SSC Napoli

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Рафа БЕНИТЕЗ-тэй ямар амжилт үзүүлэх вэ ?

Скудетто
3
13%
Аваргуудийн л лигийн эрх авна
15
63%
УЕФА -н эрх л авна,энэ жилдээ топ 4 -д орку
5
21%
Аваргуудийн лигт өндөр амжилт гаргана
1
4%
 
Total votes : 24

Re: SSC Napoli

Postby Nobun@g@ » Fri Jul 26, 2013 9:23 am

Наполи бас арай л үнэ хөөрөгдөөд байгаа юм шүү...
Гэснээс Ювэ Вераттигаар яах нь уу... Тэртээ тэргүй голдоо битүү юм байж...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: SSC Napoli

Postby LeMoN » Fri Jul 26, 2013 9:26 am

Nobun@g@ wrote:Наполи бас арай л үнэ хөөрөгдөөд байгаа юм шүү...
Гэснээс Ювэ Вераттигаар яах нь уу... Тэртээ тэргүй голдоо битүү юм байж...


Пирло зодог тайлахаар яахын.Итали найруулагч шигшээгийн ирээдүй.Өөрөө манай фен түрүү жил бараг авцан байхад

ПСЖ-гэж нуснууд авцан.Наполи-д алдвал дараа нь Кавани шиг 60-р авах хэрэг гарна Де Лаурентисийг ямар мэдэхгүй биш
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: SSC Napoli

Postby ..::Affictor::.. » Fri Jul 26, 2013 9:30 am

Санктс явж Pepe Reina ирж байгаа юм биз дэ
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: SSC Napoli

Postby Forza Juve » Tue Jul 30, 2013 8:12 am

Image

Наполигийн 3 дахь жерси нь гэнэ дээ... ёстой хачин юм хийжээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SSC Napoli

Postby Nobun@g@ » Tue Jul 30, 2013 8:30 am

Дайнд орох гэж байгаа юм уу хаашаам... харахад гачин юм болчиж дээ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: SSC Napoli

Postby rednasca » Tue Jul 30, 2013 3:14 pm

энэ Хамшик үсний засалтаасаа уйддаггүй юм байх даа?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: SSC Napoli

Postby LeMoN » Tue Jul 30, 2013 3:23 pm

rednasca wrote:энэ Хамшик үсний засалтаасаа уйддаггүй юм байх даа?...


Аль хэдийн моодноос гарчаад байхад мэдэрдгүй наасс хаха :ногоон:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: SSC Napoli

Postby Rosso Neri » Wed Jul 31, 2013 11:52 am

Рафа одоо Шкртел-г авахыг хүсч байгаа гэнэ дээ. Ирчих юм бол бүрэлдэхүүн бүр л аймар болох нь. Маззари байхдаа эднийх 3-4-3 гэсэн тактикаар тоглодог байсан. Тэгээд сөрөг довтолгоо нь аймшигтай. Кавани сөрөгөөр манайд хэт трик хийгээд харьж байсан ч үе бий. Одоо Рафа ирээд хамгаалагч нар цуглуулаад байгааг бодоход 4 хамгаалагчтай л тоглох юм шиг байна даа. Шинэ дасгалжуулагчийн арга барилд дасахгүй жаахан цаг авч мэдэх л юм. Гэхдээ л гар хөл нь нийлэх юм бол ямар ч багтай үзэхээр л баг босч байна даа.
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: SSC Napoli

Postby El Payaso » Wed Jul 31, 2013 8:17 pm

Shkertl ireel neeh lag bolloo u kk. Manai Albioliin l hemjeenii garsh kkk.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40721
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: SSC Napoli

Postby tsenguunm » Wed Jul 31, 2013 9:21 pm

хаха юун аймар емсгел вэ? Балотелли ирэх гэж байгаам уу тvvний стиль байна шд.
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: SSC Napoli

Postby UULAA » Thu Aug 01, 2013 5:12 pm

Image
Image
Image
Image
Image
Image
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: SSC Napoli

Postby hosko » Thu Aug 01, 2013 11:49 pm

За манай 3 бэлтгэлдээ гараад эхлээ шив... Эднийхийг 3 топтойгоо тоглох үед нь үзэхийг хичээнээ... Италийн лиг чинь бас ч гэж хааяадаа нэлээн эрт тоглоод байж харагддаг...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: SSC Napoli

Postby Nobun@g@ » Fri Aug 02, 2013 1:16 pm

Тэгдэг шд... Гэхдээ чи ТОП-уудтай тоглох тоглолт үзэх гэж байгаа бол шөнөдөө л босох нь дээ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: SSC Napoli

Postby ТОНИ » Sat Aug 10, 2013 8:21 pm

Forza Juve wrote:Image

Наполигийн 3 дахь жерси нь гэнэ дээ... ёстой хачин юм хийжээ.


:-o :-o :-o :eek:
Image
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: SSC Napoli

Postby Цогоо » Sat Aug 10, 2013 8:44 pm

хахаха. Кол оф дюти тэнд байгаа хахаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: SSC Napoli

Postby UULAA » Mon Aug 12, 2013 4:22 pm

Image

бас л тэр эвгүй 2
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: SSC Napoli

Postby hosko » Wed Aug 14, 2013 4:41 pm

Яг Наполийгийн фэн гэж хүн байдаг юмуу манайхан дунд?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: SSC Napoli

Postby Г.Баяраа » Thu Aug 15, 2013 9:04 am

Эдинсон Каванигүй Наполи хэр хол явах вэ ?

Image

Сүүлийн 3 жилд анх удаагаа Наполи шинэ улирлыг Эдинсон Каванигүйгээр эхлүүлэх гэж байна. Өнгөрсөн гурван жилд Кавани хэний ч мэдэхгүй Уругвай залуугаас дэлхийн хэмжээний топ довтлогч болж чадсан. Тэрээр “Аззурри”-г дахин Сери А лигийн аваргын өрсөлдөөнд эргэн ирэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг.

Тэрээр Сан Паулуд тоглох хугацаандаа бүх тэмцээнд 138 тоглолтонд 104 гоол оруулсан юм. Гэхдээ Италийн хөлбөмбөгийг нөмрөөд чамгүй удаж байгаа санхүүгийн асуудал Наполигийн ерөнхийлөгч Аурелио Де Лаурентист сонголт үлдээсэнгүй.

Тэрээр PSG-гийн тавьсанөндөр хэмжээний саналыг тэрээр хүлээж авсан юм.
Гэхдээ Де Лаурентис маш ухаалаг ажилласан. Өнгөрсөн улиралд Кавани гэрээгээ сунгахад тэрээр 63 сая еврогоор гэрээг цуцлах нөхцлийг оруулж өгсөн.

Хөлбөмбөгийн зах зээл хаашаа эргэж байгааг "кино найруулагч" нилээн эртнээс анзаарсан бололтой. Энэ зуны наймааны цонх нээгдсэн даруйд Челси, Реал Мадрид зэрэг багууд Каваниг авах хүслээ илэрхийлж байсан боловч 63 сая шууд хармаанаасаа гаргаад өгчихөж чадсангүй.

Тэднийг ийнхүү дүлэгнэж байх хооронд PSG –гийн эзэд өмнүүр нь орчихсон. Бүх зүйл Де Лауринтисийн төлөвлөснөөр боллоо. Тэд Каванигийн ур чадварыг хангалттай ашигласнаас гадна хөлбөмбөгийн түүхэнд 5-т бичигдэх өндөр үнээр “Эль Матадор”-ыг явууллаа. 63 сая евро бол ухаалаг ашиглавал хэд хэдэн топ тоглогч авчирах хэмжээний мөнгө.

Мэдээж хэрэг эхний ээлжинд Каванигийн үлдээсэн том “хар нүх”-ийг бөглөх шаардлага тулгарлаа. Нилээд олон довтлогчдын нэр яригдаж байсан боловч эцэст нь Гонзало Игуайныг сонгосон юм.

Эзэн хааны багт тоглох хугацаандаа өөрийгөө харуулсан Аргентин тоглогчыг 37 сая еврогоор авчирсан. “Пипа” Каванигийн үлдээсэн байран дээр тоглох нь ойлгомжтой.

Довтолгооны шугаманд түүнд туслах Горан Пандев, Лоренцо Инсинье, Дрис Мертенс гэсэн залуучууд байгаа. Сүүлд нэрийг нь дурьдсан шинэ Бельги тоглогчын хувьд PSV-гээс ирсэн бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 86 тоглолтонд 45 гоол оруулжээ. Мөн шигшээ багтаа 19 тоглолтонд оролцож 2 гоол оруулаад байгаа өсөн дэвжиж буй буй залуу од.

Бас арын шугам ч гэсэн муугүй хүчирхэгжсэн. Пэпэ Рэйна Ливэрпүүлээс зээлээр ирснээр нас нь явж буй Морган Де Санктис Рома руу шилжиж зайгаа тавьж өгсөн.

Валтер Маццариг даган Интер луу хүлгийн жолоо залсан Уго Кампаньярогийн зүүн талд үлдээсэн орон зайг нөхөхөөр Раул Албиол Реалаас мөн ирсэн байна. Ямартай ч эдгээр өөрчлөлтүүд клубыг өнгөрсөн жилийн түвшингээс доошлуулахгүй нь ойлгомжтой. Эерэгээр бодвол нэг шат дээшилсэн.

Цаасан дээр Наполигийн асуудал шийдэгдсэн юм шиг харагдаж байгаа боловч тодорхойлох асуудал цөөнгүй байна. Юуны түрүүнд Маццаригийн Наполигоос - Бенитезийн Наполи болох шинэчлэлт хэр удаан үргэлжлэх вэ ?

Маццаригийн 3-5-2 систэм Сери А-г түймэр адил нөмөрч ихэнхи багууд ашиглах болсон. Аварга болсон Ювентус хүртэл энэ тактикаар тоглож гайхалтай амжилтыг үзүүлсэн юм.

Одоогийн Наполи Рафаг ямар ч тактик гаргаж ирсэн түүнд нь хурдан дасан зохицох хэрэгтэй. Багийн ерөнхий тулгуур иймэрхүү шалгуурыг давах хэмжээний даацтай харагдаж байгаа. Гагцхүү Рафа зөрүүд аашилж, тоглогчдод огтхон ч тохирохгүй тактик хэрэглэн мугуйдлахгүй бол асуудал гарахгүй байх. Хэдэн жилийн өмнө Жиан Пьеро Гасперинигийн алдааг давтахгүй гэж найдая.

Наполигийн хамгийн том асуудал бол “багийн тэнцвэр”.

Жилийн өмнө Кавани Наполигийн лигт оруулсан 73 гоолын 29-г нь ганцаараа оруулсан. Хувиар тооцвол 39.7 гэсэн үг.

Каванигаас гадна 7-гоос дээш гоол оруулсан ганцхан тоглогч байгаа нь Марек Хамшик. Түүний дараа багийн мэргэн буучдын жагсаалтанд Горан Пандев бичигдэж байна. Гэхдээ дөнгөж 6 гоолтой. Багийн нийт бүрэлдэхүүнээс ердөө 11 нь гоол оруулжээ.

Харин Ювентус эсрэгээрээ 13 тоглогч нь гоол оруулсан бөгөөд 10-аас дээш гоол оруулсан тоглогч байхгүй. Артуро Видаль, Клаудио Маркизио нар довтлогч нарынхаа сул талыг нөхөж гоол оруулах үүргийг гүйцэтгэж байснаараа Наполигоос ялгаатай. Нэг тоглогчоос шалтгаалахгүй гэсэн үг.

Өнгөрсөн улиралд Наполигийн өрсөлдөгчид Каваниг хэрхэн зогсоох тал дээр гол анхаарлаа хандуулж байлаа. Өвлийн амралт дуусаад 2 сараас 3 сарын хооронд Кавани 6 тоглолтонд гоолдож чадаагүй. Энэ хооронд Наполи 1 хожил 4 тэнцээ 1 ялагдал хүлээж ердөө 4-хөн гоол оруулсан. Ювентус ч тэдний бүдрэлтийг сайн ашиглаж онооны зөрүүг холдуулж чадсанаар нилээн эрт аваргын болзлоо хангасан юм.

Игуайныг шилдэг довтлогч гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Ла лигээс , Сери А-д ирсэн анхны жилээ Наполид Каванигийн адил үүрэг гүйцэтгэнэ гэхэд хэцүү.

Тэгэхээр Игуайныг ачааллыг залуу Лоренцо Инсиньтэй хамт үүрүүлэх нь зөв сонголт. 22 настай залуу түрүү улиралд чамгүй сайн дамжуулагч гэдгээ харуулсан. Гэхдээ 2 жилийн өмнө Пэскарад оруулсан 18 гоолыг нь бодох юм бол бас сайн мэргэн бууч болох төлөвтэй. Одоо ид үедээ яваа түүний хувьд Игуайн дээр ирэх дарамт шахалтыг үүрэлцэх хамгийн боломжтой тоглогч. Хүн болгон Игуайнаас Каванигийн адил 29 гоолыг хүлээж байгаа нь дамжиггүй.

Хамгийн сүүлийн шалгуур бол Аваргуудын лигтэй зохицох. Мягмар, лхагва гаригт тоглох нь ямар ч байсан пүрэв гаригаас дээр. Гэхдээ Италийн клубууд ихэнхидээ Европын лигт ач холбогдол өгдөггүй. Үүнд шагналын мөнгө, нэр хүнд гээд олон шалтгаан нөлөөлдөг буйза. Харин Аваргуудын лигт ингэж хайнга хандах утгагүй учраас долоо хоногтоо нэг удаа бүх хүчээ Аваргуудын лигт хаяхаас өөр замгүй.

Хоёр жилийн өмнө Валтер Маццари Аваргуудын лиг тоглогчдыг нь хэрхэн тамирдуулж байгаа талаар гомдоллож байсан. Улмаар түүний баг улирлын 2-р хагас утгаараа сүйрч байсан юм. Гэхдээ Рафа Бенитез Ливэрпүүлтэй хамт Аваргуудын лигт түрүүлж байсан учраас багаа Европын тэмцээнд хэрхэн зөв удирдах талаар Маццаригаас давуу мэдлэгтэй байх нь дамжиггүй.Наполигийн ихэнхи тоглогчид Европын тэмцээний утаа үнэрлэсэн хашир туршлагатай залуус.

Ерөнхийдөө Наполигийн хүч өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үү гэхээс биш дордсон юм байхгүй. Харамсалтай нь Ювентус ч бас зүгээр суугаагүй. Адилхан хүчээ зузаатгасан багуудд олон байгаа учраас дүндээ л дүн болж байна.

Рома, Лацио, Фиорентина гээд Аваргуудын лигийн эрхийн төлөө санаархагчид олон байгаа. Интер, АС Милан гэсэн “гигант”-ууд урьдын адил гол зорилгоо Скудеттогийн төлөө тавьж байна.
Хэдийгээр фэнүүдийн үлдээхийг хамгийн ихээр хүсч байсан Эдинсон Каваниг алдсан боловч Наполи хангалттай хүчээ зузаатгасан учраас тэднийг аваргын төлөөх гол өрсөлдөгчид энэ жил дахин нэрлэж байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: SSC Napoli

Postby Өсөхбаяр » Thu Aug 15, 2013 11:13 am

:eek: сайхан нийтлэл байна.
Игуайн харамсахааргүй наймаа болсон доо. одоо харах л үлдлээ. ЧЛт жаахан одгүй л дээ.. энэ удаа харж л байяа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10203
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: SSC Napoli

Postby Enkhe » Thu Aug 15, 2013 2:46 pm

урд шөнийн Итали - Аргентиний тоглолтонд эдний 2 довтлогч (Игуайн, Инсинье) эсрэг дүрээр гарч ирцгээн гоолдлоо шүү.
2-лаа л гоё гоол блаа.
Squadra Azzurri & Rossoneri
User avatar
Enkhe
 
Posts: 120
Joined: Wed Aug 31, 2011 1:06 pm

Re: SSC Napoli

Postby Real.madrid » Thu Aug 15, 2013 4:23 pm

hosko wrote:Яг Наполийгийн фэн гэж хүн байдаг юмуу манайхан дунд?

Энэ жилээс манайхан их харах байлгүй дээ
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: SSC Napoli

Postby Жонон » Fri Aug 16, 2013 11:14 am

Маш зөв менежменттэй яваад байгаа баг даа.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: SSC Napoli

Postby hosko » Mon Aug 26, 2013 1:24 pm

Эдний улирлын эхний гоолыг нь Каёохон оруулж, улмаар баг нь 3-0-ээр Болоньяг нухаж... Хамшик дублдсэн байна... Нөхрийн 2 дахь гоол янзтай...

Napoli - Bologna (3-0) All Goals & Highlights 25/08/2013

http://www.youtube.com/watch?v=p81G2qGhNYQ

Дээрх тоймоос харахад бол Каёохон бас нэг гоё боломжийг алдаж, Пипитагийн нэг стандарт бас л гоё явж... Гоол алдаагүй гэхлээр Албиол ч бас үүргээ биелүүлээ л байлгүй... :ногоон: :eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: SSC Napoli

Postby SAVAGE » Tue Aug 27, 2013 5:52 pm

Игуайн маань далайд завьтай явж байгаад хад мөргөж эрүүндээ бэртэл авчээ... Эрүүндээ 8, хөмсөгөндөө 2 оёо тавиулсан гэнэ...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: SSC Napoli

Postby Г.Баяраа » Wed Aug 28, 2013 9:57 am

Луарентис 100 саяын нөхөн олговор шаардсан гэнэ хээхэ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests