Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Legend

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Legend

Postby NikkEi_Hotspur » Fri Aug 13, 2010 10:05 pm

Тоттенхем ХотСпурс 10-11 шинэ сэдвээ юу ч байсан нээчлээ.

Цэ-тэй удаан ярилцсаны эцэст шинэ сэдвийнхээ нэрийг бүхий л амьдралаа, авьяас чадвараа манай багийн төлөө зориулсан Билл Никольсоны дурсгалд зориулан нэрлэлээ.
Image

өмнөх 3 жилийн сэдвийг Хотспур нээж байсан бол энэ жилийхийг би чадан ядан нээв. доорхи сэдэвт үг утгын алдаа байгаа байх шууд Викигээс орчуулж бичсэн учир тийм байгаа болой.

олсон бүхнээ бататгаж, бас түүнээсээ ч илүүд хүрэхийн төлөө тэмцэх шинэ улирал.

To Dare Is To Dо
Last edited by NikkEi_Hotspur on Sat Aug 14, 2010 3:05 pm, edited 2 times in total.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby NikkEi_Hotspur » Sat Aug 14, 2010 2:54 pm

Вилльям Эдвард *Билли* Никольсон гэж хэн бэ?

1938 он
Image
Иоркширт төрж өссөн тэрбээр анх Тоттенхэмтэй 1938 онд холбоотой болсоноосоо хойш бүхий л амьдралаа Тоттенхэмд зориулж тоглогч, дасгалжуулагч, менежер, зөвлөх, бүр манайд скаут хүртэл хийж байв. Тэрбээр Английн шигшээгийн анхны бөгөөд сүүлийн тоглолтоо 1951 оны 3-р сарын 19нд Португалийн эсрэг Гүүдисон Паркт хийсэн бөгөөд, талбайд гарч ирээд 19 секундийн дотор буюу анхны хүрэлтээрээ л гоолдож байв. Тэрбээр маш авьяаслаг тоглогч байсан ч тэр үед английн шигшээд түүний байранд Билли Райт эзэгнэж, мөн тэрнээс гадна ихэнх үед шигшээгийн дуудлагаас татгалзаж хайртай клубээ илүүд үздэг байв. Үүнийгээ тэр тайлбарлахдаа ; тэд намайг Райтийг муу тоглосон үед л дууддаг, эсвэл бартэлтэй үед. Тэглээ ч би Тоттенхэмтэй гэрээтэй, миний үүрэг бол Спурсийн төлөө бэлэн байж бүхнээ зориулах, эцсийн эцэст тэд надад цалин өгдөг шүү дээ.
Image

1958 он

Тэрбээр тоглогчийн хувиар зодог тайлсаныха дараа ФА-н дасгалжуулагчийн курст суралцан төгсөөд шууд л төрөлх Тоттенхемдаа ирж дасгалжуулагчийн албаны бүхий л төвшинд амжилттай ажилласаар 1958 оны 10-р сарын 11-нд клубээс ахлах дасгалжуулагч Жимми Андерсоны орыг авах урилга хүлээн авчээ.
Энэ л үе Тоттенхем ХотСпурсийн АПЛ-д алдараа цуурайтуулах агуу үеийн эхлэл нь байв.
Ахлах дасгалжуулагч болох үед нь Спурс 1-р дивизионы доороосоо зургаад байсан багийг өөд нь татаж тухайн үед хүчирхэг байсан Эвертон Ливерпүүлийг 10-4 өөр бут ниргэж
гайхамшгийг бүтээж байлаа.
Image

1960 он

Энэ жил Билли дасгалжуулагчийхаа ур чадварыг гайхалтай харуулсан бөгөөд өөрийгөө болон Спурсийг Английн хөлбөмбөгийн түүхэнд үлдээв. 1-р дивизионд болон ФА холбооны цомд зэрэг түрүүлэн 20-р зууны анхны Англи клуб.

1963 он

Бас л нэгэн гайхамшиг. Ахин түүхэнд үлдсэн жил.
5-р сарын 15нд Голландийн Роттердам хотноо Тоттенхем ХотСпурс Испанийн Атлетико Мадрид клубийг 5-1 харьцаатай бут ниргэснээр Европийн цомтой Багуудын цом булаалдах тэмцээний аварга болов. Ингэснээр тэд Евро цомд түрүүлсэн анхны Англи баг болон дахин түүхэнд үлдэв.
Image

Билли дасгалжуулагч болон тоглогчийн хувиар Тоттенхемтэй;

1-р дивизионий аваргаар
*2 удаа (1951, 1961)

ФА Холбооны Цомын аваргаар
*3 удаа (1961, 1962, 1967)

Лийгийн Цомын аваргаар
*2 удаа (1971, 1973)

Европын Цомтой Багуудын Цомын эзнээр
*1 удаа (1963)

УЕФА цомын аваргаар
*1 удаа (1972)
тус тус тодорч мөн Аваргуудийн лигт 1962 онд хагас шигшээ хүртэл явж байлаа.

1974 онд Никольсон Фееноорд Роттердамд УЕФА цомын финалд хожигдсоны дараа ажлаа өглөө. түүнийгээ тайлбарлахдаа *Английн хөлбөмбөгт шинэ уур амьсгал, өөр арга барил, шинэ үе хүч түрэн орж ирж байхад байраа тавьж өгөх цаг нь болжээ*

Тоттенхемээс гарсаныхаа дараа Лондоны өөр нэгэн баг болох Вест Хемд нэгэн даруухан улиралыг өнгөрөөсөн бөгөөд дараа жил нь Тоттенхемийн шинэ дасгалжуулагч болох Бёркиншоу түүнийг өөрийн дасгалжуулагчийн албанд урьсан бөгөөд Билли ч гэсэн хайртай багтайгаа эргэн дуртайяа нэгдэж байв. тэр туслах дасгалжуулагч бөлөн зөвлөх үүрэгтэйгээр эргэн ирлээ. тэрээр одоогийн Скаутийн үүргийг маш сайн гүйцэтгэж Тоттенхэмд Грахам Робертс, Тони Галвин, Гарри Маббут нарын шилдгүүдийг болон Глен Ходдл мэт домог болсон тоглогчийг олж авчирч байжээ.

Никольсон нь Английн хөлбөмбөгийн Алдарийн танхимд дасгалжуулагчийн хувиар мөнхөрсөн бөгөөд Тоттенхемийн хөгжөөн дэмжигчид энэ үер түүнд Сэр цол олгуулан адислуулахийн тулд маш удаан тэмцсэн боловч Английн шигшээд хийж гавьсан юмгүйн харгайгаар бүтээгүй юм.

Билли Никольсон 2004 оны 10-р сарын 23нд удаан шаналсан өвчний улмаас Хертфордширт 85 настайдаа таалал төгсжээ.

эцэст нь Ливерпүүлд Билл Шанкли, Манчестэрт Сэр Алекс Фергусон нар домог болон шүтэгдсэн шиг Тоттенхэмд Вилльям Эдвард Никольсон шүтээн нь болон үлдсэн юм
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby NikkEi_Hotspur » Sat Aug 14, 2010 3:00 pm

Зиа ингээд улирал эхэллээ. Энэ багыг дэмждэг болсоноосоо хойш ийм нам гүм трансфер цонх үзсэнгүй. бидний эхний учраа эсрээгээрээ энэ зуны цонхийг эзэгнэсэн Манчестэр Сити. 80 сая фунт цацаж Яя Туре, Давид Силва, Жером Боатенг, Алекс Коларов, Марио Баллотелли нараар хүчээ зузаатгасан тэднийг хожиход хэцүү тэдэнтэй таарсан сүүлийн 12 учрааны 11-т нь ялсан гэсэн үзүүлэлт маань итгэл төрүүлж байна.

үндсэн бүрэлдхүүнээс маань тоглогч гэмтээгүй бүгд бүрэн фит байгаа нь бас л сайн хэрэг
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby Hotspur » Sat Aug 14, 2010 6:55 pm

Өнгөрсөн улиралд биднийг 4т орно гэж хэн ч форумын гишүүдээс хэн нь ч таамаглаагүй биз...Харин бид чадсан.
Энэ улирлын манай зорилго юу вэ?
1.Дахин 4т орохын төлөө... Яагаад чадахгүй гэж... Арри-н хэлж байгаагаар бидэнд дахин 3 тоглогч байхад тайтлын төлөө бодитой өрсөлдөнө бас Галласыг авах юм бол тэр биднийг Арсеналыг гүйцэж түрүүлэхэд туслах болно гэж :ногоон:
2. Аваргуудын лигт магадгүй 16д хүрэх... Вайт Харт Лане-д Европын гайхалтай үдшүүд эргэж ирэх болно...

Энэ улиралд Бейл, Дос Сантос, Роуз, Кайл Наутон, Кайл Уолкер гээд залуусыг хэрхэн амжилт гаргахыг харуулах болно..

Арчиж сурсан Сититэй эхний тоглолтоо хийх нь тийм ч онцгой зүйл биш ээ...
Дараагийн 7 хоногт хийх Яанг Бойсын талбайд хожиж чадвал хэсэгтээ орчихлоо л гэсэн үг. Мөн трансферын бүтэлгүйтлээс гарахад ч маш чухал нөлөө үзүүлэх тоглолт байх болно.

Glory Glory Tottenham Hotspurs
And Spurs go Marching On
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby Баясаа » Sat Aug 14, 2010 7:54 pm

шинэ сэдэвээ нээсэнд баяр хvргье ситиг хожоод егеерэй
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby Tmshinoda » Sat Aug 14, 2010 8:34 pm

Харт Аймар байнаа..Тотэнхам ёстой нүдэж өгж байнаа
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby ††‡MaRSHaLL‡†† » Sat Aug 14, 2010 8:35 pm

:-D за энэ эрчээрээ 2р үедээ тоглоод лаагаад өгөөрэй :eek: :eek: :eek:
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby J@x » Sat Aug 14, 2010 8:44 pm

Сайн байна шүү.
АЛ дээр бол нүүр улайлгахааргүй л юм байна. Бэйл аймар байна шүү.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13313
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby umbuu » Sat Aug 14, 2010 9:25 pm

энэ их гоё баг.илүү дутуу зүйлгүй.Лондонгийн багуудаас хамгийн таалагддаг нь.
ONE UNITED
umbuu
One united
One united
 
Posts: 1359
Joined: Sun Aug 12, 2007 6:53 pm

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby Баясаа » Sat Aug 14, 2010 9:28 pm

сайн нь сайн байна гоолдож чадахгvй нь бололтой
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby slo mo jones » Sat Aug 14, 2010 9:45 pm

заза Спурсчуудтэйгээ иймэрхүү үр дүнгээр салцан нь дээр дээ. танайх илүү байлаа
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby Буучин » Sat Aug 14, 2010 9:47 pm

Тоттенхем хамаагүй илүү байлаа.. Бале ч энэ жил олон юм дуулгахаар байна даа...
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby monhoo_ts2003 » Sat Aug 14, 2010 10:01 pm

сайxан тоглолт болсон байна.
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby NikkEi_Hotspur » Sun Aug 15, 2010 11:51 am

Ёстой новш юмаа Ситигээ нухаж чадхаа байчижээ.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby NikkEi_Hotspur » Sun Aug 15, 2010 12:43 pm

Гомез- өөрт нь нээх аюултай бөмбөг ирээгүй тэхээр хэр байгааг нь мэдсэнгүй

Чорлука- том залуу маань яг л байдгаар удаан бас хүчтэй найдвартай
Доусон- шигшээд түүнд зай олдохку байна гэхээр гайхмаар юм аа, уг Апсоноос дээр юмсан
Кинг- бэртээгүй байсан бол Англи Германд тийм олон гоол алдку байсий тэр бол хана хэрэм
Ассу- сэгсгэр золиг жил ирэх тусам хурд нь нэмэгдээл, найдвартай болоол, сайжраал байна

Леннон- харагдсангүй ээ, хурд нтр нь жоохон саарсан ч юм шигээ, ингээд байвал Жио-д байраа алдана даа. бас бентли байгаа. удахгүй өөрийгөө харуулаад эхлэнэ гэж найдий
Модрич- аль хэдийн класс болсон ирэхдээ ч тийм байсан, манай мотор, зүрх, процессор, өөр юү ч байдиймдээ.
Томми- 40 метрийн холоос 4 санжийн зөрүүгүй хаядаг хүн дээ. айлын өндөр үнэтэй хагасуудийг хоолноос нь салгахаа шахлаа.
Беил- энэ жилийн нээлт, Аваргуудийн лийгт манай нууц зэвсэг болох залуу. энэ залуугын төлөө их мөнгө амлаад хэрэггүй ээ, угаасаа өгөхкүү,

Крауч- гозгор нөхөр хамгаалагчдад төвөг удсаар л, жоохон эвсэлтэй байсан бол ч.
Дефо- түрүү жилийх шиг улаанаараа эргээд алаад өгөх байх гэж бодсон байдаггүй шүү.


Роман- түүнд хэрэгтэй юм гэвэл боломж л олгох хаалганд зай гарах л юм бол тийшээ шууд л цохино, түүний шийдсэн цохилтууд мэдрэмжтэй ассистууд хэвээрээ л байгаам байлээ Жио-д ямар мэдрэмжтэй гаргаж өгөвөө.
Жио- энэ залуу 21-тэй ирээдүй ч үнэртээ л байна лээ. Арри түүнийг багтаах газраа олсон бололтой догоо
Кийн- хар ажилчин, хөлсний цэрэг гарч ирээл тоглолтын хэв маягийг өөрчилж байлээ,
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby soccer » Sun Aug 15, 2010 1:00 pm

хол явахгүй л дээ :ногоон: гэсэнээс МАНЮ, Тоттэнхэм 2 улаан найзууд юмаа :redface:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby NikkEi_Hotspur » Sun Aug 15, 2010 1:05 pm

soccer wrote:хол явахгүй л дээ :ногоон: гэсэнээс МАНЮ, Тоттэнхэм 2 улаан найзууд юмаа :redface:

гүү шд. манайхан чинь ер нь тэгээд бүгдийн найз хэний ч найз биш гэдэг шиг л юм болоод л явжээдийшд.

МАН тай тоглохоор бол Челски, Лаанууд нтр манайтай аймр найз тэгээд л тамын тогоо шиг эсрэгээрээ эргээд эргээд л.

хол яваад одоо танайхаас хол тасархай давхижийшд манайх бүр АЛ-д явжийшд танайхан хаана байна кккккк
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby poseidon » Mon Aug 16, 2010 2:53 pm

Аа танай Кийн бол ёстой муу байсан. Бас Хаддлстоун ч гэсэн. Нөгөө түнтгэр Паласиос яасы?

хамгаалалтын хэд чинь овоо гайгүй байлаа...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6821
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby CrossBonez » Mon Aug 16, 2010 5:25 pm

Яг танай тоглолтыг үзэх гээд суусан чинь кабьл тасарч нтр, хэхэ, сүүлд харахнээ тэнццэн байна билээ, Ситигээ нухчих байх гэсэн байдгүй шүү л гэж бодсон, энэ жил танай Бэйл ч чангарна даа...
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3749
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby Gunnerz » Mon Aug 16, 2010 5:30 pm

бэйл нь алаад байдаг манай 14 байдагүй ээ хог юм аа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby soccer » Tue Aug 17, 2010 2:14 pm


:lol:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby Yogii » Tue Aug 17, 2010 3:00 pm

Жигнэж үзэхүй...

Би бууз хуушуур, мах гээд идэх уух юмыг жигүүр дээр тавиад жигнэх тухай ярихгүй нь ойломжтой., өөрийн дуртай, зүрх сэтгэлээ зориулдаг, зарим тохиолдолд эхнэрээсээ хүртэл илүүд үздэг Хөлбөмбөг, тэр дундаа тоглолтуудыг шимтэн үздэг EPL-ийн шинэ улирлын тухай Улирал эхлэхийн өмнө бүх багуудыг жигнүүр тавиад жигнээд үзье.

Энэ жигнүүр дээрээ ЕПЛ-ийн шилдэг 7 багийг тавиад хэн хаана байрлах вэ? гэдгийг та бүхэнд таамаглан өгүүлье.

Мэдээж миний энэ бичлэг хүн болгонд таалагдахгүй нь тодорхой. Тиймээс миний өчүүхэн жижиг хөлбөмбөгийн мэдлэгээс хуваалцаж өөр өөрсдийн бодлоор тунгаан бодож илүү их зүйлийг дэлгэрэрүүлэн өгүүлнэ гэж бодож байна.

За ингээд багуудынхаа шинэ улирлын өнгийг Үсгийн дарааллаар эхэлье...

Астон Вилла
Өнгөрсөн улирлалд 64 оноотойгоор 6-р байрыг эзэлсэн. Мэргэн буудагч болон Агбонлахор 38 тоглолтонд 13 гоал, Карев 10 гоал хийснээс харвал довтлогчуудын хувьд хангалтгүй үзүүлэлт юм.
4, 5 саруудад болсон 8 тоглолтынхоо 4 хожил, 3 хожигдол, 1 тэнцээ... Ялангуяа сүүлийн 5 сард болсон 2 ЕПЛ-ийн тоглолтонд хожигдсоноор тэд ЧЛ-ийн эрх авах мөрөөдөл нь замхран одсон юм. Тэдэнд бол хангалттай боломж байсан. Гэвч тэд ашиглаж чадаагүй.

Өнгөрсөн улиралд Залуу Астон Вилла бүх тоглолтуудад үнэхээр чадварлаг тоглож том багуудтай үнэхээр оноо салгаж бүүр 3-р сард хожигдоогүй гэсэн гайхамшигтай амжилтыг үзүүлсэн юм.

Зуны арилжаа наймааны цонхоор тэд хүн зарсан уу гэхээс биш худалдаж аваагүй байсаар л...

Улирлын эхэнд 7 тоглолт хийснээс 3 хожиж, 3 хожигдон, 1 тэнцссэн амжилттайгаар улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудыг өнгөрүүлсэн.

Нөхөрсөг тоглолтууд боломжийн байгаа ч тэд энэ улирлыг хүндхэн эхлүүлж байна. Багийн гол тоглогч болох Милнерээ өөр багт алдах дөхөж, Ноён нуруу болсон Мартин Онейл ажлаа хүлээлгээд өгчихлөө. Тэгэхээр багийн гол хөдөлгүүр болсон залуучуудын учрыг олж тоглуулна гэдэг дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л болох байх даа.

Шинэ улирлын гол тоглогч:
Милнер. Гэвч ирэх улиралд Милнерээ үдэхээр төлөвлөчихөөд байна.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Эшли Яанг. Өнгөрсөн улирал бүтэн улирал бэртэлтэй байсан. Милнер явахаар өөрийгөө багийг авч явж чадах хүн гэдгээ харуулах цаг нь ирсэн. /Янг явсан тохиолдолд хэн лидер болох тал дээр ёстой мэдэхгүй юм. Вилла Баяраа л мэдэх байх./
Давуу тал:
Одоо тэдэнд давуу тал гэхээр юм үгүй болжээ... Үнэхээр бичье гэсэн ч юм олдохгүй байна.
Сул тал:
Тэд хүчирхэг бүрэлдэхүүнгүй ч үнэхээр гоё тоглодог байсан нь Мартин Онейлтой холбоотой. Тэр одоо явсан. Одоо юу болох бол...?
Аюул:
Дасгалжуулагч. Тэднийг тоглуулдаг байсан дасгалжуулагч явснаар тоглогчдын сэтгэл зүйл тогтворгүй болж эхэлж байгаа байх. Тэд чинь залуу хүүхдүүд шүү дээ.

Арсенал
Өнгөрсөн улиралд нийт 75 оноотойгоор 3-р байрыг эзэлсэн ч энэ үзүүлэлт бол тэдэнд үнэхээр чамлалтай үзүүлэлт юм. Учир нь тэд хоёрдугаар байранд орсон багаас бүхэл бүтэн 10 оноогоор тасарсан байсан. Ихээр /10 оноо/ оноо алдсан шалтгаан улирлын төгсгөлийг маш муу хийсэнтэй холбон тайрбарлаж болно. Тэд улирлын сүүлийн тоголтонд 7 тоглолт хийснээс 3 хожил 4 хожигдол гэсэн үзүүлэлтийг үзүүлээд байлаа.

2009-2010 оны улирал тэдэнд тийм таатай сайхан байсангүй. Улирлын эхэнд багийн гол довтлогч Ван Перси гэмтэж довтлогчийн дутагдалд, ЕПЛ-ийн тоглолт үедээ үргэлжилж байхад багийн гол найруулагч Фабре хэсэг хугацаанд гэмтэл авсан нь үүнтэй бас холбоотой. Фабре өнгөрсөн улирлын 38 тоглолтоос 27 тоглолтонд л оролцсон. Гэхдээ л өнгөрсөн улиралд 15 гоал хийж багийн мэргэн бууч болсон. /кккк... Хагас хамгаалагч багийн мэргэн бууч болсон гэж бодохоор...кккк/

Өнгөрсөн улиралд тэдэнд бас нэг хүндээр туссан зүйл бол яах аргагүй улирлын оноолт байлаа... Тэд Астон Вилла, МАНЮ, Челси, Ливерпүүл гээд тоглосон гэж бодохоор Английн хөлбөмбөгийн холбоо оноолтыг хэтэрхий хатуу тааруулсан сэтгэгдэл төрснийг хэлэх нь зүйтэй байх.

Зуны арилжаа наймааны цонхоор зүгээр суусангүй. Жил болгон Арилжааны цонхоор ашигтай ажилладаг дасгалжуулагч гэгддэг Венгер өвгөн бүх багуудаас түрүүлж ажиллаж эхэлсэн.

Одоогийн байдлаар явуулсан: Кэмпэл, Эдуардо, Сендерос, Мерида, Кокүелин
Авсан хүмүүс: Коселни, Чамах
Арилжаа хийгдсэн байдлыг хараад байвал довтолгоо, хамгаалалт хоёртоо анхаарсан хүмүүсийг авсан. Цаашдаа ч энэ баг наймаа хийж дуусаагүй байгаа бөгөөд хүмүүс авна гэсэн шуум гарсаар байгаа. Учир нь хамгаалалт, хаалгачийн асуудлаа шийдэж чадахгүй бол тэд цом авахад үнэхээр хүнд болно.

2010-2011 оны улирлын эхэнд тэд 6 тоглолт хийж 5 хожил 1 тэнцээ аваад байна. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт ч сүүлд хийсэн нөхөрсөг тоглолтондоо гарааны бүрэлдэхүүний гаргаад 5 гоал алдсан гэхээр Венгэр өвгөн нэг юм бодож байгаа даа.

Шинэ улирлын гол тоглогч:
РВП, Фабри, Шава гурав... Фабри Барса руу явна гэж баахан сэтгэл санаа хоёрдсоны эцэст шийдвэрээ гаргасан. Тэр одоо 1-2 улирал Англид тоглочихоод төрөлх нутаг руугаа буцна гэж таамаглаж байна.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Коселни. Галласыг явуулаад оронд орлуулахаар авчирсан. Хоёрдахь Верминатор болж чадах үгүйг харж л байя.
Чамах. Арсеналд дутагдаад байгаа довтлогчийн асуудлыг шийднэ гэж найдаж байна.
Давуу тал:
Арсенал бол Авьяаслаг залуучуудын баг...
Багийн зохион байгуулалттай, уран гоё довтолгоо, Венгэр өвгөний дасгалжуулах чадвар.
Сул тал:
Хаалгач. Тэдэнд шилдэг туршлагатай хаалгач хэрэгтэй.
Залуу тоглогчдын сэтгэл зүй. Улирлын эхлэлийг гайхалтай тавьдаг өрсөлдөөн ихсэх тусам тоглолт нь тогтворгүй болж эхэлдэг.
Аюул:
Гэмтэл бэртэл. Гол тоглогчид нь бэртэхдээ амархан. Ямар сайндаа өнгөрсөн улирал Шава CF-ээр тоглогч байх вэ дээ.

Челси
Олон олон рекорд олон олон амжилтууд үгээр хэлэхийн аргагүй сайхан улирлыг бид үдлээ.
За за манайхыг өнгөрсөн улиралд юу хийж яаж байсныг бүгд мэдэж байгаа биз... Тиймээс айтугай имээтүгэй... /ккккк... Аймар томорчихлоо. Энэ улирлыг ч эвгүй эхэлж байгаа шүү..../

Одоогийн байдлаар явуулсан: Карвальо, Синклар, Деко, Коул, Баллак
Авсан хүмүүс: Калаш, Бенаён, Рамирес
Шинэчлэл ч гэх юм уу? Орон тооны цомхотгол ч гэх юм уу? Нэг сонин зүйлийг энэ улиралд манайх хийчихлээ... Шинэчлэл хийж болно. Гэхдээ аажим аажмаар багаа шинэчлэх зарчмаар явуулах ёстой. Гэтэл багийн гол хүмүүсээсээ нэг дор хэтэрхий олонг явуулаад оронд нь хүмүүс авч байна. Харин одоо болж байгаа халаа сэлгээнд багийн хөгжөөн дэмжигчид төдийлөн тааламжтай хандахгүй байна.

Шинэ улирал эхэллээ... Улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудад манайх 4 нухуулчихлаа... Энэ чинь юу гэсэн үг вэ? Улирлын барцдаа арилгаж байна гэж ойлгох уу? Авсан цомоо алдана гэж анализдах уу? кккккккккк

Шинэ улирлын гол тоглогч:
Лэмпс, Дрогба... Энэ хоёр тоглохгүй бол манайх амжилт гаргана гэж хүлээгээд ч хэрэггүй гэж бодож байна.
Их зүйлийг хүлээх хүн:
Карло өвөө. Жозегээс хойш ингэж олон тоглогч халж сольсон анхны дасгалжуулагч. Авсан хэдэн тоглогчдоороо явуулсан тоглогчдынхоо байрыг нөхөх ёстой.
Иван. Өнгөрсөн улиралд баруунд гялалзсан. Алекс их хэврэг болохоор энэ улиралд Иван төвд тоглоно доо.
Давуу тал:
Манай баг гол цөм тоглогчдоо барьж үлджээ. Ганц гялтайх нь энэ л байна даа.
Сул тал:
Өнгөрсөн улиралд бол манай нөөц үнэхээр сайн байсан. 38 байтугай 48 тоглолт хийсэн ч нөхөөд тоглуулахаар тоглогчид байсан. Гэтэл одоо баахан залуучуудыг харна. Гэхдээ залуучуудыг харна гэдэг бол тийм ч муу зүйл биш ээ.
Аюул:
Бэртэл. Чех, Босингва, Дрогба, Эссейн гээд л эвгүй хөдөлгөвөл гэмтчихээр юм шиг санагдаад байна даа.

Ливерпүүл

Өнгөрсөн улирал тэдний хувьд хар дарсан зүүд шиг л байлаа. Дөнгөж 63 оноогоор 7 дугаар байр. Иймэрхүү тоглолт үзүүлсэн шалтгаан бэртэл гэмтэл. ЕПЛ-д Торрес 22 тоглолт хийхдээ 18 гоал, Жи 33 тоглолтонд 9 гоал, Куит 37 тоглолтонд 9 гоал оруулсан. /Торресийн гэмтэлтэй үеийн 16 тоглолтонд орлохоор хүн Ливерпүүлд байсан бол...?/

Тэд улирлын төгсгөлд 4 болон 5 саруудад нийт 10 тоглолт хийсэн. Үүнээс 5 хожил, 3 тэнцээ, 2 хожигдол гэсэн үзүүлэлтийг үзүүлсэн байгаа. ЕПЛ-ийн Улирлын сүүлд хийсэн 2 тоглолтонд хоёуланд нь тааруухан амжилттай тогложээ. Ер нь бол сүүлийн тоглолтуудад амжилттай тоглосон бол ядаж 5 дугаар байранд орох байлаа.

Энэ зуны арилжааны цонхоор тэд өөрсдийн сул байрлалууд дээрээ анхаарлаа төвлөрүүлж тоглогчдыг сонгож авч байна...
Одоогийн байдлаар явуулсан: Дэгэн, Рейра, Бенаён, Трелфал
Авсан хүмүүс: Жо Коул, Милан Жованович, Дани Вилсон
Дахиад хэд хэдэн тоглогч авах, зарах тухай яриагдаад байна. Ливерпүүлийн хийж байгаа наймаанууд үндсэндээ бүрэлдэхүүнийг хүчирхэгжүүлж байгаа. Гэвч Машераног зараад орлох тоглогчийг нь аваагүй тохиолдолд энэ зуны хүн зах дээр ажилласан дүнг МУУ гээд тавихад болно.

Улирлын эхэнд тэд 5 тоглолт хийснээс Европын лигт тоглолтуудад зиндаагаа харуулж 2 хожсон бол үлдсэн тоглолтуудад 2 хожигдол 1 тэнцээ.

Шинэ улирлын гол тоглогч:
Жерард, Торрес хоёр... Торрес өнгөрсөн улирлын гэмтэл бэртлээр дүүрэн өнгөрүүлсэн...
Их зүйлийг хүлээх хүн:
Жое Коул. Ливерпүүлд дутагдаж байсан бүхний нөхнө гэж фенүүд ихийг хүлээж байгаа.
Рой Хожсон. Нилээн олон жил дасгалжуулагчийн албанд зүтгэж байсан сүүлийн 10 жил дэлхийн ТОП багуудад дасгалжуулагч хийгээгүй. Эргээд ТОП хэмжээний багт ирлээ... Фэнүүд нь түүнээс ТОП түвшинд тоглолт үзүүлж амжилт үзүүлэхийг шаадраж байгаа.
Давуу тал:
Ливерпүүл агуу түүхтэй багуудын нэг. Өөрөөр хэлбэл энэ түүхийн хугацаанд тэд ТОП түвшинд өрсөлдөх туршлагыг хуримтлуулсан... Энэ нь ч багийн тоглогч болоод хөгжөөн дэмжигчдийг нь идэвхжүүлж байдаг. Монголын дэмжигчид нь ч гэсэн адилхан ТҮҮХээ яриад л өөрийгөө идэвхжүүлээд л...
Сул тал:
Тоглогчдын тогтворгүй байдал. Өнгөрсөн улирал эхлэхэд л гарууд явна, намайг явуулаач гээд л эхэлж байсан. Гэтэл энэ жил яг энэ жишгээр Ливерпүүл улирлыг эхлүүлж байна. /Гол цэвэрлэгч нь явна гээд олон юм яриад байгаа нь бусад хүний сэтгэл зүйд нөлөөлж л байгаа даа/
Аюул:
Нөөц хөдөлгүүр. Жерард, Торрес гэмтвэл дуусах гээд байдаг. Энэ дутагдлаа энэ жил авсан тоглогчдоороо нөхөж чадах эсэхийг харъя.

МАНЮ

2009-2010 оны улиралд тэд хийдгээ хийж 85 оноо 2-р байр. Роналдо нутаг сэлгэснээс хойш тэднийг аваргын төлөө тоглоно гэдэгт хүмүүс ихэээр эргэлзэж байлаа. Гэвч Роналдогийн орон зайг Гоалын машин Рууний, Шинэ цэргүүд болох Валенсиа, Нани гээд л хэдэн залуучууд нөхөөд тоглоход ямар ч асуудал гарсангүй.

Гэхдээ тэдэнд бага зэргийн Ханасан байдал нь тэднийг 2-т оруулсан юм. Яагаад Ханасан байдал гэж? Аз юм биш үү? Аз бол бишээ... Өнгөрсөн жил азын тэнгэр тэднийг хангалттай ивээсэн. Зүгээр л тэд улирлын эхний тоглолтуудад 2 жил дарааллаад аваргалсан багийн сэтгэхүйтэй тоглочихсон. Тэгээд л онцгүй тоглолтуудыг үзүүлсэн хэрэг.

Ер нь МАНЮ бол агуу клуб. Агуу болгосон, улам бүр агуу болгож байгаа зүйл бол САФ. Тэр залуучуудын авьяасыг нээж, тоглуулж чаддаг дасгалжуулагч. Түүнд урд, дунд, ард гээд бүх хүн л байна.

Гэвч Руунийгийн гайхалтай тоглолтууд энэ улиралд үргэлжлэх болов уу? Өнгөрсөн улиралд 26 гоал хийсэн хүн ДАШТ-ээнд 1 ч гоалгүй гэж бодохоор хэцүү үзүүлэлт.

Улирлын эхний 6 тоглолтонд 5 жожил 1 хожигдол. Манай багийг хожоод бас нэг таваг авчихсан.

Одоогийн байдлаар явуулсан: Велбэк, Диуп, Фостер, Зийлер.
Авсан хүмүүс: Клеверли, Чичарито, Бебе
Зуны наймааг сүүлийн жилүүдэд хийдэг арга барилаараа л хийж байна. Одоохондоо түүнийг санаа зовоох зүйл харьцангуй бага байна. Хаалгач Ван Дер Сар дахиад 1 жил тоглоно. Харин дунд шугамд тоглож байгаа тоглогчид домог болж үе нь өнгөрч байна... Ирэх улиралд багийн хөгшин бурхинууд нь яахыг харж л байя.

Шинэ улирлын гол тоглогч:
Рүүний. ДАШТ-д багаа алсан. Ядаж хөгжөөн дэмжигчиддээ нүглээ цайруулах хэрэгтэй.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Чичарито. Шинэ Солсшер гэж өвгөн өөрөө тодорхойлсон. Би бол тэгж бодохгүй л байна даа...
Давуу тал:
САФ өвгөн. Тэр бол гайхамшиг. /Өөр хэлэх ч үг олдсонгүй./
Сул тал:
Тэдний багт өөлөөд байх зүйл олдсонгүй.
Аюул:
Уулыг цас эрийг нас дарна. Төвд тоглодог гол хэдэн тоглогчид нь хөгширч байна. Гэтэл тэднийг орлох хэд нь хангалттай тоглож чадах уу?

МанСити

Энэ цагийн хамгийн их мөнгө зарж байгаа клубуудын нэг 67 оноо 5 дугаар байр. Өнгөрсөн улиралд маш их мөнгө цацсан багийн хувьд бол энэ хангалтгүй үзүүлэлт мэт... Шалтгаан нь тэд өнгөрсөн улиралд хэтэрхий олон тэнцсэн. Нийт 13 тоголтонд тэнцсэн бол 10 болон 11 саруудад 7 тэнцээ хийж. Ялангуяа 11 сард дараалсан 4 тэнцээ. Энэ тэнцсэн багууд нь лигийн хамгийн сулавтар багууд болох Халл, Барнлей байгаа гэхээр ямар тоглолтыг эдгээр саруудад үзүүлсэн нь ойломжтой...

Улирлын сүүлийн 7 тойргийн тоглолтонд 3 хожил 2 хожигдол 2 тэнцээ... Эхний дөрөвт орох эсэхээ үзэх тоглолтонд Тоттэнхэмд хожигдсоноор Аваргуудын лигийн мөрөөдөл нь талаар болж 5-р байранд үлдсэн.

Одоогийн байдлаар явуулсан: Онуха, Гарридо, Нейлсон, Божинов,
Авсан хүмүүс: Коларов, Туре, Давид Силва бас Бало хүү
Тэдний наймаа хийсэн гол арга барилыг нь харвал... Тэд авах боломжтой бүх сайн тоглогчдыг авсаар байна.

2010 оны улирлын эхэнд 7 тоголт хийснээс 2 хожил, 4 хожигдол, 1 тэнцээ...

Би энэ багийн эзэн байсан бол “нэг жилийг бол зөвшөөрнө. Харин 2 дахь жилдээ цомгүй хоосон хоцорвол тэвчихэд үнэхээр хэцүү байна... Өндөр үнээр зодож авсан тоглогчдын хөлийг хооронд нийлүүлж чадахгүй 2 дахь жилдээ дараалан АЛ-ийн эрхгүй хоосон хоцорвол шинэ дасгалжуулагчийн эрэлд мордоно доо”.

Шинэ улирлын гол тоглогч:
Карлос Тевез...
Их зүйлийг хүлээх тоглогч:
Давид Силва...
Давуу тал:
Дэлхий дээрх багуудаас арилжаа наймаандаа хамгийн их мөнгө цацдаг баг... Дэлхийд хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг. Тэдний нөөц багийн бүрэлдэхүүнийг талбай дээр гаргаад тоглуулсан ч ЕПЛ-ийн дундаж багуудаас илүү сайн бүрэлдэхүүн гарах болно.
Сул тал:
Нэг баг болох. Гарааны үндсэн байрлалд тоглох 4 тоглогч шинээр авсан. Эдгээр тоглогчид хоорондоо ойлголцоод эхэлвэл ч...
Аюул:
Хүлээлт. Арилжаа найманд 2 улирал дараалж ихээхэн хэмжээний мөнгө зарлаа. Бүх хүн тэднээс өндөр амжилтыг хүлээж байгаа. Энэ нь эргээд тоглогчдод дарамт болж хувирах магадлалтай...

Тоттэнхэм

70 оноо 4-р байр... Улирлын гайхамшиг, Тэд багийнхаа шинэ үеийн түүхийг бүтээж чадсан. Хамгийн гол нь Харри Реднап гэдэг эрхэм энэ багт ирснээр үндсэндээ энэ багийг өөрчлөх болсон юм. Шинэчлэгдсэн Тоттэнхэмчууд улирлын эхлэлд Ливерпүүлийг хожсоноор гайхалтай улирлын эхлэлийрг тавьж дараалан 5 хожлыг авсан юм.

Тэдний энэ улирлын зорилго бол өөрсдийн өнгөрсөн жил олж авсан байр сууриа хадгалах Аваргуудын лигт амжилттай оролцох... Үндсэндээ бол Хөгжөөн дэмжигчид нь тэднээс ихийг хүлээж байна.

2010 оны улирлыг гайхалтай тоглосон ч улирлын төгсглийг амжилттай хийж чдааагүй юм. Хөлбөмбөгийн лиг өндөрлөдөг 4 болон 5 саруудад нийт 8 тоглолтонд 4 хожил 4 хожигдол амсжээ. Бүр улирлын сүүлийн тоглолтонд Барнлейд хожигдсон ч нэгэнт Ситиг хожиж Аваргуудын лигийн эрхээ авсан тэдэнд айгаад байх зүйл байсангүй.

Одоогийн байдлаар явуулсан: Босток, Таарамт, Алан Хаттон, Жереми О Хара
Энэ зун төдийлөн идэвхтэй ажиллахгүй байна. Зарим нэгэн шуум явж байгаа ч үр дүнтэй болсон наймаа харагдахгүй байсаар л.... Арилжаа наймаанд төдийлөн идэвхтэй оролцохгүй байгаа нь Реднап өмнөх жил бүрдүүлсэн өөрийн бүрэлдэхүүндээ итгэж байгаагаа харуулж байна.

Улирлын эхэнд 9 тоглолт хийн 5 хожил 4 тэнцээ хийсэн амжилтаар 2010-2011 оны ЕПЛ-ийн шинэ улирлын эхлүүлж байна. Шинээр цус сэлбэж бүрэлдэхүүн нь сайжирсан багуудын эсрэг Тоттэнхэмчууд хэрхэн тоглохыг харж л байя...

Шинэ улирлын гол тоглогч:
Аарон Леннон. Өнгөрсөн улиралд гэмтэл бэртэлд хэтэрхий их ороогдож багийнхаа амжилтанд төдийлөн нөлөөлж чадаагүй. Харин энэ улиралд тэрээр дахин мэндэлсэн гэхэд болно.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Гарет Бэйл. Энэ тоглогчийг сэлгээгээр эсвэл гараанд гарсан бүх тоглолтонд Тоттэнхэм хожигддог гэсэн ойлголтыг бий болгоод байсан бол өнгөрсөн улиралд өөрийгөө бүрэн харуулж үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлсэн юм.
Давуу тал:
Хүчирхэг бүрэлдэхүн бүрэлдүүлсэн Харри Реднап. Тэрээр энэ багийг өөрөө босгож, тоглогчдыг яаж тоглуулахаа мэдэж байна.
Сул тал:
Тоглогчдын туршлага. Реднапад туршлага байгаа ч багийн гол тоглогчид Аваргуудын лиг болон ЕПЛ-д зэрэг тоглож байсан туршлагагүй байна.
Аюул:
Аваргуудын лиг. Аваргуудын лиг гэдэг бол Европын лигээс тэс өөр. Тэд Аваргуудын лигт тоглосноор дэмжигчид нь тэднээс ихийг хүлээх болно. Тоттэнхэмд аваргуудын лигт тоглож байсан тоглогч бараг алга, мөн гол тоглогчид нь аваргуудын лигт тоглосноор маш их ядрах болно.

-----------------Астон Вилла-------Арсенал ------ Челси -------- Ливерпүүл---- МАНЮ ----- МанСити---Тоттэнхэм

Өмнөх улиралын -- 3 ----------- ------3 -------------- 5 --------- 4 ----------- 5 ----------- 3 ---------- 3 ---
төгсгөл
Арилжаа наймаа --3 --------------- 5 -------------- 4 ----------- 5 ----------- 4 ----------- 4 ---------- 3 ---
Улирлын өмнөх --3 --------------- 5 -------------- 4 ------------- 4 ----------- 5 ----------- 4 ---------- 5 ---
тоглолтууд
Баг, --4 --------------- 5 -------------- 5 ------------- 4 ----------- 5 ----------- 3 ---------- 5 ---
Дасгалжуулагч -- 3 --------------- 5 -------------- 5 -------------- 5 ---------- 5 ----------- 4 --------- 5 ---
Нөөц -- 3 -------------- 3 -------------- 4 -------------- 4 ----------- 4 ----------- 5 ---------- 3 ---
Туршлага --- 4 -------------- 5 -------------- 5 -------------- 5 ----------- 5 ----------- 4 ---------- 4 ---
Үр дүнд... --- 25 ------------ 31 ------------- 32 ---------------31 --------- 33 --------- 27 ---------- 27 ---


МАНЮ -------------------------- 1-р байр ------------------------
Челси -------------------------- 2-р байр ------------------------
Арсенал ------------------------ 3-р байр ------------------------
Ливерпүүл ---------------------- 4-р байр ------------------------
МанСити ------------------------ 5-р байр ------------------------
Тоттэнхэм ----------------------- 6-р байр ------------------------
Астон Вилла -------------------- 7-р байр ------------------------

Хэдэн үзүүлэлтүүдээр багуудын байрыг тодорхойлохыг хичээлээ... ЕПЛ-ийн үр дүнг таамагласан мэргэжилтнүүдийн таамаглалыг уншиж байхад Ливерпүүл 5-р байранд орж Сити 4-т багтана. Мөн Челси түрүүлж, МАНЮ 2-р байранд орно гэсэн таамаглал үзэгдэж байна.

Дээрх харьцуулсан үзүүлэлт улирлын төгсгөл хүртэл яаж үргэжлэхийг хүлээх л үлдлээ...
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby che » Wed Aug 18, 2010 3:08 am

Залуу хөвгүүдэд алуулж байнаа. Дөнгөж 30 минут, 3-0 кк. Ийм байвал ч АЛ яриад дэмий л бололтой.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby Hotspur » Wed Aug 18, 2010 4:48 am

Ёооох юу болооод өнгөрчихвөө...
2 дахь минутанд айлын цохилт шон оноод л удаагүй 5 дахь минутанд гоол алдаад л бүгдийнх нь сүр сүлд үхчихийн. Бөмбөгөөө таслуулаад л, бүр хүлээж авч ч чадахгүй, ард үлдсэн Доусан, Бассонг хоёр дагаж намираад алууллаа.
Төвд Паласиос, Модрич гараад Паласиос багийг жинхэнэ утгаар нь 90 минутын турш аллаа.Бөмбөгөө нухаад алдана, дамжуулалт нь дандаа таслуулна. Роман хэчнээн нь ч боломж алдав, эцэст нь харин гайхалтай гоол хийж багаа аврав.
Харин Томи ч манай ноён нуруу болцийн байнаа. Сэлгээгээр орж ирээд л тоглолтыг эргүүллээ.

Топ довтлогч л хэрэгтэй байна дааа
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Тоттенхем ХотСпурс 10-11 B.Nicholson Player, Manager, Le

Postby Hotspur » Wed Aug 18, 2010 4:56 am

Image
Лигийн тоглолтуудад Автономийн логог зүүж тоглох бол

Цомын тоглолтуудад
Image
зүүж тоглохоор болжээ. 2 жилийн гэрээ хийсэн гэнэ. Өнөөдөр анх зүүж тоглосон. Дажгүй шүү.

Аваргуудын лигийн дуу эгшиглээд л
Аваргуудын лигийн логотой тоглоод :eek:
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Next

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests