Page 2 of 4

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Tue Oct 27, 2020 10:11 am
by Forza Juve


Златан ингэж үзээд байгаа юм чинь Роналду ч 40 хүртэлээ тоглох байх аа.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Tue Oct 27, 2020 4:52 pm
by Tmshinoda
Милан – Рома 3:3

1. Бид 1959 онд 11 тоглолт дараалж 2 болон түүнээс дээш гоол хийж байсан рекордтойгоо тэнцлээ.

2. Ибра 3 тоглолт дараалан 1-ээс олон гоол оруулаад байна. Сери А-д энэ амжилтыг 2018 онд Cheick Diabate үзүүлж байв.

3. Ибра 1 минут 48 секундэд гоолдсон нь түүний Миланы өмсгөлтэй гоолдсон хамгийн хурдан гоол.

4. Ахиад л Ибра. Түүн шиг Ромагийн эсрэг 10 гоол хийсэн одоо тоглож байгаа тоглогч байхгүй.

5. Улаан харууд маань бүх тэмцээний турш 21 тоглолт дараалан гоолдоод байна. Бид 2017 оноос хойш ийм амжилтыг үзүүлж байсангүй.

6. Харин зөвхөн Сери А-д бол 25 тоглолт дараалан гоолдоод байгаа нь 1973 оноос хойших хамгийн урт цуврал болоод байна.

7. Лигийн энэ улирлын бүх тоглолтод эхний гоолыг оруулсан ганц баг нь манайх.

8. Рафаел Леао өчигдөр 2 гоолын дамжуулалт өгсөн. Нөхөр өмнө нь Сери А-д 34 тоглолтын турш нийтдээ 2 гоолын дамжуулалт өгөөд байсан юм.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Tue Oct 27, 2020 4:53 pm
by Tmshinoda
Донна коронадаагүй бол хангалттай хожчих л газар байлаа.
Манай зун олж ирсэн сэлгээний хаалгачийн байж байгаагээ..

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Oct 30, 2020 8:05 am
by Tmshinoda
АС Милан - Спарта Праха 3:0

1. 1929-30 оны улирал буюу Сери А-ийн бүх багууд тойргоор хоорондоо тоглодог болсноос хойш(round-robin format-д шилжсэн жил) анх удаа бүх тэмцээний турш 12 тоглолт дараалан 2 болон түүнээс дээш гоол хийлээ.

2. 2017 оны 9 сард SPAL-тай тоглосноос хойш бүх тэмцээний турш анх удаа Сан Сирод хаалгаа оносон цохилт хийлгэсэнгүй.

3. АС Милан 2007 оны 12-р сараас хойш анх удаа олон улсад 12 тоглолт дараалан гоолдлоо. Бид тухайн үед 15 тоглолт дараалан гоолдож байв.

4. Брахим Диаз энэ улиралд 3 гоол хийснээрээ өөрийн хувийн амжилтаа(нэг улиралд хийсэн нийт гоол) ахиулаад байна. Түүнд 3 гоол хийхэд 7 тоглолт л хангалттай байлаа.

5. Брахим Диазаас өмнө Европын лигийн эхний 2 тоглолтдоо 2018 оны 10 сард Гонзала Игуайн гоолдож байжээ.

6. Сүүлийн арван эхэлснээс хойш АС Миланы төлөө 3-хан Португали эр гоолдсон байдаг. Өнгөрсөн шөнө 2 нь гоолдлоо.(Диого Далот ,Рафаел Леао)

7. Диого Далот эхний цохилтоороо анхны гоолоо хийв.

8. Рафаел Леао Миланы төлөө хийсэн 9 гоолынхоо 5-ыг нь сэлгээнээс гарч ирээд хийлээ.

9. Златан Ибрахимович 2017 оны 3 сард Манютд: Ростов тоглолтод гоолын дамжуулалт өгснөөс хойш Европын лигт гоолын дамжуулалт өгөөгүй байжээ. Мөн Ибра маань энэ улиралд Европын лигт тоглож буй хамгийн ахмад тоглогч юм байна.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Oct 30, 2020 8:33 am
by Tmshinoda
Mojul wrote:Заза би урд бичсэнг чинь анзаараагүйм байнаа


Танай хүү чинь гоолдож бариад хөөрхөн байнаа..

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Sat Oct 31, 2020 8:13 pm
by Mojul
Tmshinoda wrote:
Mojul wrote:Заза би урд бичсэнг чинь анзаараагүйм байнаа


Танай хүү чинь гоолдож бариад хөөрхөн байнаа..
Гоал дээр бол сайхан сугарч гарч ирж байналээ. Ассистаа гадарлаж кросс хаясан гэв үү зүүн ард гарсымаадаа

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Sun Nov 01, 2020 9:23 pm
by Tmshinoda
Ибрагаа шүтэхгүй юм бол өөр хэнийг шүтэх юм бээ...

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Sun Nov 01, 2020 10:13 pm
by Tmshinoda
Mojul wrote:
Tmshinoda wrote:
Mojul wrote:Заза би урд бичсэнг чинь анзаараагүйм байнаа


Танай хүү чинь гоолдож бариад хөөрхөн байнаа..
Гоал дээр бол сайхан сугарч гарч ирж байналээ. Ассистаа гадарлаж кросс хаясан гэв үү зүүн ард гарсымаадаа


Тэгсээн зүүн хойно гарч тоглосон..

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Sun Nov 01, 2020 11:27 pm
by Tmshinoda
Удинез – Милан 1:2

1. Хожсон тохиолдолд 3 оноо өгдөг болсон цагаас хойш Милан Сери А-д улирлын эхний 6 тоглолтын 5-д нь ялалт байгуулсан 3 дахь тохиолдол боллоо. Бид өмнө нь 1995-96(Фабио Капеллотой хамт), 2003-04(Карло Анчелоттитой хамт) улиралд энэхүү амжилтыг үзүүлж байсан.

2. Манайхан лигийн 26 тоглолт дараалан гоолдлоо. Өмнө нь 1949 онд 27 тоглолт, 1973 онд 29 тоглолт дараалан гоолдож байжээ.

3. Энэ улиралд тоглосон бүх тоглолтынхоо эхний гоолыг оруулж буй Сери А-н цор ганц баг.

4. 3 онооны эрин үед(1994-95 улирлаас хойш) Миланы төлөө лигт нэг тоглогч 6 тоглолт дараалж гоолдсон гуравхан тохиолдол байдаг. 2001 онд Шевченко, 2012 онд Златан, 2020 онд Златан.

5. Златан өнгөрсөн 1 сард Миланд буцаж ирснээсээ хойш Сери А-ийн 22 тоглолтод 23 гоолд оролцоод байна.(17 гоол 6 гоолын дамжуулалт)

6. 6-р сард Сери А дахин эхэлснээс хойш Златанаас олон гоолд оролцсон тоглогч Сери А-д байхгүй.(14 гоол 5 гоолын дамжуулалт)

7. 2017-18 улиралд Кессиг Миланд ирснээс хойш түүнээс олон гоол оруулсан Миланиста байхгүй. (18 гоол – Хакан Чаланолутай адил)

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Sun Nov 01, 2020 11:33 pm
by Tmshinoda
Ибра өөрөө ч гялалздаг. Бусдыгаа ч гялалзуулдаг амьтан шүү.
Өмнө нь мань хүний нөмөр нөөлгөнд Боатенг, Ночерино нар ямар байлаа.
Явсных нь дараа яаж сугарч байлаа.
Одооны энэ хагасууд яаж сугардаг байлаа.
Ирснийх нь дараа яаж хүн шиг тоглоод байна.
Ибра эффект яалтачгүй өөр юмаа.. Хайр хүрээд байх юм.. кк

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Nov 02, 2020 12:03 am
by Tmshinoda
ишшш цагтаа форумдаа хамгийн идэвхтэй сэдэв л байдаг байлаа. Энэ улирал эхэлснээс хойш надаас өөр бичиж байгаа Миланиста алга шив

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Nov 02, 2020 12:20 am
by Өсөхбаяр
танай гуучий дагинаа 2 тоглолтоо үзнэ гээл явж бна лээ.. энд л харагдахгүй юм.. ибра ч нээрээ энэ насан дээр гэхэд янзын юмаа

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Nov 02, 2020 12:52 am
by someone
Ибрад анх дургүй байдаг байлаа. Ялангуяа Барсад очиход нь...

Одоо бол нэгэнт хүлээн зөвшөөрсөн. :beer

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Nov 02, 2020 7:01 am
by Tmshinoda
Өсөхбаяр wrote:танай гуучий дагинаа 2 тоглолтоо үзнэ гээл явж бна лээ.. энд л харагдахгүй юм.. ибра ч нээрээ энэ насан дээр гэхэд янзын юмаа


Тэр 2 ФБ групп дээрээ спамдаа л явжийдаг болсон :lol:

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Nov 02, 2020 9:19 am
by Jo_amka
Нисч чаддаг байхад гүйгээд яахвээ гэж...

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Nov 06, 2020 12:23 pm
by Tmshinoda
Романьоли баг алсаар..

Яахав ийм цочроо хэрэгтэй байсан..
Лигтээ биш ЕЛ-д ингээд хожигдчихож байгаа нь сайн хэрэг юм даа кк

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Nov 06, 2020 4:34 pm
by Өсөхбаяр
ЕЛ ын доор дахиад нэг лиг үүсгэх яриа яваад бсан таг уу?

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Nov 09, 2020 7:45 am
by Tmshinoda
Милан - Хеллас Верона 2:2

1. Сан Сирод Хеллас Веронатай тоглосон сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь тэнцлээ. (1W)

2. Улаан харууд маань Сери А дахь өөрсдийн хоёр дахь урт цуврал болох 27 тоглолт дараалан гоолдож байсан рекордтойгоо тэнцлээ. (1949)

3. Өнөөдрийн тоглолтын эхний хагаст 2 авто гоол орсон нь 2016 оны 1 сард Аталанта:Интер-ийн тоглолтоос хойш Сери А-д байгаагүй үзүүлэлт аж.

4. Лигт 2020 он гарснаас хойш нийт 3 авто гоолыг бусад баг бидэнд бэлэглэжээ. Бүх гоол нь карантийнаас хойш орсон.

5. Улирал эхэлснээс хойш өрсөлдөгч багтаа тоглолтын эхний гоолыг алдсан анхны тохиолдол боллоо.

6. 2017 оны 1-р сард Наполитой тоглосноос хойш бид Сери А-д тоглолтын эхний 20 минутад 2 гоол алдаагүй байв.

7. ЗЛАТАН ИБРАХИМОВИЧ – 3 онооны эрин үед Миланы төлөө 7 тоглолт дараалан гоолдсон анхны тоглогч. (Сери А)

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Nov 09, 2020 1:12 pm
by Өсөхбаяр
бараг 40 тэй баачка 7 тоглолт дараалан хусаад.. гоолууд нь дандаа чухал онооны гоолууд байдаг шүү.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Thu Nov 12, 2020 10:14 am
by Forza Juve


Ван Бастенийг Football Talk-аар явьж байна лээ. Ван Бастены гэмтэл нь тэр үеийн хөлбөмбөгийг арга барилаас болсон л доо. тэрийг ярьсангүй ээ. Бага ДАШТ гэдэг Италийн Сери А болон хаана ч хамгаалагчид одоогийнхыг бодвол их хатуу ширүүн тоглодог, тэрийг нь ч зөвшөөрдөг, довтлогчдын үйлийг нь үздэг байсан л даа. Сүүлийн үед хөлбөмбөг илүү арилжааны болсон, довтолгооны одуудаа илүү хамгаалж, түүгээрээ брэнд хийдэг болсон тул тэднийг карьерийг нь дуусгахгүй байх үүднээс тэдгээрийг хамгаалдаг, хэрцгий тоглолтыг зөвшөөрдөггүй, хатуу торгодог хөөдөг болсон л доо. Тэр үед Месси, Роналду байсан бол бас л ёстой үйлээ үзэж, ийм гайхалтай амжилт гаргах эсэх гэдэг нь эргэлзээтэй гэж боддог доо. Үүгээрээ Месси, Роналдуг доош хийх гэсэнгүй. Одоо үед хамгаалагчидийн арга барил ч энэ хандлагыг дагаж өөрчлөгдсөн.

Өөр бас нэг жишээ бол Марадона л даа. Марадонаг Наполид байхад ёстой л нөгөө яригдаад байдаг топ хамгаалагчид үйлийг нь үздэг байсан, нөхөр ч бас л хатуу хэрцгий тоглолтыг давж, Наполиг гаргаж ирсэн. Бас бэртэж гэмтсэн.

Сүүлийн том жишээ бол бүдүүн Роналдо байна.

Пелегийн үед бол хамгаалалт биш, довтолгоотой үздэг үе байсан шиг.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Thu Nov 12, 2020 5:43 pm
by Өсөхбаяр
харин Мара тэр айхтар лигт Наполиг гаргаж ирсэн гэхээр бурхан тэнгэр байсан гэдэг нь батлагддаг л даа

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Thu Nov 12, 2020 6:21 pm
by Forza Juve
Бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгч гэхээр Марадонаг гэж боддог доо.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Sun Nov 22, 2020 2:23 pm
by BTR
Энэ хөлбөмбөг юу болж байгаа бэ? Баг маань яаж байгаа? Хамгийн сүүлд хэзээ ч орж ирсийн таг мартжээ

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Nov 23, 2020 5:55 am
by Tmshinoda
BTR wrote:Энэ хөлбөмбөг юу болж байгаа бэ? Баг маань яаж байгаа? Хамгийн сүүлд хэзээ ч орж ирсийн таг мартжээ


1-т л явж байна даа.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Nov 23, 2020 5:58 am
by Tmshinoda
Зиа Наполиг 3:1-длээ..
Эднийхээс их л айж байлаа..

Ибра агаа дубль.. сүүлд шөрмөс татаад суусан.. настай хүнээ гамтай эдэлмээр л байна..
Айлаас Бакаёко улаан нтр аваагүй бол сүүлд хэцүүдэнгээ л алдлаа..
Манай зүүн жигүүр гоё ажиллах юм өө..
Зүүнээс 2 кросс хаяад л түмний дундаа Ибра агаа маань чихээд хийчих юм..