Moderator: Хөлбөмбөгийн модууд
Forza Juve wrote:
Энэ улиралд лигийн дундаж баг Аталанта ч гайхалтай тоглож байна аа... 11-р сард манайд хожигдоод, 3-р сард Интерт тоосоо гартал гөвшүүлсэн ч тэрэнд торохгүй сайн тоглоод бараг л энэ жил Европа лигийн эрхийг авчих юм шиг байна.
Дасгалжуулагч Жиан Пьеро Гасперини улирлыг 5 хожигдож эхлүүлсэн ч клубын алдарт академийн залуусыг зоригтой гараанд гаргаснаар улирлыг орвонгоор нь эргүүлж, гайхамшигийг бүтээж, олон ч шилдэг залуусыг 1 л улиралд таниулж чадлаа... Галиардини, Калдара, Конти, Кесси, Спиназолла, Петанга гээд л...
Нөхөр ч энэ гайхалтай ажлынхаа үр шимийг хүртэж, гэрээгээ 2020 хүртэл сунгаж
Нөхөр манай залуучуудын шигшээгийн дасгалжуулагч хийж байгаад Сери А-гийн багуудыг боломжийн дасгалжуулж, бүр Интерийг хүртэл хэдэн тоглолтонд удирдаж явсан....3:4:3 гэсэн гараагаараа алдартай нэгэн.
Энэ өвөл Галиардиниг Интерт алдсан ч амжилт буурсангүй сайн үзсээр байна...энэ улиралд Европа лигт орох болох ч, энэ зун Кесси, Контиг алдаж магадгүй болж байгаа, магадгүй Спиназоллаг манайх буцаан дуудахаар багт том зай онгойх байх даа... Энэ улиралд эрхээ аваад, ирэх улиралд Европа лигт гайгүй үзээсэй.
Forza Juve wrote:
Энэ Кротонэ гээд жижиг баг улирлын эцэс рүү гэнэт аймшигтай формлог болоод ирлээ шүү. Сүүлийн 7 тоглолтонд 5 хожиж, 2 тэнцээд 17 оноо аваад, ямар ч найдваргүй мэт байсан, одоо Женоа эсвэл Эмполиг жийгээд лигт үлдчих гээд байна шүү. Кротонэгийн сүүлийн 2 тоглолт нь чанга л юм байна... Манай талбайд зочлоно, Лациог хүлээн авна... Эмполигийнх арай гайгүй, Женоагийн Эмполиг болвол арай хүнд.... Женоа эсвэл Эмполиг даваад лигт үлдчихвэл ч гайхам амжилт болох нь ээ.
Forza Juve wrote:Forza Juve wrote:
Энэ улиралд лигийн дундаж баг Аталанта ч гайхалтай тоглож байна аа... 11-р сард манайд хожигдоод, 3-р сард Интерт тоосоо гартал гөвшүүлсэн ч тэрэнд торохгүй сайн тоглоод бараг л энэ жил Европа лигийн эрхийг авчих юм шиг байна.
Дасгалжуулагч Жиан Пьеро Гасперини улирлыг 5 хожигдож эхлүүлсэн ч клубын алдарт академийн залуусыг зоригтой гараанд гаргаснаар улирлыг орвонгоор нь эргүүлж, гайхамшигийг бүтээж, олон ч шилдэг залуусыг 1 л улиралд таниулж чадлаа... Галиардини, Калдара, Конти, Кесси, Спиназолла, Петанга гээд л...
Нөхөр ч энэ гайхалтай ажлынхаа үр шимийг хүртэж, гэрээгээ 2020 хүртэл сунгаж
Нөхөр манай залуучуудын шигшээгийн дасгалжуулагч хийж байгаад Сери А-гийн багуудыг боломжийн дасгалжуулж, бүр Интерийг хүртэл хэдэн тоглолтонд удирдаж явсан....3:4:3 гэсэн гараагаараа алдартай нэгэн.
Энэ өвөл Галиардиниг Интерт алдсан ч амжилт буурсангүй сайн үзсээр байна...энэ улиралд Европа лигт орох болох ч, энэ зун Кесси, Контиг алдаж магадгүй болж байгаа, магадгүй Спиназоллаг манайх буцаан дуудахаар багт том зай онгойх байх даа... Энэ улиралд эрхээ аваад, ирэх улиралд Европа лигт гайгүй үзээсэй.
Аталантай Европа лигийн эрхээ авчээ.. Ирэх улиралд Европа лигтээ голлон анхаарна л гэнэ.
kamizake wrote:Ранкараа Пранцын доор орцон байнашд.
Дараа жил багууд сайн үзкүй бол болхоо байлаа да
El Payaso wrote:kamizake wrote:Ранкараа Пранцын доор орцон байнашд.
Дараа жил багууд сайн үзкүй бол болхоо байлаа да
арай сапирч байна уу гүү юу ккк... удахгүй Португальд гүйцэгдэх вий дээ ккк...
Forza Juve wrote:
ккк зарим хүмүүсийн их баярлаж байгааг Энэ жилийн хувьд л Францын дараа орсон байна... энэ жил Англи, Герман, Итали, Францын лигийн багууд Европын тэмцээнд сайн үзээд ойролцоо коэффициент болох 14,250-14,928-ыг авцгаасан. Нийт 5 жилийн ранкаараа бол Герман, Англи, Итали 3 бол Испаний дараа 73,332-79498-ын хооронд ойролцоо яваа... Франц бол доор тасраад 56,665-тай, ойрын 4 жилдээ бол гүйцэхгүй.... Португал бол Оросыг гүйцэх хэрэгтэй.
Гэхдээ 4 баг АЛ-д орох болвол нөгөө хууч өвчин эхэлж, дундаж багууд Европа лигээ хаяад, АЛ-д орсонууд нь гавихгүй үзээд коэффициент унаад эхлэх вий дээ ккк
Nobun@g@ wrote:Bleachreport-с гаргасан дэлхийн шилдэг хаалгачид
1. Manuel Neuer, Bayern Munich
2. Jan Oblak, Atletico Madrid
3. David De Gea, Manchester United
4. Gianluigi Buffon, Juventus
5. Samir Handanovic, Inter
6. Thibaut Courtois, Chelsea
7. Marc-Andre ter Stegen, Barcelona
8. Hugo Lloris, Tottenham
9. Gianluigi Donnarumma, AC Milan
10. Keylor Navas, Real Madrid
Английн лигээс 3
Италийн лигээс 3
Испанийн лигээс 3
Германы лигээс 1
11-т Наполигийн Пепе Рейна орсон байна