Page 3 of 14

Re: Queen Yu Na

PostPosted: Fri Apr 02, 2010 12:47 pm
by TraP
АЦ Милан гоё шүү
Сэдвээр байнга зочилж байнаа:

Re: Queen Yu Na

PostPosted: Fri Apr 02, 2010 2:25 pm
by Ac Milan
Trapper wrote:АЦ Милан гоё шүү
Сэдвээр байнга зочилж байнаа:

баярлалаа :beer

Re: Queen Yu Na

PostPosted: Fri Apr 02, 2010 2:35 pm
by Realist
Ер нь со хүүхнүүд гоё шүү хэхэ, манай 18 тай бэр гулгадаг байсан бол юун ким юуна болгондоо тэ Траппераа :mrgreen:

Re: Queen Yu Na

PostPosted: Fri Apr 02, 2010 5:05 pm
by ABC
уран гулгалт чинь бас мэргэжлийнх гэж байдгиймуу.

Re: Queen Yu Na

PostPosted: Sat Apr 03, 2010 10:23 am
by Ac Milan
ABC wrote:уран гулгалт чинь бас мэргэжлийнх гэж байдгиймуу.

Балгүй яахав, тэмцээнд оролцохоо болиод зөвхөн шоу энэ тэрд л ордог болно гэсэн үг

Re: Queen Yu Na

PostPosted: Sat Apr 03, 2010 10:39 am
by Ac Milan
Ким юу на Дэлхийн шилдэг 100 хүний санал асуулгаар 3 -т явж байна
Image
1 Lady Gaga 87508
2 Conan O'Brien 68582
3 Yu-Na Kim 48166 :-D
4 Rain 28773
5 Dana White 25393
http://www.time.com/time/specials/packages/article/0,28804,1972075_1972078_1972684,00.html (саналаа өгөөрэй)

Re: Queen Yu Na

PostPosted: Sat Apr 03, 2010 11:11 am
by Ac Milan
Сүүлийн үеийн зураг...
Image

Image

Image

Re: Queen Yu Na

PostPosted: Sun Apr 04, 2010 2:52 pm
by Ac Milan
Ким юу на эх спортоо орхих уу?
Хэдийгээр шинэ мэдээ биш ч гэсэн, оруулах хэрэгтэй байх гэсэн үүднээс түүний дэлхийн аваргын дараа өгсөн ярилцлагаас түүвэрлэн сийрүүлэв, мөн өөрийн үзэл бодлоос хуваалцав.

А: Хүн бүр таныг энэ улирал дуусгаад яах бол гэж бодож байгаа?
Х: Надад зодог тайлах уу, мэргэжлийн спорт руу шилжих үү эсвэл үлдэхүү гэсэн сонголтууд байгаа. Хэрэв үлдэж, цаашдаа тэмцээнд оролцсоор байвал би одоогийн амжилтаа бататгаж чадна гэж итгэж байна. Харин зодог тайлбал, энэ их бэлтгэл суруулилт, сэтгэл зүйн дарамт шахалт, стрессээс ангижрах байх. Мөн мэргэжлийн спорт руу шилжвэл, бэлтгэл сургуулилт маань багасч, хааяаадаа мөсны шоунд оролцож, мөн хамгийн гол нь их сургуульдаа явж чадна.

А: Та уран гулгалтын спортоор хичээллсэнээр хэр зэрэг зүйлээ алдаж, бас олов?
Х: Би сурагч насны амьдралыг туулаагүй, түүнээсээ болж төдийлэн олон найзтай болж чадаагүй. Гэхдээ ямар ч амжилтанд золиос хэрэгтэй, энэ золиосын ачаар би дэлхийн шилдэг уран гулгагч болж чадсан.

А: Солонгостоо буцаж очоод хамгийн их хийхийг хүсдэг зүйл чинь юу вэ?Х: Надад жолооны үнэмлэх байдаггүй учраас би жолооны үнэмлэх аваад хүссэнээрээ аялахыг хүсдэг. Бас ходоод өвдөнө гэж айлтгүйгээр хүссэн бүрээ иднэ :mrgreen:. Хэдийгээр би хүссэнээрээ идмээр байдаг ч, жингээ барих, мөн сайхан харагдах ёстой энэ тэр гээд л янз бүрийн шалтгаанаар болдоггүй :sad:.

А: Та их сургуульдаа буцаж орох уу?
Х: Би сургуульд сураж үзээгүй учраас бусдын адил сурч мэдэхийг их хүсдэг, гэхдээ мэдээж хэрэг намайг олон хүн таньдаг болохоор хэцүү л дээ. Хэрэвээ үнэхээр сурах боломж олдвол, би спортын физилогийн чиглэлээр сурах сонирхолтой.

энэхүү ярилцлаганаас энэ хүн тийм ч амархан энэ их амжилтанд хүрээгүй бөгөөд маш их бэлтгэл сургуулилт, дарамт шахалтанаас болж олон зүйлийг алдсан нь харагдаж байна, тэгээд ч залуу хүн учраас бага зэрэг шантарч байгаа, мөн уран гулгагч хүний хүрч болох бүх амжилтанд хүрсэн түүнд эх спортоо орхиход буруутгах зүйл үгүй болоод байна. Гэхдээ л нэг олдох амьдралд хүн чаддаг юмаараа эцсээ хүртэл явах хэрэгтэй шүү дээ, ямар насаараа ингэж явах биш, үсрээ л 3,4 жилийн дараа хүссэн хүсээгүй болиж л таараа. Тийм учраас ард нь байгаа улс эх орон, олон сая фэнүүдээ бодоод, жаахан сэтгэлийн хат гаргаж цаашдаа тэмцэж, улмаар Сочи гийн тэнгэрт дахин нэгэн алтан медаль зүүхийг үнэнч фенүүдийн өмнөөс гуйя. :)

Re: Queen Yu Na

PostPosted: Sun Apr 04, 2010 3:05 pm
by Ac Milan
Patrick chan д солонгос хэл зааж байна... :mrgreen: http://www.youtube.com/watch?v=QgHyZCxK ... re=related
Гоё дуулж байна... http://www.youtube.com/watch?v=28UvpeXn ... re=related
Юу на ч балчир байж дээ заавал үзээрэй http://www.youtube.com/watch?v=3eo_gAke ... re=related

Re: Queen Yu Na

PostPosted: Mon Apr 05, 2010 9:57 am
by common
Image

Re: Queen Yu Na

PostPosted: Mon Apr 05, 2010 10:39 am
by Ac Milan
Image

Image

Re: Queen Yu Na

PostPosted: Mon Apr 05, 2010 2:34 pm
by Ac Milan
1 Lady Gaga 163040
2 Yu-Na Kim 100913 :eek:
3 Rain 93710

Re: Queen Yu Na

PostPosted: Mon Apr 05, 2010 9:08 pm
by Ac Milan
Image
2018 оны Өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахын төлөө өрсөлдөж буй Өмнөд солонгосын Pyeongchang хотын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ким юу на сонгогдсон юм байна.
Мөн Францын Annecy, Германы Munich зэрэг хотууд энэ эрхэм хүндтэй наадмыг эх орондоо зохион байгуулхаар хүчтэй өрсөлдөж байна. Хэдийгээр энэ өрсөлдөөнд Өмнөд солонгос улс ялалт байгууллаа ч гэсэн Ким юу на гийн хувьд энэ 2018 оны Олимпд битгий хэл, 2014 оны Сочи д орох эсэх нь маш эргэлзээтэй байгаа билээ.

Re: Queen Yu Na

PostPosted: Tue Apr 06, 2010 1:52 pm
by Ac Milan
Шинэ мэдээ...
Ким юу нагийн ирээдүйн талаар сүүлийн үед мэдээллийн хэрэгсэлүүдээр хүчтэй яригдаж буй билээ. Харин Ким юу на гийн зүгээс 5 сарын сүүлээр канад очсон хойноо албан ёсны мэдэгдэл хийнэ гэдгийг хэлжээ. Сураг дуулах нээ түүнийг зодог тайлаад, улмаар квак мин жин ийн туслах дасгалжуулагч болж магагдгүй маягийн юм яригдаж байна. Харин тэрээр саяхан өөрийн их солонгост байдаг их сургуулиараа ороод гарсан байна... (хэдэн зургийг нь оруулав.)
Image

Image

Image

Image

Re: Queen Yu Na

PostPosted: Tue Apr 06, 2010 9:47 pm
by Ac Milan
Сүүлд авхуулсан рекламны зургууд
Image

Image

Image

Image

Image

Re: Queen Yu Na

PostPosted: Wed Apr 07, 2010 10:14 pm
by Тунгаа
Ac Milan wrote:Харин Ким юу на гийн зүгээс 5 сарын сүүлээр канад очсон хойноо албан ёсны мэдэгдэл хийнэ гэдгийг хэлжээ. Сураг дуулах нээ түүнийг зодог тайлаад, улмаар квак мин жин ийн туслах дасгалжуулагч болж магагдгүй маягийн юм яригдаж байна.


Арай үгүй байх тээ. Юу гээ л хар залуугаараа зодог тайлжээдийн. :smile:

Re: Queen Yu Na

PostPosted: Thu Apr 08, 2010 3:56 pm
by Ac Milan
Арай үгүй байх тээ. Юу гээ л хар залуугаараа зодог тайлжээдийн. :smile:

Зодог тайлна гэдэг нь бол ерөнхий дөө шуум байх л даа
Гэхдээ мэргэжлийн спорт руу шилжинэ гэдэг нь нэлээн үнэний ортой байгаа, мэдээж хэрэг хүн л юм чинь энэ их шахуу бэлтгэл сургуулилт, сэтгэл зүйн дарамт шахалт, элдэв янзын хэл амнаас ангижирч бусдын л адил их сургуульд сурч, хийхийг хүсдэг зүйлсээ хийж, амар тайван амьдрахыг хүсч л байгаа биз, бас хажуугаар спортоо орхилгүй нь хааяадаа нэг уран гулгалтын шоунд орчоод байх боломжтой. Энэ шийдвэр магадгүй өөрийнх нь хувьд бол энэ хамгийн зөв шийдвэр байх.

За за тэгээд юу сайхан, дур сайхан өөрийнх л шийдвэр учраас өөрөө л мэдэг, юу ч гэж шийдсэн яахав дээ.
(5 сарын сүүлээр албан ёсны мэдэгдэл хийнэ гэсэн шүү)

Re: Queen Yu Na

PostPosted: Thu Apr 08, 2010 4:10 pm
by Ac Milan
Шинэ мэдээ
Ким юу наг католик шашинтай гэдгийг хүмүүс, түүний тэмцээний үеэр байнга зүүдэг бөгжөөр мэддэг болсон бизээ. Иймээс тэрээр бусад олны танил хүмүүсийн адил олныг хамарсан буяны ажилд идэвхтэй оролцдог ба саяхан тэрээр нэгэн католик шашны, халамжийн байгууллагын төлөөлөгч болжээ.
(зургууд...)

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Re: Queen Yu Na

PostPosted: Fri Apr 09, 2010 11:19 am
by Ac Milan
Амтат...
Image

Image

Image

Image

Re: Queen Yu Na

PostPosted: Fri Apr 09, 2010 2:11 pm
by Ac Milan
Image

Image

Image

Image

Re: Queen Yu Na

PostPosted: Fri Apr 09, 2010 2:14 pm
by Ac Milan
Саяхан нэгэн тэрээр нэгэн телевизийн шоунд оролцжээ.
Хөтлөгчийн түүнд тавьсан "Та хэзээ эх спортоо орхино гэж бодож байна?" гэсэн асуултанд Юу на : "Энэ асуултанд одоохондоо хариулж чадахгүй нь..." гэсэн байх юм. Мөн түүний гол өрсөлдөгч гэгддэг Мао асадо гийн талаар ямар бодолтой байдгийг нь асуухад "Хүмүүс бид хоёрыг буруугаар ойлгож, хэтэрхий өрсөлдөгч талаас боддог, үнэндээ бид хоёрын хооронд ямар ч таагүй харилцаа байхгүй, бид зүгээр л найзууд" гэж даруухан хариулсан байна.
Image

Re: Queen Yu Na

PostPosted: Sat Apr 10, 2010 4:59 pm
by Ac Milan
Завгүй өдрүүд үргэлжилсээр л...
Ким юу на солонгост ирсэнээсээ хойш амсхийх завгүй ажилласаар л байна. Сүүлд тэрээр өөрийг нь хүсэн хүлээж байсан үнэнч фенүүдээ баярлуулж бяцхан уулзалт хийжээ. :D (Зохион байгуулсан Samsung, AnyCall)
http://www.youtube.com/watch?v=IMMDK8mfPxY
Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Re: Queen Yu Na

PostPosted: Sat Apr 10, 2010 5:14 pm
by Ac Milan
Юу на, Адам хоёр?
Ким юу наг Америкийн уран гулгагч Адам-тай "учиртай" гэсэн сонирхолтой бөгөөд үнэний ортой шуум гарчээ. Адам нь Юу на тай цуг Торонтод бэлтгэл хийдэг,цөөн сайн найзуудынх нь нэг юм. Тэр хоёрын, Турины дэлхийн аваргын хаалтын үдэшлэг дээр их сэжигтэй тэвэрэлдэж буй зураг нь...
http://www.youtube.com/watch?v=Ey7sqv7X7bA
Image
(Уг нь Патрик Чан арай... :mrgreen: )

Re: Queen Yu Na

PostPosted: Sat Apr 10, 2010 6:11 pm
by Realist
Манай хүн ч Юунаг папараци шиг л дагаж байндаа. Мэдээ мэдээллийг цаг тутамд оруулаал :eek:

Re: Queen Yu Na

PostPosted: Sat Apr 10, 2010 10:40 pm
by TraP
Реалист мэдээ хийнгүүт нь цаг тутам амталлаал :mrgreen: