Бундэслиг 2009/2010

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009-2010 оны улиралд аль баг аваргалах вэ?

1. FC Bayern München
13
43%
2. VfL Wolfsburg
8
27%
3. Borussia Dortmund
0
No votes
4. VfB Stuttgart
0
No votes
5. 1899 Hoffenheim
3
10%
6. FC Schalke 04
5
17%
7. Hamburger SV
0
No votes
8. Bayer 04 Leverkusen
1
3%
 
Total votes : 30

Re: Бундэслиг 2009/2010

Postby Bold9 » Mon Nov 16, 2009 1:08 pm

Сайхан тоглогч байж дээ..R.I.P
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby Kro » Wed Nov 18, 2009 1:22 pm

Улирал эхэлснээс хойшхи үзүүлэлтүүдээр нь Бундэс лигийн шилдэг 11-ийг ингэж тодруулсан байна.

Хаалгач:
Вийзе (Вердэр)
Лигийн хаалгачидаас хамгийн их хаалт хийсэн нь гэнээ. Мөн 6-н тоглолт хаалгаа хуурай манасан нь шилдэг болоход нь нөлөөлсөн нь лавтай. Баг нь ч гэсэн энэ улирал тун тогтвортой тоглож байгаад энэ нөхөрийн хувь нэмэр бий. Дээр нь нэмж хэлэхэд лигийн 10-р тойрогт багийн амжилтаа бараг эвдэх дөхөж. Нийтдээ 641 минут гоол алдаагүй байсан рекордыг эвдэхэд ердөө 23 минут л дутсан гэж байна.

Хамгаалагч:
Рафиньяа (Шальке)
Багийхнаасаа ганцаараа шилдэгт багтсан тоглогч. Мөн багийхнаасаа хамгийн олон удаа бөмбөгөнд хүрсэн (947), хамгийн олон хөндлөн дамжуулалт хаясан (53) гэнэ.
Ван Буйтэн (Байэрн)
Төвийн хамгаалагчаар мэдээж энэ улирал гайхалтай формтой байгаа Ван Буйтэн орсон байна. Нөхөр 69 хувийн амжилттай такл хийсэн. Хамгаалалтаас гадна баргийн довтлогч дагуулахааргүй гоолдож байгаа. Гоолууд нь ихэвчлэн хожилын, нөгөө багтаа үхлийн гэж болохоор гоолууд. Мөн 3 фронтод 3ууланд нь гоолдоод байгаа.
Сами Хюүпиа (Леверкүзен)
Дараагийн төвийн хамгаалагч нь лигийг тэргүүлж байгаа Леверкүзений Сами Хюүпиа. Түүний хур туршлага үнэхээр энэ багт хэрэгтэй байж. Эдний залуучууд өнгөрсөн улирлыг мөн л өнгөтэй эхэлж байсан ч тэр формоо хадгалж чадаагүйн улмаас улирлын төгсгөлд юу ч үгүй хоцорсон гашуун туршлага бий. Харьцуулах нь утгагүй ч гэсэн Хюүпиа ирснээр Англид авч чадаагүй лигийн аваргаа энд авах ч юм билүү хэн мэдлээ.
Лаам (Байэрн)
Лаамыг баруун зүүнгүй тоглодог болохоор оруулсан юм шиг байна. Түүн шиг 1180 удаа бөмбөгөнд хүрсэн, 69 удаа хөндлөн дамжуулалт өгсөн тоглогч лигт байхгүйн байна. Хамгаалалтанд ч гэсэн гайхалтай үр дүн үзүүлж. Бөмбөгний төлөө хийсэн тулааныхаа 60 хувьд нь ялалт байгуулсанаас гадна улирлын туршид ердөө 10 удаа л жигүүрээрээ дамжуулалт алдсан байна.

Хагасууд:
Зе Робэрто (Хамбург)
За мэдээж Зе орох нь гарцаагүй. Багийх нь амжилтыг харсан ч тэр. 5 гоол, 2 дамжуулалт 35 настай тоглогчийн хувьд бол гайхалтай үзүүлэлт. Мөн 61 хувийн амжилттай такл хийсэн нь хагасууд дотороо нэгд орох үзүүлэлт гэнэ.
Месүт Озил (Вердэр)
Энэ хүүгийн амжилт нүдэн дээр ахисаар өдгөө тэрээр багийн төдийгүй шигшээ багийн салшгүй хэсэг нь болоод байна. Өнгөрсөн зун Диегогоо алдсан тэднийг энэ улирал дампуурна гэж олон хүн бодож байсан ч тийм зүйл болоогүй нь энэ нөхөртэй холбоотой. Нийтдээ 8 гоолд оролцсон байна.
Мисимович (Вольфсбург)
Өнгөрсөн улирлын аваргуудаас ганцаараа шилдэгт багтсан байна. Өнөөгийн лигийн довтолгооны өнгийг тодорхойлогч гэхэд буруудахгүй. Энэ улиралд 6 гоол хийчээд байгаа нь дамжуулалт өгөхөөс илүүтэй өөрөө гоолдох сонирхолтой болчоод байх шиг хэхэ.

Урд шугам:
Кийслинг (Леверкүзен)
Лигийн мэргэн бууч шилдэг 11-т багтахгүй бол болохгүй гэж магад. Гэхдээ өнгөрсөн улиралд багийн довтолгооний ихэнхийг нуруун дээрээ үүрч байсан Хэлмэс нь гэмтсэн ч нөхөр түүний орон зайг сайн нөхөж байгаа нь энэ жагсаалтанд орох гол хүчин зүйл нь болсон. Шилдэгт багтаад зогсохгүй шигшээ багтаа эргэж дуудагдах болсон нь мань хүний хувьд том шагнал.
Мөн өнгөрсөн улирлын эхний хагаст 12 гоол хийж байснаа өвлийн амралтаас өмнө ахиулах боломжтой.
Пиззаро (Вердэр)
Лигийн 2 давхар дахь хамгийн аюултай тоглогчоор нэрлэгдсэн байна. Мөн өөрт олдсон боломжоо чулуу болгохдоо (32%) хамгийн шилдэг нь гэнэ. Нийтдээ 123 гоол хийчээд байгаа нь 133 гоолтой Элберийн рекордыг (лигийн мэргэн бууч легионер) бараг энэ улиралд эвдэх боломжтой харагдаж байна.
Нэг муу мэдээ нь нөхөр гэмтэлтэй байгаа.
Элиа (Хамбург)
Лигийн шинэ цэрэг, Хамбургын бас нэг сайн наймаа. Гайхалтай техник, хурдаараа лигийг алмайруулж байгаа нөхөр. Нийтдээ 7 гоолд оролцсоноос 3-ых нь төгсгөлийг гардаж хийсэн. Багийнх нь урд шугам бэртэл, гэмтэлд ээрэгдсэн энэ үед нөхөрийн хариуцлага улам өндөрсөөд байгаа. Гэхдээ Элиа Бундэст удахгүй байх. Томчуул хэзээний овоо хараандаа аваад эхэлж.
(Манай Ван Хаал юу бодож Праничийг авчирсын болоо. Ийм сайхан амьтан байхад...)

Ингээд харахад хүснэгт тэргүүлж байгаа 3-н багаас л шилдэгүүд бүрдэж. Лаам, Мисимович гэсэн нөхдүүд аргагүй буурь заан багтсан байна. Гэхдээ баг нь амжилттай байсан бол Мюллер, Суботич гээд залуучууд багтах байсан нь гарцаагүй.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Mon Nov 30, 2009 2:52 pm

CCTV5

12.5 - 03.00 2009/2010 Bundesliga 15th round (Bayern Munich - Borussia Moenchengladbach) [Live]

12.5 - 22.05 2009/2010 Bundesliga section 15 (Hamburg - TSG Hoffenheim) [Live]
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby Kro » Mon Nov 30, 2009 6:53 pm

Бундес лигийн 14 дэхь тойргийн тоглолтууд.
Энэ бундес шиг сонирхолтой болдог лиг алгаа. Бусад лигүүдийг хараад байхад хэдэн том багуудын хоорондын тоглолтоос л бүх юм шатлгаалаад байх шиг.

VfL Bochum - 1. FC Köln 0-0
Энэ 2 ч ерөнхийдөө байраа олж байх шиг байна дөө. Relegation battle гэхэд болохоор. Польди нь тоглоогүйн байна. Бохумын хувьд улирлын эхэнд дасгалжуулагчаа халж байсан бол саяхан багийн ахлагчаа сольж байсан.
Hertha BSC Berlin - Eintracht Frankfurt 1-3 (0-1)
Нийслэлийн багийг хожигдоход гайхдаг хүн байхгүй болж дээ. Талбай дээрээ ч тэр. Нийтдээ 7 тоглоход 5-д нь фэнүүдээ тасалбарынх нь мөнгөөр шатаагаад байна хөөрхийс.
1899 Hoffenheim - Borussia Dortmund 1-2 (0-1)
Тосгоны багийн 2 дараалж талбай дээрээ хүлээж буй хожигдол. Хар шарууд гэхдээ 78 дахь минутанд Симуничийн мэрэгжил нэгт нөхөр Суботич дээр гаргасан алдаагаар буюу торгуулийн цохилтоор хожсон.
Werder Bremen - VfL Wolfsburg 2-2 (0-1)
Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт. Хэн хэнд нь хожил хэрэгтэй байсан ч эцсийн дүнд оноо хувааснаар тоглолт өндөрлөв. Тоглолтын салхийг зочин багийн Жеко 42 дахь минутанд хагалан нэгдүгээр үеийг дуусгаж. 2-р үед талбайн эзэд тоог тэнцүүлсэн боловч дахиал өнөөх Жеко нь илүү гаргаадхаж. Энэ нь 85 дахь минутанд болсон явдал. Гоол ороход Пэрийн бага зэрэг алдаа байсан ч Жеко сайн финишер гэдэгээ харуулаад амжив. Зочин багийн фэнүүд бараг л баяраа тэмдэглэж байхад Пэр алдаагаа залруулснаар тоглолт 2:2-оор өндөрлөлөө. Сүүлийн гоол дээр Өзил их хувь нэмэр оруулж булангаас гоолын дамжуулалтыг өгсөн байна. Чононууд Өзилийг гараараа тоглосон гэж маргаад ч нэмэр болсонгүй.
FSV Mainz 05 - Hamburger SV 1-1 (0-1)
Бөөн гэмтэл бэртэл нүүрлээд байгаа Хамбургчүүд бас л тэнцчиж. Уг нь дөнгөж тоглолт эхлээл тэргүүлж байсан ч цаг дуусахын наана хайран 2 оноогоо алдсан байна. Зе нь аргагүй л үгүйлэгдэж байна даа. Гэхдээ өмнөх тойрогт талбай дээрээ Бохумд хуниулсныг бодуул бас ч гэж гайгүй өнгөрч.
1. FC Nürnberg - SC Freiburg 0-1 (0-1)
Нэг хэсэг овоо явж байсан Ньюрэнбэрг байдгүй ээ. Байх ёстой газараа олж байх шиг байна.
Bor. Mönchengladbach - Schalke 04 1-0 (1-0)
Уг нь Магатын баг хожсон бол нэг хоног ч гэсэн хүснэгтийн тэргүүнд залрах байлаа гэж. Даанч тэдний энэ хүсэлд нь Мюнхэнгладбахын Marco Reus саад боллоо. Хамбург шиг тоглолт дөнгөж эхлээл гоолдож. Гэхдээ тэд нар шиг гоол алдалгүй хамгаалж байгаад хэрэгтэй 3 оноогоо авчиж. Үүнийхээ ачаар байраа ч овоо ахиулаад авч.
Bayer Leverkusen - VfB Stuttgart 4-0 (2-0)
Ёстой аварга баг шиг л тоглож байна Леверкузений залуус. Улирал эхлээгүй байхад багийн гол довтлогч Хелмэсээ алдан, мөн сар гарангийн өмнө ахлагчаа алдсан тэд ердөө түүртсэн юмгүй тоглож байна. Сүүлийн үед эд нар их хайр татаад байгаа хэхэ. Шар толгойт Кийслинг нь хэттрик хийснээр 12 гоолтой мэргэн буучийг ганцаараа тэргүүлж байна. Миний санахын энэ улиралд хэттрик хийсэн довтлогч бараг гараагүй байхаа. Энэ янзаараа улирлын мэргэн бууч болох янзтай. Сая бас Хелмэс нь сүүлийн хэдэн минутанд талбай дээр гарч байсан. Эд нар өнгөтэй байнаа. Довтолгооноос гадна хамгаалалт нь ч сайн байна. Энэнд бас нэг шар толгойтын хувь нэмэр их бий.
Hannover 96 - Bayern München 0-3 (0-1)
Лидерүүдийн бүтэлгүйтлийг Байернчууд ашигласнаар 8-р байрнаас 4-р байрлуу суга дэвшээд байна. Урд шугам гоол хийхгүй байна гээд гоочлуулаад байсан овоо бүгд шахуу гоолдсон байна. Удахгүй Роббэри нь гэмтлээсээ ирчихнэ. Ихэнх багууд эд нараас л их болгоомжилж байна.
Эсрэгээрээ багийн ахлагч, үндсэн хаалгачаа харамсалтайгаар алдсан Ханноверчүүд дахиад л хожигдлоо. Тэд нар сүүлийн хэдэн тойрог хожил гээчийг үзээгүй байх шүү.

Өнгөрсөн тойргийн нэг сонирхолтой зүйл нь зочид ихэвчлэн оноог нээжийсэн байна. За тэгээд хүснэгт нэг иймэрхүү байна. Тэргүүлж байгаа болон хомоол хамж байгаа 2 баг л байрнаасаа хөдлөөгүйн байна. Дараагийн тойрогт бас л баахан өөрчлөлт гарах байх даа.

1 Bayer 04 21 30
2 Werder 19 27
3 Schalke 04 8 25
4 FC Bayern 11 24
5 HSV 10 24
6 Hoffenheim 12 23
7 Mainz 05 2 23
8 Wolfsburg 2 22
9 Dortmund -1 21
10 Eintracht -4 19
11 M'gladbach -5 18
12 Hannover -3 16
13 Freiburg -13 16
14 1. FC Köln -8 13
15 Nürnberg -9 12
16 Bochum -12 12
17 Stuttgart -9 11
18 Hertha BSC -21 5
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Tue Dec 01, 2009 1:14 am

17. Штуттгарт
18. Херта :aain: арай л бна даа. Энэ 2 арай ч доошоо уначихгүй блгүй дээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby Kro » Tue Dec 01, 2009 11:19 am

Штутгарт ч арай гайгүй байх. Хэрта бол ч бараг л унана биз.
Германы хөлбөмбөгийн холбоо Бундес лиг болон доод лигүүд, мөн эмэгтэйчүүдийн лигээс олсон торгуулийн мөнгөө холбооны дэргэдэх буяны байгууллагуудад хандивласан байна. Нийтдээ 810,300 евро хандивлаж.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby chukcha2002 » Wed Dec 02, 2009 10:01 am

ТӨӨГӨӨ wrote:17. Штуттгарт
18. Херта :aain: арай л бна даа. Энэ 2 арай ч доошоо уначихгүй блгүй дээ


түрүү улирал дуусахад 3, 4-т байсан хоёр шд. ккк.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Sun Dec 13, 2009 6:22 pm

Бундеслигийн за ер нь бүх лигийн хамгийн инээдтэй тоглолт энэ тойрогт
Боруссиа Мөнхегладбах - Ханновер 2 -н хооронд боллоо. Олон ч гоол орлоо. Эцэст нь Гладбах 5:3-н харьцаагаар хожлоо. Баахан л оунгоол татаж унах шахлаа!
Ханноверийн хаалагч Карим Хаггуй гэж бас маанаг гар бна даа!
http://footyroom.com/borussia-monchengl ... 6-2009-12/ :-o
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Tue Dec 15, 2009 12:08 am

Бундеслигийн өнгөрсөн тойргын тоглолтууд:
Боруссиа Дортмунд - Вольфсбург
Хар шарууд гэртээ өнгөрсөн улирлын аваргуудыг хүлээн авч 3:1-р хожлоо. Тоглолтын 8,10 дах минутанд Лукас Барриос гоолдож тооны харьцааг 2:0 болгосон бол Овомоела харин 3:0 болгожээ. Чононуудад нэр төрийн гоолыг Графите авчирсан бна.
Ингэснээр хар шарууд лигийн сүүлийн 9 тоглолтондоо хожигдоогүй( 6 хожил, 3 тэнцээ) цувралаа үргэлжлүүлсэнээр хүснэгтийн 6-р байрлуу дэвшиж орж ирлээ. Хари аварга хамгаалагчид ЧЛ-с хасагдаад зогссонгүй 4 тойрог дараалан хожил авч чадаагүй гэсэн бараан үзүүлэлтээр 23 онооти хэснэгтийн 9-р байрлуу уналаа.
Бремен - Шальке
Хүснэгтийн 2-р байлруу дэвхиш боломжийн төлөө 3-р байранд ижил оноотой явж бсан 2 баг туллаа. Тоглолт Бремений Вийзэр штадионд болсон багаар бодоход тэнцээ авна гэж бодож бсан нутгын эзэд Магаттын цэргүүдийн өөдөөс юу ч хийж чадсангүй 2:0-р хожигдлоо. Тэдэнд Кураньи, Моравек нар гоол авхирч хснэгтэд 2-р байранд бичигдэхэд хувь нэмрээ оруулсан бна. Шальке тэргүүлэгчдээс 1 оноо дутуу 2-т бичигдэж эхэлсэн боол Бремен 4 оноо дутуу 4-р байранд явна.
Ньюренберг - Хамбург
Гол довтлогчдоо алдаад бсан Хамбургчүүд харин ч сэргэлт авлаа. Тэдний Элиа болон Петрич нар гэмтлээс ирсэн нь үнэхээр том нөлөө үзүүлсэн бна. Элиа ирээд л дабл хийлээ. харин Тунай Торун хүүхэд 1 гоол мөн бэртэлтэй удаан хугацанд тоглоогүй Янсен гоолдож тэд 4:0-р Ньюренбергийг гэрт нь бут ниргэлээ. Тэд 28 оноотой ч 5-р байранд Бременээс 3 гоолын зөрүүгээр бичигдэж бна.
Хоффенхайм - Франкфурт
Хоффенхайм байр ахиулах боломж олдсон ч тэд гэртээ Франкфуртыг барсангүй тэнцээ хийлээ. Гоолыг Салихович 9 дэх минутанд нээсэн энэ нь тэдний сүүлийн гоол байжээ. Харин Франкфуртчууд Швеглэрийн гоолоор тэнцээ авч 1 оноотой буцлаа.
Көлн - Фрайбург
Подолски энэ хог болж бнаа. Ямар ч бсан хуучин Полди биш болсон ирсэнээсээ хойш ердөө ганц л гоол хийсэн өчигдөр тэр болон багын андууд нь гоол хийж чадахгүү бсаар доороос орж ирсэн багтай оноогоо хуваасан бна.
Херта - Леверкузэн
Юпп-н цэргүүд тоглолт эхлээл саначлагыг гартаа авсан ч гэрийн эздээс Рамос тоог нээж 1:0 болгосон бна. Үүнээс хойш гоол оролгүй удсан ч тоглолтын 76 дах минутанд Кроос гайхалтай гуядаж тоог тэнцүүллээ. 78дах минутанд Хертагийн Качар улкаан хуудас аван хөөгдөж Нийслэлийн баг 10-лаа үлдлээ. Ингэсэнээр Леверкузэний шуурган довтолгоо үр дүнгээ өгч цаг дуусах мөчтөи зэрэгцэн Каплан тэргүүллийг авчирсан бна. Гэвч талбайн эзэд хожигдохыг хүссэнгүй хэдий хүн дутуу тоглолтын нэмэлт цагын 22 дах минутанд 10-лаа айлын 16 дотор орж ирж булангаас цохьсон бөмбөгийг эхний гоолын эзэн Рамос мөргөнснөөр 2:2 болгож Леверкузэнээс хожил 2 оноог нь хулгайлчилаа. Ингэснээр тэдний анбийтен амжилт эүргэлжилсэн ч тэд ахиад л хожил авсангүй Шальке 1 онооны Байерн 2 онооны ард хүрээд ирлээ тэд суугаалд эхэллээ гэжүү?
Майнц - Штутгарт
Штутгартад ЧЛ-н Нок аут шатанд шалгарч тэдний хувьд кризис дууслаа хэмээн ярьж бсан ч бүрэн гүйцэд дуусагүй бололтой. Орос залуу Погребняк тоог нээсэн ч тэд тоглолт дуусахын өмнө хаалагч Лейманны тэнэгтэлээр хожлоо алдсан гэхэд болно.
Бонситой тоглолтын үед 1 удаа үл ойлголцол үүсгээд бсан Лейманн Бонсиг дахиад түлхэчлээ. Тэгэхдээ хөлөн дээр н; гишгээд Бонси ч баашлаад унасан. Шүүгч Леиманд улаан худас өгч хөөгөөд айлд Пеналти өглөө! Пеналтийг Полански амжилттай цохиж тоглолтыг тэнцээгээр дуусгалаа. Лейманн ч гавьяа байгуулдаг биш гай тарьдаг л болжээ. дараа жил зодог тайлана гэсэн наана нь нэрээ баасдаж бна даа.
Боруссиа Мөнхегладбах - Ханновер 96
Ёстой хөлбөмбөг сонирхож эхэлснэээс хойш ийм элгийн ийм инээдтэй тоглолт үзэж бсангүй ээ. Ханноверчууд нийт 6 гоол хийсэн гэвч өөрийн хаалагндаа 3 нь хийж тэд талбайн эздэд 5:3-р хожигдлоо. Энкэгээс хойш юу л болоод бна даа. Ядаж байхад хаалагч Хаггуй зүгээр нөхөр биш бололтой. Бичлэгийг үзвэл илүү дээр байх
http://footyroom.com/borussia-monchengl ... 6-2009-12/ :-o
За тэгээд эцэст нь
Бохум - Байерн
Байерний хувьд гайхалтай 7 хоног өндөрлөлөө 2 том ялалт эхнийх нь ЧЛ-н нок аут шатанд шалгарахын тулд алдарт Ювэг гэрт нь 4:1-р дараагых нь Бохум гэрт нь 5:1р хожсон тоглолт байв. Энэ тоглолтонд нөгөө супер формтой бага Олич 2 гоол 1 дамжуулалт өгч шилдэг тоглолгч болсон бол 30 саян үнэтэй супермарио 1 гоол Байернд ирээд 14 дэх тоглолтондоо гараанд гарч бгаа Пранич. нар өнгөтөи сайн байж багаа хүснэгтийн 3-р байрлуу ахилуж чадлаа. Байерн хүснэгт тэргүүлээгүй 50 долоо хоног болж бгаа ба тэд тэргүүлэхэд ойрхон бна
GD PTS
1 Bayer 04 21 32
2 Schalke 04 12 31
3 FC Bayern 16 30
4 Werder 17 28
5 Hamburg 14 28
6 Dortmund 5 27
7 Hoffenheim 12 25
8 Mainz 05 0 24
9 Wolfsburg 0 23
10 Eintracht -2 23
11 M'gladbach -4 21
12 Freiburg -13 18
13 Hannover -5 17
14 1. FC Köln -8 15
15 Stuttgart -9 13
16 Bochum -16 13
17 Nürnberg -17 12
18 Hertha BSC -23
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby spain man » Tue Dec 15, 2009 9:58 am

Харин тэр Ханновер Мюнхен Гладбахын тоглолт элгийн юм болсон.. Гэхдээ Ханноверт ханиадам л даа .. Нэг тоглолтонд гурван авто гоол хийгээд байх даа яахав дээ..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Бундэслиг 2009/2010

Postby chukcha2002 » Tue Dec 15, 2009 3:34 pm

ТӨӨГӨӨ wrote:.... Ядаж байхад хаалагч Хаггуй зүгээр нөхөр биш бололтой....


Карим Хаггуи чинь хаалгач биш хамгаалагч шүү. Леверкузенд хэсэг мандаж л явсан гар. Ханноверийн хаалгач нь өөр хүн байгаа. Нэрийг нь мэдкү, гэхдээ.
Хаггуи хоёр дахь автогоолоо хийчээд инээцэн босч иржийсан.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Thu Dec 17, 2009 1:07 am

chukcha2002 wrote:
ТӨӨГӨӨ wrote:.... Ядаж байхад хаалагч Хаггуй зүгээр нөхөр биш бололтой....


Карим Хаггуи чинь хаалагч биш хамгаалагч шүү. Леверкузенд хэсэг мандаж л явсан гар. Ханноверийн хаалгач нь өөр хүн байгаа. Нэрийг нь мэдкү, гэхдээ.
Хаггуи хоёр дахь автогоолоо хийчээд инээцэн босч иржийсан.

Florian Fromlowitz
Morten Jensen ийм 2 хаалагч бдаг юм бна. 86,87 оны өмнөх тоглолтон дээр яагаад хаалагачаа гаргаагүйн болоо? Бэртэж гэмтцэн бсан юм байхдаа!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Sat Dec 19, 2009 11:32 am

Манай Бундесийн багууд ер нь дандаа хэцүү сугалцан бнаа. ЧЛ, Европа лигт:
Байерн - Фиорентина
Штутгарт - Барса
Волфсбург - Виллареал
Хамбург - ПСВ Эйндхөвен
Бремен - Твентэ
Херта - Бенфика
ёстой чанар шалгаж дээ!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Thu Dec 31, 2009 4:53 pm

Бундеслигийн багуудыг дэмждэг, хардаг нийт гишүүддээ баярын мэнд хүрдий!
Сайхан баярлаарай!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Wed Jan 06, 2010 9:02 am

http://sportnews.mn

Бундэслига 2009

Хэрэв энэ жил болсон Энкэгийн аймшигт түүхийг бодоод үзвэл нэг их олон юм хэлмээргүй ч юм шиг. Таагүй зүйл болсны дараа германчууд дандаа Das Leben geht weiter гэж хэлдэг. Тийм л дээ. Амьдрал урсах л болно. Гэхдээ энэ удаад түүний эмгэнэлт хэрэг дэндүү харамсмаар байсан тул ингэж хэлэх нь хэтэрхий бүдүүлэг хэрэг болох байх. 2009 оны бүх үйл явдлыг энэ хэрэг цар хүрээгээрээ хумин дарах билээ. Гэхдээ нэгэнт өнгөрч буй оны тухай дурсан бичих ёстойгоос хойш бичье дээ. Уг нь бол маш их бүр дэндүү их сонин содон үйл явдлаар дүүрэн жил байлаа.

Фольксвагены нутгийнхан аваргалав.

Чононуудын жил байлаа. Он эхэлж байхад тэд ид галзуурч байсан шинэ цэргүүдээс 9 онооны хойно 9-р байранд бичигдэж байлаа. Өвлийн паузаар дасгалжуулагч Магат тэдэнд ганц зөв хоол болох түүхий махыг нь өгсөн бололтой. Улангассан тэд хаврын лигт таарсан бүхнээ зажлахгүй залгисаар эцэст нь аваргалсан. Тэр дундаа алдарт Байерныг хүртэл 5-1-ээр хожиж, түмний тохуу болгосон. 4 сарын 4-нд болсон энэ тоглолтод Графитэ 2009 оны ФИФА-ын шилдэг гоолын 3-т бичигдсэн түүхт гоолоо хийсэн билээ. үзэх

Энэ гоолыг олон хүн лигийн бүх үеийн шилдэг гоолонд гарцаагүй тооцогддог Жэй Жэй Окочагийн гоолтой зүйрлэдэг. Тээр жил тэрээр Кайзерслаутернд байхдаа Кааны хаалганд нэгэн тансаг гоолыг хийсэн юм. Энэ 2 гоол аль аль нь рекорд аварга Байернтай холбогддог нь сонин л тохиолдол.

Вольсбург лигийн 2-р хагаст авч болох 51 онооноос 43-ыг нь авч чадсанаар түүхэндээ анх удаа лигийн аварга болж чадсан юм. Довтолгооны хослол дуо тус бүрдээ 20 гаргаад гоолдсон нь лигийн түүхэнд урьд хожид харагдаагүй явдал байлаа. Графитэ мэргэн бууч болсон бол Жекод нэг л гоол дутсан юм. Энэ улиралд харин тэд нэг л өөдлөхгүй явна. Удаан хугацаанд бэртсэн Графитэ формоо олж чадахгүй байгаагийн дээр Заккардогоо нутаг буцааж, Барцальитай гайхалтай хосолсон Симунекээ бараг тоглуулахгүй байгаа нь тэдний темпийг биш болгоод байна.

Клиннсманны түр зуурын дурлал хийгээд Юппын хоромхон үдлэлт ба Генералын буулт

Лигийн хамгийн том баг хамгийн их анхаарлын төвд байдаг. Тэнд хөдөлсөн жижиг чулуу бүхэн маш их чимээтэй. Германы шигшээг дэлхийн аваргаар гайхалтай удирдсан Клинси хэсэг хугацаанд нарлаг Калифорнидаа амьдарч байгаад нэг л өдөр гэнэтхэн Мюнхенд газардсан билээ. Энэ бол 2008 оны 8 сар. Шинэ улирал гэвч түүний хувьд бараан дурсамжаар дүүрэн байлаа. Эцэст нь Барселонд тоосоо гөвүүлсний дараа тэр ажлаа алдав. Оронд нь мюнхенчүүдийн нэгэн цагийн дурлал Юпп Хайнкес ирлээ. Тэр харин боломжгүй мэт байсан аваргуудын лигийн эрхийг хуучин багтаа авч өгсөн юм. Улирлын дараа гэрээ ёсоор тэр нуруугаа цааш харуулах үед түүнийг залгамжлагч нь нэгэнт ил болов. Энэ бол Аяксыг Аваргуудын лигт түрүүлүүлж, Барселоныг удирдаж байсан, хөлбөмбөгийн ертөнцөд тодорхой нэр нөлөөтэй нэгэн эрхэм байлаа. Түүнийг Луис фон Хааль гэдэг.

Тэрээр ирэнгүүтээ л их өөрчлөлтийг хийж эхэлсэн. Дараа дараагийн саруудад гэвч энэ бүхэн нь Клинсиг хүчтэй санагдуулж эхлэв. Нөгөө л бүтэлгүй туршилтууд, нөгөө л таагүй үр дүн, мөнөөх л тааламжгүй багийн уур амьсгал хэвээрээ. Робберигийн бэртэл ч үүнд том нөлөө үзүүлсэн. Гэхдээ Генерал цагийн эргэлтийг тойрч чадлаа. Боломжгүй мэт байсан Аваргуудын лигийн шөвгийн 16-д үлдэж чадсанаас гадна оны сүүл рүү лигтээ таарсан болгоноо машиндсаар өвлийн пауз болоход 3-р байр луу хүч түрэн орж ирсэн. Яг ид галзуураад ирэх үед нь лиг завсарласан нь өрсөлдөгчдийнх нь хувьд аз гэлтэй.

Оны сүүлээр олон жил менежер хийсэн Ули Хөнэсс домогт Кайзерын халааг авч, Бэкэнбауэр хүндэт ерөнхийлөгч болсон нь энэ багийн хувьд нэгэн том үйл явдал болсон. Мөн лигийн рекорд болсон наймааг хийсэн, маш олон хүн ирснээс идээшиж байгаа нь ховор. Ерөнхийд нь дүгнэхэд энэ он тэдний хувьд тун тааруу болсон. Гэхдээ төгсгөлийг сайн хийж чадсаан.

Оны хал цэрэг

Лэманн гэж үү? Байж болох л юм. Бэлтгэлдээ нисдэг тэргээр ирж, тоглолтын үеэр “морь харж”, хожиж явсан багаа тоглолт дуусч байхад айлын тоглогчийг өшиглөөд пеналт болон улаан хуудас аван хөөдсөн гээд л энэ жил түүний хувьд тун чиг дуулиантайхан жил байлаа.

Гэхдээ үгүй ээ. Миний хувьд бол Оны хал цэргээр эргэлзэлгүй Сами Хүүпиаг нэрлэх байна. Тайван гэгч энэ эрийн талбай дахь хамгаалалтын армиа удирдсан жолоодлого нь намрын аваргуудын амжилтын нэгэн том хөрс билээ. Чухам тэр л каталоны нутаг руугаа шилэрсэн Энрикэ жаалхүүгийн орхисон орон зайг 300 хувь давуулан бөглөсөн юм. Тэр мөн арын бүс ч гэлтгүй багийнхаа бүх хэсгийг олон жилийн дарь үнэртсэн цамцаа толгой дээрээ эргүүлэн уулын оргил руу даллаж байдаг юм.

Хүүпиатай хүчтэй өрсөлдөх нэг хүн байсан нь харин Зе Роберто. Баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ байх үед тэд лигийг өнгөлж байлаа. Ээлж дараагаараа жагсаалаас гараад ирэхэд тэр л ачааны хүндийг нуруундаа үүрч эхэлсэн юм. Тэгж байтал өөрөө гэмтчихэв. Ингээд л Хамбург уруудаж эхэлсэн дээ. Магадгүй тэр бүрэн тоглосон бол Хүүпиагийн өмнө зогсох байсан байх.

Оны дасгалжуулагч

Эргэлзээ үгүйгээр халимаг цуст эрхмийг нэрлэх байна. Тэр л чононуудыг аварга болгож чадсан. Одоо үр шимийг нь Европын тавцанд үзэх болов уу гэтэл тэрээр баруун зүг хүлгийн жолоо залж одсон. Дээд зэргээр хямралд ороод байсан Шалькег тэр балчигнаас нь асар хурдан хугацаанд татаж гаргав. Ноднин бүтэлгүйтэж байсан баг мөн үү гэхээр л харагдаж байгаа. Яахав, учиргүй харууштай комбинацаар довтлоод л гоолдоод байхгүй байгаа л даа. Гэхдээ тиймгайст гэдэг зүйлээр өвч бүрэн зэвсэглэчихээд байгаа. Үүнийхээ л хүчээр тэд намрын лигийн дэд аварга болсон. Дасгалжуулагчийн ур ухаан ямар их хол явдгийг тэр үнэхээр харуулж байгаа.

Өмнөх улирал бараг харагдахгүй байсан Курани Фарфан нар энэ жил хэрхэн өөрчлөгдсөнийг бүгд харж буй. Мөн түүний нэгэн онцлог нь доороос маш олон залуусыг нээж илрүүлээд байгаа. Ганцхан жишээ авахад л алдарт Байерныг талбайд нь 18 настай Матип хүү лигийн дебютдээ хэрхэн шоконд оруулснаар хэлж болно. Гайхалтай дасгалжуулагч.

Оны эргэн ирэлт

Байернтай хэсэгт энэ тухай хальт дурьдсан. Гэхдээ энд түүний тухай онцолж хэлэхийг хүсч байна. Юпп Хайнкесыг тухайн үед Байерныг удирдах юм гэж хэн ч санаагүй. Тэр үед Байерн Мюнхен үнэхээр тамын тогоонд буцалж байлаа. Лигтээ ирээдүйн аваргуудад элэглүүлж, Европт Барселоноор хичээл заалгаж байсан үе. Ирэх жилд нь дахиад л УЕФА-ын цом дээр буух нь дээ гэж байхад тэр ирээд бүхнийг өөрчилж чадсан юм. Хуучин бууны хугархай гэсэндээ олон жил олон газар ажилласан дасгалжуулагчийн ур ухаанаа ашигласаар тэднийг Аваргуудын лигт оруулуулж өгсөн билээ. Өнөөдөр Байерн Аваргуудын лигээс өч төчнөөн мөнгө “сааж” байгаагийн үндэс нь тэр үеийн түүний зүтгэлтэй салшгүй холбоотой.

Улирлын дараа Байерн түүнийг үлдээгээгүй ч Байер түүнийг урьсан юм. Лэвэркузеныг намрын лигт түрүүлнэ гэж бодсон хүн бараг байхгүй. Ганц гол довтлогч Хэлмес нь гэмтчихсэнийг ч хэлэх үү. Гэтэл Юппын тактикт Кийслинг хэмээх буржгар шар залуу яв цав таарч, тэр өнөөдөр лигийн мэргэн буучдыг өнгөлж явна. Юпп ирэнгүүтээ багийнхаа эд деталь бүрд задлан хийсний дүнд манант газраас Хүүпиаг ацарсан нь үнэхээр нүдээ олсон хэрэг болсон. Магат байгаагүй бол түүнийг оны дасгалжуулагчаар гарцаагүй нэрлэх байлаа.

Оны шинэ цэрэг

Тони гэж хэн бэ? Клозэ гэж хэн бэ? Аль аль нь л мундаг довтлогч. Хэн нь ч гэсэн ямар ч том багт төвөггүй идээших чадвартай. Гэтэл нэг жаалхүү ирээд хоёуланг нь жийчихдэг юм байна аа. Багт 2 дахь “Үндэсний бөмбөгдөгч” төрсөн үү гэлтэй. Герд Мюллераас ялгаатай нь Томас Мюллер арай арын байрлалд тоглодог. 17 тоглохдоо 5 гоол, 5 дамжуулалт хийчихээд байгаа түүний ирээдүйг маш сайхан зам хүлээж байгаа. Гагцхүү тэр өөрөө л хичээх хэрэгтэй. Роббери эргээд ирэхэд түүний байр суурь ганхаж магадгүй. Гэхдээ тэр олон талт тоглолтынхоо хүчээр өдрөөр өсч буй жаал гэдгээ хэдийнэ харуулчихаад байгаа.

Энэ номинацад дахиад нэг хүнийг оруулмаар байна. Мөн л Байернаас. Лусио бол өнгөрсөн түүх. Одоо цаг гэвэл Бадштуберыг нэрлэнэ. Зүүн хөлт энэ залуу түүний хоосон орхисон зайг мартагнуулж байгаа. Тэр ч байтугай бөөн хүлээлт дагуулж ирсэн Пранич Браафхайд нар бүтэлгүйтэх үед зүүн арыг дааж авдаг. Хамгаалагч хүн гэхэд хаалттай цохилтыг тансаг хийдэг, тэр ч байтугай Швайнигаас буланг булааж аваад удаж байгаа. Хар зар дээр түүний үнэ өдөр ирэх тусам улам л өссөөр.

Уучлаарай, бас нэг хүнийг яг мартах гэж байна. Элиа, Элиа. Холландын У21-ээс ирсэн энэ залуу Хамбургын төдийгүй лигийн нэгэн эрдэнэ болоод байгаа. Түүний гайхалтай хууралтууд, оролтууд, пассуудыг хараад хараад ханашгүй. Хамбургын ачааны хүндийг намраас хойш үүрсээр байгаад таарсан. Ялангуяа олон хүн бэртээд эхлэхэд тэр урд хэсгийг, Зе Роберто ард хэсгийг командалсаар их хол явсан. Энэ залуу тун удахгүй нэг том багт очно гэхэд эргэлзэх хэрэггүй. Шигшээдээ ч гэсэн Роббеныг жийх цаг тун холгүй.

Оны шилдэг тоглогч

Эдин Жеко л авах ёстой. Өөр хэн ч биш. Хэдий мэргэн бууч болж чадаагүй ч бараг адилхан гоол хийсэн. Графитэд түүний хүчээр оруулсан гоол маш их. Жеко бүтэн жилжингээ маш их дамжуулалт хийсэн. Шинэ улирал эхлээд аваргууд мяарч байхад тэр л багаа дээсэн дөрөөн дээр авч яваа. Шилдэг триогийн нөгөө 2 нь бэртлээс салахгүй байхад түүнийг бурхан ивээж буй. Түүнийг авахаар олон том баг өрсөлдөж байгаа. Ямар ч нөхцлөөс яаж ийгээд гоолдоод байдаг тэр өөрийн эрхгүй van the man-ыг санагдуулаад байдаг юм. Боснигоо дэлхийн аваргад оруулж чадаагүй нь л их харамсмаар. Бундэслигийн фэнүүд түүнийг дэлхий нийтэд өөрийгөө таниулаасай гэж маш их хүсч байсан. Гэхдээ тэр дөнгөж 23-хан настай гэхээр дараагийн удаад боломж бас байна аа.

Намрын лигийн шилдэг тоглогч

Бодох юмгүй Мэсут Өзил гэж хэлмээр байна. Диегог бүрмөсөн мартуулаад байгаа залуу. 15 тоглохдоо 6 гоол, 10 гоол хийж 16 оноо аваад байгаа нь Кийслингтэй адилхан. Шигшээдээ хийсэн хэдэн тоглолтуудыг нь харахад л нэлээн олон жил Германы шигшээд харагдаагүй тоглогч гэдэг нь шууд л мэдэгдсэн. Тэр жинхэнэ 10 номерын эзэн болж чадна.

Оны бүтэлгүй эр

Энд бол харин Лэманныг хэлнэ. Бөөн зардал гарган барин жирийн нэгэн бэлтгэлдээ очих хэрэг юу ч байна. Дэлхий даяар аваргуудын лиг үзэж байхад хаалгач хүн байж хаалгаа орхиод талбайн захад давсгаа суллаж зогсоно гэдэг санаанд багтмааргүй. Багийнхаа эсрэг дандаа эсэргүүцсэн мэдэгдэл хийнэ. Тэрийгээ батлах гэж байгаа мэт санаатай бүдүүлэг алдаанууд тоглолтын үеэр гаргана. Уг нь бол өдий насан дээр өдий туршлага ба чадвартай хүн хүнд байдалд байгаа багаа уриалан дуудаж баймаар. Гэтэл тэр эсрэгээрээ ажиллах юм.

Оны зодог тайлалт, хошигновол зугталт

Дахиад л нэг Байерны сэдэв хөндөх нь дээ. Ули Хөнэссыг Байернд менежерээр ирэхэд багийн данс улайж байсан гэдэг. Өнөөдрийн түрийвчний зузаан түүнтэй салшгүй холбоотой. Одоо тэр багийн дотоод хэрэгт хамаагүй оролцохгүй ерөнхийлөгчийн хэсэгт очлоо. Харин орондоо Нерлингер хэмээх ногооноороо эрийг тавьлаа. Өөрийн эрхгүй Кааныг Рэнсинг орлож байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Юу болохыг харж л байя.

Энэ ангилалд гэхдээ түүнтэй нэг нөхөр хүчтэй өрсөлдсөн. Өөрсдийгөө Европын хамгийн том спортын сэтгүүл гэж цээжээ дэлддэг Спортбилд сэтгүүлийн тоймчоор 6 жил ажилласны эцэст Лотар Маттеус ажлаа өглөө. Одоо түүнд долоо хоног бүр тойм бичих гэж цаг заваа гарздан суух шаардлага үгүй болов. Харин одоо юу хийх вэ? Цаг хугацаа харуулнам буй заа.

Оны бүтэлгүйтэл

Хэртагийн хаалгач Саша Бурхерт Хамбургын эсрэг сэлгээгээр гарч ирээд 2 минутын дотор 2 дараалж паакталсныг тухайн үед үзээд өнхөрч унатлаа инээж байж билээ. үзэх

Оны тоглолт

Гал гарсан галзуу тоглолт зөндөө болдог. Гэхдээ ийм тоглолт зөвхөн ганц л болно.

Ханноверын Хаггуй нээлтийн гоолыг хийлээ. 4-3-аас тэнцүүлэх гээд Ханновер эрчимтэй үзэж байхад Хаггуй дахиад гоолдлоо. Гэхдээ Гладбах хожлоо. Юу гэнэ ээ? Ойлгоход бэрх тоглолтыг энэ видеоноос үзээрэй. 4 за даа бараг 5 гоол хаалгандаа хийдэг тоглолт хүн амьдралдаа нэг л удаа үзэх биз ээ. үзэх

Оны татал үг

Энд хэд хэдэн хувилбар байгаа. Алийг нь нэгт оруулахаа уншигч та өөрөө мэднэ биз ээ.

Бороо бурхнаас ирдэг. Тиймээс нөү проблем.(Гладбахын бразил тоглогч Дантэ Германд байнга ордог бороо өөрт нь хэр саад болж байгаа тухайд)

Бид нар 2 дахь тойрогт Байернаас авсан зайгаа хадгалж чадлаа.(Майнцын менежер Хайдел Ханновертай тэнцсэний 1-1-ээр дараа)

Хойноос нь(Хоффэнхаймын хаалгач Хилдебранд Ханноверын эсрэг ялалтыг хэрхэн үзсэн(дүгнэсэн) талаар асуухад)

Луис бол мэргэжлийн хүн. Багш. Хөлбөмбөгийн багш. Яг Клиннсманны эсрэг хүн.(Бэкэнбауэр фон Хаалийн талаар)

За ингээд дараа дараагийн өдрүүдэд бусад лигүүдийн дурсамж орно. Аль болох өөр хэв маягуудаар бичихийг хичээх болно оо.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby Оргил » Wed Jan 06, 2010 9:35 am

гоё бичсэн байна. ханновер нээрээ энкаг алдсанаас хойш хэцүүдэж байнаа. бундесээс хардаг баг маань юмсан.
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Thu Jan 14, 2010 9:29 am

Манай тоглолт байхгүй байх шиг байхын
1.16-03:30 байх ёстой
1.16-22:05 2009/2010 German Football League for the 18th round (Bayer Leverkusen - Mainz) [Live CCTV5]
1.17-01:05 2009/2010 German Football League for the 18th round (Stuttgart - VfL Wolfsburg) [Live CCTV5]
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby white » Thu Jan 14, 2010 10:00 am

Amgaa wrote:Манай тоглолт байхгүй байх шиг байхын
1.16-03:30 байх ёстой
1.16-22:05 2009/2010 German Football League for the 18th round (Bayer Leverkusen - Mainz) [Live CCTV5]
1.17-01:05 2009/2010 German Football League for the 18th round (Stuttgart - VfL Wolfsburg) [Live CCTV5]



Манайх маргааш байгаа ш дээ Хофф-той
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Mon Jan 18, 2010 9:05 am

CCTV5

1.23-03:30 2009/2010 Bundesliga section 19 (SC Freiburg - Stuttgart) [Live]
1.23-22:05 2009/2010 Bundesliga section 19 (Werder Bremen - Bayern Munich) [Live]
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby Kro » Mon Jan 18, 2010 5:58 pm

Хаварын лигийн нээлт буюу 18-р тойргийн тоглолтууд:
FC Bayern - Hoffenheim - 2:0
Hannover - Hertha BSC - 0:3
Eintracht - Werder ----- 1:0
M'gladbach - Bochum---- 1:2
HSV - Freiburg-----------2:0
Bayer 04 - Mainz 05------4:2
Stuttgart - Wolfsburg-----3:1
Schalke 04 - Nürnberg----1:0
FC Köln - Dortmund-------2:3

Уг нь юм бичмээр байдаг даанч нэг ч тоглолт үзсэнгүй. Ямартай ч тэргүүлэгчид бүгд хожсон болохоор хүснэгтийн дээгүүр онц өөрчлөлт гарсангүй. Вэрдэр Эйнтрахтын талбайд бүдэрснийг эс тооцвол шүү дээ. Брэмэнчүүд намрын лигийг 2 дараалсан хожигдлоор үдсэн бол хаврыг мөн адил хожигдлоор угтаж байна. 8-н сард лиг эхлэхэд талбай дээрээ Эйнтрахтад хожигдож байсын байна. Тэрнээс хойш баахан анбийтэн цуврал хийсэн. Юмыг яаж мэдэхэв одоо ч гэсэн тэгэхийн болуу.
Бас нэг онцлог юм нь намаржингаа дампуурсан Хэрта, Штутгарт 2 хожил авцгаасан байна. Штутгарт дасгалжуулагчаа сольсноор овоо сэхэл аваад байгаа. Нэг хэсэг релегэшн баттл хийж байсан бенцийн нутгийхан бас ч гэж амьсгаа авахтайгаа болоод ирж. Уг нь ч дээгүүр л үзэх баг даа. Хэдэн сайхан залуучуудтай. Гэхдээ хэзээний томчуул чангаагаад эхэлцэн.
Харин тэд нарын орыг Ханноверчүүд авсан бололтой. Багийн ахлагчаа харамсалтайгаар алдсан тэд доошоо унах дээрээ тулаад байна.
Тойргийн хамгийн сүүлчийн тоглолт чимээгүйхэн хүснэгт өөд мацаж байгаа хар шарууд ямаан шүтээнтэй Кёльны хооронд боллоо. Хаммелсын ачаар нэгдүгээр үеийг давамгайлсан хар шарууд 2-р үед бариулаад балрангаа алдаж. Ёстой шүүгчийн шүгэлтэй уралдаал нэг юм 3-н оноогоо халаасалсан байна. Ингэснээр Клоппын цэргүүд 5 дугаар байр хүртэл дэвшээд байна.
Аа нээрээ Леверкузен улирал эхэлснээс хойш хожигдоогүй л байна. Ирэх тойрогт тосгоны багтай. Нээрээ Байерн энэ 2-ын оноолт заримдаа их сонин. Нэгнийхээ тоглосон багтай дараагийн тойрогт нь таараад байгаа. Хоюулаа ийм формтой байхад дараалж тоглож байгаа багт л хэцүү дээ.

18-р тойргийн дараагаар хүснэгт нэг иймэрхүү байдалтай харагдаж байна.
1.Bayer 04 24 38
2.Schalke 04 14 37
3.FC Bayern 21 36
4.HSV 17 34
5.Dortmund 7 33
6.Werder 15 28
7.Eintracht -1 27
8.Hoffenheim 8 25
9.Wolfsburg -2 24
10.Mainz 05 -3 24
11.M'gladbach -6 21
12.Stuttgart -5 19
13.Bochum -14 19
14.FC Köln -6 18
15.Freiburg -16 18
16.Hannover -9 17
17.Nürnberg -21 12
18.Hertha BSC -23 9
Мэргэн буучыг Кийслинг 12 гоолтой тэргүүлсэн хэвээр. Нөхөр бас болоогүй 4 гоолын дамжуулалт хийчээд байгаа.
2-р эгнээнд хар шаруудын шинэ цэрэг Баррош, Шалькегийн Кураньи 2 адилхан 9-н гоолтой нэхэж байна. Ер нь Бундэс лиг залуучууд их бэлтгэж байгаа нь харагджийна шүү.
Мэргэн буучдын жагсаалтанд Жеко, Дердюк, Кроос, Гомез гээл дан залуучууд байна.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Tue Jan 19, 2010 9:37 pm

Image
10-р сарын сүүлээс хойш хожил аваагүй Ханновер дасгалжуулагч Андреас Бергманн-г ажлаас нь халжээ. Тэд өнгөрсөн тойрогт лигийн хомоол хамж бгаа Нийслэлийн багт гэртээ 3:0-р хожигдож лигийн хүснэгтийн 16-р байрлуу унахад хүргэсэн бна. Хөөрхий Энкэ байхгүй болсоноос хойш энэ баг жинхэнэ утгараа уруудаж бна даа :sad:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby ТӨӨГӨӨ » Sat Jan 23, 2010 2:45 am

Бергманны оронд Мирко ирлээ. Мань хүн чинь угасаа л Ханноверт тоглож өсвөрийн багыг дасгалжуулж, туслах дасгалжуулагчаар хүртэл ажиллаж бсан юм бна. Мирко ч доошоо унагачихгүй байхаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Mon Jan 25, 2010 10:29 am

Бундэслигийн багуудыг бичлэгүүд бүтэн хувилбараар шүү http://peterbsandor.blogspot.com/
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Wed Jan 27, 2010 5:27 pm

CCTV5

1.30-22:05 2009/2010 Bundesliga section 20 (Bayern Munich - Mainz) [Live]
1.31-01:30 2009/2010 Bundesliga section 20 (Schalke 04 - TSG Hoffenheim) [Live]
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2009/2010

Postby Amgaa » Mon Feb 01, 2010 10:54 am

2.6-22:05 2009/2010 Bundesliga section 21 (VfL Wolfsburg - Bayern Munich)
2.7-02:00 2009/2010 Bundesliga section 21 (Borussia Dortmund - Frankfurt)
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests