ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Арсенал лигтээ хэддүгээр байранд орох вэ?

Poll ended at Tue Feb 16, 2016 7:35 pm

1. Нэгт
49
44%
2. Хоёрт
15
13%
3. Гуравт
11
10%
4. Дөрөвт
37
33%
 
Total votes : 112

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Идэрээ » Sat Aug 01, 2015 11:19 pm

Озилын ярилцлага.

Озилыг бэртлээс ирснээс хойш багийн тоглолт сэргэж улирлыг гайхалтай үдсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш.

Хэдийгээр Германыг дэлхийн аваргад түрүүлэхэд тусалсан ч олон хүмүүст шүүмжлүүлж байсан найруулагч маань илүү булчинлаг болж гэмтлээс ирснээсээ хойш маш сайн улирлыг өнгөрүүллээ.

Кака, Гари Невилл Арсен Венгер гэх мэт олон хүмүүс түүнийг магтаад авсан.

Месүт, энэ улирлыг хэрхэн дүгнэж байна?
Мэдээж сайн муу зүйл аль аль нь тохиолоо. Улирлын эхэн хэсэгт Дэлхийн аварга шиг удаан үргэлжилдэг тэмцээнийг дуусгаад удалгүй Арсеналд буцаж ирэхэд их хүнд байлаа. Удсанчгүй би гэмтчихсэг. Энэ гэмтэл кареер дахь анхны хамгийн удаан үргэлжилсэн гэмтэл боллоо.Нэг алхам ухарчихсан юм шиг л санагдаж байсан, гэхдээ арай өөр өнцгөөс харвал тэр 3 сарын хугацаа надад сайнаар нөлөөлсөн. Өөрийнхөө эрч хүчийг дахин сэлбэх боломж олгосон хэлж болно. Одоо би бүрэн формондоо орсон, ерөнхийдөө бид өнгөрсөн улиралд хийсэн зүйлсдээ сэтгэл хангалуун байж болно гэж бодож байна.

Image

Эргэн харахад ач холбогдолтой зуны дараа буцаж анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байв уу?

Маш хүнд байсан. Дэлхийн аварга удаан үргэлжилдэг дээрээс нь Бразил маш хаулуун бүгчим. Үнэхээр чанга байсан. Тоглолтоос тоглолтын хооронд улсыг хөндлөн гулд нисэх хэрэг гарч байлаа, нэмээд тоглолтын дараах амралтууд богино. Энэ бүхэн сүүлдээ биенд илт мэдрэгдэж байсан. Магадгүй миний гэмтэл тэндээс эхэлсэн байх.

Гэмтэлтэй байх үедээ хөлбөмбөгөө их санаж байлаа, одоо эргэн ирсэндээ баяртай байна. Биднийг талбай дээр багаараа илүү боловсорсон байгааг харж болно, улирлыг эргээд дүгнээд, зарим нэгэ амжилттай тоглолтуудыг харах юм бол бид өөрсдөөрөө бахархах бүрэн эрхтэй гэж бодож байна.


Пер, Лукас, та гурвыг буцаж ирэхэд менежер юу гэж хэлэв?
Өмнө нь 1998 оны Францын шигшээ багийнхан гээд менежер маань энэ тал дээр туршлагатай. Бидний бэлтгэл тийм ч их хүнд ачаалалтай бйагаагүй учир нь тэр дэлхийн аварга ямар хүнд байдгийг мэддэг болохоор, биднээр аль болох тохирсон бэлтгэлийг хийлгэхийг хичээж бйасан байх. Эцэст нь чи өөрийнхөө биеийг хэнээс ч илүү мэднэ. Би ч өөрийгөө тоглоход бэлэн болчихсон гэж бодож байлаа гэхдээ яагаад ч юм дотроо нэг л хүч дутуу байгаа нь мэдрэгдэж байсан.
Менежер тоглогчийн хэрхэн ядарсан, сульдсан гэдгийг мэддэг учир нь бид үргэлж талбайн гадна ярилцдаг. Түүнээс үндэслээд тоглогчид бүрт нөхцөл байдалд нь тохирсон бэлтгэл хийлгэхийг хичээдэг. Бэлтгэлийн баг бүрэлдэхүүн ч энэ талаар сайн мэддэг, иймэрхүү асуудалийг яаж шийдвэрлэх арга эвээ аль хэдийнээ олчисхон байдаг.



Image

Астон Вилла, Галатасрай зэрэг хэдэн багуудын эсрэг сайн тоглосон тоглолтуудын дараа өвдгөндөө гэмтэл авсандаа их бухимдсан уу?
Ерөнхийдөө гэмтэх нь нэг алхам ухарсан мэт сэтгэгэдэл төрүүлдэг. Хэдэн өдөр, долоо хоногийн дараагаас л хөлбөмбөгөө санаад эхэлдэг. Би үргэлж багийнхаа тоглолтыг үзэж багтаа тус болохийг хичээж байсан гэвч эмчилгээ хйилгэх, аль болох хурдан фит болохийн тулд амралт их шаардлагатай гээд багтаа тус болж чадаагүй.
Хамгийн боломжит богино хугацаанд бүрэн формондоо орохийн тулд байж болох бүхнээ хйисэн. Зөвхөн хөлбөмбөгт анхаарлаа хандуулж, хоолны дэглэмээ өөрчилж, нэмэлт хөтөлбөрөөр бэлтгэл хийж бйалаа. Одоо бол бие сайн байна, гэмтлийн үе бол тийм ч сайхан үе байгаагүй. Гэмтсэн үедээ болгоомжтой байх шаардлагайт бйалаа. Би тоглохийг хүсч байсан ч бас хариуцлагатай байх ёстойгоо давхар ухаарч байлаа. Миний зорилго үргэлж илүү хүчирхэг болж буцаж ирэх бйасан, би үүнийгээ ч биелүүлсэн гэж бодож байна.


Багтайгаа буцаж нэгдэхэд ямар байв?
Буцаад бэлтгэл хийж эхлэхэд яг л жаахан хүүхэд болчихсон юм шиг байсан. Багийнхантайгаа тоглох, гүйх, бөмбөг цохих, энэ бүгдийг үнэхээр их санасан байснаа ойлгосон. Буцаж бэлэн болох хэцүү байлаа. Би гэмтэлтэй байх хугацаандаа бөмбөгтэй бэлтгэл ерөөсөө хийгээгүй, гэхдээ аль болох өөрийгөө фит байлгахий тулд чадах бүхнээ л хийж байсан. Буцаж талбайд гараад бөмбөг өшиглөөд явахад их үнэхээр сайхан байсан.
Буцаад багийнхантайгаа хамт бэлтгэл хийх гайхалтай мэдрэмж, тэд ч намайг сайхнаар хүлээж авсан. Намайг харсандаа баяртай байсан нь намайг талбайд гарсан баярт үйл явдалд улам нэмэр болсон гэж хэлж болно. Дараа нь харахад тэр гэмтэл надад тусалсан юм шиг санагддаг учир нь ачаалалтай зуны дараа бие маань буцаж сэргэж эрч хүч авах боломж олдсон. Их хэцүү цаг үе байсан ч эцэст нь талбайд эргэн гарсандаа үнэхээрийн их баяртай байсан. Энэ нь надад нэгэн том туршлага болон үлдлээ.


Image

Гэмтэлтэй байх хугацаандаа жимд эрчимтэй бэлтгэл хйисэн. Энэ нь ямар нөлөө үзүүлэв?
Би өөрийгөө илүү чийрэг бакь болсон гэж бодож байна. Том булчинтай, илүү хүчтэй болох гэж жимд явдаггүй. Харин ч эсрэгээрээ, илүү хурдтай, тэсрэлттэй болохийг хичээж байгаа. Энэ нь ч талбай дээр надад тус болж байгааг харж байна, тиймээс үүнийгээ үргэлжлүүлэн хийнэ. Үргэлжлүүлэн нэмэлт бэлтгэлээ хийсээр байх болно, талбай дээрх тоглолтонд эрс нөлөөлж байгааг мэдэрч байна.
Хуучин гэмтлээ сэдрээхгүй байх талаар боломжит бүхий л арга хэмжээг авна. Талбай дээр улам эрүүл, чийрэг болсон мэт санагдаж байгаа. Өмнө нь заримдаа ядарсан, шөрмөс татдаг байсан бол хоолны дэглэмээ өөрчлөөд, нэмэлт бэлтгэлийн хөтөлбөрөөр бэлтгэл хийгээд, их массаж хийлгэж байгаа нь энэ бүхнийг хязгаарлаж байгаа юм шиг л санагдаж байна.


Фитнесийн тал дээр, өмнө нь Германы шигшээд Shad Forstyne-тэй ажиллаж байсан. Энэ улиралд клубт хамт ажиллахад ямах байна?
Түүнтэй ажиллаж байгаадаа баяртай байна. Би түүнийг олон жилийн өмнөөс Германы шигшээд байхийн мэднэ. Гэхдээ гэмтэлтэй бйах хугацаанд маань багийн бүхий л эмч, фитнес дасгалжуулагч нар тусалж байсан. Тэд бүгд намайг буцаж фит болоход тусалсан болоход, тэдний надад үзүүлсэн дэмжлэгт нь талархаж байгаагаа хэлэх нь зүйтэй.
Бие махбодьдоо гаргасан өөрчлөлт маань талбай дээр ч өөрчлөлт авчирч байгаа нь харагдаж байлаа. Энэ бүхэн багийн арын алба багийнхний л ач тус. Тэд бүгд л надад тусалдаг. Одоо хамгийн чухал зүйл бол өөрийгөө фит байлгах явдал. Талбай дээр бөмбөг миний хөлд байхад би аз жаргалтай байдаг, одоо үүнийг мэдэрч байгаа нь их сайхан байна.


Image

Премьер лигт одоо дасан зохицож байна уу?
Би энд үргэлж л тухтай байсан. Хүнд үеүд байсаан харин одоо бүх зүйл сайхан байна. Баг маань ч амжилттай, багийнхний маань сайхан хандлагаас болж одоо гэртээ байгаа мэт л байдаг болсон. Босс ч надад их тусалдаг. Тэр үргэлж надад итгэж байдаг нь намайг Арсеналд аз жаргалтай байхад их тусалсан гэж хэлж болно.

Олон тоглогчид өөр улсаас ирж Премьер лигт тоглоходоо хоёр дахь улирлаасаа л тоглолтоо гаргаж эхэлдэг. Чиний хувьд бас ийм байсан гэж бодож байна уу?

Англид ирээд хөлбөмбөг үзэхэд ямар хатуу ширүүн болохийг нь мэдэрдэг. Бусад лигүүдэд зарим тоглолтууд их хүнд, зарим тоглолтууд гайгүй хөнгөхөн байдаг. Энд улирал маш урт, олон тоглолттой. Долоо хоногийн дундуур тоглоно, дээрээс нь өвлийн амралт гэж байхгүй. Хөлбөмбөгчний хувьд, энэ нь дасан зохицохоос өөр аргагүй зүйл.
Эхний улиралд, өвлийн амралт байхгүйгээс болж, их ядарч байгаагаа мэдэрч байсан. Эхний улирлын дараа дэлхийн аваргад орсон. Гайхалтай мөч байсан. Үүний дараа буцаж ирэхэд, фитнес дасгалжуулагч хэдий би фит юм шиг мэдэрч байгаа ч сэргэг байдал дутаж байгааг хэлж бйалаа. Би үргэлжлүүлэн багтаа туслахийг хүссэн, үүнээсч бол гэмтэл авчихсан. Энэ үнэхээр хүнд үе байсан. Олон тоглолт өнжинө гэдэг тийм сайхан зүйл биш гэхдээ энэ тоглогч бүрийн л туулж өнгөрөөх туршлагийн нэг.


Image

Улирлын онцлох мөч?
Хэд хэдэн ч мөчүүд бий. Мэдээж гэмтлээс буцаж ирэхэд хөгжөөн дэмжигчид дэмжиж байсан. Багаараа гайхалтай тоглолт үзүүлсэн тоглолтууд байна, тэр бүхэнд өөрйин хувьд нэмрээ оруулж байсан нь их сайхан. Гэхдээ багаараа амжилттай байж түүнийгээ үргэлжлүүлнэ гэдэг хамгийн чухал

Ливерпүүлийн эсрэг чөлөөт цохилтоос гоол оруулсан. Их өрсөлдөөнтэй байхад, хэн нь цохихийг яаж шийдсэн бэ?
Би зүүн хөлтэй болохоор, баруун талаас цохих цохилтуудыг цохих боломж ихтэй. Нөгөө талаас, Казорла, Санчез хоёр дундаа тохирцгоодог. Ливерпүүлийн эсрэг оруулсан гоол маань гоё гоол байсан, гоолу оруулсандаа их баярласан. Тэр өдрийг улам гоё болгсон зүйл нь бидний тэр өдөр гаргасан тоглолт байсан. Ливерпүүлийн эсрэг нэгэн гайхалтай хөлбөмбөг үзүүүлсэн, тэдэнд биднийг хожих ямар ч бололцоо олгоогүй. Бидний хувьд тэр бол гайхалтай тоглолт байсан.

Тэр гоолын баяраа тэмдэглэхдээ ч тэр, бусад өөр гоолын баяраа гараараа М үсэг үүсгэж байгаа харагдсан. Үүнийгээ тайлбарлахгүй юу?
Энэ манай нагац дүүд зориулагдсан юм. Түүний нэрийг Мира гэдэг, би гоол хийхдээ, гоолоо түүнд зориулдаг. Одоо үүнийг ойлгоход хэт жаахан байналдаа. гэхдээ Мира Лондонд хэд хэдэн удаа ирж миний тоглолтыг үзэж, энэ гоолын баяраа хийхийг ч хараад амжсан шүү. Мира эгдүүтэй түүнтэй цагийг өнгөрөөх дуртай. Одоо яг ид ойр тойронд нь байхад зугаатай байдаг насан дээрээ байгаа. Түүнд Арсеналын, болон Германы шигшээгийн өөрийнх нь нэртэй өмсгөлүүд бйадаг.

Image

Хөлбөмбөгтөө эргээд орцгооё, Сүүлийн тоглолтуудад Алексис та хоёрын ойлголцол их сайжирсан байгаа нь ажиглагдсан. Та хоёр талбай дээр ямар хэлээр харилцдаг вэ?
Үнэнийг хэлэхэд, талбай дээр байхад заавал төрөлх хэлийг нь мэдээд байх шаардлага байхгүй. Ерөнхйидөө, бүгд өөрйинхөө юу хийх яах ёстойг мэдэж байдаг. Зарим нэг "пасс", "аливээ" ч юмуу хүн бүр мэддэг үгнүүд бол хэрэглэдэг. Энэ багт Алексис байгаа нь их сайхан хэрэг. Тэр олон ч гоол оруулж гайхалтай улирлыг үдлээ.
ФА цомд Алексисд дамжуулсан эхний гоолын дамжуулалтынхаа талаар ярьвал....

Тэр бол инстинктээрээ л хийсэн үйлдэл. Тэр гоолын дараа Инстаграм дээр нэг фэний хйисэн Алексис бид хоёрын дунд график сумаар зурж тайлбарлсан зураг явж байсан. Тэр зураг их инээдтэй. Би бөмбөг авахдаа, аль хэдийнээ дараа нь хийх үйлдлээ бодчихсон байдаг
Би үргэлж хэрвээ тодорхой нэгэн тоглогч тодорхой нэгэн хэсэгрүү очвол юу болох вэ гэдэг талаар боддог. Энэ нь өөр хэн нэгэнд талбай гаргаж өгч байна уу? гэх мэтчилэн. Рийдингийн эсрэг Алексист дамжуулсан дамжуулалтуудад бол ихэвчилэн инстинкт л шаарддаг.

Би ч миний дамжуулсан бөмбөг Алексисыг олж очсонд баярлсан, түүнйиг гайхалтай төгсгөл хийсэн гэж бодож байна. Тэр их чухал гоол байсан, Алексисын хамгаалатын арын гүйлт бүх зүйлийг амар болгоод өгсөн. Миний хйисэн зүйл бол гүйлтийг нь тодорхойлоод, зайг хараад, түүнийг олох.

Image


Автобус хүлээж суух зуураа хоёр ч юм орчуулчихлаа. Дахиж ер нь өөр юм нэг их оруулж амжихгүй байх.

Энэ жил амжилт гаргах бүх зүйл л бүрдээд байна.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Соёлоо » Sat Aug 01, 2015 11:22 pm

Форумд хавьд ийм хөдөлмөрч хүнийг харсангүй ээ. Сэдэв нээх хүсэл төртөл сайхан сэдэв нээжээ, ИДЭРЭЭ. Хөршүүддээ энэ улиралд нь өндрөөс өндөр амжилт хүсье!!!
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Идэрээ » Sat Aug 01, 2015 11:33 pm

Суарез манайхруу ирэх гэж байхад Жеррард ятгаж болиулсан юм гэнэ.
"Жеррард надад хэрвээ чи нэг сайн улирлыг үдэхэд, европын томчууд чиний төлөө ирэх болно, хүлээчих гэж хэлсэн. Түүний зөв байж дараа жил нь Барса намайг авахаар ирсэн. Түүнйиг нь би хэзээ ч мартахгүй"
гэжээ.

Суарезыг авчихсан бол Алексисыг авахгүй байсан болохоор харамсахаа ч байж.

Бенземаг авах нь яг уржнангийн Озилыг авдагтай ижил нөхцөлд байгаам байна. Хэрвээ Реал Ройсийг авах юм бол, манайх зөрүүлээд Бензыг.

Левандовски гэсэн шуум яваад байна. Пеп солиороогүй л бол явуулна ч гэж байхгүй биз. Хэрвээ авчихдагийм бол би лав та нартай харьцахгүйээ . :ногоон:

Кэмпбэллийг манайх £7m -аар зарчих гээд байдаг. авах багууд гэрээний хугацаа бага үлдсэнийг нь далимдуулаад их үнэ өгөхгүй. Гацааны байдалтай л байх шиг байна.

Dan Crowley хүү Барнслируу зээлээр явж.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby mn_rocisky » Sun Aug 02, 2015 9:38 am

http://www.footytube.com/video/vfl-wolf ... g01-359900

Манай Лорд мундаг юм аа.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby mn_rocisky » Sun Aug 02, 2015 12:09 pm

http://livefootball.ws/17809-fluminense-gremio.html

Силва бацаан Роны эсрэг тоглож байна
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Takanohana_Nowitzki » Sun Aug 02, 2015 1:35 pm

Нээлт янзын болжээ. Бамбайгаа өнөөдөр хамгаалах билүү? Хэдээс вэ? Гарах тв бгаа болов уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17454
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby mick » Sun Aug 02, 2015 1:46 pm

Үхэр буу шиг зурагнууд тавьжээ кк. Түрүүлчжээ...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby zigo » Sun Aug 02, 2015 2:02 pm

Сайхан нээжээ. Идэрээдээ баярлалаа. Гэхдээ одоо зурагнуудыг нь янзалсан нь дээр байхаа. Хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Идэрээ » Sun Aug 02, 2015 2:14 pm

Янзлана гэхээр яана гэсэн үг үү? Аль зурагнууд нь вэ, том байна гэж үү?
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Blizzard » Sun Aug 02, 2015 2:21 pm

Ehnii huudasnii ter tom zuragnuudiig heleed bgm bolu :eek:
Blizzard
 
Posts: 661
Joined: Sun Sep 07, 2008 5:00 am

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Шепперд буш » Sun Aug 02, 2015 3:18 pm

Оройний тоглолт ганданд гарах юм шиг бна очих хун бна уу
Шепперд буш
 
Posts: 920
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby mn_rocisky » Sun Aug 02, 2015 3:30 pm

Бүгд л очно шдээ кк.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Шепперд буш » Sun Aug 02, 2015 4:58 pm

Челсигийнхэн очно гээд бна ганцаараа очоод бялба нудуулэх байх гэж айгаад кк
Шепперд буш
 
Posts: 920
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Mojul » Sun Aug 02, 2015 5:17 pm

Гаргах суваг юу байгаа вэ.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby zigo » Sun Aug 02, 2015 5:30 pm

Идэрээ wrote:Янзлана гэхээр яана гэсэн үг үү? Аль зурагнууд нь вэ, том байна гэж үү?

zuragnuud chini solidtson bgaa yum shig l bn. esvel buruu ortson ch geh yumuu u
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby mn_rocisky » Sun Aug 02, 2015 5:34 pm

Mojul wrote:Гаргах суваг юу байгаа вэ.


Ямар ч байсан Спорт1-р бат. ВТ sports 2-р бас гарах юм байлээ. Amerik -н FOX sports -р гарна гэж байна. Тэр нь чухамд монголд гардаг нь мөн эсэхийг мэдэхгүй байна.

Arenavision.in гээд испаний сувгуудаар мэдээж гарах байлгүй дээ. acestream программ суулгачихсан байхад энэ сайтын 7 сувгийг асуудалгүй үзчиж байгаам.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Logger » Sun Aug 02, 2015 6:01 pm

За Моуриньюг хожих цаг нь болоо байлгүй дээ
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Буучин » Sun Aug 02, 2015 6:13 pm

o0ps! wrote:За Моуриньюг хожих цаг нь болоо байлгүй дээ

Харин тх болссооооннннннннннН..........................
Нэг л балбаад өгөх юм шиг санагдаад байгаамдаа...
Энэ үдэш Буучидынх...
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Mojul » Sun Aug 02, 2015 6:44 pm

Roy Keane says Arsenal players are too interested in 'selfies' to win league

Image
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Nova » Sun Aug 02, 2015 6:52 pm

Бензийн төлөө 45 сая паунд санал болголоо л гэнэ.
Ингэж ингэж ирчих юм биш үү?
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6384
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Гансүх » Sun Aug 02, 2015 7:15 pm

Neelt yanziin goy boljee.
Univision gargah suvag baina uu.
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7719
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby CrossBonez » Sun Aug 02, 2015 8:20 pm

Харин Юнивишнээр Спорт1 энэ тэр хэд дээр гардын?
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3743
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Gunnerz » Sun Aug 02, 2015 9:16 pm

Image

гарааны бүрэлдхүүн жигугийн оронд уолкат
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Gooner » Sun Aug 02, 2015 9:16 pm

Ace Stream link юу байна?
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ARSENAL 2015/16: VICTORY GROWS THROUGH HARMONY

Postby Logger » Sun Aug 02, 2015 9:47 pm

Gooner wrote:Ace Stream link юу байна?


acestream://79fdeec7c55f500d54d31c99d36a3a8d7bf4a9a4
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron