Page 21 of 23

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Jun 29, 2023 2:00 pm
by Жавхаа
Хамгийн үнэтэй наймаа болчихвуу

манайх нээх худлаа үнийг нь өсгөөд хаячлаа кк

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Jun 29, 2023 2:58 pm
by Цогоо
Танайх өсгөсөн гэхээс илүү Вэстхам л хүссэн үнээрээ зарчихлаа дөө. Энэ дээхэн талд Гүүнерийн хэлсэн шиг Артэта, Пэп хоёрын хоорондын яриа ч явчихсан юм бил үү.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Jun 29, 2023 3:56 pm
by Жавхаа
Мөнгөгүй л гээд байдаг... бядтай байгаа юм бишүү

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Jun 29, 2023 5:26 pm
by Цогоо
Мөнгөгүй гэж яриа сүүлийн хэдэн жил ерөөсөө байгаагүй шт. Эзэд нь олиггүй л гэж ярьдаг байсан.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Jun 29, 2023 7:58 pm
by Takanohana_Nowitzki
Премьер лигийн рекорд наймаа хийчлээ шүү ккк. Вайт шиг сугарчихгүй л байгаасай. Хойно л зузаалмаар бна. Салибаг нөхдөг, Габриелтэй өрсөлддөг, Вайтыг суулгадаг хамгаалагчид хэрэгтэй бна даа.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Jun 30, 2023 8:23 am
by Цогоо
Takanohana_Nowitzki wrote: Вайт шиг сугарчихгүй л байгаасай.
Пэпэ шиг үү? Ваит бол нээх сугараагүй гэж бодоод байгаа шт.

Хамгаалалт дээр Тимбер гэж нөхрийг сонирхоод ярилцаад байгаа гэж байсан. Аяксынх.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Jun 30, 2023 11:09 am
by Шепперд буш
Хоёр янзтай наймаа хийчлээ.Өөр ганц нэг гоё нэрүүд яваад л бна.Канселог зээлэх шуум харагдсан.Авна гэхээр 60орчим бх.Ирэх нь яахав.Мөнгө зараад бх шиг бна.Одоо илүү хэрэггүй гэсэн ямар нөхдүүд бнаа.Хэд гурван төгрөг олох л бх даа.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Jun 30, 2023 1:51 pm
by tuwshin_pr
Ажиглаад байхад том багууд тоглогч аваад аймар өндөр цалин өгчдөг тэгээд фэйлдснийг нь жижгүүд авах гэхээр цалинг нь дийлдэггүй, бусад томчуудад нь зарах гэхээр голоод байдаг асуудал бол байна. Одоо тэр Пэпэ энэ тэрийг явуулах гэж зовно зовно. Гэснээс танайх харин энэ Челсиг гоё цэвэрлэж өгөхийн ккк

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Jun 30, 2023 5:31 pm
by Цогоо
tuwshin_pr wrote:Гэснээс танайх харин энэ Челсиг гоё цэвэрлэж өгөхийн ккк
харин тийм ээ. Дургүй хүрээд л сууж байна. 65 саяар ч гэх шиг.
Шепперд буш wrote:Одоо илүү хэрэггүй гэсэн ямар нөхдүүд бнаа.Хэд гурван төгрөг олох л бх даа.
Залуусаас заримыг нь явуулах юм яриад л байна лээ. Сэдрик, Пэпэ, Таварэш, Локонга, Рунарссон гэсэн нөхдийг бол шууд пялах хэрэгтэй. Маркүинос, Балогун, Нкэтиа, Нелсон, Кивиор энэ тэрийг бол энэ жилдээ ядаж цомын бүрэлдэхүүнд тоглуулаад үзүүлчихнэ биз.

Санаагаар болдог бол нэг гайгүй хаалгач аваад Рамсдэйлын араас зүүчихвэл яг болох гээд байгаа юм. Түгшүүртэй байлгахгүй бол санаа нь амарчхаар Шезни шиг гоомой юм хийгээд эхэлнэ.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sat Jul 01, 2023 2:43 pm
by Takanohana_Nowitzki
Цогоо wrote:
Takanohana_Nowitzki wrote: Вайт шиг сугарчихгүй л байгаасай.
Пэпэ шиг үү? Ваит бол нээх сугараагүй гэж бодоод байгаа шт.

Хамгаалалт дээр Тимбер гэж нөхрийг сонирхоод ярилцаад байгаа гэж байсан. Аяксынх.

Цагаанаа үнэтэйгээ харьцуулбал фэйл л санагдаад байдаг шд ккк. Гэснээс тайлбарлагч гараа зарлахад өгүүлбэр хэлж байгаа юм шиг сонсогдох юм гэсэн, Ramsdale holding white rice :ногоон:

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sat Jul 01, 2023 4:03 pm
by CrossBonez
Жилийн өмнө Хаверцыг авсан гэвэл бөөн баяр болох байлаа. Одоо харин хаанаа тоглуулах гээд байгааг ойлгохгүй байна. Урд шугам ер нь бэртэмхий гэж бодож авсан гэхээр Хаверц ч сэлгээнд суух хүн мөн үү гүү юу? Эсвэл будаа энэ хоёрыг зэрэгцүүлж нүдэх гээд байгаа юм уу? Одегаард арагшилж Хаверц №10 болох уу? :smile:

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sun Jul 02, 2023 1:33 pm
by Шепперд буш
CrossBonez wrote:Жилийн өмнө Хаверцыг авсан гэвэл бөөн баяр болох байлаа. Одоо харин хаанаа тоглуулах гээд байгааг ойлгохгүй байна. Урд шугам ер нь бэртэмхий гэж бодож авсан гэхээр Хаверц ч сэлгээнд суух хүн мөн үү гүү юу? Эсвэл будаа энэ хоёрыг зэрэгцүүлж нүдэх гээд байгаа юм уу? Одегаард арагшилж Хаверц №10 болох уу? :smile:
Одегаард хойшлоод дэмий бх.Довтолгооны хэдээс хамгийн их холоос цохиж, айлын 16дотор гол аюул тарьдаг залуушд.Хаверц үзүүрт Жесүстэй ээлжилдэг юм болов уу.Нээрээ яамаарч юм бэ.Улиралын өмнөх тоглолтууд дээр янз бүрээр тугших бх босс.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sun Jul 02, 2023 6:53 pm
by BLGN
Хаверц нэлээн мэдрэмжтэй тоглогч шиг л санагддаг даа.Яаж ашиглахыг нь харж л байя.Залуу болхоор найдлагатай л байгаа ш дээ.Урьдны хэдэн цэнкрүүд бол хийдгээ хийчээд яавал яая гэсэн гарууд л байсан ш д. :ногоон:

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sun Jul 02, 2023 7:17 pm
by CrossBonez
Фабрегас зодог тайлжээ. Тахиануудтай тоглодог бил үү, бэртцэн байж байгаад сэлгээнээс орж ирж 2 гоол хийчээд буцаад бэртээд суучдаг тоглолт нь санаанд орчлоо.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Sun Jul 02, 2023 9:01 pm
by Шепперд буш
CrossBonez wrote:Фабрегас зодог тайлжээ. Тахиануудтай тоглодог бил үү, бэртцэн байж байгаад сэлгээнээс орж ирж 2 гоол хийчээд буцаад бэртээд суучдаг тоглолт нь санаанд орчлоо.

Астон виллаг 3-0 хожсон тоглолт.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Jul 05, 2023 1:30 pm
by Жавхаа
баян юм бэ... хамгийн үнэтэй наймаа хийчлээ шдээ

муусайн баячууд :RD

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Wed Jul 05, 2023 9:26 pm
by tuwshin_pr
Өр өр өр ккк

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Jul 06, 2023 7:50 am
by Цогоо
tuwshin_pr wrote:Өр өр өр ккк
Танайх харин Ливерпүүлийн тэр Унгар залууг жаахан хямдхан дарах гэж хүлээж байгаад алдчихлаа гэх шив дээ?

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Jul 06, 2023 10:49 am
by Шепперд буш
Smith Row залуучуудын еврод лааж бгаа юм биш үү.Өнгөрсөн улиралд бараг тоглоогүй.Хөлийнхөө чилээг гаргаж байгаа бололтой.Финалд англи испани хоёр.Rowг зарах юм болов уу яах бол.Сэлгээнд байвал зүгээр юмсан.Өөрөө тогтмол гараанд тогломоор л бгаа.Уг нь бүрэлдхүүн зузаан байж л сити тэргүүтэй мангасуудтай үзмээр байхын.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Jul 06, 2023 12:32 pm
by Цогоо
Балогуныг зарах юм ярьж байна лээ. 50 саяар гэсэн.

Рейс Нелсон гэрээгээ сунгасан, Салиба бас сунгасан. Эмил Смит Ров угаасаа энэ улиралд гарааны эрхийн төлөө өрсөлдөнө л дөө. Түрүү жил 9 сард хагалгаанд ороод нэг их тоглож чадаагүй.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Jul 06, 2023 2:04 pm
by El Payaso
CrossBonez wrote:Жилийн өмнө Хаверцыг авсан гэвэл бөөн баяр болох байлаа. Одоо харин хаанаа тоглуулах гээд байгааг ойлгохгүй байна. Урд шугам ер нь бэртэмхий гэж бодож авсан гэхээр Хаверц ч сэлгээнд суух хүн мөн үү гүү юу? Эсвэл будаа энэ хоёрыг зэрэгцүүлж нүдэх гээд байгаа юм уу? Одегаард арагшилж Хаверц №10 болох уу? :smile:

Будаа Хаверц хоёр төвд үзэх юм шиг бна шүү дээ. Зинченко орж ирэхээр Хаверц урагшлаад тоглох бх л даа.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Jul 06, 2023 2:48 pm
by Цогоо
Тимбер баруунд Зинченкогийн зүүнд тоглодогтой ижил үүрэгтэй үзэх юм шиг байна лээ. Магадгүй ардаа гурван төвийн хамгаалагч (Цагаанаа, Салиба, Габриэл) тавиад Тимбер, Зинченко хоёр жигүүрээр, төвд Будаа, Одегаар, тэгээд урд Хаверц, Жесүс, Сака гэх юм болов уу? Үгүй гэвэл нэг хамгаалагчаа суулгаад Хаверц 10 дээр, урд Мартинелли, Жесүс, Сака гэх байх.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Jul 06, 2023 8:48 pm
by tuwshin_pr
Цогоо wrote:
tuwshin_pr wrote:Өр өр өр ккк
Танайх харин Ливерпүүлийн тэр Унгар залууг жаахан хямдхан дарах гэж хүлээж байгаад алдчихлаа гэх шив дээ?

Манайх Маддисон, Тонали, Собосалай 3-г сонирхож байгаад 6, 8 дээр тоглодог болохоор нь Тоналиг нь сонгочлоо л гэж бодоод байгаашд. Нөгөө 2 луу нь үнийн санал ч явуулаагүй юм билээ. Тэрнээс унгар залуугаа байг гэхэд Маддисоноо авчих л байсан байх. Ливерпүүл Собосалайгийн рэлийс клосын сүүлийн өдөр нь ганцаараа үнийн санал өгсөн юм бишүү

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Thu Jul 06, 2023 10:17 pm
by Цогоо
Харин тхх. Рилийс клос нь хүчингүй болчихвол Ньюкаслыг сонгочхож магад гээд Ливерпүү яарчихсан юм шиг ойлгосон.

Re: ARSENAL FC 2022/23: Trust the process?

PostPosted: Fri Jul 07, 2023 1:07 am
by Цогоо
Жака ингээд явав аа. Хоёр жилийн өмнө явсан бол ашгүй зайл зайл гэх байлаа. Гэхдээ ямар ч байсан эр хүн шиг зүтгэсээр байгаад фэнүүдийн хүндэтгэлийг хүлээгээд нэр төртэй явлаа хөөрхий. Цаашдын замналд нь амжилт хүсье дээ. 25 сая еврогоор явж байгаа юм байна.