Хэрэг....Начин яагаад амиа алдав?

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Хэрэг....Начин яагаад амиа алдав?

Postby Yes Man » Sat Mar 08, 2008 6:17 pm

Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд улсын начин П.Ганбаяр өчигдөр 01.10 цагийн үед ухаан алдаж унажээ. Эрүүлжүүлэх байрны цагдаа нарын дуудсанаар Түргэн тусламжийнхан арван минутын дараа ирсэн ч тэдэнд хийх ажил байсангүй бололтой. Начин аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.

Баянгол дүүрэгт байх “Мөнгөн тойг” зочид буудлын бааранд Од, Батсүх, Батболд нарын хэсэг залуу сууж байсан аж. Тэдний зэргэлдээ ширээн суусан нэгэн төлбөрөөс болж барментэй маргалдсан байна. Тэднийг маргаанаа зогсоож хүмүүст тайван суух бололцоо олгохыг шаардсан залууг тэрбээр барьж аван мөргөж унагжээ. “Би улсын начин, Булганы Ганбаяр байна, та нар намайг танихгүй байна уу” хэмээн агсарч Од хэмээх залуугийн үүдэн шүдийг хуга мөргөжээ. Баарны үйлчлэгч эмэгтэй зодоон болж буй талаар цагдаагийн хөдөлгөөнт эргүүлд дуулага өгсөн байна. Дуудлага авсан Хөдөлгөөнт эргүүлийн газрын 341 тоот машинаар үүрэг гүйцэтгэж байсан багийнхан, Х хорооллын VI хорооны цагдаатай хамт очжээ.

Эргүүлийнхэн олон нийтийн газарт танхайрсан начинг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн аж. Эрүүлжүүлэх байранд тэр шөнө гурван цагдаа эмчийн хамт ажиллаж байсан гэнэ. Тэд улсын начины хувцсыг нь тайлалгүй, ганцааранг нь нэг өрөөнд оруулжээ.

Үүнийг харсан хохирогч залуу “Та нар хэзээ хүнийг хувцастай нь эрүүлжүүлж байлаа. Хувилдаад гаргах гэж байна уу” гэх зэргээр цагдаагийн ажилтнууд руу агсарчээ. Эрүүлжүүлэх байрны дотоод дүрмээр бол хүнийг хувцастай нь өрөөнд оруулж болдоггүй юм байна. Хохирогчийн тавьсан шаардлагын дагуу Эрүүлжүүлэхийн цагдаа нар начин П.Ганбаярыг хувцсаа тайл гэтэл тэрбээр эсэргүүцэж тэдэнтэй маргалджээ. Эрүүлжүүлэх байрны гурван цагдаа нийлээд түүнийг дийлээгүй тул хэлтсийнхээ жижүүрт гарч байсан нэг цагдааг дуудан дөрвүүл агсан тавьсан начныг хүлж байсан гэнэ.

Энэ үед П.Ганбаяр ухаан алдан унаад эргэж сэхээгүй аж. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас дээрх дөрвөн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв. Тэднийг өчигдөр орой Ганц худагт цагдан хорьжээ. Бидэнд олдсон мэдээллээр тэд начинд хүч хэрэглэсэн гэх ул мөр байгаа аж. Талийгаачид задлан шинжилгээ хийж байж энэ бүхнийг тодоруулах юм. Начин П.Ганбаяр нэлээд согтуу байсан гэнэ. “Мөнгөн тойг” зочид буудлын бааранд түүнтэй маргалдсан гурван залуугийн нэг нь цагдаагийн ажилтан байсан гэх мэдээлэл байгаа юм.
Yes Man
 

Re: Хэрэг....Начин яагаад амиа алдав?

Postby Yes Man » Sat Mar 08, 2008 6:20 pm

Монгол улсын начин П.Ганбаяр саяхан цагдаад зодуулж нас барсан байна....
Энгийн хархад цагдаа нар хэтрүүлээд,Ганбаяр начин өөрөө жоохон агсам тавьсан тэгээд цагдаа ирээд болохгүй болохоор нь хүлэх гээд 4,5ууллаа нийлж хэсэг үзэж байтал Ганбаяр начин ухаан алдаад амьсгал хурааж нөгөө ертөнц рүү одсон шиг боловч цаанаа асар их нууцтай гэмт хэрэг юм,хэрэгийн үнэн мөн Монголд олдоно гэдэгт би итгэхгүй байна
Yes Man
 

Re: Хэрэг....Начин яагаад амиа алдав?

Postby Yes Man » Sat Mar 08, 2008 6:21 pm

Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд улсын начин П.Ганбаяр амиа алдсантай холбогдуулан ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага өчигдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын дарга, хошууч генерал М.Ганболд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөөс уучлал гуйв. Тэрбээр “Мөнгөн тойг” зоогийн газарт хэсэг хүн архи уугаад төлбөрөө төлөхөөс татгалзан маргалджээ.

Энэ үед зэргэлдээ ширээнд суусан хэсэг залуу шаардлага тавихад П.Ганбаяр начин “Та нарт ямар хамаатай юм бэ” гээд босч ирэн О-г зодож, үүдэн шүдийг нь унагасан байна. Начныг ганцааранг нь биш тэнд зодоон хийсэн хүмүүсийг хамтад нь эрүүлжүүлэхэд аваачсан. Хувцсыг нь тайлуулахаар оролдох үед талийгаач ухаан алдаж, тусламж авч чадалгүй байсаар нас барлаа” гэж мэдэгдэв.
М.Ганболд генералаас дараах асуултад хариулт авлаа.

-Түргэн тусламж авч чадалгүй нас барлаа гэлээ. Эрүүлжүүлэх байрны эмч тусламж үзүүлэхгүй юу хийж байсан юм бэ?
-Эрүүлжүүлэх байрны эмч хиймэл амьсгал хийж, хоёр төрлийн тариа хийсэн.

-Юун тариа, ямар тунгаар хийсэн юм бол?
-Эмч хүн шаардлагатай тариа л хийсэн байх.

-Талийгаачийн хоолойг боосон байна гэсэн. Энэ үнэн үү?
-Талийгаачийг үхэлд юу хүргэснийг задлан шинжилгээгээр тогтооно. Энэ шинжилгээний хариу гараагүй байна. Хоолойг нь боосон эсэхийг мэдэхгүй. Эрүүлжүүлэх байрны гурван цагдааг хорьж шалгаж байна. Энэ хэрэг архидан согтуурсантай холбоотой. Үүнээс болж олон хүн амиа алдаж байна гэв.

Талийгаачийн цус, шээсийг давхар шинжилж буй аж. Үүгээр хэр зэрэг согтуу байсныг нь тогтоох юм байна. Эрүүлжүүлэх байранд хүн нас барсан тохиолдол он гарсаар анх удаа гарч буй нь энэ. Энэ талаар ЦЕГ-ын дарга “Ер нь зүрх, судасны өвчтэй хүмүүс архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эрүүлжүүлэх байранд ирээд нас бардаг тохиолдол бий. Тиймээс Засгийн газрын 04 тоот тогтоолоор эрүүлжүүлэх байрыг Эрүүл мэндийн яаманд шилжүүлэхээр ярьж байгаа. Хэт согтуу хүнийг цагдаа нар эрүүлжүүлэх байранд биш эмнэлэгт хүргэдэг” гэлээ.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас тодруулахад “Энэ хэрэгт гурав биш дөрвөн цагдааг холбогдуулан шалгаж байгаа. Тэднийг цагдан хорьсон. Хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч тэдгээр цагдааг байцаахаар Ганц худаг руу явсан. Одоогоор тодорхой болсон зүйл алга” гэж хариуллаа.
Yes Man
 

Re: Хэрэг....Начин яагаад амиа алдав?

Postby Yes Man » Sat Mar 08, 2008 6:45 pm

Юуны түрүүнд талийгаачын гэр бүлийнхэн үүнийг зохион байгуулалттай аллага гэж сэжиглэж байгаа юм...
Ингэж үзэх бүрэн үндэстэй...Гэхдээ үүнийг өгүүлэхээс өмнө хувь хүн нь ямар байсан талаар өгүүлэе.Би бээр энэхүү хүчит начинг сайн мэднэ.Дээрх сонинд гарсан зүйлээс иргэд залуус буруу ойлголт үүсч магадгүй гэж үзсэнээс сэдэвийг нээсэн юм.
Булган нутагын начин Ганбаяр нь нэг охин,нэг хүүтэй,гэргий Энхтуяа нь цагтаа хөнгөний улсын шилдэг тамирчин байж,зарим нэг рекорд тогтоож явсан,ахмадын хүндийг өргөлтийн дэлхийн аварга эмэгтэй.Ганбаяр ах өөрөө бол хархад "аймаар" боловч уг санаандаа хүүхэд шиг цайлган хүн байсан юм.
Дээрх өнөөдөр сонинд гарсан зүйл дээр Ганбаяр ахыг бааранд архидаж байгаад агсам тавьж Би булганы Ганбаяр байна,та нар намайг танихгүй байна уу? гэх мэтээр худал цуурсан байна,жич танихын хувьд Ганбаяр ах бол яаавч тэгж ярих хүн биш гэдэгийг миний бие нотлож байна.Үүнийг юу гэж үзэх нь таны дур...
Улсын начин Ганбаяр нь олон жилийн өмнөөс бөхөөсөө хөндийрч зөвхөн наадамд гарч 2 давдагыг нь бөх олон жил үзсэн хүн бол мэдэх байх.Тийнхүү бөхөөс хөндий байж бизнест хүч үзэх болсон,үүнийхээ хирээр овоо ч юмтай болоо биз,ямартай ч хоолны газар гэх мэт хувийн эд зүйлстэй болоод авсан...За даа ямар ч байсан хоосон хонохгүй,хоёр идэхгүй,Монголдоо болоод л байсан юм.
За мөнгөтэй хүнийг юу юу ч тойрдог юм,тэр байтугай 1000 хан төгрөгнөөс болж хүний амь өнгөрсөн тухай өчнөөн л сонссон байх...Миний бодолоор болон талийгаачын(ингэж хэлэхэд маш эвгүй юм,саяхан зүв зүгээр инээж явсан хүн)гэр бүлийнхний үзэж буйгаар тэр шөнө бааранд мөнгө авалцаж өгөлцсөн,зээлүүлсэн хүнтэйгээ уулзсан юм болов уу.Дээр маргалдсан гурван залуугын нэг байх магадлалтай ба мөнгөө өгөхгүй гэхдээ санаатайгаар хуйвалдаан зохиож алсан байх магадлалтай...

Мөн талийгаачыг хүлэх гэж байтал амьсгал хураасан гэж байна,тэгвэл би ёстой битгий ш** гэе...
Гэр бүлийнхэн хүн очиж үзэхэд нүүр ам нь хөх няц болчихсон байсан гэж байхыг бодвол зүгээр ч нэг хүлэх гээгүй л болов уу.......
За юутай ч үүнийг цааш нь сайн харж байя.Юу болохыг нь..Би ч гэсэн та нарт үнэн зөв мэдээлэлийг өгөх болно оо.
Yes Man
 

Re: Хэрэг....Начин яагаад амиа алдав?

Postby 21Grams » Sun Mar 09, 2008 9:02 pm

Um Mani Bad Me Hum.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4066
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Хэрэг....Начин яагаад амиа алдав?

Postby Yes Man » Wed Mar 12, 2008 3:16 pm

Энэ сарын 5-6-нд шилжих шөнө улсын начин П.Ганбаяр эрүүлжүүлэхийн байранд амь насаа алдсан. Баянгол дүүргийн "Мөнгөн тойг" зоогийн газар болон хэсэг хүмүүсийн хооронд маргаан гарч тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн талийгаачийг эрүүлжүүлэх рүү аваачин зодож, хүлсний улмаас амь насаа алдсан гэгдэж буй. Талийгаачийн ар гэрийнхэн энэ хэргийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байсан ч ташаа мэдээ олон нийтэд цацагдаж байгаа учир сэтгүүлчдэд хандлаа. Талийгаачийн төрсөн ах Ц.Ганхүү /Аав нь дүүдээ талийгаачийг өргүүлсэн учир овог нь өөр байдаг гэнэ/ хууль эрх зүйн мэдээлэл өгөх үүднээс өмгөөлөгч Ч.Энхээг хамт мэдээлэл хийхийг хүссэн аж. Талийгаачийн амь насаа алдсан хэргийг ах дүү нь санаатай зохион байгуулалттай, захиалгат аллага гэж үзэж байгаа юм байна. Эмгэнэлт энэ хэргийн талаар ямар мэдээлэлтэй байгаа талаар талийгаачийн ах Ц.Ганхүүгээс тодрууллаа.

-Та зоогийн газарт байгаагүй ч юу болсон тухай сонссон байх?
-Гэрч нэг охин хэлсэн юм. Тэр өдөр манай дүү хоёр эмэгтэйтэй тэр газарт 20 цагийн үед орсон гэсэн. Гэтэл тэр газрын эзэн хятад нэг виски гаргасан юм билээ. Түүнийг уугаад сууж байтал хажуу ширээнийх нь хүмүүс элдэв үгээр дайрч доромжлон, өдөж байсан гэсэн.

-Зүгээр байхад нь уу. Тооцоон дээрээс болж маргасан юм биш үү?
-Тэрнээс өмнө нохой, гахай гэх мэт бие эрхтэнээр нь доромжилсон байгаа юм. Тооцооныхоо учрыг олоод "Та нар адилхан баярлаж байж аятайхан бай" гэсэн утгатай зүйл хэлэхэд тэр хүн эхэлж гар хүрсэн гэж гэрч хэлж байгаа.

-Анх түүнийг өдсөн гээд байгаа хүмүүс цагдаагийн ажилтнууд байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Анх гар хүрсэн хүн нь цагдаагийн хошууч Батболд гэдэг хүн. Тэр хүн Нийслэлийн цагдаагийн газрын ёс зүй хариуцсан хэлтэст нь ажиллаж байгаад зөрчил гаргаж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шилжсэн гэсэн. Хамт байсан эмэгтэй нь Цагдаагийн хэрэг бүртгэлийн газрын ажилтан Энхзул болон өмнө нь цагдаад ажиллаж байсан Од гэдэг хүмүүс гэсэн.

-Эрүүлжүүлэх байрны камерт орохгүй гээд ноцолдож байгаад амьсгал хураасан гэсэн мэдээлэл цагдаагийнхан өгч байсан. Өмнө нь зүрх судасны өвчтэй байсан уу?
-Энэ ташаа мэдээлэл байна. Би оръё гээд нэг залуутай хамт камерт орсон гэсэн. Эрүүлжүүлэхийн ажилтанууд манай дүүг таниад хувцсыг нь тайлаагүй юм билээ. Гэтэл гаднаас тэр өдсөн хүний нэг нь орж ирээд хувцастай нь байлгалаа хэмээн загнасан гэсэн. Ингээд л эрүүлжүүлэх байрны ажилтнууд гаргаж ирээд "Чи бөх гэлүү, дийлддэггүй мундаг гэл үү" гээд зодсон гэсэн.

-Зодсон гэдгийг нь хэн гэрчилж байгаа юм бэ. Боомилсны ором хүзүүнд нь байсан гэсэн?
-Гэрчүүд, тэнд байсан хүмүүс хэлсэн гэсэн. "Та нар хүн аллаа шүү дээ"

гэж олон хүн хэлсэн байгаа юм. Миний дүүг "гяндан" хүлээгээр хүлэхдээ алдаа гаргаж нэг үзүүрийг нь хоолойгоор нь оруулчихсан гэсэн. Ингээд л миний дүү амиа алдлаа.

Тэр газар руу хөлөөрөө яваад орсон хүн өөрөө босч чадахгүй болоод гарч ирсэнд харамсч, гомдолтой байгаагаа талийгаачийн ах хэлж байсан юм. Талийгаач начныг зодож байхад нь таягтай нэг хөгшин эрүүлжүүлэгдэхээр орж ирсэн аж. Тэр хөгшнийг 5-6-нд шилжих шөнө юу ч ярьж болохгүй хэмээн анхааруулаад гаргасан тухай баримт хохирогчдод байгаа аж. Мөн түүнчлэн эрүүлжүүлэгдэж байсан хүмүүстэй цагдаагийн ажилтанууд нэг бүрчлэн уулзаж "Улсын нууц ямар нэгэн зүйл хэлбэл эрүүгийн хэрэг үүсгэнэ" гэж айлган сүрдүүлсэн тухай тэд ярьж байлаа.

Захиалгат гэж үзэж байгаагаа ийнхүү тайлбарлалаа. П.Ганбаяр агсан бөхчүүд дотроо бие томтой, 200 кг жинтэй бөгөөд хэр баргийн хүн халдаад байдаггүй гэнэ. Гэтэл тэдгээр хүмүүс эхэлж өдөж гар хүрснээс гадна адилхан согтуу байхад нь П.Ганбаярыг эрүүлжүүлэх байранд оруулчихаад бусдыг нь явуулсан нь их сэжигтэй байна гэж байв. Баянгол дүүргийн Эрүүлжүүлэх байрны ажилтнуудыг саатуулан шалгаж байгаа бөгөөд анх өдсөн хүмүүс нь гадуур чөлөөтэй явж байгаа гэнэ. Шүдээ хуга цохиулсан гэх хүн нь хиймэл шүдтэй байсан гэж хохирогчид хэлж байна. Түргэн тусламж дуудсан даруй үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан "Би хүн алчихлаа шүү дээ" гээд уйлаад гүйгээд байсан гэнэ.

Шүүх эмнэлгийн анхны дүгнэлтээр амьсгалын бүтэлтээр амь насаа алдсан болохыг нас барсан тухай тодорхойлолтод бичжээ. Ц.Ганхүү дүүгийнхээ биед илэрсэн шарх, сорви болон өөрийн хүсэлтээр хандсан гэрч Ч-ийн яриаг бичиж авчирснаа сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Талийгаачийг өнгөрөгч даваа гаригт оршуулсан бөгөөд ирэх баасан гаригт нутгийнханы хүсэлтээр Булган аймагт хүндэтгэл үзүүлэх юм байна.
Yes Man
 

Re: Хэрэг....Начин яагаад амиа алдав?

Postby Yes Man » Thu Mar 13, 2008 3:24 pm

Улсын начин П.Ганбаярын аминд хүрсэн С.Бат-Очир, Р.Цогбадрах, У.Золзаяа, С.Ганзориг нарын дөрвөн цагдааг Ганц худагт цагдан хорьсон. Тэдэнд Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Талийгаачид хийсэн задлан шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа ч гадны нөлөөтэй нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Болсон явдлын талаар сийрүүлэх гээд оролдъё. Энэ сарын 5-ны орой 20.00 цагийн үед П.Ганбаяр начин хоёр эмэгтэйтэй хамт Баянгол дүүрэгт байрлах “Мөнгөн тойг” зочид буудлын бааранд оржээ. Тэднийг тус баарны эзэн хятад нэг шил вискигээр дайлсан байна. Энэ хооронд гаднаас орж ирсэн хоёр эмэгтэйг нөгөө хятад иргэн улсын начны ширээнд урин, зургуул болсон аж. Энэ үед тэдний хажуугийн ширээнд хоёр эмэгтэй, гурван эрэгтэй сууж байж.

Удалгүй баарны эзэн босч явсны дараа зэргэлдээх ширээнд сууж байсан залуус П.Ганбаярыг “Бүдүүн гахай” гэхчилэн доромжилсон байна. Тэднийг ийн маргалдахыг харсан үйлчлэгч бушуухан тооцооны хуудсаа барьж ирсэн байна. Ингэхдээ архи хүртсэн, тэгээд маргалдаж байгаа болохоор анзаарахгүй гэж бодсон уу П.Ганбаярын захиалсан зүйлсийн үнийг өсгөж бичсэн байсан аж. Үүнийг улсын начин анзаарахад үйлчлэгч уулчлал гуйгаад явжээ.

Тэрбээр тооцоогоо хийчихээд гарахдаа нөгөө гурван залуугийн нэгнийх нь нуруу руу нулимчихаад эргэхэд нэг нь босч ирээд П.Ганбаярын араас толгой руу цохисон байна. Хамгаалагч ирж тэднийг зохицуулах гэж оролдсон ч хүчрээгүй агаад П.Ганбаяр Одыг цохиход түүний хиймэл шүд хугарч унасан аж. Энэ үед Од, Батболд нартай хамт явсан ЦЕГ-ын Хэрэг бүртгэх газрын ажилтан Энхзул цагдаа дуудсанаар хөдөлгөөнт эргүүлийнхэн ирж, тэднийг 00.12 цагийн үед Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байранд аваачсан байна.

Тэнд тухайн шөнө цагдаагийн хошууч Цэрэнбаяр жижүүрлэж байсан аж. Од түүнд “П.Ганбаяр миний шүдийг хуга цохьсон” хэмээн гомдол гаргасан байна. Энэ үед тэрбээр бааранд тааралдсан таньдаг эмэгтэй рүүгээ утсаар ярьж, “Намайг эхэлж зодоон хийгээгүй гэдгийг гэрчилж, болсон явдлыг цагдаа нарт тайлбарлаж өгөөч “гэж хүсчээ. Тэр эмэгтэй бааранд зодоон болохын өмнөхөн утасны нэгж авахаар гарч яваад түүнийг эрүүлжүүлэхэд хүргэгдсэнийг мэдээгүй байсан аж. Утсаар ярьсаны дараа П.Ганбаярыг ганцааранг хувцастай нь эрүүлжүүлэхэд хийжээ.

Удалгүй гаднаас түүнтэй зодолдсон гурван залуу орж ирээд “Та нар үүнийг яагаад хувцастай нь хийсэн юм бэ. Биднийг явсны дараа тавьж явуулах гэж байна” гэсэн аж. Ингээд эрүүлжүүлэхийн цагдаа П.Ганбаярыг “Хувцсаа тайл” гэхэд зөвшөөрөөгүй бололтой. Ингээд уг байрны гурван цагдаа хамжиж хувцсыг нь тайлуулах гээд хүчрэлгүй, дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст жижүүрт гарч байсан цагдааг дуудаж дөрвүүл элбэжээ.

П.Ганбаярын тусламж хүсч утсаар дуудсан эмэгтэйг тэнд очиход танил нь камертаа байгаагүй аж. Тэнд эрүүлжүүлэгдэж байсан бусад хүмүүс “Цагдаа нар хоолойг нь боогоод алчихлаа. Гэр орныхныг нь дууд. түргэн тусламж дуудаарай” хэмээн хашгиралдаж байжээ. Тухайн шөнө уг байранд П.Ганбаяраас гадна 33 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

ЦЕГ-аас энэ хэргийн талаар мэдээлэхдээ талийгаач өөрөө эхэлж бусдыг өдөн баар бусниулаад зогсохгүй, эрүүлжүүлэх байранд дахин танхайрсан мэтээр ойлгуулж байгаа. Үнэндээ тийм биш аж. Мөрдөн байцаалтаар талийгаач бааранд бусадтай шөргөөцөлдсөнийг тогтоожээ. Харин эрүүлжүүлэх байранд танхайрсан нь худал юм байна.


Улсын начин амьсгалын хурц дутагдлаар нас баржээ
Улсын начин П.Ганбаяр дөнгөж 44 настай байжээ. Нас барсан тухай 328 тоот тодорхойлолтод “2008 оны гуравдугаар сарын 6-нд шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оров” гээд үхэлд хүргэсэн шалтгааныг нь амьсгалын хурц дутагдал, хүзүү, шуу, бугалганы арьс зулгарч, цус хурсан, бэртсэн гэж тэмдэглэсэн байв. Задлан шинжилгээний эцсийн онош гараагүй ч түүнийг цагдаа нар боомилсон нь тодорхой боллоо.
329 удаа уншигдав.
Yes Man
 

Re: Хэрэг....Начин яагаад амиа алдав?

Postby Yes Man » Thu Mar 13, 2008 8:15 pm

Эрхэм ах маань бурханы оронд одсонд одоо харамсаад ч барашгүй ажээ.
Тэр энгийн гэхэд дэндүү сайхан хүн байсан сан.Энэ хүнийг дагаж Булган явж сайхан айрагнаас нь амсаж байсан хүний хувьд энд бичихгүй байхын аргагүй юмаа.Энд тэндэхийн сайтын,мэдээний ард санал сэтгэгдэл бичсэн улсуудын сэтгэгдэлийг уншаад санал үл нийлэхдээ хий дэмий бухимдах аж.Зарим нь бүр найрааны начин гэж тэнэгтэх юм билээ.
Саяхан нэг нөхөртэй мэссэнжерт тааралдаад сагс ярилцангаа Ганбаяр ахын талаар ярьж суусым.Гэтэл мань нөхөр их муулаад л найрааны учираа мэдэхгүй бүдүүлэг новш мовш гээд эгээтэй л үхсэн нь болсым гэх нь холгүй.Учир байдлаа хэлээд тайлбарлаад ярилцаад үзтэл харин мань эр "пөөх тийм хөгшин юм уу?үнэндээ би сүүлийн үед гарч ирсэн начин юм байх гэж бодоод" гэж билээ.Ярилцаж байгаа,муулж байгаа хүнийхээ яг хэн болохыг нь мэдэхгүй байж муулах дуртай улс эд дотор хичнээн олон бол?
Тэр Монгол Улсын Начин хүн,яахав учиргүй 6,7 даваад байдаггүй,нэртэй сайн начин биш нь үнэн.Гэхдээ харин ч нэг начин цолыг гуйж аваагүй гуядаж авсан хүн юм шүү.Цэрэгийн Арслан Ганбаяр гэж ямар бөх байсаныг тухайн үеийн бөхийг сайн мэддэг хүн бол муулахгүй муу гэхгүй л байхсан.93 онд өнөөгийн Улсын Даян Аварга "жижиг" гэгдэх А.Сүхбатыг начин болдог жил 4ийн даваанд тунаж барилдсан нь үүнийг гэрчлэх ёстой.Ахыг давсан эрчээрээ А.Сүхбат 6 давж өсөх идэртэй начин болж байсан юм шүү,хожим дурсахдаа тэр барилдаандаа л сэтгэл дундуур байсан гэсэн.
Харин дараа жил нь 94 онд чөлөөтийн хоёр ихэрийн нэг Л.Эрхбаяр нь билүү/нэрийг нь сайн санахгүй байна/ 5 давж энэ хүндэтгэлтэй цолыг хүртэж байсан түүхтэй.Харин хөлөө хүнд бэртээчихээд тоолгүй барилдаж байгаад улам хүндрүүлээд тамирчиныхаа замналыг өндөрлөсөн гэдэг юм билээ.Улсын Арслан Азжаргалыг аймагын цолтой байхад нь наадмаар начин болно гэж том донгосоод байхаар нь амлаж авч наадмын дэвжээ хатуу гэдэгийг мэдрүүлсэн ч гэж ярьдаг.Огт бэлтгэл хийлгүй наадамд гарч хоёр давчихдаг л бөх байсан юмдаа.

Түүнээс хойш өнөөг хүртэл зүлэг ногоон дэвжээнээ барилдаж бас ч гэж олон сайхан шавьтай болж байсан.Томхоноос нь дурдвал Ишдоржын хоёр хүү болох Гарьд Доржсамбуу,начин Ёндонсамбуу гэх мэтчилэн нэрлээд байвал цөөнгүй хүчтэн начингаар бөхийн эрдэм заалгаж загнуулж явсан юм шүү.
Мөн тэрбээр Булганыхаа аваргуудад хөшөө босгож байсан Булгандаа нэртэй бөх байв.

Гэрийнхээ тэнд орсон гарсандаа булганаас ирсэн айраг уу хэмээн урих Начин ах маань дахиж ингэж угтахгүй бүр мөсөн явчихсан гэхээр даанч харамсалтай.Таван цагираг сонинд ярилцлага өгөхдөө Бээжингийн Олимпыг амьдаар нь үзэж тамирчдын хөлсийг үнэлэх хүсэлтэй байсан ч тэгж чадсангүй дээ ах маань.
Эргэн бидэндээ төрөх болтугай

Бичсэн Баяраагын Төгс
Yes Man
 

Re: Хэрэг....Начин яагаад амиа алдав?

Postby Yes Man » Mon Jun 09, 2008 3:18 pm

Учир нь санаатайгаар бүлэглэж хүний аминд хүрсэн гэсэн зүйл ангийг санаатай бус үйлдэл болгох, улмаар бүлэг­лэж биш нэг хүн са­намсар болгоомж­гүй, мэргэж­лийн ур чадвар­гүйгээсээ Улсын начны хоо­лойг боож хөнөөсөн гэсэн зүйл анги руу оруулах зо­рилготой байх талтай гэсэн хуульчдын дүг­нэлт байгааг талийгаачын ар талынхан дамжуулсан.

Анхан шатны шүүх хур­лын хэргийн бүрдүүлэлтэд 11 гэрчийн мэдүүлэг байдаг аж. Гэрчүүдийг 2-3 удаа дуудаж байцаасан байна. Харин та­лийгаачийн гэр бүлийнхний гомдоллож байгаагаар аливаа хэргийн мөрдөн байцаалтад ажиллаж байгаа мэргэж­лийн­хэн хэр­гийн цаана гарах, гэр­чээр хэлүүлэх зорилго, ур чадвартай байх ёстой. Гэтэл ямар ч мэрийлтгүйгээр мэ­дүүлэг авс­ныгаа "Гэрч өөрий­гөө хам­гаалах эрхтэй, тий­мээс тэд­ний ярьсныг л тэм­дэглэхээс биш, бид хатгал­гаар ямар нэг зүйлийг хэлүү­лэх, яриулах эрх­гүй..." хэ­мээн тайлбарлаж байгаа аж.



ГэрЧҮҮд юу мэдҮҮлэв?

-Шар царайтай гүзээтэй... Цагдаад хандан "Би үхлээ..." гэж хашгирч байсан. Хоолой боогдох чимээ гарсан.

-Талийгаачийг хувцастай харсан. "Та яасан бэ" гэхэд "Ах нь зүгээрээ..." гэж хэл­сэн. Удалгүй чимээ гараад бай­хаар нь хартал түүнийг га­в­лачихсан байсан. Бүр нүц­гэлчихсэн. Талийгаач "Би үхлээ" гэж хашгирсан. Каме­рийнхан ч "Тэр үхэх нь" гэж хоорондоо ярилцаж байснаа "Тэр өнгөрчихлөө" гэж байсан. Би сандал дээр зогсоод хар­вал гавыг нь тайлчихсан, өмд пүүзийг нь өмсүүлж байв.

-Талийгаачийг дээш ха­руу­лаад, толгойг нь жорлон руу харуулчихсан. Нүв нүц­гэн байсан ч хувцсыг нь өмсүүлсэн. Камерийн 4-5 хүн унтсанаас бусад нь сэрүүн байсан.

-Унтаж байхад хүмүүс "Хүн аллаа..." гэж хашгирал­дах сонсогдсон.

-Яг өөдөөс харсан ка­мерьт орсон. "Ах нь удахгүй гарна..." гээд инээж байсан. "Ахын дүү даарч байгаа байх..." гээд өөрөөнийхөө хүнд хүрмээ өгч байсан. Удал­гүй пижигнээд эхэлтэл, ахлагч цолтой хоёр цагдаа талийгаачийн хоёр гарнаас татан хувцсыг нь тайлах гээд ноцолдож байсан. Нүүр рүү нь ус цацсан. "Би үхлээ ш дээ" гээд цээж нь хүржигнээд сонин амьсга­лаад байсан.

-Талийгаачийн гэдэс нь хөдлөхгүй болохоор би цаг­даа нарт "Наад хүн чинь амьсгалахгүй байна. Уяаг нь суллаач..." гэж хэлсэн. Тэд гэнэт сандралдаад, та­лийгаач руу аягатай ус ца­цаад, эмч дуудсан. Гаднаас нэг хошууч орж ирээд, ори­лоод загнасан.

-Намайг өглөө босоход хүмүүс "Шөнө зодуулсан хүн нас барсан. Хувцсаа тайлах­гүй болохоор нь зөндөө зод­сон..." гэж ярьж байсан.

-Монгол дээлний шар дур­дан бүсээр хоёр гарыг нь ард нь хүлсэн байсан.

Бас хөлийг нь сойж, гартай нь хамт хүл­сэн. Тэр үед ямар ч хувцасгүй байсан. Хүмүүс "Наад хүн чинь үхлээ ш дээ" гэж хаш­гирсан. Тэгтэл нэг цагдаа гүйж ирж үзээд, түүний араас бу­сад нь ирээд хүлээ­сийг нь тайлтал талийгаач хөдөлгөөн­гүй байсан. 20 ор­чим мину­тын дараа эмч ирсэн.

-Талийгаач намайг "Даарч байна уу" гээд хүрмээ өм­сүүлсэн. Гэнэт дөрвөн цагдаа ирээд, гавлаж унагаад хувц­сыг нь тайлахаар ноцолдсон. Талийгаач их муухай орилоод байхаар нь хартал гарыг нь бүсээр хүлсэн байсан. Тэгс­нээ талийгаач чимээгүй бол­тол цагдаа нар сандраад, "Болохоо байлаа" гээд ори­лолдоод байсан. Яг хэн хоо­лойг нь боосныг мэдэхгүй. Талийгаач нэг муухай ори­лоод чимээгүй болсон.

-Цагдаа нар "Яасан овоо гар вэ" гээд ноцолдоод бай­сан. "Би үхлээ ш дээ" гэж хэлээд талийгаач чимээгүй болсны дараа хувцсыг нь өмсүүлээд байсан.

-Талийгаачийн хувцсыг өмсгөж байхад камерийн нэг залуу "Та нар ингэж болохгүй ш дээ" гэхэд цагдаа нар "Дуу­гүй бай, дараагийнх нь чи шүү" гэж байсан.

-Ямар ч байсан шөнө цон­хоор нэг эмэгтэй хүн "Цаа­на чинь хүн үхчихэж байгаа юм биш үү" гэж хаш­гирч, орилж байсан.

-Талийгаач цагдаа нарт эсэргүүцэл үзүүлээгүй. Цаг­даа нар шууд хүчээр хувцсыг нь тайлах гээд ноцолдоод эхэлсэн.

-Нас залуу, өндөр цагдаа­гаар шалан дээр байсан цусыг арчуулсан.

-Нэг өндөр цагдаа талий­гаа­чийн багалзуурыг хувц­саар нь боогоод, цээжин дээр нь өвдөглөчихсөн байсан. Тэр үед талийгаачийн царай хув­хай цайгаад, нүд нь цэхий­гээд улайчихсан байсан. Боож байсан цагдаа өндөр цагаан царайтай залуу.

-Цагдааг эсэргүүцээгүй, инээгээд байсан. "Ингэвэл би үхнэ шүү дээ..." гэж талий­гаач хэлж байсан. Удалгүй хоолой нь сонин дуугараад, дуугүй болсон.



ШҮҮх эмнэлгийн дҮг­нэлт хэрхэн

гарсан бэ?

Талийгаач амьсгал ху­раасны дараа хэргийн газарт хийсэн эмчийн анхны үзлэ­гээр бол гадны нөлөөгүй, амьсгал боогдсон, хэт их цочирдсоны улмаас нас бар­сан гэх дүгнэлт мэдээлэгдсэн билээ. Талийгаачийн яг маг­найдаа цоорсон шархыг ч "Гаваараа толгойгоо цохь­сон, эсвэл гав дээрээ уна­сан..." гэж тодорхойлж бай­сан. Ха­рин шүүх эмнэлгийн дүг­нэлтэд ямар шалтгаан тооч­соныг үзье.

Бамбай мөгөөрсний салаа холбоос, мөгөөрсний хугарал, зөөлөн эдэд цус хуралт, до­тор эрхтэний бичил шинжил­гээгээр хурц амьсгал бүтэл­тийн шинж болох тархины хүчилтөрөгчийн дутмагшил, уушигны цулцангуудын ав­чийлт тэлэгдэл, хурц хаван­шил, уушиг зүрхний гадаргуу дахь цэгэн цус харвалт, зов­хины салстын цэгэн цус хар­валт, хэл хазагдалт зэрэг гэмтлүүд тогтоогдов.

Дээрх гэмтлүүд хатуу мохоо үйлчиллээр, тухайл­бал, хүзүү хоолойн гэмтэл нь хоолой боогдох шахагдах үед үүснэ.

Бугуйнд цус хурсан, шал­барсан ором өвөрмөц ду­гуйрсан байгаа нь гавны мөр. Хоёр нүдний зовхины цус хуралт нь хүний гараар үүс­гэгдсэн байна.

Хоолойд ямар нэг хүч үйлчилсэн үед бамбай мө­гөөрсний салаа сэртэнг ху­гарч гэмтэн, улмаар хурц амьсгал шууд үхэлд хүргэ­сэн.

Этилийн спирт ходоодны шингэнд дөрвөн хувь, цусанд 1,8 хувь, дунд зэргийн сог­толттой. Цус нь AOB-н сис­темээр BIII бүлэг.

Биеийн ил хэсэгт байгаа цус хуралт, зулгаралтууд нь хатуу мохоо үйлчлэлээр үүс­сэн, үхэлд хүргэхгүй хөнгөн гэмтэл болно гэсэн байна.



Яагаад захиалгат аллага байх магадтай гэж Үзэж байна вэ?

Дарханы Карамзит блок­ны үйлдвэрийн эзэн нь та­лийгаач улсын начин П.Ган­баяр байж. Гэтэл Дарханы оршин суугч Болд гэгч хүн одоогоос хэдэн ч сарын өмнө хуурамч бичиг баримтын бүрдүүлэлтэд талийгаачийн гарын үсгийг дуурайлган буул­­гаж, тэндхийн банкнаас их хэмжээний зээл авсан байжээ. Ингээд зээл олгосон Дарханы банкныхан өнгөрсөн хавар талийгаачид хан­даж, "Төлөгдөхгүй байгаа зээ­лийг барагдуул" хэмээн удаа дараа шаардаж байсан аж. Энэ нэхэмжлэлийн дагуу Улсын начин П.Ганбаяр Дар­хан-Уул аймаг руу явахаар бэлтгэл базаан гэрээсээ гар­сан бай­даг. Тийнхүү орой нь золгүй явдал болсон тухай эх сур­валж өгүүлж байгаа. Хэр­эг явдлын үеэр ч ар гэрийнхэн нь талийгаачыг хөдөө ява­хаар машиныхаа шатахууны савыг дүүргэсэн байсан гэж мэдээлсэн байдаг билээ. Харин "Мөнгөн тойг" ресто­ранд хамт орсон гурван эмэг­тэйн нэг нь 9940... гэсэн орон нутгийн дугаартай утас­тай байсан аж. Түүнээс гэрчийн мэдүүлэг авах гээд хууль ханалтынхан одоо бол­тол олохгүй байгаа. Энэ эмэг­тэй талийгаачтай эртний та­нил байгаагүй бол яг тэр цаг үед ямар нэг зорилготойгоор хө­дөө, орон нутгаас ирсэн байж ч мэдэх гэсэн хардалт мөн л талийгаачийн ар гэ­рийнхэнд байгаа.

Дарханы Карамзитын үйлд­­вэрийг эзэмших эрхийг хуурамчаар үйлдэн банкны зээлийн барьцаанд тавьсан Болд гэгч өмнө нь ч ихээхэн луйвар хийж байсан гэх мэ­дээлэл байна. Талийгаачийн эзэмшлийн үйлдвэрийг барь­цаалан 200-250 орчим сая төгрөг зээлсэн ажээ.

Талийгаачийн ар гэрийн­хэн болон, хууль хяналтын байгууллагын эх сурвалж үзэхдээ "Цагдаагийн байгуул­лага бол Улсын начин агсан­тай хол­боотой мэдээллийг бүртгэх­дээ эрүүлжүүлэхээс өмнөх үйл явдал, шалтгааныг огт оруулахгүй орхигдуулан шал­гах, хэргийг аль болох үтэр түргэн эцэслэх сонир­холтой байгаа" гэж байна. Хэрэв эрүүлжүүлэхээс өмнөх явдлыг нарийн нягт шалгавал талийгаачийн амь нас үрэгд­сэн нь захиалгат аллага байж мэдэх учир шалтгаан тодорно гэж үзэж байгаа юм билээ.
Эх нь http://dailynews.news.mn/content/543.shtml
Yes Man
 


Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest