Page 1 of 3

НБА 2007/08 МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

PostPosted: Wed Oct 24, 2007 11:02 am
by rednasca
ЭРХЭМ САГСАН БӨМБӨГЧ, СОНИРХОГЧДОО....
ЭНЭ УЛИРЛЫН СОНИН САЙХНЫГ ЭНД БИЧЭЭД БАЙВАЛ ЯМАР ВЭ?

PostPosted: Wed Oct 24, 2007 11:59 am
by 1220
Энэ улиралын хамгийн их анхааралт татсан татах үйл явдал бол Бостоны аугаа гурвал

PostPosted: Fri Oct 26, 2007 8:26 pm
by Nomer 7
Margtaash ugluu 10 aas Kings vs Lakers toglono cctv5 aar

PostPosted: Fri Oct 26, 2007 9:02 pm
by Chinbaa
Amare Carsares Stoudemire bertlees ergej irlee... Mes zasald orno gdg medeej hetsuul dee...Tehdee ter zuv zugeer baina... Tuunii hol ni zoviurgui bgaa gene...

PostPosted: Sat Oct 27, 2007 1:59 pm
by Bibby
Boston 114, Cleveland 89

K. Garnett 13 reb , 10 ast , 21 pts :-D triple-double

PostPosted: Sat Oct 27, 2007 4:41 pm
by Bibby
Preseason: Oct. 26, 2007

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

PostPosted: Tue Oct 30, 2007 12:49 am
by Жавхлан
“Централ” дивизионы багууд

“Милуоки бакс”
Байгуулагдсан он: 1968
Спортын ордон: “Bradley Center” (18717)
Амжилт: 1971 оны аварга
Бүх үеийн гарааны тавт: О.Робертсон, С.Монкриф, Р.Аллен, Т.Каммингс, К.Абдул-ЖаббарӨнгөрсөн улиралд: 28-54
Бүрэлдэхүүн: Морис Уильямс, Чарли Белл, Дэвид Ноэл, Майкл Редд, Эрсан Илясова, Бобби Симмонс, Чарли Вилануэва, Эндрю Богут, Дэн Газурич, Жаред Рейнер, Десмонд Мейсон, Жейк Воскул, Ройал Айви
Дасгалжуулагч: Ларри Кристовияк
Ирсэн: Десмонд Мейсон, Жейк Воскул, Ройал Айви
Явсан: Эрл Бойкинс, Лин Грир, Рубен Патерсон, Брайкан Скиннер
Тэд бол лигийн хамгийн муу хамгаалалттай багийн нэг. Богут туршлагатай боловч хүчний тоглолт муу, Морис Уильямс эсрэгээрээ туршлага нимгэн. М.Реддэд бурхан авьяасыг харамгүй заяасан. Дунджаар 26.7 оноо авч, дундын шидэлтийг 46.5, гурван онооны шидэлтийг 38.2, торгуулийн шидэлтийг 83 хувьтай хийдэг тэрбээр энэ багийн хөдөлгүүр билээ. Харамсалтай нь түүнд олигтой тусалчих хүн олдохгүй хэвээр байгаа учраас “Милоуки” плей-оффт шалгарч чадахгүй байна.

“Чикаго Буллз”
Байгуулагдсан он: 1966
Спортын ордон: “United Center” (21711)
Амжилт: 1991, 1992, 1993, 1996, 1997, 1998 оны аварга
Бүх үеийн гарааны тавт: Н.Ван Лайер, М.Жордан, С.Пиппен, Д.Родман, Х.Грант
Өнгөрсөн улиралд: 49-33 амжилтаар плей-оффт шалгарсан
Бүрэлдэхүүн: Жеймс Корри, Луол Денг (Судан), Крис Дюхон, Бен Гордон, Аорон Грей, Адриан Гриффин, Кирк Хайнрич, Виктор Хряпа (ОХУ), Жоаким Ноа, Андрес Ночиони (Аргентин), Табо Сефолоша (Швейцарь), Жо Смит, Майкл Свитни, Т.Томас, Бен Уоллес
Дасгалжуулагч: Скотт Скайлз
Өнгөрсөн улиралд плей-оффт шалгарч есөн жил гаргаагүй өндөр амжилтаа үзүүлсэн “Бухнууд” ноднингийн амжилтаа давтах нь ойлгомжтой. Хайнрич-Гордон-Денг гэсэн гурвал гол ачааллыг үүрдэг бөгөөд тэдний хэрхэн тоглохоос бүх юм шалтгаална. Тэдний хэн ч шийдвэрлэх шидэлтийг зоригтой гүйцэтгэдэг дархан эрхтэй, Скайлз ч барагтай л бол тэр гурвыг сэлгээнд суулгадаггүй.

“Индиана Пейсерс”
Байгуулагдсан он: 1967
Спортын ордон: “Conseco Fieldhouse” (18345)
Амжилт: 2000 оны дэд аварга
Бүх үеийн гарааны тавт: М.Жексон, Р.Миллер, Ч.Персон, Ж.О‘Нил, Р.Смитс
Өнгөрсөн улиралд: 35-47
Бүрэлдэхүүн: Маркиз Даниэлс, Трэвис Динер, Айке Диогу, Майк Данливи, Жефф Фостер, Стивен Грэхам, Дэнни Гранжер, Дэвид Харрисон, Роул Маршалл (Гайана), Кейт Маклеод, Трой Мюрпи, Лукаш Обрзут (Польш), Жермейн О‘Нил, Эндрю Оуэнс, Карим Раш, Жамаал Тинсли, Шон Уильямс
Дасгалжуулагч: Жим О‘Брайен
Ирсэн: Тревис Динер (Орландо), Карим Раш, Стивен Грэхам (Портленд)
Явсан: Масео Бастон, Ориен Грин, Деррелл Армстронг
Орон гаран тоглолттой Жамал Тинслигээс өөр олигтой хамгаалагчгүй, Данливи, Даниэлс, шинэ цэрэг Карим Раш нарын мэргэн буучтай “Жороо морьд”-ыг дараагийн шатанд шалгарна хэмээн итгэлтэй хэлж чадахгүй нь. Төвийн довтлогч Жермейн О`Нилийг анх гарч ирэхэд нь сагсан бөмбөгийн ертөнц шинэ Данкан хэмээн хүлээж авсан ч тэр үүргээ хангалтгүй биелүүлж буй. Гранжерийг ирэх улирлын нээлт болно гэж найдах л үлдэж байх шиг байна, “Индиана”-гийн балиашгуудад

“Детройт Пистонс”
Байгуулагдсан он: 1941
Спортын ордон: “The Palace of Auburn Hills” (22076)
Амжилт: 1989, 1990, 2004 оны аварга
Бүх үеийн гарааны тавт: А.Томас, Ж.Думарс, Г.Хилл, Б.Ланьер, Б.Уоллес
Өнгөрсөн улиралд: 53-29 амжилтаар улирлын тоглолтоо өндөрлөж, конференцийн финалд хүрсэн.
Бүрэлдэхүүн: Аррон Аффлало, Чонси Биллапс, Рональд Дюпри, Гиральд Фитч, Ричард Хэмильтон, Харвис Хайес, Линдсей Хантер, Амир Жонсон, Жейсон Максилл, Антонио Макдайс, Сэмми Межиа, Назр Мохаммед, Рональд Мюррэй, Т.Принц, Ч.Самб (Сенегал), Родни Стаки, Рашид Уоллес
Дасгалжуулагч: Флип Саундерс
Ирсэн: Родни Стаки, Аррон Аффлало, Харвис Хайес
Явсан: Дейл Дэвис
“Пистонс”-д конференцдээ төдийгүй лигт аваргалахад сайн нөөцүүд үнэхээр дутагдаж байна. Гэхдээ ямар ч байсан “Өрнөд”-өөсөө харьцангуй сулавтар “Дорнод” конференцийн тэргүүн байрны төлөө өрсөлдөх боломжтой.

“Кливленд Кавальерс”
Байгуулагдсан он: 1970
Спортын ордон: “Quicken Loans Arena” (20562)
Амжилт: 2007 оны дэд аварга
Бүх үеийн гарааны тавт: М.Прайс, О.Карр, Л.Жеймс, Л.Ненс, Б.Догерти
Өнгөрсөн улиралд: 50-32 амжилтаар улирлыг өндөрлөж, аваргын төлөө өрсөлдсөн
Бүрэлдэхүүн: Шэинон Браун, Андерсон Варежао (Бразил), Дэниел Гибсон, Дрю Гудеи, Леброн Жеймс, Дэймон Жонс, Дуэйн Жонс, Жидрунас Илгаускас (Литва), Даниелл Маршалл, Девин Броуи, Седрик Симонс, Ларри Хьюз, Эрик Шоу
Дасгалжуулагч: Майк Браун
Ирсэн: Девин Браун, Седрик Симонс (хоёул “Шарлотт”)
Явсан: Скотт Поллард (Бостон), Дэвид Уэсли (Нью Орлеан)
“Кливленд”-ийн дасгалжуулагч нь, лидер нь, тоглогчид нь бараг өөрчлөгдөөгүй. Мэдээж “Кливленд” ганцхан Леброн дээр тогтохгүй учраас довтолж чаддаг хамгаалагчид тэдэнд ус агаар шиг хэрэгтэй. Энэ зунжингаа хамгаалагч Хьюз нь гурвын зайнаас шидэх бэлтгэл хийсэн сурагтай ч ингэснээр ар талын асуудлаа шийдчихнэ гэсэн үг биш. Хоёрдугаарт айлын талбайд сайн тоглодог болох хэрэгтэй байна. Гуравдугаарт мэдээж Леброныг нөхөж чадах тоглогч.


mongolnews.mn

PostPosted: Tue Oct 30, 2007 1:55 pm
by Chinbaa
Bibby wrote:Boston 114, Cleveland 89

K. Garnett 13 reb , 10 ast , 21 pts :-D triple-double


Togloltiin 22 dahi minutand triple double hiisiishd...

PostPosted: Wed Oct 31, 2007 10:33 am
by kayo
Nomer 7 wrote:Margtaash ugluu 10 aas Kings vs Lakers toglono cctv5 aar

Кингс бишээ Рокецс vs Лакэрс,єдєє тоглолт нь эхлэх гэж байна.

PostPosted: Sat Nov 03, 2007 6:22 pm
by a_odko
Сеаттле-н Cуперсоникийн эзэн Бэннет багаа Оклахома сити рүү нүүлгэхээр болсон тухай зарлажээ... Стерн-с зөвшөөрөл авахаар мэгэгдээд байгаа аж... Ийм шийдвэр гаргах болсон нь тэдний одоогийн байгаа спорт ордон нь НБА-н багуудын дотроос хамгийн жижигхэн ордон юм гэнэ.

PostPosted: Sat Nov 03, 2007 11:00 pm
by Жавхлан
Нью Орлеан Хорнетс чинь хотод нь байдал намжиж зүгээр болсон ч гэсэн нэг хэсэг Оклахомагийн нэр дээр саяханыг хүртэл давхар тоглоод байсан больсон юмуу?

PostPosted: Sat Nov 03, 2007 11:41 pm
by Жавхлан
Оклахома Соникс гэхээр нэг л чихэнд дасахгүй сонин сонсогдоод байна :D

PostPosted: Sun Nov 04, 2007 12:20 am
by Bibby
OZonics gej baya :RD

PostPosted: Sun Nov 04, 2007 9:52 am
by Chinbaa
Oklahama Super Sonics

PostPosted: Sun Nov 04, 2007 2:52 pm
by a_odko
Аренас Кобег шүүмжилжээ... Би түүнийг ойлгохгүй байна.. Ер нь түүн шиг тоглогчийгзаримда ер ойлгодоггүй юм.. Та багаасаа гарах хүсэлтэй байгаа бол багтаа сэтгэл хангалуун сайн гэж бодохгүй байгаа гэсэн үг..Гэхдээ түүнийг авах баг өөрсдийнхөө олон сайн тоглогчоо оронд нь явуулах болно. Тэр буцаад л шинэ хотод яг ижил нөхцөл байдалд очих болно. Бухнууд түүний төлөө Дэнг, Гордон, Андрес-г явууллаа гэхэд Хайнрич, Смит, Ноа, Уоллэс нартай үлдэх болно. хамгаалалт сайжирёан ч довтолгоо тал дээр яг л хэвэндээ байх болно.

Би МЖ-г хэзээ ч ийм зан гаргаж байхыг мэдэхгүй... AI-г ч мөн адил.. түүнд олон жил хэцүү байсан ч, түүнийг зарах талаар их яригддаг байсан ч тэр тэд намайг зарвал тэр биз, үгүй бол тэр биз л би өөрийн хотдоо фэнүүдийнхээ дунд сайхан байна гэдэг байсан гэжээ...

PostPosted: Sun Nov 04, 2007 6:08 pm
by Жавхлан
Санал нэг байна. Коби Буллс очлоо гэхэд хэцүүхэн л хэдэн нөхдүүдтэй хамт тоглоно. Ер нь бол шал дэмий л юм байгаам даа. Харин ч эсэргээрээ ЛАЛ боломжоороо бүрэлдэхүүнээ сайжруулах хэрэгтэй.

PostPosted: Mon Nov 05, 2007 2:57 pm
by 1220
нөхөдөө ойлгомжтой юман дээр л бичээд байх юм Коби угаасаа л Чикагод очихгүй штээ. Харин өөр багт бол магадгүй

PostPosted: Mon Nov 05, 2007 4:09 pm
by meesh
Жиан Лиан хүү чинь овоо шидмээр хүү юу үгүй юу ? Жохон маанагдуу тоглох юм билээ.Засраад юм сураад ирвэл ч бас дажгүй тоглох байх.

PostPosted: Mon Nov 05, 2007 4:35 pm
by Жавхлан
Эхний тоглолтондоо үнэн мяа байсан. Харин санасныг бодоход сүүлийн 2 тоглолтонд дажгүй тоглож байна. Гэхдээ шинэков юм болхоор түүхий байна лээ.

PostPosted: Mon Nov 05, 2007 4:55 pm
by a_odko
Дэнг Бухнуудын шинээр сайжруулан санал болгож буй 5 жил 57,5 сая-н саналаас дахин татгалзжээ...Өмнөх долоо хоног Гордон бас татгалзаж байсан билээ...

PostPosted: Mon Nov 05, 2007 4:57 pm
by Жавхлан
Явах гээд байгаан байхдаа. Уг нь ч боломжийн л санал байна шд.

PostPosted: Mon Nov 05, 2007 5:07 pm
by a_odko
Өнөөдөр Чононуудыг хожсоноор Нью Иоркийн Богино Өмдтөнгүүд 6 жилд анх удаагаа гэртээ хийж буй анхны тоглолтондоо хожил авч байгаа юм байна...

PostPosted: Tue Nov 06, 2007 5:51 pm
by Цоомоо
meesh_a wrote:Жиан Лиан хүү чинь овоо шидмээр хүү юу үгүй юу ? Жохон маанагдуу тоглох юм билээ.Засраад юм сураад ирвэл ч бас дажгүй тоглох байх.

SF ch bish, PF ch bish neg l hereggui hun haragdana le.
Yahav 2-3 amjilttai shideh bol asuudal bish, NBA-n yamar ch toglogch chadna.
Busad yum n tag.
Ghde yahav, saijrah bh l da.

PostPosted: Fri Nov 09, 2007 4:44 pm
by rednasca
за маргааш 200 000 000 /буруу бичээгүй байгаа.....хэхэ/ хужааг цэнхэр дэлгэцийн өмнө суулгах тоглолт болох нь........аймаар юмаа......ой ухаанд орохгүй юм......
америкчуудын хамгийн их үхэн дурладаг хөлбөмбөгийнх нь шигшээ тоглолт 90 гаруй сая үзэгчийг "номхон" болгож байж.......
хужаа нарын үндэсний баяр нь болох юм байна л даа.....
энэ тухай харин Яао хэлэхдээ "миний хувьд жирийн нэгэн тоглолт.....гэхдээ манай ард түмэн ямар их баярлахыг би мэдэж байна......Ий их авьяастай гэдгийг Афиний олимпийн үеээс мэдэх болсон.....түүнийгээ ч үзүүлж байна...." гэх мэт юм ярьж........

PostPosted: Sat Nov 10, 2007 3:30 pm
by Цоомоо
Жинлайн их сандрамтгай юм уу даа.
Богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвар ямар ч спортод, ялангуяа сагсанд их чухал. И Жинлайны хувьд энэ чадвар нь сул байна, одоогоор. Өмнө нь ч иймэрхүү байдал нэлээн хэдэн удаа харагдаж байсан, энэ удаа доороос бөмбөг тоглолтонд оруулж байгаад Баттьерт таслуулахыг нь хараад дахин тэгж бодлоо...
Бас өглөөний тоглолтоос харахад Хьюстоны эсрэг сайн прессинг хийвэл үр дүнд хүрч болохоор юм уу даа. Алстон холбогч хүн гэхэд бөмбөг муу эзэмшиж, чухал үед ТО хийх нь элбэг юм. МакГрэйди удаан байна. Баттьер бол бөмбөг эзэмшдэг тоглогч биш. Майк Жеймс л энэ тал дээрээ гайгүй юм уу даа...
Гэхдээ Рокетс энэ улиралд овоо явах шинжтэй.