Биатлон

Цас мөсний орны гайхамшигт үлгэрүүдээс хүүрнэхүй

Moderator: Их спортын модууд

Postby avarga » Thu Jan 04, 2007 4:38 pm

Бьорндален дөрөв дэхээ түрүүлэв

Норвегийн биатлоны хос Линда Груббен, Оле-Эйнар Бьорндален нар Германд жил бүр шинэ оны өмнөхөн болдог уламжлалт “Зул сарын уралдаан”-д тэргүүллээ. Биатлоны шилдэг одод эрэгтэй эмэгтэйгээрээ хослон нэгэн баг болж уралддаг энэ тэмцээн хөлбөмбөгийн “Шальке-04” цэнгэлдэхэд болдог.

1264 метр тойргийг багийн гишүүд тус бүр найман удаа туулна. Эхний хэсэгт урьдчилсан уралдаан болж, тэнд байр эзэлсэн хугацааны дарааллаар шигшээд уралддаг, олон хүн тухлан суугаад үзэж сонирхдог, уралдаан гэхээсээ илүү шоу маягийн энэ тэмцээнд Бьорндален дөрөв дэх удаагаа дараалан тэргүүлж байна.

Линда Груббен урьдчилсан шатанд тааруухан буудсанаас Францын Жюльен Робер-Флоранс Баверель-Робер нар эхний хэсгийг тэргүүлсэн ч шигшээ уралдаанд “харь гаригийн хүн” хэмээх хочтой Бьорндален боломж олгосонгүй.

Аман хүзүүнд Францын хос хурдалж, хэд хэдэн хослолыг уралдааны замд гаргасан Германаас Михаэль Грайс-Мартина Глагов нар гуравт “давхилаа”.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby chukcha2002 » Thu Jan 04, 2007 6:51 pm

Єчигдрийн эмэгтэй буухиа ёстой балай юм боллоо. Оберхoфт болсон уг уралдаан Германы цагаар 17:15-д буюу нэлээд орой, харанхуй болсон хойно явагдсан. Харанхуй болохоор нэлээд хvйтэн, дээр нь салхитай...

Орос, Германы дуелийг дотроо хvлээж байсан чинь Оросын эхний бvсгvй Юрева босоо буудахдаа 5 сумаа болоод нэмж 3 сум буудаад барсангvй нэг бай онолгvй vлдээж торгуулийн тойрог яваад хойшоо шидэгдвээ... Норвег Францууд урд ялимгvй тасарч Герман 3-т. Юрева удаан гулгаж байсны дээр яг барианд орохдоо єєр замаар орсноо мэдэж буцаж бvр хєглєв.

Хоёрдахь гараанд Норвег хvvхэн унаж цаг алдаад Франц ганцаараа тасарч эхэлсэн. Буудлаганд нєгєє норвег чинь бvр торгуулийн тойрог тойроод лидерvvдээс Орос, Норвег хоёр vндсэндээ тооцооноос гарчихлаа. Оросоос 2-т гарсан Богали босоо буудалтандаа буруу зогсоол дээр очиж бас хєглєв.

Герман Норвегийн алдааны дараа 2-т орсон ч 3-т гарсан шинэкєв Хитзер нь торгуулийн тойрог явсаны улмаас хамгийн сvvлйин солилцоонд 30 гаран секvнд Францаас хоцорсон. Оросууд 3-т Мальгинагаа гаргаж, нєгєєх нь 4-т оруулж ирлээ.

Сvvлйин 4 дэхь тамирчид дотроос Гусева Оросуудын хар єдєр болохыг "биерээ мэдрvvлж" баахан алдаж буудаад 3 торгуулийн тойрог...

Муусайн хужаанууд Орос, Норвег хоёрын балралтын хvчээр 3-т орж тvvхэндээ том амжилт гаргав. Германы Кати Вилхелм 2 дахь буудалтын дараа Францтай яг хамт гарсан боловч барьж дєнгєсєнгvй, хол хоцорвоо.

Єчигдєр ер нь буудалтанд маш хvнд нєхцєлтэй байсан нь бvх багууд дор хаяж 1 удаа торгуулийн тойрогт явсанаас харагдана. Оросууд нийтдээ 17 удаа дахин цэнэглэж нэмж буудаад, 4-н торгуулийн тойрогтой... 2-р ангилалын багуудтай л зуузай холбов.
Ємнєх 2 буухиад Оросын vзvvлсэн амжилт vнэхээр гайхамшигтай байж, сая бол байдгаараа л.

1 France (FRA) 3+15 1:20:58.4
2 Germany (GER) 3+17 +6.8
3 China (CHN) 1+11 +20.4
4 Norway (NOR) 2+12 +1:02.1
5 Belarus (BLR) 1+12 +1:45.9
6 Russia (RUS) 4+17 +3:09.1
7 Slovenia (SLO) 2+13 +3:29.4
8 Ukraine (UKR) 2+8 +3:32.6
9 Slovakia (SVK) 1+16 +4:28.9
10 Poland (POL) 7+14 +7:06.7
11 Canada (CAN) 2+12 +7:20.4
12 Japan (JPN) 4+19 +8:42.7
13 Romania (ROU) 4+18 +9:08.2
14 Kazakstan (KAZ) 7+18 +9:31.9
15 USA (USA) 1+16 +10:10.2
16 Korea (KOR) 5+16 +18:43.3

Солонгос анх удаа буухиа гараанд баг оруулж байгаа гэсэн. 2009 онд гэвvvдээ, тэнд дэлхийн аварга хvлээж авах бололтой

Єнєєдєр эрэгтэй бас орой болно, дахиад салхитай хачин байвал томчуулаас дахиад л баларцгаана биз дээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby mick » Fri Jan 05, 2007 9:12 am

Энэ удаагийнх их орой болж байнаа, үзэж амжихгүй л байна шүү.
Муу Оросууд маань өчигдөр түрүүлсэн байна лээ...:-D
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby spain man » Fri Jan 05, 2007 5:05 pm

40 өөд секундээр тэргүүлсэн байна лээ.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby rednasca » Fri Jan 05, 2007 5:25 pm

чукча ямар гоё бичээ вэ? нүдэнд үзэгдтэл бичжээ....зурагт биш, чукчагийн бичлэгийг уншихад л болчих юм байна дөө....:-D
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby chukcha2002 » Fri Jan 05, 2007 6:23 pm

Єчигдєр Оросын эрэгтэй тvрvvллээ. Энэ цомын гараанд эхний хоёр єдрийн буухиагаа олон vзэгчтэй байлгах vvднээс орой болгосон бололтой. Єнєєдрєєс vдийн vед гараа явагдах юм байна.

Бёорндален Норвегийн эхний хvн болж гарсан нь гайхалтай юм болсон. Шилдэгийгээ хамгийн эхэнд гаргана гэж хэний ч санаанд буугаагvй биз. Мань хvн ч гулгалтандаа цаначидтай ана мана болохоор биатлoнчдыг хаяж байнаа, гэвч буудлагандаа єндєр темпээсээ болсон уу яав, олон алдаж бvр 1 торгуулийн тойрог явж багаа 3-т оруулсан. Оросын Черезoв нэг ч удаа алдалгvй тасархай буудаж 1-т, Герман 2-т.

Салхи єчигдрийг бодвол тогвортой байлаа. Оросын 2-т гарсан Чудов бол бас гулгана гэж vзvvлдэг нєхєр юм, 500 метр тутмын цагын харьцуулалт дээр бараг 2 секvндээр Германаас зайгаа ихэсгээд л байлаа. Нэхэж яваа Фишер харин буудахдаа нэг ч алдаагvй, дээр нь Чудов 4 удаа дахиж нэмж буудсаны дvнд Фишер Чудовын урд нь гарч хамт 3 дахь ээлждээ шилжvvлсэн. Энэ хооронд Норвег бvр баларч 3-т Чех орж ирчихсэн явж байв. Франц бvр байхгvй ээ, сураггvй.

Oрoсын 3 дахь хvн Яроченкo. Германы Бирнбахер гэгч залуутай хамт гулгаж байгаад эхний буудлагаас эхлээд тасарсаар 20 гаран секvндээр тасарч авчрав. 4 дэх орос Круглов араасаа Крайсаар элдvvлсэн ч сайн буудлагын хvчээр зайгаа бараг нэмж холтгоод орж Оросууд 3 дахь буухиад 2 дахь тvрvvгээ авлаа.

Одоо Руепoлдингт нэг буухиа яваад л Дэлхийн Аварга явагдах юм байна.

1 Russia (RUS) 0+8 1:26.09,8
2 Germany (GER) 0+12 +0.41,8
3 Norway (NOR) 4+15 +2.45,2
4 Austria (AUT) 4+20 +4.48,7
5 Czech Republic (CZE) 2+14 +4.48,8
6 Switzerland (SUI) 2+13 +5.17,5
7 Slovenia (SLO) 2+12 +5.43,1
8 Ukraine (UKR) 1+12 +6.19,6
9 USA (USA) 4+17 +6.28,6
10 Estonia (EST) 2+14 +6.37,1
11 France (FRA) 1+18 +6.38,8
12 Belarus (BLR) 3+11 +6.43,0
13 China (CHN) 3+12 +8.36,1
14 Canada (CAN) 3+14 +8.57,5
15 Italy (ITA) 9+18 +10.19,3
16 Kazakhstan (KAZ) 1+11 +10.39,5
17 Poland (POL) 3+19 +11.01,9
18 Japan (JPN) 3+21 +11.17,7
19 Bulgaria (BUL) 0+13 +11.46,8
20 Slovakia (SVK) 3+13 +12.20,1
21 Korea (KOR) 1+12 +13.40,1
22 Latvia (LAT) 4+13 +15.40,6
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Takanohana_Nowitzki » Sat Jan 06, 2007 6:08 pm

naadah deer chin legend bjorndalen bagaa alsandaa. ehnii buudalt deer chiorson doo. ugaasaa norway ole-oos busad erchuud ni oros, germany-aas muu shdee. rus, ger 2 bol jigd bureldehuuntei, nor gehdee andresen, echkoff 2oo gargahgui, bi law swendseniig ni tanihguim bilee. (za bi ch tiim lag bishdee, bugdiig ni meddiim shig hutsdag bshd, te?)
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Postby mick » Mon Jan 08, 2007 10:16 am

Оросын эрэгтэй эхний 3-т. Яаая гоё байна лээ шүү.
Харин энэ жил эмэгтэй ёстой хэрэг алгаа...Гэрманы тэр шинэ гар буу нь гацаагүй бол алахгүй юу...Хужаагууд л дээгүүр давхидаг болжээдээ...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby chukcha2002 » Mon Jan 08, 2007 2:15 pm

Магделена Нойнер гэж 19 настай герман хvvхэн тодрох нь ээ. Буу нь 2 удаа гацаагvй бол 2 дахь тvрvvгээ авах байлаа.

Оросын баг формондоо орж байх шиг байна
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby csc » Mon Jan 08, 2007 2:21 pm

тэр Нойнер 19 тэй юмvv 3 алдаад л 15 хуртэл унасан шд, Хятад хvvхэн их сайн бууддаг юм байлээ буудалтаараа нэгт овeрoлл оороо 4т явж байлээ
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby chukcha2002 » Mon Jan 08, 2007 2:36 pm

19-тэй, царайлаг хvvхэн байгааз. Тийм хойшоо уначаад гулгалтаараа идсээр байгаад 3-т ороод ирж байна гэхээр бас л юм дуулгана даа.

2 хужаа нийлбэр дvнгээр оросын эмэгтэйчvvдээс дээр гарчихсан явж байна лээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby mick » Mon Jan 08, 2007 2:39 pm

Тэр Нойнэрийг чинь Оросууд юу гэж дуудаад байваа?
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby chukcha2002 » Mon Jan 08, 2007 2:59 pm

юу гэж байна?
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby csc » Mon Jan 08, 2007 3:17 pm

Image

Хєєрхєн охин байшд
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby avarga » Wed Jan 10, 2007 9:22 pm

“Буутай цаначид” Германыг донсолгож байна
Б.СОНДОР (2007.01.06)
Германы Оберхоф хотноо биатлоны Дэлхийн цомын дөрөвдүгээр шат энэ сарын 2-нд эхэлсэн билээ.
Тус цуврал нэгдүгээр сарын долоон хүртэл үргэлжлэх юм. Гурван жилийн тэртээ Оберхофод биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байжээ.

Өдгөө тэнд 20 мянган хүний багтаамжтай “Реннштан Арена” цэнгэлдэх хүрээлэн үүдээ нээж, буутай цаначдын “байлдаан”-ыг үзэхээр олон хүн цуглараад байна. Эхний өдрүүдэд эрэгтэй, эмэгтэйчүүдийн буухиа уралдаан болсон. Эмэгтэйчүүд 4х6 км, эрэгтэйчүүд 4х7.5 км-т уралдаж аваргаа тодруулав.

Эрэгтэй биатлончдыг хойд хөршийнхөн манлайлсан юм.
Норвегийн багийн бүрэлдэхүүнд Олье Эйнар Бьорндален эргэж ирсэн ч багтаа тус хүргэж чадсангүй.
ОХУ-ын багт уралдсан биатлончид тодотгох амжилтаар “маруухан” (Иван Черезов, Дмитрий Ярошенко, Николай Круглов, Максим Чудов нар).

Гэвч тэд энэ удаа сайхан амжилт үзүүлж чадлаа. Ялангуяа И.Черезов галын шугам дээр ганц ч алдаа гаргаагүй нь багаа түрүүлэхэд (1;26.09.89) том түлхэц үзүүлсэн гэж болно. Харин Германы биатлончид нутагтаа аман хүзүүдлээ. Туриний олимпийн аварга М.Грайс, С.Фишер тэргүүтэй туршлагатай тамирчид багийг бүрдүүлсэн хэдий ч “ах нар”-аас 41.8 секунд хоцорсноор хоёрдугаар байрт орлоо.

Удаад нь Норвегийн баг (2:45,2) шалгарсан байна. Өмнөх Дэлхийн цомын цувралд Бьорндаленгүйгээр түрүүлж байсан норвегчууд энэ удаа амжилтаа бататгаж чадсангүй.
Эмэгтэйчүүдийн 4х6 км-ийн буухиад Баверель-Робер, Д.Перетто, С.Бекар, С.Бэилли нарын бүрэлдэхүүнтэй Францын баг (1:20 58, 47) түрүүлэв.

Дэлхийн цомын нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа А.Хенкелийн нөхөд тэднийг арай л барсангүй. Эрчүүдийнхээ адил мөнгөн медаль дээр (6.8 секунд хоцорсон) буулаа.
Сүүлийн үед яван чангарч байгаа БНХАУ-ын “буутай цаначид” (Хон Юнгао, Дон Сю, Инь Цяо, Лю Шяньин) гуравдугаар (20.4 секунд хоцорсон) байрт орж, Норвег, Беларусь, ОХУ-ын биатлончид удаалжээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 км-ийн спринт зайн уралдаан болно.
Цаашдын уралдаан тун өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй. Бьорндален, Линда Груббен нарын хооронд гол өрсөлдөөн өрнөнө хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Эмэгтэйчүүдийн хувьд Германы Андреа Хенкель, Анна Карин Олофссон нар ч бас үзэгчдийн анхаарлыг татаж буй.

Оберхоф хот ийнхүү биатлоноор амьсгалж байхад Германы бас нэг хот Оберсдорфод гүйлтийн цанын “Тур де Ски” олон өдрийн тэмцээний хоёр дахь үе өндөрлөлөө.
Тэмцээний 20 км-ийн дуатлоны төрөлд эрэгтэйчүүдээс Францын В.Виттоз (50.59,9), Н.Легков (ОХУ 50.56,8), Т.Ангерер (Герман 50.58,4) нар эхний гурван байрт оржээ. Эмэгтэйчүүдээс дуатлоны 10 км-т К.Стейра (Норвег) 29.27.6, В.Шевченко (Украин)-29.40.9, О.Заваялова (ОХУ)-29.44.8 нар тэргүүлсэн байна.

Эрэгтэй 15 км
1.Ф.Геринг (Герман)-39.40.7
2.Р.Зоммерфельт (Герман)-39.54.0
3.Т.Ангерер -40.10.7

Эмэгтэй 10 км
1.Майдич (Словен)-28.44.8
2.К.Стейра (Норвег) -29.12.0
3. В.Куйтунен (Финланд)-29.18.6
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby chukcha2002 » Wed Jan 10, 2007 10:37 pm

Зиаг, дєнгєж саяхан Руполдингт цомын эхний гараа эмэгтэйчvvдийн буухиагаар явагдаж дууслаа.

+15 С-ийн дулаанд, салхигvй тогтуун нєхцєлд сайхан болов. Энэ удаад дургvй хvргээд байдаг хужаанууд гараанаас холгvй онхолдож хойш сууж сайхан ч эхлэлээ, хэхэ. Оросууд эхэндээ Богалиг гаргажээ. Германы Хитзер болон Франц, Норвегvvд Богалитай цугтаа бvгд дажгvй буудаж хамтдаа бусдаасаа тасран эхний солилцоо явагдав.

Хоёрдахь гараанд Оросоос Анисимова гулгаж, Германаас Нойнер. Нойнер єсвєр vе, залуучуудын дэлхийн 5 удаагийн аварга гэнэ. Анисимова нэг ч алдалгvй 2 удаагийн буудлагаа хийсний хvчинд Нойнерooс 10 секvндын ємнє бариа уруу гарсан ч Нойнер тvvнйиг бариад зогсохгvй 10 секvнд тvрvvлж Герман солигдов. Германvvд дэлхийн цомын нийлбэр дvнгээр тэргvvнд яваа Хинкелийгээ амрааж Денкингер гэдэг монголжуу царайтай бvсгvйг багтаа дууджээ. Тvvнйиг "манай талын" Малгина товчхондоо бол баллуурдаж хаяаад 34 секvндын урд Гусевад шилжvvлсэн. Гусеваг барихаар Вилхелм гэгч немц улаан vст бvсгvй гарсан ч энэ єдєр галзуу буудсан (4*10 удаагийн буудлаганд ердєє ганцхан удаа нэмж цэнэглэсэн) Оросууд баригдсангvй.

Ингээд Орос нэгт орж хурдтай, эрчтэй гулгаж хєєсєн Герман 8 секvндын дараа 2т орлоо. Гуравт Франц. Дєрєвт Норвег. Хужаанууд 5-д орж байна лээ.

Oрoс бvсгvйчvvд ганц ганцаараа бол огт олигтой амжилт гаргахгvй ч багаараа уралдахаараа vнэхээр гайхалтай. 4 удаагийн буухиад 2 тvрvvлж нэг удаа 2-т орчихлоо шvv. Германы дасгалжуулагч тэднийг буудахдаа биднээс єєр дээгvvр ангилалд байна гэж байсан. Харин гулгахдаа дээд ангилалд арай л хvрэхгvй байна. Гэвч энэ чинь Биатлoн...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby JSP » Wed Jan 10, 2007 11:52 pm

Chukcha saihan bichjee.Yag Eurosport uzej bgaa yum shig l bna.Suuliin ued yer ni zuragtaar sport uzej chadahgui l bna shuu.
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby Nomer 10 » Thu Jan 11, 2007 1:53 pm

Ёстой л үзсэн юм шиг боллоо. Оросын эрэгтэйчүүдэд Ростовцев Рожков 2 бараа алга уу. Уг нь олон жил шигшээгийн нүүр царай болж явсан даа. Одоо ч Черезов Чудов 2 л авч явах бх даа, Круглов ч гэхдээ бас яггүй шүү.

Чукча нээрээ Германы фэн байж яагаад манай талын Малгина гээд бгаам хэхэ. Бьорндален үе үе нэгээр гардиймаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Thu Jan 11, 2007 6:01 pm

Германыг уг нь дэмжинэ. Гэхдээ яг Оростой халз болоод Германыг 2-т тавьчихаад байх юм.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Thu Jan 11, 2007 10:49 pm

Єнєєдєр эрэгтэй буухиа явагдаж дэлхийн аваргын ємнєх буухиа уралдаан дууслаа.

Эхний 2 vед Оросын Черезoв, Чудов хоёр тус бvр 3 удаа дахин цэнэглэж тааруу буудсан бол Норвегийн залуу Свендсен, хашир Ханевoлд хоёр мэргэн буудаж Герман, Орос хоёроос хол тасран 3 дахь хvндээ шилжvvлэв.

Ярoченкo 3 дахь гараанд Норвегийг Германы Бирнбахертай элдэж хєєсєєр 2 буудлагын дараа Орос 1-т, Герман 18 секvндээр хоцорч 2-т, Норвег торгуулийн тойрог тойрсоны улмаас 30 гаран секvндээр хоцорч 3-т ороод байв. Гэвч бариа хvртэл Яроченкo удаан гулгаж арын багуудын зєрєє 4, 14 секvнд болоод багасчихлаа.

Бёорндаленд 14 секvнд юу ч биш учраас эхний буудах ээлж ирэхэд л урдаа байсан Круглов, Вольф хоёрыг барьчихав. 3-уулаа зэрэг буудаж Круглов, Бёрндалентай цуг эхлээд гарлаа. Бёордален одоо Оросыг бараагvй хаях байх гэж бодож байтал Круглов ёстой гvрийж яг ард нь наалдсаар байгаад босоо буудлагандаа ирлээ дээ.

Єндєр темптэй хvнийг дагаж гулгаад одоо буудна гэж хачин юм болно гэж бодсон маань бас л ташаарч Круглов 5 сумандаа 5 хусаад, Бёорндален 1 алдаж нэмж цэнэглээд 10 секvнд хоцров. Герман 3-р байртайгаа энэ хооронд эвлэрсэн байлаа.

Бариа хvртэл vлдсэн замын талаасаа єнгєртєл Круглов баригдаагvй ээ, бас ч гэж. Гэвч биатлoн, цана хоёрыг зэрэг тун амжилттай хєєж байгаа Бёорндален энэ удаад тvрvvлж, 4 секvндын ард Оросууд орлоо. 3-т Герман

1 Norway (NOR) 2+7 1:29:17.0
2 Russia (RUS) 0+9 +0:04.6
3 Germany (GER) 0+10 +0:37.7
4 Sweden (SWE) 1+4 +0:56.7
5 Austria (AUT) 0+6 +1:12.0
6 France (FRA) 0+5 +1:43.2
7 USA (USA) 0+13 +2:27.4
8 Czech Republic (CZE) 3+13 +3:12.9
9 Ukraine (UKR) 0+7 +3:40.0
10 Italy (ITA) 1+11 +3:59.6
11 Switzerland (SUI) 0+17 +4:10.5
12 Poland (POL) 0+7 +4:39.2
13 Latvia (LAT) 0+8 +4:52.7
14 Belarus (BLR) 0+7 +5:04.7
15 Slovenia (SLO) 2+13 +5:18.8
16 Japan (JPN) 3+11 +5:24.1
17 Canada (CAN) 1+9 +5:30.8
18 China (CHN) 2+14 +5:36.5
19 Slovakia (SVK) 1+11 +7:01.8
20 Finland (FIN) 0+8 +7:44.2
21 Bulgaria (BUL) 3+12 +8:37.1
22 Kazakstan (KAZ) 2+11 +9:39.9
23 Korea (KOR) 0+11 +12:10.2
24 Great Britain (GBR) 4+13 +15:15.4


Энэ удаагийн гараанд онцлох ганц нэг зvйлс байлаа. Эхнийх нь Германы Рико Гросын сvvлйин буухиа гараа юм байна. Руполдингт эхнэртэйгээ танилцсан, гэрлэсэн, хvvхэдтэй болсон, бас эндээ амьдардаг залуу гэнээ.
Хоёрдахь нь эхнэр нєхєр Пуарее. Рафаел Пуарее дэлхийн цомын эхэнд: -... нас явчихлаа, бvх гараанд уралдаж чадахгvй учраас дэлхийн аваргад анхаарлаа хандуулна... гэж байсан юм. Мань хvн хэсэг алга болчихоод єнєєдєр эргэж иржээ. Гэхдээ бєгсєн дээрээ "Welcome Anna" гэcэн бичэгтэй.... Учир нь энэ улиралд огт харагдаагvй эхнэр нь єчигдєр 2 дахь охиныг нь Рафаельд тєрvvлж єгсєн юмсанж. Мань эр уг нь 3 долоо хоног эхнэртэйгээ хамт тєрєхийг нь хvлээгээд байж л дээ. Гэвч тэсвэр алдаад уралдах гээд Руполдинг явсан чинь єчигдєр тєрж. Анна гээд нэр єгчихсєн бололтой.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Fri Jan 12, 2007 7:19 am

Оо Гросс уралдахаа больж байгаамуу. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг Руполдингт балладаг бсан шүү. Германы номер нэгээр хэчнээн ч жил явчихав даа. Багууд шиг царайлчихаад бас л ясны тамирчин шүү.

Ноднин эмэгтэй Пойрее ер харагдахгүй бсан юм, давхар биетэй болсон байжээ. Сонин содон мэдээнүүд дуулгасан Чукчадаа ткс.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Fri Jan 12, 2007 9:41 pm

Эмэгтэй спринт сая явагдаж. Оросын Мальгина шагналын тавцанд гарахад ганцхан секvнд илvvдлээ. Гэхдээ Орос бvсгvйчvvдйин ганцаарчилсан амжилт харьцангvй дээрдсэн байна

1 Sandrine BAILLY (FRA) 0+0 24:24.0
2 Anna Carin OLOFSSON (SWE) 0+1 +0:8.5
3 Florence BAVEREL-ROBERT (FRA) 0+0 +0:37.0
4 Irina MALGINA (RUS) 1+0 +0:38.4
5 BRANKOVIC Tadeja (SLO) 1+0 +0:40.7
6 Linda GRUBBEN (NOR) 0+0 +0:46.7
7 Kathrin HITZER (GER) 0+1 +0:47.1
8 Zina KOCHER (CAN) 0+1 +0:47.5
9 Olga ANISIMOVA (RUS) 0+0 +0:50.2
10 Kati WILHELM (GER) 2+1 +0:54.6
11 MAKARAINEN Kaisa (FIN) 0+0 +0:54.7
12 Xue DONG (CHN) 1+0 +0:51.2
13 Darya DOMRACHEVA (BLR) 1+1 +1:15.0
14 Martina HALINAROVA (SVK) 0+0 +1.17.3
15 Ekaterina IOURIEVA (RUS) 0+0 +1.20.7
16 Magdalena NEUNER (GER) 1+3 +1.24.9
17 Anna BOGALIY-TITOVETS (RUS) 0+1 +1.25.2
18 Olga KUDRASHOVA (BLR) 0+1 +1:25.7
19 Delphine PERETTO (FRA) 0+1 +1:26.5
20 Yingchao KONG (CHN) 0+2 +1.27.6

16-д байгаа Нойнерыг та нар нэг хар даа. 4 алдаж буудчихсан, тэгсэн мєртлєє...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Fri Jan 19, 2007 5:27 pm

Словений Поклюка гэдэг хотод ээлжит цомын гараанууд болж байна. Єчигдєр уржигдар хоёр эр, эм спринтvvд явагдсан. Єдєр дунд болоод байгаа болохоор vзэж амжихгvй юм.

Эмэгтэйд шведийн нэг хурдан гулгадаг хvvхэн хуссан байна лээ. 2-т харин Оросоос Мойсеева гэж бvсгvй нэг ч алдаагvй буудсаны хvчинд орчихож. 3-т Германы Вилхелм

Эрэгтэйд Германаас Волф гэж нєхєр тvрvvлсэн гэсэн.

Хятадууд энэ цомын гараануудад огт байхгvй, бvгдээрээ Азийн євлийн тоглолт уруу явсан сурагтай. Тэнд очоод жинхэнэ азаргалах байхдаа, хэхэ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Sat Jan 20, 2007 7:31 am

Швед хүүхэн гэхээр Олафссон юм болуу, олимпийн аварга болдог.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Sat Jan 20, 2007 7:12 pm

Olafsson mon.

Sprintiin dungeeree tsuvarch gardag Pursuit garaand Wilhelm 40 buudahdaa 39 onosnii huchind turuulj, Moiseeva 2-r bairaa hadgalj orloo. Olafsson muu buudaj hoishlon 3-t Belarus busgui.

Onoodor eregtei Pursuit
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

PreviousNext

Return to Өвлийн спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest