AC MILAN 2014/15

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2014/15

Postby Жонон » Sat May 23, 2015 2:34 am

Анчелоттид 3 жилийн гэрээ,тэр тусмаа бүүр ямар нэг бдлаар халахгүй гэсэн заалттай юм бишүү.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Чуугий » Sat May 23, 2015 10:38 am

Ибра,Фалкао,Дармиан нарыг авчирна гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Чуугий » Sun May 24, 2015 3:35 am

Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Чуугий » Sun May 24, 2015 3:35 am

Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Seikoni » Sun May 24, 2015 12:52 pm

Манайхаас халагдвал элдэв клуб дасгалжуулахгүй нэг жил амарна гэнэ ээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: AC MILAN 2014/15

Postby Төрболд » Sun May 24, 2015 1:54 pm

Чуугий wrote:Ибра,Фалкао,Дармиан нарыг авчирна гэнэ.

Тэгэхээр бараг энэ жил мэнэз явж таарах нь дээ. Ер нь явсан нь ч дээр дээ багийн уур амьсгал эвдээд байх шиг...
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2014/15

Postby Чуугий » Mon May 25, 2015 8:54 am

Шаарави минь дубльдэж Ториног 3:0дож.
Сүүлд хэзээ 3 гоол хийлээ мартаж.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Чуугий » Mon May 25, 2015 9:03 am

Паззини сери а-д 100 дахь гоолоо хийсэн байна.

Аббъяати улирал дуусаад зодог тайлна гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Nobun@g@ » Mon May 25, 2015 1:00 pm

Хэзээ хамгийн сүүлд манайх баг ЗОдсонг ёстой санахгүй байна шүү...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Чуугий » Tue May 26, 2015 10:06 am

Менезгүй болохоор багийн тоглолт гоё болж байна.
Шаарави минь гэмтлээс ирээд сайхан тоглолоо.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Чуугий » Wed May 27, 2015 12:11 am

Галлиани мадридад Атлетикогийн удирдлагуудтай Манжукич болон Суарез нарын талаар уулзсан гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Жонон » Wed May 27, 2015 12:54 am

1 час хийсэн хамгаалагч,2 хагас,2 довтлогч авна гэж шуумарч бна.Мөн одооны скуадаас дор хаяж 10 тоглогч явах нь дээ.Тэр нэрсийн дунд алдарт Бонера маань багтаж.Бас нэг сайнн мэдээ ДеИонг гэрээгээ шинэчилж магадгүй нь.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Бадруул » Wed May 27, 2015 5:09 pm

Малдини, Карра 2-ын гоё ярилцлага гарч.
Манай хүн Малдинигийн гэрт нь очиж ярилцлага хийсийм байна...

Image

Паоло Малдини бол бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг. Өөрийн гайхалтай замналынхаа турш тоглож өнгөрүүлсэн Милан клубтээ тэрээр нийт 902 тоглолтонд оролцож, 26 цом өргөсөн юм. Түүнээс гадна Италийн шигшээ багтаа 126 тоглолтонд оролцсон байдаг.

Малдини тэр болгон ярилцлага өгөөд байдаггүй. Харин өнгөрсөн 7 хоногт Sky Sports-ийн аналист, Ливэрпүүлийн домогт тоглогч Жэйми Каррагэрийг Милан дахь өөрийн гэртээ урьсан байна. Тэрээр гэртээ өөрийн нэг ч цомыг хадгалаагүй, зөвхөн гэр бүлийн зургуудаар гэрээ чимэглэжээ. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2005 оны Аваргуудын лигийн финалд бие биеийнхээ эсрэг тулж байсан 2 тоглогчийн сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Ж.Каррагэр: Хоёулаа Аваргуудын лигийн финалд анх тааран тоглосноос хойш 10 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш маш олон зүйл өөрчлөгдөж. Тухайлбал энэ улиралд Ливэрпүүл, АС Милан аль аль нь сайнгүй тоглолт үзүүллээ. Миний хувьд Ливэрпүүл хожигдоход гунигтай байдаг. Та ч бас над шиг мэдрэмж авдаг байх?

П.Малдини: Мэдээж! Би 10 настай байхдаа л Миланы төлөө тоглож эхлээд, 41-тэйдээ зодог тайлсан. Тэр үед миний эцэг Чезаре багийн ахлагчаар тоглодог байлаа. Миний хүүхдүүд одоо Миланы академид суралцаж байна. Милан миний хувьд онцгой баг. Амьдралын минь нэгээхэн хэсэг. Гэр бүл минь ч надаас ялгаагүй. Гэвч одоо энэ клубт болж байгаа зүйлс намайг гуниглуулдаг.

Бид нар өмнөх агуу тоглогч нартай энэ клубыг тодорхой хэмжээнд авч явсан. Харин одоо эдгээр хүмүүсээ хэр чухлыг тэр бүр ойшоохгүй байна. Ахмад тоглогч нараас одоогоор клубт ажиллаж байгаа нь зөвхөн Франко Барези. Энэ сэтгэл хөдөлгөмөөр шүү. Милан бол баялаг түүхтэй. Гэвч харамсалтай нь устаж байна. Шинэ үеийн залуус маань зарим зүйлийг ойлгоддоггүй бололтой. Клуб маань сайхан үүх түүхтэй ч одоо бүх зүйл өөр болсон.

Карра: Миланд өөрийн чадах зүйлээрээ тус нэмэр болохыг хүсдэг л биз дээ?

Малдини: Өөр би юу хүсэх билээ! Би клубынхээ хүчинд маш их зүйл авсан. Эсрэгээр нь би өөрийгөө тэр чигт нь өгсөн. Тиймээс ч би одоо явж чадахгүй байна. (инээв) Гэхдээ би өөрийн туршлагаасаа Миланыхантай хуваалцахдаа үргэлж жаргалтай байх болно. Одоогийн залуус маань тийм ч муу биш шүү дээ. Тэд нарт хэн нэгэн зөв зүйл зөвлөж байх хэрэгтэй. Гэхдээ би ийм зүйл болно гэдэгт итгэхгүй байна.

Карра: Намайг хүүхэд байхад Милан жинхэнэ галзуу клуб байсан. Би үргэлж л Арриго Сакки болон Фабио Капелло нарын хэрхэн тоглож байгааг зурагтаар хардаг байлаа. Өнгөрсөн 7 хоногт Мадридад би Саккитай таарсан. Тэр өөрийн чинь тухай болон клубын тухай хуучилсан юм. Сакки яг ямар нөлөө өөрт чинь үзүүлсэн бэ?

Малдини: Тэр хатуу чанга шаардлагатай. Түүний бэлтгэл бол нэг үгээр хэлвэл зүгээр л солиотой байдаг. Тэр чамайг үргэлж ажиллахыг шаардах болно. Дараа нь дахиад л ажиллуулна. Тэр нэг зүйлээ маш олон давтуулдаг байсан. Энэ нь багийн хамгаалагч нарт бүр ч их хамаатай.

Бид өдөр бүр л нэг зүйлээ давтдаг байлаа. Гэхдээ юу гээч? Хэрвээ би одоо Барези, Алессандро Костакурта Мауро Тассотти нартай уулзсан бол тэр үеийх шигээ л тоглох байсан. Яг л 90-ээд он шиг. Миний толгойнд байдаг санаа гэх үү дээ. Бид нарын амжилттай тоглодог байсан нэг шалтгаан бол энэ. (Паоло гараа дээш өргөөд удаан байлгав) Баг маань ийм л түвшинд тоглодог байлаа. Би анхны Аваргуудын Лигийн цомоо 1989 онд авч байсан. Харин сүүлийн удаа өргөхдөө түүнээс яг 18 жилийн өмнө авч байсан даа. Харин өнөөдөр??? Намайг энэ л гуниглуулаад байгаа юм.

Карра: За тэгэхээр Паоло, та Станбулын тухай ярихад бэлэн байна уу?

Малдини: Бэлэн байна. Тэр тоглолтын дараа би 3 сар унтаагүй шүү. Гэхдээ яахав асуу асуу.

Карра: 2005 оны финалын тоглолтын дараа Миланд юу болж өрнөсөн бэ? Та нар энэ тухай одоо ч ярилцдаг уу?

Image

Малдини: Тиймээ, хааяа. Эхний хагаст бид нар хожигдоно гэдгийг төсөөлөхөд ч бэрх байсан. Гэвч заримдаа хүмүүс чиний санаж байгааг санадаггүй. Бид нар зөвхөн нэгдүгээр үед л сайн тоглосон гэвэл үгүй юм.

Харин тэр галзуу юм шиг 6 минут... Үүний дараа бид нар дахин гоолдохоор хичээсэн ч санаснаар болоогүй дээ. Би одоо ч Жэррардын хамгаалалтыг тодхон санаж байна. Танайхан бид нарыг бие махбодын хувьд бүрэн үгүй хийсэн.

Карра: Би 1989 оны Аваргуудын лигийн финалыг үзэж байсан. АС МиланБарсэлонаг 4:0-ээр хождог. Харин Станбулд та нар тэр үеийнхээс илүү тоглолт үзүүлсэн үү?

Малдини: Бид илүү байж чадаагүй ээ. Биднийг Миланд ирэхэд хөгжөөн дэмжигчид маань “Та нар юу хийчих вэ?” гэж орилолдож байлаа. Гэхдээ тэр үед Миланыхан бүх чадлаараа л тоглосон.

Карра: Нэгдүгээр үеийн завсарлагаар та нар бүх зүйл ийм амархан болоод өнгөрнө гэдэгт итгэсэн хэрэг үү?

Малдини: Домгууд юу хүсдгийг би мэднэ. Бид бүхэн бараг л баяраа хийгээд эхэлсэн байсан шүү. Чи мэдэж байгаа шүү дээ, боломжгүй зүйлийн талаар. Хувцас солих өрөөнд тоглогч нар ухаанаа алдаж байлаа. Бүгд нэг нэгэн рүүгээ орилолдоод л. Яг л хэрүүл хийж байгаа юм шиг.. Тэгтэл гаднаас Анчелотти гэнэт орж ирээд “Ам аа хамхицгаа! Би 5 минутын турш та нараас юу ч сонсмооргүй байна” гэхэд л тоглогч нар тайвширч, чимээгүй болж байв. Харамсалтай нь 2-р үе сайнгүй болж өндөрлөсөн дөө. Үнэндээ хэн ч тийм зүйл болно гэж бодоогүй байх. Бид нарт үнэхээр илүү боломж байсан.

Карра: Хэрвээ баг чинь 3:0 харьцаатай хожигдож байх үед ч хожих боломж үргэлж байдаг. Гэхдээ бидний өмнө Милан байсан. Би тэр үед танайхан Барсаг 4:0-дэж түрүүлж байсныг бодож байлаа. Нуулгүй хэлэхэд би дахиад ч нэг, хоёр бөмбөг алдаж магадгүй гэж айж байсан шүү. Таныхаар юу нөлөөлсөн бэ?

Малдини: Юу гээч? Хоёрдугаар үе эхлэхэд танай фанатууд.. Тэд нар дуулж эхэлсэн, дуулаад л дуулаад л.. Ийм тоглолтын үед ихэвчлэн цэнгэлдэхэд хөгжөөн дэмжигчдийн харьцаа 50, 50% л байдаг. Харин тэр үдшийн 75 хувь нь Ливэрпүүлчүүд байсан. Манай дэмжигчид билетээ танайханд зарсан.

Би Жэррардын гоолыг санаж байна. Түүнийг ирж байгааг би харчихаад Штам руу хашгирч болох байсан ч амнаас минь юу ч гараагүй. Харин Жэррард бөмбөгөнд хүрч гоолдсон. Гоол орсны дараа би өөрөөсөө ямар чөтгөрөө хийгээд чимээгүй өнгөрөв өө гэж асуусан даа.

Карра: Тэр үдэш Жэррард хэрхэн тоглосон талаар бодлоо хуваалцаач? Тэр 3 өөр байрлалд тоглосон шүү дээ. Түүний талаар Италид одоо ч ярьдаг уу?

Малдини: Би түүний царайнаас өвдсөндөө нүүр нь чичигнэж байсныг одоо ч санаж байна. Гэвч тэр багийхныгаа минут бүрт шахаж, уриалж байсан. Тэр тоглолтонд өөрийгөө бүрэн дайчилсан. Яах аргагүй та нарын үлгэр жишээ болж байсан.
Image

Карра: Биднийг баярлаж байхыг харах та бүхэнд мэдээж хэцүү байсан байх. Таны миний гарыг атгаж байгаа зураг байдаг?

Малдини: Чамд үнэхээр хүнд байсан ч үр дүнг хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ бурхны авралаар бидэнд 2 жилийн дараа хариугаа авах боломж гарч ирсэн. Афинд бид нар хүссэн тоглолтоо гаргаж чадаагүй ч хожил байгуулж чадсан.

Карра: 2007 оны финалд та нар дахин Ливэрпүүлтэй таараасай гэж хүсч байсан уу?

Малдини: Үгүй шүү. Бид тэр финалд бодсноороо тоглож чадаагүй. Ер нь бол тэр жил тааруу байсан. Харин баг маань хагас шигшээд орж ирэх үед л сэргэлт авсан даа. Түүнчлэн финалын тоглолтонд бидэнд алдах зүйл юу ч байгаагүй.

Дахин Ливэрпүүлийнхний өмнө нэг ялагдал. Үүнийг бид хүсэхгүй. Гэвч өрсөлдөгчөө хүссэнээрээ сонгохгүй шүү дээ. Би тэр үед 3 сар хөл бөмбөг тоглоогүй байсан. Би хангалттай тоглолтоо гаргаж чадахааргүй байсан. Анчелотти ч энэ тухай мэдэж байсан юм. Гэвч би хичээсэн. Тэр 3 сар миний хувьд өвдөлтөндөө шаналсан цаг хугацаа байв. Гайхалтай нь тэр бүх мэдрэмж гэнэт л алга болсон доо.

Карра: Би тэр тоглотын бичлэгийг дахиж үзээгүй. Нэг ч удаа шүү.. Тиймэрхүү чухал тоглолтонд хожигдох ч үнэхээр там байдаг?

– Би харин бүх зүйлийг санаж байна. Цомоо хэрхэн өргөж байснаа. Бид 36 цагийн турш баяраа тэмдэглэсэн. Баяр дуусангуут би хагалгаанд орохоор шууд Бельгийг зорьсон доо. Өвдөг маань үнэхээр асуудалд орсон шүү. Харин би дотроо “Би ялсан, бид ялж чадсан шүү” гэдгээс өөр зүйл бодож чадахгүй байлаа. Гайхалтай шүү.

Карра: Энэ нь таны 8 дахь финал, 5 дахь ялалт байсан. Энэ бүхнээс хамгийн сэтгэлд үлдсэн нь аль вэ?

Малдини: – Франсиско Хенто бас 8 финалд тоглож байсан. Мөн 6 түрүүтэй . Миний үзүүлэлт бас ч муугүй шүү.

Эхний ялалт мэдээж онцгой байсан. Анхных учраас тийм байх л даа. Бид 90.000 хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Барселонаг хожиж байсан. Энэ миний хувьд маш их туршлага олж авсан тоглолт болж өнгөрсөн дөө. Та нарын хувьд Станбул л гэсэн үг. Гайхалтай байсан шүү.

Карра: 1989 оны АС Миланд Марко ван Бастен, Рудь Гуллит нар тоглож байлаа. Харин түүнээс 5 жилийн дараахи Милан 2-ын аль нь хүчирхэг вэ?

Малдини: Бүх зүйл Саккигаас эхэлсэн. Гурван Голланд тоглогч шинээр ирсэн. Гэвч Капелло ирэх үеэс илүү гайхалтай болсон доо. 1991-94 он бол баг маань үнэхээр шилдэг байсан үе. Жил бүр л бид од тоглогч худалдаж авдаг байлаа. Гуллит, Тассоти, Ван Бастэн, Массоро Папен, Бобан, Савичевич Вау гээд л.

Карра: Ван Бастен тэр дундаа шилдэг нь байсан шүү.

Малдини: Тийм ээ. Түүний баруун, зүүн хөлийн цохилт мундаг. Дээр нь толгойгоороо маш сайн тоглодог байлаа. Бас маш хурдтай, хүчний тоглолт сайтай. Тэр гоолдож чаддаг бас гайхалтай дамжуулалт өгдөг байсан. Харамсалтай нь 28-хан настайдаа хүнд хагалгаанд орсон доо. Үнэхээр харамсалтай...

Карра: Хэнийг та шилдэг хамгаалагчаар нэрлэх бэ? Барези арын шугаманд босс нь байсан. Түүний талаар та юу хэлэх үү?

Малдини: Тийм ээ, тэр бол онцгой тоглогч. Тийм өндөр биш хэрнээ үнэхээр хүчирхэг. Маш өндөр үсэрч чаддаг. Тэр бусдадаа үнэхээр үлгэр дуурайлал болж чаддаг байлаа. Барези өөрөөрөө онгирч сагсуурдаггүй байсан. Гэхдээ бэлтгэл дээр, талбай дээр тэр хэн гэдгээ хангалттай үзүүлчихдэг байсан юм.

Бөмбөгтэй харьцах, тоглогчтой контактлахдаа маш чадварлаг. Түүнтэй түлхэлцэхэд бас л хэцүү байдалд орно шүү. Багтаа маш их нэр хүндтэй, түүн шиг хамгаалагч олоход амар биш.

Карра: Англид надтай хамт хөлбөмбөг тоглож өссөн жаалуудаас ирээдүйд хамгаалагч болон тоглохыг хүсдэг хүүхдүүд танаар бас Барези, Лилиан Тюрам, Марсель Десай, Фабио Каннаваро нараар өөрсдийгөө нэрлэх дуртай байлаа.Одоогийн стандартын талаарх таны бодол?

Image
Малдини: Сайн хамгаалагчийн төлөөх өрсөлдөөн зах дээр ямар ч довтлогчоос илүү өрнөдөг. Миний хувьд зүүн жигүүрт тоглодог байсан. Одоо бол жигүүрээр хамгаалан тоглодог тоглогч нарыг бөмбөг хэр эзэмшиж байгаагаар л шүүх болж. Түүнийг хамгаалалтанд юу хийж байгааг анхаарах нь багассан. Бүгд л чамайг бөмбөгтэй хэр харьцаж байгааг анхаарч, довтолгоонд үзүүлэх нөлөөг чинь хүлээнэ.

Хамгаалан тоглох ямар хэцүүг би мэднэ. Би юу ярьж байгаагаа ч мэдэж байна. Сакки ч бид бүгдээс хамгаалалтанд хурдтай шилжиж тоглохыг шаарддаг байлаа. Үүнд довтлогчоос хаалгач хүртэл бүгд хамрагдана. Итали бол хамгаалалт тал дээр агуу уламжлалтай орон. Харамсалтай нь өнөөдөр онцгой гээд хэлчих төлөөлөгч тэр бүр байхгүй болж. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм даа. Минийхээр одоо үед Тиаго Силва л шилдэг нь байна.

Карра: Танд Англид ирэх боломж байсан ч та сонгоогүй. Таныг Премьер лигт тоглохоор ирсэн бол олон хүн баярлан угтах байсан. Яваагүй шалтгаан нь юу вэ?

Малдини: Манчестер Юнайтед надад санал тавьж байсан ч би тэдэнтэй ярилцаагүй. Мөн Челсигийн дасгалжуулагч Лука Виалли бас над руу залгаж байсан. 1996 онд юм байна, бид нарын хувьд маш муу улирал тохиож байлаа. Арсеналын санал бас ирж байсан. Нэг хэсэг надад клубын зүгээс, хөгжөөн дэмжигчдийн зүгээс асуудал үүсч л байсан. Тэр үед би хэрвээ гэсэн бодолд автсан ч эцсийн хариулт нь ҮГҮЙ байсан даа.

Карра: Танд мөн Челсиг дасгалжуулах боломж байсан?

Малдини: Миланы төлөөх сүүлийн тоглолтоо хийгээд хэдэн долоо хоног өнгөрсний дараа санал ирж байсан. Би үүнд бэлэн байгаагүй л дээ. Гэрийнхнийгээ бас Лондон руу нүүлгэхийг хүсээгүй. Би явж ноён Абрамовичтэй ярилцсан. Рэем Уилкинстай ч мөн адил. Гэхдээ энэ тухай мэдэхгүй юм даа, зүгээр л ажиллаагүй юм.

Карра: Англи хөлбөмбөгийн талаар та юу гэж боддог вэ?

Малдини: Би Премьер лигийн тоглолтуудыг үздэг. Жинхэнэ Англи хөлбөмбөг тэнд болдог. Та нар биеийн хүчний хувьд илүү. Мөн бөмбөг эзэмшилт сайтай баг гэх юм бол Манчэстэр сити, Ливэрпүүлийг нэрлэж болох юм. Премьер лиг үнэхээр өөрийн онцлогтой. Чадварлаг тоглогч олон байдгаас гадна биеийн хүчний тоглолтыг мундаг хийж чаддаг.

Карра: Би Миланыг хуучин шигээ түвшинд эргэн ирээсэй гэж хүсдэг. АС Милан бол брэнд болсон нэр. Яг адилхан мэдрэмжийг Ливэрпүүлээс ч гэсэн хүсчбайна?

Малдини: Мэдэж байна уу.? Би ч бас үүнийг хүсч байна. Бидний түүхэн өрсөлдөгч болох: Реал Мадрид, Барселона, Ливэрпүүл... би энэ бүхний дунд Миланыгаа харахыг маш их хүсч байна.
Image

эх сурвалж: liverpoolfc.mn
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 534
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: AC MILAN 2014/15

Postby Bold9 » Wed May 27, 2015 5:21 pm

:eek:
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Чуугий » Wed May 27, 2015 8:41 pm

Сайхан ярилцлага болжээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2014/15

Postby davkashd » Wed May 27, 2015 9:21 pm

Сайхан ярилцлага байна баярлалаа
Only for Milan&Brasil
davkashd
 
Posts: 74
Joined: Wed Jun 03, 2009 10:52 pm
Location: ub

Re: AC MILAN 2014/15

Postby Gankhuu » Thu May 28, 2015 1:38 am

Van G odoo l goy bolj bn daa. Avaad uldchihgui l baihdaa
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2014/15

Postby Жонон » Thu May 28, 2015 2:19 am

Челси ашиглахгүй гэвэл дахиад зээлж магадгүй л бх.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Baysuk'RM » Thu May 28, 2015 12:56 pm

Челси сүүлийн хэдэн жил залуу тоглогчдын аваад багууд руу зээлээд, сайжирхаар зараад овоо ашиг олоод байгаа. ДеБруне, Лукаку, Старриж г.м ван гинкел ч гэсэн тэд нарын л нэг байх. Тэгэхээр Миланд үлдэх боломж өндөр байгаа байх
#KTBFFH
User avatar
Baysuk'RM
 
Posts: 262
Joined: Wed Jun 22, 2011 2:10 pm

Re: AC MILAN 2014/15

Postby PrOXy » Fri May 29, 2015 9:41 pm

сайхан орчуулга байна. :eek:

94 оны финалд барса муухай тавиулсан гэдэг. тоглолтын өмнө бол барса фаворит нь гэж яригдаад л, тоглогчид, фенүүд аварга авах мэтээр ярьж хөөрцгөөж байсан байгаам. дэлхий нийтээр барсаг фаворит гээд хүлээн зөвшөөрчихсөн. фаворит харагдахаас ч аргагүй байж, тухайн үед ромарио, христо хоёр бол хяргаж байсан юм гэсэн.
күле нар тасалбараа миланыханд зарж бариад л. финалд маш цөөн хөгжөөн дэмчигчид очиж байсан гэсэн. тэгтэл бодит байдал дээр алуулаад дуусдаг.

одоогийн нөхцөл байдал төстэй л байх шиг. италичууд бүгд л барсаг фаворит гэцгээж байгаа. буффон, недвед, виалли, мальдини, сакки, капелло бүгд ярьж байна.
ер нь италийн багууд барсаг унтраадаг түүх мундахгүй. хамгийн сүүлд гэхэд интер яалаа даа, моуг тэгж далдганахад хичнээн их уур хүрч байв даа…
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: AC MILAN 2014/15

Postby Чуугий » Sat May 30, 2015 1:24 am

Анчелотти ирлээ гэнэ дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Чуугий » Sat May 30, 2015 1:49 am

Аталантагийн эсрэг хийх тоглолтонд дуудагдсан тоглогчид.
Goalkeepers:Abbiati,Donnarumma,Gori
Defenders:Bocchetti,Bonera,Calabria,De Sciglio,Mexes,Paletta,Rami,Zapata
Midfielders:Bonaventura,De Jong,Mastalli,Poli,Suso,Van Ginkel
Forwards:Cerci,Destro,Di Molfetta,El Shaarawy,Honda,Pazzini
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Чуугий » Sat May 30, 2015 1:55 am

Abbiati
De Sciglio - Mexes - Paletta - Bocchetti
Van Ginkel - De Jong - Bonaventura
Honda - Pazzini - El Shaarawy гэсэн гараа гарч магадгүй нь.

Энэ тоглолт нэлээд хэдэн хүний Миланы өмсгөлтэй хийх сүүлийн тоглолт болох байх.
Abbiati,Bonera,Mexes,Zapata,Pazzini,Cerci,Destro гээд үргэлжлэх байх.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Чуугий » Sun May 31, 2015 5:31 am

Сүүдийн тойрогтоо Аталантаг 3:1р хожиж улирлаа дуусгалаа.
Бонавентура дубльдэв.
Энэ зун манайд ирж магадгүй байгаа Баселли эхний гоолыг хийв.

За одоо зуны наймааг л хүлээх үлдлээ дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2014/15

Postby Жонон » Sun May 31, 2015 6:26 am

Хосе Мауриг Пармагаас,Базеллиг Аталантагаас авчихсан л гээд бгаа.Гэхдээ энэ хоёр тэгтлээ их багт нөлөөлөх хэмжээний наймаа биш гэж бодож бна.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron