Page 35 of 37

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Mon Jun 29, 2020 3:41 pm
by Цогоо
Нэг гөвүүлж болсон юм, ахиад гөвүүлэхэд юухан байх вэ дээ :ногоон:

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Mon Jun 29, 2020 3:50 pm
by Dj Tuvshin
Танайх Ситиг нухаад,манайх энэ улиралд барахгүй байгаа Манюгаа нухаад финалд таардаг үлгэр ч гэж байхгүй л байх даа? Тэгвэл уг нь цом манайх болчих гээд байдаг...xа xа

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Mon Jun 29, 2020 3:57 pm
by Цогоо
Манайд ч Ситиг нухаад, танайхыг бас нухаж Холбооны цомоо авч байсан саяхны түүх бий л дээ, уг нь. :ногоон:

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Mon Jun 29, 2020 3:59 pm
by Dj Tuvshin
Түүхгүйгээр форумдаж болох уу? гэшшш... :ногоон:

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Mon Jun 29, 2020 4:07 pm
by Цогоо
Юнайтед манай хоёрын түүх ярих ээлж болж байгаа юм шиг байна шт. Эртхэн эхэлж байя уу гээд л.

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Mon Jun 29, 2020 9:01 pm
by Dj Tuvshin
Цогоо wrote:Юнайтед манай хоёрын түүх ярих ээлж болж байгаа юм шиг байна шт. Эртхэн эхэлж байя уу гээд л.


:-o :-o :-o :eek:

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Mon Jun 29, 2020 10:31 pm
by Takanohana_Nowitzki
Цогоо wrote:Манайх ч бас л аргуун байна даа. Айл хоёр ч удаа отонгоос гоолдсоныг нь ашгүй бичлэг харж байж тооцохгүй болгож авлаа. Тэрнээс биш ч бас л яаяа гэлгэж байна шүү дээ. Цаг дуусах дөхөөд ирэхээр л үзэж байгаа би хүртэл бүр сандарчих юм. Гоол алдана даа гэж бодсоороон байгаад л алдлаа. Ашгүй Себаёс нэг юм хийж аврав шүү.

Эхний отон дээр эргүү албани голд зүв зүгээр салганаад байж байх юм. Яах гэж ийм малыг гаргаад байдаг юм болоо?

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Tue Jun 30, 2020 8:18 am
by Цогоо
Takanohana_Nowitzki wrote:Эхний отон дээр эргүү албани голд зүв зүгээр салганаад байж байх юм. Яах гэж ийм малыг гаргаад байдаг юм болоо?
Байгаагаас нь сайн харагдуулж байгаад л зарчих гээд гаргаад байгаа байх л даа. Даанч өнөөх нь үнэн төрхөө нууж чадахгүй шалчийсан гар юм. :ногоон:

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Thu Jul 02, 2020 8:57 pm
by Devil 7
Танайхаас пл-д хамгийн хурдан 50 гоолд хүрсэн тоглогчид гэнэ

Aubameyang - 79 games
Thierry Henry - 83 games
Ian Wright - 87 games
Alexis - 101 games
Olivier Giroud - 113 games

Санчэз цэвэр довтлогч биш гэхэд мундаг бжээ..2 тоглолт 1 гоол..Жиру ч гсн муулуулаад бдг бсн боломжийн л үзүүлэлттэй юм

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Fri Jul 03, 2020 8:34 am
by Цогоо
Жигу, Санчэз хоёр бол яалт ч үгүй Өзилтэй хамт тоглож байсны ачаар энэ л дээ. Жигу тэр олон боломжийг алдаж байсан мөртөө өдий зэрэгтэй байна гэхээр бас л гомдол төрж байдаг шүү.

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Fri Jul 03, 2020 10:51 am
by Devil 7
:eek: Гэхдээ бас Өзилийг муулаа л бдагдаа хаха

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Fri Jul 03, 2020 1:22 pm
by Цогоо
Өө тэгээд юу эсийг хэлэх вэ дээ. Өзилийг бол би их л хайрлаж явдаг юм. Анх авахад нь бүр аймаар баярлаж байсан шт. Яахав тоглож байгаа байдал нь нэг тийм унжгар ч юм шиг харагддаг болохоор фэнүүдийг хоёр хуваагаад байдаг байх.

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Fri Jul 03, 2020 1:49 pm
by El Payaso
Өзил 10 жилийн өмнө байсан бол дэлхийн шилдэгүүдийн нэг гэгдэх байсан байх л даа. Орчин үеийн хурдан темптэй, өндөр прессингтэй, бүх тоглогч нар хамгаалалтад оролцдог хөлбөмбөгт бөмбөггүй тоглолт муу хийдэг, хамгаалалтад оролцдоггүй Өзилийн сул тал их харагддаг. Ялт ч үгүй авьяастай болохоор бөмбөгтэй үедээ тэр сул талаа нөхөөд гараанд гараад тоглоод байдаг. Тэгээд бас манай систем нөхрийн потенциалыг зуун хувь ашиглаагүй л санагддаг.

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Fri Jul 03, 2020 1:55 pm
by Цогоо
Урд нь Робин байсан бол алах байсан байх даа.

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Fri Jul 03, 2020 2:46 pm
by Devil 7
:eek:

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Tue Jul 07, 2020 11:08 pm
by LeBe
За үнсгэлжингүүдийг өнөөдөр байранд нь тавьцгаая :ногоон:
edit: Өө гоолын зөрүү мөрүү нь аймаарын байна. Тийм амархан доошлохгүйн байнаа. :ногоон:

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Tue Jul 07, 2020 11:38 pm
by Devil 7
Гэхдээ л гөвөх хэрэгтэй..Манайх өөрсдөө ч хамгийн сүүлийн тойрогт тоглох юм чинь

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Wed Jul 08, 2020 11:13 am
by Takanohana_Nowitzki
Улаан авч гусардаг ажилтай боллоо шүү. Хайран 2 оноо.

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Wed Jul 08, 2020 11:18 am
by asa
Лигтээ 5 улаан, 73 шараар танайх тэргүүлж байгаам байна

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Mon Jul 13, 2020 9:08 pm
by Mojul
Хаха Луйз нээрээ

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Thu Jul 16, 2020 8:11 am
by Цогоо
Айл эхлээд гоолдохоор нь "За ёстой азаар л гоол хийж тэнцүүлдэггүй юм бол ч худлаа байна даа" гэсэншүү юм бодоод үзэж суутал ёстой аз тохиодог байна шүү. Ядахад Эми Мартинезын алдааг Фирмино бараг гоол болгох шахаад байсныг ч хэлэх үү. Аварга баг арай ч хоёр бэлэг өгөхгүй биз гэсэн юм бодогдоод л сууж байтал хаалгач нь хихи. Хоёрдугаар үед бол ёстой үхэн хамгаална гэдэг л боллоо. Яах вэ хө хожил бол хожил гэсхийгээд л сууж байхаас.

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Thu Jul 16, 2020 9:46 am
by Nova
Бавсан л бол бавсан :ногоон:

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Sun Jul 19, 2020 8:15 am
by someone
Арсэнал чинь харин лаагаад бгаан биш үү ккк

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Sun Jul 19, 2020 11:49 am
by Takanohana_Nowitzki
Авдаг цомдоо финалд үлдлээ, Ситиг хуурай бавчихлаа гоё.

Re: ARSENAL FC 2019/20: Unai Emery - Гүүд ибининг

PostPosted: Sun Jul 19, 2020 8:52 pm
by Сарандаваа
2-р үед сүүлийн хэдэн минут бөмбөг эзэмшилт 92-8 нтр байвуудаа көөркөс