"Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby NikkEi_Hotspur » Fri Feb 01, 2013 4:39 pm

Рутледжийг бараг хөөсөн шдээ Ёл......
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Sun Feb 03, 2013 12:57 am

Ёо зайл зайл дахиад 2 гоолын илүүг салхинд хийсгэчихлээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby tuwshin_pr » Sun Feb 03, 2013 1:07 am

Харин наадах чинь их хэцүү юм билээ. Манайх бас нэг хэсэг байнга тэгсэн. Танай дээр ч бас л эвгүүьсий шүү
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Eedee » Sun Feb 03, 2013 1:10 am

Ийм байдлаар дээр үлдэх хэцүү юм байна дөө, 2-ын 2 гоолын тэргүүлэл гэхээр. Бентэкэ ч бас л мангас юм даа уг нь. Алддаг гоолуудыг нь харсангүй харин.
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Wed Feb 20, 2013 9:32 am

Image

Некст Жен цувралыг гараагаа тун тааруу эхлүүлсэн Залуу Арслангууд маань өчигдөр шөнө Голландын алдарт Аяксын академийг 2:0 ээр буулган авч хагас шигшээд шалгарлаа... 1:0 ээр хожигдож эхэлсэн ч Дреннан, Лювис нарын гоолын ачаар ялалт байгуулж фенүүд биднийгээ баярлууллаа... Дреннан маань ингээд цувралд 6 гоол оруулж Некст Жен цувралын мэргэн бууч болоод байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby ТӨӨГӨӨ » Wed Feb 20, 2013 4:41 pm

Villa_Bayaraa wrote:
Голландын алдарт Аяксын академийг 2:0 ээр буулган авч хагас шигшээд шалгарлаа... 1:0 ээр хожигдож эхэлсэн ч Дреннан, Лювис нарын гоолын ачаар ялалт байгуулж фенүүд биднийгээ баярлууллаа... Дреннан маань ингээд цувралд 6 гоол оруулж Некст Жен цувралын мэргэн бууч болоод байна...

:ногоон:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Wed Feb 20, 2013 5:00 pm

ТӨӨГӨӨ wrote:
Villa_Bayaraa wrote:
Голландын алдарт Аяксын академийг 2:0 ээр буулган авч хагас шигшээд шалгарлаа... 1:0 ээр хожигдож эхэлсэн ч Дреннан, Лювис нарын гоолын ачаар ялалт байгуулж фенүүд биднийгээ баярлууллаа... Дреннан маань ингээд цувралд 6 гоол оруулж Некст Жен цувралын мэргэн бууч болоод байна...

:ногоон:

тэгээл өлөн нүдлээл байгаарай :ногоон:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Wed Feb 20, 2013 5:01 pm

2:1 ээ 2:1
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby enba11 » Tue Mar 05, 2013 8:36 am

сититэй хийсэн бүрэлдэхүүнийг чинь харсан. дундаж нас хэд вэ? Дан залуучуудаа гаргачихсан байсан уу. том багийн эсрэг ингэж залуусаа гаргадаг бас зориг шүү. 2 жилийн өмнө манай дээр бас баахан залуучууд гараад алахаа шахаж билээ.
up united
User avatar
enba11
 
Posts: 482
Joined: Wed Aug 12, 2009 2:42 pm

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Эрхэмcfc » Tue Mar 05, 2013 8:40 pm

угийн баг нь ийм залуу болчихсон ш дээ...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby tuwshin_pr » Tue Mar 05, 2013 9:22 pm

Залуу залуу л гээд байдаг. Тэгээд гайгүй сайн залуу Бэнтэкэгээс өөр байгаамуу. За яахав Вайман Кларк 2 байвал байхын. Бусад нь арай л болоогүй л юм шиг харагдаад байгаам. Яахав ганц 2оороо томчуултайгаа гараад тоглуул зүгээр хүмүүсийг бөөнөөр нь гаргаад байх шиг. Яагаад ч 2 туршлагатай ЦБ аа зарцын. Хамгаалалтанд бол туршлага маш чухалшд. Одоо бараг хамгийн хөгшин нь Влаар уу. Өө нээрээ Данныг мартцан байна. Бас Аярланд, Зог, Бэнт, Агбон эд нар уул нь багийн цөм байх ёстой хүмүүс нь бүгд ингээд ахиж сэхэхээргүй мяарна гэж байдаг л юм байх даа. Өмнө нь тоглож байсан багууддаа бүгд л гол хүмүүс нь байсаншд. Энэ Ламбэртод асуудал байх шиг
"" Howay The Lads ""
RYAN TAYLOR OVER THE WALL
User avatar
tuwshin_pr
 
Posts: 1347
Joined: Wed Jan 12, 2011 11:27 pm
Location: Амжилт нэхэгч биш Дэмжигч

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Tue Mar 12, 2013 9:46 am

tuwshin_pr wrote:Залуу залуу л гээд байдаг. Тэгээд гайгүй сайн залуу Бэнтэкэгээс өөр байгаамуу. За яахав Вайман Кларк 2 байвал байхын. Бусад нь арай л болоогүй л юм шиг харагдаад байгаам. Яахав ганц 2оороо томчуултайгаа гараад тоглуул зүгээр хүмүүсийг бөөнөөр нь гаргаад байх шиг. Яагаад ч 2 туршлагатай ЦБ аа зарцын. Хамгаалалтанд бол туршлага маш чухалшд. Одоо бараг хамгийн хөгшин нь Влаар уу. Өө нээрээ Данныг мартцан байна. Бас Аярланд, Зог, Бэнт, Агбон эд нар уул нь багийн цөм байх ёстой хүмүүс нь бүгд ингээд ахиж сэхэхээргүй мяарна гэж байдаг л юм байх даа. Өмнө нь тоглож байсан багууддаа бүгд л гол хүмүүс нь байсаншд. Энэ Ламбэртод асуудал байх шиг

Гол нь тэгээд залуучуудаа гаргахаас өөр сонголтгүй болчихоод байгаам л даа... голд Петров өвчтэй, Айрланд гэмтэлтэй, формгүй, КЭА гэмтэлтэй байхаар Вествуд, Баннан, Силла, Дельф 4-с өөр сонголтгүй болчихоод байгаа юм... харин энэ Силла гэж хүү голд сайн үзэхээр байна лээ дээ...Такл энтэрийг зоригтой хийж байгаа харагдсан... голд Баннан, Вествуд 2 биеэрээ дээрэлхүүлчихээд байгаа... Дельф одоо ид формондоо орчихсон байгаа даанч шар хуудаснуудаас болоод 2 тоглолт өнжих болчихоод байгаа... Данн ч одоо хэцүү болчих шиг боллоо.. гэмтлээс ирэнгүүтээ л бэлтгэл дээр шөрмөсөө сунгачихаад байгаа... уг нь байсан бол их л хэрэг болох байсан болов уу? 2 жигүүрт Вейман, Зог, Агбон 3 ээлжлээд гарчихаад байгаа болохоор сүүлд ирсэн Даукинс, манай Албрайтон 2-т боломж бараг гарахгүй байгаа... 4:3:3-4:5:1 гэсэн форматаас болж хамгийн их хохирч байгаа хүн бол хөөрхий Албрайтон маань л болж байх шиг байна... бас Бент...
хамгаалалтанд аз болоход Лоутон хүү ёстой хийгүй юм... Беннет зүүн дээр урагшлахдаа сайн ч хамгаалахдаа сайнгүй юм... тэгэхээр биедүүлэхгүй, тултал хамгаална гэж үзээд, 2 дахварт нэмэртэйг нь бодоод Бейкерийг зүүн дээр нүдээд байгаа ... довтолгоо дэмжих тал дээр аргагүй 00 нөхөр СБ болохоор арга ч гүй биз...

манайх удахгүй энэ Свонси шиг баг болох болов уу гэж найдаад байгаа... тэгэхээр шинэ философид хуучин нөхдүүд дасан зохициход модон байх шиг... түүнээсээ болоод Ламбертод жийгдээд эхэлсэн... нөхөр бол жийх хүнээ бол шууд жийдэг гар л даа... худлаа банздаад энтэр байхгүй шууд академийнхантай бэлтгэл хийлгэхээр хөөчихнө... Варнок, Хаттон 2ыг бол шууд жийсэн... фенүүд бол Ламбертод эцсээ хүртэл итгэхээр шийдчихээд байгаа... гол нь тоглолтын агуулга улам бүр сайжраад байгаа нь нүдэн дээр ил болохоор бас учиртай... жаахан аз од гэдэг юм нь л дутаад байгаа болохоос... энэ хагассайнд КПР-ыг хожчихвол амьдрал нилээд өөр болоод ирнэ дээ.. пундитууд яриад л байгаа... энэ удаад л унахгүй үлдчих юм бол Вилла ирэх жилээс юм дуулгана гээд л байгаа... болтугай болтугай...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Tue Mar 12, 2013 9:50 am

Гэснээс найз охиноо Виллагийн фен болгох гэж үнэн элэгний юм болжийнаа... Монголын Виллагийн фенүүдийн холбоондоо 1 ч болов гишүүн нэмэх гээд ерөнхийлөгч нь ёстой тултал үзжийн кккк... тэгээд инээдтэй, элэгний элэгний хөөрхөн юм асуугаад инээд хүргээд, заримдаа уурлачих гээд арай гэж тэвчээд л явжийн даа... ямар ч байсан 3-4 тоглолт үзчихсэн, нилээн нааштай байгаа хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Эрхэмcfc » Tue Mar 12, 2013 9:47 pm

Олбрайтонг бодохоор л уул нь их гоё тоглогч юм байгаа шт...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Wed Mar 13, 2013 9:58 am

Image

Дэлхийн 1-р дайны үед манай клуб өөрийн эмнэлгийн тэргээ эх орондоо хандивлаж байж... энэ түргэний тэргээр шархадсан цэргүүдийг эмнэлгээс гарахаар нь гэр лүү нь зөөдөг байжээ... суугаагаараа 10 өвчтөн зөөх боломжтой энэ тэргийг ашиглан Английн өнцөг булан бүр лүү цэргүүдийг зөөж, гэр бүлийнхнийх нь сэтгэлийг дэвтээдэг байж... 7 хоногт дунджаар 800 бээр явдаг байсан бөгөөд нэг ч удаа эвдэрч саатаж байгаагүй гэнээ...
хөлбөмбөгийн клубууд хөөрхий дайны үеэр эх орондоо чамгүй их тус хүргэж байсан юм шиг байгаан... хөлбөмбөгчид чинь дайны үеэр цэрэгт яваад ойрхон ойрхон хотынхоо харьяанаас тоглодог байсан гээд байгаа биз...
Last edited by Villa_Bayaraa on Wed Mar 13, 2013 12:38 pm, edited 1 time in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby amka13 » Wed Mar 13, 2013 11:29 am

eniig unshaad xalit google-dej xeden niitlel xarlaa. 1914 onii X-masaar angli, germanii tserguud tyr pause avch, xoorondoo xul bumbug togloson gj bn...
http://www.dailymail.co.uk/news/article ... ealed.html
http://www.soccerhistory.org.uk/Sporting%20Heroes.htm
http://www.spartacus.schoolnet.co.uk/FWWfootball.htm
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Wed Mar 13, 2013 8:44 pm

amka13 wrote:eniig unshaad xalit google-dej xeden niitlel xarlaa. 1914 onii X-masaar angli, germanii tserguud tyr pause avch, xoorondoo xul bumbug togloson gj bn...
http://www.dailymail.co.uk/news/article ... ealed.html
http://www.soccerhistory.org.uk/Sporting%20Heroes.htm
http://www.spartacus.schoolnet.co.uk/FWWfootball.htm

http://www.spartacus.schoolnet.co.uk/FWWfootball.htm уншлаа... бас л гоё юмаа...

Image

Их Британи Германтай дайн зарласан жил Шотландын Хартс багийн нөхдүүд 1914-1915 оны улиралд 8 дараалаад ялалт авчихсан явж байгаад багаараа бүгд цэрэгт явж ... тэдний 7 нь амь үрэгдсэн байна... тэдний нэг 22 настай хөлбөмбөгчин залуу хүнд шархдаж хөлийг нь тайрахаар болсонд "Надад хөл минь хэрэгтэй-Би хөлбөмбөгчин хүн" гэж Германы мэс засалчаас гуйж байгаад хөлөө авч үлдэж... харамсалтай нь хожим нь хорт хийнд хордсон уушигныхаа шархыг даалгүй өнгөрч...

шүтээнүүдтэйгээ 1 армид алба хаах гээд залуус маш ихээрээ дайнд явдаг байсан гэнэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby NikkEi_Hotspur » Wed Mar 13, 2013 9:23 pm

кино байдаг биз дээ. өглөө нь хоорондоо мэдээ хүргэлцээд одоо манайхан бөмбөгдөнө манайд хүрээд ир нтр гэснээ бие биенийдээ нуугдаж бариад.

бас нээрээ наад үйл явдалд чинь зориулж жил болгон хүндэтгэлийн өсвөрийн тэмцээн болдог Ю17 билүү дээ, дандаа хүүхдүүд тоглоод байсан. миний нэг үзсэн мэдээн дээр МЮ, Боруссиагийн хүүхдүүд лав оролцож байна билээ.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Цогоо » Wed Mar 13, 2013 11:15 pm

Дээр байсан линкнүүдээс Баярааг тэр Спартакус гэсэн рүү нь түрүүлж орж үзэх байх даа гэж яагаад ч юм бодогдоод байсан. Бараг тэгж орсон байх нь л дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Thu Mar 14, 2013 8:55 am

Цогоо wrote:Дээр байсан линкнүүдээс Баярааг тэр Спартакус гэсэн рүү нь түрүүлж орж үзэх байх даа гэж яагаад ч юм бодогдоод байсан. Бараг тэгж орсон байх нь л дээ.

хаха яг тэгсэн шүү...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Thu Mar 21, 2013 10:36 am

Image

Астон Вилла доош унахгүй байх 10 шалтгаан...

Image
1.Брад Гузан

Гузаныг анх Америкийн Чивас багаас 2008 онд 600к-р авч байв. 4 жилийн гэрээгээ дууустал тэвчээртэйгээр сэлгээнд суусан Гузан уг нь өөрт нь олдсон боломж бүрийг 100 хувь ашиглаж байсан билээ /дандаа цомын тэмцээнд/. 2011-2012 оны улирлын төгсгөлд гэрээ нь дуусч фрий агент болон багийг орхисон ч ПЛ түүнийг эргүүлэн фрийгээр багтаа авсан.
Энэ улиралд харин Гузан өөрийгөө бүрэн нотлон харуулж Гивений байрыг булаан авсан бөгөөд гайхалтай сэйвүүдээрээ Виллагийн фенүүдээ баясгаж байгаа юм. -25 гэсэн гоолын зөрүүтэй байхад хааглачийг магтана гэдэг ойлгомжгүй ч хэрэв Гузаны оронд өөр сулхан хаалгач байсан бол энэ тоо магадгүй 2 дахин их байх ч боломжтой байв. Сүүлд КПР-ын эсрэг тоглолтонд Гузан 2 гайхалтай хаалтыг 1-р үед хийгээгүй бол /ялангуяа Самбагийн мөргөдөгийг/ бид хожих нь бүү хэл аль эрт 1-р үед дуусчих байсан бизээ.
Дуу чангатай /Влаар Гузаныг аймар чанга хашгирдаг гэж тодорхойлсон/, зоригтой, үсрэлттэй, реакц сайтай тоглолт уншихдаа гаргууд Америк залуу маань улирал дуустал энэ тоглолтоо үргэлжлүүлж чадвал багтаа үнэлж баршгүй хувь нэмэр оруулах болно.

Image
2. Кристиан “Бийст” Бентеке
Хурд хүчний гайхамшиг болсон аварга залуу маань Генк багаас 7 саяаар ирсэн даруйдаа л өөрийгөө хэн болохыг хангалттай нотлон харуулсан. АПЛ-н ахний улиралдаа л 17 гоол хийнэ гэдэг /дээрээс нь сулхан яваа багт тоглож/ 22-хон настай залуугийн хувьд гайхамшигтай үзүүлэлт гэж хэлж болно. Гэхдээ тэр зүгээр нэг хүчний гайхамшиг бишээ, түүний 1-н хүрэлт, төгсгөл хийх чадвар нь онцгой бөгөөд 4 ассист хийчихээд байгаа нь бас тийм ч хувиа хичээсэн тоглогч биш болхоыг нь гэрчилж байна. Түүний үнэ анх манайд ирж байснаасаа даруй 3 дахин өсчихөөд байна гэсэн тооцоог гаргаад байгаа. Товчхондоо ПЛ-ийн хийсэн гайхалтай наймаа. Крис Смоллинг л лав Бентекег мартаж чадахгүй байх. Хэдийгээр баг маань гоол их алдаж байгаа ч Бентеке Бийст талбайд байгаа цагт зөрүүлээд хэдийг ч хийх боломж бидэнд бий...

Image
3. Ашил Вествуд

Крюве багийн залуухан ахлагч Вествудыг бид 2 саяар эгнээндээ нэгтгэж байв. Хунгууд үнэ хөлс дээрээ тохирч чадаагүй учир манайд энэ сайхан боломж олдсон юм. ПЛ түүнийг аль өнгөрсөн улирлаас сонирхож эхэлсэн бөгөөд 30 тоглолтыг нь дараалан скаут явуулж судлуулсан гэж байгаа. Вестиг фенүүд маант талбай дээрх чимээгүй баатар хэмээн нэрлэх болсон. Түүний гайхалтай хараатай пассын гавъяагаар Рийдингийг хожсон хожлын гоол орсон юм. Дунджаар 92-97 хувьтайгаар пассаа амжилттай дамжуулдаг 22хон настай энэ залууг фенүүд маань бөмбөг дамжуулах хоолой гэж нэрлэх болсон. Багийн тоглолтын гол зүрх нь болоод байгаа Вести маань туршлага суух хэрээр улам их амжилтыг дагуулах биз ээ...
Last edited by Villa_Bayaraa on Mon Mar 25, 2013 12:17 pm, edited 1 time in total.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Эрхэмcfc » Thu Mar 21, 2013 9:29 pm

зиа энэ Вествүд гэж нөхрийг харъя байз...ерөөсөө анзаардаггүй басйан юм байна...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Mon Mar 25, 2013 12:18 pm

4. Тэмүүлэл
Энэ улиралд баг маань аймшигтай ялагдлуудыг хүлээсэн, харамсалтайгаар ялагдаж байсан, харамсалтайгаар ялалтаа алдаж байсан. Гаргаж болохооргүй алдаануудыг ч гаргаж байсан. Үнэн. Гэхдээ энэ бүхэн бол процесс юм. Шинэ дасгалжуулагчийн дор хөлөө олж ядан яваа залуу багийн хувьд энэ бүхэн асар том дасгал юм. Тоглолтын хувьд төдийгүй сэтгэлзүйн хувьд залуус маань улам бүр бэлтгэгдэж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам залуус маань улам бүр сайжирч хамгийн гол нь гоол алдсан ч хожигдож байсан ч бууж өгөхийг хүсэхгүй зөрүүд зантай болж хүмүүжиж байна. Рийдингийн талбайд хийсэн тоглолтон дээр 1:0-ээр хожигдож байгаад тэнцээний гоолыг хиймэгцээ цаг дуусах болоогүй байхад бөмбөгөө бариад буцаад гүйж байгаа нь залуусын маань ялах тэмүүллийн гэрч байлаа. Эк ийн үед байсан бол тэнцээндээ ханаад хамгаалах байсан биз. КПР-тай тоглосон тоглолт ч гоол алдаж эхлээд барьж, улмаар 2 ч удаа тэргүүллээ алдсан ч эцэст нь ялж чадсан нь үүний гэрч юм. Тулаан дуусах дөхөх тусам улам бүр ширүүсэж байгаа ч залуус маань бүр өнгө орон жавхаажсаар байна, арга ч үгүй биз, энэ тулаанд бүтэн улирал бэлтгэгдсэн юм чинь.

5. Рон “Хатуу” Влаар
Голланд залуу маань улирлын төгсгөлд арын шугамандаа эргэн ирснээр хамгаалалт маань орвонгоороо өөрчлөгдсөн юм. 3 залуухан нөхдөө /22-23 настай/ зоригжуулж, зохион байгуулж, тайвшруулж, урамшуулж, үг ба үлгэр дуурайллаараа манлайллыг харуулж байна. Түүнийг эргэн ирснээр Бейкер зүүн дээр тоглох боломжтой болсон бөгөөд манай хамгаалалтын сул талууд улам бүр багассаар байна.

6. Энди Вэйман
Энди хамгийн хэрэгтэй үед хамгийн хэрэгтэй гоол оруулдаг идтэй. Фенүүд маань Эндиг 3 уушигтай гэж хошигнодог. Учир нь 90 минутын туршид тасралтгүй юу ч болоогүй юм шиг гүйх чадвар түүнд бий. Энди манай энэ улирлын бүх хожилд гоол эсвэл ассистаар оролцсон гэсэн бахдам үзүүлэлт түүнийг дагаж байгаа. АПЛ-т ховорхон “толгойгоороо” тоглодог довтлогчдын нэг гэж би хувьдаа үнэлдэг. Хурдтай тэсрэлттэй, гол нь финиш сайтай. Бент түүнийг нэг удаа энэ багт финишээрээ адилхан ганц хүн нь хэмээн үнэлсэн нь бий. Улирал дуустал хэд хэдэн гоолоор биднийгээ баярлуулах биз ээ.
7. ПЛ буюу Пол Ламберт
Хөлбөмбөгийн фанат бүр л багаа дэлхийн хэмжээний галактико бүрэлдэхүүнтэй, байнга л цомын төлөө тоглож байгаасай хэмээн хүсдэг байх. Мэдээж бидэнд тэр нь алга. Гэхдээ үүний оронд өлсөглөн, авъяаслаг залуус бий. Тийм залуусыг ПЛ-с өөр сайн удирдах хүн одоогоор цөөхөн биз. Доод лигээс болон академиас залуус гаргаж ирэн хариуцлага үүрүүлж, хүмүүсүүлдэг “хоббитой” ПЛ маань бидэнд яг л хэрэгтэй хүн. Түүний удирдлаган доор залуус маань улам бүр тогтвортой тоглолт үзүүлж эхэлж байна. Цаг цагаараа байхгүй, удахгүй бүх зүйл одоогийнхоос их өөр болноо. Ин Пол ви Траст.

8. 12-дахь тоглогчид буюу фенүүд
Астон Виллагийн фенүүд өнгөрсөн жил унтаа байсан бол энэ жил харин чарлаа болчихоод байгаа. Айлын талбай дээр хүртэл “Вилла, Вилла, Вилла” хэмээн дуулалдах тэдний дэмжлэг багт юунаас ч илүү хэрэгтэй байгаа. Аз болоход энэ улирал Виллагийн фенүүд энэ үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байна.

9. Боломжийн хуваарь
Мэдээж АПЛ-ийн тоглолт бүр хэцүү. Учраа бүхэн чанга. Гэхдээ улирлын төгсгөлд Сандерланд, Флухамыг талбайдаа, Норвич, Стоукын талбайд тоглох хуваариуд байгаа. Хамгийн сүүлийн өдөр бид Уигантай үхэх сэхэхээ шийдэх болно. Энэ 5 тоглолтоос хангалттай оноог авч чадвал бид АПЛ-т тэсч үлдэх бүрэн боломжтой болох юм.

10. Багийн унаган хүү
Габриэл Агбонлахорын тоглолтыг хүмүүс янз янзаар шүүмжилдэг ч багийн фенүүд 2 зүйл дээр хэзээ ч маргадаггүй. 1-т тэр Астон Вилла клубт хайртай, 2-т тэр Чийта ирвэс шиг хурдан. Хэдийгээр сүүлийн хэдэн жил өөрийнхөө үндсэн довтлогчийн байрлал дээр тоглохгүй байгаа ч ямар нэгэн гомдол саналгүйгээр жигүүрт тоглож сүүлийн хэдэн тоглолтонд чухал гоолуудыг хийгээд байгаа билээ. Түүний эсрэг тоглохдоо багууд хамгаалалтынхаа тактикт өөрчлөлт оруулдаг. Түүнийг жигүүрт хамгаалахаар хамгаалагчид их татдаг нь төвд Бентекег чөлөөтэй тоглох боломжийг олгодог. Энэ ням гаригт Ливерпүүлийн эсрэг түүнээс ихийг хүлээж байна.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby MBayasaa » Wed Mar 27, 2013 4:48 pm

Агбонлахор миний дуртай тоглогчидийн эгнээнд ялтачгүй ордог. Өнгөрсөн жил Фантазид ямар их оноо авбаа :) Одоогийн байдлаар нийт 291 тоглолтонд оролцож 71 гоолтой байгаа юм байна. 100 н гоолын барааг удахгүй харах байхаа. Энэ жил бол арай худлаа болчих шиг боллоо харин дараа жил гэхэд оруулсан байхыг үгүйсгэхгүй :D
Winners never quit and quitters never win
User avatar
MBayasaa
 
Posts: 437
Joined: Fri May 13, 2011 6:57 pm
Location: Сийген

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Mon Apr 01, 2013 11:10 pm

За хүүхдүүд минь НекстЖенд түрүүлээд ах нарынхаа авч чаддаггүй тэр цом гээчийг нь бариад ир... Ап дэ Вилла...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests