Урьдчилсан шат, G хэсэг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Урьдчилсан шат, G хэсэг

Postby Nomer 10 » Sat Jul 29, 2006 11:31 pm

За манай улбар шарууд Албани, Беларус, Болгар, Румын, Словен, Люксембург гэсэн багуудтай нэг зоонд байгаа. Хэсгээсээ ядрах юмгүй торойж гарч ирэх нь тодорхой. Гол өрсөлдөгч гэвэл Румын л жаахан үзэж магадгүй. Харин 2-р байрын төлөө алаан болох нь дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Mon Jul 31, 2006 12:31 am

Єєєєєєєє за за энэ хэсгээс 1гээр гарах баг бол тодорхой номер 10 ын хэлсэнээр 2 дугаар байртны тєлєєх тмцэл маш ширvvн болох байх.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby oswin » Mon Jul 31, 2006 3:11 pm

Голланд гарна л даа.
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Nobun@g@ » Mon Jul 31, 2006 8:43 pm

Манай Голланд торохгvй гарч ирэх нь ойлгомжтой байна. Манайд Румын ч байсан юм хийж чадахгvй байх. 2-р бол тэгээд али нь ч гарч ирсэн ялгаагvй шахуу багууд байх шив дээ :mrgreen:
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby honor » Mon Jul 31, 2006 9:14 pm

holland neg ch hojigdol huleehgui harin gants 2 udaa tentsej l magadgui yum bn daa slovenia, romania 2toi l 1 1 tentseh bh busad ni ch yum bolohgui dee eor ni holland europe-iin avargaar sain toglodog shd gaigui uzeh bh aa
User avatar
honor
Испаний фэн
 
Posts: 325
Joined: Sat Dec 03, 2005 12:22 pm
Location: france

Postby Nomer 10 » Thu Aug 17, 2006 5:46 pm

Image

Энэ тоглолтын өмнө багийн ахлагч Ван дер Сар маань ТВ-ээр ван Бастенг шүүмжилж Эцсийн хариуцлагыг бүгд адилхан хүлээнэ, ван Нистелрой ван Боммел 2 бол багт цаашид ч тус болох тоглогчид гэж хэлсэн. Гэхдээ тоглолтын хувьд тэр 2 үгүйлэгдсэнгүй тоглолт боллоо. Хантелаар хэт трик хийж өөрийгөө хэн болохыг дахиад харуулав. Роббены гоол бол мань эрийн гоол байсан. Ван Перси ч гэсэн галзуу гоол нэгийг хийлээ дээ. Нэг хаалттай цохилт болоход 98 оны Англи Аргентины тоглолт санаанд оров. Ван Перси хаалга руу шууд цохилгүйгээр баруун тал руугаа Роббенд хаяхад мань эр ганцаараа бөмбөгтэй байсан ч гоолдож дөнгөсөнгүй. Ирландаас гарааны долоон тоглогч нь тоглосонгүй ээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Sep 03, 2006 6:51 am

Ирландыг тестлэн 4-0-оор хожсон манайхан албан ёсны анхны тоглолтоо амжилттай бас амжилтгүй эхэллээ. Люксембургийг талбайд нь 1-0-оор хожиж 3 оноо аван хүснэгтийг тэргүүлж байгаа ч дээр үеэс уламжлалтай үзэгчдийг дуу алдуулсан тоглолт огт харагдсангүй. 3 сарын өмнө энэ багийг Герман 7-0-оор хожиж байсан. Хамбургын Матайсэн хожлын гоолыг баахан бужигнаан дундаас хийлээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Sep 03, 2006 6:53 am

Нөгөө 2 тоглолт нь харин хачин юм болж бүх 4 баг 2 2 гоол хийж 2 2 гоол алдаж.

Беларус 2-2 Албани
Румын 2-2 Болгар

Ингээд 2-5 байранд 4 баг зэрэг явж байна даа хаха.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Mr S » Thu Sep 07, 2006 9:23 am

9 сарын 6..............


Final Attendance: 35,000
Netherlands 3 - 0 Belarus
Robin Van Persie (33)
Robin Van Persie (78)
Dirk Kuyt (90)
сайхан хожил............. Ван Пэрси даблджээ..............
Image
Шнайдэр................

Image
Хантэлаар.................

Image

Final - Qemal Stafa Stadium Attendance: 10,000
Albania 0 - 2 Romania
65' 0 - 1 N Dica
75' 0 - 2 A Mutu (pen)


Final - Vassil Levski Stadion Attendance: 16,543
Bulgaria 3 - 0 Slovenia
Valeri Bojinov (58)
Martin Petrov (72)
Dmitar Telkiyski (81)
Словэнийг Болгарчууд 3-0-р хожлоо................



Group G

Netherlands 2 тоглолт 2 хожил 0 тэнцээ 0 хожигдол 4-0 6 оноо
Bulgaria 2 1 1 0 5-2 4
Romania 2 1 1 0 4-2 4
Albania 2 0 1 1 2-4 1
Belarus 2 0 1 1 2-5 1
Luxembourg 1 0 0 1 0-1 0
Slovenia 1 0 0 1 0-3 0
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby oswin » Sun Oct 08, 2006 4:45 am

Булгар - Нидерланд 1:1 (1:0)

Румын - Беларvс 3:1 (2:1)
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby oswin » Sun Oct 08, 2006 4:55 am

Словен - Люксембург 2:0 (2:0)
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Nomer 10 » Fri Mar 23, 2007 8:06 am

Одоогийн байдлаар:

Холланд 10
Болгар 8
Румын 7
Беларус 4
Словен 3
Албани 1
Люксембург 0 байна. Румын нэг тоглолт дутуу байгаа. Маргааш Холланд Румынтай Роттердамд тоглоно. Ван дер Сар гэмтэлтэй байгаа. Төвд харин аймаар том хүч байна даа, ван дер Ваарт, Шнайдер Зеедорф гээл.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Mar 25, 2007 10:06 am

Тв дээрээ Герман Чехийг тавьчаад, компьютер дээрээ Софкастаар Нидерланд Румыныг зэрэг үзлээ. Урамгүй тоглолт боллоо, Шнайдер л 2 удаа холоос гайгүй буудах шив. Роббен амиатаал. ЕА-ын куалид анх удаа орж байгаа Ван дер Ваарт жаахан зүтгэсэн ч болж өгсөнгүй, сүүлдээ Зеедорфоор солигдсон. Ван Перси аргагүй дутагдах юм, мань эр эхнэртэйгээ үзэгчийн суудал дээр юм яриал. Буларуз, ван дер Сар өөр хэн хэн байлаа даа нэлээн хэдэн бэртэлтэй тоглогчид бүгд үзэгчийн суудалд. Румынчууд гэхдээ маш нягт баг болон тоглож чадсан, тэр байтугай цаг дуусч байхад багийн ахмад Муту 2 ч удаа гоолдчих шахсан. Аяксын Маартен Штекеленбург анх удаа шигшээд тоглолоо, хаалгаа ч сайн маналаа. Беларус Люксембургийг 2-1-ээр хожсон бол Албани Словентой гоолгүй тэнцлээ.

Байр ... Улс ..... Оноо Тоглосон тоо

1 Netherlands .. 11 5
2 Bulgaria ..... 8 4
- Romania ...... 8 4
4 Belarus ...... 7 5
5 Slovenia ..... 4 4
6 Albania ...... 2 4
7 Luxembourg..... 0 4
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby orangeman » Mon Mar 26, 2007 4:25 am

Өнөөдөр тоймийг нь харлаа жаахан урамгуй л тоглолт болсон байналээ
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Nomer 10 » Mon Sep 10, 2007 7:40 pm

Г хэсэг

Румынчууд тун ч өнгөтэй байна даа гэж. Бундэслигийн аварга Штуттгартад ирсэн Марича гэмтэлтэй ч Флоренцын Муту даблдээд Беларусыг талбайд нь хожлоо. Хүснэгтийн сүүлд байсан 2 баг хоорондоо тоглон, Словен нь Люксембургийг нутагт нь 3-0-оор хожсоноор Беларусын дээр гараад ирсэн.

Энэ өдрийн топ тоглолт нь 2-р байрын төлөө алалдан буй Холланд Булгарын хооронд болов. Манай фэнүүд гайхамшигтай байлаа. Ринус Мишелс, Иохан Кройфф хоёрын зурагны хооронд ван Бастены зургийг байрлуулаад өлгөсөн байсан нь тансаг харагдаж байлаа. Хөлбөмбөгийн ертөнцийг чимж байсан 3 холландынхаа зургийг нэг дор харах сайхан байсан. Манай зүүн ард Жио байрандаа байсан бол төвд Матайсентай цуг Хайтинга байсан нь бага зэрэг гайхуулсан. Гэхдээ тэр арын бүсийн хаана ч тоглох чадвартай эр л дээ. Хайтингатай цуг Бума зэрэг хэд хэдэн тоглогч үсээ хусуулсан байсан, халууны улирлаар толгойгоо амраасаи байх. Баруун ард Мелчиот хэмээх шинэ тоглогч гарсан. Арьсны өнгө, үсний боолт зэргийг нь харахад Эдгар Дэвидс маань яах аргагүй санагдаж байлаа. Би ч дотроо Буларузыгаа хүсэмжилж л суув. Манайхан эхнээсээ өнөөх гайхамшигт тотэл фүтболын уран довтолгоот баг хаана байна аа гэмээр л байв. Тоглолт талбайн эздийн хяналтан дор бүрэн явагдаж байсан ч тэд хаалга уруу довтлох боломжийг гаргаж чадахгүй л байв. Харин ч Булгар сөрөг довтолгоо гүйцэтгэн ван дер Сарыг алсаас хэд хэд туршаад үзэв. Арсеналын Ван Перси нэг л биш байлаа. Нэг удаа бөмбөгөө тэнгэр өөд цоройлгочихов. Домогт Кройфф амандаа юм хэлэн сэтгэл хангалуун бус харагдаж байлаа. Гэмтэлтэй Роббеныг орлосон Ливерпүүлийн Бабелын талаар довтолгоо явуулах гэж үзэж байгаад нэг тохиолдолд нь амжилтыг олов. Хаалттай цохилтоос Реалын Шнайдер гайхамшигтай цохин гоолдсон юм. Гэмтэлтэй ван дер Ваартын 10 номер түүнд тун сайхан зохиж байгаа нь тоглолтоос нь илт харагдаж байсан. Эхний үеийн хамгийн шилдэг нь тэр байсан. Энэ гоолоос хойш манайхан илүү өөрсөддөө итгэлтэй байдлыг харуулж эхэлсэн. 2-р үе эхлэхэд ван Бастены заавар байсан уу эсвэл өөрт нь бөмбөг ирэхгүй байгаад бөмбөгөө өөрөө тэмцэж олж авья гэсэн үү Рүүд маань аттакинг мидфиелдын байр луу байнга явж байлаа. Бөмбөг авангуут л өөр дээр нь 2 3 хамгаалагч шавах тул ойр байсан хэн нэгэндээ дамжуулаад байв. Ван Перси ч тоглолтын аргаа олон уран дрибблүүдийг хийж эхэлсэн. Тэгж байтал Мелчиотын оронд Буларуз орж ирлээ. Төвд татагдаад Хайтинга үндсэн байрандаа очих байх гэсэн тэгсэнгүй. Нэг харсан Буларуз ван Персигийн байранд оччихсон манаргаж байна шүү. Хамбургт ч шигшээд ч зөвхөн хаалганы өмнө л шаасан гадас шиг зогсож байхыг нь мэдэх тул гайхаж л суув. Түүнийг энэ байранд нь зогсоогоод урт талд нь Хамбургын Кастеленыг байрлуулбал ван Бастены нэг гол хөзөр байж мэдэхээр л юм билээ. 2-р үеийн дунд хэрд зүүн талаас хаалганы баруун шонгийн харалдаа байсан ван Нистелрой дээр пасс ирлээ. Мань эр цааш эргэтэл өөдөөс нь 3 хамгаалагч. Тэдний цаана ван Перси байсан. Айлын 3 хамгаалагч ч тэр хаалгач нь ч тэр ван Персид дамжуулна гэж бодсон байх. Бүгд тийш хазайсныг ашиглан зогссон газраасаа баруун шон луу өнхрүүллээ. Яг л Роналдиньогийн тэр жил Челсид хийсэн гоол мэт. 2-0. Ван Бастен ч мань эр лүү эрхийгээ гозойлгоол. Энэ 2 эргээд нэгэндээ итгэж эхэлсэн нь сайн хэрэг. Тэр гайтай тоглолтод ингээд нэгэндээ итгэсэн бол Португалыг мулталсан газар байсийм даа, чааваас гэж. Хүн илүү байхад Рүүд бол гарцаагүй гоолдох байсан. За өнгөрсөн юм ч яахав. Ямар ч байсан манайхан энэ хожлыг авснаар 2-р байрыг баттай болгосон. Бусдаасаа нэг тоглолт дутуу. Албанийг хожиход Румынтай оноо тэнцээд ирнэ. Хэцүүхэн байдалд байгаа бусад том багуудтай харьцуулахад амьдрал сайхан байна аа гэж. Гэхдээ яг үнэндээ бол манай хамгаалалт топ багуудын эсрэг чамлалттай л байна. Өчигдөр бол Бербатов ганцаараа хэд хэдэн цохилт хийгээд амжсан. Булангийн үед тэр яаж ийгээд л толгой хүрээд байлаа. Довтолгоо бол өөлөх юм алгоо. Төвөөс Шнайдер, ван дер Ваарт, Зеедорф 3 найруулаад өгнө. Урдаа Рүүд байхад гоол баталгаатай. Түүнийг дэмжигсэд нь ван Перси, Роббен, Бабел, Хунтелаар, Койт... гээд л. Ван Бастен дэлхийн аваргаар харамсалтайгаар хасагдсаны дараа Бидний зорилго бол угаасаа Европын аварга гэж байсан. Юу болохыг харж л сууя даа. Нидерландын мянга мянган фэнүүдийн нэгэн адил би ч гэсэн дотроо горьдож л сууна. Олон шижигнэсэн шинэ цэргүүдтэй, нөөц сайтай тул ингэж горьдох нь ч зүйн хэрэг.

1. Румын 8 тоглолт 20 оноо

2. Холланд 7 17
3. Булгар 8 15
4. Албани 7 9
5. Словен 8 7
6. Беларус 8 7
7. Люксембург 8 0

11-р тойрогт Булгар сүүлийн багаас оноогоо авч манайхтай дүүжлэгдэн үлдэнэ. Манайх Албанитай дутуу тоглолтоо талбайд нь хийнэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby a_odko » Mon Sep 10, 2007 7:55 pm

Манай 2-н гоол бол гайхалтай байна лэ...:eek:
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nobun@g@ » Thu Sep 13, 2007 4:51 am

Ёоо алаан боллоо. Хэдэн ч шар гарав даа. Албаний нэг баагий улаан авч гараад хүний илүү болоод нэмэлт цагт Рүүд Мэлчиoтын пассаар гоолдож аварлаа. Шнайдер бас сайн байлаа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby zizu » Thu Sep 13, 2007 5:05 am

өө хөөрхий Оранжууд Албанид ингэж зовох гэж...:RD
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Nobun@g@ » Thu Sep 13, 2007 7:00 am

Тийм ч биш л дээ. Зүгээр стат үз. Албаний хаалгач харин ч сайн байсандаа л... Шнайдерийн хэд хэдэн аюултай цохилтыг хаачиж байсан
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Nobun@g@ » Thu Sep 13, 2007 7:04 am

Albania ___ 0 - 1 ___ Netherlands

____ 6 (4) ___ Цохилт (оновчтой) ___ 23 (14)
_____ 6 __________ Алдаа __________ 9
_____ 2 ______ Булангийн цохлт ______1
_____ 2 _______ Отон тоглолт _______ 0
____ 47% ____ Бөмбөг эзэмшилт _____53%
_____ 3 _________ Шар кард ________ 4
_____ 1 _______ Улаан кард _________ 0
_____ 5 ___________ Сэйв __________ 4


GOALS
90' Ruud Van Nistelroy
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Цэнгүүн » Thu Sep 13, 2007 2:59 pm

ashigui hojtson yumuu euro2008 manaih neleen uznee dund shugam bol aimar bgaa
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Postby Nomer 10 » Thu Sep 13, 2007 4:47 pm

Тэр нэг балай шүүгчийн эрхийг хасвал таарна. Улайм цайм гар хүрч байхад яах ч гүй л өнгөрөөчих юм. Албани гэж балай улс байнаа. Учиргүй л ирээд алдаа хийчих юм. Нөгөө мангар шүүгч нь хэнд нь алдаа өгөхөө ч мэдэхгүй юм. Ёстой балиар хорлонтой тоглолт боллоо. Ван Перси, Шнайдер, Мелчиот нар хамгийн гол буюу 10 сард Румынтай хийх тоглолтод орох эрхээ хасуулчихлаа. Ван Перси сүүлдээ бүр цөхрөнгөө бараад тоглолт нь ч гарахаа байчихсан. Тэр улаан авдаг маанаг гар Шнайдерыг биеэрээ ааглаад зодох гээд ч байгаа юм уу пээдийгээд байхаар нь Рүүд татаж байгаад түлхчихсэн, тэгээл шар, утгагүй юм. Ван Бастен харин ёстой солиотой сэлгээ хийсэн дээ. Ван Персиг ван дер Ваартаар, Бабелыг Койтоор, де Цеевыг Эмуанелсоноор сольсон, 3-уулаа гоолонд оролцлоо. ван дер Ваарт баруун хойноос зүүн урд руу хаяхад Койт мөргөж сунгаад тэрийг нь Эмуанелсон айлын хүний толгой дээгүүр давуулж гаргаад сулрангуут гол руу хаясан. Рүүд гайхамшигтай гоол хийсэн дээ. Зүүн тийш бүтэн эргэсэн байдалтай зогсож байснаа баруун тийш эргэх явцдаа солгой хөлөөрөө хуссан. Тэр том биетэй өндөр хүн тэгж мушгиралдаад гоолдоно гэдэг гайхалтай. Довтлогч хүний нэг гол шинж бол ямар ч тохиолдолд хаалгачийн биеийн хөдөлгөөн хаашаа хөдлөхөд цаг их алдах нуу гэдгийг байнга контролдож байдаг. Рүүд тийм чадварыг төгс эзэмшсэн тулдаа л тэгж их олон гоолддог. Баахан буруу шүүлгэснийг ч хэлэх үү, сүүлийн минутад гоолдсоныг ч хэлэх үү би тэсэлгүй орилоод эхнэрээ сэрээчихсэн. Одоо Румынтай хийх тоглолтод Роббен эдгээд орж ирэхгүй бол хэцүүдлээ шүү. Өчигдрийн тоглолт Португалтай хийсэн тоглолтыг дахиад л сануулчихлаа. Баахан утгагүй карт, шүүгчийн сандарсан төрх гээд л. Тэр үед Рүүд байсан бол бас ингээл гоол хийж байхгүй юу. Одоо ингээд Румынтэй оноо тэнцлээ. Хэсгээсээ гарах нь тодорхой болсон. Румыныг талбайд нь хожиход шууд л нэгээр гарна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby poseidon » Thu Sep 13, 2007 5:32 pm

нэг талыг барьжийнаа 10. :mrgreen: надаа лав бүүр тийм аймаар нэг талыг барьсан харагдаагүй ...Рүүд татаж байгаад түлхчихсэн юм чинь шар авах л биз дээ.../Би албанийг дэмжсэн л дээ /... :RD
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6821
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby Nomer 10 » Thu Sep 13, 2007 6:00 pm

Мэдээж Холландын фэн шүү дээ хэхэ. Гэхдээ өчигдрийн тоглолт бол үнэн утгагүй болсон. Албани бол 50 минутын л баг байна лээ. 2-р үед манай хаалга уруу ганц удаа цохисон уу. Талбайд хөлбөмбөг тоглох гэж гардаг болохоос хүнээс санаатайгаар зуурч чангааж, дэгээдэж унагах гэж гардаггүй биз дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby a_odko » Thu Sep 13, 2007 6:45 pm

Роббен Румынтай хийх тоглолтонд бэлэн болчихно... Харин Снайдер тоглох эрхгүй болчихдог л харамсалтай байна...
Бастен Рүүд 2 одоо нэг юм ойлголцож байгаа байлгүй, 2 янзтай гоол хийлээ шт...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests