ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Sun Aug 15, 2010 8:05 pm

Бекэнбаурын цом...
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Mon Aug 16, 2010 12:39 pm

Өнөөдөр Покалын эхний шатны тоглолтоо 5-р лигийн Виндек гэж багтай талбайд нь хийнэ. Өнгөрсөн Баасан гаригийн тоглолт дээр тэдний дасгалжуулагч нь ирж үзсэн юм байна. Харин дараа нь таваас бага гоолоор хожигдвол бидний хувьд фантастик байна гэж хэхэ. Харин Ван Гаал маань "Би өрсөлдөгч нараа үргэлж хүндэлдэг, тэдний Көльн болон Обэрхаузэнын эсрэг хийсэн тоглолтыг үзсэн. Тэдний хамгаалалт маш зохион байгуулалттай... Би Аяакс, Барселонаг дасгалжуулж байхдаа цомд доод лигүүдийнхээ багт хожигдож байсан. Тэднийг басах хэрэггүй" гэж.
Өнөөдрийн хувьд Олич, ДвБ гэмтэлтэй тоглох боломжгүй бол Лаам эргэн ирлээ. Оличийн хувьд шигшээгийн нөхөрсөгөөс буцаж ирээд өвдгөндөө зовиурлаж байгааг мэдсэн байна. Хэрвээ ноцтой зүйл байвал мэс засалд ч орж магадгүй гэх юм, зүгээр л байгаасай :)
Гараа иймэрхүү байх боломжтой:
Image

Тоглолт өнөө орой 00:00 цагт эхэлнэ.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Mon Aug 16, 2010 12:50 pm

Энэ Виндек чинь Көльнийн талбай дээр очиж манайхийг хүлээж авна гэнэ. Учир нь эдний стадионд нь ердөө 2000 хүн үзэх боломжтой харин тоглолтын билет 5 өдрийн дотор 32000 ширхэг борлогдсон гэнэ.
Хоёр багийн харьцаагүй харьцааг сонирхвол: Нэг нь албан ёсны 800 гишүүнтэй бол нөгөөх нь 150000. Нэгнийх нь жилийн төсөв 600 мянган евро, нөгөөгийнх нь жилийн эргэлтийн хөрөнгө 268.7 сая евро. За тэгээд тоглогчидыг нь харьцуулах ч хэрэггүй биз нөгөө багийн тоглогчид нь өдрийн турш хичээл, ажлаа хийж байгаад оройн цагаар бэлтгэлээ хийдэг хүмүүс шүү дээ.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Mon Aug 16, 2010 12:59 pm

Эднүүд түрүү жил Шалькетэй бас эхний шатанд таарч байсан гэнэ. 4:0 ээр хожигдож байж. Азтай гэхүү азгүй гэхүү нэг ийм баг байна.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Mon Aug 16, 2010 3:26 pm

Байерн Мюнхэнийн хамгийн агуу хүн (үргэлжлэл)

Бэкэнбауэр Ромд цом өргөсний дараа Олимпик Марсэйлийг дасгалжуулахаар боллоо. Клубын босстой таарамжгүй харьцаатай байсны улмаас нэг жил дасгалжуулаад клубыг орхив.

Үүний дараа хэсэг хөлбөмбөгөөс хөндийрсний дараа 1994 онд Байерний дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэр улиралд баг нь хангалтгүй амжилт үзүүлж байснаас дасгалжуулагчаа халж дэд Ерөнхийлөгч маань өөрөө багийг удирдан аварга болгов. Харин 2 жилийн дараа дахиад л үйл явдал дахиж лигтээ тааруухан амжилт үзүүлж байсан Отто Рэххагэлийг лигийн тоглолт дуусахаас сар гаруйхны өмнө халж өөрөө багийг удирдсан боловч харамсалтай нь лигийн аваргаа авч чадаагүй ч УЕФА Капд Бордог хожин аварга авсан юм.
Үүнээс хойш 14 жилийн турш тасралтгүй төрөлх клубынх төлөө ажиллаж нэг хэсэг нь болсон юм. Өмнө Марсэйлээс яваад байх үед нь Байернийн ерөнхийлөгч Фритц Шэрэр түүнийг дасгалжуулагчаар ажиллахийг санал болгоход хүлээж аваагүй ч дэд Ерөнхийлөгчөөр ажилаллахийг зөвшөөрчээ. Үүнээс 3 жилийн дараа Байерн Мюнхэн багийн Ерөнхийлөгч болсон юм.
Image

Шинэ ажилдаа ороод ерөнхий менежер Ули Хөниз, дэд ерөнхийлөгч Карл-Хайнц Руммэниггэ гэсэн баг бүрдүүлэн клубыг амжилт өөд удирдаж эхлэв. Тэдний удирдлаган доор Байерн санхүүгийн хувьд Европдоо хоёрт бичигдэхээр амжилттай болсон юм. Тэдний өмнө МанЮ орж байлаа. Бэкэнбауэр хэзээ ч санасан зүйлээ хэлэхээс айдаггүй байсан юм, клубт санаанд тохирохгүй зүйл байвал үргэлж шүүмжилдэг байв.

2001 оны Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод Лионд 3:0 харьцаатай талбай дээрээ хожигдоход тоглолтын дараа Бэкэнбауэр “бид нар хөгшчүүл шиг тоглож байна, ийм хөлбөмбөгийг 30 жилийн өмнө л тоглодог байсан” гэж багаа хурц шүүмжиллээ. Үр дүнд 2 сарын дараа өнөөх хөгшчүүл нь Аваргуудын лигийн аварга авч байсан юм.
1998 онд Бэкэнбауэр албадлагаар шахуу Германы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болж байв. Тэр үед 2006 оны ДАШТ зохион байгуулагч орныг шалгаруулж байсан ба Бэкэнбауэр энэ үеэр олон сарын турш дэлхийн олон орноор аялж Германыг дэмжихийг сурталчилж байв.

Image
ДАШТ зохион байгуулах эрх авсны дараа

Image
ДАШТ 2006-ын хэсгийн сугалааны үеэр

Image
Нээлтийн ажиллагаан дээр

Герман нутаг дээрээ ДАШТ зохион байгуулах эрх авсны дараа Бэкэнбауэр автоматаар зохион байгуулах хорооны дарга болсон юм. Бэкэнбауэрийн зохион байгуулсан ДАШТ маш амжилттай болж өнгөрлөө. Дараа жил нь УЕФА-ийн конгрэсс Бэкэнбауэрыг ФИФА-н гүйцэтгэх хороон дахь өөрсдийн төлөөлөгчөөрөө сонгов.

Image

Image

Image

Энэ олон ажил, аялалын явцад Бэкэнбауэр клубынхээ байраар хааяа л нэг харагддаг зочин болж хувирав. Гэсэн хэдий ч ФЦ Байерн үргэлж түүний зүрхэнд ойр байсан юм. “Франц Бэкэнбауэрийг Байернаас салгах боломжгүй” гэж Руммэниггэ хэлж байв. Бид түүнийг удирдах зөвлөлийн дарга байх үеийх шиг байнга уулзах нь цөөрсөн ч тогтмол уулздаг хэвээрээ байгаа.
Одоо бол тэр хүндэт ерөнхийлөгч мөн хүндэт ахлагч. Энэ хүрээнд Бэкэнбауэр клубээс зохиогддог бүх арга хэмээнд уригддаг. “Энэ бүх 51 жилийн дараа чи зүгээр л ингээд боллоо, баяртай гэж хэлж чадахгүй” хэмээн тэр эрхэм Ерөнхийлөгчийн өрөөндөө сууж байхдаа инээмсэглэн хэлсэн юм. “Өнгөрсөн хугацаанд клуб ямар амжилт үзүүлж ямар төвшинд ирсэн байгааг хардаа, та үүнийг гайхалтай гэж хэлнэ. Гийзинг тосгоны баг одоо олон улсын брэнд болсон байна энэ бол итгэмээргүй өөрчлөлт” энэ бүхэн Франц Бэкэнбауэр байхгүй байсан бол хэзээ ч болохгүй байсан юм.




Үзүүлсэн амжилт болон хувийн шагнал:

Тоглогчийн хувиар

Клуб
Байерн Мюнхэн:
Бундэслиг – 1968/68, 1971/72, 1972/73, 1973/74
Германы цом – 1966, 1967, 1969, 1971
Аваргуудын лиг – 1973/74, 1974/75, 1975/76
Цомтой багуудын цом – 1967
Тив хоорондын цом – 1976
Хамбург:
Бундэслиг – 1981/82
Нью-Йорк Космос:
НАСЛ Аварга – 1976/77, 1977/78, 1979/80

Олон улс
ДАШТ:
- Алтан медаль – 1974
- Мөнгөн медаль – 1966
- Хүрэл медаль – 1970
ЕАШТ:
- Алтан медаль – 1972
- Мөнгөн медаль – 1976

Дасгалжуулагчийн хувиар

ДАШТ:
- Аварга – 1990
- Мөнгөн медаль – 1986
Бундэслиг:
- Аварга – 1993/94
УЕФА Кап:
- Аварга – 1995/96

Хувийн шагнал

Баллон д’Ор:
- Ялагч – 1972, 1976
- Хоёр дугаар байр – 1974, 1975
ДАШТ шилдэг залуу тоглогч:
- 1966
ДАШТ шилдэг тоглогч:
- Хоёр дугаар байр - 1974
ДАШТ-н мөрөөдлийн 11:
- 1966, 1970, 1974
ЕАШТ-н мөрөөдлийн 11:
- 1972, 1976
Германы оны шилдэг тоглогч:
- 1966, 1968, 1974, 1976
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Mon Aug 16, 2010 9:43 pm

Цогтоо :eek:
Яах аргагүй л жинхэнэ домог доо. Лидер гэдэг үгний төгс илэрхийлэл ч гэсэн болно.
Тоглогчийн хувиар бол Пеле, Мара гээд мань хүн жагсдаг юм шиг байлээ. Яахав зарим дээр нь Круифф байдаг байх.
Үнэндээ бол хөлбөмбөгт авчирсан зүйл, багт гүйцэтгэж байсан үүрэг, авсан гавьяа шагналаараа бол энэ хэдээсээ илүү ч гарах байх. Дасгалжуулагчаар ч гэсэн Дэлхийн аваргын 2 финалд багаа авчирсан хүн цөөхөн л байх.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Mon Aug 16, 2010 9:48 pm

focus_mn wrote:

Цогоо гоё бичлэг болжээ :eek:
Хөлбөмбөгөөс гадна түүний удирдан зохион байгуулах чадвар нь бас үнэхээр агуу. :eek:
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Mon Aug 16, 2010 10:11 pm

Бундеслигийн тоглогчдын брэндийн үнэ цэнээр нь жагсаасан судалгааг нэг компани хийсэн байна.
Энэхүү жагсаалтыг манай багийн тоглогчид тэргүүлсэн байна.
1.Бастиан Швайнштайгер - 20,7 /сая евро/
2.Ариэн Роббэн - 17,5
3.Франк Рибери - 15,8
4.Филипп Лаам - 12,2
5.Месүт Өзил - 12,2
6.Жером Боатэнг - 11,4
7.Томас Мюллер - 10,9
8.Марио Гомез - 10,4
9.Лукаш Подольски - 8,4
10.Эдин Жеко - 8,3

Үүнээс цааш 20 хүртэл гаргаж. Ихэнх нь шигшээгийн хэд байна. Баллак 8,1 саяын үнэлгээтэй 11 дүгээрт жагссан бол хаалгачдаас Нойер, Адлер нар багтсан байна. Баллакын хувьд нас явж байгаа дээр нь Леллийн найз хүүхэнтэй үүсгэсэн асуудалаас болоод үнэлгээ нь нэлээн багассан гэж байна. Мөн иймэрхүү шалтгаанаар Риберигийн үнэлгээ ч гэсэн буурсан бололтой. Нэг анхаарал татсан зүйл нь Раул, Рүүд 2 алга байна.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Mon Aug 16, 2010 10:30 pm

Нээрээ тэр клубын гишүүнчлэлийн тоогоороо /150 000/ манайх дэлхийд 3-т ордогийн байна. Нэгд нь Португалийн Бэнфика 200 000 мянган гишүүнтэйгээр ордог бол хоёрт Барса 173 000 гишүүнтэй гэж байна.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Tue Aug 17, 2010 9:21 am

Виндекыг 4:0 ээр хожсон байна. Клозе, Рибери, Кроос, Гомез нар гоолдсон байна. Ховор хүмсүүд гоолдоод их зүгээр юм болж. Ялангуяа Гомез. Шигшээдээ хүртэл гоолдож байсан.
Энд гоолууд:
http://www.youtube.com/watch?v=sR1_YkVQq7U
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Tue Aug 17, 2010 9:27 am

Өчигдөрийн тоглолтыг нет-р үзлээ гоолууд бол гоё орсон. Кроос, Гомезынх нь лайтай байна лээ. уул нь иймэрхий багууд дээр сэлгээний хэдээрээ тоглоод байвал зүгээр юм. өнгөрсөн жил энэ цомыг авчихсан болхоор яасан нь хамаагүй л баймаар
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Tue Aug 17, 2010 2:01 pm

Хоёр багийн гараа:
Image

Статистик:
Image
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Tue Aug 17, 2010 2:52 pm

Байернийн ерөнхийлөгч Ули Хөнизийн Билд сэтгүүлд өгсөн ярилцлагаас

Рибэригийн талаар...
"Рибэриг бид Франц руу явуулахгүй. Шаардлагатай гэвэл тэд өөрсдөө ирж асуух зүйлээ асууж болно шүү дээ"

Голландын тал Роббэн ДАШТ-н өмнө гэмтэлгүй байсан гэж байгаа...
"Бидэнд дэлхийн хамгийн шилдэг спортын эмч Мюллэр-Волфарт байгаа. Хэрэв ноён ван Тоорн (Голландын физио) түүний гэмтлийг олж хараагүй бол түүнд нүдний шил зүү гэж зөвлье. Бид Голландын хөлбөмбөгийн холбооноос нөхөн төлбөр нэхэмжлэх болно."

Шинэ улирлын талаар...
"Багийн одоогийн байдалд сэтгэл хангалуун байна. Дасгалжуулагч, багийн бүрэлдэхүүн гээд бүгд сайн байна. Гэхдээ илүү хүнд улирал болох болов уу. Учир нь амжилттай улирлын дараах улирал хэцүү байдаг шүү дээ."

Брэно, Кроос буцаж ирлээ цаашдын арилжаа наймааны талаар...
"Бидэнд цаг байгаа, магадгүй өвлийн цонхоор шинэ тоглогч авч ч магад. Бидэнд зүүн хамгаалалтад тоглогч хэрэгтэй байгаа. Гэхдээ бид тоглогч авчрахад утгагүй их мөнгө төлөхгүй."

Соса, Браафхайдыг явуулах талаар...
"Нэрлингэр энэ талаар оролдож байгаа ч одоогийн арилжааны зах дээр хэн ч тоглогчид мөнгө зарахийг хүсэхгүй байна."

Довтлогчдын талаар...
"Тэд бүгд тоглох болно. Бид хэнийг нь ч явуулахгүй"
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Wed Aug 18, 2010 1:19 pm

Image
Риберийг саяны даштын эсэргүү нарын хэргээр шигшээд нь 3н тоглох эрхийг нь хасчээ. Манайд л сайн биз :ногоон:
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Previous

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests