Page 3 of 7

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Thu Feb 10, 2011 6:39 am
by hosko
Чамд тийм инээдтэй байгаа бол дотроо л баяс л даа.... Өнхөрч унаад л байх юм... Нээх худлаа юм бичээд л байв гэж дээ....

http://www.mercedsunstar.com/2011/02/09 ... after.html

Манай хүн эмчийнхээ зөвлөсөнөөр бэлтгэлдээ гарч эхлэхээр шийдээд байгаа бөгөөд эхний тоглолтоо Дэвисийн цомд Белгийн эсрэг хийхээр зэхэж байна...

****************************************
Мөн өнгөрсөн даваа гаригт тэрээр спортын салбарын нэгэн хүндтэй шагналын эзэн болоод амжсан...

Laureus World Sportsman of the Year: Rafael Nadal

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Thu Feb 10, 2011 12:19 pm
by Kaka'8
hosko wrote:Чамд тийм инээдтэй байгаа бол дотроо л баяс л даа.... Өнхөрч унаад л байх юм... Нээх худлаа юм бичээд л байв гэж дээ....

http://www.mercedsunstar.com/2011/02/09 ... after.html

Манай хүн эмчийнхээ зөвлөсөнөөр бэлтгэлдээ гарч эхлэхээр шийдээд байгаа бөгөөд эхний тоглолтоо Дэвисийн цомд Белгийн эсрэг хийхээр зэхэж байна...

****************************************
Мөн өнгөрсөн даваа гаригт тэрээр спортын салбарын нэгэн хүндтэй шагналын эзэн болоод амжсан...

Laureus World Sportsman of the Year: Rafael Nadal


мэднээ хө... atpworldtour дээр байгаа... рафаг бодвол рож ноүл 2 хамаагүй илуу...мүррай ч гэсэн

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Thu Mar 31, 2011 11:28 am
by hosko
За Сони Эрикссон 2011ын тэмцээн шувтрах тийшээгээ хандаж байна даа...Өнөөдөр манай хүн Бёрдычтой тоглохоор оноолттой... Уг нь энд л дахин Новактай таарч хариугаа авмаар байна даа...

2 долоо хоногийн бас муухай хусуулсан шүү.. Эхний сетийг аваад л, 2 хусуулаад л будаа болсон...

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Fri Apr 01, 2011 5:25 pm
by hosko
Бёрдычыг 6-2 3-6 6-3-аар хожсоноор Сони Эрикссон-2011-ийн хагас шигшээд мөрөөдлийн тоглолт буюу Надал-Рожер гэсэн тоглолтыг харах завшаан гарч байна...

Рожерийн өрсөлдөгч болох Францын Симон энэ тойрогт гэмтлийн улмаас тоглоогүй тул Рожер сайхан амраад авсан байх...

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Sat Apr 02, 2011 9:56 am
by hosko
Рожерийг 6-3, 6-2-оор хожсоноор финалд Новактай үлдлээ дээ... Рожероос хариугаа авсан... Одоо түрүүлж энэ оны анхны түрүүгээ авмаар байна шүү...

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Sat Apr 02, 2011 10:04 am
by Kaka'8
hosko wrote:Рожерийг 6-3, 6-2-оор хожсоноор финалд Новактай үлдлээ дээ... Рожероос хариугаа авсан... Одоо түрүүлж энэ оны анхны түрүүгээ авмаар байна шүү...


айрай л чадагүй байхдаа... Новак бол энэ жил ХАМААГҮЙ илүү байна лээ.... Бараг Нэг сэт алдахгүй нам нам аваал... одоо дараалаад шүүд 1000 пойнтс авна даа

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Wed Apr 06, 2011 3:47 pm
by hosko
хэхэ... бас л хусуулчлаа даа.. Гэхдээ бүүт Новак гэмтэлтэй байсан гээд бод доо...

За тэгээд Новак бол манай хүний дандаа баруун талд нь тоглоод бүүүр сурчлаа... Одоо уг нь эргээд бас нэг юм бэлдмээр байна даа...

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Wed Apr 20, 2011 3:19 pm
by hosko
Image

Рафаель Надаль нутаг нэгт Давид Феррерийг 6-4 7-5-н харьцаатай буулган авч “Монте карло мастерс” тэмцээний түрүүг хүртлээ...Ингэснээр сүүлийн долоон жил Надаль энэ тэмцээний цомыг хадгалж байна. Талбайн теннисний мэргэжлийн тэмцээнүүдэд ийм олон дараалан түрүүлсэн тохиолдол өмнө нь байгаагүй.... Өөрөөр хэлбэл энэ бол бас нэгэн түүхэн амжилт... :-D :spain

Тэрээр хагас шигшээд Их Британий Энди Мюррэйг замаасаа холдуулж финалд гарч ирсэн бол эсрэг талаас Феррер Австрийн Юрген Мелцерийг мулталсан юм. Шигшээ тоглолт үзэгчдийн хүлээж байсан шиг сонирхолтой өрнөсөнгүй. Ердөө хоёр цаг 16 минутын дотор Надаль ээлжит ялалтаа байгуулсан юм. Надаль карьерийхаа 44 дэх цомоо Монте карлод гардаж байгаа ба үүний 30 нь шороон талбайн тэмцээнээс авсан цом болж байгаа.

“Долоо дараалж түрүүлнэ гэдэг өмнө нь миний хувьд боломжгүй зүйл шиг санагддаг байлаа. Ялангуяа дэлхийн бүх шилдгүүд цугладаг Монте карло шиг тэмцээнд ийм амжилт үзүүлнэ гэдэг бүр ч хэцүү. Ийм зүйл хийж чадсан даа өөртөө ч итгэхгүй байна гэж тэрээр өгүүлж....

Монте-Карлогийн дэвжээнд тэрээр ийнхүү 36-1 гэсэн амжилтыг одоогийн байдлаар үзүүлээд байна...

Давид Феррер финалд шалгарах замдаа нэг ч сет алдаагүй. 2011 он гарснаас хойш шороон талбайд тэрээр нэг ч ялагдал амсаагүй байсан ч Надалийн өмнө аргагүй хүч дутлаа.


Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Mon Apr 25, 2011 1:19 pm
by ARBAR
Монтэ-Карло Мастэрст 7 дараалан түрүүлээд удаагүй байгаа Надал сая Барсэлона Опэнд бас л нөгөө Давид Фэррэрийг 6:2, 6:4 -р хожиж 6 дараалан энэ цомыг авчихлаа.

Ингэснээр 2 тэмцээнд дараалан 6 удаа түрүүлсэн гэсэн бас нэгэн түүхэн амжилтын эзэн болж байгаа юм байна даа.

Аргагүй л эзэлж байнаа.

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Mon Apr 25, 2011 6:31 pm
by Saiza
:-D :-D :-D :-D :gold :gold :gold

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Tue Apr 26, 2011 12:28 pm
by hosko
Өө лайтай... Ойрд жаахан НБА плэйөфф энэ тэр гээд энэ спортыг хальт мэдэхээ байчихсан байна ш дээ... Манай хүн болж болж... Одоо Навактай л таарч хусмаар байна даа...

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Mon May 09, 2011 5:48 pm
by hosko
За Мадридад бас л Жоковдуулчлаа даа... 7-5, 6-4-өөр... Нэг ч сэт авч чадсангүй... Новак бол үндсэндээ манай хүний аргыг нь олчоод байна... Ердөөсөө л тувт баруун талд нь тоглочоод байгаа юм л даа... Одоо хэд хусуулчлаа... Дараа таарахдаа хусахгүй бол ч нээрээ болохоо байлаа шүү дээ...

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Mon May 09, 2011 6:34 pm
by Чуугий
Энэ жилийн хувьд 3:0 болсон байх.

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Mon May 09, 2011 10:09 pm
by ТӨӨГӨӨ
тэххх 3 дараалж хусуулж бгаа гэнэ. Тэгээд нөгөө шороон дээрээ ч бас хусууллаа. Дийлэхээ больж бна даа

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Tue May 17, 2011 2:05 pm
by hosko
Biggest Difference Between Men and Women :D



http://www.youtube.com/watch?v=0sLFCwOVrEw

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Tue May 17, 2011 8:40 pm
by meesh
:eek: :ногоон:

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Sun Jun 05, 2011 8:16 pm
by hosko
-------------------------Sunday, June 5, 2011 - Vamos Rafa!---------------------
Image

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Mon Jun 06, 2011 1:09 am
by hosko
Манай хүн чадлаа... Тэрээр улам бүр л домогт аваргууд руу ойтсоор л... Тэднийг орхихтн төлөө л эрчтэй хүчтэй явж байнадаа...

Испани орон чамаар бахархаж байна... :beer :???: :spain :spain :spain :spain :spain

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Mon Jun 06, 2011 1:15 am
by Адмирал
Хоско чинь уул нь Монгол хүн билүү :ногоон:

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Mon Jun 06, 2011 12:12 pm
by o_baatar316
Ингээд Франц-д 6 гаа түрүүлчихэв үү, нас байна залуу байна дахиад хэд хэд түрүүлэхийн байна л даа...

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Mon Jun 06, 2011 1:28 pm
by hosko
Бас нэгэн гайхалтай түрүү... Мнаай хүний эргүүлэгтэй довтолгоо үнэхээр урамтай шүү... Бөмбөг шугамнаас гадуур эргэж явж байгаад л дотор ундаг наасан... Үндсэндээ бол нэрийн хуудас нь л даа... Өчдөр Рожер манай хүний баруун талд тоглох гэж их үзсэн боловч баруун талаасаа хэд хэдэн чухал авалтыг хийж чадсанаар нэг их үр дүнгээ өгөөгүй... Бас ЭЙС гээч юмыг хийх тал дээр Надал маруухан ч гэсэн өчдөр яг л хэрэгтэй үеүүддээ хийсэн... Аан тэр борооны дараа Рожер овоо сэргэж орж ирээд 4-5 дээрээс 6-5 болгоод баллах дөхсөн... Тэрийг алдсан бол бас л эвгүй шүү...

Одоо Францад 6 түрүүлсэн агуу Боргийн амжилттай тэнцчихсэн... Одоо нэг л түрүүлбэл дээд эмжилт...

Гэхдээ 8 түрүүтэй нэгэн домогт аварга бий ч тэр нь аль дээр үед энэ тэмцээнд Франц хүн л ордог байх үеийн амжилт... Ер нь тэрийг ч эвдэх боломж болоцоо бол бий...

Гагчүү бэртэл гэмтэл л хол байгаасай билээ...

Image

Image

Image

Image

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Mon Jun 06, 2011 3:19 pm
by Идэрээ
hosko wrote:
Image

Энэ ямар алиа зураг юэ? Шүүгчийн гар Надалын үсрэлт нтр

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Sun Jun 12, 2011 7:52 pm
by Kaka'8
I am world number one чинь AEGON Championship-дээр Цонгад хусуллаа гэж. 6(3)-7, 6-4, 6-1.

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Sat Jun 25, 2011 12:17 am
by hosko
За Уэмблдоны нээлттэй тэмцээн ид дундаа орох гээд л явж байна даа... Яг одоо Надал 6-н жилийн өмнө тэмцээнд хожигдож байсан Луксембургийн теннисчин Мюллертэй тоглож байна... Эхний сэт 6-5-аар Мюллер тэргүүлж байна... Юу л болох гээд байна даа... ккк

Re: RAFA NADAL-I am world number one...........

PostPosted: Sat Jun 25, 2011 7:18 am
by RBK
Харин л дээ...