Page 4 of 4

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Tue Jan 19, 2021 10:23 am
by Tmshinoda
Кальяри:АС Милан 0-2

1. Улаан Харууд Сери А дахь айлын талбайд 16 тоглолт дараалан хожигдоогүй рекордтойгоо тэнцлээ.
Бид өмнө нь 94-95 болон 03-04 оны улирлуудад энэхүү амжилтаа үзүүлж байлаа.

2. Манайхан айлын талбайд 19 тоглолт дараалан гоолдлоо.
Мөн л рекорд үзүүлэлттэйгээ тэнцэв. Өмнө нь 92-93 оны улиралд ийм амжилт гаргаж байсан аж.

3. Златан гараанаас эхлүүлсэн 9 тоглолтдоо дараалж гоолдсон Топ 5 лигийн анхны тамирчин боллоо.

4. Златан энэ улиралд Сери А-д 1.5 гоол дунджилж байна(8 тоглолтод 12 гоол).
Топ 5 лигээс түүнд хамгийн дөхөж очих нь Левандовски(1.4 гоол). Мань эр өнгөрсөн улиралд 18 тоглолтод 10 гоол оруулсан. Харин энэ улиралд 8 тоглолтод 12. Түүнд нас хамаагүй. Мөн Швед эр маань Сери А-ийн бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтад Марко Ди Вайо-г гүйцэж 30-д эрэмблэгдлээ.(144 гоол)

5. Энэ улиралд Топ 5 лигт биднээс(14) их шон оносон клуб ганц байгаа нь Лион(15).

6. Бид лигийн хүрээнд Кальяригийн эсрэг 4 тоглолт дараалан хаалгаа хуурай маналаа. Сери А-д тэдний эсрэг ийм амжилттай баг одоогоор үгүй.

7. Франк Кесси АС Миланы төлөө 150 дахь удаагаа гараанаас тоглолтыг эхлүүллээ.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Tue Jan 19, 2021 10:24 am
by Tmshinoda
43 оноотой... 1-т бичигдсээр...
Юве ядаж Интертэй тэнцсэн бол 5 оноо тасарж байхгүй юу..

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Thu Jan 21, 2021 10:51 am
by Forza Juve


Милан Мандзукичийг авлаа.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Feb 08, 2021 8:58 am
by Tmshinoda
АС Милан – Кротонэ 4:0

1. Златан клубын түвшинд 500, 501 дэх гоолоо урд шөнө орууллаа. Үүний 83 нь АС Миланы төлөө.

2. Швед эр маань Роналдугийн хамтаар Топ 5 лигт хамгийн их дубль толилуулаад байна. (6)

3. Бид Сери А-д шинээр дэвшсэн багуудыг 5 дараалан хожлоо.
2012 онд Аллегригийн удирдлага дор 8 дараалж хожсоноос хойших хамгийн урт үзүүлэлт болж байна.

4. Лигийн эхний 21 тоглолтод 45 гоол оруулсан нь 2005/06 улирлаас хойших хамгийн их тоо гэнэ.

5. Сери А-д 8 удаа хаалгаа хуурай манасан баг манайхаас өөр байхгүй.

6. Урд шөнө 6 минутад 3 гоол орууллаа.
Сүүлд өнгөрөгч 7-р сард Ювентусын эсрэг 62-67 дахь минутад 3 гоол оруулсныг манайхан тод санаж байгаа биз ээ.

7. Анте Ребич Сери А-д 2 дахь удаагаа дубль хийлээ.
Мөн нөхөр өнгөрөгч 7-р сараас хойш 2 тоглолт дараалан гоолдоогүй байв.

8. Хакан энэ улиралд 8 гоолын дамжуулалт өгснийхөө 7-г нь 12-р сараас хойш өгсөн гэнэ шүү.
Энэ хугацаанд Топ 5 лигээс түүнтэй эн зэрэгцэх 1 нөхөр байсан нь Кингсли Коман аж.

9. Леао: Энэ улиралд топ 5 лигт 10+ гоолд оролцсон 5 дахь залуу тоглогч.
Португаль эр маань 5 гоол, 5 гоолын дамжуулалттай байна.

10. Мөн Леаогийн 5 гоолын дамжуулалтын 3-ыг нь Ибра чулуу болгожээ.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Feb 08, 2021 2:13 pm
by rednasca
"Аварга болохын төлөө" гэж сэдвийнхээ нэрийг өөрчлөөч... хэхэ...

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Feb 08, 2021 2:54 pm
by Saiza
Томори маань сайн байгаа сурагтай

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Feb 08, 2021 3:18 pm
by Tmshinoda
rednasca wrote:"Аварга болохын төлөө" гэж сэдвийнхээ нэрийг өөрчлөөч... хэхэ...


Яахав даруухан л байж байя :RD

Saiza wrote:Томори маань сайн байгаа сурагтай


Сайхан амьтан байна лээшд.. Манай гол хамгаалагч Каер байсхийгээд бэртчихнэ.. Романьоли нь уул нь багийн ахлагч ноён нуруу байх ёстой атал гэмтлээс ирснээсээ хойш хэсэг баг алж түлээрээд байсан гээд ер нь хойд шугам орон гаран найдваргүй үед ирээд шууд хэргээ гаргаад эхэлсээн.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Feb 08, 2021 4:43 pm
by rednasca
тун боломжийн потенциалтай хүү дээ... ямар сайндаа Мальдини тоож үг хэлсэн байхав...

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Feb 26, 2021 6:08 am
by Tmshinoda
Image

1️⃣ Playing regular with AC Milan since he was 16
Matches:: 227
Goals Conceded:: 241
Saves:: 635
Saves/M:: 2.78
Cleansheets:: 74
C.S percentage:: 32.7%

2️⃣ 22 years old Donna have as much cleansheets as #GigiBuffon in his first 200 games,
3️⃣ #Casillas' Career Clean-sheets Percentage with peak Madrid is 34.7%, while Donna have 32.7% with Worst Milan Ever.
4️⃣ #Buffon have 2.71 Saves/M while Donna have 2.78.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Feb 26, 2021 10:45 am
by Forza Juve
Энэ залуу ч гэмтэл бэртэлгүй бол Буффоны тогтоосон тоглолтын тоо, хаалтын хувь энэ тэр гэсэн рекордыг эвдэх байх аа. Гэхдээ одоо гэрээг нь танайх сунгаж чадах нь уу...

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Feb 26, 2021 11:03 am
by Tmshinoda
Одоо жилд 6 саяыг авдаг.. жилд 10 сая болгож сунгахаар л яриад байгаа.. Одоо өгөхгүй гээд яахав дээ..

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Mar 01, 2021 4:31 pm
by Tmshinoda
Рома – АС Милан 1:2

1. Бид энэ улиралд бүх тэмцээний турш айлын талбайд хийсэн 19 тоглолтоос 13 дахь ялалтаа авлаа(D4 L2).
1992-93 оны улиралд Капеллогийн удирдлага дор эхний 15 тоглолтод 13 хожиж байснаас хойших сайн үзүүлэлт гэнэ.

2. Топ 5 лигт Кесси, Бруно Фернандес, Бэн Еэддэр, Депай нар пенальтаас 7 гоол оруулсан үзүүлэлттэй явж байна.

3. Зааны Ясан Эрэгийн залуу маань энэ улиралд Сери А-д 8 дахь гоолоо орууллаа.
Түүний шинэ хувийн рекорд.

4. Энэ улиралд манайхаас олон хөндлөвч оносон баг Италид байхгүй(16 удаа, Ромагаас 2 дахин их)

5. Симон Каер энэ улиралд лигтээ 3 удаа хөндлөвч онов.
Топ 5 лигт түүнээс их хөндлөвч оносон ганц хамгаалагч байгаа нь нь Эвертоны Лукас Дигнэ аж.

6. Анте Ребич: Сери А-д 5-аас дээш гоол оруулсан манай 4 дэх тоглогч.
Зөвхөн Наполид л 5-аас дээш гоол оруулсан манайхаас олон тоглогч байна.

7. Хорват эр маань лигт тоглосон сүүлийн 4 тоглолтондоо 4 гоол оруулаад байна.
Нөхөр энэнээс өмнөх 21 тоглолтондоо 4 гоол хийгээд байсан.

8. Рафаел Леао Сери А-ийн 50 дахь тоглолтондоо оролцлоо.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Mar 01, 2021 4:34 pm
by Tmshinoda
Романьолиг суулгаад Томориг гараанаас тоглуулаад хожлоо..
Зөв шийдвэр..



Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Mar 12, 2021 10:29 pm
by zorigtsaikhan
Tmshinoda wrote:Романьолиг суулгаад Томориг гараанаас тоглуулаад хожлоо..
Зөв шийдвэр..



Яаг энэ дээр Тонали бүр дундаас занаж байгаад орж ирсэн дээ...

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Sun May 02, 2021 7:09 pm
by Tmshinoda
Ас Милан – Беневенто 2:0

1. Бид энэ улиралд 69 оноонд хүрлээ. 2012/13 оны улирлаас хойших хамгийн өндөр оноо маань аж.
Тухайн үед улирлыг 72 оноотойгоор дуусгаж байв.

2. 2-р сард Кротонэг 4:0-ээр буулган авснаас хойш Сан Сиродоо хаалгаа хуурай манаагүй байсан хар цуврал өчигдөр зогслоо.

3. Урд шөнө бид хаалгаа 11 удаа онож цохисон нь манай энэ улирлын рекорд үзүүлэлт гэнэ.
(Үүний 5-ыг нь Ибра цохисон) 2-р сард Кротонэг хожиход мөн 11 удаа хаалгаа оносон юм байна.

4. Хакан Чаланолу 5 минут 36 секундэд гоолдсон нь 2021 онд лигтээ хийсэн хамгийн хурдан гоол боллоо.

5. Хакан: Шинэ зуун гарснаас хойш Европын Топ 5 лигт 50 гоол хийсэн 4 дэх Турк тоглогч.
Түүний урд Mevlüt Erdinç (92), Nihat Kahveci (76) Halil Altintop (67) нар жагсдаг аж.

6. Тео Хернандез Миланы нэрийн өмнөөс 2004/05 улирлаас хойш Сери А-д 5 гоол, 5 гоолын дамжуулалт өгсөн анхны дамжуулагч.

7. Тео энэ улиралд лигтээ хийсэн бүх гоол тоглолтын 2-р хагаст оржээ.
Түүнчлэн бүгд Сан Сирод орсон юм байна.

8. Беневентогийн эсрэг Златан өчигдөр тоглосноор Топ 5 лигт 100 өөр багийн эсрэг тоглосон ховор статын эзэн боллоо.
Шинэ зуун гарснаар ийм амжилтад хүрсэн нэг л хүн байдаг нь Габриел Хайнз гэнэ.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon May 10, 2021 8:07 am
by Tmshinoda
Ювентус – АС Милан 0:3

1. Сери А-д АС Милан Ювег талбай дээр нь 2011 оны 3 сараас хойш хожоогүй байсан хар цуврал өндөрлөлөө.
Тухайн үед Гаттузогийн 1 гоолоор хожиж байлаа.

2. Бид энэ улиралд айлын талбайд 14 удаа ялалт байгууллаа.
Сери А-ийн түүхэнд биднээс илүү нэг баг байдаг нь 2006-07 оны Интер гэнэ. Нөхдүүд тухайн үед 15 удаа ялж байжээ.

3. Манайхан Сери А-д тоглосон Ювегийн эсрэг сүүлийн 3 тоглолтондоо 8 гоол орууллаа.
Нөхдүүдийн эсрэг өмнөх 14 тоглолтонд оруулсан нийт гоолоос их тоо гэнэ шүү.

4. Хамгийн сүүлд 2010 оны 1 сард Ювентус талбай дээрээ Миланд 3 гоол алдаж байжээ.

5. Брахим Диаз(21 нас 279 хоног) Ювегийн талбайд гоолдсон Пато(19 нас 103 хоног, 2008 оны 12 сард)-оос хойших хамгийн залуу Миланиста.

6. Диаз Сери А-д гараанд гарч тоглосон сүүлийн 2 тоглолтондоо гоолдлоо.
Мөн Испани эр маань лигт оролцсон сүүлийн 6 тоглолтондоо 2 гоол оруулаад байгаа бол өмнө нь 18 тоглолтонд оролцоод 1-ийг оруулж байж.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Thu May 13, 2021 2:24 pm
by Tmshinoda
Торино АС МИЛАН 0:7
За жаахан түүхийн хичээл орноо.

1. Сери А-ийн 1 улиралд айлын талбайд 15 удаа ялснаар рекорд үзүүлэлттэй тэнцлээ.
Өмнөх долоо хоногт хэлсэнчлэн энэ рекордыг 06-07 улиралд Интер тогтоож байсан.

2. Манайх Сери А-д 7 гоолын зөрүүтэйгээр сүүлд хэзээ хожсон бэ?
1959 оны 6 сард гэнээ. Тухайн үед Удинезийг 7:0-ээр хожиж байж.

3. Тэгвэл лигтээ сүүлд хэзээ 7 гоол хийсэн бэ?
1996 оны 5 сард Кременозийн эсрэг(7-1) юм байна.
Харин айлын талбайд сүүлд 7 гоол хийсэн нь 1992 оны 10 сард Фиорентинагийн эсрэг гэнэ(7-3)

4. Мөн Ториног талбай дээр нь 2012 оны 12 сараас хойш хожоогүй байсан хар цувралаа дуусгалаа.
Нэмээд хэлэхэд нэг улиралд Турины хоёр багийг талбай дээр нь 1967-68 оны улиралд л хожиж байжээ.

5. Франк Кесси маань Сери А-ийн нэг улиралд 10-аас дээш гоол хийсэн КАКА-аас хойших анхны хагас хамгаалагч гэнээ кк.
2008-09 оноос хойш гэсэн үг. Бид хэд чинь 12 жилийн турш 10-аас дээш гоол хийсэн хагас хамгаалагч хараагүй юм байна.
Мөн Зааны Ясан эр маань лигтээ нэг улиралд 15+ гоол(11 гоол, 4 дамжуулалт)-д оролцсон 2004/05 улирлаас хойших манай 3 дахь хагас хамгаалагч гэнэ.

6. Ребич маань Урд шөнө Ториногийн эсрэг хэт трик хийсэн билээ.
Түүнээс өмнө 2016 оны 8 сард Карлос Бакка энэ багийн эсрэг хэт трик хийж байж.

7. Тео Хернандэз Топ 5 лигт сүүлийн 2 улирал багадаа 6 гоол хийсэн 2 хамгаалагчийн нэг нь гэнэ.
Нөгөөх нь Робин Гозенс аж. Франц эр маань энэ улиралд 2 удаа дубл хийсэн Топ 5 лиг дэх цор ганц хамгаалагч.
Мөн Сери А-д 7 дахь гоолоо хийснээр өнгөрсөн улирлынхаа амжилтыг нэгээр ахиуллаа.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon May 24, 2021 6:57 pm
by Tmshinoda
АТАЛАНТА – АС МИЛАН 0:2

1. ФОРЗА МИЛАН. Улирлын сүүлийн тоглолтондоо аваргуудын лигт эргэн ирэх болзлоо хангалаа.
Нийт улаан харууддаа БАЯР ХҮРГЭЕ. 7 жил шантрахгүй хүлээлээ.
Хүнээр ярьвал хорвоод мэндлээд 2-р ангидаа ордог нас шүү кк
(2013/14 улиралд шөвгийн 16-д Атлетико Мадридад хожигдсоноос хойш энэ тэмцээний утааг үнэрлээгүй байлаа. )

2. Нэг улиралд айлын талбайд 16 удаа ялалт байгуулснаараа Сери А-ийн шинэ рекордыг тогтоолоо.
Аа харин ТОП 5 лигт манайхтай ижил амжилтыг 11-12 онд Реал Мадрид, 17-18 онд Ман.Сити нар үзүүлж байжээ.

3. Дотоодынхоо лигт 5 тоглолт дараалан хаалгаа хуурай маналаа. 2006 оны 3 сараас хойш харагдаагүй үзүүлэлт

4. Франк Кесси Сери А-ийн нэг улиралд 10+ пеналтийг амжилттай гүйцэтгэсэн Златанаас хойших анхны Миланиста.
Ибра маань 11-12 оны улиралд энэ тоонд хүрч байж.
Харин нэг тоглолтод пеналтаар дубльдсэн тохиолдол 2009 онд Палермогийн эсрэг Какагаас маань хойш харагдаагүй аж.

5. ЗААНЫ ЯСАН ЭР маань энэ улиралд бүх тэмцээний турш 50 тоглолтод оролцсон Сери А-ийн 2 тоглогчийн нэг.(Матео Политано)

6. Симон Каер урд шөнө Топ 5 лигт 300 дахь тоглолтондоо оролцлоо. Үүний 132 нь Сери А.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri May 28, 2021 9:47 am
by Forza Juve

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Wed Jul 21, 2021 4:48 pm
by Forza Juve


Милан Сери А--гаа манлайлж бна.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Wed Jul 21, 2021 10:25 pm
by LeMoN
Энэ Доннарума чинь мөнийг их чухалчилдаг гар бээшдээ. Цалингаараа месси гийн рэкордыг эвдэнэ гэсэн юм ярьж. ПсЖ явсан нь аргагүй л юм бна. Малдини дургүйцсэн гсн ийм бж.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Thu Jul 22, 2021 10:11 am
by kayo
Агент нь нөгөө алдарт Мино Райола шүү дээ, тоглогчдыхоо толгойг угааж өгдөг бололтой, тоглогчид нь дан амбицтай, их зантай үнэтэй нөхөд байдаг, Ибра, Погба, Баллотоли, Де Лигт, Хааланд гэх мэт.

Сая ПСЖ-рүү явахад нь манайхан худлаа сонирхож байна, гэрээ хийнэ энэ тэр гэж байгаад ПСЖ дэх цалинг нь нэмүүлсэн гэсэн, яг үнэндээ сонирхсон юм байхгүй, Минод тус үзүүлж байгаад дараа жил Хааландыг авах зорилготой юм гэсэн, ккк. Энэ агентүүд л бүх юмийг хутгадаг юм шиг байгаа юмдаа.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Thu Jul 22, 2021 10:51 am
by LeMoN
Mino ч ядаргаатай лдаа манайд дандаа ашигтай юм хийж бсан болохоор тэгж санагддаггүй байж. Саяных дээр чадуулсан чинь муухайм бна хаха. Милан 7 сая г өгдөг бсан ПСЖ д 12 г авч бгаам бна. Манайх дээд тал нь 9-10 гээд тохироогүй болтой. Ерөөсөө мөнгө л бждээ. Малдини гийн уурлаад хая наад бацаанаа гэж хэлээд гараад явдаг аргагүй л бж.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Jul 23, 2021 9:07 am
by Tmshinoda
Энэ сэдвийг Мод-ууд нь цоожилчихоорой кк

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Jul 23, 2021 9:12 am
by Цогоо
Цоожлоод архив руу шидлээ.