аз туршсан нүүдэл байсан ч тэнгэр түшиж бид дээшээгээ дэвшиж чадсан. Тэр улирал бид их сайн тоглосны дараа Лориен намайг авсан даа. Лиг 1-т ганц улирал тоглоод л энд ирсэн маань энэ шүү дээ. Хүмүүс шаргуу хөдөлмөрлөж, өөртөө итгэлтэй байвал хамгийн галзуу мөрөөдөл чинь хүртэл биелэх боломжтой гэдгийг би биеэрээ батлаад явж байна.

Тэгэхээр та багадаа мэргэжлийн хөлбөмбөгчин болъё гэж боддоггүй байжээ?
Харин тийм. Түрүүн хэлсэн дээ. Нэлээн том болтлоо хөлбөмбөгчин болох талаар боддоггүй явж байсан. Ер нь хөлбөмбөгт тэгтлээ донтоогүй байсан хэрэг. Зүгээр сонирхлоороо тоглоод л зугаацаад явж байлаа. 15, 16 насандаа бол юун хөлбөмбөгчин болох хичээлдээ шамдаад л таван онцын эзэн болоод явж байлаа шүү дээ.

http://www.arsenal.com/assets/_files/images/may_15/gun__1431339651_koscielny_train01.jpg
Лоран Косиэлни

Гэхдээ танайхан хөлбөмбөгчид байсан байх аа?
Францын төв хэсэгт Тулль гээд жижигхээн хот бий. Манай тэр хавиар хүмүүс голцуу рагби сонирхдог байсан ч манайхан хөлбөмбөгт амиа тавьдаг байсан юм. Би дөрөвтэйдээ тоглож эхэлсэн. Амралтын өдрүүдээр явж аавынхаа тоглохыг хардаг байлаа. Аав маань довтлогч байсан бөгөөд Францын гурав, дөрөвдүгээр дивизионд их сайн тоглосон. Ах маань ч гэсэн тоглодог. Гэхдээ доод түвшинд л дээ.

Томас Вэрмалэнтэй хэр нийцэж байна?
Би Томастай их сайн харьцаатай. Тэр их сайн тоглогч бас их сайн хүн. Маш шаргуу. Бид хоёр тэр талаараа төстэй байх. Төвлөрөл, хөдөлмөрч зан, шийдэмгий гээд бидэнд төстэй талууд их бий. Хамт тоглоход их амар байдаг. Хэлний хувьд ч асуудалгүй. Анхны өдрөөс л хоорондоо сайн ойлголцоод ирсэн. “Верминатор” гээд хоч нь ч таалагдаад байгаа.

Та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?
Надад Криштиано Рональдо шиг ур чадвар байхгүй, Видич шиг бахим биш. Гэхдээ би өөрийнхөө чадлын хэмжээнд тэмцдэг. Энэ түвшинд хүрэх гэж би их хичээсэн, ингээд зогсоно гэсэн бодол ч алга.

Таны давуу талууд?
Би шаргуу тэмцдэг, бас бууж өгдөггүй. Айлын тоглогчийг барьж тоглох үедээ довтлогч нарт амьсгалах зав өгдөггүй. Нэгийн эсрэг нэг халз тоглох маш дуртай. Ур чадварын хувьд би үргэлж өөрийгөө хөгжүүлэхийг хичээж ирсэн. Ялангуяа Арсеналд би довтолгоо эхлүүлэх хүн учраас дамжуулалт дээрээ анхаарч хичээллэдэг. Тоглолтын явцыг уншиж, айлын хүмүүсийн үйлдэл, дамжуулалт, бөмбөг хааш явах зэргийг урьдчилан тааварлах тал дээр их сайжирсан.

Image
Лоран Косиэлни

Францад өнгөрүүлсэн сүүлийнхээ улиралд нэгийг эсрэг нэг халз тоглолтод огт ялагдаагүй гэдэг чинь үнэн үү?
Тэгж ярьцгаадаг юм. Миний дуртай тохиолдол л доо. Биеийн, ур чадварын, бас сэтгэл санааны халз тулаан. Хуурмаг хөдөлгөөн, шийдвэр гаргалт гээд яг л жинхэнэ тулаан шиг байдаг. Довтлогчид сайн хөлөөрөө хаалга руу цохих боломж гаргахгүй байх гэж их хичээдэг. Ийм тохиолдолд нэлээн ухаан зарж тоглох ёстой.

Өөрийн тоглолтоос сайжруулах хэрэгтэй байгаа талыг нэрлэ гэвэл?
Миний хувьд мэдээж туршлага хангалтгүй байгаа. Тэр тал дээр сайжрахын тулд дээд түвшинд тоглох хэрэгтэй. Энд харин дээд түвшин байна. Хичээллээд сурчихдаг юм биш туулж гарч байж олж авдаг юм шүү дээ. Зарим нэг тохиолдолд туршлага хэрэг болно гэдгийг би мэдэж байгаа. Биеийн тамирын хувьд ч гэсэн илүү хөгжүүлэх хэрэгтэй. Хамгаалагчийн хувьд нэг их том хүн биш учраас жаахан жин нэмэх хэрэгтэй байна. Шилдэг хамгаалагч байхын тулд бие томтой байх албагүй гэж би боддог. Бусад талаараа нөхчихнө шүү дээ.

Та Тони Адамсын алдарт 6 дугаарыг авч байгаагаа мэдэх үү?
Энэ дугаарыг зүүдэг байсныг нь анзаараагүй ч түүний тухай би мэддэг байсан. Өөрийнхөө хүрсэн түвшинд хүрэхийн тулд хэрхэн шаргуу ажилласныг нь би биширч байгаа. Энд бол нэлээн нөлөө бүхий байсан юм билээ. Мундаг төвийн хамгаалагч, бас хүчтэй ахлагч байсан. Тухайн үедээ тийм ч ур чадвартай тоглогч байгаагүй ч маш сайн ажиллаж чадсан учраад их сайхан замналаар явсан юм билээ.

Таны хувьд шүтээн чинь хэн бэ?
Лоран Блан. Миний хувьд тэр төгс хамгаалагч. Үнэхээр чадварлаг, бусдын хайрыг татсан, жинхэнэ удирдагч. Тоглож байгааг нь харах юм бол ерөөсөө “дарга”. Хамгаалалтын төвд түүнтэй байхад бол айна гэж байхгүй дээ.

Image
Лоран Косиэлни

Блан одоо Францын шигшээгийн дасгалжуулагч хийж байгаа. Таныг сүүлийн тоглолт дээр дуудаагүйд урам хугарсан уу?
Нэг их урам хугараагүй ээ. Тэгээд ч ДАШТ-ээр тоглосон тоглогчид бүрэлдэхүүнд дуудагдаагүй болохоор нэг их найдаагүй. Шигшээ гэж ярихаасаа өмнө Арсеналынхаа гарааны бүрэлдэхүүнд тогтмол багтдаг болох тухайгаа бодсон нь дээр л дээ. Ийм ч байх ёстой. Эндээ байнга сайн тоглоод байх юм бол шигшээгийн үүд нээгдэх боломжтой шүү дээ.

Та Польшийн шигшээд тоглох боломжтой юу?
Бололгүй яахав. Өвөө маань Польш хүн, гэхдээ аав маань Францад төрсөн болохоор би польш хэл мэдэхгүй. Өнгөрсөн улирлаар Польшийн хөлбөмбөгийн холбооныхон надтай уулзаж энэ талаар асуухад би сонирхож байгаагаа хэлсэн. Гэвч одоо байдал өөр болсон. Тэр үед би Францын шигшээ намайг хэзээ ч дуудахгүй байх гэж боддог байсан. Одоо би Арсеналын тоглогч болсон болохоор бүх зүйл өөр. Би ихэрхүү зан гаргах гээгүй л дээ гэхдээ Арсеналд тоглож байгаа хүнд Францын шигшээд дуудагдах боломж өндөр шүү дээ. Би Польшуудыг хүндэтгэдэг гэхдээ хэзээ нэгэн цагт Францын төлөө тоглох боломжийг алдмааргүй байна.

Ярилцлагын төгсгөлд асуухад, таны Польш нэрийг хүмүүс хэлэх гэж бөөн юм болж байна. Та яг яаж зөв хэлэхийг зааж өгөөч.
Ко-си-элни гэж дуудна. Францад бас энд зарим хүмүүс Ко-ши-элни гэж дуудаад байдаг юм.

Image
Laurent Koscielny

Дуртай тоглогчийн маань амбасын үеийн ярилцлага Арсенал цэг ком дээр гарсан байхыг хараад чадан ядан бантагнасан Цогоо
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Takanohana_Nowitzki » Fri Aug 28, 2015 5:59 pm

Зиа гоё ахын гоё орчуулгыг уншаад эргэтэл ахиад 1 байж байдаг бшд. Баярлалаа. Кошыгоо одооноос зөв дуудаж байя. Косиэлни юм бна шүү.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby BuG » Fri Aug 28, 2015 6:02 pm

Цогоод лайк... манай хэдэн нөхөр байх юм аа.... сэтгэл сэргэтэл орчуулж халдаг :)
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby BuG » Fri Aug 28, 2015 6:03 pm

Лоран Косеилни юм байна шд...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Цогоо » Sat Aug 29, 2015 10:30 am

Image

АНАЛИЗ: ПЕТР ЧЕХ

Арсэн Вэнгэр хамгийн сүүлд 33 настай хаалгач авахад Арсенал бүтэн улирал хожигдолгүй тоглож Премьер лигт түрүүлж байсан. Петр Чехэд маань Йенс Леманы энэхүү “Ялгуусан” амжилтыг давтах боломж гарахгүй нь тодорхой болсон ч түүний шилдэг хаалгач гэдэгт огт эргэлзэх хэрэггүй ээ.

Түүнийг Арсеналын дэмжигчдэд танилцуулаад байх ч шаардлагагүй. Челсигийн бүрэлдэхүүнд 11 жил тоглохдоо Премьер лигийн 162 тоглолтод хаалгаа хуурай манасан гэдгээрээ Дэвид Жэймсийн дараа орох үзүүлэлт юм. Нөгөөх нь түүнээс ердөө хоёроор илүү. Гуч гарснаасаа хойш форм нь унах яагаа ч үгүй гэдгээ мань харуулаад л яваа.

Өнгөрсөн гурван улиралд дунджаар 78 хувийн амжилттай хааж байсан нь лигтээ тэргүүлэх үзүүлэлт. Чех Арсеналыг цухалдуулах тун чиг дуртай. Арсеналын эсрэг арван удаа тоглохдоо зургаад нь гоол алдаагүй. Өнгөрсөн улирал Тибо Куртуагийн оронд манай эсрэг хоёр удаа тоглосон тоглолт ч үүнд багтаж байгаа.

Image

Чехийн хувьд анх ирэхэд нь Карло Кудичини нөөц рүү шилжсэн шиг нөөц хаалгачаар олон жил тогловол зовлонгүй байх байсан. Гэвч шууд өрсөлдөгч багтаа ирэх шийдвэр гаргасан нь түүний амжилтын төлөө гэсэн эрмэлзлэлийг харуулж байгаа юм.

Нэг бодлын хүслээ биелүүлж байгаа хэрэг л дээ. Намайг 20 настай, Францын Реннд тоглож байхад Арсенал авах гэж хичээсэн боловч ажиллах зөвшөөрөл бүтээгүйгээс болж наймаа унаж байсан. Цом түүх гэсэн клубын зорилт ч миний хувийн амбицад тохирч байгаа. Арсэн Вэнгэртэй ярилцсан маань миний шийдвэр гаргахад их нөлөөлөсөн л дөө. Карьерынхаа яг энэ үед хийхийг хүссэн төслийг маань надад гаргаж өгсөн. " гэж Чех өөрөө ярьж байна.

Ер нь бол Чех Арсеналд дасан зохицоход тийм ч их хүндрэлтэй байхгүй. Түүний гэр бүл угаасаа Лондонд байрлаж байгаа, хэл усны бэрхшээлгүй, Премьер лигийн тоглолтыг мэддэг. Хаалгач нар том клубуудэд тоглоход эхнээс нь авахуулаад бөөн шүүмжлэл, дүн шинжилгээ хийгдэж эхэлдэг ч Чехийн хувьд эдгээр хүчин зүйлүүд нь дасан зохицоход маш нэмэртэй байх болно.

Гэвч нөгөөтэйгүүр Чехийн хувьд Арсеналын тоглолтын арга барилд дасах хэрэгтэй болно. Челсид байхдаа их татаж тоглодог хамгаалалтын ард зогсдог байсан. Жозе Моуриньо хамгаалалтын шугамыг өөрийн 16-гийн ирмэгээр тогтоож хамгаалдаг ба Моуриньогийн эхний ба хоёр дахь томилгооны хооронд байсан ихэнх менежерүүд түүнтэй төстэй арга барилаар тоглодог байсан.

Ганц өөр тоглолттой нь гэвэл Андрэ Виллаш-Боаш. Тэрээр хамгаалалтыг нэлээн дээш түлхэж, Чехийг тоглолтод идэвхитэй оролцож, хааяа арван зургаагийн гадуурх хэсгээр цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж байхыг зааварчилж байсан. Багийнхан нь тэр арга барилаар тоглохдоо ихэд тухгүй байсан ба чухам түүн дээр нь Арсенал ажиллаад 2011 онд Стамфорд Брижд 5-3аар хожсон билээ. Премьер лигийн тоглолтод Чехийн 5 гоол алдсан ганц тохиолдол нь энэ.

Image

Чех гэхээсээ илүү хамгаалагч нар энэ системд тохирох гэж үйлээ үзсэн билээ. Гэхдээ Чехийн хувьд Арсеналд энэнээс арай өөр арга барилд дасах хэрэгтэй болно.

Буучид довтолгоо зонхилсон сэтгэхүйтэй баг учраас ихэнх цагийг эсрэг багийн талд өнгөрөөдөг. Иймээс хамгаалалтын шугамын ард их зай гардаг нь Чехийн хувьд Андрэгийн шаардаж байсан шиг тоглолтыг биш ч өөрийн дассанаас өөрөөр тоглох шаардлага үүсгэж байгаа юм.

Хаалгач нь талбайн бусад тоглогч шиг үүрэг хүлээдэг болсон өнөө цагт Чехийн тайван, хашир зан нь маш их хэрэгтэй. Хаалгачийн ур чадварт нь эргэлзэх ч шаардлагагүй юм. Өмнө хэлсэнчлэн амжилттай хаалтын хувь түүнийг хангалттай харуулж байгаа байх. Тэрнээс гадна Чех өөрийн талбайг маш сайн удирдаж, зохион байгуулалт хийдэг.

2006 онд Рийдингэд гавлын ясандаа бэртэл авснаас хойш агаараар ирж байгаа бөмбөгийг хамгаалахаас эмээх болсон гэж зарим хүмүүс ярьдаг ч үнэндээ тийм биш юм. Тэр бэртлээсээ бүрэн эдгэрснээр барахгүй жигүүрээс довтолж байгаа үед ч тун идэвхитэй хамгаалдаг. Хэрэгтэй үед хаалгаа орхин гарч ирж туслалцаа үзүүлэхэд бэлэн байдаг учраас тэрээр хамгаалагчдын итгэж болох хаалгач юм.

Ерөнхийд нь дүгнэхэд Арсенал түүнээс илүү хаалгач авна гэж төсөөлөхөд бэрх. Чех маш мэргэжлийн, улсын бас лигийн онцлогийг сайн мэднэ, тэгээд ПЛ-т дөрвөн удаа түрүүлж байсан. Улирлын төгсгөлд энэ тоо нь тав болж өөрчлөгдвөл түүнийг авсан нь маш зөв шийдвэр байсныг батлах буйзаа.

Image

Онгироод дахиад нэгийг Арсенал цэг ком дээрээс бантагнасан Цогоо.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Logger » Sat Aug 29, 2015 10:38 am

:eek: :-D

форумд like button хиймээр юм аа.
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Takanohana_Nowitzki » Sat Aug 29, 2015 10:43 am

Оннод нь оржээ. Гоё бнаа :-D :eek:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby CrossBonez » Sat Aug 29, 2015 7:09 pm

Кош ирж, Өзил байхгүй гэнэ үү?
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3744
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Radiohead » Sat Aug 29, 2015 7:25 pm

Цогоо ах :eek:
Өзил бага зэрэг гэмтсэн бололтой. Сэлгээнд ч алга
Her Hitler hairdo is making feel me ill
User avatar
Radiohead
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2443
Joined: Sat May 07, 2011 5:43 pm
Location: レディオヘッド

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Gunnerz » Sat Aug 29, 2015 8:03 pm

айлййн улаан арай бишээ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Зак » Sat Aug 29, 2015 8:07 pm

Ер нь Ньюкасл арай л ширүүн тоглоод байна. Бэлерин дээр пен байх нь байсаан. Харин тэр улаан бол арай л хатуудаж.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Цогоо » Sat Aug 29, 2015 8:17 pm

Зүгээр санаандгүй биш бүүр нарийн шилбэний тийшээ хадаасаараа жийсэн байсан. Миний бодлоор улаан нь зөв. Угаасаа хөлөө өргөж жийж орохоор улаан л өгдөг шт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby mazi » Sat Aug 29, 2015 8:23 pm

Митрович дебют тоглолтон дээрээ л улаан авах бсаншд
Карма юм блгүйдээ :ногоон:
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Могжоохон » Sat Aug 29, 2015 8:25 pm

Сайхан сайхан. Зав гаргаж байгаад уншнаа Гоё ах
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Соёлоо » Sat Aug 29, 2015 8:25 pm

mazi wrote:Митрович дебют тоглолтон дээрээ л улаан авах бсаншд
Карма юм блгүйдээ :ногоон:


Арай л харгис нөхөр байна, ддавтан хийчихдэг. Нөгөө Моуриньо хэлж хэлж Мариог гаргасан чинь яадаг билээ ... тэрэн шиг Стив МаКЛаран одоо дахиж тийм юм байхгүй шүү л гэсэн байлгүй дээ, одоо.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Gunnerz » Sat Aug 29, 2015 8:29 pm

муу байнаа 10 хүний эсрэг юм хийж чаддаггүй
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby )(ottaь » Sat Aug 29, 2015 8:33 pm

Озил бхгүй кий пасс хаячих хүн алга. Волкотыг СТ харахыг хүсэхгүй бна...Хѳгийн юм алдахын....Нэг мѳсѳн суулга.
)(ottaь
Буучин
Буучин
 
Posts: 1175
Joined: Mon Nov 01, 2010 10:00 pm
Location: ACT, Australia

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Saiza » Sat Aug 29, 2015 8:42 pm

Уолкаттын тэр алддаг хэцүү шт ээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Зак » Sat Aug 29, 2015 8:43 pm

Ха ха. Гозгор оливийн тос чинь сэлгээний сандалд тогтож ядаад л байна шт. Өвөө чинь солих байх оо. Угаасаа хурдтай гараа гаргаж нүдэх гэж байсан чинь 10-уулаа болчихлоо. Одоо Уолкот хэрэггүй болж байгаа байх.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Цогоо » Sat Aug 29, 2015 8:50 pm

Өзил тоглож байгаа үед Тео урд байвал хамаагүй дээр байх л даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Цогоо » Sat Aug 29, 2015 8:55 pm

Ха ёстой үзэгчдийн хүсэлтээр гэдэг шиг л юм болж байна. Каторлад шар өгчих юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Gunnerz » Sat Aug 29, 2015 9:37 pm

яаяа чүү ай 3 оноо
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests