CHAMPIONS LEAGUE 2008/2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009 UEFA Champions League winner is ... ?

1. Barcelona
39
60%
2. Manchester United
26
40%
 
Total votes : 65

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Жавхлан » Sun May 31, 2009 4:03 am

Жавхлан wrote:За финал үзэхээр Ром явлаа. Буцаж ирээд зураг хөрөг оруулж, сонин сайхан бичнээ!


http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0386.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0371.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0376.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0370.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0393.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0389.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0399.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0388.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0368.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0396.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0400.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0410.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0411.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0418.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0419.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0420.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0432.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0433.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0429.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0430.jpg

http://i697.photobucket.com/albums/vv332/javkhaa_2009/DSCF0431.jpg
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Жавхлан » Sun May 31, 2009 4:07 am

Ром хот их таалагдлаа. :eek: Гайхалтай уур амьсгалтай гоё тоглолт боллоо. Завтай болохоороо Ром хүртэлх замын тэмдэглэл маягийн юм бичнээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Барнаба » Sun May 31, 2009 7:01 am

Жавхлан wrote:Ром хот их таалагдлаа. :eek: Гайхалтай уур амьсгалтай гоё тоглолт боллоо. Завтай болохоороо Ром хүртэлх замын тэмдэглэл маягийн юм бичнээ.


гоё зурагнууд байна... :eek:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby orangeman » Sun May 31, 2009 8:04 am

Ёооё энэ Жавхаад бүр аймар атаархдаг байна шд ... :mrgreen:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Жавхлан » Sun May 31, 2009 8:24 am

Танай куле-нууд нээрээ аймшигтай эмоцтой багаа жинхэнэ утгаар дэмждэг гарууд байсан. 1/3 барсикууд, 1/3 чөөгийнүүд, 1/3 над мэтийн нойтрал нөхдүүд байхад дууг нь дараад л Олимпийн стадионыг нураах гэж байна лээ. Барса барса барсаа гээд байдаг нэг дуугаа байнга дуулаастай.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Чуугий » Sun May 31, 2009 9:27 am

Жавхаад аймар атаархжийн...........гоё зурагнууд байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Бамбууш » Sun May 31, 2009 10:10 am

Жавхаа Ромын улаан дэнлүүний гудамжинд очив уу чи?
:mrgreen:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Г.Баяраа » Sun May 31, 2009 10:20 am

яая олимпикод очоод үзчих юмсан ....лайтай .... :eek:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby kayo » Sun May 31, 2009 11:29 am

Жавхлан wrote:Ром хот их таалагдлаа. :eek: Гайхалтай уур амьсгалтай гоё тоглолт боллоо. Завтай болохоороо Ром хүртэлх замын тэмдэглэл маягийн юм бичнээ.

Яаая, гоё айн, Энэ тэмдэглэлээ хурдан бичээрэй, хүлээж байяа.
kayo
Барса фэн
 
Posts: 8919
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Barcik » Sun May 31, 2009 11:50 am

Lucky bastard :mrgreen: :eek:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Sun May 31, 2009 1:43 pm

Жавхаа! :eek: Дараа жил чадвал олон хүн атаархулнаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Funky » Sun May 31, 2009 4:16 pm

javhaa :eek:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Цэнгүүн » Sun May 31, 2009 4:41 pm

Өө тасархай тасархай.Жавхлан :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Чуугий » Mon Jun 01, 2009 11:20 am

Чуугий wrote:
lordington wrote:хэн түрүүлэх бэ? энэ жил түүхэнд шинэ аврага төрчихийн биш биздээ.


энэ жил Барса болов уу гэж бодоод байгаа штээ...


мэджийсэн хүүр байна шүү би.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Должко » Mon Jun 01, 2009 12:42 pm

манай баг яладчих гэж дээ
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Чуугий » Wed Jun 10, 2009 10:03 pm

Жавхлан wrote:Ром хот их таалагдлаа. :eek: Гайхалтай уур амьсгалтай гоё тоглолт боллоо. Завтай болохоороо Ром хүртэлх замын тэмдэглэл маягийн юм бичнээ.


Жавхаа хүлээгээд л байгаа шүү..........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Жавхлан » Sun Jun 14, 2009 7:26 pm

Нэг юм бичнэ гэж байгаад зав зайнаас болоод бүр таг мартчихжээ, сорри.

Финал болохын урьд өдөр 23 насны төрсөн өдөр тохиолоо. Угаасаа ч айхтар тэмдэглэж сүйд майд болдоггүй болохоор олон юм ч бодсонгүй. Өглөө хичээл дээрээ байж байтал гар утас дугараад авга ах ярьж байна. Мэнд мэдэлцээд маргаашийн тоглолтын нэг билет байна. Чиний хичээл гайгүй бол өнөө оройдоо вагонд суугаад наашаа хүрээд ир гэж байна. Маргааш, нөгөөдөр 2 нь хичээлтэй байсан ч гэсэн ийм сайхан юмыг яаж алдах билээ, шууд л тэгье яваад очъё гэв. Ингээд цагаа харан яаран байж хичээлээ дуусгаад вокзал руу жирийлээ. Цагийг нь тулгаад авч байгаа болохоор вагоны билет нилээн л үнэтэй туслаа. За яахав финал үзэх гэж байхад энэ зэргийн юм байх гэж бодоод авчихлаа.

Яаран сандран гэртээ ирж ойр зуурын авч явах юмаа бэлдэж аваад орой 9 цагаас Мюнхенээс шөнийн галт тэргээр Ром хотыг зорилоо. Купендээ 6 ортой байсан ч аз болж дүүрэн хүнтэй явсангүй. Гэхдээ л угийн агааржуулалт муутай болохоор хамар битүүрээд унтаж чадахүй байв. Доод талын орон дээр надтайгаа адил унтаж чадахгүй хэвтэж байсан итали залуутай вагоны ресторан орж жоохон буу халав. Ядаж байхад зам нилээн хол бараг л 12 цаг явах болохоор жоохон нойр авъя гэж бодоод буцаад купендээ орж хэвтлээ.

Ингээд өглөө 9 цагт Рома Термини нэртэй галт тэрэгний төв буудал дээр нь буулаа. Ром хот 4 сая гаруй хүн амтай, дээрээс нь өдөрт л бараг сая орчим жуулчин орж гарч байдаг том хот болохоор вокзал нь ч гэсэн их бужигнасан газар юм. Гарч ирээд очих буудлынхаа хаягийг үзүүлж нэг таксинд суулаа. Жолооч залуу бид 2 муухан англи хэлээр халтар мултар ойр зуурын юм ярьсаар буудлын гадаа ирлээ. Мань хүн ойрхон газар явчихаад 30 eвро нэхдэг юм даа. Анх удаа энд ирж байгаа гэж мэдээд манийгаа хулхидах гэж байна даа гэж бодсон ч нэгэнт хүргүүлээд ирчихсэн болохоор өгөхгүй гээд гүрийгээд байж чадсангүй. Италийг хулгайч ихтэй гэж сонсож байсан ч дөнгөж буугаад л мэдрэх юм гэж яаж мэдэх вэ дээ.

Ахтайгаа уулзаж аваад буудлын гадна эгнэн зогссон олон автобусны нэгэнд орж суулаа. Орой 8.45-т тоглолттой болохоор тэр болтол гадуур дагуулж явж юм үзүүлэх юм байх. Баахан л ногоон поло өмссөн хужаанууд тэрүүгээр л нэг. Учрыг нь асуутал Хайнекен корпораци албан ёсны гэрээт борлуулагчиддаа оройны тоглолтыг үзүүлж байнаа юм гэнэ. Би гэдэг хүн одоо болтол учрыг нь мэдэхгүй л явж байв шд.

Ингээд хүнээ суулгаж аваад автобус ч хөдөллөө. Ромын гудамжнууд их л умгар давчуу бөгөөд шигтгэж суулгасан чулуун зам ихтэй. Германд хүмүүс урин дулаан цагаар дугуй их унадаг болохоор энд ч гэсэн адил байх гэж бодож байтал үгүй юм. Хаа сайгүй л шинэ хуучин янз бүрийн мопед дүүрэн байх. Замын хөдөлгөөний хувьд манайтай их төстэй санагдсан, ер нь жоохон замбараагүй талдаа. Гэхдээ авууштай нь хоорондоо зохицоод шүргэлцчихгүйхэн шиг яваад байх бололтой юм.

Бараг л музеи шиг байшин, гудамжийг нь харж явсаар нөгөө алдартай Сан Петерсдом гэдэг дээр нь ирлээ. Үүдэн дээр нь метал илрүүлэгчээр шалгуулаад л Ватикан гэдэг улс руу нь ороод явчихлаа. Колизеогийн чулуугаар барьсан гэх энэ жижиг ''улс'' дотор нь жуулчид гэж дүүрэн, тээр цаана нэг жижигхэн цагаан цэг харагдаж байна. Тэр нь нөгөө Ромын хамба лам нь бололтой. Хажуугийн том дэлгэцээр нь л харж байж мэдлээ. Өдрийн цаг байсан болохоор уншлагаа л хийж байсан нь тэр бололтой. Мань хүн ч уг нь манай бавариас гаралтай л даа.

Зураг хөрөг авхуулж тэрүүгээр нилээн нааш цааш явж байгаад автобусандаа суугаад Ром хотын бэлэг тэмдэг болсон Колизео руу нь явлаа. Амфитеатрын гадаа нь хаа сайгүй л Барса, Манчестерын хөгжөөн дэмжигчид дүүрэн, дуугаа дуулж багаа дэмжицгээсээр л. Тэр хавиар алхаж явтал ЧЛ-ийн цомыг шилэн хоргонд хийгээд тавьчихсан хүмүүс оочерлоод зургаа авхуулж байгаа харагдав. Гэхдээ оочер нь бараг 100 метр, тэгээд ч халуун нар айхтар шарж байсан болохоор хажуугаас нь ганц нэг зураг дарж аваад л явлаа. Колизеог ойртоод харвал төмрөөр рам зангидаж нурахаас нь сэргийлсэн харагдана. Шөнийн цагт дотроос нь гэрэлтүүлсэн үед харвал их гоё харагддаг гэсэн. Тэр хавиар хаа сайгүй л энэтхэгүүд дурсгалын эд зүйлс зарж байх юм. Хараад байх нь хар бор ажлыг эд нар л хийдэг бололтой юм.

/гарах болчихлоо, үргэлжлэлийг нь удахгүй оруулнаа/
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby chukcha2002 » Sun Jun 14, 2009 9:15 pm

зураг нэмбэл бүр гоё шүү, Жавхаа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Цоомоо » Sun Jun 14, 2009 9:27 pm

Харин тийн. Завандаа зураг хийгээрэй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Жавхлан » Mon Jun 15, 2009 7:48 am

Халуунд нозоорсон амьтан нэг юм олж идчихээд буудал руу очиж усанд орж хувцасаа солиод цэнгэлдэх рүү гарлаа. Тоглолт эхлэхэд 4 дутуу байсан ч эртхэн очих ёстой юм гэнэ. Учир нь эхлээд нэг хүлээн авалт маягийн юм болох юм байх. Олимпийн цэнгэлдэх хүрээлэн нь хотын төвөөсөө овоо зайтай юм. Урт гүүрээр гараад цагаан төмөр дээвэртэй цэнгэлдэхийн ойролцоо ирж зогслоо. Олимпийн таван цагираг бүхий цэнгэлдэхийн хажуугийн бор хүрэн байшингууд нь манай төв цэнгэлдэхтэй төстэй юм шиг санагдсан. Хүнээс сонсох нь спортын сургууль юм гэнэ.
Газарт жижигхэн гантиг чулууг ширхэг ширхэгээр нь шигтэн суулгаж эртний олимпийн төрлүүдийг дүрсэлсэн их л уран чамин хийцтэй харагдана. Цэнгэлдэхийг тойруулан тарьсан өндөр моднуудыг тайрч янзлан, хаа сайгүй ЧЛ-ийн финалын тоглолтын эмблем бүхий туг далбааг өлгөсөн байв.

Ингээд цагаан төмөр хашааны гадна очиж дараалалд зогсож билетээ үзүүлээд гартаа ногоон, шар 2 тууз зүүлгэж аваад цааш нэвтэрлээ. Уртаа гээчийн улаан хивс дэвсэж 2 талаар нь эртний Ромын эзэнт гүрний цэргийн хуяга дуулга бүхий хөрслөг бор эрчүүд эгнэн жагссан байлаа. Сүртэй л харагддаг юм билээ. Холгүйхэн зассан 2 залгаа том цагаан асар луу гаран дахь туузаа үзүүлээд орвоо. Арай эрт ирчихсэн болоод ч тэрүү хүн дүүрч амжаагүй байв. Тэрүүгээр энүүгээр явж хоол унд буудаад, нэг газар олж суугаад 2 багийн хэсгийн тоглолтын тоймуудыг нилээн удаан үзлээ. Энэ хооронд тэр хавиар янз бүрийн хүмүүс их дүүрсэн байв. Аргачгүй биз, 120 гаруй орны 1000 гаруй хүмүүс энэ шугамаар үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс цугласан болохоор. Гадуур дотуур жаал тэнэлээ. Энэ италичууд юмханаар аятайхан юм бүтээх юм даа. Хэдэн контайнер нийлүүлээд ийм юм хийчихдэг гэж л гайхаж явлаа. Ингэж явтал нөгөө өдрийн ''од'' болоод байсан цом чинь тэрүүхэн тэнд хорго энэ тэргүй байж байдаг байгаа. Нэг их хүмүүс ч оочерлосон юм алга. Тэгэхээр хажууд нь зогсож байгаад зургаа авхуулчихлаа. Харин хүрч болохгүй гэнээ. Тэгээгүй бол толгой дээрээ өргөж байгаад патиараа татуулах байв шд :)

Цаг агаар дулаан, үл мэдэг чийглэг үнэхээр сайхан байлаа. Итали орон угаасаа ийм сайхан юмуу эсвэл ийм үед нь хүрээд ирвүү бүү мэд. Хоол унд, цаг агаар, охид хүүхнүүд нь ч гэсэн юун герман.
За тэгээд өдөржин хүлээсэн 20 цаг минь ч боллоо. Тэндээс аажуухан гэлдэрсээр стадион руугаа орвоо. Үүдэнд нь байрлуулсан төмөр хаалганд билетээ уншуулаад цааш ороод явчихлаа. Стадионы хувьд нилээн дээр баригдсан болоод ч тэрүү бага зэрэг гандаж муудсан л юм. Манай Мюнхены олимпийн стадион шиг л санагдлаа. Дотор ороод хартал бас л сүрлэг юмаа. Аз болж миний суудал гайгүй урдуур юм. Ер нь бол яг камерын эсрэг талд, зурагчидын дээхнэ суулаа.

2 багийнхан ээлжлэн гарч ирж бие халаалтаа хийсээр л. Зүүн талд Барсагийн фенүүд, баруун талд МанЮ-ийнхан. Уур амьсгал ч айхтар байноо. Өмнө нь англичуудыг л дэлхийн хамгийн доргио багаа дэмждэг хүмүүс байх гэж бодож байсан минь эндүүрэл байжээ. Энэ каталончууд чинь яасан ч айхтар юм, бүү үзэгд. Дуу шуу нь хуучин цэнгэлдэхийг нураах шинжтэй. Дээр нь ЧЛ-ийн нөгөө ая яваад л. 2 жилийн өмнө Аллианздаа Интер-Баерны ЧЛ-ийн хэсгийн тоглолт үзэж байсан юм. Тэрэнтэй бол харьцуулалтгүй л юм байна.
Ганц хоёр зураг дарж суутал тоглолтын нээлт ч эхэллээ. Баахан ногоон, хар, улаан хосолсон хувцастай хүүхнүүд гарч ирээд бүжиглэж бүжиглэж дууслаа. Миний хувьд дотроо битүүхэн МанЮ-г дэмжиж суулаа. Хэдийгээр аль нэгнийх нь фэн биш ч гэсэн нэгийг нь дэмжихгүй бол тоглолт үзсэн болохгүй гэж бодоод тэр. Дээр нь Барса манай Баерныг аймшигтай хожсон болохоор нөгөө талаар дургүй байв.

За ингээд олон мянган хөлбөмбөг сонирхогчидын удаан хүлээсэн шувтаргын тоглолт эхэллээ. Тоглолт эхлээд удалгүй Роналдо хаалттай цохилтоос нэг сайхан юм алдаахав. 10 дахь минутад Эт'О-ийн оруулсан гоолыг үнэндээ харж амжсангүй. Нүдний хурд гүйцсэнгүй гэхүү дээ. Дээр байрлуулсан дэлгэцээр л дахин нарийн харлаа. Урам ер нь хугарлаа. Гэхдээ ч хэн илүү тоглож байгаа нь л гоол хийсэн л дээ. За даа тэгээд манайхан ч тоглолтын тоймыг бичсэн болохоор юм болгоныг давтаад юу хийхэв.

Барсагийн фэнүүд баярласаар л, Манчестрынхан харин нэг нам жим болчихлоо. Уг нь одоо л багаа дэмжмээр юм гэсэн бодол төрөн сууж байв. Миний ойролцоо суусан хэдэн синга нар маньтайгаа адил МанЮ-г л дэмжээд байх шиг. Харин хойхно суусан нэг эгч гуай каталон бололтой дууг нь дагаж дуулаад ганцаархнаа их л сүртэй багаа дэмжиж байна. Тэр хавь бол ер нь нойтрал хүмүүс л сууж байсан газар л даа.

Ингээд эхний гоолоос хойш жоохон урам хугарсан байдалтай, цаг байна гэж бодохоор найдлага тавьж л суув. Гэхдээ л чөөгийнүүдийн довтолгоо нэг л явдаггүй ээ. Хажууханд суух 2 англи өвгөн багийнхаа довтолгоог бүтэлгүйтэх бүрт чанга чанга дуу алдан сууцгаана. Зүүн жигүүр дэх Барселонагийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн дуу улам чангарсаар л. Нэг иймэрхүү дүр зурагтай хүлээлтийн байдалтай суусаар байтал эхний хагас ч дууслаа.

Гарч ганц аяга алкохолгүй пиво ч болтугай авмаар байдаг. Ах хажууд байхад намбай байхгүй бол болохгүй л дээ хэхэ. Энүүгээр тэрүүгээр хүн амьтан харж, хэдэн зураг дарж байтал юу юугүй л 2-р хагас эхлэх болчихлоо. Юу ч гэсэн тэнцчихвэл 11 ч цохих юм билүү хэмээн дотроо найдаж л байв. Тоглолт ч үргэлжиллээ. Байдал харин яг л хэвээрээ ганц нэг гайгүй момент гарсныг эс тооцвол Барса давуу байдалтай тоглосон хэвээрээ л. Тэвэз, Бербатов 2-оо нэгийг нь анхнаас нь гаргаад нөгөөг нь эртхэн сэлгээгээр оруулахгүй гэсэн юм бодож суулаа.

Каталоны багийнхан ч нөгөө алдарт богино пасс, хурдтай довтолгоороо аюул тарьчих шахаад л. Ингэж байтал яг доор нүдний урд Шавигийн өгсөн дамжуулалтыг Мэсси ямар гайхталтай мөргөвөө. Энэ удаад яаж гоол орохыг нь тодорхой харж чадлаа. Баярласан барсикуудын давалгаанд стадион жинхэнэ доргиж байв. Зарим нэг нь аль хэдийн баяраа тэмдэглээд эхэлчихлээ. Хэдий 20 минут үлдсэн ч чөтгөрүүд аюул тарьж чадахгүй нь олон хүнд тодорхой санагдаж эхэлсэн байх л даа. Роналдо л ганцаараа зүтгээд байх, бусдаар бол үнэндээ гийгүүлэх юм ховор байсан болохоор би ч дотроо хожигдолтой нь эвлэрч суулаа.

Үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн хэдэн минут эхлэхэд Барсагийн фэнүүд дохионы гал хэд хэдийг асаачихсан баяраа тэмдэглэж эхэллээ. Тэдний хувьд секунд болгон минут шиг санагдаж байсан биз. Ингээд шүүгч шүглээ үлээж ЧЛ-ийн энэ жилийн аварга, цомын эзнээр Каталоны алдарт клуб Барселона тодорлоо. Хэн сайн тоглосон нь л түрүүлсэн шударга тоглолт болж өндөрлөлөө.

Түрүүлсэн багийнхан талбай дээр баяраа тэмдэглэж, хожигдсон хэд нь урвайсан царайтай тэрүүгээр алхах дүр зураг харагдана. Чанх урд талд зассан шагналын тавцан руу эхлээд МанЮ-ийнхан дараа нь Барса-ийнхан ээлжлэн алхаж медалиа зүүцгээлээ. Хамгийн сүүлд Пуёол медиалаа зүүж цомоо өргөлөө. Урьд нь зурагтаар л харж байсан энэ алтан мөчийг хажуугаас нь харах үгээр дүрслэх аргагүй сайхан байлаа.

Түрүүлсэн багийнхан ч хөгжөөн дэмжигч нартайгаа үргэлжлүүлэн баяраа тэмдэглэсээр үлдэж би ч аажуу тайван цэнгэлдэхийг орхилоо. Гадаа хаа сайгүй л баярласан хүмүүс. Арай хийж автобусаа олж суугаад бөглөрөөнд гацсаар тэндээс холдов. Ингээд буудалдаа очиж амраад, дахин 2 хоног Ром хотыг үзэж сонирхоод вагондоо сууж гэрийн зүг жолоо заллаа. Итали орон, Ром хот их таалагдлаа. Цаг завтайсан бол дахиад хэд хоночихмоор л байв.
Баяртай Итали орон, Ром хот.


/Үзсэн харсан зүйлээ чадан ядан бичих гэж оролдлоо. Таалагдаагүй бол уучлана биз ээ/
Last edited by Жавхлан on Wed Jun 17, 2009 4:55 am, edited 1 time in total.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby kayo » Mon Jun 15, 2009 10:11 am

Гоё байна шүү, хэдэн зураг оруулаарай
kayo
Барса фэн
 
Posts: 8919
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Жавхлан » Wed Jun 17, 2009 8:47 am

★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Barcik » Thu Jun 18, 2009 1:42 pm

Тасархай тасархай. Атаархаж байна. :eek:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Forza Juve » Wed Jun 24, 2009 9:17 am

Ирэх улирлын АЛ-д оролцох багууд нийт бүртгүүлэх 25 тоглогчийн хамгийн багадаа 8 нь тухайн улсын тамирчид байх нь ээ. Энэ нь нөгөө УЕФА-гийн 6+5 гэсэн зарчим руу яваад л, шаардлагаа чангатгаад байгаагын нэг хэлбэр юм. Нутгын тамирчин муутай Интэр, Арсенал гээд багууд тэгэхээр баахан залуучуудын багын бацаануудаа бүртгүүлээд л хэрэгтэй 17-хон тоглогчтой ирэх жил тэмцэлдэх нь байна шдээ. Нэлээд өрсөлдөх чадвар суларах нь ээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby haka » Fri Jun 26, 2009 7:07 pm

Champions League 2009-10 эхэллээ дээ.
Хамгийн эхний тоглолтууд дараах байдлаар явагдах нь
Hibernians - Mogren 30/06 » 08/07 »
SP Tre Fiori - Sant Julià 01/07 » 07/07 »

7.14-с Second qualifying round эхлэнэ.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: FaceBook [Linkcheck] and 5 guests