Cristiano Ronaldo
Португалын шигшээ баг болон Английн алдарт Манчестер Юнайтед багийн хагас хамгаалагч Криштиан Роналдо єдгєє дэлхийн хэмжээний шилдэг тоглогч болон есєн торнижээ.
"Сэр" Алекс Фергюсоны гараас нэгэнт алдраад байсан Дэвид Бекхэмийг Реал Мадридад зарснаар Манчестер Юнайтед багт баруун жигvvрийн хагас хамгаалагч худалдаж авах зайлшгvй шаардлага гарсан юм. Талбай дээрх тоглолт болон талбайн гаднах амьдрал, гэр бvл, гадаад тєрх гээд бvхий л талаараа Англичуудын тєдийгvй дэлхийн нийтийн анхаарлын тєвд байдаг Бекхэмийн "орны хvнээр" "МЮ"-гийн боссууд Криштиан Роналдог сонголоо. "МЮ"-д элсэн, "Олд траффорд"-ын зvлгэн дээр гарснаар Роналдо хvссэн ч хvсээгvй ч єєрийн амар тайван чимээгvй амьдралаа алдартай оддын тансаг хэрнээ хэцvvхэн амьдралаар солихоос єєр аргагvй болсон ажгуу. Португалын "Спортинг" багт тоглодог авьяаслаг хєвгvvнийг дэлхийн супер клубуудын нэг "МЮ" 17.5 сая еврогийн гэрээгээр багтаа тоглуулах болсон юм.
Роналдог тєрєлх эх орон Португалд нь шигшээ багийнхаа лидер Луиш Фигутай байнга зvйрлэж байсан бол "МЮ"-гийн фанатууд тvvнийг багийнхаа ирээдvйн лидер хэмээн итгэл найдвараа хvлээлгэж байв. Мадейра хэмээх Португалын емнєд хэсэгт орших Атлантын далайн зах хаялгын багахан аралд бага насаа єнгерєєсен Роналдог "Атлантын сувд" хэмээн нэрлэх нь бий. "МЮ"-д дєнгеж ирээд єнгєрvvлсэн эхний хэдэн долоо хоног тvvнд хэцvvхэн байсан байж болох ч єєрийн гайхамшигт авьяас, нєр их хєдєлмєр, мятрашгvй зан чанарынхаа хvчээр одоо "Улаан чєтгєрvvд"-ийн лидерvvдийн нэг хэдийнээ болоод байна.
"Би МЮ болон Португалын шигшээгийн алинд нь ч бай бvх хvч чадлаа дайчлан, бие махбодь болоод сэтгэл санаагаа бvрэн зориулж тоглохыг хvсдэг. Хэзээ ч сэлгээнд сууж, бусдаар солигдохыг хvсдэггvй " гэж тэрбээр егvvлж байна. Мєн "Би єєрийгеє хэн нэгэнтэй адилтгах дургvй. Манчестерт Бекхэмийг бvгд тахин шvтдэг байсан, харин Португалд Фигуг vргэлж домог мэтээр ярьдаг. Тэглээ гээд би тэднийг дуурайх албагvй. Би Бекхэм шиг чєлєєт цохилтыг гарамгай гvйцэтгэж, Фигу шиг дриблинг хийж чадахгvй ч надад еєрийн гэсэн арга барил, тоглолтын хэв маяг байдаг. Vvгээрээ би тэднээс муугvй байж чадна." К.Роналдо хэдийгээр 20 нас дєнгєж шvргэж яваа ч олон олон хєлбємбєгчдийн мєрєєдеж л болох нэр алдар, амжилт ялалтанд хvрчээ. Эх орондоо болсон Европын аварга шалгаруулах тэмцээнии шигшээ тоглолтонд ялагдаад эхэр татан уйлж байсан бол Английн цомын тэмцээний шигшээ тоглолтонд шийдвэрлэх гоол оруулчаад баярлан хєєрч байлаа. Хєлбємбєг, спортод ялалт, ялагдал ээлжилж байдаг ч энэ залуу зєвхєн ялахыг л хvсдэг. Энэ улиралд тvvний Ман.Юнайтед баг нь Премьер лигтээ 3-р байранд орж, "Аваргуудын лиг"-ийн бага шевгєес хасагдсан ч амжилт ялалтууд удахгvй ирнэ гэдэгт итгэсээр, тvvндээ тэмvvлсээр л...
Тvvний мєрєєдел нь дэлхийн аварга болох. "Дэлхий аварга" хэмээх энэ агуу том оргил єєд тэр багийнхаа хамтаар "авирч" л явна. 6-р сарын эхэнд Португалын шигшээ ДАШТ-ын урьдчилсан тоглолтонд Словак, Эстоныг дараалан хожсон чухал тоглолтууданд К. Роналдо туе бvрд нь гоол хийж багтаа тусалсан юм. Португалын шигшээ гэснээс тэр багийнхаа дасгалжуулагч Луис Сколарид ам сайтай байдаг бєгєєд хоорондын харилцаа нь ч дажгvй. Сколаригийн багийн амин судсыг єдгєє Фигу, Руй Кошта нар биш, харин К. Роналдо, Деку, Манише нарын залуус атгаж байна. Криштиан Роналдо хэмээх энэ гайхамшигтай, авьяаслаг залууг олон олон ялалт амжилтууд хvлээж буй биз ээ.
П.Цолмонбаатар
(спортын цонх 2005.7 сар)
Olloo.mn ees avav.[/img]
It's Show Time