Page 2 of 2

PostPosted: Thu May 10, 2007 8:21 pm
by Senior expert
Орос - Чех 4 - 0 ( 1 - 0 , 0 - 0 , 3 - 0 )
Швед - Словак 7 - 4 ( 1 - 2 , 3 - 0 , 3 - 2 )

PostPosted: Thu May 10, 2007 9:13 pm
by spain man
Гуравдугаар үед эхлээд гурав нойл болчихоор унтааский........ ОРос агаа нар аймаа бна лээ шүү..........

PostPosted: Thu May 10, 2007 9:20 pm
by chukcha2002
Чех энэ жил сулхан багтай ирсэн юм шиг байна. Германд хусуулсан гээ биз дээ.

Орос одоо л чухал тоглолтонд ирлээ дээ. Хагас шигшээд хаанахтай таарах гээд байна?

PostPosted: Fri May 11, 2007 9:49 am
by Аагий
Манай Монголын тамирчид Дэлхийн аваргад оролцоно гээд байсныг санаж байна уу?
Тэгсэн уул нь орсон юм байна. Дивизион 3-т юм байна. За тэгээд олон юм бичээд яахав.
Хэрхэн тоглосоныг нь хардаа.

[web]http://en.wikipedia.org/wiki/2007_IIHF_World_Championship_Division_III[/web]

PostPosted: Fri May 11, 2007 12:34 pm
by *R9*
Оросууд Finland-тай таарсан байна. Канада Швед 2 таарсан байна. Энэ гоё тоглолтууд болондоо. Finland-ыг бардаггүй Орос чинь энэ дэлхийн аврага дээр нэг хожсон байхаа. Одоо хожих байлгүйдээ.

PostPosted: Fri May 11, 2007 4:05 pm
by chukcha2002
Асуулт дээр Монголын багт багтаж очсон нєхдvvдээс 9 нь гэл vv дээ, виз гаргуулахын тулд 5000 доллар тєлсєн гарууд гэж бичсэн байсан.
Одоо тэгээд тэнд vлдээд "жинхэнэ мэргэжилдээ ороод байна" гэчихсэн байна лээ.

Євєл болдоггvй Ємнєд Африкт жишээ нь булай болтлоо хусуулсан байна шvv.

PostPosted: Fri May 11, 2007 10:56 pm
by Жавхлан
Онигоотой юмаа. (mannn Ингэж хусуулж байснаас бур орохгvй байсан нь ч дээр байх. Гэхдээ орохгvй гэхээр бас болдоггvй л байх. Манаихан ядаж нэг ая тайхан євєл зунгvй бэлтгэл хийчих Sporthalle-тай болоосой. :help:

PostPosted: Sun May 13, 2007 3:28 pm
by Senior expert
Орос - Финланд 1 - 2 ( 1 - 1 , 0 - 0 , 0 - 0 , 0 - 1 )
Канад - Швед 4 - 1 ( 3 - 0 , 1 - 1 , 0 - 0 )

Орос азгүй гарууд юм аа.

PostPosted: Mon May 14, 2007 10:40 am
by *R9*
Энэ Финландыг ер нь барахгүй л байнадаа. Одоо 3-д Шведийг балбаад хаянадаа.

PostPosted: Mon May 14, 2007 4:04 pm
by chukcha2002
Нутаг дээрээ 3-р байртай саллаа даа, харамсалтай юм. Канад аварга болсон гэнэ

PostPosted: Mon May 14, 2007 6:17 pm
by meesh
Цаг дуусаад бүүр нэмэлт цаг бас дуусах гэж байхад алддаш юм даа.Эгээтэй л нөгөө алдарт хараалыг хэлээд орилчихсонгүй.Яасан азгүй юм бэ дээ? Хүрлийн төлөө харин Швед нэг юм нухсан шүү.

PostPosted: Mon May 14, 2007 7:23 pm
by Chinbaa
Canada ch bas aguu uls yumaa!!! 42 medal avch baisnii,24 ni alt gej baishd.... Ter Nash ch bas l balladag gar bna daa....

PostPosted: Mon May 14, 2007 9:09 pm
by Senior expert
Орос - Швед 3 - 1 ( 2 - 0 , 1 - 0 , 0 - 1 )
Канад - Финлянд 4 - 2 ( 2 - 0 , 1 - 0 , 1 - 2 )

Дэлхийн аваргын тэмцээнд Канад алт, Финлянд мөнгө, Орос хүрэл медаль авлаа. Баяр хүргэе.

PostPosted: Wed May 16, 2007 5:24 am
by Nomer 10
Оросууд Финляндыг баахан дарамталсан ч азгүтйээд гоол нь орохгүй байлаа. Финалд Канадыг нухаж мэдэх л байсан байх. Финчүүд гэхдээ бас ясны тэмцэгч баг гэдгээ харуулсан шүү. 98 оны Наганогийн олимпоор хүрлийн төлөө Канадтай тоглоход Канад тавуулаа дайраад 3 хүнтэй багт гоолдож чадаагүй. Энэ удаа ч гэсэн бас л тэглээ. Гоолоо харин хүн тэнцүү үед хийгээд байсан. 3-0 байхад Финлянд зүтгэсээр байгаад 3-2 болгож чадсан. Тэгээд сүүлийн минут эхлэхэд 10 сек дутуу байхад контрдуулчихсан. 10 сек тэссэн бол хаалгачаа авч байгаад хэд дайрах байсан юм. Гэхдээ Канад ч аймаар байсан л даа. Ямар ч байсан гоё тэмцээн боллоо.

PostPosted: Sat May 19, 2007 5:43 pm
by boogii17
NHL yu bolj bgaa boloo ene jiliin champion ali bag boloh boloo my bodloor detriot boloh bhaa....

PostPosted: Mon May 21, 2007 4:09 am
by Жавхлан
''Канад ¹1''

Москва хотод өндөрлөсөн хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар Канадын шигшээ тодорч, дээрх цолыг 24 дэхээ хүртсэнээр хуучны ЗХУ, одоогийн ОХУ-ын гаргасан амжилтыг ардаа орхилоо.

Хойд Америкийн баг Германд хожигдох дөхсөн, Норвегт оноо алдах шахсан байдлаар тэмцээнийг тааруу эхэлсэн ч яван чангарахын яруу жишээг харуулсаар аваргын төлөө шалгарч үлдсэн юм. Гэхдээ тэд үүнээс өмнө Швед хэмээх хүчтэй багтай хагас шигшээд таарсан. Энэ нь нэг ёсондоо аваргын цол булаалдаж чадах эсэхийнх нь гол шалгуур байлаа. Тэрийгээ ч амжилттай давж, Тре Крунурыг 4:1-ээр бут ниргэсэн амжилт үзүүлсэн.

Уг нь Канадын шувтаргын өрсөлдөгч нь Финланд бус оросууд байх учиртай байлаа. Мэргэжилтэн, үзэгчдийн таамаг, тоглолтын арга барилаас харсан ч гагцхүү тэд л алтан медаль булаалдах онош тогтоод байсан билээ. Гэвч тэмцээний турш техник ур чадвар, үзүүштэй тоглолтоороо гайхуулж бүх өрсөлдөгчдөө хожиж ирсэн Оросын шигшээд тавдугаар сарын 12-ны өдөр одгүй тохиож энэ жилжингээ яригдах том ялагдал хүлээсэн. Гурван үеийн турш өрсөлдөгчөөсөө хэд дахин олон цохилт хаалганд гүйцэтгэсэн хэрнээ ердөө ганцаас илүү гоол оруулж чадаагүй довтлогчдыг нь буруутгах аргагүй юм.

Харин фин хаалгач Кари Лехтанений оргил өдөр нь тохиосноос тэр бүх довтолгоонууд нь азгүйтсэн. Нөгөө талаар оросууд өрсөлдөгчдөө довтлох байтугай цохих боломж олгохгүй байсан хэрнээ хаалгач нь финландуудын гурван цохилтын хоёрыг алдсан нь тун харамсалтай. Үүнийхээ төлөө Еременко уучлалт хүсч байгаагаа орон даяараа зарласан.

Ингээд шийдвэрлэх өдөр ирэхэд аваргын төлөө тоглосон Канадын шигшээ энэ тэмцээнд таарсан Скандиновын хойгийн хоёр дахь багийг мөн л бут ниргэлээ. Тэд тоглолтын эхнээс давамгайлж гурван шайб оруулсан нь аварга цолны хувь заяаг шийдсэн юм. Суоми эцсийн хүчээ шавхан хоёр гоол хийж дөнгөсөн ч тэмцээний турш багийнхаа лидер байсан Рик Нэш Канадын дөрөв дэх шайбыг оруулснаар Агч навчитнууд 4:2-оор яллаа.

Хүрэл медалийн төлөө ОХУ-Шведийн багууд тоглоход зохион байгуулагч орныхон 3:1-ийн харьцаагаар буулгаж авав. Дээрх тоглолтод оросууд мөн эхний үеэс хойшуучилсаар алт хүссэн сэтгэлээ хүрэл медалиар дэвтээсэн.

Оноо
Тт Г Д О
1.Юхан Давидссон (Швед) 9 7 7 14
2.Алексей Морозов (ОХУ) 7 8 5 13
3.Сергей Зиновьев (ОХУ) 9 3 10 13
4.Мэттью Ломбарди (Канад) 9 6 6 12
5.Данис Зарипов (ОХУ) 9 3 9 12

Гоол
Тт Г
1.Алексей Морозов (ОХУ) 7 8
2.Юхан Давидссон (Швед) 9 7
3.Ли Стемпняк (АНУ) 7 6
4.Мэттью Ломбард (Канад) 9 6
5.Рик Нэш (Канад) 9 6

Дамжуулалт
Тт Д
1.Сергей Зиновьев (ОХУ) 9 10
2.Данис Зарипов (ОХУ) 9 9
3.Дион Фанеф (Канад) 7 8
4.Дик Тарнстрем (Швед) 9 8
5.Юрген Юнссон (Швед) 9 8

ХамгаалагЧ
Тт Г Д О
1.Дик Тарнстрем (Швед) 9 1 8 9
2.Петтери Нуммелин (Финланд) 7 3 5 8
3.Андрей Марков (ОХУ) 8 3 5 8
4.Дион Фане (Канад) 7 0 8 8

Торгууль
Тт Мин
1.Сергей Климентьев (Украин) 6 46
2.Вячеслав Завальнюк (Украин) 6 35
3.Мортен Грин (Дани) 6 33
4.Томми Каллио (Финланд) 9 33
5.Ши Уэббер (Канад) 6 31

ХаалгаЧ
Т Мин АГ Ц Х/Ц Хувь О
1.Александр Еременко (ОХУ) 6 365 6 141 135 95.74 1
2.Кэм Уорд (Канад) 5 300 11 130 119 91.54 0
3.Кари Лехтснен (Финланд) 6 373 12 138 126 91.30 1
Аг-алдсан гоол, ц-цохилт, Х/Ц-хаасан цохилт

ҮзэгЧид
Тт Дундаж
1.ОХУ 9 11733
2.Финланд 9 8075
3.Швед 9 6896
4.Дани 6 6890
5.Швейцарь7 6756

Аваргууд

24 Канад
23 ОХУ
11 Чех
8 Швед
2 АНУ
1 Их Британи, Словак, Финланд


mongolnews.info

PostPosted: Sun Jun 03, 2007 9:42 pm
by buyanochir
yadaj baihad haluun orniihond ingej hojigdohtoi yahav dee

PostPosted: Tue Jul 31, 2007 3:10 pm
by herosday
Ta nar neg ih tom yarisan l uls baihiin. Hudlaa yarihaas oor yum medehgui yum baij.
Musun deer garaad togloj uzsen amitan baihgui shdee!
Internet-s togloltiin toim, jaahan medeelel shig yum olj huulj tavichaad sport meddeg uls gej oorsdiigoo helj bolohgui. Hen 5000$ ogood delhiin avarga-t yavchaav?
Haluun oron l geh yum Musun katok bgaa yum chine South Africa-n bag sain toglohgui yaahiin. Tegeed ch South Africa-n bagt medeej dandaa l tsagaan aristanguud l bgaa shde. Togloltiin bichlegiig ni uzsen uu ta nar? Teghed Manaid uvul 3-n sar boldog Musun Katok ni 2 sar ajildag, Bag tamirchid ni sar togoldog. Iim yum chine yaaj hojih yum be? Ta nar medehgui l bna daa!