Page 1 of 1

Playoff-2008 in MBA

PostPosted: Wed Apr 09, 2008 8:52 am
by Senior expert
Playoff-2008 in MBA

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Wed Apr 09, 2008 9:16 am
by Senior expert
Монголын сагсан бөмбөгийн холбооны Сэнгүр лигийн аварга шалгаруулах тэмцээний плэйоффийн тоглолтууд 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Спортын төв ордонд эхэллээ.
Эхний тоглолт ШУТИС-Мобикомын Акулууд болон ХАЛЛЕЛУЯА багуудын хооронд болж 63-54 харьцаагаар Акулууд хожлоо. Үзээгүй учираас тойм бичиж чадсангүй ээ. ХАЛЛЕЛУЯА 1 оноо илүү байж байгаад Сэдээ 5 алдаа болж суугаад л хожигдсон сураг байна.

Дараагийн тоглолт ХҮДС- Таван толгой трансын Ёлууд болон ХАСЫН ХҮЛГҮҮД багын тоглолт. Үзэгчдийг уулга алдуудсан, жинхэнэ гал гарсан сайхан тоглолт боллоо... 2р үеээс эхлэн үзсэнээ бичие. 1 үе дээр Ёлуудын Мөнхболд 3 алдаа аваад суучихсан байсан бөгөөд ХҮЛГҮҮДын хурдан довтолгоо ээлж дараалан амжилттай болж 10 оноогоор илүү явж байлаа. Дандийгийн таслалт, Золоогийн шидэлт, Сайнаагын оролт гээд л үнэхээр илүү байсан. Харин Ёлуудын холын мэргэн буучдын хараа нь жаахан мурийсан бололтой байгаа нэг л сайн онож явахгүй байсаар 3 үеийн дунд хэсэгт 51-34 харьцаагаар илт давамгай ХҮЛГҮҮД хошуучилж байхад Ёлуудын Цэвэлээгийн 3 удаагийн дараалсан, Мөнхболдын 1 удаагийн 3 онооны довтолгоо дараалан амжилттай болж тооны харьцаа 3 онооны зөрөөтэй болон ирж чадлаа. Хүлгүүд их тайвширсан байсан бололтой нэг тайм авч байж тоглолт нь сэргэж байлаа. Тэгээд цаг дуусахад Хүлгүүд хожиж чадлаа. Баяр хүргэе. Ёлуудын дасгалжуулагч Цэвэрбал шүүгчийн биед хүрсэн гэж ХҮЛГҮҮДын Мөнхбаатарыг зүй бус авир гаргасан гэж Техникын алдаагаар торгосон. Миний харсанаар Мөнхбаатартай маргасан нөхрийг л баашилсан гэж Техник өгмөөр харагдаж байлаа. Надад угаасанн Хүлгүүдийн дасгалжуулагч таалагддаггүй бөгөөд худлаа хашгирахаас өөр юм чаддаггүй юм шиг харагдаад байдаг юм аа. Харин Хүлгүүд багыг маш сайн дэмжиж ирсэн шүү. Хүлгүүдэд цагын мэдрэмж их тааруу юм шигээ. 24 секунд нь дуусах гэж байхад шидэхгүй байх юм аа.


Бусад үзсэн хүмүүс тоймоо нэмээрээ дээ.

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Wed Apr 09, 2008 10:17 am
by orgilooo
Ёлууд хожигддог нь харамсалтай л байна. Гэхдээ яахав ээ. Нар эрт байна. Дараагийн тоглолт ч жинхэнэ алаан болох нь дээ. 5 дахид байхаа заавал очиж үзнээ.

Мөнхбаатар бол угаасаа л заваан тоглолттой, хамгаалалт гэж барилдаж байгаа юм шиг л байдаг сонин нөхөр байгаа юм.

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Wed Apr 09, 2008 10:52 am
by cooLege
Би үзэж амжаагүй ямар ч л байсан Сэдээ шүүгч зодсон сурагтай, Ёлууд хожигддог муу байна шүү, Сайнаа эхний үе дээр жинхэнэ иргэсэн юм бишүү?

Баасан гарагт зав гаргаж байгаад очиж үзнээ!

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Sat Apr 12, 2008 5:11 pm
by Senior expert
Монголд Сагсан бөмбөгийн Холбоо гэж байгаад хэрэг алга аа. Арай ч дээ. Цэвэрбалын өөдөөс юм хэлэх хүн алга байна гэж үү. Үзэгчдээ хүндэтгэхгүй, дээрээс нь тоглолт нь болж байгаа багаа алаад хаялаа.

2008 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн тоглолтонд ХҮДС- Таван толгой трансын Ёлууд болон ХАСЫН ХҮЛГҮҮД багын тоглолтоор эхэллээ. Багууд ээлжлэн оноо авч явж байгаад 3 үе дуусахад 3,10 дутуу, оноо 34-30 харьцаатай Хүлгүүд үл мэдэг хошуучилж байхад Ёлууд багын дасгалжуулагч Цэвэрбал шүүгч согтуу байна гэсэн үндэслэлээр тоглолтыг зогсоолоо. За тэгээд бүтэн цаг хагас суусаны эцэст тоглоод Хасын хүлгүүд бут нэргэлээ. Цэвэлээгээ суулгасан Ёлуудаас юу ч харагдсангүй ээ. Энгээд тоглолт 2-0

Дараагын тоглолт ШУТИС-Мобикомын Акулууд болон ХАЛЛЕЛУЯА багуудын хооронд болж ХАЛЛЕЛУЯА баг хожсон гэсэн.

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Mon Apr 14, 2008 10:34 am
by chukcha2002
Тэр орой ч балай юм болсон. Дараа нь харин Халлелуяа гоё тоглосон.

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Mon Apr 14, 2008 2:52 pm
by orgilooo
Ямар нэгэн үндэслэл байсан л болоод Цэвэрээ тэгэж байгаа байх... Цаадах чинь бас тийм муухай гар биш байх аа

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Tue Apr 15, 2008 6:45 pm
by orgilooo
Temtseenee uzeh geed arai garch amjaagui humuust:

Unuudur Sengur Leage-iin toglolt bolohgui yum baina. Say ochij shatchaad irlee. Ene baasan garagt bolno gene shuu. Ard tumeen!

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Wed Apr 16, 2008 1:17 pm
by SAVAGE
Түрүүлж 3 хожсон нь цааш шалгарах билүү... Ёл ч одоо 3 дарааллаж хожно гэдэг хэцүү л дээ...
Халлалуяа Сэдээгүй тоглооод Акулыг хожсон... Парк багш сайн юмаа... Тэдний Сээгий гээд бацаан үнэндээ хурдан юмаа... Тоглолтын төгсгөлд Хуягаа 4 торгуулийн шидэлтээ алдаж баг алах шахсан... Шүүгч бас Акулын талд онцгүй шийдвэр гаргасан л даа...

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Thu Apr 17, 2008 9:26 am
by cooLege
Хасын хүлэгүүдэд бараг л гарах байх л даа, харин ТИС Халле 2ын хэн нь гарахыг хэлж мэдэхгүй байна, шүүгч нар яаж ч тэнэгтэж мэднэ, Жажа согтуу, Камбож гэж манайхан хочилдог гэзэгтэй нөхөр хүнд зодуулсан гэсэн тэхээр шүүчхээр амьтан олдохгүй байгаа сурагтай.

Би хувьдаа Ёлуудыг дэмжиж байгаа. Энэ тав дахь өдөр цус гарсан тоглолт болно доо,

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Thu Apr 17, 2008 11:46 am
by Батгэрэл
Sagsan bombogiin holboo udirdlaguudaa shinechlehgui bol yavahgui e. Yamar ch shiidver gargah chadvargui tegeed uzegchdee ogt hundlehgui buduuleg. Manai uzegchid ch gsn tseverlegch yamar buruutain hamag hogoo shideed l.. Er n holboonii udirdlaguudaa solih heregtei g jbodoj bn. Yas yuman deer jaja ugaasaa dandaa l uutsan bdag shd Tsevreegiin hamar anh udaa yum unertdeg bolsiin bhaa

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Tue Apr 22, 2008 9:03 am
by cooLege
Ёлууд Хас-д 3-0 дүүлсэн тул одоо хүрлийн төлөө хэнтэй тоглохоо хүлээгээд сууж байгаа.

Өнөө орой Халле - ШУТИС 2, 4 дэх тоглолтоо хийнээ гэж... харьцаа 2-1 байгаа.

Оройны тоглолтыг очиж харнаа

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Tue Apr 22, 2008 12:07 pm
by orgilooo
Uzej ireed bicheerei.

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Tue Apr 22, 2008 1:41 pm
by Senior expert
тэгээд бичээрэй. би монголд байхдаа бичдэг байлаа . хол болсон чинь бичих хүнгүй болох юм аа

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Thu Apr 24, 2008 4:07 pm
by meesh
За ямар ч байсан 29 нд ШУТИС - Халл гэсэн тоглолт явагдана харьцаа 2-1 р давамгайлж байгаа....Сүүлийн тоглолт нилээн ширүүн өрсөлдсөн Одгийг хааж чадахгүй байгаа эхний үеүд дээр Одгий ихэнх оноог авсан дараань онооны харьцааг нилээн дөхүүлсэн энэ тоглолт дээр нөгөө шиддэг хүү Доржоо муу тоглосон бараг хийгээгүй ганц холын зайн шидэлт амжилттай болгосон......ТИС-с сүүлд сэлгээгээр орж ирсэн Жавхлантөр тэг өдөр одтой байж бариулж байсан оноог буцааж
тасалснаар хожил авсаан.....

Нөгөө нэг тоглолт эхний үед Даваа Цэвлээ 2ын шидэлтүүд амжилттай болсноор оноогоор давуутай явж байсан боловч бариулж улмаар Золоогийн ээлж дараалсан болон Сайнаагийн самбар доороос довтолсон довтолгоонууд амжилттай болсноор илүү гарч ялсан мөн Дандиг дурьдахгүй байх аргагүй үнэхээр бужигнуулсан......Цэврээ ер эвлэрсэн байдалтай хайнга хандаж байна лээ бариулаад эхлэхэд нь тайм энэ тэр ч авахгүй....Ерөнхийдөө төвдөө хааж чадахгүй алуулж байна лээ Санчир маш муу тоглосон гэмтлээс эргэж ирсэн Пүүжээ ч гэсэн ямар формгүй байгаа бололтой....
Сүүлд гарах гэж байхад Цэврээ нөгөө хэдээ та нар сайн ойлголц, тэгэж чадаагүй байнаа угаасаа хэмжээ чинь л энэ шт гэж загнаж байх сонсогдсон......

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Wed Apr 30, 2008 2:08 pm
by orgilooo
Өчигдөрийн тоглолтыг үзсэн хүн байвал тойм мэдээ тавиач хө

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Wed Apr 30, 2008 4:13 pm
by Jak_meteo
hey zaluusaa ochigdoriin buyu 4.29-nii toglolt uzev uu?

Re: Playoff-2008 in MBA

PostPosted: Wed Apr 30, 2008 4:16 pm
by Jak_meteo
toim medee hurgeh ni ch haashaain gehdee ymar ch bsan Sharks hojigdood ted odoo 2:2 bolsoon. ochigdoriin toglolt uul ni ehleed sharks davuu uvj bsan chini suuldee bishee. halleiluyagiin seegii ambuka 2 ochgdor tiim ch sain bish bsan harin ter 10 dugaartai huuhed yostoi sain bsaan. shidsen dovtolson bolgon orolttoi. bishirseen, neg haramsaltai um bolson ni Toomko huruugaa ch umuu neg hugalsan bhaa yag yasniig sain medehgui ymar ch bsan tsusandaa hutgaldaad garaa boogood garaad yvtsan. aimshigtai bgaaz. ireh 5-dahiin toglolt orsoldoontei aimaar um bolnoo yaanaa kkk. zaaval ochij uzeerei
orgilooo wrote:Өчигдөрийн тоглолтыг үзсэн хүн байвал тойм мэдээ тавиач хө