Бундэслиг 2009/2010

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009-2010 оны улиралд аль баг аваргалах вэ?

1. FC Bayern München
13
43%
2. VfL Wolfsburg
8
27%
3. Borussia Dortmund
0
No votes
4. VfB Stuttgart
0
No votes
5. 1899 Hoffenheim
3
10%
6. FC Schalke 04
5
17%
7. Hamburger SV
0
No votes
8. Bayer 04 Leverkusen
1
3%
 
Total votes : 30

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Sun Feb 07, 2010 1:02 pm

1. Bayer Leverkusen 21 46: 17 45
2. Bayern München 21 45: 18 45
3. FC Schalke 04 21 31: 15 42
4. Hamburger SV 21 40: 24 36
5. Bor. Dortmund 20 28: 23 36
6. Werder Bremen 21 39: 25 31
7. 1899 Hoffenheim 21 29: 25 28
8. VfB Stuttgart 21 26: 26 28
9. Eintracht Frankfurt 20 25: 27 28
10. 1.FSV Mainz 05 20 24: 29 27
11. 1.FC Köln 21 20: 24 25
12. VfL Wolfsburg 21 37: 42 25
13. M'gladbach 20 29: 34 25
14. VfL Bochum 21 23: 37 22
15. SC Freiburg 21 20: 39 19
16. Hannover 96 21 23: 36 17
17. 1.FC Nürnberg 21 17: 37 16
18. Hertha BSC 21 17: 41 11
Штутгарч Бабелийн үед хүснэгтийн сүүлд бичигдэж байсан бол одоо 8 хүртэл дээшлэсэн байна. Шинэ дасгалжуулагч нь ч ажлаа маш сайн хийж байна даа. Манайх Ливеркүсентэй оноо тэнцсэн
Image
Ван Нистелрое сэлгээргээр тоглож баг нь Кёлнтой 3-3 тэнцсэн
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby enkuna » Sun Feb 07, 2010 8:51 pm

Рууд нэмэлт цагт сэлгээгээр дебютээ хийгээ шив Петрич эхний гоолоо хийхэд нь Рууд баярлаад л сэтгэл хөдлөл нь ганган байлаа. Удахгүй өөрөө гоолоо хийж селебрешн хийгээд эхлэн бизээ.
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бундэслиг 2009/2010

Postby Mr S » Mon Feb 08, 2010 11:16 am

Лэвэркузэн хожигдолгүй явсаар л........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby Kro » Thu Feb 11, 2010 4:07 pm

Image
Өнгөрсөн өдрүүдэд Германы хөлбөмбөгийн холбооны цом буюу Покалын шөвгийн 8-ын тоглолтууд болж өнгөрлөө.

Вердэр Брэмэн - Хоффенхайм 2:1
Хамгийн чанга учраанууд. Тоглолт ч мөн адил сонирхолтой болсон. Эхний үед цомоо хамгаалж буй хөгжимчид Нальдогийн гоолоор тэргүүлж байв. Хоёрдугаар үе эхэлсэн ч Брэмэнчүүд давамгайлсаар л байв. Марин хүү Тимог шалгаал. Сүүлийн үед Өзилөөс илүүтэй багтаа тус хүргээд байгаа.
Харин 2-р үеийн дундаас эхлэн тосгоны нөхдүүд арай идэвхитэй тоглолт үзүүлж эхлэв. Үүнийхээ үр шимийг ч хүртэж 72 дахь минутанд зүүн жигүүрээс ирсэн дамжуулалтыг чулуу болгосноор тооны харьцааг тэнцүүлээд авав. Энэ үед Вэрдэрийн хаалган дээр 2-р хаалгач нь зогсож байлаа. Учир нь Вийзе эхний үед гэмтээд тоглолтыг орхиод байв. Зочид баярлаж ч дуусаагүй байхад буюу 3-хан минутын дараа Брэмэнчүүд Алмейдагийн гоолоор дахин тэргүүлж эхэллээ. Энэ гоол явсаар хожилын гоол болон үлдэж Брэмэнчүүд хагас шигшээд үлдлээ.

Байерн Мюнхэн - SpVgg Greuther Fürth 6:2
Тооны харьцааг харахын бол энэ тоглолт ойлгомжтой болсон гэж харагдахаар. Тоглолт дөнгөж эхлээд Мюллер хүү тоог нээхэд үзэгчид ч болдог юм болдогоороо л болох нь гэжийсэн байх. Тэгсэн чинь үгүйнээ. Байерны бүтэлгүй хамгаалагч Мичо үзэгчдийг уйдаахааргүй болгоод ирлээ. Тооны харьцаа 1:1. Хасах 9-н градусын хүйтэнд царцаж эхэлж байсан зочин багийн фэнүүд гэсч эхэлвээ. Үүнээс хойш зочид хэд хэдэн боломж гаргаад амжив.
Тоглолтын 40 дэхь минут бас л хамгаалалтын алдаа. Аллианз Арианад ирсэн зочин багийн 5,000 фэнүүдийн уухай, талбайн эздийн бүүлэх дуун дунд 2-р лигийн багийхан гоолын баяраа тэмдэглээл. Багийн "үндсэн" хаалгачийг орлон талбайд гарсан Рэнсинг, төвд яаж тоглохоо мартчихсан Бади хүү хоёрын дуо айлд дахин нэг бэлэг барив.
Удалгүй эхний үе ч дууслаа. Энэ хооронд зочидын нүдэнд дараагийн шат хэдийнэ харагдаад эхэлсэн байх даа. Өмнөх даваанд тэд Штутгартыг шоглоцон болохоор энэ тийм ч боломжгүй зүйл биш байлаа. Гэвч 2-р үед бүх зүйл эргээд байрандаа орох нигууртай байж. Ван Хаалын нервыг хангалттай барсан Байерны одууд тоглолтоо гаргаж эхэллээ. 10 минутанд л 3 гоол хийчив. Хөөрхийс жинхэнэ шоконд ороодхов. Тоглолт нь ч гарахаа больсон тэд сүүлдээ өөртөө ч гоол хийж байх шиг.
Гэхдээ тэдний фэнүүд энэ хүртэл тэмцсэн багийхандаа талархаж буй нь мэдээж. Нөгөө талаасаа Байерн хэт удаан банз халаасан нөхдүүдийг талбайд гаргасан нь эхний үед муу тоглох шалтгаан болсон байх. Цаашид Ван Хаал энэ тал дээрээ анхаарах байлгүй дээ.

FC Augsburg - Кёльн 2:0
Хагас шигшээд доод лигийн ганц төлөөлөл үлдсэн нь Аусбургчүүд боллоо. Тэдний энэ амжилтанд талбайн шүүгч Торстэн Кинхоферын 3 улаан карт багагүй нөлөөлсөн боловуу. Тоглолт тийм ширүүн болсымуу энэ нөхөр карт үзүүлэх тийм дуртаймуу картыг ч баруун солгойгүй цацсын байхаа. Кёльныхон ахлагчаасаа өгсүүлээд багийн баастай бурхан Польди хүртлээ талбайгаас хөөгдсөн байна. Эхний гоол гэхдээ шүглийн дуу намдаж амжаагүй шахуу байхад /3 дахь минут/ орсон байна. Хүн дутуу ч гэсэн Кёльнчууд сайн л үзэж. Сүүлийн гоол ороход нэг юм хувь заяатайгаа эвлэрсэн байна.

VfL Osnabrück - Шальке 0:1
Өмнөх даваанууд холион бантан болоход голлох үүрэг гүйцэтгэсэн 3-р лигийн баг энэ амжилтаа тохиолдлынх байгаагүй гэдгийг хангалттай харууллаа. Тоглолт мөн л ширүүн тэмцэл дунд өрнөсөн гэж байна. Нийтдээ 5 шар хуудас тараагдаж. Аусбург, Кёльны тоглолтыг шүүсэн нөхөр шиг шүүгч байсан бол бас л баахан нөхдүүд талбайгаас хөөгдөх байж дээ.
Магатын нүүрэнд 59 дэхь минутанд Кураньи нэг юм мишээл тодруулсан байна. Талбайн эзэд болох Osnabrück-чууд тоог тэнцүүлэх гэж хичээсэн боловч хөгшин бурхи Бордон, залуу хүү Ховодес нарыг аргалж чадалгүй байсаар цаг дуусгаж.

Ингэснээр хагас шигшээд Брэмэн-Аусбург, Шальке-Байерн гэсэн тоглолтууд биднийг хүлээж байна.
Цомоо хамгаалж буй Брэмэнчүүд талбай дээрээ Аусбургтэй таарснаар 4 дарааллан талбай дээрээ тоглох сугалаа татаж байгаан байна. Мөн тосгоны баг тэдний цор ганц дээд лигийн учираа байж. Энэ жил эдэнд их л ээлтэй байгаан байна.
Харин нөгөө хосоос гоё тоглолт гарах нь тодорхой. Хоёр баг 2-уулаа лигт ойрхон үзэж байгаа, дээр нь Байерн vs Магат гэсэн ривал үүсээд удаж байгааг ч хэлэхүү. Эдгээр тоглолтууд ирэх сарын 23, 24-нд болно.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Fri Feb 26, 2010 9:29 am

Германы багууд Евро лигд их сайн тоглоцгоосон байна.
Benfica 5-1 Hertha
PSV 3-3 Hamburg
Wolfsburg 6-3 Villarreal
Werder 4-2 Twente

Херта угаасаа тааруу байгаа, сайн явхаар 3 баг дараагийн шатанд үлдлээ.

Hamburg Germany v Belgium Anderlecht
Rubin Kazan Russia v Germany Wolfsburg
Valencia Spain v Germany Werder Bremen

Вердер, Волфсбүрг ч чанга багуудтай байна шүү
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Fri Feb 26, 2010 12:27 pm

Гусна гусна. Херта арай л аймар авхуулж. Гэхдээ Бенфика ч аймар бгаа л даа! Италиас Ювэ л цаашаа шалгарч! Рома мулт! ЧЛ-т АС Милан хэцүү бгаа. Интер ч гэсэн стэнфoрдийн гүүрэн дээр Челсиг нухна гэж хэцүү манайх Виолаг нухах хэрэгтэй бна.Нэр төрөө ч цэвэрлэмээр бна. Бундесийн 3 багын 1 нь финал хүртэл явчих байхаа! Европа лигийн Финал талбайдаа зохион бгуулах гэж бгаа Хамбург арай илүү шаанстай гэхдээ Бремений тоглолт ороод Чононууд өнгөрсөн жилийн аваргууд шиг тоглох юм бол бүгд л хол явна даа. :eek: :germany
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Tue Mar 02, 2010 11:25 pm

зүгээр суухаас гээд ханноверын талаар хэдэн мэдээ оруулы. он гарснаас хойш /бүр энкэг өнгөрснөөс хойш ч юм уу/ өөдлөхгүй байгаа ханноверчууд хамгийн сүүлд саяын бүтэнсайн буюу 2-р сарын 28-нд чононуудыг талбайдаа хүлээж аваад 79 дэх минутад мисимовичийн оруулсан гоолоор 0-1 -ээр хожигдож. энэ тоглолтонд дасгалжуулагч маань өмнөх тойрогт дортмундын талбайд нь очоод 4-1 -дүүлсэн бүрэлдэхүүнээ бага зэрэг өөрчилж Fromlowitz, Schmiedebach, Haggui, Durica, C. Schulz - Lala - Pinto (Bruggink 81'), Djakpa - Elson - Stajner (Hanke 67'), A. Koné нарыг гаргаж тоглосон байна. хамгийн эхний шансыг коне гаргаж ер нь санаачлагыг авахыг оролдож тоглосон ч форм сайтай байгаа чононууд дийлж. одоо хүснэгтийн 17д буюу доороосоо хоёрт хертагаас хоёр оноо илүү 17 оноотой байна. доошоо уначихгүй л юмсан. уул нь ганц хожиход л дээшээ нэлээн байр ахихаар харагдаж байна.угаасаа дараагын тойрогт хүснэгтийн 15-д байгаа ханновероос 3 оноо илүү буюу 20 оноотой байгаа фрейбургтай 3-р сарын 6-нд тоглох юм байна. энийг л нухчуул релегшн зооноос гараад амьсгаа авахтайгаа болнодоо.
гэснээс зааны ясан эрэгийн довтлогч аруна коне севийяагаас зээлээр ирцийм байшд.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Tue Mar 02, 2010 11:46 pm

энэ тойрогт нухуулснаар хожигдолын хар цуврал маань 9-д хүрчээ. ирэх тойрогт энэ цуврал тасалдаасай. :залбирах:
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Tue Mar 02, 2010 11:52 pm

гээд харсан чинь хамгийн сүүлд тэнцээ авсан тоглолт надыг тэнд байхад ливеркүүзэнтэй хийж байж. тэгээл би ч тэндээс явж ханноверч хожигдоод эхэлж буцаад очдын билүү гэсэн :р
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby monhoo_ts2003 » Sun Mar 07, 2010 1:07 am

Image
Германы хөлбөмбөгийн шигшээ багийн польш гаралтай тамирчин Лукаш Подольски Германы спортын DSF сувгийн сурвалжлагчтай маргалджээ. Герман Аргентинтай хийсэн тоглолтод 1:0-оор харьцаагаар хожигдсоны дараа сурвалжлагчийн сайн тоглолт үзүүлсэнгүй гэж хэлсэн үг түүний уурыг хүргэжээ. Тоглолтын дараа сурвалжлагч Кристиан Ортлепп түүнд хандан "Энэ бол таны Германы төлөө тоглосон сайн тоглолт байсангүй. Та өнөөдрийн хамаг эрч хүчээ бие халаалтын үед л гаргасан юм биш үү" гэжээ. Энэхүү дүгнэлт хөлбөмбөгчний эгдүүг хүргэсэн бололтой. Үүний хариуд хөлбөмбөгчин сурвалжлагчийн гарт байсан утсыг цохиж унагаахыг оролджээ. Сурвалжлагч Ортлеппийн ярьснаар Подольски түүний хэлснийг буруу ойлгосон гэнэ. Үүний зэрэгцээ сурвалжлагч Подольски түүн рүү дайрч зодох гэж оролдоогүй гэдгийг тодруулж хэлсэн байна.Герман Аргентины багийн тоглолт өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр болсон бөгөөд Подольски талбай дээр 90 минут өнгөрүүлсэн боловч олигтой тоглолт үзүүлж чадаагүй байна. :D
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Бундэслиг 2009/2010

Postby El Payaso » Sun Mar 07, 2010 5:03 pm

Эхний гурав ер нь тасраад ирлээ дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Sun Mar 07, 2010 5:43 pm

ImageImageImage ашгүй релегшн зоноос гарцан. фрейбургыг 1-2 оор хожсон. одоо дараагийн тойрогт өөрийнхөө хаалганд 3 гоол хийж элгийн юм болж байж хожигддог майнцтай. тэр тоглолтонд угаасаа хаалгачгүй шахуу гарсан. одоо бол хаалгачтай шүү дээ. өшөө дээшлэх ийм сайхан боломжийг л алдахгүй юмсан. Image
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby chukcha2002 » Tue Mar 09, 2010 7:02 pm

Магат аварга авчаасай
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby Г.Баяраа » Fri Mar 12, 2010 3:11 pm

Вольфсбургийн сэдэв байдаггүй билүү....Рубинтэй гоё тоглолт хийлээ...Тэхдээ Рубиний талбайн зүлэг ч ёстой хог байлээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Thu Mar 18, 2010 2:04 pm

түрүүн майнцтай энтр гээд том андуурч эйнтрахт франкфурттэй тоглосон. бас дээр нь майнц чинь манайхнаар өөрсдөөр гурван гоол хийлгэдэг баг биш шүү дээ. хэт баярласандаа болоод хальт хараад тэгээд тэр чигтээ засахаа мартчиж :р

өнгөрсөн тойрогт эйнтрахт франкфуртыг талбайдаа ацраад 2-1-ээр хожсон ч релегшн зонедоо буцаад орж. нюренберг хертаг гусчиж тэгээд манайхаас нэг оноо илүү болсон байна. гэхдээ ингээд дуусвал бас учиртай доод лийгийн нэг багтай эрэгчин эмэгчинээ үзэж байж дээд лийгт үлдэх эсэхээ шийднэ гэсэн үг. гэсэн ч баярлах арай л болоогүй байна. хэдийгээр хоёр дараалсан хожил багийнхны бас фэнүүдийн урам зоригийг сэргээсэн ч дараагийн тойрогт штутгарттай. өчдөр барсад 4-0дүүлсэн тэд ууртай байгаа болохоор манайхыг бөмбөгдөөд өгч ч магадгүй эсрэгээр мораль унаад манайд ашигтай ч байж мэднэ. ёстой тэр өдрийн тэнгэр л мэдэх асуудал юмдаа.
маниустай рлегшн батлл хийж байгаа багаас херта чононуудтай нюренберг тосгоны багтай фрейбург майнцтай. оноо алдах магадлал хертагаас бусад нь араг үгүй л харагджийн тэхээр маниус ирэх тойрогт лав релегшн батллаас салахгүй байх. тэрний дараагийн тойрогоорс л юу юм гэхээс. учир нь тэрний дараагийн тойрогт көлнтэй. гэхдээ одоо энэ чухал биш одоо штутгартыг талбайд н хожих эсвэл тэнцсэн тохиолдолд фрэйбург хожсон байсан ч энэ байрандаа хэвэндээ үлдэнэ. хэрэв бид хожигдоод фрэйбург хожвол ч ай мөн бүрхэг хорвоо болох гээд байна. тиймээс релегшн батллаас салахын тулд хэнийг ч байсан арчаад өгнө гэсэн сэтгэхүйтэй талбайд гармаар байна даа.
муу мэдээ гэвэл хагас хамгаалагч алтин лала энэ тоглолтонд оролцоогүйгээр барахгүй 6 долоо хоног оут.
сайн н гэвэл. Konan and Pinto нар тоглосон. пинто эргэж ирээд хожлийн гоол.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Thu Mar 18, 2010 2:49 pm

Оргилоо Ханноверийн сэдэв нээгээд аваад явбал яасан юм бэ? :eek:
Танайхыг дээрээ үлдээсэй гэж бодож бгаа шүү! Энэ Ньюренбэрг л унах хэрэгтэй бна даа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Thu Mar 18, 2010 2:58 pm

одоо улирал дуусахын хооронд ингээл байжээе. дараа улиралд дээрээ ч байсан доошоо унасан ч хамаагүй сэдэв нээгээд авч явнаа. тэгээд ч байнга орж ирээд багын талаар мэдээлэл нэмээд байж чадкуй байх гэж бодоод байна.

харин тийн нюренбергийг л доош н залчаад дараа улиралаас өөр өнгө төрхтэй гоё баг болоод ирмээр байна. бас херта маниустай энд ингээл алалцах ч биш алалцахгүй ч биш байж байх ёстой ч баг бишдээ. тэхдээ энэ улирал бараг херта унах байхаа.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby white » Thu Mar 18, 2010 5:15 pm

Манай Бундесийн фэнүүд нэмэгдээд байна уу. Оргил--Ханновер, Барнаба--Вердэр гээд...бас өөр хэн хэн ч билээ.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Бундэслиг 2009/2010

Postby Hartsaga » Sun Mar 21, 2010 1:21 pm

Бохум хожигдчих юмаа. Уул довтлогоо сайтай л даа даанч хамгаалалт муутай юмаа. Боровскийг унтаж байхад сайхан цохив оо.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby Nomer 10 » Sun Mar 21, 2010 1:46 pm

Манай муу хотын багийг унагах гэсэн хүмүүс л байна уу даа. Үзээд байнаа хө.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2009/2010

Postby Hartsaga » Sun Mar 21, 2010 2:30 pm

Шальке түрүүллээ шүү. Одоо яана аа. Би хүнтэй морийццэн ш дээ.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Sun Mar 21, 2010 3:17 pm

Nomer 10 wrote:Манай муу хотын багийг унагах гэсэн хүмүүс л байна уу даа. Үзээд байнаа хө.

nuremberg-g heleed bgaamu
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Sun Mar 21, 2010 3:39 pm

за амар амар өчигдөр марисагийн дублийн "ачаар" штутгартад 2-0-ээр хусуулав. нюренбэрг тэнцэж хоёр оноо илүү. фрэйбург хожиж оноо тэнцүү ч гоолийн зөрүүгээр манай доор. одоохондоо 16-р байранд хэвээрээ. херта тоглоогүй байгаа ч хожоод ч оноогоор хол доогуур байгаа болохоор санаа зоволтгүй. одоо дараагийн тойрогуудад л найдахаас. ойрд хийх тоглолтууд көлнийг эс тооцвол дандаа тэргүүлэгчид юмуу тэдэнтэй өрсөлдөж байгаа хүмүүс.
27-03-2010 Hannover 96 - Köln
04-04-2010 Hamburger SV - Hannover 96
10-04-2010 Hannover 96 - Schalke 04
17-04-2010 Bayern München - Hannover 96
24-04-2010 Bayer Leverkusen - Hannover 96

тэгээд
01.05.2010 Hannover 96 – Borussia Mönchengladbach
08.05.2010 VfL Bochum 1848 – Hannover 96

иймэрхүү л хувиартай байна даа. үнэндээ бол сайн тоглоод 9 оноо авах л шаанс байна.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Tue Mar 23, 2010 4:42 pm

херта вольсбургийг лаасан байлээшд. одоо сэргэлт аваад үлдсэн тойргуудад бүгдэд н хожиж энтр гай болох вий дээ.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Wed Mar 24, 2010 3:53 pm

2010.3.28 00.15 2009/2010 Bundesliga section 28 (Bayern Munich - VfB Stuttgart)
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests