Page 10 of 11

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Fri Feb 19, 2016 11:08 am
by Forza Juve
Фиорентина Тоттенхэмийн сэлгээний гаруудыг нь хожиж чадахгүй тэнцэх юм.

нөгөө талд Наполи бас бүтэлгүйтэж хожигдож,....хариу тоглолтод лигт анхаарлаа хандуулаад Европа лигийг хаяад балбаж чадахгүй байх л даа.... Ядаж байхад Наполи Милан, Фиорентинатай энэ үеэр лигтээ тоглох юм байх

Лацио бол Галатасарайтай талбай дээр нь гоолтой тэнцсэн гайгүй үзүүлэлт үзүүлж

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Fri Feb 19, 2016 11:38 am
by ТӨӨГӨӨ
Гоол нь аймар орсон бна шд

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Mon Apr 04, 2016 9:55 am
by Forza Juve
Фиорентина үнэн бүтэлгүй юм аа ккк хэдэн ч жил дараалан 4-р байранд оров... Энэ жил Росси, Гомез 2-оо байлгаж байсан бол ингэж бүтэлгүй олон тэнцээ хийхгүй л байсан байх аа. Гомез Бешикташд мэргэн бууч болоод шигшээдээ дуудагдсан, Росси тэнд хомоол хамагчид байнга гараанд гараад л гоолдоод л байна.

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Mon Apr 04, 2016 6:31 pm
by Shaggy
Анхнаасаа онгоцыг явуулдаг л их буруудсан юм, өөрийн гэсэн арга барилтай их гоё баг болчихсон байсан хүмүүс нь гэмтээд байсан л гэхээс биш

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Mon Apr 04, 2016 9:28 pm
by Sesame7
Image
Шинэ дасгалжуулагч нь Соуса гээд Евро 2000д Португалийн шигшээ багт тоглодог байсан, 96 97 онд Дортмунд Ювентусд 2 дарааллаад аваргуудын лиг гусчдаг нөхөр шд. Ноднин Базелд байхдаа Ливерпүүлийг хусаад Реалтай цуг хэсгээс нь гаргачихсан. Лав дасгалжуулагчын гараагаа Англиас эхлээд Унгар, Израйл, Швейцарийн аварга болоод үзчихсэн овоо гар байгаамдаа. Энэ жилдээ биш гэхэд ирэх жилээс юм дуулгана даа. Гэхдээ наана нь халагдахгүй бол. Ромад бут ниргүүлээд, араас нь дарааллаад тэнцчихсэн болохоор аваргуудийн лигийн эрх худ болсон. Нэг онцгүй нь Монтеллагийн босгосон гоё багийг нураачихсан шүү. Ирэнгүүтээ Гомез, Хоакин, Варгас, Аквиланниг явуулчихсан, сая өвөл Россиг Леванти руу зээлчиж байгаам.

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Fri Dec 09, 2016 12:35 pm
by Forza Juve
Фиорентина хожиж, Рома тэнцэж тус тусын Европа лигийн тэмцээний хэсгээ тэргүүлжээ. Сассоуло, Интер 2 хасагдаж.... Сассоуло баахан гэмтэл бэртэл гээд урамтай эхэлсэн ч болсонгүй, 5-р тойрогт Рапидад хожиж яваад бариулаад л боломжгүй болсон. Интерийн жилийн ээлжит галзуу өвчин хөдлөөд унаад өгсөн, сүүлд ядаж 2 хожсон нь болоо шдээ. Уг нь 4 баг 4-үүлээ хэсгээсээ гарчих боломж байлаа гэсэн ч 2 нь бүдэрлээ...

Энэ жилээс Европа лигийн тэмцээний шагналын сан 240 саяаас 71%-аар өсөж, 411 сая болсон... гайгүй үзвэл бас ч хөөрхөн орлоготой юм шиг билээ. Өнгөрсөн улирал Ливерпуль Европа лигээс 37,8 сая евро олсон, голчлон ТВ-ийн мөнгөний хуваарилалт нөлөөлсөн ч Италийн 2 баг гайгүй үзвэл гайгүй л орлоготой байх биз.

Фиорентинагийн Пауло Соузаг энэ улирал дуусгаад явуулна гэсэн шуум эрчимжиж, фэнүүд нь ч багын амжилт муу байгаад сэтгэл дундуур байгаа болтой. Өнгөрсөн улиралд 10-р тойрог гэхэд лиг тэргүүлж байсан, бүр энэ хүснэгтээрээ аяга, цамц хүртэл гаргасан байсан ккк

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Fri Feb 24, 2017 3:57 pm
by Forza Juve
Энэ Фиорентина хожлоо балай алджээ.... 3:0-ээс нутаг дээрээ 4 гоол алдаж бариулах гэж... Манайхыг нутаг дээрээ хожоод л айхтар баяр болсон, тэрний шарталт гараагүй болтой :ногоон:

Соуза ч одоо хусуулахгүй бол ч энэ улирал дуусгаад явах юм байна даа.. Гэхдээ олон багуудтай холбогдоод, бүр манай Аллегригийн дараагийн кандидат гэж яригдаж байсан ч нэр хүнд нь энэ улиралд муухай унаж, ер нь карьер ахих шаанс байхгүй болсон байх аа.

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Sun Mar 04, 2018 7:26 pm
by Forza Juve


Фиорентинагийн ахлагч Давидэ Астори шөнө унтаад өглөө сэрээгүй байна. Удинезетэй хийх тоглолт хойшилжээ.

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Sun Mar 04, 2018 7:30 pm
by Жонон
Энэ тойрог тэр чигтээ хойшилчихож бгам бишө.Heart attack гэнэ.Манайд тоглож бсан.Харамсалтай бнаа

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Sun Mar 04, 2018 8:32 pm
by Forza Juve
Италид уг нь энэ зүрхний асуудлыг сайн шалгадаг, хянадаг... нөхөр өнгөрч дээ.

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Sat Mar 10, 2018 10:10 am
by Forza Juve
Image

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Mon Mar 12, 2018 5:05 pm
by Forza Juve
Image

Фиорентинагийнхан экс ахлагч Асториг нас барсанаас хойш анхны тоглолтоо хийж, энэ үеэр хүндэтгэл үзүүлсэн байна. Хожлын гоолийг Асторигийн оронд гарааны төвийн хамгаалагч болсон Хюго хийсэн бөгөөд хүндэтгэл үзүүлсэн байна.

Image

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Mon Mar 12, 2018 11:39 pm
by rednasca
Юм цаанаасаа учиртай байх юм даа...

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Tue Mar 13, 2018 8:32 am
by Жонон
Энэ харин их сонин тохиол болсоон.

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Tue Mar 13, 2018 11:11 am
by Forza Juve
Image

Айхтар өндөр үсэрч, мөргөж гоол хийсэн байна. Нөхдүүд ингэж төсөөлж

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Tue Mar 13, 2018 2:08 pm
by rednasca
Пээ...
Ёстой л тэгж дээ...
Гэснээс манай аавыг Алтанбулагийн чөлөөт бүст ажиллаж байх үед буюу одоогоос 10-аад жилийн өмнө Италийн хэдэн бизнесмен ирж хөрөнгө оруулна гэж ярилцаж байсан юм... тэдний нэг нь Фиорентина клубтэй холбоотой нөхөр байж таараад Алтанбулаг сумын хүүхдүүдийн клуб байгуулаад холбож өгье гэж билээ... тэндээс бичиг цаас нь ч ирээд л, баахан бөмбөг, шипи нтр ирж байсан санагдана... даанч харамсалтай нь Чөлөөт бүсийн үйл ажиллагаа замхраад тэр ч мөн адил бүтэлгүйтсэн... одоо үлдсэнээс гэвэл Фиорентина клубын далбаа аавынд байдаг... хэхэ...

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Tue Mar 13, 2018 3:47 pm
by Dj Tuvshin
Энэ нөхөр нь тэгээд 31 дугаартай нтр...
Овоо өндөр үсэрчээ...

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Sat Jan 05, 2019 9:27 pm
by Forza Juve
Image

Муриэл Фиорентинад иржээ... Манай Пьяача хүүгийн боломж улам л багасах нь дээ.

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Fri Apr 12, 2019 9:07 am
by Forza Juve
Image

Фиорентина Пиолиг халаад Монтеллаг авчиржээ... арай л оройтсон шийдвэр байлаа. Энэ жил Фиорентина гайгүй тоглогчидтой байж боломжоосоо муухан л амжилт үзүүлээд байсан.

Монтелла Фиорентинаг сайн удирдаж байсан.

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Fri Apr 12, 2019 7:48 pm
by Temkhaan
Montella: Илүү туршлагатай болсон

Vincenzo Montella өөрийн өмнө нь дасгалжуулж байсан Fiorentina багтаа эргэн ирлээ. Өөрийг нь танилцуулах хэвлэлийн бага хурал дээр тэрээр энэ багтаа илүү туршлагатай нэгэн болсноор эргэн ирж буйгаа мэдэгдэв. Бид түүний сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

"Della Valle гэр бүлийнхэн болон Pantaleo Corvino захирал намайг өөрсдийнхөө төсөлд итгүүлсэн.Хөгжөөн дэмжигчид сэтгэл санаагаар унасан байдалтай байна. Учир нь тэд биднийг илүү ихийг хийж чадах байсан гэж бодож байгаа. Fiorentina клубд урам зориг гэх зүйл бага байна. Бид үүнийг дахин бий болгох хэрэгтэй.Би энэ мэргэжилдээ хайртай болохоор Fiorentina саналыг хүлээн авсан. Тэрнээс надад өөр сонголт байхгүй байсандаа гэсэн үг бишээ. Надад өөр олон багуудаас санал ирсэн. Италиас өөр баг ч байсан. Гэхдээ надад ирсэн тэдгээр саналууд надад итгэл төрүүлээгүй. Би энд багийн захирал Pantaleo Corvino-тай хөлбөмбөгийн талаар бүхэл бүтэн 3 цагийн турш ярилцсан. Би ажилдаа дуртай ийм зан чанарыг биширдэг. Би ч гэсэн өөрөө өөрчлөгдсөн. Яахав хэдэн цагаан үс нэмсэн. Илүү туршлагатай болсон. Federico Chiesa бол ер бусын тоглогч бөгөөд бүхий л дасгалжуулагчид түүнтэй хамтран ажиллахдаа дуртай байх болов уу. Учир нь тэр хүсэл тэмүүлэл амжилтаар цангасан авьяаслаг бөгөөд үүнийгээ бэлтгэл болгон дээр харуулдаг"

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Thu Jun 06, 2019 11:08 am
by Forza Juve
Image

Фиорентинаг Итали гаралтай АНУ-гийн иргэн Рокко Коммиссо 200 сая еврогоор худалдан авч байгаа юм байна. Нөхөр бол Ювентусын фэн юм.

Фиорентинагийн одоогийн эзэд ах дүү нар багийн фэнүүдийн дунд нэлээд нэр хүндээ алдаад байгаа билээ.

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Thu Jun 06, 2019 11:33 am
by Shaggy
Shaggy wrote:Анхнаасаа онгоцыг явуулдаг л их буруудсан юм, өөрийн гэсэн арга барилтай их гоё баг болчихсон байсан хүмүүс нь гэмтээд байсан л гэхээс биш

8-)

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Wed Aug 21, 2019 5:13 pm
by Forza Juve
Image

Рибери Фиорентинад ирж байгаа гэнэ дээ. Шинэ эзэнтэй болоод багаа бага ч гэсэн сайжруулахад анхаарч л байна.

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Sat Aug 24, 2019 4:28 pm
by Forza Juve
Image

Image

Риберигийн танилцуулга болсон байна. Фиорентина чинь энэ жил багаа гайгүй зузаатгачихлаа шүү... Рибери дээр хамгаалалтанд Пол Лирола, хагаст Принц Боатэнг, төвдөө Бадежээ буцаан авсан, Зурковски, Пулгар гээд төвийн хагасууд авсан... Европа лигийн эрх авчихаар л харагдаад эхэллээ.

Тони нэлээд ятгасан гэж байна ккк

Re: Скуадра Виола - Fiorentina

PostPosted: Sat Nov 02, 2019 4:21 pm
by Forza Juve
Рибери Лациод талбай дээрээ хожигддог тоглолтонд тоглолт дууссаны дараа захын шүүгчийг буруу шийдвэр гаргалаа гэж дайраад, түлхээд 3 тоглолтонд оролцох эрхээ хасуулсан гэнэ. Уг нь бол багтайгаа ойлголцоод гайгүй л тоглоод эхэлсэн байсан.