Page 1 of 6

ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Tue May 10, 2011 1:51 pm
by Цогоо
Тэмцээний дүрэм, хуваарь.

Re: Лигийн удирдамж, хуваарь г.м

PostPosted: Tue May 10, 2011 1:52 pm
by Цогоо
Khosoo wrote:Тэмцээний урдчилсан удирдамж. 5 сарын 6-нд комиссын хурлаар нягтлан ярилцана.

Боловсруулсан: Зиго

“СПОРТЫН ЦОНХ ЛИГИ 2011” хөлбөмбөгийн лигийн
тэмцээний заавар

НЭГ. Тэмцээний зорилго
1.1. “Спортын цонх” форумын гишүүдийн хүсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан өрсөлдүүлж, аварга багийг тодруулахын хамт тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэх, улмаар хөлбөмбөгийн спортыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, суртачлахад үндсэн зорилго оршино.

ХОЁР. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт
2.1. Тэмцээнийг “Спортын цонх” онлайн форумаас томилогдсон зохион байгуулах түр хороо удирдан зохион байгуулна.
2.2. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ……………………………
2.3. Тэмцээн нь 2011 оны 05 сарын 15-наас 7 сарын 31-ны хооронд явагдана.
2.4. Тэмцээнийг зохион байгуулах түр хорооноос томилсон шүүгчид шүүн явуулна.
2.5. Тэмцээн мини хөлбөмбөгийн дүрмийн дагуу явагдана.
2.6. Тэмцээнд зөвхөн Спортын Цонх ТББ-ын гишүүн гишүүн оролцох эрхтэй бөгөөд “идэвхитэй” гэдэг шалгуурыг харгалзан үзэх болно. Идэвхитэй гэдэг шалгуурт бичлэгийн тоо, элссэн огноо, ТББ-ийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан үзэх бөгөөд 2011 оны 5 сарын 5-ны байдлаарх үзүүлэлтээр тооцно.

ГУРАВ. Тэмцээний журам
3.1. Тэмцээнд оролцох багууд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Баг нь 18-аас дээш насны 12-оос багагүй, 18-аас ихгүй тоглогчидтой, 1 дасгалжуулагчтай байна.
• Тэмцээнд тодорхой шаардлагыг хангасан мэдүүлгийн дагуу оролцоно.
• Баг нь нэг ижил өнгийн хувцастайгаар тэмцээнд оролцоно. Тоглогч заавал шилбэний хамгаалалттай байх ёстой бөгөөд металл товруу бүхий гуталтай тоглохыг хориглоно.
• Баг нь өөрийн гэсэн нэр, лого, туг далбаатай байна.
3.2. Тэмцээн лигийн форматаар явагдах бөгөөд баг бүр хоорондоо хоёр тоглолт хийж цуглуулсан оноогоор лигийн аваргыг тодруулна. Тоглолтын хугацаа 10 минутаар 2 үе байна. Тоглолтын цаг бохироор явагдах бөгөөд шүүгчийн мэдлийн нэмэлт хугацаа гэж байхгүй.
3.3. Тэмцээний бүх тоглолтонд цагийн хуваарийг хатуу баримтлах бөгөөд багууд хуваарьт заасан цагаас наад зах нь 10 минутын өмнө тоглоход бүрэн бэлэн болсон байна. Хуваарьт цагийн дагуу талбайд гараагүй болон 5-аас цөөн тоглогчтой байвал тухайн багийг 2:0-ийн харьцаатайгаар хожигдсонд тооцож, хожлын оноог эсрэг багт өгнө. Хэрвээ хоёр баг хоёул тоглолтонд оролцоогүй тохиолдол хоёуланд нь хожигдол өгч хасах хоёр бөмбөгөөр тооцно.
3.4. Шар болон улаан хуудсаар торгуулсан тоглогчийг 500, 1000 төгрөгөөр торгох бөгөөд торгуулийн мөнгийг тушаагаагүй тохиолдолд дараагийн тоглолтонд оролцуулахгүй.
3.5. 3 тоглолтонд шар хуудас авсан тоглогчийг дараагийн тоглолтонд өнжүүлнэ. Улаан хуудас авсан тоглогчийг 1 тоглолт өнжүүлнэ. Хэрвээ ноцтой алдаа гаргавал зохион байгуулах түр хороо хэлэлцэн 2 ба түүнээс дээш тоглолт өнжүүлэх, тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээг авч болно.
3.6. Тэмцээний үеэр согтууруулах ундаа, мансууруулах бодис хэргэлсэн тоглогчийг улаан карт өгч цаашид тэмцээнд оролцох эрхийн асуудлаар шүүгчийн зөвлөл хэлэлцэнэ.
3.7. Талбайн түрээсийн мөнгийг талбайн эзэн баг долоо хоногийн өмнө зохион байгуулах хороонд тушаасан байна.
3.7. Багийн удирдлагууд дараах асуудалд тамирчдын анхаарлыг хандуулбал зохино. Үүнд:
• Тэмцээний үеэр хөлбөмбөгийн талбай, зүлэг, тоног төхөөрөмж, эд хогшлын бүрэн бүтэн байдал, ариун цэврийг сахина. Тодорхой бүсээс дотогш тамхи татахыг хатуу хориглоно.
• Тэмцээний үеэр хөлбөмбөгийн талбайн эргэн тойронд үзэгчид, тамирчид согтууруулах ундаа хэрэглэх, согтуурах, танхайрах, зодолдох, хэрүүл маргаан гаргахыг хориглох ба хэрэв баг тамирчид нь ийм байдал гаргасан бол тэмцээнээс хасах, үзэгч, хөгжөөн дэмжигч иргэдийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж зохицуулна.
• Тэмцээний үеэр баг тамирчдын зүгээс талбайн шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж элдэв зүй бус үйлдэл гаргахыг хориглоно. Тоглолтын явцад гаргасан талбайн шүүгчийн шийдвэр эцсийн шийдвэр байна.

ДӨРӨВ. Бүртгэл
4.1. Тэмцээнд 8 багийг бүртгэх бөгөөд, багийн мэдүүлгийг 2011 оны 5-р сарын 11-ны 23:55 цаг хүртэл цахим форматаар хүлээн авна. Цаг хугацаандаа өгөөгүй мэдүүлгийг хүлээн авахгүй буюу тухайн багийн уг тэмцээнд оролцуулахгүй болно.
4.2. Багийн мэдүүлгэнд багтсан болон багтаагүй тоглогчдын шилжилт хөдөлгөөн, наймаа арилжааг техникийн зөвлөгөөнийг хүртэл зөвшөөрнө. Техникийн зөвлөгөөн 2011 оны 5-р сарын 13-ны 19:00 цагт МҮОХ байранд болно.
4.3. Тэмцээнд оролцох багууд ................. төгрөгийн хураамж төлнө. Хураамжийг техникийн зөвлөгөөнөөс өмнө заавал хураалгасан байна. Хураамжаа бүрэн гүйцэд төлөөгүй багийг тэмцээнд оролцуулахгүй болохыг анхаарна уу.
4.4. Ямар нэгэн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсон багийн хураамжийг буцаан олгохгүй.
4.5. Багийн мэдүүлэгт: Овог нэр, нас, хувийн дугаар, тоглогчийн байрлал, бичлэгийн тоо, элссэн огноо, үүрэг, утасны дугаар, ажил, цээж зураг зэргийг заавал багтаасан байна.


ТАВ. Шагнал
5.1 Тэмцээнд түрүүлсэн багт цом гардуулж, эхний 3-н байр эзэлсэн багийг диплом, мөнгөн шагналаар шагнана.
Нэгдүгээр байр:
- ..................төгрөг, Цом, медаль, диплом
Хоёрдугаар байр:
- .................төгрөг, медаль, диплом
Гуравдугаар байр:
- .................төгрөг, медаль, диплом

Тусгай шагналууд
Тэмцээний мэргэн бууч:
- Ивээн тэтгэгчийн шагнал
Тэмцээний шилдэг тоглогч:
- Ивээн тэтгэгчийн шагнал
Тэмцээний шилдэг хаалгач:
- Ивээн тэтгэгчийн шагнал

Re: Лигийн удирдамж, хуваарь г.м

PostPosted: Tue May 10, 2011 1:52 pm
by Цогоо
Diavolo wrote:Хуралдааны шийдвэрийн хураангүй

Спортын цонх лиг-2011 хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах түр хорооны анхны хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 6-ны 19.00 цагт МҮОХ-ны байранд боллоо. Тэмцээнд оролцох бүх багийн төлөөлөл нийт 17 гишүүн хуралд оролцов.

Хуралдаанаар тэмцээний зааврын төсөлд тусгагдсан ихэнхи заалтууд дэмжигдсэн.
Тэмцээн зааварт заасан ёсоор 2011 оны 05 сарын 15-аас 07 сарын 31-ний хооронд бүтэн сайн өдөр бүр нийт 10 багтай явагдахаар эцэслэн шийдвэрлэв. Ливерпүүл болон Челси багуудаас тус бүр 2 баг оролцохоор болов. Баг 12-18 тоглогчтой байна.

Багууд мэдүүлгээ өгөх сүүлчийн хугацаа 5 сарын 11-ний өдрийн 23.55 цаг.
Техникийн зөвлөгөөн, оноолт гаргах хурал 5 сарын 13-ны 19.00 цагт МҮОХ-ны байранд явагдана. Оноолт гаргах аргачлалыг Арсенал багийн Цогоо гаргах болсон.

Баг бүрээс нэг шүүгч ажиллах бөгөөд нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн зөвлөл ажиллана. Энэхүү зөвлөл нь өндөр үүрэг хүлээх ба ажиллах шүүгчид ойрын хугацаанд томилогдсоны дараа хуралдаан хийнэ.

Зааварт дурдагдаагүй зарим шинэ заалтыг дурьдвал:
-Тэмцээн өндөрлөхөд тэргүүн байр эзэлсэн 2 багийн оноо тэнцвэл 2 багийн хооронд болсон тоглолтын харьцааг харгалзан үзнэ. Уг тоглолтуудад 2 баг ижил оноогоор тэнцсэн тохиолдолд гоолын зөрүүг харгалзан үзнэ.
-Баг тэмцээнийг дундаас нь орхиж явахыг хатуу хориглоно. Зөрчсөн тохиолдолд дахин тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргана.
-Бүх багууд хоорондоо тус тус 1 удаа тоглосноос хойш буюу тэмцээн талдаа орсоноос хойш ямарваа солилцоо наймаа явагдахгүй болно.

Тэмцээн эхлэхээс өмнө багуудаас авах мөнгөн хураамжын дүнг удахгүй зарлана.

Тэмцээний вэб сайтыг ажиллуулахаар болсон. Уг вэб сайтад тоглолтын тойм долоо хоногийн шилдгүүд гэх мэт мэдээллүд байрлана.


Зохион байгуулах түр хороо

Re: Лигийн удирдамж, хуваарь г.м

PostPosted: Wed May 11, 2011 6:57 pm
by poseidon
"Спортын цонх" лигийн зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаанаас гарсан үр дүн болох "Багууд мэдүүлгээ өгөх сүүлчийн хугацаа 5 сарын 11-ний өдрийн 23.55 цаг" заалтыг үндэслэн багийн мэдүүлгийг гаргаж байна.
Гэхдээ энэхүү хуралдаанаас мэдүүлгээ хааш нь явуулах тухай заагаагүй тул энд товч бичиж үлдээлээ. Учир нь мэдүүлэгт хувийн мэдээлэл агуулагдсан тул нийтэд дэлгэх нь зохимжтой биш гэж үзэж байна. Цахи форматаар бэлдчихсэн байгаа боловч хаашаа явуулах нь тодорххй биш байна гэж үзэж байна.... :ногоон:

Жич: Мэдүүлэг өгөх хаяг нь тодорхой болсон тохиолдолд бэлтгэсэн байгаа дэлгэрэнгүй файлаа албан ёсоор хүргүүлнэ.

Хөлбөлбөмбөг сонирхогчдын "Барса" багийн тоглогчдын мэдүүлэг

Дасгалжуулагч: рoseidon

Хаалгач: Chahluun №1, Barca_10 №31, boldoo_moment №33

Хамгаалагч: Бат-Оргил №2, Hero.Leo №4, Suldees №5, Kayo №22, Orаngeman №7, Mig28 №3

Хагас хамгаалагч: Shinoda №6, Cule №8, Mr.S №14, Barcik №10, FCB №17, barca forever №20

Довтлогч: Ortiz<aTe> №9, Цоомоо №11

Одоогийн байдлаар 3 хаалгач, 6 хамгаалагч, 6 хагас хамгаалагч, 2 довтлогчтойгоор нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг тэмцээнд оролцохоор болсныг мэдүүлж байна.

Зохион байгуулагчид тодорхой хариу хэлнэ үү?

Re: Лигийн удирдамж, хуваарь г.м

PostPosted: Sat May 14, 2011 9:39 pm
by Bibby
Лигийн Фэйсбүүк хуудас нээлээ.

http://www.facebook.com/pages/%D0%A1%D0 ... 5614391852

Re: Лигийн удирдамж, хуваарь г.м

PostPosted: Sat May 14, 2011 10:20 pm
by Bibby
3н сарын 15ны хуваарь


08:00 Gunnerz vs The Reds
08:30 Calcio vs Bundesliga
09:00 True Blue vs Man U
09:30 The Kop vs Real Madrid
10:00 Blue Legend vs Barca
10:30 The Reds vs Calcio
11:00 Real Madrid vs Gunnerz
11:30 ManU vs Blue Legend
12:00 Barca vs Bundesliga
12:30 True Blue vs The Kop

Re: Лигийн удирдамж, хуваарь г.м

PostPosted: Mon May 16, 2011 2:56 pm
by zigo
Round 3
Blue Legend ---- The Kop
Gunners ---- True Blue
Bundesliga ---- Red Devils
The Red ---- Real Madrid
Calcio ---- Barcelona

Round 4
Blue Legend ---- Gunners
The Kop ---- Bundesliga
True Blue ---- The Red
Red Devils ---- Barcelona
Real Madrid ---- Calcio

Re: Лигийн удирдамж, хуваарь г.м

PostPosted: Fri May 20, 2011 5:53 pm
by Yabraa
СПОРТЫН ЦОНХ ЛИГ-ийн нээлтийн ажиллагааны хөтөлбөр
2011 оны 5 дугаар сарын 22-ны Ням гараг ЕБС 47-р сургууль

10:00 Тэмцээнд оролцох 10 багийн нийт тамирчид тодорхой заасан дарааллын дагуу талбайд жагсан орж ирнэ. / Энэ үед “Чингис хаан” хамтлагын “Тамирчны алдар” дуу эгшиглэнэ/
10:03 Спортын цонх форумыг үүсгэн байгуулагч Б.Хосбаяр тэмцээнийг нээж үг хэлнэ.
10:10 Төрийн дуулал эгшиглэнэ.
10:15 Тамирчид тангараг өргөнө. /Тангаргыг тамирчдын төлөөлөл чанга яригчаар уншина/
15:17 Шүүгчид тангараг өргөнө. /Тангаргыг шүүгчдийн төлөөлөл чанга яригчаар уншина/
10:20 Тамирчид болон шүүгчид үг хэлнэ.
10.25 Тусгай хөтөлбөр
10.30 Нээлтийн ажиллагаа өндөрлөнө.

Тангараг

“Спортын цонх лигийн”-ийн
тэмцээнд оролцож буй, тамирчин БИД,
шударга, цэвэр тоглолтыг эрхэмлэж,
тоглолтын дүрмийг мөрдөж,
тамирчин хүний, ёс зүйг сахиж,
өрсөлдөгч болон, өөрийн багийн нөхөд,
шүүгчид, албаны хүмүүс болон, үзэгчдийг хүндэтгэж,
ялалтандаа даруухан байж,
ялагдлаа нэр төртэйгээр, хүлээн зөвшөөрч,
хөлбөмбөгийн, нэр хүндийг, өндөрт өргөж явахаа
ТАНГАРАГЛАЯ, ТАНГАРАГЛАЯ ,ТАНГАРАГЛАЯ


Image

Re: Лигийн удирдамж, хуваарь г.м

PostPosted: Mon May 23, 2011 2:54 pm
by Цогоо
5 сарын 28-нд болох Аваргуудын Лигийн финалын тоглолтоос шалтгаалаад маргаашийнх нь хуваарийг нийлүүлж МанУ, Барсагийн багийн тоглолтыг аль болох орой явагдахаар зохицууллаа.

Round 5-6
......... Bundesliga v The Red ......... Time: 8:00
......... Blue Legends v Real Madrid ......... Time: 8:30
......... True Blues v Calcio ......... Time: 9:00
......... The Red v Blue Legends ......... Time: 9:30
......... Real Madrid v True Blues ......... Time: 10:00

......... Gunners v Barcelona ......... Time: 10:30
......... The Kop v Man Utd ......... Time: 11:00
......... Bundesliga v Gunners ......... Time: 11:30
......... Barcelona v The Kop ......... Time: 12:00
......... Calcio v Man Utd ......... Time: 12:30

Уг нь бол хуваарь ёсоор:

Round 5........................
......... Bundesliga v Gunners .........
......... The Red v Blue Legends .........
......... Barcelona v The Kop .........
......... Real Madrid v True Blues .........
......... Calcio v Man Utd .........

Round 6........................
......... Bundesliga v The Red .........
......... Gunners v Barcelona .........
......... Blue Legends v Real Madrid .........
......... The Kop v Man Utd .........
......... True Blues v Calcio .........

Re: Лигийн удирдамж, хуваарь г.м

PostPosted: Mon May 23, 2011 3:51 pm
by Цогоо
2011.06.05
Round 7
08.00 Barcelona v The Red
08.30 Real Madrid v Bundesliga
09.00 Man Utd v Gunners
09.30 True Blue v Blue Legend
10.00 Calcio v The Kop

Round 8
10.30 Barcelona v Real Madrid
11.00 The Red v Man Utd
11.30 Bundesliga v True Blue
12.00 Gunners v The Kop
12.30 Blue Legend v Calcio

2011.06.12
Round 9
08.00 Man Utd v Real Madrid
08.30 True Blue v Barcelona
09.00 The Kop v The Red
09.30 Blue Legend v Bundesliga
10.00 Calcio v Gunners

Round 10
10.30 Man Utd v True Blue
11.00 Real Madrid v The Kop
11.30 Barcelona v Blue Legend
12.00 The Red v Gunners
12.30 Bundesliga v Calcio

2011.06.19
Round 11
08.00 The Kop v True Blue
08.30 Blue Legend v Man Utd
09.00 Gunners v Real Madrid
09.30 Bundesliga v Barcelona
10.00 Calcio v The Red

Round 12
10.30 The Kop v Blue Legend
11.00 True Blue v Gunners
11.30 Man Utd v Bundesliga
12.00 Real Madrid v The Red
12.30 Barcelona v Calcio

2011.06.26
Round 13
08.00 Gunners v Blue Legend
08.30 Bundesliga v The Kop
09.00 The Red v True Blue
09.30 Barcelona v Man Utd
10.00 Calcio v Real Madrid

Round 14
10.30 Gunners v Bundesliga
11.00 Blue Legend v The Red
11.30 The Kop v Barcelona
12.00 True Blue v Real Madrid
12.30 Man Utd v Calcio

2011.07.03
Round 15
08.00 The Red v Bundesliga
08.30 Barcelona v Gunners
09.00 Real Madrid v Blue Legend
09.30 Man Utd v The Kop
10.00 Calcio v True Blue

Round 16
10.30 The Red v Barcelona
11.00 Bundesliga v Real Madrid
11.30 Gunners v Man Utd
12.00 Blue Legend v True Blue
12.30 The Kop v Calcio

2011.07.17
Round 17
08.00 Real Madrid v Barcelona
08.30 Man Utd v The Red
09.00 True Blue v Bundesliga
09.30 The Kop v Gunners
10.00 Calcio v Blue Legend

Round 18
10.30 Real Madrid v Man Utd
11.00 Barcelona v True Blue
11.30 The Red v The Kop
12.00 Bundesliga v Blue Legend
12.30 Gunners v Calcio

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Tue May 31, 2011 7:05 pm
by Цогоо
хуваарь энд байна.

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Tue May 31, 2011 7:08 pm
by Чинзо
Манай хуваарийг өөрчилж өгөхийг хүсч байна. дөнгөж 7-р тойрогт 3 удаа хамгийн эхэнд тоглож байгаа нь бас бидэнд хэцүү байгааг ойлгоно гэдэг найдаж байна

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Tue May 31, 2011 7:44 pm
by Чуугий
Манай хуваарь дан хамгийн сүүлд байна урагшлуулж болохгүй, юу?

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Tue May 31, 2011 8:21 pm
by carlsberg_mgl
энэ одоо юу гээчийн хуваарь хийхээрээ 4 долоо хоног болох гэж байгаагаас 3т нь манайх эхний тоглолт байдым бэ... :grin:

наад хуваарь нтрээ зас л даа...шүүгчийн зөвлөл нтр гэж зөндөө олон юм байгаа биз дээ.

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Tue May 31, 2011 10:49 pm
by Lenin
Цогоо гуай энэнээс хойш шинэ хувиараар яв гээд тогтдоо яршиг зүгээр, хийх юм мундсан биш.

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Tue May 31, 2011 11:57 pm
by QttO
2 7 хоног дараалж эхний тоглолт байхын

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Wed Jun 01, 2011 12:14 am
by Khosoo
4 дэхэд хуваарийг шинэчилж тавинаа. Санал хусэлтээ улдээж л бгаарай.

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Wed Jun 01, 2011 7:59 am
by Батбаяр
Манайхыг дандаа эхэнд нь тавьж өгнө үү

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Wed Jun 01, 2011 2:05 pm
by Gankhuu
Миний хүсээд байгаа юм хоёр тоглолтын хоорон дохь зай хэтэрхий хол байгаад л хэлээд байна. Тэрнээс тэр өглөө байна уу сүүлд байна уу хамаа алга хоорондох зайг нь ойртуулаад өг гээд байгаа юм.

Өөрсдөө хий гэх юм. Тэгвэл анхнаасаа яагаад хийхээр болоод авсан юм бэ? Хэнч өөрөө хий гээд орхивол орхино шд. Эсвэл чи хий гээд тулгасан юм уу тэгвэл тулгасан хүндээ хэлээч. Юм хийж л байгаа бол санал хүсэлт янз бүрийн юм байна биздээ.

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Wed Jun 01, 2011 10:33 pm
by carlsberg_mgl
үлдсэн тоглолтуудын хуваарийг харлаа.

кальчио тойрог болгоны сүүлийн тоглолт буюу 10.00-с, 12.30-с тоглохоор байна... :smile:

тэгэхээр эднийхэн хамгийн эхэнд тоглоё гэж санал гаргахаас ч яахав дээ...

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Thu Jun 02, 2011 6:36 pm
by rednasca
за хуваариа тодорхой болгоорой...

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Thu Jun 02, 2011 6:38 pm
by Realist
Эл классиког битгий өглөө 8с тавиарай хэхэ

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Thu Jun 02, 2011 6:57 pm
by Khosoo
Уучлаарай жоохон оройтох нь...

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Thu Jun 02, 2011 7:34 pm
by zigo
Realist wrote:Эл классиког битгий өглөө 8с тавиарай хэхэ


Уучлаарай, энэ удаагийнхыг танай эл классикогоор эхлэхээр боллоо.

Re: ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

PostPosted: Thu Jun 02, 2011 7:35 pm
by zigo
Ирэх тойргийн тоглолтыг энэ хуваарийн дагуу явуулахаар шийдлээ.
Харин үлдсэн тойргийн тоглолтуудын хуваарийг 06 сарын 5-ны ням гарагт бүх багийн ахлагч нараараа цуглаж байгаад ярилцаж шийдвэрлэхээр боллоо.

2011.06.05
Round 7
08.00 Barcelona v Real Madrid
08.30 The Red v Man Utd
09.00 Gunners v The Kop
09.30 Bundesliga v True Blue
10.00 Blue Legend v Calcio

Round 8
10.30 Barcelona v The Red
11.00 Real Madrid v Bundesliga
11.30 Man Utd v Gunners
12.00 Calcio v The Kop
12.30 True Blue v Blue Legend