***Zinedine*Zidane***

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ali bagt iluu heregtei we

Real Madrid
30
32%
National team of France
40
43%
Hoyulandn
23
25%
 
Total votes : 93

Postby meesh » Tue Feb 27, 2007 5:11 pm

З.Зидан: Үнэнийг хэлэхэд би мөрөөдсөнөөсөө ч илүү амжилтад хүрчээ

Агуу Зинедин Зидан арваад жилийн турш хөлбөмбөгийн ногоон талбайг эзэгнэхдээ ер бусын өндөр амжилт үзүүлсэн нэгэн билээ.

ДАШТ, Европын АШТ, Тив хоорондын цомын тэмцээнд түрүүлж дэлхийн болоод Европын шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч байсан франц шидтэн маань хөлбөмбөгийн түүхэнд өөрийн байр сууриа баттай эзэлж, энэ спортод арилшгүй мөрөө үлдээсэн юм.
Берлиний тэрхүү үдшээс хойш амьдралдаа шинэ хуудас нээсэн Зизу ийн ярьж байна.

-2006 он таны хувьд асар завгүй үе байсан. Тэдэн дундаас хамгийн дурсгалтайг нь нэрлэнэ үү?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ямар ч эргэлзээгүй. Биднийг аваргын төлөө тоглоно гэж хэн ч төсөөлөөгүй, энэ нь ч бидэнд улам урам зориг нэмж байлаа. Манай баг ийм амжилтад хүрсэн гэж бодохоор…
Энэ бол миний оролцох сүүлчийн тэмцээн гэдгийг ойлгож байсан болохоор үүнийгээ баяр хөөртэй дуусгахыг чармайсан ч бүтэлтэй болсонгүй. Гэвч бид бүгд тийм их зүтгэл, хатуужил, зориг гарган тоглосон нь үнэхээр гайхалтай.

-Харин хувийн амьдралд…?
-Зодог тайлснаасаа хойш их олон арга хэмжээ, үйл явдалд оролцлоо. Хөлбөмбөгтэй огт холбоогүй хүмүүстэй уулзаж ярилцсан нь тун ч сонирхолтой, сургамжтай байсан. Нобелийн энхтайвны шагналтнуудтай уулзаж, тэр ч байтугай Алжирт очиж үндэс угсаа нэгтнүүдтэйгээ хамт байж үзлээ.

-Шигшээ тоглолтыг өнөөх улаан хуудас “харлуулсан” байж болох ч таны торгуулийн цохилт гэх мэт олон чухал зүйлс болж өнгөрсөн. Тэр талаар яриач?
-Намайг торгуулийн цохилтоо хааш нь цохидогийг спорт сонирхогчид мэдэх байх. Гэвч би дэлхийн шилдэг хаалгачдын нэгний эсрэг зогсож байсан болохоор арай өөр цохилт хийх хэрэгтэйг мэдэрч байсан. Бөмбөгийг газарт тавьж байхдаа хаалганы гол руу дээш нь хөөргөн цохьё гэж шийдсэн байлаа.

-Тоглолтын хоёрдугаар үед таны мөргөсөн бөмбөгийг Буффон хаасан нь бас нэг чухал мөч байлаа?
-Яг үнэн. Хэрэв тэр бөмбөг хаалганд орсон бол бид баараггүй дэлхийн аварга болох байсан учраас түүнийг бөмбөг хаахад би орилохгүй байж чадаагүй. Цаг ч дуусч байсан, бид бүгд л ядарч байлаа. Энэ мөргөлт, Риберигийн баруун захаар орсон довтолгоо тоглолтыг бидэнд ашигтайгаар эргүүлж болох л байсан. Буффоныг сайн мэдэх тул би гутралаа түүнд илэн далангүй илэрхийлсэн л дээ. Намайг талбайгаас хөөгдөхөд л түүний сэтгэл амарсан байх, яагаад гэвэл би үлдсэн бол тоглолт, торгуулийн цохилт яаж ч дуусч болох байлаа.

-Тоглолтын төгсгөлийг та хаана үзэв?
-Хувцас солих өрөөнд ганцаараа үзсэн. Их л хэцүү байсан даа. Торгуулийн цохилт эхлэхийн өмнө би их тэвдүү сууж байлаа.

-Ихэнх үзэгчид таныг Бразилийн эсрэг маш сайн тоглосон гэж үздэг. Та энэ тоглолтод хэр бэлтгэв?
-Бразилийн эсрэг тоглох ч өөр шүү. Бид тэдний эсрэг тусгайлан бэлтгээгүй ч онцгой өрсөлдөгчид гэдгийг нь мэдэлгүй яахав. Зөвхөн надаас шалтгаалж баг маань ялаагүй, бид бүгдээрээ мундаг тоглосон. Мартагдахааргүй тоглолт. Би жирийн бус ганц хоёр зүйл хийж амжсан нь сайхан л санагддаг.

-Та нар тэмцээнийг их л адармаатай эхэлсэн?
-Тэмцээн үргэлжлэх тусам бид улам сайжирсан. Бид өөрсдөдөө итгэлгүй байснаас хэсгийн тоглолтууд их хүнд болсон юм. 2002 оны бүтэлгүйтлээс хойш хуримтлагдсан түгшүүр, дарамтыг Тогог ялсан тоглолт л тайлж өгсөн дөө. Хэсгийн тоглолтдоо сайн тоглосон хүчирхэг Испанийн багийг ялснаар бидний итгэл улам нэмэгдсэн. Бразилийн эсрэг тоглох болоход бидэнд алдах юм юу ч байхгүй болсон байлаа.

-Шигшээд шалгарна гэж та үнэхээр итгэж байв уу?
-Агуу багт байх ёстой бүхэн бидэнд бий гэдгийг мэдэж байсан. Хэрэв бие махбодийн бэлтгэл маань оргил үедээ байгаад, зөв бодол санаатай тогловол их хол явна гэж бид тэмцээний өмнө ярьж байлаа. Үнэхээр ч таамаг зөрөөгүй. Бид улам хүчирхэгжсээр, Португалийн эсрэг тоглоход яльгүй уруудсанаа эс тооцвол цаашид улам сайн тоглосон.

-Та одоо хөлбөмбөгөөс гадна амьдрах боллоо. Шилжилтийн үе ямар байна вэ?
-Өөрөө бие даан шийдвэрлээд зодог тайлсандаа баяртай байгаа. Хэрэв хэн нэгэн миний өмнөөс шийдвэр гаргаад, чи одоо явах болжээ гэсэн бол хэцүү л дээ. Цаг нь ирсэн учраас, хүссэн амжилтаа үзүүлсэн учраас би зодог тайлсан. Үнэнээ хэлэхэд мөрөөдсөнөөсөө ч илүү амжилтад хүрчээ. Одоо хааяа тоглолт үзэхэд тоглогч байсан үе минь бодогддог л юм.


-Таны хувьд өнгөрснөө дурсан бахархах сайхан цаг иржээ. Таны оргил тоглолт юу вэ?
-“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд “Ювентус”-ийн бүрэлдэхүүнд “Аякс”-ийн эсрэг хийсэн тоглолтоо үргэлж дурсдаг. Бид 4:1-ээр хожиход би хоёр гоолын дамжуулалт өгч, өөрөө нэгийг оруулсан. Тоглолтын дараа статистик харахад би их цөөн удаа бөмбөгөө алдсан байж билээ. Миний дамжуулалт болгон эзэндээ очиж байсан гэсэн үг. Тэр үдэш би үнэхээр сайн тоглосон.

-Хамгийн оргил амжилт тань?
-ДАШТ-д түрүүлсэн нь. Ямар ч тоглогч байсан ингэж л хэлнэ. Хүн болгон ийм амжилтад хүрэхгүй ч би ингэж чадсан, бүр эх орондоо аваргын титэм авсан азтай хүн.

-Хамт тоглож байсан хамгийн агуу тоглогч?
-Формондоо орсон үедээ Роналдо үнэхээр онцгой тоглогч. Түүний хийсэн зарим зүйлс намайг үнэхээр гайхашруулдаг байлаа. Олонтаа гэмтэл авч байсан болохоор түүнийг дахиж урьдынх шигээ тоглоно гэж хэлэхэд хэцүү ч ингэж чадна гэдэгт нь итгэж байна. Түүнд ер нь олон давуу тал бий. Ер нь Роналдо шиг тоглогч одоо ховор шүү.

-Таны амжилтад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн?
-Надад анх итгэсэн хүн буюу “Канн”-ы дасгалжуулагч асан эрхэм Варро. Харамсалтай нь одоо тэр хүн бидэнтэй алга. Тэрбээр намайг маш их дэмжиж, амжилтын маань зүг чигийг зааж өгсөн юм. Түүнээс хойш их олон хүн намайг түшиж, дэмжиж ирлээ.


(2007.02.05) Таван Цагираг
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9104
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby meesh » Tue Feb 27, 2007 5:16 pm

25-ны өдөр Зидан маань дахин хөлбөмбөг тоглолоо.Гэхдээ энэ тоглолт нь Вьетнамд хийсэн буяны тоглолт олсон орлогыг ДОХ-ын эсрэг байгууллагад хандивлах юм байна.ТВ-р мэдээг үзсэн чинь тоглох бас л гайхалтай техникдэж байна лээ шүү....
Үзэгчид нь бүүр тоглолт эхлэхээс 4 цагийн өмнө суудлаа эзэлсэн гэж байгаа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9104
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby a_odko » Fri Mar 02, 2007 2:23 am

Image
Хөлбөмбөгийн 2 домог, НҮБ-н хүмүүнлэгийн элч мөн 2 сайн найзууд болох Зизу Ронни 2 жил болгон Роналдо-н найзууд Зизу-н найзуудын эсрэг хэмээх хүмүүнлэгийн тоглолт зохиодог билээ. Харин Зизу-н албан ёсны сайтанд мэдээлснээр энэ жилийн тоглолт 3-19 нд Франц-н Марсель хотод болохоор болжээ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 10 » Sun Apr 01, 2007 6:27 am

Нөхөр Бексийн араас ЛА явна гэсэн шум дэгдээд байна...
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby khulgee » Sun Apr 01, 2007 10:48 am

битий яваасай, одоо амрах хэрэгтэй.Би Зизү-гээ өрөвддийн.Жоохон гүйгээд л аймар их хөлрөнө, бороонд тоглож бгаа юм шиг норцон гүйж байдаг.Одоо хөлбөмбөгийн клуб ч юмуу нэг юм нээгээсэй...
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Nomer 7 » Sun Apr 01, 2007 1:47 pm

хэхэхэхэ.Харин яваасай даа.2 лаа хєлбємбєг гэдэг спортыг мэдрvvлэххэрэгтэй дээ,
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby AzA » Sat Jun 09, 2007 4:21 pm

bid nar negen aguu toglogchiin amid gerchuud shu ... hehe zizu-giin naizuud vs roni-giin naizuud genee? yostoi sonsoogui yum bna yamar yamar humuus toglohuu ? arai michel shumahar ( hehe buruu bichev ) robbie williams ed nar guideg yum bish biz dee ? todruulaach
User avatar
AzA
 
Posts: 131
Joined: Fri Jan 19, 2007 10:36 pm

Postby zizou » Sun Jul 22, 2007 3:41 pm

Зидани одоо нэг гайгүй багт ажиллавал зүгээршд
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Re: ***Zinedine*Zidane***

Postby monhoo_ts2003 » Tue Feb 26, 2008 1:09 pm

za saykhan zidane negen setguulid yariltsaga ogson bna lee harin terbeer dahin holbombogtoo ergij irmeer bna gesen hamgiin gol asuudal bol zidana togloh uu? esvel dasgaljuulagch? gedegt l bna daa. :smile:
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: ***Zinedine*Zidane***

Postby meesh » Tue Feb 26, 2008 2:16 pm

Цаад чинь эвгүй дасгалжуулагч болж мэднэ шүү.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9104
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: ***Zinedine*Zidane***

Postby BuG » Tue Feb 26, 2008 2:52 pm

Зиданыг маш сайн дасгалжуулагч болох байх гэж бодож байна. Тоглогч байхдаа маш ухаалаг тоглолт гаргадаг байсныг бодоод үзэхэд л хангалттай. Гэхдээ тоглоно, дасгалжуулна гэдэг өөр байх л даа... Гэхдээ л Зизу-д найдаж байна
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ***Zinedine*Zidane***

Postby spain man » Tue Feb 26, 2008 3:23 pm

Манай багачуудын багт иржугаа... Калдерон Зиданыг хурдан ирэхийг хүссэн байна лээ . .. Дасгалжуулагчаасаа гадна бацаануудад техник заагаа л ... :beer
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: ***Zinedine*Zidane***

Postby zizu » Wed Feb 27, 2008 1:22 am

Зизу бол миний мэдэх хамгийн шилдэг нь....Сайн ч коуч болно бх...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: ***Zinedine*Zidane***

Postby zizou » Mon Mar 24, 2008 2:27 pm

Talbai deer Zidane-iigaa haraagui udchij odoo 1 harah yumsan...
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Re: ***Zinedine*Zidane***

Postby BuG » Mon Mar 24, 2008 2:42 pm

zizou wrote:Talbai deer Zidane-iigaa haraagui udchij odoo 1 harah yumsan...


Бичлэгийг нь үзэхгүй юу доо хө...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ***Zinedine*Zidane***

Postby zizou » Sat Apr 05, 2008 2:18 am

Bichlegiig ni 1000 uzeed nemerguishd hehe..
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Re: ***Zinedine*Zidane***

Postby Deck » Sat Apr 05, 2008 5:51 pm

Зиданыг ахиж тоглохыг л хармаар байна.
Deck
 

Re: ***Zinedine*Zidane***

Postby a_odko » Sun Apr 06, 2008 12:01 am

дараа жилийн Ронни, Зизу-н тоглолтыг л хүлээж дээ тэгүүл...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: ***Zinedine*Zidane***

Postby mick » Tue Apr 22, 2008 3:17 pm

Image
Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: ***Zinedine*Zidane***

Postby Г.Баяраа » Wed May 21, 2008 7:35 pm

Queen Park Rangers -т яг ирэх юм уу ..
:smile:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ***Zinedine*Zidane***

Postby Ortiz » Fri Dec 05, 2008 9:40 pm

Энэ миний хийсэн Зидан
Ямар байна санлаа хэлээрэй!!!
:RD
Адилхан болж уу?>
Image

Image

Image
Нээрэй нүдийг нь хийгээгүй байгаа!!!
Би дөнгөж л сурч байгаан!!! Тэгээд халзан болохоор нь хийсийн хэхэ :mrgreen:
үс хийх их хэцүү!~~~!!
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: ***Zinedine*Zidane***

Postby Цэнгүүн » Sat Dec 06, 2008 7:48 pm

:eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: ***Zinedine*Zidane***

Postby MJ » Sat Dec 06, 2008 7:53 pm

Даж л болж. Ялангуяа эхнийх н. дараагийхууд н жаахан оор харагдаад бна
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: ***Zinedine*Zidane***

Postby Maslo » Sat Dec 06, 2008 8:13 pm

Гоё болсон байна :eek:
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: ***Zinedine*Zidane***

Postby Ortiz » Sat Dec 06, 2008 10:44 pm

Баярлалаа болоо доо!!! :mrgreen:
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests