NBA Playoff 2008

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: NBA Playoff 2008

Postby Yes Man » Wed Jun 18, 2008 2:49 pm

Image
За энэ улиралын,2007-2008 оны НБЭгийн ПОын төгсгөл Финалын тоглолтонд шалгарч үлдсэн Зүүний Бостон Селтикс баг 6 тоглолтоор барууны аварга болсон Лос Анжлес Лэйкирсийг талбай дээрээ Банк Норт Гарденд хуран цугласан 18,624 мянган үзэгч,твээр ширтэнэ суугаа хэдэн мянган,нэтээр сонсож суугаа хэдэн сая хүмүүсийн өмнө 131-92оор итгэл төгс ялалт байгуулав.
тоглолтыг би бээр Виржиниа мужын Монголчууд олноор оршин суудаг Арлингтон хотын спорт бааранд хэдэн Монголчуудтай хамт үзсэн бөгөөд манайхан ихэнхдээ Лэйкирсийг дэмжиж байлаа.Гэвч хүслээр болдоггүй хорвоо гэдгээр КГ,ПП,РА гурвыг нэг багт багтааж чадсан Бостон Селтикс тоглолтыг тэргүүлж явсаар 39 онооны зөрүүтэйгээр хожиж Коби ба түүний нөхөдийг гэрт нь хариулж дөнгөлөө.
Үнэхээр идэвхтэй,хамгаалалт хүчтэй байсаны дээр цуглуулж авсан одууд болох ПП нь найруулж,РА нь гурваас чулуудаад,КГ нь самбар доор азаргалаад байсаны хүчинд ийнхүү хүчтэй өрсөлдөгчөө торох юмгүй хожиж 2007-2008 оны ДЭЛХИЙН АВАРГА баг боллоо.Хамгийн сүүлд 86 оны аварга болж байсан Бостончууд энэ жилтэйгээ нийлээд 17 дахь аваргын цомоо авсан нь НБЭд цоо шинэ рекорд болж үлдлээ.
Тоглолтын сүүлд ФИНАЛЫН МВП гардуулах ёслол болсон бөгөөд энэ удаагын азтанаар 31 настай,НБЭд 10 дахь жилдээ тоглож байгаа Пол Пирс 21.8 оноо ФИНАЛД дунджилж байсанаар энэ ФИНАЛЫН хамгийн үнэ цэнэтэй тоглогчын шагналыг гардаж авчээ.
Ийнхүү 22 жилийн дараа НОГООНУУД дахин гэртээ цом заллаа.

Кевин Гарнэтт багаа тэргүүлж 26 оноо,14 самбар авсан бол түүний адил нэг зорилгын төлөө Бостонд ирсэн Рэй Аллен 26 оноо түүж гурваас 7 удаа чулуу болгосоноор ФИНАЛд их гурвалсан амжилттай тэнцсэн байна.Багын ахлагч Пол Пирс 17 оноо авч 10 оновчтой дамжуулалт хийсэн.Багын онцгой ялалтанд үүрэг гүйцэтгэсэн хүн бол Ражон Рондо байлаа.6.0 фүүт буюу 183 см өндөртэй энэхүү холбогч туршлага бага боловч шийдвэрлэх үед идэвхтэй тоглож 21 оноо,7 самбар,8 дамжуулалт,6 булаалт хийсэн бол нөөцөөс Жэймс Поси 11 оноо авахдаа нэг ч шидэлт алдаагүй байна.
Харин хожигдсон багын лидер Коби 22 оноо авчээ.
Бодсон бодолоо хэлэхэд Кобиг лидер болох арганд бүрэн суралцаагүй байна даа.яг шийдвэрлэх үед лидер хүний үүрэг багын 50% ийг авч гардаг.ПОд сайн байсан тавиас дээш хувьтай шидэж 25аас доош оноог бараг аваагүй.Гэтэл Финалд гарч ирээд л 35% тай довтолгоо хийж,17,22 оноо гэх мэтчилэн тун хангалтгүй тоглолт үзүүллээ.Үнэхээр өөрийнхөө тоглолтыг гаргаж чадсангүй ээ.
Гарнэттийг сүүлд уйлж байхыг хараад өөрийн эрхгүй л сонин болж байналээ,дагаад баярлах шиг.
Yes Man
 

Re: NBA Playoff 2008

Postby freez » Thu Jun 19, 2008 2:23 am

Финалын цувралын сүүлчийн 6 дахь тоглолтыг манай сайт руу орж татаж авч үзнэ үү. (Цувралын бүх тоглолт одоо байгаа эртхэн татаж авахгүй бол share.gogo.mn дээр тавьсан болохоор устах магадлал бий шүү)
www.sunny.mn руу ороод татаад аваарай.
User avatar
freez
 
Posts: 53
Joined: Mon Dec 04, 2006 4:05 pm

Re: NBA Playoff 2008

Postby Жавхлан » Thu Jun 19, 2008 10:53 pm

За ингээд плеиофф дуусч Бостоны гурвал аваргалдаг юм байжээ. Баяр хүргэе!!!
Манайх талбайдаа хусуулаад л миний хувьд бүх зүйл тодорхой болсон болохоор сүүлийн 2 тоглолтыг харсанчгүй. 4 дэх тоглолтонд хожчихсон бол байдал өөр л байх байлаа Гэхдээ манайхан өнөөгийн бүрэлдэхүүнээр Бостоныг буулгаж авч арай л барахгүй байсан. Энэ зун фрий болох гаруудтайгаа гэрээгээ сунгаад ирэх намар Байнем эдгэчихээр өөр болоод явчихнаа. Манайх одоо фаворитуудын нэг болсон болохоор бөгж зүүчих гэсэн хөгшин гарууд манайд ганц нэгээр тогтохгүй ирж болох талтай. Энэ зун сайн хүчээ сэлбэж байгаад дахиад аваргын төлөө зүгтгэнээ. Нас байна, чадвар байна. Тэгээд Коби байхад болж л таараа. Гэснээс Кобигоор бахархаж байна шүү. Нуулгүй хэлэхэд би хүртэл дотроо Леикерсыг энэ жил ийм хол явна гэж бодоочгүй байсан. Өөр олон ч хүн надтай адил бодолтой байсан биз. Гэтэл мань хүн зүгээр ч нэг МВП аваагүй гэдгээ нотолж уэстын 3 шилдэг багийг дараалан буулгаж авч аваргын төлөө зүтгүүлж чадлаа. Түүнд эрүүл байвал ийм формтой тоглох 3-4 жил байна. Хамгийн гол нь бүрэлдэхүүнээ л хадгалах хэрэгтэй. Одоо бүгдээрээ сайхан амарч гүнзгий амьсгаа авч байгаад оргил өөд хамтдаа дахиад авирнаа. Түр баяртай Леикерс...
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: NBA Playoff 2008

Postby 1220 » Fri Jun 20, 2008 9:44 am

НБА сайхан болж өнгөрлөө. Бүхний эцэст Бостон түрүүллээ. Аргагүй гурван супер од тоглосон доо. Эцсийн эцэст НБА-г сонирхолтой болгосон Лейкерсчүүд тэр дундаа Андрей Байнумд баярлалаа. ТД тэргүүлсэн манай Спэрзчүүд ахиад нэг шинэ оргил өөд мацах болноо. Гарах ч байх
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: NBA Playoff 2008

Postby Cornerback » Tue Jun 24, 2008 4:13 pm

KG, Ray Ray, PP34 nar bogjtei bolson ni saihan hereg, yag ter 6 dahi togloltiin daraa Pilsner Urquell uuj temdeglej bilee lol :mrgreen:
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Previous

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron