Эрэгтэй буухиа сайхан гэхэд арай багадахаар нэг тийм сайхан боллоо. Оросууд энэ улиралд нэгээс бусад гараанд гарсан яг тэр багаараа /Чепикoв, Чудов, Ярошенкo, Круглов/ уралдаж даанч тасархай буудацгаалаа даа. Хэвтээ, босоо нийт 40 удаа буудахдаа ердєє нэг удаа нэмж цэнэглэж бvх байгаа оносон нь Биатлoны тvvхэнд тэмдэглэгдэх амжилт гэнээ.
Oлимп, дэлхийн аваргын тvvхэнд ийм буудлага огт байгаагvй юм байна.
/Дэлхийн цомоор Оросын эмэгтэй баг бас яг ийм буудлагын амжилт vзvvлж байсан/
Тэд эхний солилцоонд арын єрсєлдєгчєєсєє 20 гаран секvндээр, хоёр дахь солилцоонд 40 орчим секvндээр тасарч Ярошенкo сvvлд Кругловт шилжvvлэхэд арын єрсєлдєгчєєс 1,5 минутын зайтай болчихсон байлаа.
Хамгийн сvvлд мєнгєн медалийн тєлєє Грайс, Бёрндалентай уг нь сайхан vзэлцсэн. Эхний тойрогт 7 секvндын зайтай байсан Грайс цаначидаас дутдаггvй хурдан Бёорндаленийг барьж аваад, хэвтээ буудлагын дараагийн тойрогт бvр урд нь гарч vзсэн. Гэвч Бёордален гэж чоно, Грайсын темпийг ихэсгэж урд хойноо орж байгаад босоо буудлаганд єрсєлдєгчєєсєє тасарч багаа мєнгєн медальтай болгосон. Герман хvрэл.
Оросууд даанч давамгай, гоё тvрvvллээ. Oрoсын эрэгтэй баг 7 жилийн дараа буухиад алтан медаль авч байгаа юм байна.
Еврoспoртын тайлбарлагчийг шvтмээр юмаа. Яг адилхан уралдааныг дамжуулж байгаа єєр суваг уруу тавихаар тэгж хєєрєлтэй, бас баялаг мэдээлэлтэй байж чадахгvй юм.
1 RUSSIA (RUS) 0+0 1:14:36.16 0.0
2 NORWAY (NOR) 0+1 1:15:36.64 +1:00.5
3 GERMANY (GER) 0+2 1:16:08.65 +1:32.5
4 ITALY (ITA) 0+0 1:16:41.49 +2:05.3
5 CZECH REPUBLIC (CZE) 1+0 1:16:52.89 +2:16.7
6 AUSTRIA (AUT) 0+0 1:16:58.18 +2:22.0
7 SWEDEN (SWE) 0+0 1:17:24.23 +2:48.1
8 UKRAINE (UKR) 0+1 1:17:44.28 +3:08.1
9 USA (USA) 0+0 1:18:03.09 +3:26.9
10 FRANCE (FRA) 0+2 1:18:17.68 +3:41.5
11 ESTONIA (EST) 0+2 1:18:40.03 +4:03.9
12 LATVIA (LAT) 1+0 1:18:56.40 +4:20.3
13 POLAND (POL) 0+0 1:19:27.80 +4:51.7
14 CANADA (CAN) 0+0 1:19:35.67 +4:59.5
15 SLOVAKIA (SVK) 0+2 1:19:43.72 +5:07.6
16 SWITZERLAND (SUI) 0+4 1:20:36.29 +6:00.1
17 CHINA (CHN) 0+3 1:21:07.28 +6:31.1
18 BULGARIA (BUL) 0+2 1:21:15.38 +6:39.2
19 SLOVENIA (SLO) 0+3 1:21:17.64 +6:41.5
20 BELARUS (BLR) 0+3 1:21:20.02 +6:43.9
21 GREAT BRITAIN (GBR) 1+3 1:29:55.90 +15:19.8