Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн

Postby Norman_Whiteside » Fri Sep 24, 2010 2:20 pm

Image

Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээнийг (ДОАШБТ) Олон Улсын Оюутны Спортын Холбоо (ОУОСХ), Монгол улсын Засгийн газраас Улаанбаатар хотноо 2010 оны 10 сарын 4-10 ны өдрүүдэд зохионо. Тэмцээний эрхийг Дэлхийн оюутны спортын өвлийн XXIII дугаар “Универсиад” их наадмын үеэр 2007 оны 1 сарын 15 ны өдөр Итали улсын Турин хотноо болсон ОУОСХ-ны Гүйцэтгэх Хорооны хуралдаанаар Монгол улсад олгожээ.
Тэмцээний эрхийг авахад Монгол улсын Засгийн газрын хөрөнгө санхүүгийн баталгаа, зохион байгуулалтын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Монгол улсад энэхүү тэмцээний явуулахыг Засгийн газрын 2007 оны 149 дүгээр тогтоол, Зохион байгуулах хороог Ерөнхий сайдын 2007 оны 58 тоот захирамжаар Эрүүл мэндийн сайдаар ахлуулан батлаж анхдугаар хуралдаанаа 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хийн, хорооны зохион байгуулалт, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын төлөвлөгөө, тэмцээний төсөв, тэмцээний гүйцэтгэх хороо зэргийг батласан байна.
Тэмцээний ЗБХ нь 16 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, орлогч даргаар Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, гишүүдэд БТСГазрын дарга Ч.Наранбаатар, Сангийн яамны газрын дарга Д.Батжаргал, Гадаад хэргийн яамны консулын газрын дарга Д.Ганхуяг, БСШУЯамны мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны дарга Д.Мөрөн, Монголын олон нийтийн радио, телевизийн дарга М.Наранбаатар, ОУОСХ-ны ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д. Баясгалан, Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Д. Цогбаатар, Монголын оюутны холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Х.Батсайхан, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц. Дамдин, МИАТ- ХК-ны нэгдүгээр орлогч захирал Г. Жаргалсайхан, “Нарантуул” ХХК-ны ерөнхий захирал Н. Оюунсогоо, “Мэжик нэт” ХХК-ны ТУЗ-ийн дарга С.Нацагдорж, нарийн бичгийн даргаар МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар сонгогдон ажиллаж байна.
Тэмцээний өдөр тутмын үйл ажиллагааг Монголын оюутны спортын холбоо (МОСХ) удирдан ажиллаж байна. Харин Монголын олимпийн боксын холбоо тэмцээний техникийн асуудалд дэмжлэг туслалцаа үзүүлэн, өөрийн орны тамирчдыг бэлтгэх ажилд оролцож байна. Одоо СТО-ны 303 тоот МОСХ-ны байранд тэмцээний өдөр тутмын ажлыг хариуцсан Гүйцэтгэх хороо ажиллаж бэлтгэлийг хангаж байна. Тус Гүйцэтгэх хорооны даргаар МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан ажилладаг.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын анхдугаар тэмцээн 2004 онд Туркийн Антальяа хотноо болж хамгийн олон 27 орны баг тамирчид хүчээ сорьж байв. Хоёрдугаар тэмцээнийг 2006 онд Казакстаны Алмата хот амжилттай зохион явуулсан ба хамгийн сонирхолтой нь 2008 онд ОХУ-ын Казань хотноо болсон гуравдугаар тэмцээн байлаа.
Олон улсын сонирхогчдын боксын холбооны 2010 оны 9 сарын 1 нээс эхлэн мөрдөх техникийн дүрмийн дагуу эрэгтэй тамирчид 10 жингээр хувийн дүнгээр өрсөлдөн 46- 49кг, 52кг, 56кг, 60г, 64кг, 69кг, 75кг, 81кг, -91кг, +91кг дээш жингээр тэмцээн болно. Тэмцээн нийтдээ зургаан өдөр тэмцээн үргэлжилнэ. Ийнхүү Улаанбаатарын тэмцээн нь ОУОСХ-ны шинэ дүрэм, жингээр болох анхны тэмцээн нь байх юм.
Уг тэмцээний албан ёсны урилгыг МОСХ-ноос эрхлэн дэлхийн 150 гаруй орны Оюутны спортын холбоо, боксын холбоодод 2009 оны 9 сард явуулсан ба өнгөрсөн хугацаанд ОХУ, Казакстан, Турк, Узбекстан, Беларус, Өмнөд Африк, Коста Рика, Франц, , БНСУ, Тайланд, Украйн, Молдав, Чех, Эстони, Энэтхэг, Польш, Словак, Азербайжан, Грек зэрэг 30 орчим орны 200 гаруй баг тамирчид оролцох албан ёсны мэдүүлгээ өгөөд байна. Үүнээс Украин улсын 18 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид, Казакстан улсын 20 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид, Турк улсын 17, Киргизийн ахлагтай 14, Тайван улсын 13, Өмнөд Африк 14 хүн, БНСУ-ын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ирэх тооны мэдүүлгээ ирүүлсэн. Тэмцээнд хүрэлцэн ирэх тамирчдын нэрс олон улсын дүрмийн дагуу тэмцээн эхлэхээс 1 сарын өмнө буюу 2010 оны 9 сарын 4-ны өдөр эцэслэн тодорно.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээнийг удирдах ОУОСХ-ны баг ирнэ. ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны төлөөлөгчөөр Япон улсын иргэн, олимпийн аварга Игариши Хисато томилогдсон юм. Боксын техникийн төлөөлөгчөөр ОУОСХ-ны боксын техникийн хорооны дарга, ОХУ-ын иргэн Эдуард Абдулманов, хяналтын төлөөлөгчөөр БНХАУ-ын иргэн Шинь Жин, эмнэлгийн төлөөлөгчөөр Финлянд улсын иргэн Тапио Каллио, ОУОСХ-ны ХЭГ-ын төлөөлөгчөөр Бельгийн иргэн Лорен Бриел нарын 5 хүнийг ОУОСХ-ноос 2009 оны 11 сард томилжээ. Харин ОУСБХолбооны техникийн төлөөлөгчөөр БНСУ-ын иргэн Жае Куи Юун, Азийн боксын холбооны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Зин Гуа Зин нарыг 2010 оны 8 сарын 3 –ны өдөр ОУОСХ, ОУСБХ-ны хамтарсан шийдвэрээр томилсон байна.
Тэмцээнд оролцох баг тамирчид, олон улсын байгууллагын зочид, шүүгчдийг “Баянгол” зочид буудалд байрлуулахаар ОУОСХ, МОСХ-ноос шийдвэрлэжээ. Тэмцээнд оролцогчдоос ОУОСХ-ны эмнэлгийн төлөөлөгч Тапио Каллио (Финлянд), БТСГ-ын эмнэлгийн албааас хамтран 20 сорилыг авах юм. Үүнээс: алтан медаль хүртсэн 10 тамирчин, бусад 10 сорилыг сонголт хийж авна.
ОУОСХ-ны Боксын Техникийн хорооны дарга Эдуард Абдулманов 2010 оны 8 сарын 9-12ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажлын айлчлан ЗБХ-ны дарга С.Ламбаа, БТСГазрын дарга Ч.Наранбаатар, МОСХолбоо болон Боксын олимпийн холбооны удирдлагуудтай уулзсан ба тэмцээний бэлтгэл ажил, ЗБХ-ны үйл ажиллагаатай танилцан тэмцээн бэлтгэл хийх, жин үзэх, техникийн зөвлөлгөөн болох заал танхим, тамирчидын байрлах зочид буудал зэргийг үзэж танилцаж ЗБХ-ны ажлыг 90 хувьтай амжилттай явагдаж байна гэж дүгнэсэн юм.
Оюутны дэлхийн аваргын тэмцээнд улс бүрээс 5 аас дээш тамирчинтай тохиолдолд 1 олон улсын зэрэгтэй шүүгчтэй ирэх ба одоогоор Казакстан, Франц, Польш. ОХУ, Грузин, Украйн, Тайланд, Киргизстан, Молдав, Турк зэрэг 10 орнуудаас ОУСБХ-ны шүүгчид ирэхээр болсон.
Монгол оронд 2002 онд шатрын төрлөөр, 2006 онд Бөхийн чөлөөт, сонгомол барилдаанаар дэлхийн оюутны аваргын хоёр тэмцээн, 2008 онд Азийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг тус тус МОСХолбоо удирдан явуулсан ба 2007 онд боксын Азийн аваргын тэмцээнийг МОБХ, МОСХ хамтран зохион байгуулж байсан спортын шилдэг менежер, боловсон хүчнүүд бэлтгэл ажил дээр ажиллаж байгаа юм. Тэдэнд тив, дэлхий олон улсын арга хэмжээ явуулах мэдлэг, чадавхи бүрэн бүрдсэн ба зохион байгуулах өргөн арга туршлага хуримтлуусан мэргэжилтэнүүд, сайн дурын ажилтнуудаар бүрдсэн ажээ. Манай улсад ОУСБХ-ны хэд хэдэн шүүгчид бий. Үүнээс Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Афин, Бээжингийн олимпийн шүүгч С.Баясгалан, олон улсын шүүгч Ц.Нандигжав нарын олимп, дэлхий, тив, олон улсын тэмцээн дээр ажиллаж байсан туршлагатай юм.
Монголын оюутан боксчид өмнөх 3 тэмцээний сүүлийн хоёр нь оролцсон ба тус тэмцээнүүдээс 1 алт, 1 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж байсны дотор 2008 оны Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-ууган 54кг жинд 2006 онд Казакстан улсад болсон тэмцээнээс оюутны боксын дэлхийн аварга болж байв. Мөнгөн медалийг 2008 онд ОХУ-ын Казань хотноо ОУХМастер Э.Идэрхүү 54 кг жинд авч байв. Мөн дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба гавьяат тамирчин Э. Мөнхэрдэнэ нар 2006 оны тэмцээнээс тус тус хүрэл медаль хүртэж байв.
Тэмцээний сурталчилгааны ажлыг МОСХолбоо 2007 оноос эхлэн 3 жил гаруй хугацаанд төрөл бүрийн хэлбэрээр, олон удаа ОУОСХолбоо, ОУСБХ-ны шугмаар явуулжээ. Эдгээр олон улсын 2 томоохон спортын байгууллагын вэб сайт, сонин, сэтгүүлд Монголын энэ тэмцээний сурталчилгаа 3 жилийн хугацаанд тавигдаж үнэгүй сурталчилгааг явуулжээ. Мөн ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны 2007-2010 оны 5 удаагийн хуралд энэ тэмцээний мэдээлэл, тайлан, ажлын явцын илтгэлүүд тавигдаж байжээ. Мөн 2007 оны Азийн боксын аварга, 2008 оны Казань хотноо болсон 3 дугаар оюутны боксын дэлхийн аварга, 2009 оны 9 сарын 1-11-ны өдрүүдэд Италийн Милан хотноо зохиогдсон боксын ДАШТэмцээний үеэр МОБХолбооны төлөөлөгчид сурталчилгааны материалууд хэвлэн тарааж, тус тэмцээний урилгыг 100 гаруй үндэсний боксын холбооны удирлагуудад гардуулан өгч сурталчилах ажлыг гүйцэтгэсэн байна.
Тэмцээний үед Гүйцэтгэх хорооны байнгын болон байнгын бус ажилд 150 орчим хүнийг ажиллуулах юм. Түүний дотор 80 орчим нь 7 их дээд сургуулиуудаас шалгарсан 7 хэлний сайн дурын оюутнууд байх юм. Тэднийг их сургуулиуд дээр нь өнгөрсөн 5 сард сонгон шалгаруулжээ. Мөн тэмцээний техникийн үйл ажиллагаа, орчуулга, зочид буудал, спортын заал, машин тээвэр, нисэх буудал, харуул хамгаалалт, соёлын арга хэмжээнүүдэд олон хүмүүс нэмэгдэн ажиллана. Үүнээс гадна 30 орчим байгуулллагын 200 гаруй хэвлэл мэдээлэлийн ажилтнууд тэмцээнийг сурталчилан ажиллах ба 3 телевизэд тэмцээнийг эх орон даяар шууд дамжуулах эрх олгох юм. Харин МҮОНРТ шууд дамжуулах эрхээ аваад байна.
Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд “Түмэн эх“ чуулга, СУИС, Хөгжим бүжгийн коллежийн шилдэг оюутнуудын урлаг, соёлын тоглолтуудыг явуулахаар БСШУЯ, МОСХолбоо ярьжээ. Мөн тэмцээнд оролцох баг тамирчдыг төрөл бүрийн музей, урлагийн тоглолтуудыг дээрх байгууллагууд хамтран үзүүлэх гэнэ.
ЗБХороо Монгол улсад суугаа 20 орны ЭСЯ, гадаадад ажиллаж байгаа манай улсын 28 улсын ЭСЯ-тай ГХЯамны Консулын газраар дамжуулан идэвхтэй ажиллаж байна. ГХЯамны газрын дарга Д.Ганхуяг, зөвлөх Б.Болд нар энэ ажилд их үүрэгтэй байна. Гадаадаас ирэх 30 орчим орны 200 гаруй тамирчид ЗБХ-ны хурлын шийдвэрээр ГХЯамны Консулын газраас тэмцээнд оролцогч оюутан тамирчидад визний хураамжаас чөлөөлжээ. Энэ нь гадаадаас ирэх орнуудын тоо нэмэгдэхэд дэмжлэг үзүүлж байна. Зарим орны тамирчдын визийг Буянухаад олгох ажлыг ГИХАлба гүйцэтгэнэ. Мөн ХЦУЕГ-ын шалган нэвтрүүлэх алба баг тамирчдыг хилээр тусгай шугам гарган шуурхай нэвтрүүлэх арга хэмжээ авна.
Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн 2010 оны тэмцээн 4 сарын 29- 5 сарын 1-ны өдрүүдэд Спортын төв ордонд халуухан болж өнгөрчээ. Энэ тэмцээнээс шалгарсан зарим тамирчин өөрийн орныг төлөөлөн манай эх оронд анх удаагаа зохиогдох гэж байгаа Дэлхийн оюутны аваргын тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эхний болзолоо хангасан. Гэхдээ зарим жинд энэ тэмцээнд оролцох эрхээ авахын тулд тэд дахин сонгон шалгаруулалтанд орно. Шинэ дүрмийн жингийн хуваарилалт Монголчуудад ашиг муутай болсон. Хуучин 48-57кг хүртэлх 4 жин байдаг байсан бол одоо 3 болж нэг жин хасагдсан. Манайхан хөнгөн жиндээ олон сайн тамирчидтай, одоо тэд нар маань өөр хоорондоо их шахалдаж, оюутны дэлхийн аваргын шигшээд багтахын төлөө их үзэлцэхээр болсон. Олимпийн аварга Э.Бадарууган МУИС-ийн оюутан, дэлхийн аварга П.Сэрдамба, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Цагдаагийн академийн оюутнууд бөгөөд хамгийн залуу гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Н. Төгсцогт, ОУХМ Э. Идэрхүү, Б. Жавхлан, З.Энхзориг, Т.Чулуунтөмөр нарын олон тамирчид бий. Түүнчлэн сүүлийн үед амжилт нь эрс өсч залуу тамирчид манай багийн бүрэлдэхүүнд орж ирнэ.Танимрчид бэлтгэл сургуулилтаа Эрдэнэтийн УБҮ-ийн амралтын төвд хийж байна. Монголын шилдэг боксчид бүгд оюутан тул энэ тэмцээний сонгон шалгаруулах спаринг нилээн хатуухан болох нь төлөвтэй байна.
Монголын баг энэхүү дэлхийн оюутны аваргын тэмцээнд багийн дүнгээр тэргүүлэх зорилт тавьж байна. Медаль хүртэх олон найдвартай тамирчид бий. ОХУ, Казакстан, Тайланд, Турк зэрэг орнууд бүтэн багаар орж, хамгийн шилдэг, залуу тамирчидаа илгээж байгаа учраас өрсөлдөөн их гарна. Тойрог ахих тутамд ширүүн тулаан болно шүү дээ. Энэ тэмцээнд 2012 оны Лондонгийн олимпод өрсөлдөх өндөр найвар хүлээлгэж байгаа боксчидоо улс, орон бүр илгээж байна. Монголчууд бид энэ тэмцээний рингинд дээр тэднийг өөрийн нүдээр харах боломж олдож байна. Ард түмэн ч Монголынхоо боксчдын амжилтыг харж, өөрсдийн дүгнэлтээ хийх болно. Ер нь манай боксчид ард түмнийхээ өмнө том шалгалт өгнө дөө.
Монголчууд өмнөх 2 удаагийн дэлхийн оюутны аваргын тэмцээнд орж 1 алт, 1 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн юм. Казакстанд 2006 онд манай баг Казак, Оросуудын дараа багийн дүнгээр 3 дугаар байранд орсон. Монгол улсаас дэлхийн анхны оюутны аварга боксчиноор 2006 онд Казакстаны Алмата хотноо Э. Бадар-ууган болж 2007 онд АНУ-д дэлхийн аваргын мөнгө, 2008 оны олимпийн аваргын алдрыг хүртэж байсан. Ер нь альч орны залуу тамирчид оюутны дэлхийн аваргын тэмцээнээс алдарын гараагаа эхлүүлдэг гэж хэлж болно. Мөн дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба бас 2006 оны оюутны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Тэгэхээр оюутны тэмцээн хүчтэй, өрсөлдөөнтэй зохиогддогийг харуулж байна.
Тэмцээний хамгийн уран техниктэй, шилдэг тамирчинд ОХУ-ын алдарт тамирчин, олимпийн 2 удаагийн мөнгөн медальт, ОУОСХ-ны ГХ-ны гишүүн агсан А.Киселевийн нэрэмжит цомыг ОУОСХ-ноос гардуулан олгодог уламжлалтай. Энэхүү цомыг ОУОСХ-ноос МОСХолбоонд ирүүлсэн байна. Энэ тэмцээний эхний 3 байранд шалгарсан тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг гардуулах ба багийн дүнгээр тэргүүлсэн багт цом, диплом гардуулна. Харин Монгол улсаас медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагналыг Засгийн газрын 2009 оны 326 тоот тогтоолын дагуу 10, 5, 3 сая төгрөгний шагналыг олгох болно.
Манай баг тамирчидын хувьд өөрийн рингэн дээрээ 2008 оны олимпод авсан шигшээ олон медаль хүртэн өмнө үзүүлсэн амжилтаа бататгах, бэлтгэл сургуулилтаа сорих, ур чадвараа сайжруулах, туршлага суулгах таатай нөхцөл бүрдэнэ. Энэхүү тэмцээн нь 2010 оны 11 сард БНХУ-д болох Азийн наадам, 2012 оны Лондонгийн олимпийн өмнөх томоохон сорилт болно. Мөн түүнчлэн манай орны боксын спорт сонирхогчидод өөрийн нүдээр дэлхийн шилдэг тамирчидын тоглолтыг Улаанбаатарын дэвжээнд үзэх боломж олдож, тамирчдын чадварыг харах чухал шалгуур болох юм.
Тэмцээн хэд хэдэн онцлоготой болно. Нэгдүгээрт: Анх удаагаа дэлхийн хэмжээний боксын тэмцээн Монголд улсад болно. Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), Олон улсын сонирхогчдын боксын холбоо (ОУСБХ)-ны 2010 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу болж байгаараа онцлоготой. Хоёрдугаарт: Боксын ДОАШТ дөрөв дэх удаагаа болох гэж байна. Энэ тэмцээн 2004 оноос хойш зохиогдож эхлэсэн ба дэлхийн оюутны аваргын боксын тэмцээний түүхэнд хамгийн олон орон, тамирчин энэ удаа орж байгаараа шинэ дээд амжилтыг тогтоож байна. Ази, Европын бокс өдөр хөгжсөн орнуудаас гадна Америк тивээс Косто Рика, Африк тивээс Өмнөд Африк БНУлсын багууд ирнэ. Туркэд 2004 онд болсон анхны тэмцээнд 27 орны баг тамирчид оролцож байсан юм билээ.
Гуравдугаарт:ОУСБХ-ны боксын техникийн дүрэм 2010 оны 9 сарын 1-нээс мөрдөгдөж эхлэнэ. Энэхүү шинэ дүрмээр 10 жингээр тэмцээн болно. Дэлхийн хэмжээнд шинэ жингийн ангилалаар явагдах анхны тэмцээн гэдгээрээ онцлоготой. Дөрөвдүгээрт: Монгол улс нь боксын спортын хөгжлөөрөө Бээжингийн олимпийн наадам, Миланы дэлхийн аваргын тэмцээний дараагаар олон улсад тэргүүлэх болсныхоо дараагаар Монгол улс энэ тэмцээнийг хүлээн авч байгаа нь бас нэгэн онцлог юм гэж бодож байна.
Манай холбооныхон өнгөрсөн 3 жилд энэ тэмцээний хүрээнд Монгол улсаа олон улсын спортын түвшинд ихээхэн сурталчилсан гэж боддог. Тэр үеэс одоог хүртэл ОУОСХ, ОУСБХолбооны вэб сайт, сэтгүүл, ном, гарын авлага, материалууд дээр энэ тэмцээний тухай, үйл ажиллагааг өргөн сурталчилсан, бид эх орныхоо тухай хангалттай PR хийсэн. Тиймээс олон орнууд эртнээс оролцохоо мэдэгдэж, харилцан мэдээлэл солилцож ирсэн. Мөн олон улсын ОСХолбооны ГХ-ны хурал дээр хагас жил болгон бэлтгэл ажлын явцын талаар бид мэдээлэл бэлтгэн тавьж байв.
Манай баг тамирчидын хувьд өөрийн рингэн дээрээ өмнөх 2006 ба 2008 оны оюутны дэлхийн аварга, 2007 оны Азийн аварга, 2008 оны олимп, 2009 оны дэлхийн аваргын тэмцээнүүд дээр гаргаж байсан амжилттаа бататгах, олон медаль хүртэх сайхан боломж олдож байна. Монголын боксчидод бэлтгэл сургуулилтаа сорих, ур чадвараа дээшлүүлэх, туршлага суух таатай нөхцөл бололоцоо бүрдэж буй. Түүнчлэн энэ тэмцээн маань 2010 оны 11 сард БНХАУ-ын Гуанжоу хотноо болох Азийн спортын их наадмаас нэг сарын өмнө болж байгаа учраас манайханы хувьд том сорилт болох нь гарцаагүй. Цаашид 2012 оны Лондонгийн олимпид оролцох тамирчидаа бид харна.
Манай орны боксын спорт сонирхогчид, үзэгчид өөрийн нүдээр дэлхийн шилдэг тамирчидын тоглолтыг Улаанбаатарын рингэн дээр үзэх боломж олдож, тамирчдынхаа чадварыг харах чухал шалгуур болох нь мэдээж хэрэг. Мөн түүнчлэн энэ тэмцээн нь Монгол орон, спортын хөгжлийг дэлхий нийтэд дэлгэн харуулах, олон улсын оюутны спортын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, боксын спортын цаашидын хөгжил дэвшилд чухал хувь нэмрээ оруулах, хүүхэд залуучуудыг энэ спортоор сонирхон хичээллүүлэх, хүмүүжүүлэх, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн

Postby Norman_Whiteside » Fri Sep 24, 2010 2:23 pm

энэхүү тэмцээнийг голомт банк хамтран зохион байгуулж ерөнхий спонсороор ажиллаж байгаа бөгөөд билетыг борлуулж байгаа тул бокс сонирхогч залуус надтай холбогдож олноор болон цөөн тоогоор авж болно. утас-99088742, lkhagvadorj@golomtbank.com

1 Neelt-5000 tug 10/04nd

2 Uridchilsan toglolt -5000 tug 10/5-10/8 nii hoorond

3 Hagas shigshee -10000 tug 10/09 nd

4 Final -15000 tug 10/10nd
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн

Postby Saiza » Fri Sep 24, 2010 8:47 pm

Энэ хаана болох юм..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн

Postby Lenin » Fri Sep 24, 2010 8:57 pm

Saiza wrote:Энэ хаана болох юм..

Ордонд болышд.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн

Postby Gooner » Thu Sep 30, 2010 4:58 pm

Norman_Whiteside wrote:энэхүү тэмцээнийг голомт банк хамтран зохион байгуулж ерөнхий спонсороор ажиллаж байгаа бөгөөд билетыг борлуулж байгаа тул бокс сонирхогч залуус надтай холбогдож олноор болон цөөн тоогоор авж болно. утас-99088742, lkhagvadorj@golomtbank.com

1 Neelt-5000 tug 10/04nd

2 Uridchilsan toglolt -5000 tug 10/5-10/8 nii hoorond

3 Hagas shigshee -10000 tug 10/09 nd

4 Final -15000 tug 10/10nd


Нээлтийн болон финалын тоглолтын билетийн үнэ хэд вээ...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн

Postby fond » Thu Sep 30, 2010 6:17 pm

тэр бичцэн байгаан биш үү??
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5480
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн

Postby Аагий » Thu Sep 30, 2010 6:19 pm

Латин үсэг уншиж чаддаггүй юм аа, ойлго.

Нээлт 5000
финал 15000 гэнэээ Гүүнэр найзаа :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн

Postby Gooner » Thu Sep 30, 2010 8:40 pm

fond wrote:тэр бичцэн байгаан биш үү??

Өө тэрийг чинь би одоо шууд Англиар нь уншаад байсийшдээ... Балай юмаа... :sleep:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн

Postby asa » Fri Oct 01, 2010 7:39 pm

Үйеээ гавьяатын ИЛҮҮ ИЛҮҮ

http://news.gogo.mn/video/39584
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн

Postby Ganbi » Mon Oct 04, 2010 11:52 pm

Жавхлан ороогүйн байш дээ уг нь сайн жаал юмсан
Inner Peace
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Re: Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн

Postby Gooner » Tue Oct 05, 2010 11:59 am

Дуучин уу
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Дэлхийн Оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн

Postby oxgetr » Fri Oct 15, 2010 2:44 pm

биш баарны стивтоцидчин
scoreport.mn
User avatar
oxgetr
Интернационалиста
 
Posts: 971
Joined: Mon Nov 10, 2008 9:04 pm


Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests