"Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Funky » Sun Nov 11, 2012 3:28 am

Бентэкэ chine harin saijruulsan Bent yum bnlee agaart yostoi tuveeh shig bolloo
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Yogii » Sun Nov 11, 2012 3:31 am

Villagiin zaluuchuud Manutai sain togloloo. :-D Chicharito l bulshilchihlaa.

Dahiad neg season tevchchihvel zaluuchuud ni ch yum duulgahnee. Lambert heden zaluuchuudaa uneheer zorigtoi goyo togluulj bna. Ene jil uldeesei geed l huseed baij baihaas... :)
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Maslo » Sun Nov 11, 2012 3:36 am

Тэр хоёр жигүүрээс ямар бузартай кросс хийдэг юм бэ.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Sun Nov 11, 2012 3:37 am

Манайх үлдэнээ... ингэж тоглож байгаа баг унадаггүй юм... Кларк маань л сая санасанд хүртэл тоглосонгүйдээ... Энда хүү харин санасныг бодоход давгүй юм гээч... Нэг мундаг пундит манайхыг энэ улиралд Чампионшипээс орж ирсэн баг шиг л харагдаж байна гэсэн нээрээ л тийм юм даа...

.....................Гузан...........

Лоутон.....Влаар....Кларк.....Энда
.............Ашли........Баннан....
...Вейман..........................Агбон
......................Айрланд..........
........................Бентэкэ.......

гэж гарахаар чинь аргагүй ч юмуу... цаана нь Албрайтон, Гарднер, Дельф, Карютерс, Хэрд, Бэйкер, Фонз, Бовери гээд залуус байнаа байна... арай л олон залуустай болчихож шүү нэг мэдсэн чинь золиг гэж...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Эрхэмcfc » Sun Nov 11, 2012 4:01 am

Албрайтон гэдэг нөхөр л их гоё санагдаад байгаам даа...
гараандаа гаргаад тоглоуулчиж болдоггүй юм байхдаа...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby sOx » Sun Nov 11, 2012 4:05 am

sain togolson, tentsvel tentseheer l bailaa..
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby rednasca » Sun Nov 11, 2012 9:44 am

Ээээ, дандаа л ингэж хожигдох юм...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Eedee » Sun Nov 11, 2012 7:22 pm

Вайманн өнгөрсөн жилийн төгсгөлд бас нилээн сайн тоглоод байсан. Одоо ер нь байнга гараанд гаргаж баймаар юм биш үү. Тэр нэг мөргөдөг бол лайтай гүйж орж ирж байна лээ дээ, даанч яг л лхаагачруу мөргөчихсөн болохоос биш.

Баннаны кроосууд ч тэгээд сайжраад л байна дөө, энэ жил хамгийн их кроос хийсэн тоглогч гэсэн байх шүү.
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Эрхэмcfc » Sun Nov 11, 2012 11:43 pm

Спурс эднийх хоёр намайг галзууруулах нь ээ :ногоон:
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Очир » Mon Nov 12, 2012 1:35 pm

Сайн үзэлцсэн байна :eek:

VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Очир
Их Буучин
Их Буучин
 
Posts: 1319
Joined: Sun Dec 11, 2011 6:42 pm
Location: Fly Emirates

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Mon Nov 12, 2012 3:38 pm

Image

өнгөрсөн жил Арсеналд бас яг ингэж гусуулж билээ... 2 г хийгээд 3 алдаад... яг саяных шиг шөнө Россиягаар үзэж байж билээ... B6-ийн Бийст Бентэкэ ч юм дуулгах нь байна шүү... биерхүү дээрээ техниктэй, 2 давхарын бөмбөгийг шууд биедээд л авдаг дээрээс 22 хон настай... Би Лукакугаас илүү үнэлдэг байсан минь худлаа байгаагүй л юм байна... горзгорууд дундаас Крауч л жоохон техниктэй санагддаг гэтэл Бентэкэ маань Краучаас илүү техниктэй хэрнээ илүү хүчтэй, хурдтай гэхээр яалт ч гүй хамгаалагчдын хар дарсан зүүд болох нь ээ... Бент маань явж явж гарах газаргүй болоод яваандаа явж таарах юм байна даа... гайгүй үнээр зарчихдаг ч юм билүү хэхэ

Манай фенүүд саяны тоглолтоос баярлах 5 зүйл гэсэн чинь:

1. Image

МанЮгийнхныг ийм царайтай болгож чадлаа...

2. Бентэкэ бидний анх бодсоноос 2 дахин сайн юм байна...

3. Бидэнд үнэхээр давгүй 4 довтлогч байгаа юм байна... Бент, Бентэкэ, Агбон, Вэйман...

4. Манай багийн дундаж нас 24... эндээс Петров, Данн, Варнок, Хаттон нар энэ улиралд огт тоглоогүй бөгөөд сүүлийн 3 нь дээрээс нь Гивен энэ 1 сард явж магадгүй гэхээр энэ дундаж бүр багасах юм байна...

5. Мидландын хаадууд гэж өөрсдийгөө өргөмжлөөд байгаа Вестбромынхныг хошгоруулж байгаад барих юм байна...

гэнээ хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Очир » Mon Nov 12, 2012 7:10 pm

Баяраа Соккер дээрээ Бентекег чангаагаач.

VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Очир
Их Буучин
Их Буучин
 
Posts: 1319
Joined: Sun Dec 11, 2011 6:42 pm
Location: Fly Emirates

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Fri Nov 16, 2012 11:58 am

Бичих газар олдохгүй болохоор нь өөрийнхөө умгар оромжинд биччихлээ...

Image

Английн ууган клубуудын нэг, саяхан л АПЛ-ийн хатуу самруудын нэг явсан Портсмоут баг одоо Лиг 1 дивизионы доохон талд гундуухан явна... энэ эрчээрээ бол Лиг 2 луу унахад ч гайхаад байх зүйлгүй... Дефо, Краучийн хослол, Юнэс Кабоул, Бенжани, Кану, Глен Жонсон, Силвайн Дистин, Нико Кранчар сүүлд гэхэд Надир Белхаж, КП Боатенг гээд шилдэг залуусаар эгнээгээ бүрдүүлж байсан энэ баг санхүүгийн хямралаас болоод ийнхүү гундуухан яваа юм...

Image

Хамгийн гайхалтай нь хайртай багаа аврахаар сэтгэл шулуудсан фенүүд ПСТ буюу Помпейн Саппортэрс Трастыг байгуулж өөрсдөөсөө удирдах зөвлөл, өөрсдөөсөө зохион байгуулалтаа бий болгож клубээ худалдаж авахаар шийдэмгий хөөцөлдөж байгаа бөгөөд өчигдөр багийн удирдлагуудтай тохиролцоонд хүрч анх удаагаа ФЕНҮҮД ӨӨРСДӨӨ хайртай клубээ удирдах, хайртай клубээсээ хувь эзэмших боломжтой болж байгаа юм байна... одоо Фраттон Паркын газрын асуудлыг шийдэж 6 орчим сая паундын асуудлыг нэг тийш нь болгох юм бол Портсмоут баг анх удаа фенүүдийнхээ мэдэлд 100 хувь очих юм байна...

санхүүгийн хямрал нүүрлээд байгаа энэ үед энэ бол бас байж болох л хувилбар байх... жинхэн локал баг болж байна даа... нутгийнханаараа удирдуулсан, нутгийн баг...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Fri Nov 16, 2012 12:01 pm

жишээ нь Баянгол дүүрэгт байдаг хөлбөмбөгийн фенүүд хамтдаа нийлээд санхүү энтэрээ босгоод Баянголын ... гэсэн баг маг байгуулаад өөрсдөө удирдаад энтэр ЗБ-нд орж болдоггүй юм байхдаа... тэгээд цаашилбал дүүрэг бүр өөрийн локал иргэдээр дэмжигдсэн ийм багтай болчихвол харин хөлбөмбөг нилээд сонирхолтой түвшинд хөгжих боломжтой санагдаад байгаа юм... одоо дүүрэг бүр ногоон талбайтай болчихсон юм чинь ЗД-аараа дэмжүүлээд явахад уг нь болохгүй юм байхгүй л байх... 100 хөлбөмбөгийн хорхойтон сард 10 000-г цуглуулаад сард 1 000 000-н төсөвтэй хөлбөмбөгийн баг байвал хөөрхөн яваад л байх байхдаа... яваандаа ивээн тэтгэлэг татаад явбал болох л байх...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Очир » Fri Nov 16, 2012 8:53 pm

Болохгүй юу байхав

VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Очир
Их Буучин
Их Буучин
 
Posts: 1319
Joined: Sun Dec 11, 2011 6:42 pm
Location: Fly Emirates

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Tue Nov 20, 2012 2:40 pm

Image

МанСититэй хийсэн тоглолтын дараа баярлаж болох 5 шалтгаан гэнээ...

1. 6:0, 7:0 бүр 8,9:0 ч байж болох л байсан...

2. Вейманд маань хүсэл эрмэлзэл байна... шүүгчтэй очиж маргаад зогсохгүй сэлгээгээр суухдаа очиж маргаад, тоглолт дууссаны дараа очиж маргалдаж байна...иймэрхүү эрмэлзэл, тэмцэл бидэнд хэрэгтэй...залуу арслангууд маань чин сэтгэлээсээ тэмцэж байна...5:0-оор хожигдчихоод яршиг гээд гэртээ хариад ФИФАгаа тоглоод сууж байж болох л байсан...

3. Бид Этихадад 3 гоол хийж МанСитиг ялсан цорын ганц баг хэвээрээ л байна... бид хожигдсон ч энэ рекорд өөрчлөгдсөнгүй...

4. Бид Лигийн капт байгаа...Сити байхгүй...

5. Бид Этихадад зочлох үедээ Виллагийнхаа ирээдүйд хөрөнгө оруулалт хийлээ... Испанийн Реал Овиедо багийг санхүүгийн хямралаас гарахад нь туслах зорилгоор Виллагийн 50 фен Холт эндэрс ин дэ сан буюу Нарлаг Испани дахь Холт эндийнхэн гэдэг консорциум байгуулж, тэдний багийн хувьцаанаас мөнгөө нийлүүлж авсан юм... гэтэл бидний жишгээр дэлхийн хамгийн баян хүн Карлос Слим 2 сая еврогоор хувьцаа худалдаж авсан байна... Слим болон Виллагийн консорциумын удирдлаган доор Овиедо баг анхны тоглолтоо хийж Атлетико Мадрид Б тэй 1:1 ээр тэнцлээ... хувьцаа эзэмшигчдийн эхний уулзалтан дээрээ бид очиж нөхөрэтй уулзангаа Виллаг худалдаж авахгүй биз гэж асууна даа... хэрэв зөвшөөрвөл бид дараагийн Чели, МанСити ч болох юм билүү.

гэнээ хэхэ

манайхан ч нялга авхуулсан л даа... тэхдээ шүүгчийн шийдвэр нөлөөлсөөн... тэхдээ угаасаа дийлэхгүй гэдгээ мэдэж байсан болохоор нэг их шаналсангүй хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby CAHAKA » Wed Nov 21, 2012 8:29 pm

Испанийн Реал Овиедо


Манайх бас ''аврах'' зорилгоор 100.000 евро-н хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Энэ мөнгөтэй тэнцэхүйц хувьцаа авсан ч бил үү...
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Wed Nov 28, 2012 11:22 am

Image

Вествудын булангийн цохилт, Бентекегийн мөргөж хийсэн гоол хожил авчирлаа...

Гараа:

............................................................Гузан (28)..........................................................

......Мат Лоутон(23)........Киаран Кларк (23)...........Натан Бэйкер (21)........Энда Стивенс (22)..

...................................Ашли Вествуд (22)...........Барри Баннан (23)...................................

.....Андреас Вэйман (21)......................Брэтт Холман (28)..................Габби Агбонлахор (26)..

......................................................Кристиан Бентеке (22)...............................................

Сэлгээнд:

Гивен (36)
Айрланд (26)
Личай (23)
Эл Ахмади (27)
Бовери (21)
Дельф (23)
Албрайтон (23)

Насны дундаж бол нээрээ байнаа байна... Залуучууд эрч хүчтэй сайхан байна... Өлсөглөн байна, тэмүүлэлтэй байна... гэм нь жоохон араам, туршлага дутаж байна... гэхдээ ирээдүй бол гэрэлтэй байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Оргил » Wed Nov 28, 2012 11:30 am

айрланд харин залуухан юм байналээшд.. нээх гөшин царайтай бас их эртнээс танигдсан тэгээд замаа алдсан болхоор нь зөнөг баагий гэж боддог байсын..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Wed Nov 28, 2012 11:49 am

Image

За улирал ч 3-ны 1-дээ орчихлоо... багийнхаа талаар тоглогч бүр дээр хальт товчхон ревьюв хийюү гэж бодлоо...

ХААЛГАЧ:

Image

Брэд Гузан

Жижиг Брэдийг эргүүлэн авчирсан нь ПЛ-ын хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байлаа... МОН, Жу багш, Том Экийн үед ч нөхөр бол хэзээ ч багаа алж байгаагүй, өөрт оногдсон боломж бүрийг тултал ашигладаг байсан залуу... хөөрхий "Мөнх ногоон" том Брэд, Гивен гэх мэт аваргуудад яалт ч гүй дарагдаж байсан... харин энэ жилээс өөрийн эзлэх ёстой байр суурийг хүчээр эзэлж авлаа... хийгүй, алдаа бараг гаргадаггүй, хамгаалалтаа сайн зохион байгуулдаг, дээрээс нь Америк гээд нөхөрт бол хаалгач хүнд байх бүх чанар бүрдсэн гэж хэлж болно... Гузангүй бол ч энэ улирал хожилгүй сууж байж мэдэхээр л байлаа...

Image

Шэй Гивен

Мордохын хазгай гэдэг шиг Гивен маань Европын аваргаар сугараад л тэр чигтээ сугарчихлаа... нас нь ч явж байна... 1-р сараас явуулах буюу зээлэр явуулаад зунаас жинхлэх асуудал яригдах байх... сэлгээ гэхэд арай л өндөр цалинтай сэлгээ юм... клубын хамгийн өндөр цалинтангуудын нэг... манайд хийдгээ хийсээн, бэртэл гэмтлээс болоод л эвгүйтчихлээ дээ... 3-р хаалгач Маршалл гэж тоглогч дасгалжуулагч нөхөр бий... Гивнеийг явуулаад сүүлийн хагастаа Маршаллаа 2-р хаалгач болгоод, ирэх жилээ бол Сиегрист гэж нэг галзуу хаалгач сэлгээнд гарч ирнэ дээ... ингээд бодохоор манай хаалга ер нь ойрын арваад жилдээ аюулгүй харагдаад байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Wed Nov 28, 2012 12:28 pm

Image

ХАМГААЛАЛТ:

АПЛ-ийн хамгийн сураггүй хамгаалагчид одоо манайд л байх шиг байна хэхэ... Хаттон Ноттингам руу, Варнок Болтон руу зээлээр яваад, Данн, Влаар 2 гэмтээд бүүр сураггүй болчихож байгаа юм... дандаа 21-23 насны залуучууд... хамгийн их гоол алдсан багуудын дээгүүр жаалах нь ч аргагүй... гэхдээ би бол сэтгэл хангалуун байгаа... залуу арслангууд юм дуулгана...Данн, Влаарын туршлага ч их нэмэр болно... хараад байхнээ мнайх нэг хэдэн сайхан шижигнэсэн, ур чадварын хувьд хоорондоо ялгарахааргүй фулбайк залуучуудтай болжээ... Матт Лоутон, Энда Стивенс, Жое Беннет, Эрик Личай... Варнок, Хаттон 2 шиг орон гарантахгүй, алдаа хий гаргахгүй яг сайхан залуучууд, урагшаа айхтар довтлоод байхгүй ч сайхан кросс хийчихнэ, техниктэй, айж сандараад фактлаад байхгүй... одоо илүү сайн зохион байгуулалт, илүү сайн ойлголцол л хэрэгтэй байна... тэр ч яахав аяндаа цуг тоглоод ирэхээр бий болчихдог зүйлс...

хүмүүс асуугаад байгаа юм... юун баахан сураагүй хүүхдүүд гараад байна вэ гэж... одоо тэгээд хүүхдүүдээ энэ далимд танилцуулъя даа...

Image

Матт Лоутон... за энэ хүүг анх Шеффиелдээс авирахад нь эргэлзэж байлаа... гэхдээ мундаг РБ үйлдвэрлэдэг газраас гарч ирж байгаа юм гэж бодоод найдлаа... харин нөхөр ирэнгүүтээ огт хийгүй тоглож моглоод, гоол хийж мийгээд манийг ангайлгаж орхидог байна... сая Арсенал дээр Влаарыг гэмтээд суухад СБ дээр давгүй тоглож байгаа харагдсан... РБ, СБ байрлал дээр жигдхэн сайн тоглоно... СБ дээр жаахан намдахаар ч (180тай, 23 настай) СБ талын тоглолттой... үеийн хэдээсээ техникийн хувьд арай сул ч илүү хий багатай... тэгэхээр арай найдвартай гэсэн үг... манай РБ-г дангаараа авч яваа залуу...

Image

Энда Стивенс... 22 настай... Муу Том Эк муу хэлүүлж хэлүүлж хөөгдөхдөө харин дажгүй хэдэн наймаа хийж өгөөд явжээ... аль дээр 1 сард Ирландын лигийн шилдэг залуу ЛБ авчирлаа л гээд байсан... харин хаа очиж ёстой дажгүй хүү байна лээ дээ... Жое гэмтээд, Лихай торгуулаад хүүд боломж гарсан тэр нь гэхдээ 2 Манчестерийн эсрэг... зоригтой ч тоглосон, хий багатай ч тоглосон... аргагүй араамдуулсан... шарандаа Арсенал дээр дахиад үзсэн, клин шит... урамшаад Рийдингийн эсрэг клин шит... дажгүй кросстой, илүү дутуу зүйлгүй яг сайхан ЛБ... хамгаалалтандаа нягт, довтолгоонд нэг ч тийм урагшаа биш... гол нь хийгүй... орон гарантаж, сандарч тэвдэхгүй, илүү дутуу үйлдэлгүй... манай фенүүд бол сэтгэл хангалуун сайхан л байгаа...

Image

Эрик Личай... 23 настай... манай академийн бүтээгдэхүүн... хөгжилтэй, марзан хөөрхөн хүү байсан бол харин сүүлийн үед нилээн доль цохисон том эр болоод гараад ирсэн... үндсэн байрлал РБ, ЛБ дээр бараг ялгаагүй сайн тоглоно... довтолгоонд идэвхитэй, ядралт багтай, хий багатай, кросс сайтай элдэвтэй эр... Лоутоныг бодвол цэвэр РБ, илүү Винг байк тоглолттой... үеийнхнээсээ арай сүүлд тодорсон ч харин нилээн тогтвортой дээд түвшиндээ байгаад байхаар шинжтэй... тэр нэг сүртэй сахал нь ч зохисон гэж жигтэйхэн... ковбой малгай тавьчихвал сайхан ковбой эр байхаар харагдаж байна лээ ...

Image

Жое Беннет... 22 настай... Мидлсборогоос энэ жил авчирсан, тэндэхийн хот проспектуудын нэг... дуу цөөнтэй ч дайчин тоглолттой нэгэн... үеийнхэн дундаа хамгийн даруухан, дуугүй нь гэж байгаа... талбайд гарахаараа харин их дайчин болчихдог... урагшаа хойшоо гүйж өгнө... сүүлд гэмтээд 2ч тоглолт дээрээс дутуу гараагүй бол өдийд Эндад боломж бараг олдохгүй л байх байсан болов уу... кросс сайтай, техник сайтай... нөгөө 3-аа бодвол эрч хүчтэй, дайчин... урагшаа илүү их орж тоглоно... боломжийн кросстой... Варнок ахыгаа бол яалт ч гүй ажилгүй болгоихож байгаа юм...

Image

Киаран Кларк... 23 настай... Манай ирээдүйн Терри... акадмеийн унаган хүүхэд... саяын тоглолт дээр Влаарыг байхгүйд Бейкер дүүгээ удирдаад тун сайн тоглосон... академи, ресервийн ахлагч хийж явсан карисматай эр... үеийнхэн нь их хүндэлдэг... СБ, ДМ, ЛБ байрлалд тоглодог... СБ дээр нуруу туруу дутахгүй (188) ч бага зэрэг турьхандах гээд байдаг... ойрын пасс сайтай, толгойгоор сайн тоглоно, боломжийн техниктэй, сэтгэлзүй өндөртэй... төрөлхийн лийдер дээ... Влаар атаман ахаасаа их зүйл сурч байгаа байх... Ирээдүйд Ирландын шигшээгийн гол хүн болох нь дамжиггүй...

Image

Натан Бейкер... 21 настай, 191 өндөртэй академийн унаган хүүхэд... дээрх хэдээсээ арай л туршлагагүй, хийтэй тоглоод байгаа... гэхдээ бие хаа байна, сэтгэлзүй байна... ирээдүйд мундаг СБ болох эсэх нь одоо өөрөөс нь л шалтгаална... сая Рийдингийн эсрэг бүтэн тоглож клин шит хийсэн... 2 давхарт сайн, илүү дутуу юм хийхгүй, яг л цэвэр СБ...

Image

Рон Влаар... багийн ахлагч... төрөлхийн лийдер... тэр бие хаа, алхаж гишгэж байгаа, дайчин ширүүн байгаа зэрэг нь цаанаасаа төрцөн... мань эр л одоо манай багт дутагдаад байгаа тэр дайчин, хор шартай, тэмцэг чанарыг ганцаараа нөхөж байна... Лаурсэнаас хойш манай хамгийн сайн СБ гэж хэлж болно... сайн гэдэг нь тоглогч талаасаа гэхээс гадна сэтгэлзүй, зориулалт талаас нь ярьж байгаа юм... гэмтэл нь аз болж хүнд гэмтэл биш бололтой... ирээдүй бол бий... 30 хүрсэн хөгшин тоглогч биш, 27 гэдэг бол СБ хүний хувьд ид нас, өшөө дор хая 3-5 жил энэ тоглолтоо үргэлжлүүлнэ гэж харж байна...

Image

Ричард Данн... Ирланд эр маань ер нь бол хийдгээ хийсэн... бэртэл гэмтлээс болоод тоглохгүй байгаа.. гэхдээ энэ жилдээ бол манайд байж байх хэрэгтэй... манай клубын хамгийн ахмад туршлагатай тоглогчдын нэг болоод байгаа... ирэх зунаас харин явах байх даа...

Наймааны цонхоор Варонк, Хаттон 2ыг явуулах нь тодорхой болсон... харин 1 сард уу, зунуу гэдэг нь тодорхойгүй... аль аль нь манайд ирээдүйгүй болсон, өөрсдөө ч мэдэж байгаа... Болтон болон Ноттингамд байдгаараа хичээж байга сурагтай...
1 сард миний бодлоор бол нэг яаая даа гэсэн сайн СБ авбал авчих хэрэгтай юм шиг... тархи ингэж хэлээд байгаа ч зүрх бол залуусаараа үзвэл үзчихье л гээд байгаа... ямартай ч бэртэл гэмтэл хол байвал ч гайгүй л байх...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Wed Nov 28, 2012 1:23 pm

ХАГАС ХАМГААЛАЛТ:

За ерөөсөө 170, 175 см, 22, 23 настай хоёр залуу л энэ шугамыг ерөөсөө аваад явчихаж байгаа юм... Вествуд, Баннан 2... бас бүх стандарт цохилтуудыг ээлжлээд хийчихнэ... учиргүй бөмбөгний хойноос хөөцөлдөөд алалцаад бөмбөг булаагаад байгаа юм байхгүй ч эргэж татаж хамгаалалтанд туслах, бөмбөгийг яг хөлөөс хөлд дамжуулах асуудлыг яг л вотербой шиг л гүйцэтгэж байна... хагас хамгаалалтын урд хэсэгт Холман, Айрланд, КЭА нар ээлжилж байгаа... Хэрд Дельф, Марк 3 сэлгээнд, Зог, Гари гэмтэлтэй, Петров өвчтэй... хагас хамгаалалтын шугам нэг иймэрхүү...

Image

Ашли Вествуд... 22 настай, шавилхан энэ хүү 1-р лигийн Крюв багаас ирэхэд нь олон хүн эргэлзэж байсан... гэхдээ нөхөр 21-хэн насандаа тэндэхийн багийн ахлагч байсан гэхээр хоосонгүй нь тодорхой... ПЛ хэлэхдээ иймэрхүү залуус доод лигт алалцсаар байгаад хатуужчихсан байдаг юм гэсэн үнэн болж таарч байна... эхний тоглолтууддаа төдийлөн гялалзаж чадаагүй ч сүүлийн 3-4 тоглолтонд бол үнэхээр гялалзаж байна... ард Баннантай сайхан хосолж, бөмбөг барьж, удирдаж, илүү дутуу зүйлгүй оновчтой пасс хаяж байна (Арсеналын эсрэг пасс рейтинг 91 хувьтай байсан)... стандарт ч сайн цохих юм... сүүлд Рийдинг дээр булангаас гоолын дамжуулалт өгсөн... нэг их биедүүлээд, дээрэлхүүлээд байгаа харагдсангүй... Полын арга барилд тун зохицсон залуу даа...

Image

Брэтт Холман... манайд байгаа туршлагатай цөөн тоглогчдын нэг... Австралид рэгби тоглож өссөн юм гэсэндээ мань эрт юу л байна стамина л байна... 90 минут тасралтгүй гүйнэ... алсын цохилт сайтай, довтолгоонд сайн орно, кросс хийнэ... Том Экийн хийсэн гавъяа... Арсеналд сүүлд ганган шон цохисон доо... баруун винг дээр сайн тоглодог ч сүүлийн үед нөхрийг АМ дээр тоглуулаад байгаа... байрлалдаа овоо дасаж байгаа шинжтэй...

Image

Карим Эл Ахмади буюу КЭА...техник, алсын цохилт, пасс сайтай... алсын цохилтоос гоол хийгээд амжсан... СМ хэрнээ сүүлийн үед голдуу АМ дээр тоглоод байгаа...

Image

Барри Баннан... 23 настай Шотланд залуу маань энэ жилийн нээлт болж байна даа... ЛМ дээр тоглодог байсан хүүг Том Эк үе үе СМ дээр тоглуулаад байсан явж явж ПЛ ийн үед СМ, ДМ болоод дуусч байх шиг байна... Ашлитай тун сайн хослон тоглож байгаа... хол ойрын пасс, хөдөлмөрч чанарыг нь ер нь бүгд л надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа доо...

наймааны цонхоор 1 вингер авах сураг дуулдаад байгаа... Зог гэмтэлтэй, Марк форм муутай байгаатай холбоотойгоор жигүүрийн тоглогчийн хэрэгцээ байгаа... Аубамэяанг гэсэн нэр сонсогдоод байгаа... манай хагас хамгаалалтанд одоо жоохон динамик дутагдаад байна... дээрээс нь дайчин шаргуу байдал... үүнийг л нэмж чадах хүн хэрэгтэй...

ДОВТОЛГОО:

Image

Кристиан Бентеке... Б6 ийн Бийст... 22 хараахан хүрээгүй байгаа Бельги залуу маань ирсэн даруйдаа 5 гоол хийгээд амжлаа... ер нь ямар чадавхитай, ямар ирээдүйтэй болохыг нь бүгд л харсан байх... Бентийг ажилгүй болгочихлоо... Бентеке байхад Бентээр яахав гэдэг үг ч гарчихлаа... хатуу ширүүн тоглотттой, техниктэй, хурдтай, хүчтэй, мөргөнө, цохино, хуурна ерөөсөө л есөн шид нь бүрдсэн залуу... Арсеналын фен гэдгээ мэдэгдээд авсан... амбицтай залуу... яахав том баг руу явмаар байвал том багт тоогдох хэмжээнд хэдэн улирал тоглох л болно доо... тэр нь манайд л ашигтай... ямартай ч бэртэл гэмтэл хол байвал энэ залуу энэ улиралд манай багийг чирнээ энэ улиралд бүх тэмцээнд нийлээд 15+ гоол хийх болов уу гэж найдаж байгаа...

Image

Андреас Вейман... 21 настай Австри залуу маань манай академийн унаган хүүхэд... бүтэлгүй Фонзыг бүтэлгүйтэж байх хооронд хажуугаар нь гараад явчихлаа даа... анзаараад байхад нөхрийн сэтгэлзүй шал өөр болчихсон харагдаж байна... Бент нэгэнтээ Вейманы алуурчин инстинктийг өөрийнхтэйгөө зүйрлэсэн тал бий... тэр ч хоосонгүй болоод явчихлаа... МанЮгийн хаалганд 2 гоол хийнэ гэдэг ч хэр баргийн аавын хүү хийдэг ажил биш... сүүлд ч бас маш эвгүй мөргөж харагдсан... сүүлд Рийдинг дээр л тиймхэн тоглолоо тэрнээс бусад бүх тоглолтонд шилдэг байсан.. энэ улирлын нэгэн нээлт... хөдөлмөрч байдал, дайчин байдал, шаргуу байдал нь харахаас сайхан... ирээдүйд их юм дуулгана даа...
Бовери хүүг дүгнэхэд арай л эрт байна... гэхдээ Бентээ илүүд тооцогдоод сэлгээнд гараад ирж байна гэдэг болж байна шүү... Агбон маань нэг л гоолгүй байна даа... бусдаар бол бөмбөггүй тоглолт, үе үе хурдтай орж хамгаалалтыг задалж байгаа энтэр бол янзын... хэд хэдэн ассист өгөөд амжсан... гэхдээ л Виллагийн хайртай хүү одоо гоол хийж эхлэх хэрэгтэй байна даа...

Наймааны цонхоор Бент явж магадгүй гэсэн сураг байна... Ливерпүүл Бентийг авахаар сонирхож байгаа ч мөнгө байхгүй учир улирал дуустал зээлье гээд байгаа гэнэ...Ливерпүүл Даунингийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй сурагтай байсан... одоо нэмээд тоглогч манайхаас авна гэдэг ч дээ... КПР-т Реднап эргэн нэгдье гээд дуудаж байгаа сурагтай... хэрэв Бентеке энэ маягаар байвал үнэхээр Бентэд байр олдохгүй л байх... манайх 18-р авсан гэхээр ядаж 10 дөхүүлээд зарах л хэрэгтэй болно доо... сэлгээнд байхад арай л үнэтэй юм даа...

Гараанд голдуу тоглож байгаа тоглогчдын хувьд товчхондоо ийм...

Тактикын асуудлыг одоо яринаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby SAVAGE » Wed Nov 28, 2012 2:43 pm

Villa_Bayaraa wrote:Манайх үлдэнээ... ингэж тоглож байгаа баг унадаггүй юм... Кларк маань л сая санасанд хүртэл тоглосонгүйдээ... Энда хүү харин санасныг бодоход давгүй юм гээч... Нэг мундаг пундит манайхыг энэ улиралд Чампионшипээс орж ирсэн баг шиг л харагдаж байна гэсэн нээрээ л тийм юм даа...

.....................Гузан...........

Лоутон.....Влаар....Кларк.....Энда
.............Ашли........Баннан....
...Вейман..........................Агбон
......................Айрланд..........
........................Бентэкэ.......

гэж гарахаар чинь аргагүй ч юмуу... цаана нь Албрайтон, Гарднер, Дельф, Карютерс, Хэрд, Бэйкер, Фонз, Бовери гээд залуус байнаа байна... арай л олон залуустай болчихож шүү нэг мэдсэн чинь золиг гэж...


Яг л хэлж шүү... Баахан танихгүй залуус л байна билээ...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Эрхэмcfc » Wed Nov 28, 2012 8:25 pm

Кларкийг чинь манайх сугалчих байх... :ногоон:
надад тэр Олбрайтон л их таалагдаад байгаам даа...
довтолгооноос чинь бусдыг нь бол ёстой сонсоочгүй гарууд байна...
ирээдүй ч аймар байгаа юм байна даа... одооноос үнэртээд эхлэх биз...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Очир » Thu Nov 29, 2012 1:47 am

Энэ Бентеке чинь янзын нөхөр байх чинь

VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Очир
Их Буучин
Их Буучин
 
Posts: 1319
Joined: Sun Dec 11, 2011 6:42 pm
Location: Fly Emirates

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Majestic-12 [Bot] and 5 guests