Page 13 of 13

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Fri Jul 04, 2008 5:38 pm
by tsoko
Гүүс Хиддинк гавьяат дасгалжуулагч болжээ

Image

ОХУ-ын шигшээ багийг нэлээд өндөр амжилтанд хүргэж европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн болгож чадсан алдарт дасгалжуулагч Гүүс Хиддинк болон түүний шавь нар өндөр хэмжээнд угтаж авсан байна. Тэгвэл ОХУ-ын засгийн газар болон хөлбөмбөгийн холбооны зарлигаар Гүүс Хиддинкийг гавьяат дасгалжуулагч цолоор шагнажээ. Мөн түүнийг оросын хөлбөмбөгийн холбоо өөрийн улсын иргэн болгохоор төлөвлөж санал тавьсан гэнэ. Тус улс өмнө нь волейболын нэрт дасгалжуулагчыг өөрийн иргэн болгож байсан түүхтэй. Гүүс Хиддинкийг гавьяат болсны дараа шавь нарынх нь хамтаар ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев хүлээн авч уулзсан байна. Медведев амжилт гаргасан тамирчдад 120 мянган еврогийн шагнал олгосон гэнэ. :eek:

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Fri Jul 04, 2008 5:48 pm
by tsoko
Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хурдан тамирчид тодорлоо. Хорватын тамирчин Ивиц Олич цагт 31,73 км хурдалж тэргүүлсэн бол Голландын Робин ван Перс 31,53 км/цаг хурдаар удаалжээ. Эхний 10 байрыг цааш жагсаавал Оросын Д.Торбинский ба Ю.Жирков (31,21 км/цаг), Туркийн Нихат Кахвечи ба Грекийн Вассилиос (31,11), Голландын Арьен Роббен (30,89), Германы Михээль Баллак (30,88), Германы Мирослав Клозе (30,86), Португалийн Нуну Гомеш (30,81).

Гэхдээ энэ үзүүлэлт нь тэмцээн дуусаагүй бхад, хэсгийн тоглолтын дараа гаргасан ста юм бна. Финалын дараа гаргасаныг хайгаад осонгүй. Мэдээж 1т Торрес л бгаа биз :mrgreen:

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Mon Jul 07, 2008 2:59 pm
by Gooner
Гавьяат дасгалжуулагч :mrgreen:
Удахгүй Монголчууд энийг нь хуулбарлаад наана лдаа.

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Tue Jul 08, 2008 11:22 am
by SAVAGE
The FIFA.com users’ all-star team:

Goalkeeper: Iker Casillas

Defenders: Sergio Ramos, Carles Puyol, Pepe, Philipp Lahm

Midfielders: Marcos Senna, Michael Ballack, Xavi Hernandez, Wesley Sneijder

Forwards: David Villa, Andrei Arshavin